<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060404 </dc:title>
        <dc:subject> Gandan; religion </dc:subject>
        <dc:description> Gandan Interview, Person 3</dc:description>
        <dc:creator>Divasambuu</dc:creator>
        <dc:Contributor>Ishdorj </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-04 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <IDNumber>060404</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060404 -- Gandan Interview, Person 3</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За би ОУМСХ-ны гүйцэтгэх захирал Ишдорж гэдэг хүн
                    байна. За энэ ОУМСХ Английн Кембрижийн Их Сургуультай
                    хамтарч, “Аман түүх” гэдэг одоо төсөл хэрэгжүүлж байгаа. За
                    энэ “Аман түүх” гэдэг одоо төсөлд танаас одоо ярилцлага авах
                    одоо бодолтой байгаа юм. За, та тэгэхлээр одоо танаас нэг
                    хэдэн асуулт асууя гэж бодож байна. Нэгдүгээрт, таны
                    ярилцлагыг Кембрижийн Их Сургуульд болоод Монголд одоо
                    ОУМСХ-нд архивлан хадгалахыг Та зөвшөөрөх үү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Зөвшөөрөлгүй яах вэ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За, та, таны одоо ярилцлагыг эрдэмтэд судалгааныхаа
                    ажилд одоо ашиглаж болох уу?За, та, таны одоо ярилцлагыг
                    эрдэмтэд судалгааныхаа ажилд одоо ашиглаж болох уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Болно оо. Болно.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа мөн одоо таны …тай хийсэн энэ ярилцлагыг одоо таны
                    нэрийг хэлж, одоо ашиглаж болох уу? Нууцлах шаардлагатай юу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Юу байгаа аж даа. Нэр хэрэглэж болно биз дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За, за одоо ингээд ярилцлагаа эхэлье.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>(Ярьж болох байлгүй тийм ээ.) </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та одоо амьдрал ахуй, одоо бусад зүйлийн тухай, таны
                    бодож байгаа зүйлийн тухай одоо та ярьж өгнө үү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За, би бол хуучнаар Халхын Сэцэн хан аймгийн Боржгин
                    цэцэн вангийн хошуу одоогийнхоор Дундговь аймгийн
                    Говь-Угтаал сумын нутагт усан луу жилд төрсөн хүн. Одоо нас
                    50 нэлээд гарчихаад байна даа. Аа, би эхээсээ бол одоо
                    есүүлээ юм. Миний эцгийг Шагдарсүрэн гэдэг, Ээжийг минь
                    Насанбат гэдэг юм. Би, манай эцгийн удам бол Боржгины өвгөн
                    бичээч нарын удам гэж явдаг юм даа. Манай энэ гэрээсэнд.
                    Манай манай эцэг бол хөдөөний малчин хүн. Манай эцгийн эцэг
                    бол, миний өвөг эцэг бол Мэнэнгийн Тогтох-Очир гэж хүн явсан
                    юм гэнэ билээ. Тэр хүн бол 1938 онд зөнгөөрөө бараг
                    хэлмэгдэлд орсон шахуу л юм ярьдаг юм даа. Тэр хүн бол манай
                    Боржгин цэцэн вангийн хошууны да бичээч байсан хүн, хошуу
                    тамгын газар өргөөндөө суудаг байсан гэж ярьдаг байсан даа,
                    одоо мэдэх улс олон бий л дээ. Тэрний эцэг нь Мягмар гэж хүн
                    байсан юм гэнэ билээ. Тэр бас л Боржгин цэцэн вангийн
                    хошууны тэр өргөө тамгын газар бичгийн алба хаадаг, их
                    бичээч байсан юм гэнэ лээ. Тэгээд хүүгээ татаад, тэгээд
                    бичээч болгосон болгосон юм гэнэ лээ. Аа тэрний дээр
                    Түмэндэмбэрэл занги гэж байсан юм гэнэ лээ, Түмэн...
                    Түмэнбаяр занги гэж, за тэр хүртэл мэднэ дээ, дээшээ удмаа
                    бол. Яах аргагүй, бид нар бол Боржгин цэцэн вангийн хошууны,
                    манай Боржгин цэцэн ван вангийн хошуу бол одоо бол 44
                    отогтой байдаг юм. Би бол Боржгин цэцэн вангийн хошууны
                    тавнангууд сумын Баатар отгийн хүн дээ. Тавнангууд дотроо
                    бол 5 отогтой, тэрний нэг нь Баатар отгийн хүн дээ, би бол.
                    Одоогийн бол Дундговь аймгийн Говь-Угтаал сумын юу юм даа,
                    Ажирхайн бригад гэж байгаа, Их Угтаал гэж байгаа. Их
                    Угтаалын хонхорт л өсөж төрсөн хүн дээ. Бага насыг тэнд
                    тавин хэдэн оныг тэнд авсан л даа. Тэгээд яах вэ, 10 жилд
                    Говь-Угтаалынхаа бага сургуульд анхлан орсон. 1-р ангид
                    орсон. (0.02.57) 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Таны өөрийн алдрыг хэн гэдэг вэ?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Сонинбаяр </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Сонинбаяр
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Сонинбаяр, тийм тийм. Тэгээд би чинь одоо сумандаа
                    бол нэг 2 жил суусан юм аа, 60-62 он хүртэл, тэгээд 63 оноос
                    Дундговь аймгийн төвийн 10 жил рүү шилжсэн л дээ, манайх
                    хөдөө юу аймагт шилжиж, суурьшсан учраас би тэгээд эжий
                    аавыгаа дагаад явчихсан хүн л дээ. Тэгээд 70 онд л 10 жил
                    төгссөн л дөө. Тэгчихээд би нэг 70 онд 10 жил төгсчихөөд,
                    Багшийн дээдийн бас нэг нэг хуваарь авч орсон хүн байгаа юм.
                    Тэгчихээд би нэг бас ар гэрийн гачигдлаар, нэг эмээгийн бие
                    муудаад гарчихсан юм аа. Тэгж байж байгаад, 1974 онд энэ
                    Гандан Тэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны Дээд сургуульд элсэж
                    орсоон. Тэгэхдээ бол намайг энэ Шашны Дээ... Дээд сургуульд
                    ороход нэг ач тус болсон нэг хүн байдаг юм. Тэр тухай би нэг
                    жаахан дурсъя гэж санаж байна аа. Тэр бол манай хуучин
                    Боржгин цэцэн вангийн хошууны Иш догшин хутагийн Бадам гэж
                    хүн байсан. Иш догшин хутаг гэдэг нь Одоогийн Дундговь
                    аймгийн Баянжаргалан сум л даа, манай зүүн урд талын залгаа
                    сум. Тэнд Бадам гэж нэг өвгөн лам байсан юм аа, өвгөн өвгөн.
                    Бадам гуай намайг л одоо ерөөсөө энэ сургуульд оруулсан юм
                    шүү дээ, нарийндаа бол. Яасан бэ? гэхлээр би Бадам гуайнд
                    1974 оны зун ирсэн юм, хавар ч ирсэн юм. Яасан гэхлээр манай
                    ээж эмээ ээжийн бие муудаад, хотод нэлээн тааруу хүнд өвчтэй
                    байсан юм аа. Тэгээд энэ хүүхдийн больницын энд лам нар
                    байсан л даа, манай Боржгинын лам нар нэлээн, одоо ч энд,
                    одоо байхгүй л дээ, тэгэхэд байсан юм аа. Тэгэхэд, манай
                    Бадам гуайнд олон лам нар орж гарч, энэ тэр байсан юм даа.
                    Тэгээд Бадам гуайнд, тэгээд тэгэхэд, би анхлан залуу лам
                    гэдгийг Бадам гуайнд харж байлаа. Мөн ламтан Жамъянлодон гэж
                    Жамъянлодон гээд нэг халзан, тэгээд хар манан зүг татсан л
                    нэг (0.04.25) залуу лам орж ирдэг байсан юм аа. Тэгээд би
                    анх удаа одоо Ганданд орсоор залуу лам харж байгаа нь тэр л
                    дээ. Жамъянлодон гэж одоо миний л үеийн, за арай ах байсан
                    3, 4 ах байсан байх даа. Нас барчихсан юм, одоо их их
                    эрдэмтэй сайн лам байсан, Жамъяанлодон гэж манай гавж
                    багшийн шавь л даа. Тэгээд Бадам гуайнд ороход тэрүүгээр лам
                    нар ер нь, Бадам гуайн хойд талын хашаанд, хамар хашаанд
                    Хайдавжунай гэж нэг өвгөн лам байлаа. Манай Боржгины хүн
                    байсан. Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын харъяат хүн
                    байсан л даа. Хайдавжунай гуай бол манай Гандан хийдийн
                    зүгээр хурлын сул лам байсан, сайн уран, чом (0.04.52) хүн
                    юм гэнэ билээ. Нэлээн одоо тийм уран дархан тийм хүн байсан
                    л даа. Тэгээд хажуугаар нь бас нэлээн эм тан барьдаг хүн
                    байсан юм. Манай тэр эмэг ээжийг эмчилдэг хүн байж л дээ.
                    Тэгээд манайх эм тан гуйгаад эм... эмчлүүлдэг байсан. Тэгээд
                    тэгээд Хайдавжунай гуайнхаар ороход бол нэлээн олон ламтай
                    танилцсан л даа. (0.05.07) Тэгж байгаад, харин манай Бадам
                    гуай тэгсэн юм. За хүү минь, энэ жил Шашны Дээд сургуульд
                    элсэлт авах юм байна шүү дээ, чи орохгүй юм уу гээд тэгнэ.
                    Би чинь тийм мэтийн юм огт мэдэхгүй хүн шүү дээ, нөгөө хар
                    хүн юу мэдэх вэ дээ, нөгөө 22-той залуу явсан хүн, хорин,
                    22-той байсан байх. Тэгээд одоо би мэдэхгүй дээ, лам Бадам
                    гуай минь, одоо би, тэднүүс Будда байдаг юм, (0.05.23) Будда
                    байдаг юм тэрүүнд их. Буддагийн би тийм юманд сүжиг мүжиг
                    тийм юм ч байхгүй, зүгээр одоо би учрыг нь мэдэхгүй одоо би
                    яаж мэдэх вэ дээ л гэсэн л дээ. Тэгсэн Бадам гуай л тэр
                    Бадам гуайн юу байсан юм. Зүүн хамар хашаанд нь Ширэндэв
                    гуай байсан юм. Зүүн хойд хамар хашаанд нь манай гавж
                    багшийнх байсан юм. Тэгээд Бадам гуай төдхөн гараад явчихсан
                    л, орж ирээд л, их хөнгөн хөдөлгөөнтэй хүн л дээ, орж ирээд
                    л, за нэг (0.05.43) тэр хооронд таа гээд гараадхая.
                    Тэгэхлээр нь би тэр үед за энэ хойно л гэсэн. Тэгсэн чинь аа
                    тэгвэл би тэр хооронд гавж нартай уулзах юм байна гээд тэгэх
                    юм. Тэгээд би ч ямар хүн байдаг юм мэдэхгүй байсан л даа.
                    Тэгж байгаад маргааш нөгөөдөр нь болсон чинь Бадам гуай аа
                    элсэлтийн комисст нь танай ба... гавж багш чинь суудаг юм
                    байна гээд. Манай гавж багшийн хэлдэг, бас гавж багшийн шавь
                    байсан юм байна л даа, Бадам гуай. Тэгээд элсэлтэнд оо орно
                    гээд л бас энд у...урд нэг 2 давхар сургууль л байсан л даа.
                    Энд Чүлтэм гэж хүн захирал байлаа. Тэгэхэд 74 онд, тэгээд л
                    би нэг элсэлт өгөөд л тэнцчихсэн юм л даа. Тэгээд л тэр
                    Бадам гуайн аа ач гавъяа, юу ачаар л би Ганданг дагасан хүн
                    шүү дээ, тэгээд Шашны сургуульд орсон, тэгээд л энэ ламын
                    замаар явсан хүн дээ. Одоо ч би нас нэлээн 30 жил болчихлоо
                    шахуу орсоор, одоо иймэрхүү л замналтай л хүн л дээ. Тэгээд
                    би яахав, сонин юм ярихад бол манай багш нар ярьдаг байсан
                    юм. Ялангуяа хуучин Боржигин чинь юу юу шүү дээ, дотроо 2
                    чойртой байсан юм байна билээ. Боржгинын баруун чойр, зүүн
                    чойр гэж. Аа Зүүн Чойр нь одоогийн Говьсүмбэр аймгийн нутаг
                    тэр Чойрын цаахна байдаг юм, туурь нь байна л даа, Баруун
                    Чойр нь болохлоор одоогийн энэ Цагаан Өндөр, Угтаалын заагт
                    байдаг юм байна л даа, хоорондоо нэг бие биенийхээ утааг
                    хардаг газар юм гэнэ билээ л дээ, хоорондоо тал газар чинь
                    халхлах юм байхгүй л дээ, тэгээд л хоорондоо нэг сайн өртөө
                    газар нэг 40-өөд л км л газар юм гэнэ лээ л дээ. Тэгээд
                    манай тэндхийн одоо голомт, шинэ номын гол төв болж байсан
                    газар бол үнэ... үнэхээр бол боржгиндоо бол Боржгинын
                    жинхэнэ чойр гэдэг нь Баруун Чойр, энийг нь баруун Чойр,
                    энийг нь зүүн Чойр гэж ярьж байгаа, энэ 2 хийд байсан юм
                    гэнэ билээ. Зүүн чойр нь гэхлээр бол нэлээн одоо том газар,
                    одоо хошууныхаа гол төв хийд нь 1500 ламын данстай, тэнд
                    ноёны өргөө Боржигин цэцэн ван, Үйзэн цэцэн ван ноёны
                    өргөөндөө ойрхон байдаг, ингээд тамга байдаг, тэгээд нэлээн
                    нөлөөтэй газар. За Баруун Чойр нь болохлээр бас 1000-аад
                    ламын данстай байдаг юм, тийм хотын хоорондоо ялгаатай гэж
                    байгаа. Баруун Чойр нь бол зүгээр тийм жаахан тийм даржин
                    лам нартай гэдэг юм аа. Тэгээд юу лам нар нь их даржин
                    боловсролтой, лам нар нь тийм номтой улс нэлээн олон байсан
                    гэдэг. Аа зүүн Чойр нь болохлээр нэлээн тийм арай юутай,
                    газар байгаль нь их ус сайтай газар юм гэнэ билээ. Эрчүүл нь
                    их сайхан хүдэр сайхан эрчүүлтэй нэлээн тийм үзэл (0.07.33)
                    нэлээн хөгжсөн газар л даа. Чойр энэ тэрд чинь олон юм би
                    ярих нэлээн ярина л даа, тэрэн дээр бол. Тэгээд энэ дээр бол
                    зүүн тийшээгээ бол жаахан тийм ганган, тансаг, танхайдуу
                    байсан гэж ярьдаг юм шүү. (0.07.43) Тэгээд тэр зүүн Чойрын
                    мах иддэггүй Самдан гэж өвгөн би таньдаг байлаа. Тэр бол
                    одоогийн Төв аймгийн Илваанжилган (0.07.49) сумын хүн,
                    хуучин Боржгинын бас л юундаа харнууд отгийн улс л даа.
                    Боржигин харнууд отгийн хүн. Тэр Самдан гуайг би сайн танина
                    л даа. Самдан гуай манай багшийн шавь байсан юм. Тэгээд
                    Самдан гуай бид 2 хоорондоо юм их ярих л даа, багшийн
                    дэргэд, 74, 5 оны үед. Самдан гуай л, өнөө мах иддэгүй
                    Самдан гуай ирээд л яадаг сан, үгүй ээ, нэг зүүн Чойрын буга
                    гэж ярьдаг байсан юм аа. Зүүн чойр дээр буга алсан юм байна
                    л даа, гэхдээ бүүр хэн гуай Самдан гуай тэгж ярьдаг байсан
                    юм, Гэмпилийн буга гээд яриад байх юм, би тэгээд нэг их
                    ойлгохгүй л байлаа л даа. Тэгсэн Гэмпил гэдэг хү.. айл буга
                    алсан юм гэнээ, тэгээд ингэсэн юм гэнэлээ, Гампирлын буга
                    гэж ярьдаг юм манай боржгиныхон бол. Тэгээд 1900 одоо энэ
                    чинь яалаа, 21 онд чинь ламын Лхүндаа (0.08.21) багш нэг
                    ирээд буцлаа шүү дээ. Тэгэхдээ тэр Чойрыг дайрч явсан юм
                    гэнэлээ. Одоо энэ Чойр чинь төмөр зам дагуу шүү дээ. Жамин
                    чойрыг зүүн Чойрыг гамингууд шатаачихсан юм байна билээ.
