<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060402 </dc:title>
        <dc:subject> Gandan; religion </dc:subject>
        <dc:description> Gandan Interview, Person 1</dc:description>
        <dc:creator>Divasambuu</dc:creator>
        <dc:Contributor>Ishdorj </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-04 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <BirthPlace>Shiliin Gol</BirthPlace>
        <YearofBirth>1927</YearofBirth>
        <IDNumber>060402</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060402 -- Gandan Interview, Person 1</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За Диваасамбуу гуай, одоо бид нар таны гэрт ирсэн
                    байна. Гандан хийдийн одоо ойролцоо, аа тэгээд танаас одоо
                    ярилцлага авах тийм одоо зорилгоор ирсэн. Та зөвшөөрлөө. Аа
                    тэгээд манай энэ одоо ажлын гол нь болбол бид нар энэ Англи
                    улсын Кембрижийн Их Сургуультай хамтраад, ОУМСХ-ноос одоо
                    “Аман түүх”-ийн материал цуглуулах тийм одоо ажлыг хийж
                    байгаа юм аа. Би өөрөө ОУМСХ-ны гүйцэтгэх захирал Ишдорж
                    гэдэг хүн. Аа танаас одоо эхний үед нь асуух одоо зарим
                    зүйлүүд байна. За та бид нарын ярилцлагыг Английн одоо
                    Кембрижийн Их Сургуульд болоод Улаанбаатар хотонд ОУМСХ-нд
                    одоо бид нар архивлан үлдээх санаатай юм аа. Тэгж үлдээхийг
                    Та зөвшөөрөх үү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За тэгье ээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа, бас одоо таны </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph> болно оо.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>бид нарын одоо хийсэн хоорондын ярилцлагыг хэн нэгэн
                    хүн ашиглаж, одоо судалгааны ажилд хэрэглэвэл Та зөвшөөрөх
                    үү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Болно оо. болно. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа мөн одоо таны нэрийг заавал одоо нууцлах шаардлага байх уу? байхгүй юу? Таны одоо. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Байхгүй ээ байхгүй. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм юм байхгүй. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За баярлалаа. Та тэгвэл одоо өөрийнхөө бодлын тухай,
                    эхлээд та өөрийнхөө одоо төрсөн нутаг ус, өөрийнхөө одоо нас
                    бие, тэгээд нэрний нэрээ хэлээд, одоо энэ тухай бид нарт
                    ярьж тусалж өгөхгүй юу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За тэгье ээ. За би Балжидын Диваасамбуу гэдэг хүн.
                    1927 онд төрсөн. Би Шилийн гол аймгийн, Өвөр Монголын Шилийн
                    гол аймгийн Баруун хуучид гэдэг хошуунд төрсөн дөө. Тэгээд
                    одоо багаасаа одоо эх эцгийн гар дээр одоо өсч өндийгөөд, 6
                    настай би тэр Хуучид Хамбын хийдийн гэж байсан, Хуучид
                    хамбын хийдийн шавран лам байсан багшаас одоо багшаар ном
                    заалгаж, түвд ном хэлүүлж, эхэлсэн. Тэгээд энэ номоо
                    заалгаж, хэдэн жил одоо уншлага яагаад тэгээд, нэлээн ном
                    үзэж, үсэг тайлж, ингэж байгаад, 8 настай Хуучид хамбын хийд
                    дээр сахил (0.02.43) залж, хуралд орсон. Хурлын уншлага, ойр
                    зуурын магтаал, Хангал мэтийн одоо номуудыг бүрэн зөвөөр нь
                    цээжлээд, хуралд орсон юм. Тэгээд хуралд орж байгаад,
                    цогчинд хурж байгаад, 11 настайдаа би тэнд, тэр хийд мамба
                    дацантай байсан. Мамба эмний эмнэлгийн одоо мамба, зурхайтай
                    байсан. Тэгээд тэр дацанд орсон би. Тэгээд одоо “Эмийн
                    дөрвөн үндэс” энэ тэрийг одоо эхэлж заалгаад, зурхайн одоо
                    анхны мэдэгдэхүүн энэ тэрийг заалгаад, тэгээд хуралд нь хурж
                    ингэж яваад, тэгээд 11-тэй дэчил сахил авсан. Тэгээд 12,
                    3-тайдаа Мамба дацандаа хурж, одоо юу л уншдаг бол тэрнийг
                    нь бүгдийг нь цээжилж, 11-тэй Мамбад орохдоо бол би анх Их
                    манал, Цогжид шанлан (0.03.43) цээжлээд, тэрнийг зөв өгөөд,
                    шүлэг өгөөд, тэгээд орсон байсан. 0.03.50)Тэгээд одоо
                    Маналын одоо хот мандал, дүлчин гэж ярьдаг тэрнийг одоо
                    12-той, одоо 2-той, 3-тайдаа одоо Маналын дүлчин, Гүнрэгийн
                    дүлчин гэж байдаг. Тэднийг одоо оролцож, хийлцэж явсан.
                    Тэгээд 14-тэйдээ цаашаагаа явж, мөн Шилийн гол аймгийн зүүн
                    Абага нарын хошуу гэж байдаг, тэр Абага нарын зүүн хошуу
                    бэйсийн, зүүн бэйсийн гэж. Тэр бэйсийн хошуунд Аяа зандан
                    Бандид гэгээний хийд (0.04.26) гэж их том хийд байсан.
                    Манийг очиход 1700 шавьтай. Тэнд очиж чойрт орсоон. За
                    чойрын ном эхэлж үзэж одоо Чойрын уншлага ум даг чам ду
                    гүнжидээс эхэлж одоо заалгаж, цээжилж, тэгээд чойрын одоо их
                    жаа цээжилж, ингээд тэгээд замдаа адгийн зиндаа манайхан
                    Сэрийн чойрт дэвийн Прин дичийн лаграг (0.04.52) гэж лаграг
                    гэдгийн зиндаанд суугаад, 18-тай эх орны дайн болсоон. Олон
                    оросууд очиж, тэр сүм, сүмийг нэлээн сүрхий хөнөөсөөн. Бид
                    нар мөн яахав, нэг завсарт нь нэг нэлээн нэг амь мэнд наашаа
                    нутаг руугаа наашаа ирээд, энд л байж байсан. Намар хирд
                    орос цэрэг буцах болсон. Орос цэрэг ч одоо ердөө л энэ
                    хилийн цаана л бол бүгд япон гэж ойлгосон тийм цэргүүд юм.
                    Тэгээд л Японы одоо хэдэн малыг авч байна гээд л одоо
                    манайхны хошууны одоо хонь малыг суурь сууриар нь туугаад л
                    бүр юу ч үгүй болгоод, ингээд хамаад байсан. Тэгээд ер нь
                    тэнчээ цаг их төвөгтэй болсон, дайн гараад, өнгөрсөн чинь
                    хаа хаагүй засаг захиргаа, эзэн байхгүй тийм ч болсон.
                    Тэгээд одоо тэрэндээ хавчигдаад, тэгээд энчээнээс одоо
                    монгол цэрэг очиж, их тусалж байсан. Отряд, 2-р отряд, Чоно
                    голын 2-р отрядынхан манайхан дээр байр байрлаж, Японы одоо
                    гар хөл болж байсан, Японы д одоо тусалж байсан тийм мэтийн
                    улсуудыг бүгдийг нь барьж авч шоронд хийгээд, тэгээд одоо
                    тиймгүй зүгээр одоо явсан улсууд нь болбол зүгээр. Тэгээд
                    ингээд ийм түйвээн болоод байхлээр нь наашаа нүүе гэж
                    шийдээд, хошуугаараа, за хошууны ван Баруун Хуучидын ван
                    байсан, Хамба ламын хувилгаан гэж байсан, тэд нар нийлж одоо
                    тэгээд одоо намар нь 3 баг айл 45 оны намар 10 сарын 1-нд
                    наашаа Сүхбатар аймгийн Зотол сум гэж одоо энэ Эрдэнэцагаан,
                    тэр суманд нүүж ирсэн. Нүүж ирэхдээ бид сүмээ орхиод,
                    сүмээсээ одоо жаахан бурхан шүтээн, ховор нандин юмнуудыг нь
                    байсныг нь бас бага сагаа аваад, тэгээд баахан ном судар,
                    тийм юмаа аваад, ингээд наашаа нүүгээд, зууртаа одоо хөдөө
                    хана дугуйлж, хурлаа хурсаар, ингээд одоо яасан. Уул нь уул
                    нь Хамбын сүм 300 гаруй ламтай байсан. Тэгээд хагас нь тэнд
                    хоцорсон, хагас нь наашаа ирээд, тэгээд л одоо 45 оны өвөл,
                    тэнд өвөлжсөөн. Эрдэнэцагаан нутагт. Тэгэхэд Гандан 44 онд
                    сэргээн байгуулагдаад байсан. Тэгээд одоо тэндээс одоо
                    хилийн цэрэг наашаа утасдаад, ийм одоо хуралтай, хуйтай ийм
                    улсууд ирээд байна, олон мал хуй, хунартай их баян, ийм одоо
                    3 баг хиртэй айл ирээд байна гэж. Манайхан тэр үед одоо мал
                    хунар ихтэй, ер нь 1000 хоньтой айлыг чинь ер нь барагтай
                    тийм баян гэдэггүйгээр байсан цаг үе. Их олон малтай орж
                    ирсэн. Тэгээд Гандан мөргөлийн дуунаас өвөл нь одоо миний
                    багш болох Дамбадаржаа гавжийг явуулж, тэгээд үзэж ир, одоо
                    хурал хуйтай бас юм бол юу байдаг юм бэ, одоо яадаг ийдэг юм
                    бэ, тэгээд эндээс одоо Эрдэнэчулуун гуай, Ганбат гуайгаас
                    бичиг заавал хувилгаан Хамба ламд нь бичиг, хошуу ноён
                    Данзанд нэг бичиг амар эрсэн. (0.08.15) Тэгээд л нэг одоо
                    юуны хуучны сараас цагаан сараас өмнөхөн очсон, тэр лам.
                    Тэгээд бүгдтэй нь, ард түмэнтэй нь уулзаж учраад л, лам
                    нартай ч уулзаж учраад л, тэгээд хэсэг хэсэг хурлаа хурж
                    байсан юм болохоор тэгээд битүүн, шинийн таванд хуралдсаар,
                    тэгээд цагаан сар өнгөрөөгөөд, наашаа одоо танайхаас нэг 2
                    хүн урьсан, хошуу ноёныг чинь уя.. урьсан, хошуу ноён чинь
                    явж чадахгүй гэж байна, тэгээд энэ сүм хийдээсээ ямар ч
                    гэсэн 1 хүн явахгүй бол болохгүй, энэ заавал хувилгаан лам
                    чинь очих хэрэгтэй, энэ ламыг чинь бүр урьсан, тэгээд л байж
                    байгаад л хувилгаан лам гэж хуучин хамба Лувсан гэж байсан,
                    тэр 16-тай, Жамбалхайдав гэсгүй гэж байсан, тэр 40-өөд
                    настай, тэр хоёрыг дагуулаад энд ирсэн, энд ирээд 3 сар
                    болсон, Гандан дээгүүр байрлуулаад, одоо музей, элдэв янзын
                    юм үзүүлж, гадуур одоо Богдын музей, Төв музей энэ тэрийг
                    үзүүлж, тэгээд одоо театр меатрт одоо дуу хөгжим тийм юм
                    үзүүлж, зочилж одоо. Тэгээд ирдэг зорилго нь юу юм бэ?
