<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060301A </dc:title>
        <dc:subject> Work; power </dc:subject>
        <dc:description> Interview 1 with Interviewee 1 on Positions of Power -
            Boss </dc:description>
        <dc:creator>Jamyandorj</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-03 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <YearOfBirth>1936</YearOfBirth>
        <BirthPlace>Tov, Bayan sum</BirthPlace>
        <IDNumber>060301</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060301A -- Positions of Power - Boss; Interview 1</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За, миний урилгыг хүлээн авч, надад ярилцлага өгч
                    байгаад би маш их баярлаж байна аа. Тэгээд ярилцлагаа
                    эхлэхээс өмнө танаас одоо асууж лавлах хоёр зүйл байна л
                    даа. Нэгдүгээрт нь, хэрвээ хүсвэл, та өөрийнхөө нэрийг
                    нууцалж үлдэж болно. Аа, нуухгүйгээр хэвээр үлдээж болно.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамъяндорж</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа, за, нууцлах шаардлага байхгүй гэж үзэж
                байна.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За баярлалаа. Хоёрдугаарт, таны ярилцлаганд өгсөн
                    бүх мэдээллийг арав, хорин жилийн дараа ч юмуу архивлаж
                    үлдээгээд, түүх судлаачид, аа мөн түүнчлэн радио, телевиз,
                    сонин, сэтгүүл гэх мэтийн зүйлүүдэд одоо ишлэл болгон
                    хэрэглэж болох, хэрэглэх шаардлага гарах байх. Тэгэхээр та
                    энэ бүх зөвшөөрлийг бидэнд өгөх үү? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамъяндорж</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Татгалзах зүйлгүй шив дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За баярлалаа. Ингээд ярилцлагаа эхэлье. Та одоо
                    өөрийнхөө бага насныхаа тухай, ер нь амьдралынхаа тухай
                    дэлгэрэнгүй сайхан яриач. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамъяндорж</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За, за би 1936 оны гал хулгана жилийн зуны тэргүүн
                    сарын 15-нд төрсөн юм гэнэ лээ. Дашдорж овогтой Жамъяндорж.
                    Төрсөн нутаг Төв аймгийн Баян сумын тэр үеийн 6 дугаар
                    багийн нутаг Агуйт гэдэг газар төрсөөн. Бага насаа Монголын
                    хүүхдүүдийн нэгэн адил аав ээжийн гар дээр өсч, мал маллаж
                    өнгөрүүлээд, сумын бага сургуулийг, сургуульд 4 жил сураад,
                    дараагаар нь бүрэн бус болон бүрэн дунд сургууль ...лийг,
                    бүрэн бус дунд сургуулийг төгсөөд, тэгээд 1953 онд
                    Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийг төгссөн. Уг
                    (0-02-24) нь тэр үеийн мэргэжил бага ангийн багшийн
                    мэргэжилтэй. 1955 онд Багшийн сургуулийг онц дүнтэй төгсөөд,
                    гадаадад явах хүсэлтэй байсан учраас аттестатаа авахаас
                    татгалзаж байсан юм аа. Тэгээд багш нар яагаад авахгүй
                    байгаа юм бэ? гэсэн. Би гадаадад явах сонирхолтой, сурах
                    сонирхолтой, явах биш. Тийм учраас намайг гадаадад сургуульд
                    явуулж аль гэсэн хүсэлт тавьсан. За, миний энэ хүсэлтийг бол
                    манай анги даасан багш, улсын гавъяат багш Да.Гомбосүрэн гэж
                    хүн байсан. Тэр хүн их сайн дэмжсэн. Тэгээд би 1955 оны
                    найман сард БНСАУ-ын Ким Ир Сенийн нэрэмжит Их Сургуульд
                    суралцах болоод анх эндээс 19 настай байхдаа нутгаасаа
                    гарсан. Аа, тэр үед анх нутгаасаа гарч байхад их сонин сонин
                    зүйлүүд санагдаж л байсан л даа. Хамгийн анх би энд ирсэн
                    (0-03-55) тэр үед төмөр зам Улаанбаатар Бээжингийн хооронд
                    байгаагүй учраас цэргийн онгоцоор ниссэн. Аа, тэр цэргийн
                    онгоцонд дүүрэн Хятадын цэргийн офицерууд байсан. Аа, тэр
                    ямар учиртай юм бэ гэхээр, тэр үед Зөвлөлт-Хятадын харилцаа
                    ид сайн байсан учраас Зөвлөлтөд бэлтгэгдсэн Хятадын цэргийн
                    сургууль төгссөн залуухан офицерууд яг тийш нь нутаг буцаж
                    явсан юм байна лээ. Тэгээд би эндээс явахдаа гурвуулаа
                    явсан. Гурван эрэгтэй хүүхэд. Тэгээд найман сард байсан
                    учраас Бээжинд тэнд ер нь (0-04-46) маш их халуун байсан.
                    Аа, тэгээд Элчингийн хүмүүсүүд биднийг угтаж аваад, Элчин
                    дээр байрлуулаад, тэгээд цаашаа Бээжингээс Пхеньянд галт
                    тэргээр очсон. За, анх хүний нутагт очиход, ялангуяа халуун
                    оронд очиход их сонин сонин, санаанд ороо... ормооргүй,
                    үзэгд.. үзээгүй тийм тохиолдлууд таардаг. Хойд Солонгост
                    очиход ер нь бүх юмнаас нь ус үнэртэж байсан. Цагаан будааны
                    сүрэл үнэртэж байсан. (0-05-34) </Paragraph>
                <Paragraph> (0-05-36) Тэр л ор дэрний даавуу хэрэглэл, тэгээд л
                    идэж уух бүх юм нь тийм содон байдаг юм байна лээ. Тэгэхэд ч
                    яах вэ? Хоёр орны хэлэлцээрээр оюутнаа сургаж байсан учраас
                    бүх бололцоог хангасан бэлтгэчихсэн байсан л даа. Ингээд нэг
                    жил бэлтгэлд сураад, тэгээд үндсэн ангид 5 жил сураад, 1960
                    оны 12 сард төгсөж ирсэн. За, уул нь 6 сард төгсөх ёстой
                    байсан. Аа, тэр үед Зөвлөлт-Хятадын харилцаа муудаж, тэрийг
                    дагаад Солонгос-Монголын харилцаа ч төдийлөн сайн биш,
                    хуучинтайгаа адилгүй болсон үе байсан учраас зургаан сарын
                    өмнө биднийг урьдчилан төгсгөсөн. За, бид нарыг, манай улсыг
                    одоо ревизиолистууд (0-06-46) гэж үздэг байсан үе л дээ.
                    Тэгээд би Их Сургуулиа онц төгсөөд, ид тэр үед боловсон
                    хүчнийг Төв Хорооны боловсон хүчний хэлтэс хуваарилдаг
                    байсан үе. Тэгээд уул нь, би бол Гэгээрлийн Яамны нэр дээр
                    явсан. Бид гурваас хоёр нь төгсөж ирсэн. Хоёулаа Гадаад
                    Явдлын Яаманд хуваарилагдсан. Тэгээд тэнд нэг жил ажиллаж
                    байтал орон тооны цомхотгол гэж болоод, тэгээд ажилгүй
                    болсон юм аа. Тэгж байтал яг тэр үеэр Гадаад Худалдааны Яам
                    шинэхэн байгуулагдаж байсан. Тэнд гадаад хэлтэй мэргэжилтэй
                    хүмүүс хэрэгтэй байсан учраас тэдний системд дурлаачарлаад,
                    (0-07-49) тэгээд 1993 оныг хүртэл ганцхан системд ажилласан.