                    Тэгээд хойт жил нь буга алсан гэдэг юм. Буга алсан гэж. Аа
                    тэрэн дээр болохлээр тэр нөгөө зүгээр нэг тэр бүдүүн тоймын
                    нэг хурал дагасан нэг өвгөн лам байж гэнэ ээ. Гэмпил гуай
                    гэж, Гэмп...Гэмпил гэдэг юм, тэр Гэмпил гэдэг тийм хүрэн
                    Гэмпил гэдэг юм. Хүрэн Гэмпил гээд ярьдаг юм даа, тэр нэг
                    өвгөн тийм ээ, зүгээр нэг ху... хурлыг дагасан л нэг лам
                    байж гэнэ л дээ, бас нэг хэдэн шавьтай энэ тэр байсан юм
                    гэнэ билээ. Тэгээд тэгээд нэг хойд жил нь гамин юу яасан
                    буцахдаа нөгөө зүүн Чойрыг шатаа.. шатаачихсан юм байна л
                    даа. Тэр чинь айхтар юм болсон шүү дээ, хэнээ буцахдаа
                    ингэсэн. Чойрын Шаравринчиндоржийг барьж аваад, гэсгүйгий нь
                    барьж аваад, Боржигин цэцэн вангийн ноён Гомбосүрэн ноён гэж
                    хүн байсан, хошой чин ван Гомбосүрэн энэ 3-ыг барьж аваад
                    явсан юм гэнэ билээ. Тэгэхэд тэгээд замдаа явж байгаад,
                    Бээжин орсон юм байна л даа. Тэгээд ямар тал билээ нэг
                    замдаа тэр яасан юм гэнэ билээ. Тэр аа Шаравринчиндоржийг
                    хороочихсон юм гэнэ лээ, алчихсан юм гэнэ лээ. Аа бас тэр
                    нөгөө гэсгүйг нь бас хороочихсон бололтой байгаа юм аа. Аа
                    ноёныг бол яахав нэг өргөмжлөлт хүн болохоор нь арай алж
                    чадаагүй Бээжин ороод буцаасан юм гэнэ лээ. Тэр үед чинь
                    ноён гэж байсан л даа. Сүүлдээ сүүл рүү нь нэлээн тэр хавьд
                    даа. Боржигин цэцэн Гомбосүрэн гээд ноён ноён одоо нэг үед
                    бол бараг 4, 5 хүн байсан гэж байна шүү дээ. Гомбосүрэн
                    нэртэй олон. Далай ван Гомбосүрэн байна Сүхбаатарын, манай
                    бол боржигин Гомбосүрэн ноён гэж байна, манайхан ярьдаг л
                    даа. Гэх мэтийн одоо 1 дор бол, нэг үед бол Цэргийн Яамны
                    сайд байсан Далай ван Гомбосүрэн. Манай Гомбосүрэн ноён бол
                    Шүүх яамны дэд сайд байсан л юм гэнэ билээ л дээ. Тэр цэцэн
                    ван Гобосүрэн гэж. Тэгэхдээ нэг энд бас нэг үе амьдарч
                    байсан гүр соронзон Гомбосүрэн гэж бас байсан юм гэнэ билээ.
                    Гэх мэтийн Гомбосүрэн ноён нэртэй улс нэг нэг үедээ нэг 4, 5
                    хүн байсан бололтой юм гэнэ билээ л дээ. Тэрийг бол та мэднэ
                    л дээ. Тэгээд яасан юм даа. Тэр Гэмпилийн бугыг ярьсан л
                    даа, тэр Самдан гуай, их сонин юм ярьж байгаа юмаа. Ингээд
                    өвөл тэр чинь бүр зүүн Чойрт нэг нэлээн тийм нэлээн гарвал
                    хөгжсөн газар шүү дээ. (0.10.05) 
                </Paragraph>
                <Paragraph> Гуулин дүрс хийнэ, боржигин байшин гэж одоо хаана ч
                    давтагдахгүй урлаг байна шүү дээ. Одоо манай суманд байж л
                    байна л даа. Ганц ч хадаас ордоггүй юм, дандаа углуургатай
                    хийдэг, амархан буулгаад, амархан задардаг байшин л даа,
                    тийм байшингууд байсан, тэгээд хашаагүй, зүгээр
                    байшингийнхаа ар талд нь ингээд гэр гэрүүд нь эгнэчихсэн
                    байсан юм уу даа, тэр ба... лам нарын байшин, тэгээд 1 аа
                    лам нь хоол хийдэг байсан юмуу даа. Тэгээд тэр улаан, хүрэн
                    Гэмпил гэдэг хүний шавь нь. Тэгээд нэг өвөл байсан гэж
                    байгаа юм. Нэг малын хоол хийх гээд хураачихсан хөлдүү гуя
                    байж л дээ, тэр нь үсрээд л явчихлаа гэнэ, нөгөө нэг нисээд
                    л, тэгээд л өмнө нь сөгдөөд л ирсэн гэж байгаа юм. Тэгээд л
                    тийм яриа болж л дээ. Тэгээд л юу яасан гэсээн, бас аа гэр
                    мэрт нь энэ тэр юм хум дуугарч дуугарсан ч гэлүү нэлээн юм
                    ярьдаг юм л даа. Тэгээд энэ ер нь юу болов гээд тэгээд
                    асуусан чинь яах аргагүй тэгээд жиг жуг болоод, ер нь нэлээн
                    уугиж шуугисан гэж ярьдаг болж л дээ. Тэгээд яасан гэнэ
                    билээ. Манай тэнд чинь нөгөө өнөө хувилгаантай байсан газар.
                    Баруун Чойрын Ловон хувилгаан гэж нэг залагдсан лам байсан
                    юм байна билээ л дээ, тэгээд Ловон хувилгаанаас асууж гэнэ л
                    дээ. Одоо энийг одоо ямар арга чарга байна, Гэмпилийн дуу,
                    зүүн Чойрын гамингийн буг боллоо гэж ярьсан ч юм уу.
                    Тэгэхлээр аа би бол мэдэхгүй юм байна аа, энэ Богдод сунтаг
                    өргөж, Богдод айлтга гэсэн юм гэнэ билээ. Тэгээд 8-р Богдоос
                    асууж л дээ. Өө танай дэргэд чинь дарах лам чинь дэргэд чинь
                    байна аа. Тэр тийм тэр дарах лам, дарах зочи чинь дарах
                    ламтайгаа байгаа юм байна. Тэр Ловон ламдаа айлтга гэсэн юм
                    гэнэ билээ. Тэгээд тэр Ловон багш гэдэг хүн өөрийнхөө баруун
                    Чойрын хийдийн шавь Жамъян зочи гэдэг хүнтэй хамт дарсан
                    гэдэг юм аа. Тэгээд тэр хурлагийн гадаа болсон юм гэнэ лээ,
                    Гэмпил гуайнх. Тэгээд тэр хурлагийн гадаа гаргаад, тэгээд
                    тэгээд нэг хурлагийн одоо хийдийн хурлагийн гадаа
                    гаргачихгүй юу. Тэгээд тэгээд яасан юм гэнэ билээ. Самдан
                    гуай ярьдаг юм л даа, энийг бол нэг тийм 7 хоног ном уншсан
                    юмуу даа, тэгээд гэрт нь ч юмуу, тэгээд хар хар майханд
                    байсан юм гэнэ билээ, хар жодгор татаад, тэгээд л нэг 7
                    хоног ном уншсан юм гэнэ билээ. Тэгээд л нэг орой л Ловон
                    лам тэгж гэнэ, за Жамъян чи өнөөдөр соргог байхгүй бол
                    болохгүй шүү, унтав даа, гээд байсан юм гэнэ билээ. Унтаж
                    болохгүй шүү, өнөө шөнө л одоо бид хоёр нэ... нэлээн одоо
                    анаж байхгүй бол болохгүй шүү гээд байсан юм гэнэ билээ.
                    Тэгж байгаад л тэр ном зомоо чагнасан юм байх л даа, тэгж
                    байгаад л нэг яасан чинь жаахан зүүр... зүүрмэглэчихсэн юм
                    гэнэ лээ. Тэгсэн чинь л нэг хужаа хятад хүн хятадаар яриад
                    байсан юм гэнэ билээ, нэг сэр... зүүрмэглээд сэртэл, тэгсэн
                    чинь аа энэ Жамъян зочи гуай дамраа 1 дугтарчихсан юм гэнэ
                    билээ. Тэгсэн чинь 1 сүүжний одоо нүхийг нь онгойлгосон,
                    мөлжсөн яс ойчсон гэж байгаа юм. Тарх гээд л өөр юм байхгүй.
                    Тэгээд тэрийг нь яасан бэ гэсэн чинь 9 тогоонд жижиглээд л
                    яа.. дарсан юм гэж ярьдаг шүү дээ. Тэр газар нь тэр Чойрын
                    хойхно тэр Чойр чинь юу л даа, өнөө чойрын буудал гэж хадан
                    уулны баруун суганд байгаа Нордын хоолой гэдэг газар, тэнд
                    тийм юм болсон гэж ярьдаг байсан юм, тэр тэгээд. Энийг чинь
                    Дамдинсүрэн гуай гаргасан байх шүү. Цээнямбуу чөтгөрийн
                    тухай ном гаргасан шүү дээ, тэрэн дээр байна гэж юм дуулдана
                    билээ. (0.12.44) Манай Дамдинсүрэн гуай энэ тэр чинь манай
                    гавж багштай их холбоотой байсан хүн шүү дээ. Манай одоо их
                    холбоотой, багш яахаар их олон эрдэмтэд их ирдэг байлаа л
                    даа. Тэрийг би ярьж болно л доо. Би чинь 74 оноос хойш 78,
                    78 он хүртэл багшийнхаар явдаг байлаа л даа. Багш маань 78
                    онд таалал төгссөн л дөө. Тэр хооронд бол аа их олон
                    эрдэмтэд ирнэ ээ. Ринчин Бямбаев гуай ирнэ, ирж байсан,
                    Ц.Дамдинсүрэн гуай ирнэ, хөдөөгийн Пэрлээ гуай ирнэ,
                    Лувсанвандан гуай ирээд суучихдаг байсан. Аа тэгээд сүүлийн
                    үеийн одоо энэ Хүрэлбаатар гуай, Ёндон гуай энэ тэр ирдэг
                    байлаа л даа. Нэлээн олон улс ирдэг байсан, дандаа л багшаар
                    мөн л элдвийн юм яадаг юмуу их л ирдэг байсан шүү дээ. Лав л
                    энэ тодорхой мэдэхэд юу яасан юм даа. Энэ Чой.Лувсанжав гуай
                    багшийн шавь байсан юм байна билээ. Энэ манай ангийн, манай
                    зиндааны Цэрмаа гэж лам бий л дээ. Цэрмаа бид 2 багшийнхаар
                    ном заалгахаар бараалхана л даа, 74, 5 оны үед. Тэгээд
                    Цэрмаа бид 2 нөгөө гадаа сууж байсан чинь хэн гуай
                    Чой.Лувсанжав гуай нэг аа авгай дагуулаад ирлээ л дээ.
                    Тэгэхэд 70 хэд юм бэ, 76 он юмуу тэр хавьд л болов уу даа.
                    Тэгтэл та 2 энэ Цэрэн.. Дашпунцагийнд орж бай гэнэ үү, багш
                    тэгнэ ээ. Зүүн зүүн гэрт багшийн нэг гал галладаг өвгөн
                    байсан юм. Дашпунцаг гээд Хэнтийн хүн л дээ. Тэгээд л тэнд
                    ороод байж байж байгаад, нэлээн байж байгаад орсон чинь
                    явчихсан, багш тэгээд өнөө нэг ярина, өө энэ Ринчин Бямбаев
                    таалал төгссөн байна шүү гэнээ, багш. Тэгээд тэгээд энэ
                    гэсэн дээ (0.13.57) энэ Лувсанжав энэ охин нь Индратай ирлээ
                    шүү дээ, энэ тэгээд надаар одоо юу юуг нь одоо хэмжээ
                    мэмжээг нь хийлгэх гэсэн тийм болж дээ гэж багш тэгж байсан,
                    тэгээд нэг зул мул асаагаад, тэгж л байсан юм даа. Тийм юм
                    болж байв. Тэгээд 76 он таарах юмуу үгүй юм уу, би тэгж
                    санаж байна. 76 оны үе болов уу гэж. Тэгэхээр зэрэг
                    багшийнхаар бол ерөөсөө юу байсан юм даа, эрдэмтэд бол маш
                    их ирдэг байсан юм, зөндөө. Одоо таньдгаас энэ Цэрэнсодном
                    гуай ирж л байсан, суудаг байлаа, одоо энэ байгаа улсууд
                    гэхээр Хүрэлбаатар гуай, Ринчин гуай таалал болсон, нэлээн
                    улсууд одоо энэ манай зүүн хүрээлэнгийн Содномдаргиа хүртэл
                    очдог байсан, одоо энэ сүүлдээ бөө судалдаг барьдаг манай
                    Дулам доктор, Дулам хүртэл очдог байлаа шүү дээ. Дулам чинь
                    надтай ер нь нас ойролцоо байх. Би 74 онд лам болчихоод,
                    багшийнхаар байж байхад Дулам ирээд л багшаар нэг дуньтаа
                    юмуу, дууриа заалгаад л байдаг байдаг байсан шүү. Тэгээд
                    тийм мэтийн юм бол, багштай холбоотой юм бол маш их бий л
                    дээ. Тэгээд манай багш ингэдэг байсан юм аа. Заримдаа нэг
                    ингэнэ л дээ, үгүй одоо би ингэж суух ч гэж дээ гээд багш
                    нэг санаа алдана, зүгээр нэг хүнгүй энэ тэр үед, үгүй ээ энэ
                    одоо надаас одоо янз бүрийн одоо улсууд юм шалаад байх юм
                    даа. Манай Тавхай байсан бол би ч одоо мөн толгой өвдөхгүй
                    байх сан. Даанч Иштавхай минь байхгүй болчихсон, би Иштавхай
                    гуайг хэлж байгаа юм, тэр ламыг хэлж байгаа юм, тэр бол их
                    хоорондоо бол их их найз улс байсан юм байна, нэг нутгийн
                    улс юм, баруун Чойртоо цуг байсан, тэгээд 50 жил номынх
                    (0.15.04) руу ирсэн гэж ярьдаг байсан. Иштавхай бид 2 50 жил
                    салаагүй юмсан даа. Тэгээд Иштавхай маань даанч тэгээд
                    надаас өмнө ингээд өнгөрөөд явчихсан даа. Иштавхай байсан
                    бол ч ээ дээ эднүүсийг дарахад амархан байна даа гэдэг
                    байсан. (0.15.12) 
                </Paragraph>
                <Paragraph> Тавхай гуайг их хүндэлдэг байсан шүү, Иштавхай гэдэг
                    хүнийг бол. Үнэхээрийн одоо санскрит хэлний соёл, тэр одоо
                    даа юньаг (0.15.18) гэдэг юмандаа бол их гарамгай хүн байсан
                    гэдэг юм. Багш бол яахав, ерөнхий бүдүүн ер нь аа тийм одоо
                    юу зангарагаараа л том хүн л дээ, тэгээд аа Чойрын номонд л
                    гол хүн байсан байх л даа. Иштавхай гуай бол манай Иштавхай
                    бол их нарийн гэлэн дээ, мөн ч нарийн даа, гээд л тэгдэг
                    байсан. Иштавхай гэж нэг би бол Иштавхай гуайн бараагий нь
                    харж чадаагүй юм аа. Тэр 72 онд нас барчихсан юм байна лээ,
                    намайг ирэхэд таалал болчихсон байсан. Аа та... манай би
                    чинь анхлан тэр Бадам гуайнд суусан хүн шүү дээ, 1974 онд.
                    Бадам гуай бол манай Бямбаагийн лам гэх л лээ, Бямбаагийн
                    лам тэр Бямбаагийн лам гэх юм байна билээ, Иштавхай гуайг.