                    гэхлээр манайхан бол одоо тэр үед энэ ар Монгол бол одоо
                    гадаадад их нэр хүнд, одоо шашны талаар нэр хүнд муутай,
                    шашин ном гэдгийг устгасан, хамаг ламаа бүгдийг одоо барьж
                    авч алсан гэдэг одоо бүр цуу яриа их дэгдчихсэн, хятадын
                    сонинд хүртэл тэр үед их бичдэг тийм байсан. Бид багадаа мөн
                    дуулж л байсан. Тэгээд гэхдээ тэр тэр олон хөдөлмөрчин, одоо
                    олон малтай, ийм одоо хүчин тэр суманд одоо их ирсэн учраас
                    нэлээн одоо хэрэгтэй байсан, Монгол улсад, тэгэхлээр тэр
                    жаал хувилгаан ламыг нь хурлынх нь эзэн гээд чигээр нь
                    үлдээчихье, тэр хурлыг нь тогтмол залгуулж, Гандангаас одоо
                    удирдаж сайхан болгоё гэж ийм зорилготой, тэгээд тэр хүүхдэн
                    лам 16-тай ирсэн учраас тэрийг хэвээр нь үлдээнэ гэхээр нь
                    би завшөөрөхгүй, би энэ Монгол улсад дангаар амьдрахаар
                    ирсэн хүн, би 18 хүрээгүй учраас хууль зөрчнөө. Тэр үед одоо
                    БНМАУ-ын иргэн 18 насанд хүрсэн бол шашныг шүтэх ба шашны
                    эсэргүү суртал нэвтрүүлэг хийх эрхтэй гэж үндсэн хуулийн 80
                    хэддүгээр зүйлд тийм тодорхой заасан байсан цаг үе. Тэгээд
                    тэр хүнд зөвшөөрөөгүй. Тэгэхлээр нь тэр Жамбалхайдав
                    гэсгүйтэнд даалгаад, за та очиж, одоо хурлаа зүгээр сайхан
                    удирдаж, хичнээн лам нар байна вэ? тэднийгээ одоо саналыг нь
                    асуугаад, ямар ямар, суумаар байна уу?, суух суухгүй ямар
                    байдаг юм бэ? гэж, тэгээд зуны эхэн сард манай багш болох
                    Дамбадаржаа гавж тэр хоёр яваад очсон. Очоод одоо багийн
                    хурлуудыг хийлгээд, баг баг дээр хурал чуу.. чуулган
                    хийлгэж, яриулаад, за тэгээд хуралтай бол хурал шажнаа яаж
                    залгуулах вэ? яах вэ? ийх вэ? гээд байхад л, 100 гаруй лам,
                    лам нар бид одоо тэр хурал дээр чинь суунаа, гэрээ бариад,
                    тэгээд одоо том 10 ханатай гэртэй, тэндээ хурлаа хурнаа,
                    ингэж одоо нэрсээ өгч ингэсэн. Тэгээд биднийг ер нь урдаас
                    орж ирээд, өвөл байхад аймгийн эвлэлийн хороон дарга Хандын
                    Гунгаадорж гэдэг хүн очиж, бидэнд одоо ухуулга хийж, Япон
                    бол одоо тэгж тэгж тэгж одоо энэ гадаад монголуудыг их
                    дарлаж байсан, тэгээд Японы эсрэг талын одоо их ухуулга
                    хийж, дайн байлдаан дуусаагүй тэр үед бол тийм байсан цаг үе
                    болохоор. (0.12.03)
                </Paragraph>
                <Paragraph> Тэгээд одоо манай Монголынхоо одоо түүхээс ярьж,
                    одоо манай Монголын амьдрал ийм ийм байдаг, хууль дүрэм
                    элдэв янзын юм өдөр болгон ярьж, томоо гэгчийн урт эсгий
                    амбаар барьчихсан, тэрүүнд одоо кино өдөр болгон гаргаж,
                    Монголын хуучны кинонууд энэ тэр, ийм одоо суртал ухуулга
                    хийж байсан. Тэрний зэрэгцээ өвөл одоо идэш ууш яагаад, нэг
                    их арьс шир, өвчүүгээ гарсан, тэрнийг нь одоо улсын бэлтгэлд
                    авч, тэрний оронд нь одоо худалдаа хийж, ажиллаж, 2, 3
                    хүнтэй хоршооны улсууд очиж, бараагаар одоо тэр үеийн бараа
                    гэхлээр одоо юм ч үгүй л дээ, нэг цай даалимба, энэ тэрхэн л
                    одоо тэгээд нэг даавуу юу, торго дурдан тийм юм байх ч үгүй
                    нэг цагаан даавуу, иймэрхүү юм, ер нь лаа чүдэнз, чүдэнз нь
                    чүдэнз нь банзан чүдэнз байсан. Иймэрхүү амьдралтай байсан
                    цаг үе. Тэгээд хурал хийгээд, тэгээд лам нараа яагаад,
                    тэгээд намар нь одоо дуганаа залгаад, газар бариад, тэгээд
                    бүгдээрээ ер нь цуглая ер нь, энд тэнд одоо яагаад явж
                    байхгүй гээд, тэгээд нэг арван хэдэн гэр яагаад л, тэгээд
                    зарим лам нар нь алс одоо хол нутгаас нүүж ирж чадахгүй,
                    хойтон хавар нүүж ирье ч гэх шиг, зарим нэгэн залуувтар лам
                    нар нь одоо бид одоо хуралдаа сууж чадахгүй ээ. Энэ баг
                    суманд ажил хийж амьдарна, тийм аян жин энэ тэр хийнэ, энэ
                    тэр гээд л, тэгээд бид нар 15, 6 лам нар хурлаа үргэлжлүүлж
                    одоо хураад байсан л даа. Тэгээд тэр үед одоо аймгийн
                    Гүйцэтгэх захиргааны орлогч дарга Шагдар гэдэг хүн байсан.
                    Тэр хэлтсийн нарийн бичгийн дарга Бэххуяг гэж байсан, тэр
                    тэгээд л одоо малын эмч, хүний эмчтэй баахан амьтан намар
                    очиж, одоо манайханд яагаад, тэгээд тэр хурлаа залгуулъя гэж
                    гэсэн юу, тэр лам ирээд, энд Гандан мөргөлийн дугандаа
                    хэлсэн байсан. Тэрнийг одоо аймгийн гүйцэтгэх захиргаанд
                    Засгаас одоо явуулж, тэр хурал хуйгаа залгуулна гэсэн, тэр
                    улсууд яагаад нөгөө ярьж байсан улсуудын сэтгэл санааг одоо
                    ямар нэгэн аргаар алдагдуулахгүй байх хэрэгтэй, сүжигтэй бол
                    сүжигтэй хэр.. байх хэрэгтэй, хурал номондоо яадаг бол
                    тэрнийг нь одоо битгий боогдуул гэсэн ийм одоо чиглэлтэй
                    байсан юм байна. Тэгээд тэр дагуу тэр улсууд очиж, одоо бүр
                    багаар нь хурал хийгээд, тэгээд тийм тийм, тийм тийм лам нар
                    нэрээ өгсөн байна. 100 гаруй лам нар, тэр одоо хаа хаа байна
                    вэ? Тэднийг одоо энэ хурал дээр нь суулгах хэрэгтэй гэж
                    ингэсэн. Тэгэээд зарим нь одоо өөр тийшээ, бүр Дорнод аймаг
                    руу явчихсан ч байж, зарим нь Сүхбаатар аймаг руу явчихсан ч
                    байж, ажил энэ тэр хийхээр, зарим нь уурхайд ажиллачихсан ч
                    байж, тэр үед Чоно голын уурхай байлаа, Чойбалсангийн
                    нэрэмжит Чоно голын уурхай гэж, тийм одоо уурхай байлаа.
                    Тэгээд одоо нэг 70 хэдэн лам л 46 оны хавар 7 оны хавар
                    цугларч, тэгээд л одоо бид нар хурлаа хураад л, Өндөр Хамар
                    гэдэг газрын энгэр дээр хурлаа хураад л, ингээд л байсан.
                    Тэгэхэд одоо удаа дараа Гандангаас очоод одоо манай Ядам
                    гуай гэдэг лам дүү чинь 8 онд очсон, 47 онд чинь манай тэр
                    Дамбадаржаа гавж очиж, манай хурлыг одоо Гандан ямар л
                    байдаг бол одоо данс бичиг элдэв янзынх нь юмыг Гандангийн
                    ёсоор одоо яаж өгсөн. Тэгээд Ганданд одоо харъяатай ийм
                    байсан юм. Тэр үед яагаад тэр юм гэхлээр Сүхбаатар аймаг ч
                    юмуу, одоо энэ гаднаас энэ 6 хурал орж ирсэн юм шүү дээ.
                    (0.15.42)
                </Paragraph>
                <Paragraph> Ховдын хурал, 45 оны аа 44 оны намар орж ирсэн.
                    Ховдын Булганых Шинжаанаас, аа Дорнод аймагт Зүүн үзэмчин
                    гэж Шилийн голын зүүн үзэмчиний Дорж ноёны хурал гэж Дорж
                    ноёны хошуу чинь хошуугаараа нүүж ирсэн, мөн хуралтайгаа, аа
                    Баргаас энэ зүүн талын одооны барга аймгаас, Хөлөн буйр
                    аймгаас, Барга баруун хошууны, зүүн хошууны байхаа, Гэцэг
                    хамба тэргүүтэй олон лам нартай, бас одоо Хөлөнбуйр сум гэж
                    байлаа, за Дорнодод сумаараа орж ирсэн. Тэгээд энэ
                    Дорноговьд, одоо Дилав хутагтын хурал гэж 2 хэсэг Балдан
                    засгийнх, Түшээ гүнийх гэж 2 хэсэг лам нар. Балдан засгийнх
                    нь лам нар энэ гэрт, зүүн юунд Дорноговийн Дөт суманд одоо
                    байсан. Аа Түшээ гүнийх нь одоо Дорноговийн Хар-Айраг суманд
                    байсан. Ийм одоо 6 хурал ирчихсэн байсан. Тэгэхээр нь
                    хөдөөнөөс одоо нам, аймгийн намын хороо, Гүйцэтгэх
                    захиргаанаас одоо нааш нь бичиг өгч, одоо энэ хурлуудыг чинь
                    ямар улс захирах юм бэ? энэ чинь, бид одоо захирч болохгүй,
                    энэ олон лам нарыг чинь бид яах юм бэ? одоо. Ингэхлээр нь өө
                    за Ганданг тэгвэл одоо мөргөлийн дуганыг яагаад, Ганданг төв
                    болгочихъё. Төв болгон Улаанбаатарт байгаа юмыг чинь,
                    нийслэл хотод одоо тэр чинь Шашны төв гэж болгоод, тэгээд
                    Ганданд одоо 1947 онд оны 5 сард 5 мөнгөн тамгатай болгоод,
                    аа Улаанбаатар хот дахь Гандантэгчинлэн хийд Шашны төв
                    захиргаа гэдэг болгоод, мөргөлийн дуганыг анхнаас нь тийм
                    болгож. Тэгээд одоо энэ 6 хурлыг маань лам нар очиж, одоо
                    удирдаж, манайхан данс тооцоо элдэв янзынхаа юмыг улирал
                    тутамд Ганданд өгдөг, Гандангаас дандаа эргэж тойрдог, ийм
                    одоо цаг үе байлаа. Тэгээд одоо Гандан чинь одоо мөргөлийн
                    дуганаа байгаад, одоо Улаанбаатар хот дахь Шашны төв
                    захиргаа, Гандантэгчинлэн хийд дахь Шажны төв захиргаа гэдэг
                    ийм том мөнгөн тамгатай болсон. Тэгээд байж байхын үед одоо
                    энэ гадаадад ер нь харилцаагүй тэр үед тийм байсан. Гандан
                    чинь уг нь лам, лам нартай байсан. 45 оны цэрэг манайхны
                    баруун талын Абага хошуунд оо очиж, бас мөн тэр отрядынхан
                    нь дандаа тэнд хошуу болгонд очиж ажилласан л даа. Тэгээд
                    Японы гар хөл болж байсан ч юмуу, Японы цагдаа хийж байсан ч
                    юмуу, тиймэрхүү улсуудыг бүгдийг нь түүж авсан, тийм
                    зорилгоор. Тэгж байх үед баруун Их Абагын одоо энэ хилийн
                    цаахна байгаа одоо Шилийн цагаан овоо гээд нэг том хийд
                    байсан юм. Тэрний одоо эзэн лам нь Шилийн овоо Шилийн Цагаан
                    овооны гэлэн гэж их алдартай лам байлаа. Сүүлд одоо шашны,
                    хятадын шашны төв удирдагч хүртэл байж байсан. Одоо тэр лам
                    багадаа энд Хүрээнд сууж байгаад, тэгээд 31, 2 онд юм уу даа
                    урагшаа нутагтаа явсан. Тэгэхэд Эрдэнэпилийн аа хамбын
                    зиндаа хүн юм байна. Эрдэнэпил аа хамбын зиндаа учраас
                    тэгээд за шавь минь урагшаа явбал одоо Долооннуурт нэг
                    дүйнхорын хот мандал гэж хот мандал хийлгэж өгөөрэй гэж
                    биднүүс зиндаагаараа мөнгө цуглуулж өгсөн. Тэгээд тэрнийг нь
                    хийлгэчихээд наашаа явах гэтэл юү юүгүй энд хил хаачихсан,
                    бүр бурхан шашин ч үгүй, юу ч үгүй болсон. Тэгээд тэр хүнд
                    энэ хот мандлаа тэнчээ аваад ирсэн. Тэгээд хилийн цэргийн
                    дарга нараас очиж, одоо Цэрэндорж, Хойгуур Шагдар энэ тэр
                    гээд отрядын дарга нар байсан даа. Тэд нараас одоо асуудаг
                    юм байна. (0.19.36)
                </Paragraph>
                <Paragraph> Энэ Гандан хуралтай юм уу, хуралтай. Гандан 44 онд
                    хурал сэргэсэн. Оо тийм үү, ямар хүн байдаг юм бэ? Эрдэнэпил
                    гэж нэг гавж, хамба нь байдаг юм, Гомбодоо гэсгүй хоёр. Оо,
                    тэр Эрдэнэпил чинь манай зиндааны хүн шүү дээ, хай би тэгвэл
                    нэг захиа явуулъя гээд, тэр хүн захиа явуулаад, би тэр жил
                    ингээд ингээд ирсэн, тэрнээс хойш та нар биднээс харилцаа
                    тасарсан, тэр нэг том дүйнхорын хот мандал хийлгэсэн,
                    тэрнийг чинь одоо ер нь өгмөөр байна. Та нар ирж авах уу? Би
                    одоо хичнээн жил хадгаллаа. Тэгэхлээр одоо бүр Гомбодоо гуай
                    эд нар чинь бүр баярлаад л, одоо гадаадтай бас бид бас одоо
                    харилцах хэрэгтэй боллоо. Одоо ер нь тэгэхгүй бол болохгүй
                    гээд Засгаас ч зөвшөөрсөн л юм байна. Тэгээд эндээс манай
                    Шадав гуай гээд, Гандангийн даамал буриад хүн байлаа.