                    За, яамны харъяа Гадаад худалдааны Разный (0-08-09) импорт
                    гэж нэгдэл байсан. Тэнд мэргэжилтнээр орж ажиллаад,
                    дараагаар нь яамны төв аппаратад Солонгос-Монголын худалдаа
                    хариуцсан мэргэжилтнээр олон жил ажилласан даа. Ингээд 1966
                    оноос эхлээд л би ер нь баруун зүгийн орнуудаар томилолтоор
                    их явсан. За, хамгийн анх 1966 оны 6 дугаар сард Австри,
                    Швейцарь ..т улсад худалдааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж
                    томилолтоор явсан. Тэр үед бол манай орны хөгжил бусад
                    орныхоос доогуур байсан учраас ер нь их сонин сэтгэгдэл бас
                    төрж байсан. За, эндээс яваад, ЗХУ-д очиход ер нь хачин
                    өндөр хөгжилтэй газар очсон юм шиг санагдаж байсан. Аа,
                    цаашаа Унгарт очсон. Унгарыг дайрч явсан. Унгарт очсон яг л
                    бидний төсөөлж байснаар капиталист оронд очсон юм шиг
                    санагдаж байсан. Тэгээд цаашаа Австри, Швейцарь бол ёстой
                    жинхэнэ капиталист орнууд юм чинь, тэр үед бол бидний
                    ойлгосноор капиталист орнууд гэдэг бол ер нь их аюултай
                    газар, тэд монополистуудыг (0-09-57) бол одоо үзэлтгүй гэсэн
                    тийм ойлголттой байсан учраас би ч бас ч бас хорин хэдтэй
                    байлаа. Нэлээн болгоомжилж байсан. Тэгээд хожим бодохноо нэг
                    их болгоомжлоод байх ч хэрэгүй л байсан юм байна лээ. За,
                    тэнд бол одоо капиталист хөгжил гэж юу байдаг юм бэ?, соёл
                    гэж юу байдаг юм бэ?, хүмүүс ер нь яаж амьдардаг юм бэ?
                    Энийг анх удаагаа тэр ертөнцөд байгаагүй хүний нүдээр
                    харахад бол их сонин харагддаг. Бүх юм нь чөлөөтэй, тэгсэн
                    мөртлөө хүмүүс нь их аажуу тайван, амьдралын одоо их
                    боломжтой, их нээлттэй, одоо ямар нэгэн юманд тийм
                    баригдсан, бусдын одоо хараат байдалд байгаа шинж байхгүй,
                    тийм ертөнц байдаг юм байна лээ. Аа, тэр дундаа Швейцарь бол
                    капиталист орон дотроо амьдралын түвшин дээгүүрт ордог газар
                    юм болох (0-11-07) учраас тэр бол аргагүй гэж бодогдсон л
                    доо. Тэгээд тэр үеэс эхлээд, дараагаар нь би Унгар, Болгар,
                    Югослав, Чех, за мэдээж хэрэг, тэр үеийн (0-11-33) (0-11-35)
                    ЗХУ, БНХАУ, за, Солонгост нэг жилд бараг нэг удаа явж,
                    хэлэлцээ хийдэг байсан. Тэгээд энэ хугацаанд бол би
                    хэдийгээр түүхийн багшийн мэргэжлээр хойд Солонгост сургууль
                    төгссөн ч гэсэн эдийн засгийн гадаад харилцаа руу
                    хуваарилагдаад, тэгээд тэтгэвэрт гартлаа тэр чиглэлээр
                    ажилласан. За, ингэж ажиллахаас өмнө, миний Багшийн
                    сургуульд орсон явдал бол их сонин түүхтэй. Тэр үед би 1950
                    онд Улаанбаатарт анх удаа орж ирсэн. Тэгэхэд мэдээж хэрэг,
                    тэр үеийн хүүхдүүдийн адил нэг ногоон тэр... даалимбан
                    тэрлэгтэй, бас шуудайны ёроолд жоохон ааруул, ээзгий
                    хийчихсэн, тэрийгээ үүрээд, Багшийн сургуульд бүртгүүлэхээр
                    ирсэн. Тэгээд тэр үед бид нарыг бол одоогийнх шиг аав ээж
                    нар нь сургуулийг нь хөөцөлдөж өгдөггүй, өөрсдөө л явж,
                    өөрсдийнхөө асуудлыг шийддэг байсан учраас би ганцаараа
                    Улаанбаатарт ирсэн. Тэгэхэд л одоо сургууль эхлэхээс бараг
                    хагас сарын өмнө яваад ирчихсэн байсан. Мэдээгүй учраас.
                    Тэгээд Багшийн сургууль дээр ирсэн. Орох гэсэн үүдэн дээр
                    нэг өвгөн манаач шар нохой хоёр байсан. Оруулахгүй гээд.
                    Аргагүй л дээ, зайлуул сургуулийн нээлт болоогүй, байруудыг
                    засвар хийчихсэн. Тэгээд юу гэсэн аваад (0-13-26) тэгээд
                    ганцааранг нь орогнуулах вэ? Тэр чинь бараг хагас сар юм
                    чинь. Тэгээд буцаад Налайхдаа явдаг хүн, би Налайхад 6
                    дугаар анги, дол..., 6 дугаар анги төгссөн юм. Тэгээд би 3
                    дугаар сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд, Багшийн сургуульд
                    орох гэж байгаа нь тэр л дээ. Тэгээд хотод одоо гэр орон
                    байхгүй учраас байртай сургуульд орно гээд, тэгээд 3 дугаар
                    сургуулиас аргалж байж аттестатаа аваад, тэгээд Багшийн
                    сургуульд очсон хэрэг. Тэгээд өдөрт нь гадуур одоо хаа ч
                    явдаг байсан юм бэ, мэдэхгүй. Явж байгаад, орой болохоор
                    сургуулийнх нь хашаан дээгүүр нь давж орж, байранд нь
                    унтчихаад, тэгээд арван хэд хоночихсон байгаа юм аа.
                    Тэгэхээр байр бол дээр үед чинь сайхан шинэ засчихсан, харин
                    тэгэхдээ юу ч байхгүй, хөнжил, дэвсгэр, матрас байхгүй,
                    цэрэг төмөр ортой, цөмөөрөө. Тэнд ингээд байж байтал
                    түрүүчийн хүүхдүүд хөдөөнөөс ирсэн. Тэгээд бидний үед чинь
                    бол яг найман настайгаасаа сургуульд орсон улсууд маш цөөхөн
                    байсан. Естэй, аравтай. Зарим нь арван нэгтэй ч гэсэн
                    сургуульд орсон учраас нэлээн бойнго (0-15-04) амьтад
                    хөдөөнөөс ирдэг байсан. Тэгээд шалгалт өгөхөөс өмнө
                    бүртгүүлэх хэрэг болоод, захирал дээр нь бүртгүүлдэг юм байх
                    гэж бодоод, захирал дээр нь орсон. Захирал нь тэгэхэд Зундуй
                    гэж хүн байсан. Тэр хүн:- Аа, энэ урьд байранд Гадинжид
                    гэдэг багш, сүүлд Боловсролын яамны орлогч сайд байсан даа,
                    бүртгэж байгаа. Чи тэрэн дээр очиж бүртгүүл гэсэн. Очсон нэг
                    жоохон охин байсан. Тэгээд за чи бид хоёрын багш ч яамай
                    байна даа, чи ч ахлах ангийн л хүүхэд байгаа биз дээ гэсэн
                    шиг бодогдоод, тэгэхдээ бүртгүүлчихсэн. Тэгээд
                    бүртгүүлчихээд байсан, түрүүчийн хүүхдүүд ирээд, тэгээд
                    шалгалт өгсөн юм аа. Тэгээд тэр үед бол хотын хүүхдүүд их
                    ганган дэгжин. Хөдөөний бид нар бол ер нь их тэдний дэргэд
                    өрөвдөлтэй байсан даа, хувцас хунар бол ер нь. Монгол
                    дээлтэй, монгол гуталтай. Тэгээд яг шалгалт өгөөд эхэлсэн.