                    Бямбаа гэдэг хүнээр овоглож байсан юмуу, тэгээд Бямбаагийн
                    лам гээд их сайн л даа ер нь, тэгээд их л алдартай улс
                    байсан даа. Манай өнөө ер нь ирээд тэнд, 1938 онд баруун
                    Чойрыг хаагдах үед нэг 4 сайн хүн гарсан юм гэнэ билээ,
                    гарна гэж байсан гэж байгаа юм аа. Тэр Ловон лам гэдэг хүн
                    ингэж байсан гэж байгаа юм. Баруун Чойрын хийдийн хүн л дээ,
                    бүр тэр чинь, Богдоос бүр заларсан хүн шүү дээ, аа
                    сунтагтай, одоо юутай, одоогоор бол баталгаатай тийм
                    хувилгаан байж л дээ, урьд нь 3 тодорсон, 4 дэх нь юм гэнэ
                    билээ. Их л эрдэмтэй хүн л дээ, түвэд хэлээр 1 боть зохиол
                    бичсэн байгаа. Одоо зохиол нь бол ийм сонин сонин юм байдаг
                    юм л даа, одоо яруу найраг байна, сургаалын зохиолууд байна,
                    гүн ухааны зохиолууд ер нь (0.16.22) судар дарнадын
                    /тарнийн?/ чиглэлээр олон зохиол бичсэн хүн л дээ. Яахав нэг
                    бичмэл байдаг л даа, 1 боть л шахуу л ном байдаг юм. Тэгээд
                    л тэрэн дээр ярьдаг юм л даа. Тэр баруун Чойрын Ловон ламын
                    одоо эрхэм шавь нарын 1 юм гэнэ билээ. Тэр Чойрт байхдаа бол
                    манай тэр гавж багш, Иштавхай лам энэ тэр бол. Тэгээд манай
                    нутгийн бас нэг малый Самдан гээд нэг сайн гэвш байсан юм
                    аа, Самдан гуай гэж нэг. Тэгээд тэгээд Ишжамц гээд нэг хүн
                    байсан юм, мах иддэггүй Ишжамц гээд. Энэ 3-ыг бол Дэндэв
                    өвгөн нэг хэлж байсан, за ер нь сүүлийн үед одоо шашин
                    барагдах үед бол манай баруун Чойроос энэ 4 сүүлийн үед энэ
                    4 л их эрдэм номтой болох хүн дээ гэж тэр Ловон багш хүнд
                    ярьдаг байсан гэж байгаа юм шүү. Тэгээд нөгөө тэрнээсээ
                    үлдсэн нь бол Ишдо.. Ишжамц гуайг би танина л даа, нэг дүлий
                    өвгөн байсан л даа, мах иддэггүй өвгөн, их ёстой сайн номтой
                    хүн байсан юм, сайн гэвш л дээ. За Самдан гуайг би сайн
                    танина, манай нутгийн хүн юм чинь сайн танилгүй яах вэ, их
                    сайн эрдэмтэй хүн байлаа. Тэгээд манай гавж багш, Иштавхай
                    гуай энэ 4-ийг л ер нь нэлээн үлдэнэ гэж ярьдаг ярьдаг
                    байсан л даа. Тэгээд багш нэг сонин юм ярьдаг юм аа. Манай
                    гавж багш ярихдаа бол Дүүрэнгийн лам гэж их ярих л даа.
                    Дүүрэнгийн лам гэдэг нь тэр баруун Чойр дээр сууж байсан
                    Лувсан-Иш гэдэг хүн юм гэнэ ээ. За тэрний тухай ингэж ярьж
                    байгаа юм. Их сонин юм ярьдаг юм. Дүүрэнгийн ламын тэр
                    Дүүрэн Дүүрэн гэдэг хүн эцэг нь юм байна л даа. Дүүрэн гэдэг
                    хүн 2 тэрсхэн хүүтэй байж. Уул нь Хэнтийн хүн юм гэнэ билээ.
                    2 тэрсхэн хүүгээ суулгах хийдийг эрээд явсан гэж байгаа юм.
                    Газар газар яваад л байхгүй юу. Ер нь өөрт нь таалагдахгүй
                    байж л дээ. Тэгээд л манай баруун Чойр дээр ирж л дээ, 2
                    хүүгээ дагуулаад, хоорондоо тэрсхэн хүүхэд юмуу даа, тэгээд
                    эцэг нь ингээд дуганд ороод, 2 хүүгээ ажиглаж гэнэ, нэг нь
                    тэгсэн чинь өнөө том хүү нь (0.17.44) дуганд босоогоор
                    орчихоод, ердөө нэг яг ороход нь бол тэр чойр дацанд бол
                    ингээд чураан одоо юуны (0.17.48) чойрын одоо хэлэлцээ...
                    ном хэлэлцэж байсан юм гэнэ билээ, хоорондоо өвгөдүүд ном
                    хэлэлцээд л, хосоо тавьж байсан газар гэж байгаа юм. Тэгэхэд
                    бол тэр Дүүрэн гуайн том хүү нь бол дуган дээр зогсож
                    байгаад, жаахан ингээд ажиглаж байснаа дорхноо буцаад гараад
                    явчихсан гэж байгаа юм. Нөгөө бага хүү нь Лувсан-Иш гэдэг нь
                    бол ердөө харин оронгуут ердөө нөгөө өвөгчүүдтэй үеийн юм
                    шиг л хоорондоо зодолдоод явчихсан гэж байгаа юм. Нөгөөдүүл
                    чинь (0.18.08) хоорондоо алга ташилдаад л, тэгээд л
                    бужигнаад явчихгүй юу. За би ч одоо, ингэж байсан гэж байгаа
                    юм, за би ч ер нь миний энэ бага хүү бол суух газар нь бол
                    энэ юм байна аа, би газар хүүгийнхээ газрыг оллоо, энэ Чойрт
                    л суух юм байна, миний хүүгийн бэлгэдэл тохирлоо, харин
                    манай энэ том хүү ч одоо бараг хар хүн болох байхаа даа, ер
                    нь гараад явчихлаа гэж байсан гэсэн. Тэгээд тэрнийхээ
                    бэлгэдлээр нь нээрээ Дүүрэнгийн Лувсан-Иш гэдэг хүн баруун
                    Чойрт сууж л дээ, тэгээд нэг манай багшаас 2 зиндааны дээр
                    юм гэнэ билээ, их ярих л даа, их номтой сайн хүн байсан гэж.
                    Тэгээд ингэсэн юм гэнэ билээ, 1930-аад оны үед юм уу, 31, 2
                    оны үед юмуу даа, тэр нэг багшаас нэг хоёр зиндааны дээр
                    байсан юм гэнэ билээ, Лувсан-Иш гэдэг хүн, тэндээ бол одоо
                    нэлээн зиндааны анги юм гэнэ л дээ. Их сайн номтой, эрдэмтэй
                    болсон хүн, тэгээд аа тийм манай тэнчээ яадаг өнөө Рабжамбын
                    мяндаг барьдаг газар л даа, рабжамбын дамжаа машаа (0.18.51)
                    барьдаг байсан, нэлээн доод үеэс номтой л хүн бараг болж
                    байсан юм гэнэ билээ. Тэгээд рабжамбад Дүүрэнгийн Лувсан-Иш,
                    дараагийн зиндаа нь манай багш гавж багш, гавж багшийн
                    дараах зиндаа нь энэ хэн гуай юм гэнэ билээ, Иштавхай гуай,
                    Иштавхайн дараах зиндаа нь Самдан гуай энэ тэр гэж ярьдаг л
                    даа. Тэгээд яасан юм гэнэ билээ. Тэр Лувсан-Иш гэдэг хүн бол
                    их чойрт бол их сайн, цэрэнпрэн, ялангуяа одоо билиг
                    барамидын гүн ухаанд бол маш гарамгай хүн байна билээ, бүр
                    их одоо цэрэнпрэн номын аймгуудыг цээжилсэн хүн гэж ярьдаг
                    байсан л даа, чойрт бол их сайн. Тэгж байгаад яасан юм гэнэ
                    билээ шүү. 1932 оны үед л гээд байгаа юм даа. Тэр нэг баруун
                    Чойрт хэдэн хүн боссон юм гэнэ билээ. Одоо босоод явчихгүй
                    юу, босоод явахдаа бол аа нэг хэдэн хүн нэр... нэрлэдэг юм л
                    даа. Чойндон гээд нэг хүн байсан даа, нүдгүй хүн байсан юм,
                    Чойндон гуайн ах папон (0.19.35) Гончиг энэ тэр гээд ярьдаг
                    юм л даа. Нэлээн бас л зургуулаа хүн тэр Лувсан-Иш гуайтай
                    хамт явсан юм, ингээд оргоод явчихгүй юу. Тэгээд яваад, юу
                    явж байгаад яасан юм гэнэ билээ. Гүмбэмд очсон юм байна,
                    Гүмбэнд байж байгаад, нэг Гүмбэнд нэг 2 жил суусан юмуу үгүй
                    юү, Лувсан-Иш гуай цаашаа аянчин жинчин дагаад, Лхас орсон
                    юм байна билээ. Лхасын тэр одоо нөгөө Брайван хийдийн Гомон
                    дацанд суусан юм гэнэ билээ, монголчууд их суудаг газар л
                    даа. Брайванд очоод тэр тэгээд яасан юм гэнэ билээ. 1900 за
                    тэр чинь нэг 40-өөд оны дундуур лхарамба болсон юм байна,
                    анги дамбын лхарамба гэж байгаа юм, тэгээд олон шавь нартай
                    болсон хүн гэж байгаа юм. Тэгээд нэг удаа багш ярьж байсан
                    шүү. За нэг манай Лувсан-Иш ерөөсөө сураггүй болчихсон, одоо
                    би тэгээд үхсэн юм болов уу гэж санадаг байсан чинь нэг
                    хааяа л нэг хэл ирлээ, энэ Сэнгээ лхарамба гэж байсан даа,
                    Сэнгээ лха... лхарамба хүнд ярьсан гэнээ. (0.20.16)
                </Paragraph>
                <Paragraph> За энэ манай энд тийм тийм гэвш нар, лхарамбууд
                    байгаа, аа энэ Лхасад бол тэр Лувсан-иш гэдэг хүн бол Гомон
                    дацангийн одоо анги дамбийн лхарамба болсон. Харин нутагтаа
                    буцаагүй, тэндээ байж байгаад, улаан хувьсгалын үед л
                    хятадууд одоо яасан юм бол доо, уул нь их сайн танил байсан
                    гэж ярьж байсан. Тэгээд нэг аа тэнд тэгж байна шүү гэж
                    тэрийг дуулсан байгаа юм, манай гавж багш. Тэгээд тэр хэнээс
                    дуулсан гэж бас тийм, Мижидгомбо гэж хүн байсан даа, одоо
                    танина шүү дээ, Мижидгомбо гэж тэр тэр Сэнгээ лхарамбын зээ
                    дүү нь юм гэнэ билээ, одоо Улаанбаатарын музейн эрхлэгч
                    байсан биз дээ, Мижидгомбо гэж нэг хүн байсан даа, хүрээлэнд
                    ч байсан, Академид ч байсан гэдэг юм. Тэр Мижидгомбо
                    ...гомбо гуай л яасан юм гэнэ л дээ, тэр хэл авалцсан байсан
                    юмуу ахаасаа. Тэгэхдээ л нэг тийм юм хэлсэн гэж багш ярьж
                    байсан даа, Мижидгомбо гэдэг хүн яваад тийм юм сонслоо, тэр
                    ах лам нь Сэнгээ лхарамба гэдэг, захиа махиа бичсэн ч юмуу
                    тэр хүн, тэгээд манай Лувсан-Иш тэнд одоо байж байгаад,
                    60-аад оны үед энэ улаан хамгаалагчдын үед л одоо цаашаа
                    Энэтхэг рүү гарч чадалгүй байж байгаад, нас барсан юм шиг
                    байна гэж ярьж байсан даа. Тиймэрхүү юмыг ярьдаг байсан даа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Яриад л бай та. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа за, тэгээд</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>ярьж байгаарай</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За би тэр яахав дээ, багшаас дуулсан юмаа ярихад бол
                    би Боржгинын талаар бол жаахан юм одоо сонссон хүн л дээ,
                    манай нутгийн аж байдлын тухай энэ тэр. Боржигин гэдэг чинь
                    юу шүү дээ. Одоо Эзэн богд Чингисийн одоо удам угсааны юм
                    гэж ярих юм билээ, нарийндаа бол. Гэхдээ бол тэр юундаа
                    яахав дээ, уул нь боржигин нутгийн хувьд бол Чингисийн
                    адууны нутаг гэж ярих юм билээ, Чингис хааны адууны нутаг
                    бол боржигин нутаг юм билээ. Одоо Халхын тал, тэгээд л энэ
                    Эрдэнэ зуугийн хооронд бол тал байгаа л даа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа хаан.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэнд л бол боржигин нутаг гэдэг бол багш хэлдэг
                    байсан л даа. Юу зүүн хойд тал нь бол Хэрлэн гол гэж байгаа,
                    Хэрлэн голоос 4 мөр мэлэлзээд, хошуу багтсан ус л боржигинд
                    оногдсон юм шүү гэж, жаахан газар гэж, тэгээд бусад нь бол
                    тэгээд л өөр хошуу юм гэнэ билээ л дээ. Тэгээд баруун урд
                    талын цэг нь бол Эх газрын чулуу байгаа, зүүн урагшаагаа их
                    л дээ, одоогийн энэ энэ Дорноговийн алтан шар элсийг хүртэл
                    байдаг юм шүү дээ, хамгийн зүүн урд талын цэг нь Уушиг
                    цангинуулах (0.22.20) гэж газар байгаа юм. Тэрийг бол одоо
                    боржигинын зүүн урд талын цэг гэж ярьдаг юм байна билээ л
                    дээ. Одоо бол манай Боржигин чинь зүүн урагшаа их хол л доо,
                    одоогоор бол энэ одоо нөгөө манай юу юм даа, 5 аймгийн 14
                    сум л байгаа юм даа, боржгинын нутаг бол. За ямар ямар аймаг
                    байна вэ гэхээр би хэлье л дээ. Төв аймгийн Баян цагааны урд
                    талд боржигин байдаг юм, бүтнээ... бүтнээрээ биш биш л дээ,
                    Баян цагаан чинь 2 тал нь цахар махар юутай байдаг юм шүү
                    дээ, одоо баргуудтай, урд тал нь л, зүүн зүүн урд тал нь
                    зөвхөн боржигин, тэгээд лууван хотгор нь боржигин юм байна
                    билээ. Аа тэгээд Мааньтын бас жаахан урд тал нь, үгүй Мааньт
                    биш л дээ, Мааньт чинь одоо Богдын шавь нар шүү дээ,
                    (0.22.55) 
                </Paragraph>
                <Paragraph> Мааньтын урд тал нь гэж Баян сумын урд тал нь тэр
                    Оорцог элгэн гэж байгаа тэр хавиараар нь боржигин байдаг юм.
                    Харин зүүн хойшоогоо Мялаг баян жалам бол холиогүй боржигин
                    гэдэг юм байна билээ. Одоо Төв аймгийн Баянжаргалан сум бий
                    шүү дээ, тэр Хэрлэн тулна л даа, 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>тийм.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэгээд урагшаа эргэхлээр юу ордог юм. Хэнтийн
                    Дэлгэрхаан, Дэлгэрхаанд нэг 1 баг орчихсон юм гэнэ билээ.
                    Одоогийн Дэлгэрхаан суманд боржгинын 1 баг шингэчихсэн юм
                    гэнэ билээ шүү. Тэгээд урагшаа явахлаар Хэнтийн Дархан
                    болно, Дарханы наа... зүүн тал нь боржигин, аа баруун тал нь
                    боржигин, зүүн тал нь Ахай бэйлийн хошуу гэх юм байна билээ
                    л дээ, Цэцэн хаандаа орж явдаг, наа.. наашаагаа юу боржигины
                    яг хүйс нь бол юу юм даа, одоо Говь Сүмбэр аймгийн одоо энэ
                    Дорноговь аймгийн Сүмбэр сум, одоогийн Говь Сүмбэр аймаг юм
                    даа, Чойр л гэсэн үг дээ. Энд ерөөсөө Боржигин цэцэн вангийн
                    хошууны гол төв, 2 хийд нь байсан, Зүүн Чойр, баруун Чойр,
                    тэгээд зүүн Чойрынхоо дэргэд тэр Элдвийн гол гэдэг газар
                    Өргөө тамга, ноёны одоо өргөө тамга байрлаж байсан юм гэнэ
                    билээ л дээ. Тэгээд Дорноговийн Даланжаргалан, Дорноговийн
                    Хар-Айраг, Дорноговийн одоо энэ Бор-Өндөрийн уурхай байгаа
                    чинь юу билээ, Хэнтийн болж байгаа даа, Айраг, Их бага хэт
                    гэж бий, Их бага хэтүүд, тэгээд Алтан ширээ, Дэлгэрэх хүртэл
                    бол боржигин байгаа юм аа. Тэгээд наашаа явахлээр Дундговь
                    аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал сум, аа Өндөршил сумын
                    хойд тал боржигин байдаг юм. За нэг ингэсхийгээд л нэг 10
                    гаран сум бол ер нь Боржигин вангийн хошуунд байсан. Би бол
                    Боржигин цэцэн вангийн хошууны тухай ярьж байгаа, тэр чинь
                    жинхэнэ боржигин овогтон гэдгийг яриагүй байна шүү дээ.
                    Боржигин цэцэн вангийн хошуу гэвэл энэ одоогийн нэг энэ 6, 5
                    аймгийн 14 суманд л яриад байгаа юм л даа. Энэ юу вэ гэвэл
                    өөрсдийгөө Боржигин гэж хэлэх бүрэн үндэстэй юм л даа.