                    Иштавхай гээд их Боржгины нэг сайн гэвш байлаа. Энэ хоёр
                    одоо явж, Шилийн Цагаан овоо орж, Гэгээнтэй нь уулзаж,
                    гэгээнийг нь урьж, урьсан юм байна, Гандангаас. Тэгээд одоо
                    морин тэрэгтэй наашаа юугаа тээгээд л, тэгээд л дүйнхорын
                    хот мандлаа тээгээд л, хил дээр ирсэн, хил дээрээс одоо
                    манай Гандангийн тэрэг эндээс очиж, одоо угтаж авч, тэгээд
                    энчээ 1947 оны зун, зуны наадмаар одоо тэр хамгийн түрүүчийн
                    Монголын Монголд ирж байгаа гадаадын том зочид одоо тэр.
                    Шилийн Цагаан овооны гэгээн Жамъянлэгшиджанцан гэдэг лам.
                    Тэгээд тэрнийг бид яагаад мэдсэн юм бэ? гэхлээр бид тэнд
                    Өндөр хамарт хурдаг байсан манай Жамбалхайдав гэсгүй, Жамбал
                    ловон хоёр энд наадмаар уригдаж ирсэн юм. Тэгээд тэр наадам
                    болохын үед Гандангаас одоо заавал хийдүүдээсээ 2, 3 хүн
                    урьдаг байлаа л даа. Тэгээд тэр хоёр 47 оны наадамны үед
                    ирсэн чинь очоод ярьж байсан юм. Өө бид чинь Шил… ца… Шилийн
                    Цагаан овооны өнөө нэг энүүхэн баруун руу манайханд ойрхон
                    байдаг юм. Бид тэр ердөө тэнд байхдаа мөргөе гэж бодоо ч
                    үгүй, уулзаа ч үгүй, харин Ганданд очиж мөргөдөг юм байна.
                    Ганданд уригдаад ирчихсэн байна гэж, ингэж сонин болгож,
                    бидэнд очиж ярьж байсан юм. Тэгээд тэгээд тэр Гэгээн тэгээд
                    энд тэр одоо Дүйнхорын дацанд очиж, одоогоор Дүйнхорын дацан
                    манай энэ Гандантэгчинлэн хийдэд одоо энд дээр одоо
                    залаастай тийм байгаа. Одоо Дүйнхорын хот мандал томоо, юунд
                    хийлгэсэн, 7 оноос хийлгэсэн тийм, тэгж ирсэн юм. Тэгээд 48
                    онд цагаа мэдэхгүй байна, сайн мэдэхгүй байна, би одоо
                    яагаагүй, 49 онд манайхаас 2 хүн урьсан, тэрэнд намайг яв
                    гэж, би ер нь тэр өөрийнхөө хийдэд бол 14-тэйгээсээ хуучин
                    монгол энэ тэр сурсан, одоо ер нь жаахан бичиг үсэгтэй,
                    ирээд одоо шинэ үсэг сурчихсан, ингээд одоо байсан. Тэгээд
                    тэрэнд, тэр хийдийн одоо бичиг дансны ажлыг бүгдийг би л
                    одоо хийдэг тийм байсан. Тэгээд л намайг тэр өвгөн ламтай
                    хоёуланг, манай нэг ловон лам Жамбал гээд бид хоёрын
                    хоёуланг улсын наадамд яв, Гандангаас урилга ирсэн гээд,
                    тэгээд л бид нар нэг наашаа гараад явлаа л даа. Морин
                    өртөөгөөр явж байсан тэр үед, мм аймаг ортол 4 өртөө газар
                    манайх, тэгээд 2 өртөө газар яваад, 1 өртөөн дээр унтсан.
                    Тэгсэн чинь манайхны энэ дунд сургуулийн хүүхдүүд их олон
                    байсан юм, энэ техникумын, тэднүүс одоо зуныхаа амралтаараа
                    урагшаа явж байгаа юм байна. (0.22.52)
                </Paragraph>
                <Paragraph> Тэгээд өнөө өртөөнийхөн маань сандарч л байна одоо,
                    20 хүүхэд ирсэн, одоо энэ морьд маань хүрэх болов уу, үгүй
                    болов уу, энэ чинь маргааш өглөө одоо 20 морь эмээллэхдээ
                    хүрлээ энэ тэр гэж ярьцгааж. Тэгээд өглөө тэр хүүхдүүдтэй
                    эрт уулзсан чинь, өө танай Гандангийн нэг тэрэг өчигдөр нэг
                    Зис-5, нэг бүдүүн жолоочтой, нэг лам хүн, нэг хар хүн
                    гурвуул хил орно гээд л давхичихлаа гээд, тэгээд бид мэдлээ,
                    манай Жамбал ламбугай л тэгж байна, худлаа худлаа эд нар
                    худлаа хэлж байгаа юм, ямар юмаа хийж, Гандангийн тэрэг энд
                    юу гэж явах вэ? гээд л. Тэгээд л бид ч яахав өглөө аа
                    өртөөгөөрөө ингээд л маргааш яваад л байна. Тэр өртөө холын
                    хол өртөө юм, Су.. юу Суварга өртөө, тэрэн дунд нэлээн яах
                    аргагүй халуун, тэгээд морио услаад, нөгөө худаг дээр ингээд
                    байж байсан чинь гэнэтхэн машин дуугарлаа, юу болов гээд л
                    харсан чинь харин нээг их олон Өвөр Монголын лам нар аа
                    машинтай бидний хажуугаар ингээд, бид чинь миний өнөө Бандид
                    гэгэний сууж байсан би, тэгээд таньдаг лам нар зөндөө байна.
                    Бүгдээрээ л өнөө Диваасамбуу байна, Диваасамбуу байна гэж,
                    манай зиндааны ч хүн байсан. Тэгээд дуугараад, хашгиралдаад
                    л, өнгөрөхлөөр л би хий хөөрчихсөн хүн чинь, 22-той, ухаан
                    байхгүй л гүйгээд л ингээд л одоо хойноос нь гүйчихлээ.
                    Жамбал лам гуай хэрэггүй, хэрэггүй л гэж байна. За би тэрний
                    үгэнд орсон ч үгүй, өнөө нөгөө л хэдтэйгээ уулзах гээд одоо
                    бүр тэгээд гүйсэн чинь нэлээн яваад л замын хажууд л
                    зогсчихлоо. Хүрээд очсон чинь нөгөө лам нар чинь бүгдээрээ л
                    уулзаад, намайг чи чинь одоо лам хэвээрээ байгаа юм уу,
                    хаана байдаг юм бэ? танайх, энэ хуралтай юм уу, тануус чинь
                    энэ тэр гээд, тэгээд өнөө гадаадынхан бол одоо хойшоо явсан,
                    юу ч үгүй болсон гэж бодсон улс байна л даа. Тэгээд л намайг
                    чинь үнсээд л, бүгдээрээ бүр сүйд болоод л ингээд л байж
                    байсан. Тэгээд манай хэд ч, өртөө улаач, Жамбал гуай 2 ч
                    хүрээд ирлээ, миний юмнуудыг ойртуулаад. Тэгээд л одоо та
                    нар яах гэж байгаа юм бэ, бид одоо хойшоо хотоос Гандангаас
                    уригдаж яасан, тэгээд л наадамд явж байна гэсэн. Оо, та нар
                    одоо морио буцаа, аа машинд суу, одоо манай энэ машинд суу.
                    Хи хи. Нэг дээр нь хар хүн байна. Тэр тэгж байна, тэр Даш
                    гэж Засгийн Газрын төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга ийм
                    хүн байсан юм. Тэгээд одоо Лувсанпүрэв гэж нэг лам цуг явсан
                    юм. Цогт гэж нэг бүдүүн жолоочтой, тэгээд л бид тэнд зүгээр
                    суугаад, тэгээд явсаар байгаад, тэгээд ер нь нэлээн далжиж,
                    олон хүнтэй, олон сум мумнаас дандаа тойрч явлаа. Тэр тал
                    дундуур яваагүй, тэр үед, тэр бас гадаадын олон лам нар энэ
                    тэр яаж байхыг бас тэр үед бас бас л тийм байж л дээ. Тэгээд
                    Хэнтий аймаг дээр, Хэнтий аймгаас бүүр жаахан тойрч яваад,
                    бүр нэлээн хойшоо яваад, шөнө болчихлоо, тэгээд унтлаа,
                    унтчихаад л маргааш өглөө нь яваад, тэгээд орой энд ирсэн.