                    Хотын гангачуул ер нь их сандарч байна аа. Бие биенээсээ
                    хуулаад л, тэгээд ашгүй бид мэтийн хөдөөнийхнийг бол тоож
                    асуух ч үгүй юм аа. Тэгээд ч яахав шалгалтаа амжилттай
                    өгсөн. (0-16-44) </Paragraph>
                <Paragraph> (0-16-44) Тэгээд сургуульд дотуур байранд орох
                    болсон. Тэр үеийн дотуур байр бол бас их сонин. Тэр үед одоо
                    45 онд дайн дуусссан юм чинь хуучин цэргийн дарга нар байсан
                    улсууд албан газруудад ер нь их алба, ажил үүрэг гүйцэтгэж
                    байсан. Манай байрны захирал гэж нэг ногоон кительтей, цэрэг
                    өмдтэй, савхин гуталтай, нэг жижигхэн хар нөхөр бид нарыг
                    жагсаагаад, цөмөөрөнд нь нэг нэг хоёр, нэгдүгээр хоолны
                    хөнгөн цагаан таваг, хөнгөн цагаан халбага сэрээ өгөөд, ор
                    дэрний цагаан даавуу өгөөд, жагсааж байгаад тэгээд оруулаад,
                    тэгээд тэрнээс хойш бол би гурван жил ёстой дураараа сайхан,
                    чөлөөтэй суралцсан даа. Тэгээд суралцаж байх явдалд бас
                    сонин сонин юмнууд гарна. Тэр үед Хөвсгөл аймгаас мөн
                    бидэнтэй адилхан сургуульд ирсэн нэг, хүн харахад хормойгоо
                    чирсэн нэг нөхөр байсан. Эрэгтэй, ихээ том биетэй, Лхамсүрэн
                    гээд. Тэгсэн тэр үед чинь одоо зурагт байтугай радио ч бараг
                    юу байранд байхгүй л дээ. Тэгээд хашаанд ганцхан том цагаан
                    хоолой гэж ярьдаг өсгөгчтэй. Тэрүүгээр радио сонсдог. За,
                    радио сонсоно гэхээр чинь гадаа гарч, очиж сонсдог байхгүй
                    юу тэрийг. Тэгсэн тэр нөхөр маань тэгж байна. Хоёулаа гэртээ
                    радио, байрандаа радио хийе, тавьж сонсоё гээд. За, тэгье.
                    Яаж хийдэг юм бэ? гэсэн. Тэгсэн одоо нөгөө молоко гэж ярьдаг
                    даа. Тэрний савыг, тагийг аваад, тэгээд тах хэлбэртэй
                    соронзон олоод, тэрэндээ ороомог хийгээд, тэгээд тагийг нь
                    шатаагаад, дээр нь юндром (0-19-11) болгож тавиад, тэгээд
                    юунд залгачих, тэгэхээр зэрэг дуугардаг юм аа л гэж. Тэгээд
                    хоёулаа хийлээ ээ. Хийгээд болж байна аа. Тэр нөхрийх ч
                    боллоо. Минийх ч боллоо. Бид хоёр орныхоо толгойноос
                    уячихаад, өвлийн хүйтэнд радио гэрт, байрандаа хэвтэж
                    байгаад л сонсдог. Тэгсэн нэг өдөр хичээл тараад, ороод
                    ирсэн чинь нөгөө рад.., радио, чанга яригч л юм даа, тэрийг
                    маань бүр монтажтай нь хуу хамаад аваад явчихаж. Тэгсэн
                    яасан бэ? гэсэн, сургуулийн захиргаа хураагаад авсан. ”Та
                    нар дураараа радио тавиад, бусдын сонсголыг хаагаад,
                    эсэргүүцэл таарахгүй юм тавиад, тэгээд ийшээгээ гэр
                    хорооллын хэд... хоёр зуугаад айлыг гэсэн байх аа, радиог та
                    нар сар шахуу одоо сонсголгүй болгосон” гээд хурлаар оровоо
                    хөө. Тэгээд сургууль, аа, юу 250 төгрөгөөр торгоно гэж. Тэр
                    үед онц сурлагатай оюутны цалин тэ... юу, степенд 220 төгрөг
                    байсан байх. За даа, баларч дээ гэж бодсон. Тэгсэн, манай
                    ангийн багш их сайн хүн байсан, тэгээд сургуультай яриад,
                    тэгээд яахав хичээлийнхээ, хийсэн (0-20-51) физикийн
                    хичээлийн дагуу л хийсэн юм байна. Торгуулийг нь сургууль
                    хүлээгээд, энэ хоёр нөхрийг сануулаад өнгөрөөе гээд, юүх вэ
                    дээ, торгуулаас мултардаг юм аа. Тэгээд мөн болоогүй,
                    нөгөөдөхөө дахиад л хийсэн. Дахиад л хийгээд л. Тэгээд, тэр
                    үед ховор юм юу вэ? гэхээр зэрэг ороомогны утас олддоггүй
                    байсан. Ялангуяа, тэр эсэргүүцэл таарсан утас бол бүүр
                    олдохгүй. Мэдэх ч үгүй, бид нар. Тэгээд яадаг вэ? гэсэн
                    холбооны кабелийг эвдэж, тасдаад хаячихсан жижигхэн
                    кабелуудыг хооронд нь холбоод, залгаад, тэгээд ороомог
                    хийгээд. Тэгээд тэр, хо... (0-21-37) радиогийн шугам яг
                    манай хич... сургуулийн хичээлийн байрны дээгүүр гарсан,
                    тэрний орой дээр хоёр шон зоолттой, тэрүүгээр гардаг байсан
                    учраас тэрний орой дээр гараад, тэнд нь салгаад
                    тавьчичихдаг. Зун, хавар сайхан дулаахан болохоор. Хоёр
                    давхар байшингийн орой дээр. Тэгж хөглөж, тиймэрхүү маягаар
                    хөглөж яваад Багшийн сургуулиа төгссөн л дөө. (0-22-06) </Paragraph>
                <Paragraph> (0-22-08) Бас онц дүнтэй төгссөн. Би бол ер нь бага,
                    дунд, дээд сургууль дан онц дүнтэй төгссөн. Ганцхан удаа нэг
                    улирлаар дунд гарсан. Аа, тэр ямар хөгтэй юм бэ? гэхээр
                    зэрэг, би нэг жил Улаанбаатар хотод нэг айлд сууж байсан юм
                    аа. Хамаатангийнхаа. Багшийн сургуульд орохоосоо өмнө, өмнөх
                    өмнөх жил нь. Тэгээд гэр Налайхад. Налайх-Улаанбаатарын
                    хооронд автобус ч байхгүй, галт тэрэг ч байхгүй. Нарийн
                    төмөр замын нүүрсний вагон явдаг. Тэрүүгээр хүн тээвэрлэхийг
                    хорьдог. Тийм учраас яах вэ? гэхээр зэрэг тав дахь өдөр,
                    хагас сайн, нэг дэх өдрийнхөө хичээлийг, хичээл номыг аваад,
                    сургуулийнхаа пийшинд номоо хийчихээд, Налайх явчихдаг.