                    Зүгээр боржигин овогтон гэвэл хамаагүй өөр байдаг юм байна
                    билээ. Энэ чинь Чингисийн нөгөө угсааны нөгөө тайж боржигин
                    гэж ярьдаг юм даа бас, тэр мэр тэгэхлээр чинь нөгөө одоо
                    алтан ургаас салбарласан олон ноёдын угсааны үр хүүхдүүд
                    чинь Монголын аль ч аймагт байна шүү дээ, тэд нар бол бас
                    тайж боржигин овогт угсаа Чингисийн угсаа салбарласан,
                    гарсан юмнууд байдаг бололтой юм байна билээ л дээ. Тэгээд
                    миний манай боржигин нэрт нэг зүүн Чойрын нэг мундаг гэвш
                    ярьдаг юм аа. Авга гэвш гэж ярьдаг хүн, Гэлэг-Ямпил гэж хүн
                    байсан юм байна билээ. Авга гэвш гэж, за сүүлд энэ Гандан
                    дээр хэн гэж хүн байсан даа, Данзанжамбаа гуай гэж нэг өвгөн
                    байсан юм, Данзанжамбаа гуайг би сайн танина л даа, энэ
                    Зурагтын нэг хүн байсан даа, Данзанжамбаа гээд нэг өндөр
                    өвгөн байсан даа, их сайн гэвш шүү дээ, гэхдээ би их сайн
                    танина л даа. Манай гавж багш их хүндэтгэдэг хүн байсан юм
                    аа, их номтой хүн шүү гэдэг байсан тэр Данзанжамбаа гуайг.
                    Данзанжамбаа гуай энэ хойт руу цэнхэр одоо Зурагтын тэрүүхэн
                    дээр байсан даа, нэг жаахан жижигхэн гэртэй, нэг их л олон
                    дүүрэн номтой хүн байсан юм. Нэг ийм залуу байхдаа орж ирсэн
                    юм аа, тэр чинь одоо 74, 5 оны үе юмуу даа. Данзанжамбаа
                    гуай бол юу юм гэнэ билээ, уул нь бага наснаасаа бол
                    Боржгинын Жанжин зүүн Чойр дээр хийдэд суугаад, тэнд нэлээн
                    одоо Чойрын ном үзсэн хүн юм билээ л дээ, тэндээ нэлээн
                    ангилсан шахуу юм билээ. (0.25.30) Тэгээд наашаа нэг 30-аад
                    оны дундуур Богдын Хүрээнд Дашчоймбил дацанд суусан юм
                    билээ. Дашчоймбил дацанд бас нэлээн зэгсхэн сайн гэвшд орж
                    байсан юм байна билээ. Тэгээд ер нь нэлээн номтой хүн,
                    тэгээд тэр хүн бол тэр Авга гавш гэдгийн шавь нь л, авга
                    гэвш гэж нэг хүн байсан байгаа юм, зүүн Чойрын, нэр нь бол
                    Гэлэг-Ямпил Гэлэг-Яримпил гэж, тэр Гэлэг-Яримпил гэдэг бол
                    зүүн Чойрын одоо нэлээн Чойрын номын одоо гол сургалтын гол
                    эзэн нь байсан байгаа юм гэнэ билээ. Тэгээд тэр яасан гэдэг
                    юм. Нэг домог шиг юм ярьдаг юм даа. Тэр тэгээд яасан гэнэ
                    билээ, аа тэр Авга гэвш бол угаасаа уг нь бол зүүн Чойрын
                    хийдийн хүн юм байна л даа, тэгээд Зүүн чойр дээр тэгээд
                    Зүүн Чойрын лам нар нь жаахан ад үзээд байсан гэж байгаа юм
                    аа, нэг ямар шалтгаан байсан юм бэ мэдэхгүй. Тэгээд өөрөө
                    хэлсэн юм гэнэ билээ. Нэг чилээрхсэн чилээрхсэн юм байх л
                    даа, өө энэ одоо миний шарилыг бол яагаарай, тэр баруун Чойр
                    луу харуулж залаарай гэсэн гэж байгаа юм. Тэгээд тэр юу нь
                    одоогийн энэ одоо одоогийн Өндөр... Дундговийн Өндөршил,
                    Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Даланжаргалан гурвын
                    заагт нь аваачиж, чулуун овоо байдаг юм. Юу гэж Нартын
                    чулуун гэж. Тэр Нартын чулуунд бунхалсан юм гэнэ билээ л
                    дээ. Гэхдээ баруун баруун хойшоо харуулаад, бунхалсан юм
                    гэнэ билээ. Юу одоо Баруун Чойр луу харуулж, тэрнийхээ билэг
                    дэмбэрэлээр баруун Чойроос сайн сайн гэвш нар төрдөг гэж
                    ярьдаг юм шүү. Зүйн Чойроос бас төрсөн л дөө. Гэхдээ ер нь
                    зүүн Чойрын хамгийн сүүлийн үлдсэн сайн гэвш нь энэний
                    хажуугаар тэр хэн дээ, Данзанжамбаа гуай, их сайн, ер нь
                    дулбаан Жамбаа гуай их ариун гэлэн хүн байсан, их сайхан хүн
                    байсан даа, манай багш их хүндэлдэг, энэ Данзанжамбаа ер нь
                    Чойртоо их сайн шүү гээд байдаг байсан л даа. Нэлээн дээр
                    таалал болсон л доо. Одоо энэ зүүн Чойрын улсууд ер нь бараг
                    ховордож байна даа. Баруун Чойрын улсууд ч гэсэн одоо ер нь
                    бараг одоо манай хэн гуай Гоо Самдан гэж хүн байдаг юм,
                    Ганданд одоо бараг 90 шахаж байгаа хүн, энэ хүн бол баруун
                    Чойрын шавийн л бараг л үлдсэн хүн нь болоод байгаа байх
                    шүү, аминдаа. Аа зүүн Чойр чинь ер нь бараг л ер нь дуусч
                    байгаа даа, ер нь бараг ер нь. Уг нь тийм. Ганданд тэгээд
                    манай ярьдаг шүү дээ, Гандан хийдэд чинь баруун Чойроос 7
                    хүн орсон гэж байгаа юм, Ганданд, аа Зүүн Чойроос нэг ч хүн
                    ороогүй юм байна билээ шүү дээ, тэрийг одоо багш нар ярьдаг
                    юм даа. Ямар сайндаа Пил хамаатныхан тааруухан байсан юм уу
                    даа, манай гавж багш л Пил гээд л тэгээд байдаг юм, нэг их
                    Эрдэнэпил энэ тэр гэхгүй шүү дээ, нэг ямар ч гэсэн учиртай
                    байсан юм бэ би сайн мэдэхгүй л дээ, Пил гуайгий чинь одоо
                    Ганданг 44 онд анх сэргэээхэд нь анхны хамба болсон, тэгээд
                    нэг 10 хэдэн жил хамба болсон хүн гэнэ билээ л дээ, тэгээд л
                    Гомбожав гуайд л ажлаа өгсөн юм шиг байна билээ л дээ.
                    Тэгээд тэр яасан юм гэнэ билээ, энэ буй багш Дамба багш
                    суугаад хоёулаа ярьж байсан шүү, 75, 6 оны үед, Дамба багш
                    сүүлдээ манай боржгинын бас нэг сайн эрдэмтэй номтой хүн
                    байсан л даа, их сайн их сайн гэвш ээ, бас унзад ч хүн
                    байсан. Тэгээд ингэсэн гэнэ билээ. (0.28.51) 
                </Paragraph>
                <Paragraph> Эрдэнэпил гуайг Ганданд хамба байх үед 50-иад оны
                    үед юмуу даа, нэлээн бас удсан юм билээ л дээ, энэ Ганданд
                    одоо 5, 6 он хүртэл, тэгээд өөрсдийгөө багш нар нь өнөө хэн
                    гэдэг, өнөө нэлээн нэг номтой хүн байсан юм байсан юм байна
                    билээ, баруун Чойрын, бас нэг гавж гавж гавж аграмба гэсэн
                    байх аа, нэлээн номтой хүн байсан. Тэр хүнийгээ оруулах гэж
                    ярьж л дээ, тэр Эрдэнэпил гуай дээр оруулах гэж. Тэгсэн чинь
                    Эрдэнэпил гуай ингэсэн гэж байгаа юм. Аа танай боржгиных
                    чинь баруун Чойрынх чинь одоо тэр тэр гээд 7 хүн байна шүү
                    дээ, одоо энэ чинь болоо биз дээ, гэчихээд дургүй байна гэнэ
                    ээ. Тэгээд л одоо биднүүсийн багш юм байгаа юм даа, одоо энэ
                    хүнийг оруулах гэсэн юм гэж л ярьж л дээ. Тэгсэн чинь ээ Пил
                    Эрдэнэпил манай багш бол Пил гэдэг юм. Пил нэлээн
                    дургүйдуухан, ёозгүй байсан юм даа, тэгээд уул нь би
                    багшийгаа оруулах л юм бодсон юм. Тэгсэн чинь Пил гуай
                    ингэсэн гэж байгаа юм, үгүй одоо ингээд та ингээд 8 хүн
                    болчих юм бол танай Боржгиныхон чинь одоо манай Хүрээ
                    чимгийн (0.28.44) дурсгалыг эвдчихнэ шүү дээ, авахгүй ээ
                    гэсэн гэж байгаа юм. Тэгээд аваагүй, Пил Пил ухаандаа тэгээд
                    тэгээд байсан юм, их л дургүй байсан л юм шиг байдаг юм.
                    Тэгээд тэгэхдээ тэр нь бас их сонин юм байгаа юм, ингэж
                    дургүй байх ч бас шалтгаан байгаа юм, ингэсэн гэж байгаа юм.
                    1959 онд Олон улсын монголч эрдэмтдийн хурал болсон шүү дээ.
                    Тэрэн дээр өнөө Энэтхэгийн өнөө доктор Рагу Вира ирсэн юм
                    байна билээ, тэр одоо санскрит хэлний их том мэргэжилтэн,
                    бар... бараг махабандида шахуу хүн байсан юм уу даа. Манай
                    багш их ярьдаг юм л даа, хоорондоо харилцаж байсан л даа.
                    Тэгээд Рагу Вира яасан юм гэнэ билээ, тэгэхэд нөгөө 59 оны
                    Хурлын ирсэн зочдод Ринчин Бямбаев гуай орчуулж явсан юм
                    байна билээ, зарим улсуудын. Тэгээд Энэтхэгийн зочдын юугаар
                    орчуулаад, номын санд оруулсан юм байна л даа. Тэгээд номын
                    санд байхад нь бол номын сангийн эрхлэгч тэр үед Иштавхай
                    гуай байсан юм байна. Иштавхай гуай номоо дэлгэчихсэн, манай
                    гавж багш дэргэд нь байж байж л дээ. Тэгээд тэгсэн чинь
                    Ринчин Бямбаев таньдаг болохлээрээ ирж л дээ, одоо энэ
                    Энэтхэгийн доктор Рагу Вира гэдэг хүн, одоо санскрит хэлний
                    мэргэжилтэн гээд тэгээд яаж л дээ. Тэгээд тэгээд өнөө номын
                    сангаар тэр лам тэр 2 явж байгаад, нэг тийм ланз ном уншсан
                    гэж байгаа юм. Тэгэхээр тэр нь нөгөө тэгээд тэгсэн, тэгсэн
                    чинь Иштавхай гуай манай багш энэ тэр нөгөө номыг чинь
                    адилхан уншаад байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн чинь зогсоод,
                    ээ танууд юу энэ манай Энэтхэгийн эртний хэл мэдэх үү? гэсэн
                    байгаа юм. Тэгэхэд нь бол хэлсэн байгаа юм, бид нар бол
                    ерөөсөө тэр Боржгинын Жанжны баруун Чойр дээр байснаас өөр
                    тийшээ явж үзээгүй улсууд аа. Энэ Хүрээнд ч байгаагүй дээ,
                    залуудаа, тэгээд юу тийшээ, юу Хүрээнд ирээгүй юм чинь
                    гадагшаа яв... яваагүй улс л даа гэж хэлсэн. Үгүй танууд
                    яагаад энийг мэдэж байна? гэж ингэж хэлсэн гэнэ л дээ.
                    Тэгээд мэдээд байсан байгаа юм л даа, өнөө нэг даа нэмэгдсэн
                    улсууд чинь даатай улсууд. Үгүй ээ, тэгэхлээр нь би яахав
                    дээ, бид нар бол 1930-аад оны эхээр баруун Чойр хийд дээр
                    байхдаа Барууд лам гэж нэг багш байсан гэж байгаа юм аа, тэр
                    нэр нь Дамбийням рабжамба гэдэг юм байна билээ л дээ. Тэр
                    Барууд ламаараа тэр Да ня гэдэг нь одоо дууны ухаан, зохих
                    журмын онол гэсэн үг л дээ, энийг хөтлүүлж байсан юм,
                    тэрнийхээ юугаар жаал жаахан мэднэ гэсэн юм байна л даа.
                    (0.30.34) 
                </Paragraph>
                <Paragraph> Тэгээд тэгээд нэг соёмбо номон дээр очсон гэсэн.
                    Нөгөө соёмбо ном байдаг л даа, соёмбо дээр очоод, соёмбо
                    одоо энэ одоо манай Өндөр гэгээний зохиосон, соёмбо бичиг
                    гээд ийм юм байдаг юм гээд хэлж л дээ. Тэгээд тэрийг нь
                    ингээд тэгээд багшийг тайлбарласан чинь энэ бол ухаандаа
                    дууны ухаантай их ойролцоо ном шүү гээд хэлээд явахгүй юу.
                    Тэгсэн чинь үгүй наадхыг чинь одоо би сурах юмсан гээд тэр
                    Рагу Вира гэдэг хүн настай хүн байсан, тэгсэн юм гэнэ билээ.
                    Тэгээд аа тэгээд ингэсэн юм гэнэ билээ, их баярлалаа гээд
                    дахин дахин орж ирээд байж гэнэ л дээ, маргааш нөгөөдөр нь
                    тэр хурлын завсарлагаанаар, Ринчин гуай дагуулаад л ирдэг,
                    тэгээд Улаанбаатар зочид буудалд байсан юмуу даа, буудалдаа
                    энэ тэр урьсан байгаа юм аа, тэгж байгаад, за яахав та 2 бол
                    одоо ингээд юу, орчин цагийн хинди хэл мэдэхгүй улс байна,
                    орчин цагийн хинди хэлийг бол та 2 эндэх шиг (0.31.12) бас
                    амархаан нэг сайн сурчих улс байна, би өөрийнхөө зардлаар та
                    хоёрыг урина аа. Би хамбад чинь урилга өгчихнө шүү гэсэн юм
                    гэнэ билээ л дээ. Тэгээд тэгээд чимээгүй болчихсон юм гэнэ
                    билээ. Тэгсэн чинь 1 өдөр яасан гэсээн, нэлээн хойно явсны
                    дараа, тэгээд буцаж л дээ. Аа бараг өвөл нь ч гэлүү дээ,
                    Ринчин гуай утасдаж байна гэнэ ээ, багш руу ярьсан юм гэнэ
                    билээ. Та тэр юугаа урилгаа авсан уу? гэсэн гэнэ, юун урилга
                    гэсэн гэнэ, Аа тэр Рагу Вира доктор чинь та хоёрын нэр дээр
                    урилга явуулчихсан байна билээ шүү дээ, тэгээд тэр нь Пил
                    хамбад Эрдэнэпил хамбад байгаа гэсэн гэнэ билээ. Тэгээд тэр
                    урилгыг нь Пил гуай тас дарчихсан гэдэг юм. Тэгээд ч тэр
                    юмуу, ер нь жаахан баа. Пил гуайд жаахан тааламжгүй, дандаа
                    Пил гэдэг юм шүү дээ. Эрдэнэпил гэж ер нь хэлэхгүй, Пил л
                    гэж хэлэхээс биш. Гэхдээ бол Пил гуайг муу хэлэхгүй л дээ,
                    би Пил гуай бол нэлээн тийм юу хүн шүү, нэлээн тийм түшмэд
                    ухаантай, айхтар хүн байсан шүү гэдэг л байсан шүү дээ. Муу
                    хэлэхгүй л дээ, гэхдээ нэг юун дээр л жаахан тэгж байсан юм
                    даа нэг багш тэгсэн юм аа. Тэр нэг яасан юмаа. Энэ “Үүлэн
                    зардас”-ыг орчуулсан юм байна шүү дээ, аа юу Эрдэнэпил гуай
                    тэр юу Данжуураас авч орчуулсан гэж байгаа юм. Ринжимпунёо
                    гэдэг төвдөөр, тэрийг орчуулахдаа аа тэр багш тэгдэг юм аа,
                    За “Үүлэн зар... зардсын” манай Пил гуайн орчуулга ч дээ, ер
                    нь их тийм тааруухан орчуулга шүү дээ гэдэг байсан юм шүү,
                    нэг тийм нэг их нэг их сайн үнэлдэггүй л байсан юм. Харин
                    энэ сүүлд Ринчин гуай нэг орчуулсан юм байна англиас. Тэрийг
                    бол өөрөө их хэлний мэргэжилтэй хүн юм болохоор их сайхан
                    тансаг орчуулсан энэ тэр гэж нэг ярьж байсан шүү. Тэгээд
                    манай 2 багшийн тухай яривал нэлээн оо... их олон юм ярина л
                    даа, тэгээд Иштавхай гуай манай боржгинын, манай Иштавхай
                    гуайг манай эрдэмтэд их ярьдаг юм л даа.Одоо энэ Хүрэлбаатар
                    гуай чинь одоо багшийн шавь шүү дээ, ингэж ярьдаг юм.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>багш гээд л тэгсэн, тэгээд одоо энэ...</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Данжийлаалувсанрамаадан рабжамба Данзан-Осор гэж хүн байсан юм
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа, Данзан-Осор
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Та ч мэдэх байх л даа. Ингэж ярьдаг юм, одоо энэ хэн
                    гуай ярьдаг юм шүү дээ, одоо энэ хэн гуай, профессор Цэнд
                    гуай ярьдаг юм аа. Цэнд гуай хэлний хүрээлэнд байсан гэнэ
                    ээ, Хэлний хүрээлэнгийн утга зохиол судлалын тасгийн эрхлэгч
                    байсан юм уу даа. (0.32.58) Тэгээд Хэлний хүрээлэнгийн юу
                    хүрээлэнгий чинь 1961 онд байгуулсан гэж байгаа шүү дээ. Юу
                    хүрээлэн, ер нь Академи байгуулсан 61 онд. Тэгээд Академи
                    байгуулагдаад л Хэлний хүрээлэнг байгуулсан юм байна шүү
                    дээ. Тэгээд 61 онд хэлний Хэл зохиолын хүрээлэнгийн
                    захирлаар нь Ц.Дамдинсүрэн гуай томилогдсон юм байна билээ.