                    Одоо энэ урд “малчны 2” гэж байсан гудамж байсан. Тэнд одоо
                    Гандангийн нэлээн олон хашаа байлаа, өөрийнх нь харъяаны,
                    тэнд одоо том том гэрүүд барьчихсан, гаднаас олон зочид
                    ирнэ, үйлчилсэн, тэгээд л тэр гэр юмнууд буулгана гэж
                    бэлдчихсэн байна. (0.25.41)
                </Paragraph>
                <Paragraph> Тэгээд л биднийг одоо Гомбодоо гуай, Эрдэнэпил гуай
                    энэ тэр бүгдээрээ л одоо угтаж аваад л, тэгээд л одоо тэгээд
                    байж байсан чинь нэг цай идээ болоод л, айраг энэ тэр өгөөд
                    л байж байснаа, нэг лам орж ирээд л, за манай 2 лам хойшоо,
                    хойд хашаанд гэр барьсан, тэнд оч л гэнэ, тэгээд бид 2 одоо
                    энэ энэ энэ одоогийн энэ баруун хашаанд түлээний хашаанд
                    суулгасан юм. Тэнд одоо их зайтай хашаа, олон гэр барьчихсан
                    байна, хөдөөний ирсэн одоо 6 лам нарын, 6 аа хурлын гэрүүд
                    барьчихсан, зарим нь ч ирчихсэн байна, зарим нь. Тэгээд л
                    одоо энд байна. Тэгээд л одоо бид нар яалаа даа, наадам
                    үзлээ дээ. Нөгөө Яармаг дээр наадам хийж байсан, 49 оны
                    наадмыг үзээд, тэгээд Нисэхийн Аюуш заан гэдэг хүн түрүүлж,
                    Батсуурь аварга ойчиж тэгж байсан тэр үе. Тэгээд наадам
                    өнгөрлөө. Одоо нөгөө улсууд чинь бүгдээрээ одоо буцах
                    боллоо. Лам нар аа олон газраас ирсэн тэрүүнд. Яагаад
                    гэхлээр, Баргын Ганжуураас ирсэн, гадаадад байсан, Зандан
                    ширээт гэдэг хүн, мэнгэт Дамбий гэдэг 2 хүн ирсэн. За юу Шар
                    мөрөнгөөс ирсэн, Бадгараас ирсэн, хоёр, 2, 2 лам, Бандид
                    гэгээний хийдийн газраас 5 лам ирсэн, Шилийн Цагаан овооноос
                    Лувсандэмчиг гэдэг хүн ирсэн. Ер нь одоо гадаадаас нэлээн
                    олон одоо хамгийн түрүүчийн олон лам гадаадаас ирж байгаа нь
                    тэр ээ ер нь. Тэрнээс өмнө ер нь ирээгүй. Тэгээд л одоо яах
                    вэ, тэгээд наадам өнгөрлөө, наадмаас хойш нэг 17, 8-нд юм уу
                    даа, нэг Хангал хурлаа, одоо олон лам нартай, тэр олон лам
                    нар, Чойрын лам нар цуглан, бас одоо ингэж тэгж байна.
                    Тэгээд Гомбодоо гуай тэнд, их гэсгүй Ринчиндорж гуай гэдэг
                    хүн баруун талдаа, Гомбодоо гуай энчээ одоо энэ Дашчойлонд
                    бий дээ, энэ хэдэн ийм юутай нэг сандлууд тэр сандлаас
                    хоёрыг тавьсан байсан. Лувсанжамъян гуай гэж Засгийн газрын
                    төлөөлөгч байлаа, тэр хүн тэнд ирээд суучихсан байсан.
                    Тэгээд л юу тэр хурал хураад л, нэг маргааш нөгөөдрөөс нь
                    одоо Баргынхан буцсан гэнээ, тэр юуныхан буцсан гэнээ, манай
                    Гандангийн машин дандаа хил дээр хил дээр хүргэж өгөөд л,
                    байсан юм байна гэж. Тэгээд дотоодынх нь лам нар яах вэ,
                    үндсэндээ хорьд хорьд хүргээд тэгээд буцацгаасан. Би
                    тэгэхлээр хөдөөний хурал яадаг юм, би энчээ Хайлан, манай
                    хөдөө хурахгүй байгаа, би энд Хайлан, одоо 7 сарын 10, 21-нд
                    эхэлдэг юм. Би энэ Хайланг нь хураад буцъя даа гээд ингээд
                    өргөдөл өгсөн чинь тэг гэж. Тэгээд манай өвгөн лам буцсан,
                    би хоцроод, Хайланд суугаад, тэгээд 9 сар гаргаад, тэгээд
                    Хайлан тараад, тэгээд тэгээд л буцсан. Тэгээд намайг энд
                    байж байх үед нэг том арга хэмжээ болсон, манайханд. Одоо
                    Засгийн газар тэр үед баригдаж байсан, театр барьчихсан
                    байсан, кино театр барьсан байсан, Хотын гүйцэтгэх захиргаа
                    байсан, Сүхбаатарын хөшөө байсан, тэгээд Хотын зөвлөл,
                    Гүйцэтгэх захиргааны тэр энэ нэг ийм нэг юу бий. Индэрэрхүү
                    уг нь өнөө тийм юм бий шүү дээ, одоо. Тэрэн дээр одоо дарга
                    нар гарч, үг хэлдэг байлаа. 8 сарын 1 билүү, 10 билүү, тэр
                    үед биднүүс, Гандангийн лам нар бүгдээрээ л тэнд, их Засгийн
                    талбай дээр их ажилтай гээд л явлаа, юу ч болж байгаа юм
                    мэдэхгүй. Тэгсэн чинь автобустай гарч байгаа юм байна,
                    эхэлж. (0.29.11)
                </Paragraph>
                <Paragraph> Одоо морин өртөө бууж, тэгээд л Бумцэнд гуай бид
                    нар, сахалтай хүн голд нь Чойбалсан, Янжмаа, Дамба дарга,
                    Сүрэнжав ийм улсууд л гарч ирж зогссон байлаа. Цэдэндамба
                    Цэдэнбал тэр үед үзэгдээгүй. Тэгээд Бумцэнд гуай л үг хэлж
                    байна. Өгөөдэй хааны үеэс эхэлсэн, морин өртөө 700 гаруй жил
                    Монголд одоо яасан, өнөөдөр манай Ардын Засгаар одоо
                    автобустай болгож, одоо ингэж өөрчиллөө гэж. За тэр үед
                    Молотов гэсэн нэг иймэрхүү нэг 51-үүд л шинэ, баруун зүүн
                    талаар нь ч баруун ха.. тийшээ хараад л зогсоод, баруун
                    талаар нь зүүүн тийшээ хараад л, урдуур нь нэг хэдэн баахан
                    булуу тэрэгнүүд явсан, эргэн тойрон. Тэгээд одоо А, Б гэж
                    хамгийн түрүүн тэр зүүн хойд булангаас л урдаа ингээд улаан
                    маажинтай, Архайнгайнх гээд л гараад ирсэн, гарлаа. Нэг
                    аймагт л нэг 8, 8 юмуу одоо нэг тийм л долоо найман тэрэг л
                    явж байсан даа. Тэгээд дараагаар нь Баянхонгор гээд л явлаа.
                    Ингээд л, ха ха энэ Сүхбаатар хотынх гээд л, энэ Сүхбаатар
                    хотынход нь СБ гэдэг тэрэг, манай Сүхбаатар аймгийнх бол СҮ
                    гэдэг номертой тэрэг ингээд л явж, тэгж байсан юм. Тийм
                    үеийн юм үзэж байсан би, тэгээд сонин юм. Тэгээд Гандангаас
                    эндээсээ явлаа. Аймаг дээр би ирсэн чинь би одоо одоо
                    машинтай харина, өртөө явахгүй аятай боллоо гэсэн чинь харин
                    манай тээр урд талын, зүүн урд талын урт Уртад, Зотол, 2
                    баруун урд талын Дарьганга, Наран хоёрын өртөө нь буугаагүй,
                    машин нь хүрэхгүй, тэгээд л одоо би морин тэрэгтэй гэртээ
                    харьж байсан юм. 49 оноос л одоо эхэлж, одоо би Ганданг
                    үзсэн, тэгээд Гандангийн шавь ч болсон, тэгээд л 50 он, 51
                    он энэ тэр гээд л ирэхийн үед л дандаа, 50 оны хавар
                    Амгалангаар Ганданд ирж байлаа. Энэ хурал болгоноос л одоо
                    шинийн амгаланг Ганданд, төвдөө одоо амгаланг айлтгана гэж
                    ирдэг юм. 2 ч хүн юмуу, 1 ч хүн юмуу л ирдэг юм. Манайхаас
                    чинь одоо тэр өвөл их зудтай, яах аргагүй цасархуу, цагаан
                    сар дөнгөж өнгөрөөд л, шинийн 3-нд намайг одоо яв гээд,
                    Ганданд чи одоо явж ирж сур, энэ залуу хүн чи одоо явахгүй
                    яах юм бэ? гээд, тэгээд би амгалангаар ирж байсан, тэр
                    цагаан сард …ын ерөөл дундуур ирж, тэгээд л одоо урт хадаг
                    бариад л, Гандан, дуган, манжин манжинлаар тэгээд, Сүхбаатар
                    аймгийн Зотол суман дахь Дэндүвлин хийдийн ловон лам гэх мэт
                    олон хуврагаас төвийн ГанданТэгчинлэн хийдийн хамба гэхчилэн
                    олон хуврагийн шинийн амгалан, түмэн амгаланг айлтгая гэж
                    том дуугаар хэлж, хамбад хадгаа аваачиж, барьж ингэж ирсэн.