                    Нэгдэхийн өглөө ирээд, ном дэвтрээ аваад, хичээлдээ явдаг,
                    ордог байсан юм. Тэгсэн нэг өдөр ирсэн ном дэвтэр байхгүй.
                    Бүр юу ч байхгүй байгаа юм. Ор сураг байхгүй алга болчихож.
                    Тэгсэн яасан бэ? гэсэн чинь, нөгөө пийшингий чинь галласан
                    чинь, наанаас нь галлачихсан юм байна. Би нэлээн цаана
                    хийчихсэн байсан юм. Тэгээд нөгөө хүчтэй яндан сороод,
                    дээшлээ, нөгөө ном дэвтрийг чинь ховх сороод, гадаа гаргаад
                    хаячихаж. Хэзээ хойно, миний ном дэвтэр зах нь шатчихсан,
                    нэг нэг хуудсаараа тэнд явж байна аа. Тэгээд би хоёрдугаар
                    улирлын шалгалтаар дунд гарсан. Өөр арга байхгүй. Тэгээд яах
                    вэ, Багшийн сургуульд ороод, гурван жил ёстой сайхан
                    жаргалтай байж байгаад төгсөөд, Солонгост очоод, за тийм
                    зовлон байна. (0-24-08) Яах вэ дээ, бас л тэдний талын
                    хангамжтай юм чинь, сургалтанд бол зовсон зүдэрсэн юм
                    байхгүй. Тэгээд төгсөж ирээд, түрүүн хэлсэн, Гадаад Явдлын
                    Яаманд нэг жил ажиллаад, Гадааад худалдааны Яаманд тэтгэвэрт
                    гартлаа системд нь ажилласаан. За, энэ хооронд Солонгост
                    суугаа Монголын Элчин Сайдын Яаманд гурван удаа томилолтоор
                    ажилласан. Эхлээд худалдааны мэргэжилтэн, мөн нэгдлийн
                    төлөөлөгчөөр, нэгдлийн төлөө... төлөөлөгчөөр тэнд ажиллаж
                    байсан. Дараагаар нь ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн
                    даргаар ажилласан. Тэгээд дахиж орж ирээд, нэг жил гаруй
                    болов уу, үгүй юү, худалдааны атташегаар тэнд очиж
                    ажилласан. Нийтдээ болбол Элчин Сайдын Яаманд 15 жил
                    ажилласан. Сурсантайгаа нийлээд тэнд бол одоо үндсэндээ 20
                    жил амьдарсан л даа. За, гадаад худалдааны системд
                    ажил(0-27-46) лахад болбол мэдээж хэрэг, би хэдийгээр
                    мэргэжлийн биш ч гэсэн тэнд одоо их сайхан мэргэжилтэй
                    улсууд их байсан учраас тэднээс сурч мэдсэн юм бол маш их.
                    За, гадаад худалдаа бол тэр үед үнэндээ бас хэцүү байсан.
                    Яагаад вэ? гэхээр, манай экспортын барааны нэр төрөл ховор,
                    цөөхөн. Гаднаас авах юм ихтэй. Бидний худалдаа хийж байгаа
                    улсууд бол нийгэм эдийн засгийн хөгжлийн хувьд манайхаас дор
                    орон ер нь бараг байгаагүй. Голцуу манайхаас одоо дээр, илүү
                    хөгжилтэй, тэгээд том улсууд. Манайх шиг жижигхэн орон ч
                    байгаагүй. Бүгдээрээ л манайхаас олон хүн амтай. За, тэр
                    дундаа манайх бол одоо гол нь тэр үеийн ЗХУ-тай худалдаа
                    хийдэг байсан. Тэгээд яах вэ, харин 1958 оноос Дорнод
                    Европын социалист орнуудтай худалдаа хийж эхэлсэн. Аа, тэр
                    Дорнод Европын социалист орнуудтай худалдаа хийхэд бол, одоо
                    харьцангуй амар. Яагаад вэ гэхээр, сонголт сайтай, нэгэнтэй
                    нь шийдэж болохгүй асуудлыг нөгөөтэй нь шийдчих боломжтой.
                    За ингээд тэр 1960-аад онд манай хоёр (0-27-37) (0-27-37)
                    хөршийн харьцаа их муудсан учраас Хятадтай ер нь наймаа
                    хийхгүй. Тэгэхээр зэрэг ерөөсөө дан одоо Европоос өөрийнхөө
                    хэрэгцээний барааг авдаг. За бараа...г авахад болбол жижиг
                    улсын зовлон бол их л дээ. Хүний хэрэглэдэг юмыг бүгдийг нь
                    авах шаардлагатай. Аа, гэсэн мөртлөө тоо хэмжээ маш бага
                    авах. Тэгэхээр тийм юманд зориулсан үйлдвэрлэл гэдэг бол тэр
                    том оронд бол байхгүй. Манайд зориулж юм үйлдвэрлэлтэй биш.
                    Тэгсэн мөртлөө манайхаас өвөрмөц хэрэгцээтэй. Зөвхөн манайд
                    зориулж үйлдвэрлэдэг бараа бол тэр үеийн ЗХУ-д бас байсан.
                    Даалимба, цай, дүнсэн тамхи, лаа, чүдэнз зэргийг бол зөвхөн
                    манайд зориулж үйлдвэрлэдэг. Яагаад вэ гэхээр, тэдгээр оронд
                    тийм хэрэгцээ бол бараг байхгүйтэй адилхан байсан. За,
                    гадаад худалдааг хийж байхад бол дандаа гаднын улстай,
                    дандаа өөрийнхөө эрх ашгаа хамгаалж ажиллах учраас бэрхшээл
                    бол их тохиолддог байсан. Юуны өмнө, бидэнд одоо мэргэжил,
                    олон улсын худалдааны ажлын мэргэжил, мэргэжилтэн ховорхон.
                    Гадаад худалдааны яам дөнгөж л одоо 1950-иад оны сүүлчээр
                    байгуулагдсан юм чинь. Аа, гэтэл хөрөнгөтөн орнуудын
                    туршлагаас судлая гэхээр Ойрхи Дорнодтой харьцаж ер нь бараг
                    одоо болдоггүй шахуу байсан, тэрийг ч нэг их таашаадаг ч
                    үгүй. Тэгээд л социалист орнуудтай одоо нэг үгээр хэлбэл
                    тийм тэгш биш байдалд худалдаа хийдэг. Өөрийхөө барааг ч
                    дуртай орондоо худалдаад, валют олоод авчихаж чаддаггүй тийм
                    үе байсан. Тэгэхдээ одоо яах вэ, амьдрал дээр суралцахаараа
                    тэгээд гадаад худалдааны байгууллага ч их өргөжсөн. Тэр үед
                    намайг Гадаад худалдааны яам яаманд ороход гадаад худалдааны
                    ердөө нэгдэл ганцхан байсан. Одоогийнхоор бол компани гэсэн
                    үг л дээ. Тэгээд удалгүй хоёр болсон, гурав болсон, дөрөв,
                    тав, зургаа болсон. Тэгээд сүүлдээ арваад компанитай болсон
                    л доо. Тэгээд бараагаа төрөлжүүлдэг. За, ингээд би гол нь
                    Солонгост ажилласан учраас тэгээд Солонгос-Монголын
                    худалдааны харилцааг хариуцаж байсан учраас Солонгостой хийх
                    худалдаан дээрээ л гол одоо цагаа барсан даа. Тэгээд
                    Солонгос бол бүр одоо хэцүү, ядуу. Дайн болчихсон. Тэр үеэр
                    ихэнх эрэгтэйчүүд нь дайнд үрэгдчихсэн. Залуу эрэгтэйчүүд
                    нь. Эдийн засаг нь сүйрчихсэн. Пхеньян хотод очиход хоёр
                    давхар байшин ганцхан байсан. Бусдыг нь үнсэн товрог
                    болгочихсон. Цул (0-31-31) буюу саарал өнгийн одоо
                    байшингийн туйпуу, шавар болчихсон. Зарим газраа 10 газраа
                    10 см, зарим газраа 20 см газрын хөрс тэрнээс доошоо орсон.