                    Тэгээд Ц.Дамдинсүрэн гуай ер нь яасан юм байна шүү дээ, төвд
                    их сайн түвд судалдаг улсуудыг их цуглуулж байсан бололтой
                    байгаа юм, их сайн, өөрөө түвдэд их сайн хүн учраас. Тэгээд
                    яасан юм гэнэ билээ, энэ тэгэхэд хэн гуай ярьж байгаа юм аа,
                    Цэнд гуай ярьж байна, ингэж ярьж байна билээ. Аа тэгээд
                    манай Дамдинсүрэн багш гэх юм байна билээ, Дамдинсүрэн гуайн
                    шавь юм байх л даа, хэн гуай Цэнд гуай. Дамдинсүрэн багш бол
                    ер нь төвд судлалыг их анхаардаг хүн байсан даа гэж ярьж
                    байна билээ. Тэгэхдээ бол за энэ юу энэ Алтангэрэл гэдэг
                    хүнийг ярьж байгаа юм аа, Чулууны Алтангэрэл гэдэг хүн,
                    Алтангэрэл гэдэг хүнийг номын санд ном ялгадаг хүн байхад нь
                    одоо Улсын нийтийн төв номын санд ном ялгадаг хүн байж л
                    дээ, Цэдэнбалжир гуай гэж 2 хүн байсан юм гэнэ билээ. Тэгээд
                    Гомбожав хамбын дараа л яахав тэр нэг 59, 60, 61 онд байсан
                    юмуу даа, тэр улсууд. Тэр үед нь тэр 61 онд юу Дамдинсүрэн
                    гуай Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болчихлээрээ тэр
                    улсуудын заримаас нь татаад яасан юм байна билээ. Хэл
                    зохиолын хүрээлэндээ төвд хэлний мэргэжилтэн гэдэг орон тоон
                    дээр Алтангэрэл гуайг авч ажиллуулсан гэж байгаа юм шүү дээ,
                    61 онд. Тэгээд 61 онд хэн гуай нэлээн юм хийсэн бололтой юм
                    байна билээ л дээ, тэр нэг. За лав л энэ энэ Цэсо
                    Цэрэнсодном гуайтай хамт нэг Турфаны цу... цуглуулгыг уншсан
                    гэж байгаа юм шүү дээ, тэрийг бол Цэвэл гуай ярьж байна
                    билээ. Ингэдэг юм гэнэ билээ. Турфан чинь дундаа одоо яах юм
                    бэ дээ, одоо Шинжаан Уйгарт байгаа юм байна шүү дээ. Тэндээс
                    Германы эрдэмтэд баахан ном олоод, аа аваа... аваачсан юм
                    байна шүү дээ. Аваачаад тэндээ гэрэл зургийн аргаар ингээд
                    хэвлээд гаргасан юм байна билээ. Тэгээд энэн дээр тэрийг
                    судлах гэж бас нэг үүрэг өгсөн ч юмуу, манай энд. Тэгээд
                    тэрэн дээр яасан гэж байгаа юм аа, Турфаны цуглуулгын олон
                    таранхай бутархай болчихсон хуудсуудыг энэ Цэ... Цэрэнсодном
                    гуай ингээд л бас одоо ер нь юм хум үзээд, нэлээн оролдож
                    байсан юм байна л даа. Тэгэхэд энэ хамт ажилладаг хүн нь
                    Алтангэрэл гуайгаас асуудаг гэнэ л дээ, за энэ ямар ном бэ?
                    гэхлээр Алтангэрэл гуай харангуут торохгүй, өө энэ тэр номын
                    судрын тэр тэр хуудсын тэнд нь уранхай хэсэг байна гээд дор
                    нь дор нь хэлдэг байсан гэж байгаа юм. Ер нь их чийртэй,
                    мундаг ойтой хүн байсан юм гэнэ билээ. Тэгээд Алтангэрэл
                    гуай бол яасан байгаа юм аа, тэр Турфаны цуглуулгын талаар
                    бол Цэрэнсодном гуайтай хамт нэг 4, 5 өгүүлэл бичсэн юм гэнэ
                    билээ. Өөрөө бол бас нэг яасан л даа, “Монголчуудын төвдөөр
                    зохиосон зохиолын зүйл” гэдэг 2 боть ном гаргасан шүү дээ.
                    Нэг нь Данзанравжаагийнх, нэг нь юванголын (0.35.09)
                </Paragraph>
                <Paragraph> Бас тэгээд 1975 онд хэвлэж гаргасан “Монголын уран
                    зохиолын тойм”-ын 2-р ботийн бүлгийг нь гаргасан хүн шүү
                    дээ. Гэх мэтийн их олон юм хийсэн хүн байна билээ л дээ.
                    Тэгээд за Алтангэрэл гуайн талаар бол Хэл зохиолын хүрээлэнд
                    бол одоо нэлээн мэддэг улс нэлээн байгаа, одоо ч тэгээд за
                    байз, Цэрэнсодном гуай байна, Цэнд гуай энэ тэр байна,
                    тэгээд сүүлийн үеийн улсууд нь бас сайн мэдэхгүй юм байна
                    билээ л дээ, бас. Дуулсан гэхээс цаашгүй байдаг юм байна
                    билээ дээ. (0.35.29) Нэлээн сайн хүн байсан бололтой юм
                    байна билээ. Аа тэрэн дээр бас хэнийг ярьж байсан шүү. Өнөө
                    Ц.Дорж гуай гэж хүн байсан шүү дээ, Их сургуулийн профессор.
                    Ц.Дорж гуай чинь одоо юу юмуу даа, энэ юуны буриад л хүн шиг
                    байгаа юм, Тэшиг юмуу, энэ Заамар юмуу тэр хавийн л хүн юм
                    шиг болоод байгаа юм аа. Ц.Дорж гуайг бол яаж авсан юм гэнэ
                    билээ шүү дээ. Уул нь гавж юм, хаанахын гавж юм бэ, одоо
                    Хүрээ гавж байх л даа, бодвол. Тэгээд нэг бас Дамдинсүрэн
                    гуай л татсан юм гэж ярих юм гэнэ билээ. Их сургуулийн төвд
                    хэлний багшаар тавигдсан юм гэнэ билээ. Одоо манай Гаадан
                    хамбын багш юм билээ шүү дээ, хэн гуай бол Ц.Дорж гэдэг хүн
                    бол өнөө сахалтай хүний зураг байдаг даа. Тэр Дорж гуай чинь
                    яасан юм гэнэ билээ. Их сургуульд нэг зааж, 50 хэдэн оны үед
                    л тэр төвд хэлний анги нээхэд л багшаар очсон хүн, тэгээд
                    нэлээн олон жил багшилж байгаад, нэг уу 3 дэвтэр гаргасан,
                    “Төвд хэл суралцах бичиг” гээд нэг 3 дэвтэр бий, их сайхан
                    номнууд хийсэн, “монгол-төвд хадмал”, тэрийг гаргасан. Тэр
                    чинь одоо Их Сургуулийн 20 жилийн ойгоор зориулж гаргалаа
                    гэдэг билүү, нэг байж л байдаг л даа. За тэгээд бас нэг
                    Монголч эрдэмтний анхдугаар Их Хурал дээр нэг даяг
                    дүймингийн талаар их сонирхолтой илтгэл тавьсан гэж байгаа
                    хүн юм байна билээ шүү дээ. Одоо түүвэр нэрийн тухай, одоо
                    төвд монгол дохионы бичгийн тухай их сайхан илтгэл тавьсан
                    гэж байгаа юм. Тэр мэтийг чинь ярьдаг л даа. Тэгэхлээр Дорж
                    гуай чинь нэлээн том эрдэмтэн байсан юм байна билээ. Тэгж
                    байгаад л зайлуул, тэгээд нөгөө нас дээр өндөр болсон уу
                    яасан юм бэ, тэгээд л Гаадан хамбад л ажлаа өгсөн юм байна
                    билээ. Гаадан гуай ч бас тэгээд Дорж гуайгаас хойш төвд
                    хэлний багшаар л байсан бололтой юм байна билээ шүү дээ. Тэр
                    мэтийн юмыг бол тэр хэн гуай нэлээн юм ярьдаг шүү, Цэнд
                    гуай. Цэнд гуай нэг юм ярьж байна билээ. Энэ Д.Цагаан гээд
                    нэг хүн байсан юм байна, эмэгтэй, (0.37.00) төвд хэлтэй нэг
                    авгай байсан юм. Тэр Хэл зохиолын хүрээлэнд байсан юмуу,
                    Багшийн дээдийн багш байсан юм уу, мэдэхгүй дээ. Д.Цагаан
                    гуай л энэ Данзанравжаагаар цол хамгаалсан гэж байгаа юм, 65
                    онд. Тэгээд Данзанравжаагаар цол хамгаалахад нөгөө эрдмийн
                    зөвлөлд нь өнөө төвд хэл сайн мэддэг хүн гээд Ц.Дорж гуайг
                    оруулж суулгаж байсан л гэж ярьж байна билээ. Тэгэхлээр тэр
                    Дорж гуай нэлээн төвд хэлэндээ нэлээн за..зангарагтай сайн л
                    эрдэмтэн хүн байсан бололтой юм байна билээ л дээ. Аа харин
                    юу юу ч билээ, нөгөө юунд нэг манай Гандангийн юунд байдаг
                    зураг мураг нь байдаг л даа. Нөгөө 56 онд Бурхан багшийн
                    нирваан дүр үзүүлсний 2500 жилийн ойг Энэтхэгт тэмдэглэсэн л
                    дээ. Неругээс чинь тэр урилга мурилга ирсэн шүү дээ, энэ
                    чинь байх юм байна билээ. Тэгэхэд чинь ерөнхий сайд нь Неру
                    байсан юм байх, Жавхарлал Неру байсан. Тэгээд манай
                    Гандангийн Эрдэнэпил хамбад урилга ирсэн юм гэнэ билээ. Одоо
                    бурхан багшийн 2500 жилийн ойд таныг уръя энэ тэр гэсэн юм
                    ирсэн л дээ. Тэгэхлээр нь тэр үедээ бол яасан юм байна
                    билээ. Аа хэн гуай Эрдэнэпил гуай өөрийнхөө нөгөө захиргааны
                    тэргүүлэгчид нар хуралдаад, одоо энэ удаагийн хуралд би одоо
                    бие жаахан чилээрхүү байна даа, арай настай ч байна, ер нь
                    нэг жаахан барахгүй нь ээ, Гомбодоо гэсгүйг явуулъя гээд.
                    Тэгээд Гомбодоо гэсгүй явахаар болсон юм байна билээ.
                    Гомбодоо гэсгүй чинь их цуутай хүн шүү дээ, манай. Ёстой нэг
                    түүх болсон хүн дээ, лам нар бүгдээрээ сайн, Гомбодоо гуайг
                    одоо муу хэлж байгаа хүн ганц ч үзээгүй гэж байгаа юм.
                    (0.38.12) Ер нь их, би бол хараагүй хүн шүү дээ. Гомбодоо
                    гэсгүй бол 60-аад оны дундуур нас барсан юм гэнэ билээ дээ.
                    Төв аймгийн Баянцагааны Дандарлингийн Гомбожав үгүй ээ
                    Гомбодоо гэж ярих юм билээ. Хүрээний Дашчоймболын хүн л дээ.
                    Хүрээ... Хүрээний 30 аймгийн Дандарлингийн аймагт аймаглаж
                    байсан, тийм хүн юм байна билээ. Сонин юм ярьдаг юм шиг
                    байгаа юм. Одоо Гомбо... Гомбодоо гэсгүй чинь яасан юм гэнэ
                    билээ, их залуухандаа гэсгүй болчихсон юм гэнэ билээ. Яасан
                    гэхлээр өвөгчүүл ярьдаг юм даа. Богд амьд байсан гэж байгаа
                    юм, 1924 он хүртэл. 8-р Богд нэг өдөр яасан юм гэнэ билээ.
                    Хүрээний 4 цогчин гэсгүйг өөрчлөөд томилчихсон юм гэнэ
                    билээ. Тэгсэн чинь тэр Гомбодоо гэсгүйг болгочихсон гэж
                    байгаа юм. Гомбодоо бол тэр үед хүүхдээрээ, хүн бүр гайхаж
                    байсан юм гэнэ билээ. Энэ Богд одоо юу болж байна аа энэ
                    чинь одоо, тийм бараг жаахан хүүхдийг тавьчихлаа, энэ чинь
                    одоо. Тэгэхэд их залуухан 20 хэдтэй байсан юм уу даа,
                    Гомбодоо гуай. Энэ чинь өдийд арай л гэсгүйн араа нь мултлах
                    (0.38.53) болоогүй дээ, яагаад Богд одоо ингэж байгаа юм бол
                    доо гэж ярьсан гэж байгаа юм. Зарим хүмүүс бол ярьж байгаа
                    юм, энэ бол Богдын таалал холыг болгоож байгаа байх даа, энэ
                    их учиртай байх энэ тэр гэж байсан гэж ярих юм байна билээ л
                    дээ. Тэгээд Гомбодоо гуай 1938 онд Хүрээ хаагдахад одоо
                    цогчин гэсгүйгээрээ байж байгаад хаагдсан хүн юм байна билээ
                    л дээ. Тэгээд Гомбодоо гуай чинь хар болчихоод, нийтийн
                    жишгээр хар болоод, энэ Баянцагаандаа нөгөө юуны давс
                    цохидог, цөцгий цохидог машин дээр ажиллаж байсан гэж ярьдаг
                    юм аа. Тэгж байгаад энэ 44 онд Гандан нээгдэхэд Ганданд
                    хураад, Гандангийн гэсгүй барихаар болчихсон л даа. Тэгээд
                    хүмүүс тэгж байсан юм. Богд мөн холыг харж байж дээ, дахиад
                    Гандан сэргээд, дахиад бэрээгээ барьсан гэсгүй болохыг
                    болгоож л, жаахан бага бага насны хүүхдийг тавьсан юм байна
                    даа гэж, манай өвөгчүүл ярьдаг байсан юм шүү дээ. Тэр тийм
                    учиртай ч байж болох л юм л даа. Тэгээд Гомбодоо гуайг бол
                    ер нь хүмүүс ярина даа, тийм, хүнийг аашилж загнаад байх
                    байдаггүй хүн гэсэн, зүгээр тийм сайхан налайгаад л сууж
                    байдаг хүн гэсэн. Тэгэхдээ бол энэ сүсэгтэн олон орж ирээд л
                    ер нь тулж очдоггүй юм гэнэ билээ ер нь, Гомбодоо гуайн
                    тэрүүгээр нэг их дөхөхгүй, тэгсхийгээд нэг жаахан дөлөөд л
                    яваад байдаг, Гомбодоо гуай бол сайхан бэрээгээ бариад л
                    зогсож байдаг, сууж байдаг байсан юм гэнэ билээ. Ер нь тийм
                    сүртэй хүн байсан юм гэнэ билээ. Сүр гэдэг нь одоо ноёны юм
                    байдаг юмуу, хаадын айхтар тийм их хилэнтэй дүр байдлуудгүй,
                    ерийн байдлаараа байдаг байсан хүн гэсэн л дээ. Гэхдээ бол
                    Гомбодоо гуайг ингэж ярьдаг шүү, сонин хүн гэж бас ярьдаг
                    байсан, айхтар хашир хүн байсан ч юмуу даа. Тэгээд Гомбодоо
                    гуай яасан юм гэнэ билээ. Нөгөө Бурхан багшийн 2500 жилийн
                    ойд ойд оролцож, Энэтхэг орох зочид төлөө.. төлөөлөгчдийн
                    бүрэлдэхүүнд оролцуулсан юм байна билээ л дээ. Тэгээд
                    Эрдэнэпил гуай хамбын нэр дээр л орноос нь явж байгаа хүн юм
                    байна. Тэгэхдээ Их Сургуулийн нөгөө Шадавын Лувсанвандан
                    гуай гэдэг хүн явсан байгаа юм. Хамт нөгөө түрүүн ярьдаг
                    нөгөө хэн гуай явсан юм байна билээ шүү дээ. Ц.Дорж гуай,
                    Дорж гуай нэг хантаазтай, сахалтай хүний зураг байдаг даа,
                    шляпан малгайтай энэ тэр. (0.40.231) 
                </Paragraph>
                <Paragraph> Тэгээд тэр улс нь 56 онд Энэтхэгт очоод, Энэтхэгийн
                    тэр Жагарын орноор яваад, тэгээд Бурхан багшийн аль нандин
                    газруудаар очсон зураг хөрөг энэ тэр байдаг л даа. Энэ тухай
                    юу байдаг юмаа, манай гавж багшийн хийсэн нэг ном байдаг юм.