                    ха ха. Тэгээд 50 онд тэгээд 51 оны хавар би бас ирсэн
                    ажлаар, тэгээд энэ хооронд дандаа л одоо манайхны хөдөөний
                    лам нар бүгдээрээ нийлж байгаад, 49 оноос нэг шавар дуган
                    барьсан, гэр дуган одоо хэцүү юм, бороо хуранд гээд,
                    бүгдээрээ нийлж, нэлээн том шавар шавар дуган барьчихсан
                    байсан. Тэгээд Гандангаас одоо манай энэ Данзан гуай, Шадав
                    гуай 2 манайхныг очиж данс манс шалгаж, тэгээд танайханд нэг
                    аа юу яанаа, төмөр өгнө өө, энэ байшингаа, аа дуганаа
                    дээвэрлэ, хөдөө одоо мод ховор, дуган нь одоо дугуй ийм
                    чулуун шалтай байлаа. Энэний шаланд мод өгнө гэж. Тэгээд би
                    бас 54 онд ирж, 1 машин мод аваачлаа. 56 онд байна уу, ирж 1
                    машин төмөр аваачлаа. Тэгээд тэгээд л ингэж л одоо яаж
                    байсан. Тэгээд ер нь жил болгон шахуу ирсэн, 49 оноос хойш
                    би ер нь 1 жил өнжсөн үү? үгүй юу? мэдэхгүй ер нь. Тэгээд л
                    57 оны 58 тийм 56 онд Буддын 2500 жилийн ой гэж дэлхий
                    дахинд тэмдэглэх гэж манайхаас одоо Ганданд одоо урилга
                    ирсэн. (0.33.32)
                </Paragraph>
                <Paragraph> Бид Энэтхэгт одоо тэмдэглэнэ, зуны эхэн сарын 15-нд
                    гэж. Тэгээд тэрний юунд хавар нь манай хуралд шар Дугар
                    гэдэг хүн очсон. Аа Баргын хурал, Үзэмчиний хуралд манай
                    Дамбадаржаа гавж очсон юм байна лээ. Энэ урд говийн хуралд
                    Данигай гуай явсан юм байна лээ. Ховдын хуралд Галаарид гуай
                    явсан юм байна лээ. Тэр төвийн аа юу аа юуг тэмдэглэхэд одоо
                    урьтаж, одоо 2 сарын өмнө очсон хавар, тэгээд очиж Шадав
                    гуай ярьж, одоо ингээд Буддын 2500 жилийн ойг тэмдэглэнэ
                    гэж, тэгээд өвгөн лам нар дуулаад, уйлаад, одоо ийм юм энэ
                    насанд үхэхгүй байж байж дуулдаг, мөн сонин байна. Тэгээд
                    хичнээн жил тийм хувь мувь юм шиг явчихсан юм болохоор чинь
                    тэгээд одоо ер нь хачин болж байсан юм. Тэгээд л одоо төвийн
                    энэ юунд одоо тэр хийдээсээ хэд хэдэн ламыг урьж,
                    Жамбалхайдав гэсгүй тэргүүтэн 3 хүн манайхаас ирсэн. За тэнд
                    өөрийнхөө хийддээ тэр төвийн одоо 2500 жилийн ойг ёслон
                    тэмдэглэх комисс гэж томилоод, намайг комиссын гишүүнээр энэ
                    тэр одоо томилж, тэгээд тэрэндээ бид нар ёслол төгөлдөр
                    хурлаа хурж, төвийн одоо Буддын одоо 2500 жилийн ойг ёсолж
                    тэгээд. Тэгэхэд манай хийд яасан ийсэн юм бэ? гэхлээр юу
                    байсан юм. Монгол ном цээжлээгүй байсан. Уг нь одоо 44 онд
                    Гандан хийд, аа одоо хэн гуай Эрдэнэсүрэн, Гомбодоо гуай
                    гээд 7 хүн энд одоо байгуулсан. Гэхдээ Бага хуралд өргөдөл
                    өгөхдөө бид хурлаа гаргая, сэргээе гэж одоо ингэж, тэгээд
                    одоогоор бол төвд хэл дээрээ уншлагаа уншиж байя, хойшдоо ер
                    нь, үндэснийхээ хэл дээр шажнаа, хурал уншлагаа, номоо унших
                    болно гэж хэлсэн тийм өргөдөл байгаа одоо. Тэгээд тэрнийгээ
                    одоо Засгийг хуурчихлаа гэж, энэ тэгэхгүй бол болохгүй гэж
                    47 оноос эхэлж одоо монголоор уншдаг болсон. Гэцэг Вандан
                    давжаа (0.35.41) нэг хэсэг уншаад, хойтон жил нь одоо түй
                    уншаад, тэрний хотон жил Дарь эх уншаад, намайг 49 онд энд
                    ирэхэд, нэлээн олон ном монголоор уншдаг ийм байсан. Тэгээд
                    бид одоо тэнд ой тэмдэглэхдээ одоо бид нар чинь ер нь монгол
                    Ганданд яаж монголоор уншиж чадаагүй байсан одоо болтол, энэ
                    Буддын одоо 2500 жилийн ойгоос өмнө Гасүм гэж одоо бурхны
                    магтаал байгаа тэрнийг монголоор уншъя гэж бүгдээрээ
                    хэлэлцээд, тэгээд бүгдээрээ одоо тэр ойгоос өмнө цээжлээд,
                    тэгээд ойн өдөр одоо монголоор Гасүмийг уншиж эхэлж байсан
                    юм. Ийм ийм л явдлууд одоо болж байсан даа. Тэгээд одоо 59
                    онд нэгдэлжих хөдөлгөөн ялаад л, хөдөө одоо байгаа лам
                    харгүй бүгдээрээ нэгдлийн гишүүн болчихлоо. Тэгсэн чинь одоо
                    нэгдлээс л одоо биднийг чинь одоо ажил болбол аваачаад л,
                    ард болбол ямаа самнуулна, тэгээд л тар… намар болно,
                    тарианд ажиллуулна, нэгдлийн гишүүн хүн юундаа нэгдэлдээ
                    ажил хийхгүй бол болдоггүй, за нэгдлийн гишүүн хүнийг өөр
                    газар шилжихэд нэгдлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж байж
                    шилжүүлдэг, ийм ийм нарийн журамтай болсон, ийм л одоо
                    яггүй, тэгээд тэрэнд хавчигдаад, одоо хурал номон дээр нь
                    хүртэл тасраад байхдаа хүрсэн. Тэгээд хэдэн сараар хүртэл
                    явна даа, барилга марилга юунд бол барилга бариулна нэгдэл
                    нь, намар тарианд бол одоо ер нь 2 сараар шахуу ирэхгүй
                    явцгаачихна, чадалтай нэг нь, чадалгүй хэдэн өвгөнүүд нь
                    үлдээд, тэгээд нэг хурлаа эгээ нэг таслаагүй шиг тийм, ийм
                    бэрхшээл тулчихсан байсан. Одоо тэгээд тэгэхэд энэ
                    Дорноговийн Их хэтийн хурал 52 онд нүүж ирсэн, энд Ганданд
                    нийлсэн байна, Ховдын хурал мөн хөдөө боломжоо нь муудаад
                    ирэхлээр 54 онд наашаа нийлсэн. За 60 онд Дорнодын 2
                    нийлчихсэн. (0.37.53)
                </Paragraph>
                <Paragraph> Тэгээд 60 оны зун Гандангаас бичиг очсон, юу гэсэн
                    юм бэ? гэхлээр одоо ийм ийм ийм ийм хурлууд одоо хөдөө орон
                    нутагт боломжоогүй болсон учраас Ганданд нийллээ, танай
                    хурал нийлье гэвэл өргөдлөө өгч болно гэсэн бичиг очсон,
                    тэгэхлээр одоо аргагүй одоо өргөдөл бичээд, тэгэд одоо
                    наашаа явуулсан. Тэгээд 1 хурлаас 4 лам авна шүү, тэрнээс
                    илүү аваа.. авдаггүй, одоо 4 лам л цуглавал одоо ер нь нэг
                    хурал гэж нэрлэдэг ёстой, бүр дүлбаанд одоо тийм юм заасан
                    байдаг. Тийм учраас 4 лам авна, бусад нь одоо нэгдлийн
                    гишүүн болохоор чинь хамаагүй тэгж болохгүй юмыг чинь, болох
                    журамгүй юмыг чинь ийм байсан. Тэрнээс өмнө бас нэг
                    бэрхшээлтэй зүйл бол юу юм байсан юм бэ? гэхлээр, бид нар
                    чинь урдаас орж ирээд, одоо ядуу бүгдээрээ одоо хийд дээр
                    сууж байсан улсууд, одоо тийм гэр бүл тийм юм байхгүй тийм
                    байсан. Нэлээн хэдэн залуу лам нар байсан, тэгээд тэд нарыг
                    чинь одоо элдэв янзаар, одоо яагаад гэр бүлтэй болдоггүй юм
                    бэ? ч гэх шиг, тэгээд тэр үеэр хүүхэдгүйн татвар гэж нэг юм
                    гараад ирсэн. Тэгээд биднүүс хөдөө мөнгө ховор сард жирийн
                    лам нар нь 15 юу билээ, тиймээ тийм, тийм цалинтай юмгүй
                    дээ, нэг 20 20 цаас ч юмуу айхтар базаавал, тийм л байсан,
                    тэгээд өнөөхөөс чинь хүүхэдгүйн татвар авчихлаар 15-аас чинь
                    6, 7-г нь авчихлаар чинь юу байх вэ дээ одоо. Тэгээд ийм
                    бэрхшээл ер нь 2,3 жил нэлээн тэнд байсан. Тэгээд сүүлдээ
                    одоо аймгаас энэ тэр хүн очиж, шүүхийнхэн энэ тэр очиж хурал
                    хийгээд л, яагаад одоо гэрт бүлтэй болдоггүй юм бэ? манай
                    үндсэн хуулинд бол тийм ялгавартай заасан юм байхгүй энэ тэр
                    гээд л, тэгээд л одоо Эрүүгийн хуулийн элдэв янзын тийм
                    юмнууд бий. Энэ тэр одоо 23-р зүйлд нь энэ тэр янз янзын юм
                    байсан л даа Тэгээд тийм тийм юмнуудыг дурдаж ярьж, тэгээд
                    сүүлдээ одоо гэр бүлтэй болчихсон юм. Тэгэхгүй бол болохгүй
                    болсон, шахагдаад, ийм ийм юм болж байсан даа. Тэгээд 60 онд
                    тэр хийдэс одоо 4 хүн авна гэсэн, манай надтай цуг сууж
                    байсан Ваанчиг гэж лам байсан, тэр бид 2 эрт захиа бичээд,
                    энд Данигай гуай, манай Дамбадаржаа гавж хоёрт захиа бичээд,
                    тэгээд 4 ламынхаа тоонд биднийг оруулахыг бодоорой гэж
                    хэлчихсэн байсан. Тэгээд нэгдэлд ажил хийлгэнэ гээд, би
                    нарыг чинь, тэр нийл… наашаа нийлнэ гэдгийн чимээгээр л одоо
                    тэрнийг нэгдлийн тийм юм болгоно, энэнийг нэгдлийн тийм юм
                    болгоно гээд л, тэр Диваасамбуу гэж нэг хүн үлдсэн байна шүү
                    тэрнийг одоо нэгдлийн одоо аа юу болгоно, өнөө нэг юу гэж
                    байлаа даа, за тийм тэгээд энэ тэр гэж бүр оноочихсон
                    байсан, тэгж яриа нь бүр гарчихсан байсан. Тэгээд одоо ямар
                    ч гэсэн хурал номоосоо салахгүй юмсан гэж ингэж хичээгээд,
                    тэгээд 4 хүн ирэх байсан чинь манай Дамбадаржаа гавж очиж,
                    одоо Гандангаас өргөдөл очсон. Очих очихтой зэрэг л энд
                    өргөдөл ирэхтэй зэрэг л ердөө маргааш нь ч юмуу, нөгөөдөр нь
                    юмуу тун удахгүй өргөдөл бичсэн шүү. (0.41.34)
                </Paragraph>
                <Paragraph> Одоо таны өргөдлийг хүлээж авлаа, зүйтэй одоо, одоо
                    танайхныг одоо хойшоо одоо нэг нийлүүлнэ гээд бүх л лам
                    нарын хурлыг хийлгээд, 4 хүн, тэгээд нэг 2 өвгөн лам наашаа
                    ирнэ гээд ингээд байсан тэгсэн тэр хоёр нь бие нь муудаад,
                    ирж чаддаггүй, бид хоёулхнаа одоо наашаа ст… аа мал аж ахуйн
                    машинт станцаас 2 тэрэг гуйгаад, тэгээд 1 сонсвалд эсгий
                    эсгий дэвсчихээд, хамаг номоо бүгдийг ачаад, 1 тэргэнд л
                    одоо бүх бурхан шүтээн, тийм юмнуудаа, чухал юмнуудаа 2
                    машинтай яваад, тэгээд одоо энд ирсэн юм. Тэгээд дахиж, тэр
                    нөгөө лам маань энд хоцроод, би буцаж одоо хамаг юмаа
                    эмхлүүлнэ, нэгдэлд одоо тэр олон малаа тушааж өгнө, тоо
                    толгойгоор нь, бүр үнэгүйгээр одоо манайхан нэгдэлдээ тэр
                    хурлынхаа юуг өгсөн шүү дээ, мал хунар, тэр хоцорч байгаа
                    байшин хашаа, жасын байшин, сүм дуган, элдэв янзын юм аа
                    бүгдийг нь нэгдэлд өг өгсөн юм. Тэгээд энд ирсэн чинь энэ
                    Гэсэр сүмийн урдхан ший янзны зүүн урд, зүүн тийшээ харсан
                    хашаанд вааран байшинтай, тэнд одоо Засгийн Газрын төлөөлөгч
                    байлаа. Зарим хүний нэрийг нь одоо мартчих юм, одоо. Хамгийн
                    түрүүчийнх нь Лувсанжамъян байгаад, дараагаар нь хэн гуай
                    гэж нэг хүн цөөхөн хоног байсан юм. Дагва гэдэг хүн, тэрний
                    дараагаар орсон хүнийхээ нэрийг одоо бүр орохгүй, хааяа л
                    нэг орж ирэх юм, тэгээд л марчих юм. Тэгээд тэр төлөөлөгч,
                    танайхаас 4 хүн ирнэ гэсэн чинь яагаад 2 хүн ирж байгаа юм
                    бэ? гээд намайг дуудаад, үгүй одоо ингээд ингээд 2 өвгөн лам
                    маань ирж чадахгүй гэсээн. Тэгвэл 2 хүн ямар хүн байна вэ?