                    За, тэгээд тийм оронтой тэгээд манайх наймаа хийнэ гэдэг бол
                    хэцүү л дээ. Тэд нар маань ядуу. Бид нар бас одоо чадвар
                    муутай. Тэгэхдээ манай түүхий эдийг тэд нар бол их
                    сонирхдог. Ноос, ноолуур, арьс шир, бууд... удаан буудай.
                    Бид нар тэндээс бол гол нь одоо цагаан будаа, алим,
                    нэхмэлийн бүтээгдэхүүн, сүлжмэл бүтээгдэхүүний юм авдаг. За,
                    тэр нөхөд маань одоо адилхан ядуу, бас хажуугаар нь одоо их
                    худлаа ярина аа. Бараагаа Оросуудад нийлүүлж өгч чадахгүй,
                    тэгээд тэрийгээ хэлчихэж чадахгүй, тэгээд хэлчихээр зэрэг
                    улс орны нэр сүрд муу, чи гадаадын хүний өмнө муу муухайгаа
                    дэлгэлээ гээд тэр ажилладаг улсаа их зэмлэдэг буруутгадаг
                    байсан учраас. Гэтэл эдийн засаг нь боломжгүй учраас хүнээс
                    юм авмаар байдаг. Оронд нь өгөх юм байхгүй. Тэгээд
                    хугацаагаа баримтлахгүй болоод ирэхээр зэрэг худлаа үнэн
                    хэлж, арга саам хийж. </Paragraph>
                <Paragraph> (0-33-26)(0-33-28) Тэгээд хамгийн хэцүү бараа бол юу
                    байсан бэ гэхээр тэндээс авах одоо алим. Тэр бол тодорхой
                    хугацаатай, түргэн гэмтдэг. Аа, тэднийх болбол анхны цас
                    орсон үед хураасан алим хамгийн одоо сайн үе нь. Гэтэл тэр
                    нь манайд ирэх гэсээр байтал, манайх тэгэхэд чинь аль хэдийн
                    өвөл болчихсон, хөлдчих гээд. Тэгээд одоо янз бүрийн арга
                    хэрэглэдэг. Заримдаа одоо вагоны дулаалгатай явуулна, дотор
                    нь хүн гал түлж ирүүлнэ. Тэгээд их сонин тохиолдол гарсан.
                    Оросоос хөргүүлтэй вагон аваад, тэгээд нааш нь ачуулах. Тэр
                    хөргүүлтэй вагон болбол хөлдөөдөг ч үгүй, аа хайлуулдаг ч
                    үгүй тийм юм. Тэгээд Оросын Дорнод Сибирийн төмөр замтай
                    арайхийж ярьж байж, тэндээс хоосон вагон аваад, тэр чинь,
                    тэр болбол одоогийн энэ ердийн ачааны вагонтой адил нэг
                    составтаа арав, хорь, гуч, дөчөөрөө байдаггүй. Ердөө тавхан
                    вагон дундаа нэг аа юутай, төхөөрөмжтэй вагонтой секц гэж
                    явдаг. Тэрийг ярьж байж авчраад, за алимаа бэлэн байлгаарай.
                    Вагон төдний өдөр ирнэ гэсэн. Аа, бэлэн л гэсэн. Вагон аваад
                    ирсэн байхгүй. Яасан бэ? гэсэн хил дээр оччихсон байгаа
                    гээд. Тэгээд тэдний хил рүү явдаг юм аа. Хил дээр нь яваад
                    ирсэн байхгүй. Ингээд одоо вагон бараагаа ачуулаагүй байж
                    худлаа хэлээд, Зөвлөлтөөс худлаа вагон авахуулаад. Тэгээд
                    тэр чинь төлбөр гарна шүү дээ, мэдээж хэрэг. Тэгээд тэр
                    вагоноо буцаасан шүү дээ. Бид нар хоосноор нь буцаагаад,
                    иймэрхүү маягийн холион бантан их хийнэ дээ, манай улсууд.
                    Гэхдээ яахав, тэхдээ тэр хооронд Солонгос-Монголын худалдаа
                    бол ер нь нэг 10 дахин өссөн. 1990 оныг хүртэл, за,
                    ялангуяа, хамгийн сүүлийн миний томилолтын, сүүлчийн
                    томилолтын үеэр бол 3-3,5 дахин өссөн. За, энд болбол би ер
                    нь худалдааны тэр салбартаа, тэр Элчин Сайдын Яамаа
                    ганцаараа хийсэн. Өөрөө дарга нь, өөрөө мэргэжилтэн, өөрөө
                    орчуулагч, өөрөө жолооч. За, энэ бол харин надад их давуу
                    тал байсан. Би хүний гар харахгүй. Тэр тэг, энэ ингэ, тэр
                    болж байна, энэ удаад болохгүй байна гэх юм байхгүй, бүрэн
                    биеэ дааж ажиллаж байсан учраас энэ удаад их ажиллахад их
                    таатай байсан. Тэгээд яах вэ, хамгийн сүүлийн томилолт 1990
                    оны 9 сард буцаж ирэв үү дээ. Тэгээд ирснээсээ хойш яг 1990
                    оны 9 сар гэдэг маань манайд одоо ёстой нөгөө ардчилал гэгч
                    чинь болоод, хөл толгой нь олдохгүй, хүн болгон дураараа, юу
                    санаснаа хийдэг, ийм байсан үе. Тэгэхдээ бүх юм
                    хувьчлагдаагүй, одоогийнхтой адил, тэгсэн мөртлөө хүн болгон
                    дураараа загнадаг. Тэгээд би төгсч ирээд, мөн л Гадаад
                    Худалдааны Яамандаа тэр “Лицензийн групп” гэдэгт ахлагчаар
                    нь ажилласан. Доороо нэг гурав, дөрвөн хүнтэй. Аа, тэр групп
                    болбол их эрх мэдэлтэй, тийм групп байсан, урьд өмнө
                    байгаагүй, тийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь юу
                    вэ? гэхээр зэрэг одоо энэ аж ахуйн нэгж, хувийн компаниудад
                    гадаад худалдаа явуулах эрх олгодог. Чи бол одоо гадаад
                    худалдаа явуулж болно оо, гадаад орнуудтай гэрээ хэлэлцээ
                    хийж болно, бараа гаргаж болно, авч болно, гээд одоо энэ нэг
                    үл хөдлөх хөрөнгийн юу шиг, гэрчилгээ шиг тийм гэрчилгээ
                    олгодог. Сайдын гарын үсэгтэй, тийм нэг юу өгдөг. За, тэр
                    үед хүн болгон гадаад худалдаа хийх гэж байсан учраас маш их
                    ачаалалтай. За, зарим нэг нь юу ч байхгүй байж байж, контор
                    ч байхгүй, утас ч байхгүй, хүнд өгөх бараа ч байхгүй, ийм
                    байж байж гадаад худалдаа хийнэ гээд, мэргэжлийн хүн ч
                    байхгүй. За, тэгээд тэрийг одоо тодруулна даа. Конторыг нь
                    үзнэ, үзүүлэх юм байхгүй, (0-39-18)
                    </Paragraph>
                    <Paragraph>
                    (0-39-19) тэгээд
                    болохгүй болохоор зэрэг одоо арын хаалгадаад, сайд нараа,
                    дээрээс одоо дарамт үзүүлээд, энэ хүнд одоо тэр эрхийг нь
                    өг. Яагаад одоо өгөхгүй байгаа юм бэ? Өө, энэ чинь ийм ийм
                    учиртай юм аа гэхээр, за яах вэ? дээ, та тэгээд нэг аргалчих
                    л даа. За, тэгээд дараагаар нь тэндээс Лицензийн тэр
                    группээс авдаг эдэлдэг эрх бол юу вэ гэхээр зэрэг гадаадтай
                    худалдаа хийх конракт гэж байдаг. Одоо гэрээ гэсэн үг л дээ.