                    “Бурхан багшийн багшийн нирваан дүр үзүүлсний 2500 жилийн
                    ой” гэсэн нэг, тэрийгээ их сонин. Түвдээр хийгээд хажуугаар
                    нь монголоор, монголоор манай Гандангийн лам Сономгэндэн
                    гэдэг хүн бичсэн юм гэнэ билээ. Тэгээд тэрийг би нэг сүүлд
                    нэг кирилээр гаргасан л даа, хэдэн жилийн өмнө. Тэр зураг
                    хөрөг нь байгаа л даа. Тэр бол манай багшийн бас нэг бүтээл
                    л гэж үзнэ л дээ. Багш бол нэлээн бүтээлтэй хүн байсан юм
                    шүү дээ. Одоо бас нэг ойр зуурын юм зохиож бичдэг,
                    холбочихдог энэ тэр нэлээн хэд хэдэн номтой л доо, арай л
                    сүмбүм гэж хэлэхгүй байх. Гавж багш бол нэг сүм дагуу гэхээр
                    нэг нэлээн хэдэн зохиолтой. Харин Иштавхай лам бол нэг нэг 1
                    боть сүмбүмтэй шүү, тэр нь гар бичмэл байдаг, хэвлэгдээгүй л
                    дээ. Иймэрхүү л улс байсан юм билээ, манай Гандангийн юунд
                    бол. Гандан хийд дээр. Тэгээд бас олон улс байсан гэж ярьдаг
                    юм аа, манай Гандан чинь. Тэр номын гэрийн тухайд ярихад
                    чинь Очир гавж гэж нэг сайн хүн байсан гэж байгаа юм. Энэ
                    Заяын хүрээний гавж юм гэнэ билээ, нэлээн номтой хүн. Тэгээд
                    анги Ламаажав гээд одоо энэ Сүнгийн аймгийн хуучин Дорноговь
                    аймгийн Дашчойлболын анги юм л даа. Анги Ламаажав гуай, Очир
                    гавж энэ тэр гээд их ярьдаг юм аа, багш. Бид нар цуг номын
                    гэрт суугаад байдаг, уулын Жамц гэж хүн байсан юм байгаа юм.
                    Энэ Хэнтий аймгийн Зурхайт уулын Жамц, манай Алтангэрэл
                    гэсгүйн багш байсан юм гэнэ билээ. Гэх мэтийн улсуудыг л
                    багш ярина л даа. Тэгээд нөгөө жа.. одоо чинь номын гэрийг
                    чинь яасан юм гэнэ билээ л дээ. Гомбожав гуай га.. 60, 60
                    онд Гандангийн хамба болж байсан юм байна билээ л дээ.
                    Тэгчихээд тэр ер нь Гандан хийдийн одоо залуу лам нарын,
                    залуу ч юу байхав дээ, лам нарын юу юм даа, со...соёл
                    боловсролд нэлээн анхаарал тавьсан хүн юм шиг байдаг юм.
                    Тэгж байгаад яасан. Уул нь бол яасан юм байгаа юм аа. Тэр
                    номын гэрийг байгуулсан гэж байгаа юм. Гомбожав гуай
                    удирдаад, номын гэрийг чинь яахав, өнөө нэг тэр Гандан
                    хийдийн гавж, аграмба нэлээн сайн сайн гэвш наруудыг
                    оруулаад, тэгээд нэг өргөөнд судар ном дэлгэж өгөөд, за та
                    нар ингээд ер нь судалгаа хий хий гэсэн байгаа юм л даа.
                    Тэгэхдээ бол тануудын судалгаанд бол ШУА-ийн эрдэмтэд, Их
                    Сургуулийн зарим эрдэмтэнгүүд оролцоно шүү гэж хэлж байсан
                    юм гэнэ билээ. Тэгээд нээрээ тэрэн дээр бол Ринчин гуай,
                    Дамдинсүрэн гуай гэх мэтийн улсууд ирж хоорондоо хэлэлцэж
                    ярилцдаг, хоорондоо юу ном зохиол солилцдог байсан юм байна
                    билээ л дээ. Тэгээд тэнд бол ШУА манай Гандан хийдийн эрдэм
                    судлалын одоо гол гүүр болж байсан лам нар бол манай гавж
                    багш, тэр Ламаажав гуай, Иштавхай лам, тэгээд Очир гавж гуай
                    гэх мэтийн улсуудыг л хэлж болно л доо. Тийм л юм шиг байдаг
                    юм. Тэгээд өшөө ч нэлээн юм ярьдаг байсан л даа. Номын
                    гэрийн эрхлэгч нь багш л байсан бололтой байдаг юм. Тэгээд
                    миний дараагийн Цоодол ярьж байсан л даа. Тэгээд тэр улсууд
                    нэлээн улсууд байсан. (0.43.00)
                </Paragraph>
                <Paragraph> Тэгээд байсхийгээд л нөгөө нөгөө хэн гуай орж ирдэг
                    байсан гэж байгаа юм. Нөгөө уулын Жамц гуай байдаг болохлээр
                    нөгөө Нинжбадгар гуай, Нинжбадгар гуай бол нөгөө зурхайн
                    талын юм нэлээн асуугаад явдаг энэ тэр байсан гээд. Жүгдэр
                    докторыг ярьдаг юм. Жүгдэр гуай бас нэлээн олон орж ирдэг
                    байсан, тэгээд ялангуяа философийн юмыг бол нэлээн яаж
                    байсан. Тэгээд нэг багш ингэж бичиж байсан шүү, тэгээд би
                    өөрөөс нь асуугаагүй юм аа, хүнд ярьсан байна билээ.
                    Сонгинын бургасанд нэг нэг жижиг гэртэй гарсан гэж байгаа
                    юм, Их хурлын дарга байсан ямар Готов билээ, Готов гуай,
                    Түдэв гуай хоёр 2 багшийн дэргэд 1 зунжсан байгаа юм л даа,
                    Сонгинын буланд. Тэр чинь одоо нэг жа... 70-аад оны үе юмуу,
                    60 хэдэн он юмуу л юм шиг байгаа юм, би сайн мэдэхгүй байна,
                    тэгж ярьдаг юм шүү. Гэхдээ бол тэр умаар тоглоом гал гээд л
                    ингээд яриад байгаа шүү дээ, хэн гуайг Жүгдэр гуайг. Ум
                    гэдэг нь одоо хоосон чанарын гүн ухаан шүү дээ. Хоосон
                    чанарын гүн ухаан тэнд яасан юм гэнэ билээ. Багшаар нэлээн
                    тийм одоо юм хум хэлүүлдэг байсан юм уу даа. Тэр хоёулаа
                    дэргэд нь гүү барьчихсан, юу Сонгинын бургасанд нэг гэр
                    бариад, хажууд нь байгаад байсан, тэгээд 1 сар гаран ч юмуу
                    нэг нэлээн ном зом хэлүүлж байсан бололтой байдаг юм, Жүгдэр
                    доктор бол. Тэгээд Жүгдэр гуайг ч би яахав сүүлд танина,
                    манайд хичээл ордог байсан юм чинь. 74, 5 оны үед манай
                    ангид лекц уншдаг байлаа л даа. Жүгдэр гуайг би нэг га...
                    лам лам болоогүй байхдаа би нэг сонссон юм байгаа юм сургийг
                    нь. Яасан бэ гэхлээр би 72 онд юм байна аа, Дундговь дээр
                    манай ангид нэг төгссөн нэг Ринчинханд гэж манай ангийн
                    залуу бий л дээ. Тэр Ринчинхандын өвөө нь их номтой хүн
                    байсан юм. Дайчин бэйсийн хар Бавуу гавж гэж. Дайчин бэйсийн
                    хошуу гэдэг нь одоо Дундговь аймгийн Дэлгэрцогтын хошуу
                    сумын хүн л дээ. Тэр хар Бавуу гавжийг би танина л даа.
                    Яагаад вэ гэхлээр би тэр Ринчинханд бид 2 үе үеийн юм
                    болохлээр хай... байсгээд л эднийхээр орно, өвөөгийнд орно
                    гээд л орно. Нэг бурхан тахилтай нэг өвгөн суудаг байсан л
                    даа, яахав нэг өвгөн л байж байсан, тэгээд сайн ч мэдэхгүй.
                    Тэгсэн чинь Ринчинханд тэгж байна, өө манайхаар энэ эрдэмтэн
                    Жүгдэр гэдэг хүн ирээд явлаа. Манай ахтай, өвгөн ахтай
                    уулзах гэж ирсэн юм гэнэ ээ, 72 онд л юм шиг байна билээ.
                    Тэгээд нэлээн юм асуусан, тэгээд явсан гэж. Тэгэхлээр зэрэг
                    чинь яасан гэхлээр зэрэг одоо цол мол хамгаалсан хүн юм,
                    философийн бурхан шашин судалдаг хүн юм гэнэ, нарийн нарийн
                    юм асуугаад л байсан байх. Тэгэхэд тэр зиндааных нь хүн
                    ингэж байсан байгаа юм. Сувд гэж нэг хүн байсан юм аа, тэр
                    хар Бавуу гэдгийн зиндааны Сувд гуай, Сувд гуай бол
                    Дундговийн Дэрэнгийн хүн л дээ. Сувд гуайд ингэж ярьсан
                    байгаа юм, за Жүгдэр гэдэг хүн надтай уулзаад явлаа, нэлээн
                    юм асуугаад явлаа, уул нь нэлээн одоо шашны одоо чойр мойрын
                    юм л ярьдаг хүн байна, овоо л юм байна даа. Тэгээд тэр хүн
                    асууж л дээ, тэгээд одоо хир номтой хүн байна тэр Жүгдэр
                    гэдэг чинь гэж шалгааж л дээ, өнөө хэн гуай Сувдаа гуай.
                    Тэгэхээр өнөө хэн гуай хариулсан байгаа юм, аа өнөө Бавуу
                    гуай, за яахав дээ, юу улгүй тарган морьтой адилхан л хүн
                    байна гэх гэж байгаа юм шүү дээ, улгүй тарган морь гэдэг
                    чинь айхтар (0.45.44) хэлж байгаа юм, улдчихсан тарган морь
                    гэдэг чинь одоо доогуураа үзээгүй, дээрээ ум мум гээд ярьдаг
                    л хүн гэсэн л утгатай үг л дээ. Тэгж бичиж байсан гэж яа...
                    ярьж байсан, тэр сонин юм байгаа юм. Тэгж ярьж байсан,
                    ингээд гэх мэтийн одоо дуулсан муулснаа ярихад л их л ийм юм
                    ярих юм их байна л даа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Яриад байгаарай. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аан, тэгээд одоо юу ярих вэ? Хэ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Одоогийн байдал, одоогийн л байдал, одоо энэ
                    Гандангийнхаа тухай, сургуулийнхаа тухай одоо ярихад бас
                    сонин.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Заа, их товчхон яръя даа. За энэ чинь яасан, 1970
                    онд, үгүй ээ ингэсэн юм гэнэ билээ, 1967 онд юм гэнэ билээ,
                    нарийндаа бол. 1967 онд энэ Оросын монголч эрдэмтэн Николай
                    Рерих гэдэг хүн ирсэн юм байна билээ. Монголд 2 удаа ирсэн
                    гэдэг юм. Манай багштай танил байсан гэдэг л дээ. Тэгээд тэр
                    энэ Ринчин гуай, Дамдинсүрэн гуай энэ тэр, манай Гомбожав
                    хамба энэ тэр хоорондоо их уулзаад, ингэсэн гэнэ. Рерих л
                    ингэсэн юм гэнэ билээ, ер нь энэ одоо танай энэ, Гомбожав
                    гуайд хэлсэн юм гэнэ билээ, танай энэ Гандан гэдэг бол
                    Буддын одоо философи, Буддын судлалаар бол нэлээн дэлхийд
                    нэртэй орон шүү дээ. Энэ одоо залуу настай улсууд чинь
                    нэлээн өвгөрч байгаа юм байна, залуу одоо лам нарыг бэлтгэх
                    сургууль гаргамаар юм гэж ярьж байсан гэж байгаа юм, тэр хэн
                    өнөө Рерих гэдэг хүн. Тэгээд тэрийг одоо их дэмжсэн гэж
                    байгаа юм, Ринчин гуай, Дамдинсүрэн гуай энэ тэр. Тэгээд
                    Гомбожав гуай ч дэмжиж байсан юм байхаа даа. Тэгж байгаад
                    Цэдэнбал дарга дээр энэ тэр орсон гээд, тэр талынхаа
                    асуудлаар. Тэгж байгаад ер нь л 67 онд яригдаж байсан
                    бололтой юм. Энэ сургууль байгуулъя гэдэг асуудал. Тэгж
                    байсан чинь 1970 онд Буриадын бандида хамба лам Гомбоев
                    гуай, манай номч Цэрэндорж, Гомбожав гуай нар одоо бүр
                    шийдээд, 70 онд Шашны сургуулийг байгуулсан юм байна билээ
                    шүү дээ, 70 онд. Анхлан яахав үндэслэн байгуулсан улс нь
                    Гомбожав хамба, Гомбоев гуай хоёрыг бол хэлэх хэрэгтэй л
                    дээ, арга байхгүй л сургуулийг үндэслэгч нар юм байна билээ
                    л дээ. Тэгээд манай сургууль ч яахав дээ, би бол анхны
                    элсэлтэнд ороогүй, 2-р элсэлтэнд орсон хүн л дээ, 74 онд.
                    Манай анхны элсэлт бол хамба ламын зиндааныхан байна л даа,
                    одоо нэлээн улсууд, манай дараагийнх бол одоо манай
                    Гүнчин-Иш, Булган энэ тэр байна шүү дээ, тэгээд би байдаг л
                    даа. Тэгээд одоо ч нэг энчээ нэг 13 удаагийн төгсөлт болсон
                    шиг байгаа юм, одоо хүртэл бол. Тэр үед бол анхлан анхлан
                    маш юу юм бэ дээ, Амгалан энэ тэр ярьдаг юм шүү дээ, 70 онд
                    анхлан Монголын 20 хүүхэд орсон гэж байгаа юм. Буриадын
                    10-аад юмуу даа, за анхны 20 гэж л ярьдаг юм даа. Тэгээд
                    тэгэхдээ бол Шашны Академи нэртэй байгуулсан гэж байгаа юм,
                    6 жилийн сургалттай байсан юм байна билээ. Аа бидний үеэс
                    бол Шашны дээд сургууль нэртэй болоод, Академи бол зүгээр 5
                    жилийн сургалттай болоод явчихсан л даа. Тэгээд тэр 6
                    жилийнх нь арай программ нь бол нэлээн өргөн, бараг л одоо
                    нэг 5 махбодын гүн ухааныг бараг л ерөнхийдөө уншуулчихсан
                    гэж ярьдаг юм шүү, нэлээн юм сонссон гээд ярих л юм байна
                    билээ. Хамба лам гуай энэ тэр бол. За зод, дулбаа энэ тэрийг
                    бол бас нөгөө анги Ламаажав гуай энэ тэр уншиж байсан
                    бололтой юм билээ, Наваандорж багш энэ тэр. (0.48.09)
                </Paragraph>
                <Paragraph> Тэгж ярих л юм байна билээ. Тэгж байгаад манай энд
                    чинь яахав дээ, аа тэр анхнаасаа байгуулагдсан цагаасаа
                    эхлэн Буриадын оюутнууд ирж суралцдаг байсан, буриадууд.