                    тэрнийгээ хэл? Танууст хэлж байсан хүн байна уу? өө байлгүй
                    яах вэ, Дамбийнямбуу, Дамбапэлжээ гээд нэг 2 лам одоо
                    биднийг болбол юунд оруулаарай гэж гуйж байсан, биднийг нааш
                    нь явахад гуйсан гэсэн. За тэр хоёрынхоо түүхийг бич, хэдэн
                    хэдэн настай, юу юутай юм бэ? яасан яасан, гэлэн хүн юм уу?
                    гэцэл хүн юм уу? Энэ тэр гээд. За тэр хоёрын түүхийг би одоо
                    бүгдийг нь бичиж өглөө. Маргааш өглөө ирээд, бичиг авч явна
                    шүү чи гэж намайг тэгж байна. За гэсэн. Дэнзэнванжил гуай
                    гэж байсан юм. Тэгээд одоо яасан чинь нэг ийм том дэвт…
                    бичиг Аймгийн Гүйцэтгэх захиргаан дээр өг аа очиж, зууртаа
                    өгөөрэй. Тэгээд энэ тэр 2 ламаа дараачийнхаа машинд авчир..
                    авчирна шүү чи гэж тэгж байна. Тэгээд Аймгийн Гүйцэтгэх
                    захиргаан дээр орсон чинь Гүйцэтгэх захиргааны дарга марга
                    энэ тэр байхгүй, 1-р нарийн бичгийн дарга Чулуунбаатар гээд
                    нэг хүн байна, тэр хүнд нь өгсөн, тэгээд үзчихээд, аа зүйтэй
                    зүйтэй, тэгэлгүй яах вэ, танайхан чинь харин хамаг байшин
                    хашаа, аа сүм дуган, мал хунараа бүгдийг одоо Зотол сумын
                    нэгдэлд үнэгүйгээр өгсөн юмуу ? гээд, тийм ээ тийм, тэнд
                    одоо бүгдийг одоо тэгээд өгсөн гэсэн, өө өө тийм үү. За за
                    тэр 2 юу сумын даргад би бичиг хийж өгнө гээд. Тэгээд сумын
                    даргад нь бичиг хийгээд, би аваачиж өглөө, энэ хоёрыг одоо
                    ингээд ингээд явуул, аймгаас ингээд яасан, тариандаа явсан
                    болоогүй ээ, тариа тарих болоогүй, тариа тарихлээр явуулна
                    явуулна, за ингээд яваагүй. Тэгээд би тэнд нөгөө өнөө олон
                    малтай байсан, манайх чинь одоо тэр олон малаа бүгдийг нь
                    нэгдэлд тоогоор нь хүлээлгэж өгөөд, хүлээлгэж өгсөн чинь,
                    одоо тэр жилийнх нь төлөвлөгөөнөөс сүү дутуу, тэмээний ноос
                    дутуу, энэ төлөвлөгөөгөө бүгдийг гүйцээж өг танайх гээд.
                    (0.45.08) 
                </Paragraph>
                <Paragraph> Одоо яах вэ дээ, жаал зугаа мөнгө байсан, тэгээд л
                    тэрүүгээрээ хүнээс одоо тэмээний ноос худалдаж аваад л, сүү
                    худалдаж авч, гэрээлж, одоо тэрнийгээ нэг юм бүгдийг нь
                    гүйцээгээд, за тэгээд нэгдэлд одоо ма… мал яасан гэдэг бичиг
                    үсэг ийм юм аваад, тэгээд одоо заавал өнөө сүү махны үнэ
                    мүнэ, мөнгө их цугласан, тэрнийгээ аймгийн банкинд л манайх
                    мөнгөө хийдэг юм, тэрнийгээ очиж хийгээд, би наашаа яваад,
                    аймагт ирээд, тэгээд л өнөө Гүйцэтгэх захиргаа руу орсон,
                    өнөө 2 лам чинь явсан уу? гээд л тэр Чулуунбаатар дарга,
                    яваагүй ээ, тариан дээр ажиллуулж байна, тэгээд одоо тариа
                    бууж байж л явуулна гэж байна гэсэн. За тэгвэл би нөгөөдөр
                    танайханд ажлаар гарна аа, тэгэнгээ тэр 2 ламыг чинь
                    явуулна, юү гэсэн үг юм бэ? хойноос Засгийн Газраас бичиг
                    ирсэн. Явуулахгүй бол болохгүй гэж. Ха ха. Тэгээд л би суман
                    дээгүүр хараад л байсан, нөгөөдүүл чинь очоод л, яасан чинь
                    аа хойноос л нөгөө албан 69 цувчихлаа. Тэгсэн чинь л аа
                    суманхан сүйд болж л байна. Тэгээд л одоо сумын холбоонд
                    ирээд л, хурал хийчихлээ, баахан 2 цаг шахуу л боллоо. Тэгж
                    тэгж л тараад л, явахын гадаа яв… явахынх нь үед л уулзсан
                    чинь, Чулуунбаатар, хөөе чи миний машинд суучих, одоо тэр
                    тариа руу явлаа бид, тариан талбай дээр юу очлоо. Хоёр ламыг
                    чинь одоо явуулна гээд, тэгээд очсон. Тэгээд шөнө шахуу
                    болчихлоо, орой болчихлоо харанхуй. Бригадынх нь даргыг
                    дуудаж байна. Хөөе хэн байна уу?, тэр тэр нэг Дамбадаржаа,
                    тэр Дамбийнямбуу хоёрыг одоо одоохон аваад ир, наашаа аваад
                    ир. Одоо энэ хүнд өг… өгч явуулна, хойшоо. Хэ хэ, манай
                    хөөрхий гутал нь ч урагдчихсан, дээл мээл гэж одоо бүр сэг
                    болчихсон ийм 2 юм л, тэгж шороонд дарагдсан 2 юм л ирж,
                    тэгээд шөнө дунд би нэг аваад, тэгээд л наашаа яваад л.
                    Тэгээд манайд дахиж 2 машин юм үлдсэн, тэрнийгээ наашаа
                    явуулаад л, маргааш нь бид нар наашаа явуулаад, би өөрөө
                    нөгөө данс тооцоо хамаг юмных нь ажил нь гүйцээгүй, тэр
                    юмнуудыгаа бүгдийг нь эмхэлнэ гээд хоцраад, тэгээд одоо 10
                    сард л нэг юм ирж байлаа. Манайх 60000 төгрөг банкин дээр
                    байсан, банкинд, тэгээд аймгаас одоо Гандангийн дансанд
                    60000 төгрөг наашаа гуйвуулаад, тэгээд нэг юм ирж байлаа би.
                    Ингэж л явж байсан түүхтэй юм даа, миний хувьд бол. Ха ха.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэгээд тэрнээс хойш?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэрнээс хойш яах вэ дээ, би одоо би өнөө миний хувьд
                    бол одоо энд ирчихсэн, тэгээд л одоо Ганданд одоо хурчихлаа,
                    “4 уул”-аа хурчихлаа, биднүүс, тэгээд одоо би юу юугүй
                    Дагва... хуучин Дагвадорж хамба гэж байсан тэр бид 2 нягтлан
                    бодох хийгээд 3, 4 жил нягтлан бодох хийлээ. Тэгээд тэр үед
                    Эрдэнэ зууд манайхан ажиллаж, одоо олон лам нар явж байлаа.
                    61 оноос эхэлж. Эрдэнэ зууд манай Гандангаас 3 сая төгрөг
                    Эрдэнэ зуугийн засварт өгч, тэгээд энэ олон суварганууд чинь
                    одоо оочин цоочин бараг зарим нь байх ч үгүй байсан юмыг
                    чинь одоо, тэгээд тэрнийг бүгдийг сэргээх гэж олон лам нар
                    одоо эндээс хэсэг хэсгээр, хэсэг хэсгээр одоо очиж, 4 бригад
                    тэнд очиж ажиллаж байлаа. Төмөр-Очирын бригад, Хонгоруу
                    Дамбийн бригад, лам нарын бригад, нэг бригад нь хорин хэдэн
                    хүнтэй. (0.48.19)
                </Paragraph>
                <Paragraph> Нэг хятад бригадтай, Барбун (0.48.26) гэдэг хятад,
                    ийм 4 бригад ажиллаж байсан. Тэгээд одоо эндээс л дандаа
                    цемент тийм юмнуудаа явуулдаг, тэгээд одоо тэр үед ямар утас
                    мутас байх биш дээ, юу ч байхгүй шүү дээ, хүнээр л одоо
                    хэлүүлсэн байна. Хүүе бушуу цемент тасарсан, одоо бушуу
                    цемент наашаа явуул. Явуулах гэсэн нэг муу Зис-150 гээд нэг
                    муу тэрэг байсан, тэр нь эвдэрчихсэн, нэг муу 50, аа нэг
                    булуу тэрэг 2 байсан, тэр ч хариугүй, унаагүй. Тэгсэн чинь
                    тэр одоо Дэнзэнваанжил манай Засгийн Газрын төлөөлөгчөө
                    байчихаад, Ундын Пунцаг гуай гэж партизан Пунцаг гуай гэдэг
                    хүн манай Засгийн Газрын төлөөлөгч болчихоод байсан юм.
                    Тэгээд Пунцаг гуай дээр л одоо хамба л ярьсан юм байх, одоо
                    ингээд ингээд байна. Тэгсэн чинь ердөө нэг өглөө 63 оны эх
                    байхаа. 2 оны эх ч юмуу, 2 оны, аа хамба лам л дуудаж байна.
                    Тэгээд хүрээд очсон чинь, за чи бушуу тэр юу яа. Аа 2
                    жолооч, 10 ,10 л бензинтэй, олстой ир гэж байна, Зөвлөл дээр
                    шашны зөвлөл дээр. Тэгээд л очсон чинь Пунцаг гуай, за өндөр
                    Самдан гэдэг хүн нарийн бичгийнх нь дарга байсан юм,
                    Өвөрхангайн, Самданг яв, тэр доод баазаас одоо 2 тэрэг өгнө
                    гэсэн тэрнийг ав, энэ 2-т одоо, маргааш одоо би юу тэр ажил
                    зогслоо, юу очиж авахгүй бол болохгүй, цемент. Ингээд л одоо
                    нэгийг нь СА-10 өгсөн, нэгийг нь 150, 64 өгсөн, Тэгээд
                    СА-10-ыг нь Адилбиш бариад, 164-ийг нь Гүржав бариад, тэгээд
                    маргааш нь цементээ ачаад, тэгээд тийшээ явж байсан даа. Ийм
                    ийм л юмнууд болж байсан. Тэр үед бас нэг нэг чухал юм
                    байсан. Энэ говийн Хар-Айрагийн хурал наашаа буугаагүй.
                    Тэгээд манай нөгөө өвгөн багш байсан. Багш л хааяа нэг ирээд
                    л явна. Танайхан ирэх гэж байна уу? гээд бид сонирхоод л,
                    тэгээд л үгүй ээ нэг арай болоогүй, манайхан бас нэг баахан
                    мал хунартай, тэгээд тэрнийгээ ийш тийш нь болгож байж
                    яахгүй бол арай арай ажил амжихгүй шүү гээд л, багш тэгээд л
                    ирээд л буцдаг, хамбатай нь уулзаад л. Тэгсэн Төмөр-Очир
                    Намын Төв хорооны нарийн бичгийн дарга байсан. Тэнд өнөө
                    Гурван Голд Чингисийн хөшөө байгуулсан, тэгээд Эрдэнэ зууд
                    одоо олон зочидуудтой очихлоор дандаа нүд ухаад байх юм аа,
                    энэ хурал нь яасан юм бэ?, лам нар нь яасан юм бэ? гээд
                    ингээд байх юм. Энэ говийн 60 лам байна. Энэ 60 ламыг бүхэл
                    юутай хээтэй нь, Эрдэнэ зууд шилжүүлээд яачихъя. Хурал
                    гаргачихъя гэж ингэж шийдсэн юм байна. Тэгээд хааяа аа
                    Төмөр-Очир дарга Дорноговь явахдаа одоо хурлаар ороод л, бас
                    байдлыг мэдээд, яаж, үзэж харж, ингэж явж байсан гэж одоо
                    улсууд ярьж л байна. Чимиддорж хүртэл мэдэж л байна. Тэгээд
                    тэгээд хойшлуулаад л байсан юм байна. Тэнчээнээ байж байна.