                    Экспортын контракт байна, имтортын контракт байна. Тэрэнд
                    одоо хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгдөг. Аа, тэгээд яах вэ,
                    нэг жоохон хураамж авдаг нэртэй. За, тэнд болбол бас их юу
                    гарна аа. Бодоодтай (0-40-11) юм гарна. Яасан бэ? гэсэн тэр
                    чинь өөрсдөө мэргэжил ч байхгүй юм чинь. Ер нь одоо гадаад
                    худалдааны мэргэжлийн хүний нүдээр харвал ер нь төсөөлөхийн
                    аргагүй хачин юм хийж ирнэ дээ ер нь. Улс эх орондоо ямар ч
                    ашиггүй, ашиггүй байгаагаа өөрсдөө мэдэхгүй, хамгийн гол нь.
                    Авах гэж байгаа юмныхаа үнийг мэдэхгүй, хүний хэлсэн амаар
                    авна. Тэгээд хэлэхлээр зэрэг одоо захиргаадлаа, боолоо,
                    хавчлаа гээд дахиад л сайд нар дээгүүр гүйдэг. Дахиад л
                    нөгөөдүүл нь бид нар луу одоо үүрэг даалгавар өгдөг.
                    Болохгүй бол дарамталдаг. Тэрний хажуугаар нөгөөдүүл чинь
                    бас зүгээр байхгүй ээ, хээл хахууль өгнө. Тэр үеэс л хээл
                    хахууль чинь одоо цэцэглэж эхэлсэн байна шүү дээ. За нэг
                    томоохон контракт гаргана гэхэд л, контрактын бараа гаргана
                    гэхэд л, за би чамд өнгөт зурагт өгье, ганцхан контракт
                    зөвшөөрөл авахад тэгж байгаа юм шүү дээ. Чамд өвлийн чинь
                    идшийг өгье. Одоо Гандан дээр авчирчихсан байж байгаа гэж
                    манай мэргэжилтнүүдэд асуудал тавьдаг. Тэгээд сүүлдээ одоо
                    миний дэргэд тэр юмаа ярихаасаа одоо нуугаад, дуудаж гаргаж,
                    утсаар дуудаж гаргаж аваачаад л, нөгөөдүүлийг чинь одоо
                    хоргоогоод, за мэдээж хэрэг, нүдээрээ харж байсан юм биш,
                    авч ч байсан юм уу, үгүй ч юмуу хэн мэдэх вэ?. Тэд нарын
                    маань ярьж байгаа бол тэр. Зарим нь одоо их ууртай орж ирнэ.
                    Зарим нь бол одоо ер нь ямар хачин улс байдаг юм бэ? Би энэ
                    ажлыг чинь хийхгүй гэж орж ирнэ. Хээл хахууль авч сураагүй
                    байсан үе. Цөмөөрөө тийм сайхан шударга байсан байхгүй юү.
                    Тэгсэн сүүл рүүгээ бүр даамжраад, манай одоо зарим
                    мэргэжилтнүүдийн ...ийг гэр орноор нь одоо эргүүлдэг, орой
                    үдэш одоо амруулах ч үгүй хоргоогоод байдаг. Аа, тэр болбол
                    их аа юу ноцтой байдал үүсгэж байгаа юм л даа. Гэмт хэрэг ч
                    одоо гарч магадгүй шүү дээ. Дарамталж магадгүй, үр хүүхдийг
                    нь, ар гэрийг нь барьцаалж ч магадгүй. Энэ тэр хувийн ашиг
                    сонирхол хөөсөн улс чинь ер нь аюултай байдаг юм байна лээ.
                    Тэгээд хажуугаар нь одоо энд тэндээс их даралт шахалт ирдэг.
                    Дээр удирдлагаас, хуучин арга барилаараа ер нь. За тэгээд
                    байхаар нь би бол үндсэндээ тэндээс энэ юу болбол надад
                    таарахгүй ажил байна гэж үзсэн. Тэгээд ч ер нь тэр үеийн
                    яамдын зарим сайд нар нэг их дуртай ч биш бололтой ер нь.
                    Тэгж одоо шударга, номын дагуу байгаад байхаар. Тэгэхээр нь
                    би гаръя гэж шийдээд, тэгээд ажлаа өгөөд, тэгээд би Экспорт
                    импортын газар гэж байсан, хуучин ажиллаж байсан, орон
                    хариуцсан референтээр тийшээ очоод. Тэр бол миний яг хуучин
                    хийж байсан Солонгос-Монголын худалдаа хариуцдаг. Дээрээс нь
                    Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоочихсон. Өмнөд
                    Солонгосын компаниудтай худалдаа хийх асуудал. Өөрсдөө шууд
                    хийхгүй, зүгээр тэрний одоо зохицуулж байдаг (0-44-33)
                    (0-44-33) бодлогыг нь боловсруулж байдаг тийм ажил. Тэгсэн
                    сайд нар маань ч дуртай зөвшөөрлөө. Одоо салъя гэж бодсон
                    байх. Тэгээд би тэнд очоод, сайхан ажил шүү дээ, хуучин
                    мэддэг ажил, хоёр талдаа таньдаг улсуудтай, Солонгосынхоо
                    талдаа бас тэднийгээ ч таньдаг, монголчуудыгаа ч мэдэх юм
                    чинь. Тэгээд 90 он хүртэл, 90 он бишээ, 93 он хүртэл би тэнд
                    тэр ажлаа хийсэн. За, тэр үед миний боловсруулж байсан
                    бодлого бол юу вэ гэхээр зэрэг, за яахав, Хойд Солонгостой
                    хуучин байсан худалдаагаа тэр чигээр нь боломжийнхоо хэрээр
                    өгч аваад, чаддаг чаддаггүйгээ яагаад тэгээд яваад үзье. Аа,
                    харин нөгөө өссөн хэмжээнд нь байлгах. Чадвал жаахан өсгөөд,
                    чадахгүй бол тэр хэмжээнд нь байлгах. Болж өгвөл буулгахгүй.