                    Буриадууд төгсөөд яахав дээ, тэндээ одоо хамба лам болсон
                    хүн бол олон бий л дээ. Манайд төгсгөсөн Буриадын хамба чинь
                    Жамъян Чагдаров гэж бай... хамба байлаа. Одоо ам... Жамъян
                    хамба гэж, тэгээд дараагаар нь Чойдорж хамба, тэгээд одоо
                    энэ Дамба Аюушиев энэ тэр гээд л дандаа манайд төгссөн
                    улсууд л даа. Аа Буриадаас гадна сүүлийн үед бол Халимаг,
                    Тувагийн лам нар ирж суралцдаг болсон шүү дээ. Аа тэгээд
                    Санжаа гэж Халимагийн тэр хамба лам байгаа байх, за Тувагийн
                    ч гэсэн лам нар бий дээ. Аа тэгээд одоо бол яахав, энэ манай
                    сургууль тэр үед бол юу байсан юм даа, англи хэлийг бол
                    манай өнөө хэн гуай, Чой. Лувсанжав гуай, Цэцэгмаа багш, за
                    Гомбосүрэн багш эхэндээ орж байсан тэд нар, сүүлдээ Сумъяа
                    багш, Нацагдорж багш, аа Доржготов гуай энэ тэр ордог
                    байлаа, сүүлийн үед. Тэгээд одоо бол бас л ордог л юм,
                    залуучууд нэлээн бий л дээ. Аа тэгээд эхний тэр манай
                    сургууль, манай дээд ангид бол яаж байсан юм гэнэ билээ.
                    Ц.Дамдинсүрэн гуай, энэ Хөдөөгийн Пэрлээ гуай, аа нөгөө
                    Лувсанвандан гуай, Ринчин гуай энэ тэр лекц уншиж байсан л
                    гэдэг юм. Манай ангид бол нэг их орж байгаагүй, бидэнд бол.
                    Аа биднүүсийн үед бол нөгөө хэн Дагвадорж багш манай нөгөө
                    ангид ордог байсан. Манай дээд ангид орж байсан, бидэнд
                    ороогүй юм байна аа. Аа тэгээд тэр нэг программ нь нэг
                    жаахан өөр болчихсон байна билээ. Уул нь 6 жилийн
                    программтай байснаа 5 болгоод, жаахан хумиад хумиад яасан ч
                    юмуу, сонин сонин юм ордог байсан гэдэг юм шүү. Манай
                    Ганданжандалд (0.49.35) чинь яаж байсан гэсэн, биеийн
                    тамирын хичээлээр хүртэл ордог байсан, биеийн тамир. Тэгээд
                    манай багш нар, үгүй тэр Нямсүрэн гэж нэг хүн байсан байгаа
                    юм аа, улаан хамарласан, тэр нэг анхны хичээл анги байсан ч
                    юмуу хаашаа ч юм бэ. Тэгээд Их сургуулийн англи хэлний багш
                    байсан юм гэнэ билээ, нас барсан юм байна билээ. Тэр хүнийг
                    л манай муу энэ Нямсүрэн манай хүүхдүүдийг мөн мөн балласан
                    шүү гэж ярьдагсан. Яасан бэ гэхлээр тэр нэг биеийн тамирын
                    хичээлийн программ оруулсан юм байна л даа. Тэгээд Анагаахын
                    дээд дээр өнөө лам нарыг аваачиж хичээллүүлдэг байсан гээд
                    манайд ирээд нэг ярьдаг юм л даа. Тэгээд модон морин дээр
                    хөвгүүд дээгүүр нь харайгаад байсан юм байна л даа, охидууд.
                    Тэгж энэ тэр бас нэг дургүй байсан. Тэгээд биднүүс чинь
                    яагаад ч юм бэ, биднүүсийн үед бол биеийн тамир орохоо
                    байсан л даа. Тэгээд тийм тийм юмнууд нэлээн манай эхний
                    зиндааныхан бол нэлээн сонин сонин юм үзсэн улс байна билээ
                    л дээ. Хамгийн анхны элсэлт болоод ч тэр юм уу. Дадал, яасан
                    юм нээрээ өнөө нэг барилаа олоогүй байсан байх л даа. Арай
                    биднүүсээс хойш бол гайгүй болсон л доо. Тэгээд сүүлийн үед
                    ч яахав дээ, манай сургууль арай жаахан өргөжөөд байгаа юм л
                    даа. Уг нь бол ер нь дөрвөн жил болоод юмуу гурван жил
                    болоод нэг удаа элсэлт авдаг байсан. Одоо өнждөг байлаа,
                    олон авдаггүй. Одоо би бол ухаан нь нөгөө 84 онд, 74 онд би
                    чинь одоо наймуулаа орсон. Одоо нэг нь Баярсайхан гарчихсан.
                    (0.50.38)
                </Paragraph>
                <Paragraph> Одоо долоохон л юм байгаа шүү дээ. Тийм хэрэгцээтэй.
                    Тэгээд ер нь жаахан олон авдаг болсон доо. Харин энэ сүүлийн
                    үед, энэ 90 оноос хойш л арай жаахан жаахан арай олон олон
                    авдаг болсон л доо, бас л бас л нэг их. Одоо манай хамба лам
                    багш ярьж л байдаг шүү дээ, нөгөө юү гэж. Энэ хөдөөний одоо
                    хөдөө аймгуудад олон хурал хийд гарсан. Ийм учраас хөдөөд
                    одоо бас боловсролтой боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй учраас
                    элсэлтээ жаахан авч байна гээд тэгээд байдаг болсон. Бас
                    үнэн л байх л даа. Иймэрхүү талтай юм нэлээн байгаа юм даа.
                    Аа тэгээд за лам хүний амьдрал гэ... гэдэг бол одоо юу юм
                    даа, одоо энэ дулбаа, гэлэн санваараа сахисан лам хүн бол
                    одоо нэлээн байсан л даа, биднүүсийн одоо тэр ахмад үеийн
                    лам нар бол одоо ганц бие лам нар бол зөндөө байлаа шүү дээ,
                    одоо авгай хүүхэд гэж мэдэхгүй, авгайгүй. Ерөөсөө тэгээд яг
                    л одоо одоо яахав хар болох үедээ нэг энгийн ажил хийж л
                    байгаад, тэгээд л сүүлдээ одоо 40, 50 оны үед Ганданд ороод
                    л, Гандан хийдийн юугаар амьжраад байдаг, тиймэрхүү лам нар
                    нэлээн байсан л даа, нэлээн олон байсан. Одоо тиймэрхүү лам
                    нар их цөөрч дээ. Одоо ер нь хуучин хүнээс бараг л одоо
                    Чимиддорж гуай гээд нэг хүн байна. Энэ ч яахав одоо урд
                    Өмнөговийн хүн л дээ. 32 оны эсэргүүний жил урагшаа гарч
                    байгаад, тэр хилийн цаана байж байгаад Сөнидөд байсан юм
                    гэнэ билээ, тэгээд 45 оны дараа л орж ирсэн улсууд л даа.
                    Дорноговийн Хар айраг суманд байж байгаад, тэр чинь юу юм
                    байна билээ шүү, манай Гандан чинь юу юм байна билээ. Юу, за
                    44 онд Улаанбаатарт Ганданг сэргээсэн. Мөргөлийн дуган
                    нэртэй сэргээгээд, тэгээд Гандан хийд байхын зэрэгцээгээр
                    хөдөө аймаг, орон нутагт нэг 4, 5 хийд байсан юм байна билээ
                    шүү дээ. Тэгээд яасан бэ гэхлээр 45 оны энэ нөгөө дайн, аа
                    энэ Өвөр Монголын юу дайны дараагаар л хил нээгдсэн ч юмуу,
                    яасан юм гэнэ билээ. Энэ Дорнодод нэг үү... Барга,
                    Үзэмчингийн хурал одоо байлаа л даа. Баргаас орж ирсэн
                    хурал, Үзэмчингийн хурал. Аа, Сүхбаатар аймагт манай
                    Эрдэнэцагаан суманд Хуучид нарын хурал гэж байсан. Одоо
                    Цэвээнсамбуу гуай энэ тэр байна даа. Аа, юунд энэ Өмнөговьд
                    үгүй ээ Дорноговьд бол 2 хурал байсан юмаа. Айргийн хурал,
                    Нүдэнгийн хурал гэж. Тэнд бол нөгөө юу Говь Түшээ гүнийхэн,
                    Балдан Засгийн Хошууны урагшаа гарчихсан лам нар аа орж
                    ирсэн. Манай Ганданд зөндөө олон хүн байсан л даа. Одоо
                    Дагвадорж хамба энэ тэр байлаа шүү дээ. Тэр Балдан засгийн
                    хошууны улсууд. Аа энэ аа Ховдод, Ховдын Булган суманд
                    Торгууд нар байсан юм байна билээ. За и ингээд Гандангийн
                    зэрэгцээ тийм хэдэн, 5 хурал байсан юм байна. Нэгэн зэрэг
                    ажиллагаа явуулдаг, хурал номын ажил явуулдаг, орон
                    нутагтаа. Энийг бол Гомбожав гуай хамба болчихоод, Ганданд
                    бүгдийг нэгтгэчихсэн юм байна билээ. Жаран хэдэн онд онд
                    бүгдээрээ Ганданд. Тэгээд Га... жаран хэдэн онд бол яасан юм
                    байгаа юм л даа. Гомбожав гуайн өнгөн дээр бол төрөл бүрийн
                    одоо эрдэм ухаан төгс мэдсэн, олон янзын одоо ухааныг
                    судалсан, одоо чойрын гүн ухаан, орчуулга, зурхай, анагаах
                    ухаан, уран барилга энэ тэр гээд, гэх мэтийн салбар салбарын
                    ийм мэргэжсэн улсууд олонтой болсоон. Гандан ер нь нэг 100
                    гаруй лам нартай болсон гэдэг юм. Гомбожав гуайн өнгөн дээр.
                    Ингээд нэлээн хөгжиж байсан бололтой юм байна лээ шүү дээ.
                    (0.53.11)
                </Paragraph>
                <Paragraph> Тийм, тэгээд аа тэгээд сүүлдээ тэгээд одоо 90 он
                    болоод тэгээд олон хийд гарлаа шүү дээ. 90 оноос хойш одоо
                    ер нь зөндөө боллоо л доо. Тэгээд Гандан чинь арга байхгүй л
                    одоо юу л даа, өнөө манай Монголын шашны төв л газар юм даа,
                    арга байхгүй л. Түүхэндээ бүр 5-р Богдын үед одоо байгуулсан
                    гэдэг шүү дээ, Гандангий чинь. Аа 5-р Богдын лүнгэнгээр 5-р
                    Богд өөрөө, уул нь 4-р Богд яасан юм гэнэ билээ, дочи энэ
                    тэрийг цацсан юм гэнэ билээ. Энэ Гандангийн байрлах
                    хэмжээний газар. 4-р Богд тэгэхэд нь одоо ухаандаа ирээдүйд
                    хийд барих юм гэдгийг нь одоо нотолж байгаа юм. Тэгээд 5-р
                    Богд нь, дараагийн Богд нь одоо Гандангийн энэ Гандан сүмийг
                    байгуулсан гэж байдаг шүү дээ. Нохой жил 1638 оны нохой жил
                    байгуулсан юм байна билээ. Ингээд Гандан чинь нэлээн хөгжөөд
                    байсан даа. Тэгээд ер нь яасан даа, ялангуяа тэр юунд бол
                    энэ 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед бол их олон эрдэмтэн
                    мэргэд гарсан шүү Гандангаас, нэг юм. Аа ийм юм байна билээ.
                    Гандан дээр бол 5-р Богдын үед нэг их сайхан хөгжсөн байгаа.
                    Одоо энэ 5-р Богд чинь олон, 5 Агваан гаргасан. Агваан
                    Балданцоож, Агваан Түвдэн рабжамба, Агваан Хайдав Адъяа
                    Хамба, тэгээд Агваан Лувсандондов, нөгөө хэн Чижаа гавж нэр
                    нь. Аа тэр, гэх мэтийн олон улс гарсан л даа. Дандаа одоо
                    номын далай болсон, түвд хэл дээр зохиол бүтээлээ их
                    туурвисан улсууд зөндөө. Одоо энэ дэлхийн одоо эрдэмтэд
                    нэлээн гайхдаг шүү дээ, их олон янзын ухаан судалсан, ийм
                    монгол лам нар байсаан гэдгийг одоо гарга...гаргасан. Тэгээд
                    дараагаар нь 8-р Богдын үед нэлээн өргөжсөн юм байна билээ.
                    Яагаад вэ гэвэл нөгөө 3 дацан гарчихсан. Гунгаачойлин, одоо
                    юу Дашчоймбол 2 хоёулаа байсан л даа. Тэгээд энэ дээр нь
                    1911 онд Богд л өөрийнхөө зарлигийг гаргаад, энэ хойд дацан
                    гэдэг Идгаашваанжилын байгуулсан. Байгуулахдаа бол яасан
                    гэнэ билээ, Гунгаачойлин Дашням хоёроос ламаа тасдаад
                    байгуулчихсан юм байна билээ л дээ. Тэгээд тэнд чинь
                    Гомбожав хамба ч байсан гэж ярьдаг л даа. Идгаачойлин дацан.
                    Тэгээд энэ 3 дацангаас бол нэлээн олон сайн гэвш нар, олон
                    гавж нар гарсан юм байна билээ л дээ. Их эрдэмтэнгүүд олон
                    гарсан л гэдэг юм даа, одоо. Хамгийн цуутай нь одоо анги
                    Шагдар гуай юм уу даа, одоо багш нар л их ярьдаг сан даа.
                    Сүнгийн аймагт одоо ирээд, Хүрээний Дашчоймбол дацангийн
                    одоо анги тэргүүн зэрэг шалгарсан гэвш юм даа, их мундаг хүн
                    байсан юм байна билээ л дээ. Дорноговийн хүн, Дорноговийн
                    Алтан Ширээ гэдэг газрын хүн юм билээ шүү дээ. Намтар нь
                    байдаг л даа. Ламаажав, манай тэр анги Ламаажав гэж хүн
                    байсан л даа. Анги Ламаажав гуай тэр Хүрээнд байхдаа анги
                    Шагдарын гуайн шавь байсан юм байна л даа. Сүүлд номын гэрт
                    байж байхдаа нэг анги Шагдар гуайн номыг зохиосон байдаг юм
                    байна. Тэгээд ер нь тэрэн дээрээ тэр юу ихэнх сайрга газар
                    одоо Дорноговийн Алтан ширээ гэдэг газар одоо Хондого суманд
                    байна л даа. Хондого гэж юу, Хондого гэж байдаг л даа, тэр
                    Хондогот, алт юу Элсэн тасархай гэдэг газар мэндэлсэн юм
                    байна билээ л дээ. Дорноговийн Алтан ширээ суманд байдаг юм
                    байгаа байх л даа. Дорноговийн Алтан ширээ чинь манай
                    Боржигинд бас байдаг юм шүү, наагуураа бол тэр юу Шилийн
                    чулуу, Тойг бригадад бол боржигин байдаг юм. (0.55.43)
                </Paragraph>
                <Paragraph> Эрдэнэцогт энэ тэрд бол урагшаа цаад тал нь бол
                    Мэргэн вангийн хошуу болно л доо, Хондого болоод явчихдаг юм
                    л даа. Тэгээд юу юм л даа. 19-р зууны үед их олон анги
                    гарсан Хүрээний. Ер нь одоо багш нар ярьдаг юм даа,
                    Дашчоймболоос олон анги бол гарсан юм гэнэ ээ. Дандаа одоо
                    жишээ нь одоо их ер нь ямар ч юманд дийлдэхгүй, одоо сайн
                    гэвш нар, тийм ээ гүн ухаантангууд. Ихэнх нь бол Сүнгийн
                    аймгаас гарсан, Дүйнхорын аймаг, лам нарын /ламрим ?/
                    (0.56.09) аймгаас гарсан гэж л ярьдаг шүү дээ. Дүйнхорын
                    аймаг, лам нарын аймаг гэдэг нь одоогийн Булганы улсууд
                    байгаа юм болов уу. Одоогийн энэ аймгийн Булганаас л их олон
                    аймгууд гарсан юм гэнэ лээ, байна билээ л дээ. Анги
                    Дамдинжамц, анги Содовжамц за тэгээд л олон бий л дээ, анги
                    олон хүн байдаг, олон хүн гардаг юм байна билээ. Аа
                    Дорноговиос бол тэр Сүнгийн аймгаас олон гарсан. Нүүрний
                    (0.56.25) Лянгуа, нүүрний Цэрэндорж, тэгээд анги Шагдар
                    гуай, анги Чогдон энэ тэр гээд одоо гайхамшигтай улсууд
                    гарсан л даа, маягтай улсууд байсан юм байна билээ. Тэрэн
                    дээр нэг оргил нь болсон гэж багш ярьж байсан шүү. 1900 луу
                    жилтэн 4 онд байгаа. 1904 оны луу жил 13-р Далай лам улс
                    төрийн шалтгаанаар Монголд ирсэн шүү дээ, тэр юунд нь. Тэр
                    бол тэгэхдээ аа нарийндаа бол тэр Агваандоржийн, Агваан
                    лхарамба л нэлээн орой ирж, юу яасан юугаар л болсон юм
                    билээ. Цаанаас нь бол яах вэ Пилэн орос орж ирсэн. Юу тэр
                    1900-аад оны эхээр чинь нөгөө Английг Английн цэрэг бол
                    Энэтхэгийг эзэлчихсэн байсан юм байна л даа. Хойшоо идээд,
                    Гималайн баруун зүүн бэлээр наашаа яваад, Бутан ороод,
                    тэгээд бүгдээрэнгий нь эзэлж байсан юм байна билээ шүү дээ.