                    Тэндээс нь одоо тэгээд Эрдэнэ зуугөө нүүлгэнэ гэж, ийм.
                    Тэгээд эндээс манай Дамбадаржаа гавж, Осор гуай 2-ыг аа
                    гавжийг хамбаар нь, Осор гуайг гэсгүйгээр нь болгоно гэсэн
                    ийм төлөвлөгөөтэй явуулсан, эндээс бө.. бөө.. гэрийг нь яг
                    нүүгээд явсан, тэгээд явахдаа яагаад,та нарчинв яагаад явж
                    байгаа вэ? яа ии гэсэн чинь үгүй ээ, тэр Эрдэнэ зуугийн
                    засварын олон улсуудыг удирдахаар явна, ийм нэрээр явсан,
                    тэгээд очоод байсан, тэгээд 63 оны 4 сарын Ленин субботник
                    боллоо, 22 билүү?, хэдэн билээ? (0.52.05) 
                </Paragraph>
                <Paragraph> Манайх энэ одоогийн энэ үзэсгэлэнгийн энэ баруухан
                    урд 5 мод тарь тарих тийм төлөвлөгөөтэй, манай зүүнтээ цаана
                    ер нь тэгээд тэгээд тэр Нацагдоржийн хөшөөний яг баруун
                    талд, Цэдэнбал дарга мод тарьж, тэгээд л биднүүс хар шороо
                    зөөгөөд л, 2 тэрэгтэйгээ ингээд л байж байсан чинь л тэр
                    тэнчээ аа байгаа одоо үзэсгэлэнгийн нэг өвгөн аа юу жижүүр
                    тэнд хойд дээрээс бахирч байна, хөөе Гандангаас хүн байна
                    уу? наашаа, хамба чинь дуудаад байна, юу утсаар яръя гээд
                    байна. Би гүйгээд л, очсон чинь өнөө Гомбожав гуай л, за чи
                    хөөе, 2 тэргээ аваад дахиад нэг ТТ баазаас ч юмуу нэг 2
                    тэрэг ав, 4 тэрэгтэй, энэ говийн хурал нүүгээд ирчихсэн,
                    одоо, вагон юүл гээд одоо ингээд байна, сүйд боллоо, бушуу,
                    вагон дээр оч гээд, тэгээд вагон дээр очсон чинь одоо дарга
                    нар л бүгд нүүгээд ирчихсэн, тэгээд л одоо ачаад л, буулгах
                    гэсэн чинь хашаа байхгүй, га... манайхны энэ “Малчны -2”,
                    энэ Шаравсамбуугийн хашаа, манайхны хашаанд, манайхны хашаа
                    хамаагүй заримыг нь гэрийн энэ зүүн тийшээ харуулаад ч
                    барилаа, ингээд л чихээд л, одоо ингээд, баруун талд бас нэг
                    хэдэн хэдэн юм буулгалаа, тэгээд л арван хэдэн лам ирсэн нь
                    ингээд одоо. Тэгсэн чинь маргааш нөгөөдрөөс нь эхлээд л,
                    төмөр утасны хэрэг рүү очсон, радио л дуугарвал төмөр утас,
                    радио л дуугарвал л төмөр утасны отрядын гэр, уул нь тэр зөв
                    байсан бол тэр үед Эрдэнэ зуу хуралтай болчих байсан байсан
                    юм байна лээ. Тэгээд манай 2 лам чинь 1 жил болоод, гэрээ
                    тээгээд л, буцаад хүрээд ирсэн. Ха ха. Ийм ийм одоо явдал
                    болж байлаа л даа. Тэгээд яахав, Ганданд одоо ойрхон яагаад
                    л, одоо Гандан ч одоо аа олон лам нар энд тэндээс нэмэгдээд
                    ирнэ, нэлээн ч олон лам нартай болчихлоо, 60 оны намар
                    Гомбожав гуай хамба суугаад, захиргаагаа өөрчиллөө.
                    Захиргааны дарга бол Гандантэгчинлэн хийдийн хамба гэдэг
                    нэртэй, орлогч дарга гэж Гомбодоо гуайгаар болголоо. Орон
                    тоо бол байгаагүй тэр үед, нарийн бичгийн дарга гэж манай
                    Осор гуайгаар болголоо, Гэсэр дээр конторлодог боллоо, за
                    ингээд ингээд л ийм ийм. Тэгээд намар бол энэ их гэрт нэг
                    хурал хийлээ. Тэгсэн чинь одоо урьд бол одоо их олон лам
                    нартай байж байхдаа одоо дандаа хэсэг хэсэг байсаан. Арван
                    гэж нэг хэсэг байлаа, зиндаа гэж нэг байлаа, одоо бол зиндаа
                    гэж одоо тийм юм цаг нь гараагүй болохоор чинь одоо байхгүй,
                    тэгэхлээр арвантай болъё гэж. Тэгэхэд одоо манай Гандан 105
                    ламтай байлаа. Тэгээд 7 арван байгууллаа, 7 арванаа 1-р
                    арван Эрдэнэпилийнх, 2-р арван Гомбодоо, 3-р арван Гарамсэд
                    гуай, 4-р арван Бат-Очир гуайнх, 5-р арван Дагварэнцэнгийн,
                    6-р арван Галааридийн, 7-р арван өндөр Лувсангийн арван гээд
                    ийм 7 ламаар одоо байгуулсан. Энэ 7 ламаараа нэрлэж, нэг
                    ингэж одоо 10 байгууллаа. За тэгээд арванаа байгуулчихлаа,
                    одоо тэгсэн чинь одоо тэр үед дандаа ажил хийнэ, үгүй бол
                    биднүүс чинь одоо Гандангийн түлээ модонд явна, одоо тэгээд
                    энэ о.. районоос энэ тэр одоо өвсний ноогдол, намар бол одоо
                    жимсний ногдол энэ тэр ирнэ. Тэрэнд одоо лам нар одоо хэд
                    хэдээрээ явна, 10 арваараа явна, ийш тийшээ ажил хийнэ. За
                    10-ны зохион байгуулагч гэдэг хүн бас нэг байх хэрэгтэй,
                    ямар ямар улс сонгох вэ? гээд. За 1-р арванд Лувсангомбыг
                    сонголоо, 2-р арванд Дашзэвэгийг сонголоо, 3-р арванд
                    Сономпилийг сонголоо, 4-р арванд Балдоржийг сонголоо, 5-р
                    арванд намайг сонголоо, 6-р арванд Доржжанцанг сонголоо, 7-р
                    арванд Дамбадорж гээд ингээд ийм 7 хүн сонгочихлоо.
                    (0.55.044) Арав арванаар зохион байгуулж байх ийм. Тэгээд
                    одоо тэрнээс одоо за би л үлдээд байгаа юм даа тэр. За одоо
                    бусад нь одоо ер нь бүгд л одоо нэг ийм л байна.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэр зохион байгуулагч нараас уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм. Ийм л ингэж л явсан. За тэгээд би, миний хувьд
                    бол одоо 65 оноос би одоо Номын гэр гэж одоо түүхийн газар
                    байлаа, тэр түүхийн газар одоо бичээчээр ажиллалаа, бид нар
                    ажлынхаа хажуугаар. За Дагвадорж хуучин монголыг нь бичдэг,
                    Дашзэвэг гэж байсан, тэр шинэ үсгийг нь бичдэг, би төвдийг
                    нь бичдэг, ийм одоо 3 бичээч байлаа. Тэднүүс одоо түүх
                    зохиогоод, тэгээд одоо энэ энэ нь одоо анх зохиосон, би би
                    өөрийнхөө ноорогноос энийг одоо үлдсэн нооргоороо хийсэн юм.
                    Эх нь байхгүй болсон, ШУА авч явна, аваад боловсронгуй
                    болгож хэвлэнэ гээд л, тэгээд өгөөгүй. Бид манайхан буцаж
                    нэхэх гэсэн чинь айгаад аваа... авч чадаагүй. Тэгээд миний
                    аа өөрийн бичиж байсан ноорог, аа биднүүст бүгд нь нэг нэг
                    ийм энэ хиртэй энэ хиртэй ийм цементэн ууттай, цементний аа
                    одоо бор цаасаар уут хийгээд хадаад, тэгээд 1, 1 уутанд
                    материалаа хийдэг байсан. Тэгээд би тэр уутандаа материалаа
                    хийгээд л байсан чинь, энэ зүүн хашаанд байж байх үед за
                    хөндий байшин дээр булангаас нь оготноо идчихэж. Би тэгэхээр
                    нь одо ер нь нэгэнт өдий болтол хадгалсан юм, энийг ер нь
                    нэг юм болгоё гээд Шашны сургуулийн 30 жилийн ойгоор
                    энүүнийг жин тан болгоод, яасан юм. Ер нь одоо энүүнийг
                    бичиг хэрэгт энүүнийг, тэр тийшээ аваад явсан материал бүр
                    байхгүй болсон, юу ч болсон мэдэхгүй, тэгээд ийм юм хийсэн
                    юм аа. Тэгээд одоо 67 оны 8 оноос л нярав хийсэн дээ,
                    бэлтгэгч нярав, би одоо тэгээд одоо нэлээн жил хийлээ.
                    Гандангийн юмыг бэлтгэдэг одоо цам манжлын сүү мах, элдэв
                    янзын юм, тэгээд л мод чулуу, нүүрс мүүрс. Тэгээд 73 оноос
                    их нярав боллоо. Тэгээд байж байтал манай даамал Осор гуай
                    байсан. Осор гуай цорж болчихлоо. 70 70 онд 70 оны хавар,
                    тэгэхээр чинь намайг оронд нь даамал болгочихвоо. Би тэгээд
                    даамал болоод, тэгээд 78 онд одоо хамба лам нэг өглөө
                    дуудсан, очсон чинь за байз, энэ Дагвадорж чинь баахан архи
                    уугаад байна аа даа хөө, наадах чинь ер нь бүтэхгүй нь
                    бололтой шиг байна, одоо больж өгөхгүй байна, аа санхүүгээ
                    ер нь чамд давхар хавсруулъя, хурал хийнэ, өнөөдөр одоо.