                    Авч өгч байгаа барааныхаа нэр төрлийг нэг их солихгүй тийм
                    бодлого боловсруулаад, тэгээд ухаан нь нэгдлүүддээ үүрэг
                    өгдөг. За, ингээд ажилла гээд. За, Өмнөд Солонгостой болбол
                    ямар бодлого баримталсан бэ? гэхээр аль болохоор тэдний
                    барааг их оруулж ирэх, чөлөөтэй. Тэр яагаад тэр вэ? гэхээр
                    зэрэг тэр үед чинь ерээд оны эхэн хагаст чинь энэ
                    Улаанбаатарт чинь Хятадын муу чанарын бараагаар хахчихсан
                    байсан. Бүр хамгийн муу бараагий нь авчирдаг. Тэгээд тэндээс
                    хямдхан аваад энд үнэтэй зардаг. Тийм нөхцөлд бол Солонгосын
                    бараа бол чанар сайтай. Ийм учраас аажимдаа хятадын чанар
                    муутай барааг Солонгосын бараагаар шахах. Оронд Солонгосын
                    барааг, аа тэгээд сүүлд нь чадал нь хүрдэг юм бол Японы
                    барааг ч юмуу бусад талаасаа авдаг л юм байгаа биз. Тийм
                    бодлого боловсруулсан. Тэгээд тийм ч үүрэг өгч байсан
                    компаниудад, юунуудад. Аа, сүүлдээ бол компаниуд бол яах вэ
                    дээ, өөрт нь ашигтай бол ямар юу яах биш, тийм бодлогын
                    чанартай өгсөн чиглэлийг бол нэг их барих биш. Тэхдээ
                    өнөөдөр болтол тэр бодлого бол би хэрэгжиж байгаа гэж үзэж
                    байгаа. Одоо Хятадын бараа бол урдахаасаа ихсэхгүй байна,
                    Солонгосын бараа бол их болж байна. За, Солонгосын бараа бол
                    чанар сайтай, Хятадынхыг бодох юм бол. Ер нь нэлээн сайн
                    түвшинтэй. За, энэ хооронд Өмнөд Солонгост бас хэд хэдэн
                    удаа томилолтоор явж үзсээн. Ер нь нэлээн хэдэн удаа очих
                    шив дээ. Тэдний үйлдвэрийн нэлээд хэдэн хотоор, хориод
                    хотоор орсон. Гол гол үйлдвэрүүдийг нь үзсэн. Усан онгоц
                    хийдэг үйлдвэр. Тэр болбол ер нь ажлынхаа байран дээр, үгүй
                    явган яваад бүтэхийн аргагүй. Тийм юм байдаг юм билээ.
                    Дандаа машинтай явдаг. Одоо дан ажилчид нь ийшээ тийшээ
                    хөдлөхдөө, тэхгүй бол тэр хэд... хэдэн зуун метр урттай,
                    тийм онгоц, усан онгоц чинь. Тэгээд жижиг одоо үйлдвэрлэлийн
                    зориулалттай, жижиг машин, тэрэгнүүд, тэрэг, тэргэнцрээр
                    явдаг. Хоорондоо бол утсан холбоогоор ярихгүй бол бие
                    биетэйгээ харьцахын аргагүй хол, тийм юм байдаг юм байна
                    лээ. Уул овоо шиг л юм байгаа юм чинь. Тэр Улсаал (0-48-39)
                    гэдэг газарт байдаг усан онгоцны, хөлөг онгоцны үйлдвэрт
                    очсон. Тэрний хажууханд тэр алдартай арал байдаг юм. Кожидо
                    гэж. Тэр арал юугаараа алдартай вэ гэхээр, өнгөрсөн 1950, 53
                    оны дайны үеэр Хойд Солонгосын цэргийн олзлогдогсдыг хорьж
                    байсан шорон байсан газар. Би тэр лүү гарч мэдэх... За,
                    тэхдээ тэнд бол биднийг оруулаагүй л дээ. Одоо бол хүн
                    байхгүй гэж хэлээд. Байхгүй ч юмуу, байгаа ч юмуу, хэн мэдэх
                    вэ. Мэдээж хэрэг үзүүлэхгүй л дээ, тэр. (0-49-22)
                    </Paragraph>
                <Paragraph>
                        (0-49-22)
                    За, дараагаар нь нэг томоохон үйлдвэр бол Өмнөд Солонгосын
                    тэр юуны үйлдвэр, Самсунг электроникийн одоо дэлхийд
                    нэгдүгээр байранд орж..., зарим талаараа орчихоод байгаа
                    үйлдвэр Сү-үн (0-53-49) гэдэг хотод байдаг. За, тэр
                    үйлдвэрийн зарим үйл ажиллагаа бол ер нь хүний нүдэнд
                    харагдахгүй юм байна лээ л дээ. За, харахад, зарим юмыг нь
                    бол харахын ч арга байхгүй. Өсгөдөг шилээр харахгүй бол.
                    Тэгээд автоматжуулчихсан. Яг хагас дамжуулагчийнх нь тэр
                    үйлдвэр, цехийг нь одоо манайхан тэр болгон ерөөсөө хэдэн
                    давхар шилний цаана, одоо хагалгаанд орох гэж байгаа
                    эмнэлгийнхэн шиг тийм юутай, хамгаалалттай хувцастай. Тэгээд
                    юу ха... юу хараг... Хийж байгаа нь мэдэгдэх ч үгүй, өөрснөө
                    ч сайн харахгүй. Машинаа л тохируулж явбал, тэгээд хагас
                    дамжуулагчийг хийж байдаг. За, дараагийн нэг том үйлдвэр бол
                    тэр Инчонд байдаг Өмнөд Солонгосын Хьюндайгийнх байсан байх
                    аа, авто машины үйлдвэр. За, автомашины үйлдвэр бол одоо бас
                    л их сонин доо. Ер нь болбол конвейроор бол одоо нэг хавтгай
                    төмөр л орж ирдэг. Ер нь цаанаасаа. Тэгээд л тэрийг преслээд
                    л машины одоо доод талын хэсэг, үнэхээрийн (0-51-12) хэсэг,
                    нэг пресээр болбол дээд талын хэсэг болоод гараад ирдэг,
                    тэгээд л тал талаас нь автомат гагнууртай. Роботтой. За,
                    тийм үйлдвэр байдаг юм байна лээ. За, Солонгосын эдийн
                    засгийг нь судалж байх явцад, одоо тэдний мэргэжлийн
                    хүмүүстэй уулзаж байх явцад, бас их сонин сонин яриа хөөрөө
                    их л гардаг. Би нэг удаа Монголын аймаг, хотын дарга, орлогч
                    дарга нартай, одоо 30 хүний бүрэлдэхүүнтэй явсан юм аа.
                    Тэгээд тэнд очоод яах вэ, зах зээлийн эдийн засгийн тухай
                    бидэнд лекц нэг сарын турш одоо уншиж, юм үзүүлж ингэсэн.
                    За, бусад хүмүүсийн хувьд бол мэдэхгүй. Миний хувьд бол нэг
                    их тийм онцлог байгаагүй. Яагаад вэ? гэхээр зэрэг ер нь
                    эдийн засгийн гадаад харилцаа капиталист орнуудад ямар
                    байдаг гэдэг ерөнхий ойлголт бол надад байсан. Хоёрдугаарт,
                    тэнд бол нарийн ширийн юм бол практик үйл ажиллагааны юм бол
                    заагаагүй. Жишээлэх юм бол төлбөр тооцоог яаж банкаар хийдэг
                    юм бэ? За, тэгээд бараа нийлүүлэх нөхцөл мөхцөл тийм юмыг
                    бол заагаагүй. Зүгээр ерөнхий юм заасан. Тэр нь ч зөв байсан
                    байх. Анхан шатны мэдлэг олгож байгаа улс. Тэгээд л явж байх
                    хооронд одоо ер нь юм л бол социализмыг муучилна даа. Аа,
                    социализм нь та нарыг ийм хоцрогдмол болгосон, социализм нь
                    та нарт дагасан учраас одоо хөгжиж чадаагүй энэ тэр гээд л.