                    Тэгээд л их гэрт хурал хийлээ, тэгээд л тэгээд л аж ахуй
                    санхүү яагаад л, тэгээд би бараг 7 жил шахуу л гарын үсэг
                    зурсан даа, 1-р гарын үсэг, 63 он хүртэл. 63 онд Гаадан
                    хамбын үед болиод, сур.. сургуульд Шашны сургуульд 5 жил
                    багшиллаа, за тэгж байхын үед 87 оны намар цогчин гэсгүй бол
                    гэж тушаагаад, тэгээд цогчин гэсгүй 3 жил хийгээд, тэгээд
                    90-ээд он ч болчихлоо, ер нь тэтгэврээ авдаг хэрэг, одоо 60
                    хэдтэй хүн ямар юмаа хийх вэ, хичнээн жил ажиллалаа,
                    тэтгэврээ авч, хуралд сууж, сул ламаар хуръя гээд л, ингээд
                    байж байтал 92 онд Чой хамба хамба болчихлоо. Намайг дуудаж,
                    та одоо захиргаанд одоо олон жил ажиллаж ирсэн хүн та одоо
                    бидэнд бас нэг түшиг тулгуур болох хэрэгтэй байна. (0.59.18)
                </Paragraph>
                <Paragraph> Энэ засаг да лам гэж нэг аа алба өгье танд, хөдөөний
                    хурлуудыг ч хамт яана хариуцна, одоо засаг да лам да лам
                    гэдэг ажлыг бас нэг хэдэн жил хийлээ. Ингээд байж байх үед
                    Шаравсамбуу гэж ловон байсан, таалал болсон та хурал руу ор
                    оо ловон бол, ловон суух хүн байхгүй байна гээд, ингээд
                    суучихлаа. Тэгээд ловон болоод, байж байтал, одоо 91 онд
                    манай Осор цорж цорж маань таалал болоод, тэгээд л одоо одоо
                    цорж бол гээд, тэгээд л одоо өнөө болтол ингээд цорж хийгээд
                    л, ингээд л байж байна даа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та энэ лам хүний амьдралын ёс гээд одоо бид одоо ер
                    нь мэдэхгүй болжээ, ер нь ямаршуу ёстой байсан юм бэ? лам
                    хүний амьдралын ёс нь одоо. Та тэр тухай нэг жаахан ярьж
                    өгөхгүй юү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Болно оо. Лам хүний амьдрал гэдэг чинь одоо ердөө ном
                    эхлүүлснээсээ эхлээд л одоо лам хүний амьдралд орчихдог,
                    шажны ном, тэгээд л одоо лам хуварга болоод, тэгээд л нэг
                    хийд сүмд одоо номоо үзээд, тэгээд одоо хурал шажиндаа,
                    хуралдаа одоо хураад, тэгээд л одоо аа тэр хурлынхаа л одоо
                    цам манж тийм юмаараа голдуу амьдардаг, тэгээд одоо өөрөө
                    одоо хөдөө гэртэй энэ тэр бол одоо яах вэ, мөн нэг амьдралын
                    жаал зугаа юм яана. Одоо Хүрээ бол одоо яасан юм шүү дээ,
                    одоо энэ чинь Зүүн хүрээнд энд байж байгаад, тэгээд Гандан
                    гурван чойр нь наашаа тасраад, энэ Тасганы дэнж гэдэг газар
                    энэ чинь ингээд энэ энэ ингээд энэ Тасганы дэнж дээр энэ
                    гурван чойрын лам нар бүгдээрээ багтаж, энд яагаад, тэгээд
                    гудамжиндаа ер нь одоо хөдөөний мөргөлчин эргэлчин ийм одоо
                    их үймээн самуун их байвал ном үзэж болохгүй юм аа. Ийм
                    учраас одоо шажны газар гэдэг бол ер нь одоо тусгай тийм
                    одоо оо нэлээн одоо онцгой байх ёстой гээд, тэгээд
                    гудамжнуудаа барихдаа бол тэрэг багтахгүй гудамж, морь
                    багтахгүй хаалгатай, ингэж одоо хийсэн. Тэгээд Гандангийн 4
                    талд ингээд 1, 1 жич одоо манаачтай байсан. Баруун урд талд
                    нь, зүүн урд талд нь, баруун хойно нь, зүүн хойно нь. Тэгээд
                    манаач нар яана вэ гэхээр хөдөөнөөс одоо эх эцэг нь одоо
                    хүүхдээ эргэ эргэ эргэе гэж ингээд ирнэ, тэгэхлээр нь за
                    манай хүү одоо энэ тэр зүүн урд талаа мэднэ, энэ зүүн урд
                    юунд л одоо тийм гудамжинд тийм ламтай сууж байгаа, гэхлээр
                    нь тэр манаач гүйж яваад, дуудаж ирээд, дуганы захад тэр эх
                    эцэгтэй нь уулзуулаад, өгсөн юм байвал аваад, тэгээд
                    ингэдэг. Энэ Гандангийн журам бол Гандан дээрхэн үед тийм
                    байсан. За Хүрээ бол хамаагүй байсан. Энэ 3 дацанд ном үзвэл
                    одоо жинхэнэ одоо шажны ёсоор бол одоо амьдруулах гэж тусгай
                    одоо бүр 4-р Богд энд газар үзээд, 5-р богд одоо энд
                    Гандантэгчинлэн сүмээ бариад, тэгээд одоо ингээд, ингэсэн
                    юм. Тэгээд ер нь Гандангийн гороонд ерөөсөө гаднын хүн
                    ордоггүй байлаа л даа. Харин зуны эхэн сарын 15-нд л нэг бүх
                    дуган онгойдог, тэрэнд л харин мөргөлчингүүд бүгд бүгд одоо
                    энэ дуганууд, чойроор одоо мөргөдөг, ийм байсан гэнэ лээ,
                    тэгж ярьдаг юм, би бол тэрнийг мэдэхгүй болохоор. Åр нь
                    тэгээд ямарваа юм их нарийн байсан цаг үе. Тэр үеийн, тухайн
                    үедээ бол одоо энэ ерэн ерээд оноос хойш чинь одоо энэ олон
                    хуулиуд гараад л байдаг, олон хууль гараад л байдаг.
                    (1.03.11) 
                </Paragraph>
                <Paragraph> Тэгэхээр зарим нөгөө өвгөн надад ярьж байсан даа,
                    энэ чинь хууль гараад л байх юм, хууль гараад л байх юм,
                    тэгээд биелж байгаа юм байхгүй, бидний багад чинь 2-хон л үг
                    байсан юм, буян гэвэл одоо, нүгэл гэвэл одоо одоо тэр тийм
                    юмыг нүгэл гээд л ингээд одоо бүр юу ч нүгэл хийдэггүй, буян
                    гэхлээр одоо тэр нүгэл хийхгүй болохоор л тэгээд буяны
                    талаар ингэдэг, нүгэл буян гэж хоёрхон үг байсан юм даа гэж,
                    ингэж нөгөө өвгөн тэгж байсан юм. Тэгээд тэрүүн шиг энэ
                    Гандангийн гороонд чинь ердөө хүн ордоггүй болохоор чинь,
                    энүүхэн баруун манай Дамдин гуай ярьдаг юм. Энүүхэн баруун
                    урд руу нэг залуухан хар хүү эхнэртэйгээ хоёулаа хэрэлдээд,
                    хоёулаа зодолдоод, тэгээд хар хүн нь Гандангийн гороонд нэг
                    үсрээд ингээд дотор нь орчихсон, эхнэр нь цаана нь одоо
                    эмэгтэй хүн тэр гороонд алхах ёсгүй байсан, тэгээд хоёулаа,
                    чи сайн байна, чи наашаа ороод ир чи, ороод ир чи тэр.. гээд
                    ингээд байсан, тэгэхэд тэр тэр гороонд алхаж орж чадахгүй
                    байсан гэж, тэгээд тийм л их нарийн хуультай байсан шүү дээ.
                    ха ха.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Ёс нь их хатуу юм байна. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэрнээс давж чадахгүй биш шүү дээ. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Давж чадахгүй. Болдоггүй юм гэхлээр л одоо.  </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Болдоггүй юм гээд л одоо</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>тийм. тийм. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Болдоггүй юм гээд л одоо тэгэхгүй байна гэсэн үг </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph> тийм.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>тэр хүн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>тийм. Ердөө ганцхан үгээр
                ...</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Төмрөн хашаа машаа байхгүй, зүгээр л нэг тийм гороо гээд л зөвхөн нэг </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>тийм. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> юу л байгаа байлгүй,  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>тийм.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>зураас л байгаа байлгүй  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>тийм.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>зураас байсан ч юмуу, үгүй ч юмуу. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм. байлгүй яах вэ, одоо нөгөө лам нар чинь, гороо
                    хийгээд л, Гандан чинь олон хүрдтэй тэгээд одоо туж одоо
                    хонхор болчихсон байдаг юм.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Үгүй энэ гороо гэдэг нь ер нь яадаг юм байсан юм бэ?   </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Гороо гэж одоо өнөө сүм дуганаа л одоо дандаа
                    эргэхийг хэлж байна, гороо гэж, эргүүл эргэл эргэл мөргөлд,
                    орой болохоор чинь л одоо өвгөн лам нар чинь тэнд дандаа
                    гороонд явна шүү дээ, нэг одоо ингээд гороонд яваад л, тэгж
                    цаашаа хөгжиж, одоо явж, тэгж одоо олон хүрдүүдээ эргүүлээд
                    л, одоо дандаа одоо ингээд л одоо байдаг байсан, ийм цаг үе
                    байсан. (1.05.12)
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="020">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Таны тэр урд байсан одоо залуу үеийн тэр үеийн одоо
                    ёс жаяг нь энэ хойно ирээд, ер нь ар Монголд ирсэн ёс
                    жаягтай яг адилхан уу? Жаахан ондоо ондоо байж уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Төрийн талаас нь хууль дүрэм нь шажны талаар тэг
                    гэсэн юм байхгүй болохоор чинь өөр болчихгүй юу?, ердөө.
                    Урьд бол одоо Манжийн хаанаас одоо гаргасан “Жи лам нарын
                    дүүдий” гээд нэг бичиг байна. Жи ламын эрх эрх олгосон, аа
                    тэр тушаалтай лам нарын “Да ламын жаапүү”, “Дэмчийн жаапуу”
                    ингэж ийм бичиг байна. Манжийн хаанаас одоо бүр тэр сүмийг
                    толгойлох эрхийг нь олгосон, удирдах эрх олгосон. Аа, зүгээр
                    жирийн лам нарыг бол одоо тойн хуварга боллоо, гэрээс гарсан
                    ердөө сүм дээр одоо ажиллах эрхтэй гэсэн тийм одоо “дүүдий”
                    гэж тийм бичиг байна. Урьд бол одоо нэг хэсэгтээ бол ер нь
                    нэг би нэг хийд байгууллаа одоо нэг хэдэн лам яая гэхэд нэг
                    50 лам л зөвшөөрдөг байсан юм байна, Манжийн хааны үед. Аа
                    50 лам нь тэр бичигтэй эрхтэй, за хошуунаасаа тэр лам нарын
                    шавь гэж хэрвээ тэр лам нь таалал болбол, тэр дүүдийг одоо
                    эзлэх хүн байхгүй болно гэж 1, 1 лам 50 хүн шавиар оруулдаг,
                    тэрний шавь тэр, тэрний шавь тэр ингэж, ингээд 100 ламтай
                    болдог байсан. Тэгээд өвгөн лам нь засаглаад, тэр шавь нь
                    тэр дүүдийг нь хадгална. Дахиад тэр ламд бас нэг шавь өгнө.
                    Ийм журамтай байсан. Одоо дүүдийн тийм заах эрхийн бичиг
                    надад байж л байна. Тийм байсан юм 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="021">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгээд энэ хуучин номонд нэг хоёр ёсны тухай нэлээн
                    их нарийн гарч байна. Тэр хоёр ёсны тухай та таны ойлголт
                    ямар байдаг вэ?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Хоёр ёс гэдэг нь ямар ёс хэлж байгаа юм бэ? </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="022">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>  Нэг нь төрийн ёс, нэг нь одоо шашны ёс. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа тэгэлгүй яах вэ? тэрийг чинь одоо бүр одоо “Арван
                    цааз” гэж одоо 3-р Далай лам Алтан хаанд уригдаж ирээд, Хөх
                    хотод одоо шажны одоо 10 цааз гэж одоо тийм одоо байгуулсан
                    юм шүү дээ. Одоо байгаа нь энэ одоо түүхийн номон дээр
                    бүгдээрээ байна лээ. Тийм одоо лам хүнийг бол одоо цэрэгт
                    явуулдаггүй, ан гөрөөнд явуулдаггүй энэ тэр гэсэн тийм одоо
                    бүр эрхийг нь олгосон ийм одоо юмнууд байсан юм. Ийм юм.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="023">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэрний гол утга нь одоо аа бид нарын ойлгосноор
                    болбол тэр төрийн ёс, шашны ёсыг хоёуланг нь заавал
                    хослуулах хэрэгтэй. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>хослуулна. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="024">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэрнийг хослуулахгүй болбол одоо </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>хос </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="025">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>төр шашин одоо самуурна гэж.  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>болохгүй, болохгүй </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="026">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>төр ч самуурна, шашин ч самуурна гэж </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Диваасамбуу</R_Name>
            <Answer>
                <Paragraph>заавал, заава