                    Тэгээд нэг өдөр асуудаг юм аа, нэг багшаас. Тэр багш маань
                    бол манай Институтийн захирал. Тэр сургалт явуулж байсан
                    институтийн захирал. Германд боловсрол олсон. Германд эдийн
                    засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Солонгосын
                    ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Те
                    гуан (0-53-49) гэдэг хүн байсан даа. Тэгээд нэг өдөр ярилаа
                    аа. Үгүй, та одоо социализмыг л муулаад л байх юм, муулаад л
                    байх юм. Хуучин (0-54-01) муу ч юм бий байх. Үгүй ядахдаа
                    бас нэг ганц хоёр сайн юм байдаг юм байгаа биз дээ, тэр
                    чинь. Жишээлэх юм бол Монгол орны хувьд социализмын юугаар
                    яваад буруудсан, доошилсон юм бол байхгүй. 1921 онд
                    байсантай зүйрлэх юм бол доошилсон юм байхгүй, манайд.
                    Өнөөдөр бид нар хүн амаа 100 % бичиг үсэгтэй болгосон,
                    боловсролтой болгосон. За, аж үйлдвэр байгаагүй манайд
                    тэгвэл өнөөдөр тодорхой хэмжээний аж үйлдвэртэй, хүнснийхээ
                    зүйлийг дотооддоо хийдэг. (0-54-48) (0-54-50) За, хөдөө аж
                    ахуйнхаа, мал аж ахуйнхаа бүтээгдэхүүнийг боловсруулдаг
                    үйлдвэрүүдтэй, ноос, арьс ширнийхээ бол бид нар 80 хувийг
                    боловсруулж байгаа. За, энэ бол их чухал үзүүлэлт. Барилгын
                    материалын үйлдвэртэй. Цахилгаан бол гаднаас бид нар авах...
                    бараг авахгүй шахуу байна. Газар тариаланг хөгжүүлээд,
                    хүнснийхээ улаан буудайнхаа хэрэгцээг хангачихаж байна. Энэ
                    бол за, бусад оронд ямар байдгийг би мэдэхгүй. Монгол орны
                    хувьд бол социализм бол өгдөг юмаа өгсөөн. Тэгээд байхад та
                    нар ингээд байдаг. За яах вэ, тийм байдаг юм байж. Бусад
                    оронд бол бас хөгжлийг нь саатуулсан тийм юм бий л байх л
                    даа. Ингэсэн. Дуугай л байж байна. Үгүй нэг ганц хоёр сайн
                    юм байна уу? танд хэлчих, гэсэн. Байна уу? гэсэн. Өө,
                    байлгүй яах вэ? Юу байна? гэсэн. Танай боловсрол, эрүүлийг
                    хамгаалах систем бол социалист орон бол сайн байдаг юм аа.
                    За, тэр бол үнэхээр сайн. Тэр туршлагатай эрдэмтэн бас
                    харалгүй яах вэ, тэрийг. Тэр хүний тэгж яриад байсан нь
                    болбол нэгдүгээрт, манай орныг сайн мэдэхгүй, хоёрдугаарт,
                    биднийг зах зээл рүү одоо чиглүүлэх гэж байгаа учраас л тэр
                    зах зээлийнхээ эдийн засгийг магтаад, аа тэрийгээ
                    тодруулахын тулд социализмыг дараад байсан л юм байна лээ л
                    дээ. Тэгээд сайн сонсож байхад тиймэрхүү сонин сонин юм их
                    гардаг. За яахав. Тэгээд эргээд ирдэг. Тэгсэн эргээд бодсон
                    чинь яасан бэ? гэсэн. Нөгөө хоёр сайн юмыгаа хоёулангий нь
                    устгаад хаячихсан, манайхан. Яасан бэ? гэсэн. Боловсрол,
                    багш нар нь цалин байхгүй. Эмч нар нь цалин байхгүй.
                    Тэгэхээрээ зэрэг чанартай сургалт байхгүй болоод, чанартай
                    эмчилгээ байхгүй болоод, чадалтай мэргэжилтнүүд нь ор нь ч
                    (0-57-05) байхгүй. Тэгээд түрүүчээсээ хувьд гараад эхэлсэн.
                    Хувийн эмнэлэг, хувийн сургууль байгуулаад. Тэгэхээр чинь
                    тэгээд од... авдаг ганц давуу хоёр юмаа байхгүй болохоор,
                    нөгөө бусад юм нь одоо хийсэн, бүтээж байсан юмаа бүгдийг нь
                    устгаад хаячихсан юм чинь. Иймэрхүү л байдалд ороод байна
                    даа, өнөөгийн байдлаар бол. Тэгэхдээ яах вэ, бас ч гэж дан
                    хараар үзэж болохгүй. Нэг үеэ бодох юм болбол дотооддоо юм
                    хийж байна, үйлдвэрлэж байна. За, худалдаа хийхэд болбол их
                    тааламжтай болсон. Олон улсын худалдаанд манай хүмүүсүүдийг
                    гэж (0-57-56). Олон улсын эдийн засгийн харилцаа, худалдаа
                    эдийн засгийн харилцаа, зах зээл судлах боломж бол их өргөн
                    болсон. Яагаад вэ гэхээр, өөрснөө биеэ даагаад яваад
                    элсчихдэг. Дандаа тэр чинь тийм нүдээ боолгочихсон юм шиг,
                    ашиггүй ажиллагаа явуулахгүй шүү дээ. Хэдийгээр хувийнхан ч
                    гэсэн тэр чинь. Бүр улсаа боддоггүй юм гэхэд хувиа бодно шүү
                    дээ, тэд нар чинь. За, нэгдүгээрт, хоёрдугаарт, аа соц...
                    капиталист орнуудтай харилцаа өргөжсөн учраас, аа, мэдээлэл
                    их хөгжсөн учраас гадаад зах зээл судлах боломж бол их өргөн
                    болсон. Одоо ер нь гэртээ сууж байгаад л ухаан нь одоо
                    дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өнөөдөр ямар байна, алтны
                    үнэ ямар байна, нефтийн үнэ ямар байна, доллар хаахна
                    хавьцаа явж байна вэ? гэдгийг мэддэг ийм хэмжээнд хүрээд
                    байна шүү дээ. Бидний үед болбол тийм боломж бол байгаагүй.
                    За, яах вэ, холбогд... холбогдох мэргэжлийн одоо ном, сонин
                    авч уншъя гэхээр зэрэг нэгдүгээрт, хөрөнгөтний хэвлэл авах
                    гэлээ гээд, за, хоёрдугаарт, хөрөнгөтнөөс мэдээж хэрэг, бид
                    нарт тэр үеийн шилжих (0-59-16) (0-59-16) рублиэр юмаа
                    өгөхгүй шүү дээ. Хэвлэл байсан ч нөгөөдөхийг чинь валютаар
                    өгнө. За, валют гэж ёстой нэг бөөн асуудал. Бараг Засгийн
                    газрын шийдвэр гарч байж л нэг хэдэн ном, сэтгүүл захиалж
                    уншина шүү дээ, манай одоо Гадаад худалдааны яамны
                    мэргэжилтнүүд. Ялангуяа тэр Үнэ, эдийн засгийн хэлтэс гэж
                    байсан. Тэр болбол Гадаад худалдааны яамны тархи нь. Тэнд
                    одоо юмыг, зах зээлийг судалж байдаг, зөвлөгөө өгч байдаг,
                    тийм барааг тэнд өгвөл ашигтай, тэнд өгвөл ашиггүй, тийм үед
                    нь өгвөл ашигтай, тийм үед нь ашиггүй, аа тэр улсад өгөх юм
                    бол зарагдахгүй, тэнд бол зарагдана гэдгийг зөвлөдөг ийм
                    газар. (1-00-07) 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


</Transcription>