                    Тэгээд бараг Лхаст ер нь Английн арми ойрхон ирчихсэн, тийм
                    үед л одоо одоо байдал эвгүй болсон тул 13-р Дал... 13-р
                    Далай лам Түвдэнжамц бол цөөн тооны бараа бологчтой хамт
                    наашаа доод газар луугаа явсан байгаа юм л даа. Аа одоо
                    зугтах маягаар, тэнд бол Агваандоржиевын л юугаар юу
                    болчихсон байна билээ. Гол нь бол Оросын баатар Цагаан
                    хаанаас тусламж авахын тухайд яригдаж байгаа юм шүү. Тэгээд
                    явж чадаагүй л дээ. Монголд ирээд нэлээн удсан л даа.
                    Тэгэхэд 13-р Далай ламыг Хү...Хүрээнд ирэхэд бол энэ манай
                    Чойрын сургалт аа мөн үнэхээр сайн байсан юм гэнэ билээ.
                    Тэгээд яасан бэ гэхлээр нөгөө тэр 13-р Далай лам Түвдэнжамц
                    бол өөрөө бол чойрын номонд их сайн, одоо гүн ухаан
                    судалдаг, их тийм сайн гэвш байсан юм байна л даа, лхарамба
                    ч байсан юм байлгүй дээ. Тэгээд ирэхэд нь энэ Гандан дээр
                    яасан юм гэнэ билээ. Боржигин Жамц гуай, анги Шагдар гуай,
                    Зава Дамдин гуай энэ тэр л одоо байсан юм байна л даа, угтаж
                    авсан юмуу, яасан юм бэ. Тэгээд энэ тэгээд өнөө Гандан дээр
                    Ганданд оруулаад, эрдмийн ордон бий шүү дээ, эрдмийн ордонг
                    чинь тэр Далай ламд зориулж барьсан гэдэг, нэг тийм ор...
                    ордон 2 давхар одоо манай жасын гэр байгаа л даа. Тэнд энэ
                    тэр байсан, тэгээд өр... өргөөнд байсныг би одоо мартаагүй,
                    өө... өргөөнд. Гэхдээ бол 13-р лам чинь тэр Сэмбээ гэсэн,
                    анги гэсэн хэдэн сайн лхарамбуудтай ирсэн гэдэг юм. Минай
                    Ёнзон лхарамба, манайхан бол Минай Ёндон гэдэг юм, Минай
                    Ёндон лхарамба, за Дульбаа хамба гэж Буриадын, за тэд нар
                    бүгд цугласан юм гэнэ билээ. (0.58.1 9)
                </Paragraph>
                <Paragraph> Олон сайн маарамбуудтайгаа ирсэн юм гэнэ. Тэгээд
                    ирээд яасан юм гэнэ лээ шүү. Нөгөө энэ 2 юугаар орсон гэж
                    байгаа юм. 2 дамжаан дээр одоо нэг очсон юм гэнэ билээ. Тэр
                    нь нөгөө Дарва бандидын дамжаа гэж Гунгаачойлин дацан юм
                    гэнэ билээ. 1904 онд л юм билээ. Тэр Дарва бандидын зиндаан
                    дээр тэсэхгүй өнөө тасдаж хаях гээд (0.58.38) босчихсон,
                    өөрөө их дуртай хүн учраас. Тэгэхэд нь төвдүүд нэг их дургүй
                    байсан юм гэнэ билээ. Та одоо юуны одоо Бурхан шашны одоо
                    тэргүүн хүн байж, энэ ар газар, аглаг газар ингэж одоо хүнд
                    хүндээ хөнгөнөөс алдаж болохгүй шүү, та яагаад, битгий босох
                    байсан юм гээд. Тэгээд өөрөө дуртай учраас босчихсон юм
                    байсан юм. Тэгээд л нэлээн юм юм болсон юм гэдэг юм, тэнд.
                    Тэгээд энэн дээр бол яасан юм байна билээ л дээ. Түвдийн
                    лхарамбууд нь удаа дараалан босчихсон юм байна билээ, ном
                    хаяад. Дарва бандид их сайн байсан юм билээ л дээ. Тэгээд
                    Дарва бандид их сонин юм ярьдаг юм шүү. Дарва бандид чинь
                    хэн шүү дээ, нөгөө сүүлийн 8-р Дарва бандидын 7-р дүр билүү
                    дээ. Дарва бандида Агваанчойнжиндондов, нөгөө “Ард түмний
                    ариун ёс”-ыг хийсэн хүн шүү дээ. Нөгөө Ардын Засгийн
                    (0.59.15) татлагаар гарч ирсэн байсан их сонин хүн дээ,
                    Архангай аймгийн хүн шүү дээ. Одоо Хөвсгөл аймгийн Рашаант
                    сумынх байх аа, Хөвсгөлийн Рашаантын хүн. Одоо уул нь Мэргэн
                    гүний хошуу л гэдэг л дээ. Мэргэн гүн Гомбожавын хошуу юм
                    билээ, нарийндаа. Тэгээд Дарва бандида бол бандидын дамжаа
                    гавжийн дамжаан дээр нь таарчихсан юм гэнэ билээ, нөгөө
                    Далай ламын олон гэвш нар. Тэгээд хэн чинь их сайн байсан юм
                    гэнэ билээ. Тэгсэн чинь яасан гэж байгаа юм. Дарва бандидад
                    өнөө юугаар “Нинж”-ээр хаясан юм гэнэ билээ. Далай лам
                    босгоод, “Нинж”-ээр тэгэхлээр нь учиргүй. Тэгсэн чинь
                    “Нинж”-ийг их сайн мэдэж байсан байгаа юм л даа, өөрийн
                    эрхгүй уйлаад, “Нинж”-нд их сайн байсан юм гэнэ билээ.
                    Тэгээд Бандидыг их Далай лам мишээж, толгой толгойгий нь
                    илж, энэ тэр байсан гэж ярьдаг юм шүү. Тэгээд ингэсэн юм
                    гэнэ билээ. Дарва бандида нутагтаа байхдаа тэр өнөө юу шүү
                    дээ, нөгөө Дашчойжир лам гэдэг гэдэг байхаа. Тэр өөрийн нь
                    хил одоо тэр Рашаантад байсан юм гэнэ, Хөвсгөл аймгийн
                    Рашаант суманд. Дарва бандидын Хүрээн дээр өөрөө ном хүртсэн
                    хүн байна. Тэгэхдээ тэр юу багшаа Заяын хүрээн дээр, Зая
                    Заяын хүрээн дээр ном гол нь чойрын номлол, дамжаа хийсэн
                    хүн юм байна. Дарюа бандид гуай залуу цагтаа одоо 20 хэдтэй
                    байх үедээ. Тэгээд Дарва бандидын гол багш нь бол тэр юу
                    байсан юм гэнэ билээ. Зая Зая бандида байсан юм байна. Заяын
                    хийдүүд дээр өнждөг нэг хүн байсан юм байна л даа. Тэгээд
                    домоо тавьж тавьж л дээ. Домоо тавьчихаад, багшдаа баярынхаа
                    хадгийг өргөж л дээ. Багш нь тэгсэн юм гэнэ билээ. За чи
                    домоо их сайн сайн тавилаа даа, сайн барилаа, одоо цаашаа
                    ном үз.. үзээрэй гэж л дээ. Би чамд нэг юм хэлье. Чи байна
                    шүү дээ, чи “Ум”ын “Нинж”-ийн горыг сайн үзээрэй. “Ум”-ын
                    “Нинж”-ийг дахин дахин үзнэ шүү. Чамд хэрэг болно шүү гэж
                    захисан юм гэнэ, багш нь. Тэгээд багш нь багш юу хэлж байгаа
                    юм бол доо, би нинжийг чинь үзсэн дээ гээд, нэг их тоохгүй л
                    байсан юм гэнэ билээ. Тэгээд “Нинж”-ийг нэлээн үзэж л дээ.
                    (1.00.44) 
                </Paragraph>
                <Paragraph> Тэгсэн чинь харин тэр дамжаан дээр нь Далай лам
                    “Нинж”-ээ Нинжин гор гэж байгаа юм л даа. Ум “Ум”-ын нэг
                    “Ум”-ын нэг “Нинж”-ээ дунтаа орсон жимбаа балчинримби
                    (1.00.50) гэж гардаг л даа. Тэр “Нинж”-ийн гороос хаясан юм
                    гэнэ билээ. Тэгээд тэрийг мэддэг байсан учраас нөгөө тэрэн
                    дээр нөгөө багшийнхаа юу хэлсэн санаанд ороод, учиргүй их
                    баярласан байгаа юм. Энийг л одоо багш болгоогоод, ингээд
                    намайг тэр залуу байхад одоо “Нинж”-ийг үз гэж байсан юм
                    байна шүү гэж байсан гэж байгаа юм шүү дээ. Энэ чинь одоо
                    өөрийх нь намтарт байдаг юм шүү дээ. Төвд хэлээр энэ намтар
                    байдаг юм л даа. За энэ аа юу Дарва бандида, Агваанчойнжин
                    лам нарын намтар гээд 2 боть ном байна. Тэр Заяын Ёндон
                    гэдэг хүн хийсэн юм байна билээ л дээ. Тэрэн дээр байдаг юм
                    аа, тэр бүүр тэр хаясан дасгалууд нь хүртэл байж байгаа юм,
                    их сонин. Энэ Түүхийн хүрээлэнгийн Дашбадрах нэг орчуулсан
                    гээд байдаг юм, талийгаач. Тэгээд тэрийг үзээгүй юм,
                    орчуулсан, хэвлэгдсэн үү? хэвлэгдээгүй юмуу мэдэхгүй, гол нь
                    амьд сэрүүн байхдаа би орчуулсан гэдэг байсан шүү, 2, 3
                    жилийн өмнө. Тэгсэн нас барчихав даа, муу Дашбадрах. Тэгээд
                    Пунсалаас Пунсалаас асуухгүй байна л даа, тэр авгай нь мэдэж
                    л байх ёстой доо, уул нь. Тэр Түүхийн хүрээлэнгийнгээс ч
                    гэсэн яавал улсаас асуухгүй юм л даа, тэр чинь нэлээн
                    төвддөө гайгүй хүн байсан шүү, Дашбадрах тийм ээ, хөөрхий
                    амьтан. Тэгээд тэгээд л тэр яасан юм байна билээ. Тэр нөгөө
                    13-р Далай ламыг дагаж явсан төвдүүд нь их гайхсан байгаа
                    юм. Энэ тэр хэний нөгөө мягтруул нь хурааж авсан юм гэнэ
                    билээ, пянзан. Тэр өнөө хэний өнөө хэний анги Шагдар гуайн
                    тэр дасгал масгалыг. Тэгээд нэлээн Далай лам нэлээн
                    нанчилдсан юм гэнэ билээ. Танууд чинь одоо нөгөө Сэнгэ
                    гэвштэн таньдаг (1.02.04) гээд байсан чинь хаа байна аа, ном
                    чинь яачихсан юм бэ гэж нэлээн намжирдсан юм гэнэ билээ шүү.
                    Энэ ар халх, энэ бөглүү газрын одоо энэ Ар Халхын энэ хүнийг
                    харж байна уу, энэ одоо та нар одоо яасан юм бэ? гэж нэлээн
                    намжирдсан юм гэнэ билээ. Балайржаагаа (1.02.14) алдах
                    дөхсөн гэж ярьдаг юм, арай ч алдаагүй юм байлгүй дээ. Тэгээд
                    тэр нөгөө юугий нь мягтрууланд хурааж авсан байгаа юм, өнөө
                    анги Шагдар гуайн дасгалыг хурааж аваад, тэгээд Лхасдаа
                    очдог юм байгаа биз, дараагаар нь тэгээд тэрнийг тавиад,
                    загвар хийсэн гэж байгаа юм. Тэгээд, за танууд одоо ухаан нь
                    тэр нэг гэвшийн олон аймгуудыг дуулж байгааг Далай лам, 13-р
                    далай лам. Одоо энэ Монголын энэ гэвшийг ха... хариулж чадах
                    хүн байна уу гээд байсан юм гэнэ билээ. Тэгэхэд хэн гэдэг
                    хүн гараа өргөсөн юм байна билээ. Нөгөө Дармаашилын лхарамба
                    гэж. За би л нэг оролдоод үзэх үү, гэсэн юм гэнэ билээ.
                    Тэгэхлээр нь Төвд, тэр чинь 1900 байна шүү дээ, 19 оны үед
                    дээ, 18, 9 оны үед, Төвдийн Засгийн Газар бүүр одоо юу одоо
                    бүр наашаа Монгол руу явуулсан юм байна л даа. Одоо нэлээн
                    бэлтгэд хангаад, тэгээд Монголд очихдоо. Монголд очиход нь
                    тэр хэн гэж захисан юм гэнэ билээ. Өөрийнх нь үеийн хүн
                    Дүүжуран гэж байгаа Дүүжуран Лувсанжамбаа гэж, одоо төвдүүд
                    маань Дэхур Дэхур Ганжуурба гэж нэрлэсэн юм гэнэ билээ.
                    Дэхур Ганжуурба, манайхан бол Дүүжуран гэдэг юм л даа. Дэү
                    Идэн Дэү Хантан (1.03.08) гээд төвдийн нэг аймаг байгаа юм л
                    даа. (1.03.09) 
                </Paragraph>
                <Paragraph> Босоолингийн хүн юм байна билээ л дээ. Тэгээд
                    тэндэхийн тэр нэг журан байсан ч юмуу даа. Тэр хүн бол за
                    1900 бараг л 4, 5 он, тийм, тэр Далай ламыг ирэх үед өмнө нь
                    ирчихсэн байсан юм байгаа юм байна билээ. Тэгээд тэр
                    Буриадад жил мацаг барьсан хүн л дээ, хойшоогоо, нэлээн сайн
                    лхарамба. Тэгээд тэр Хүрээнд байхдаа бол тэр энэ Тойчлангийн
                    Заваа Дамдин гэдэг хүнтэй танилцсан, найз байсан байна аа
                    Заваа Дамдин гуайтай. Хоорондоо ном номын барилдлагаа
                    хийсэн, бие биенийгээ хүндэтгэсэн, тэгээд ер нь хэн хэн нь
                    сайн гэвш байсан байх л даа. Тэгээд нэлээн сайн танил болсон
                    байна л даа. Тэгээд нөгөө Дүэ жүгэн арай арай ахмад хүн
                    байсан юм уу даа Дармаашил лхарамбын наашаа Монгол руу
                    явахад нь. За би одоо ингээд Монгол руу явах гэж байна гэж
                    айлтгаж л дээ, арай ахмад хүн болох дээр. Аа чи тэгвэл
                    Богдын Хүрээнд Да Хүрээнд Да Хүрээнд Да Хүрээ гэдэг юм. Да
                    Хүрээнд очоод, тэр Лувсан Даян гэж хүн байгаа, тэр хүнтэй
                    уулзвал чиний хэрэг бүтнэ гэсэн гэнэ, заавал уулзаарай гэж
                    хэлсэн гэж байгаа юм. Тэгээд Лувсан Даян Лувсан Даян гэдэг
                    нь Заваа Дамдин гуай, төвдөөр Завуу Лувсан Даян гээд тэгээд
                    байдаг юм л даа. Тэгээд аа Богдын Хүрээнд ирсэн хойно Заваа
                    Дамдин гуайтай уулзсан энэ тэр гээд нэлээн юм ярьдаг юм л
                    даа. Энийг бол тэр Мятав гуай, хэн Гэмпил гуай 2 шавь нар нь
                    байсан улсууд, надад ярьж байсан л даа. Энэ одоо энэ 80-аад
                    оны сүүлээр л ярьдаг байсан л даа, сонин л юм байна билээ.
                    Тэгээд чинь Зава Дамдин гуай тэр Дэү журан энэ тэр танил
                    учраас захисан юм байна. Тэгээд нөгөө Дармаашил лхарамба
                    чинь Хүрээнд ирсэн юм байна л даа. Тэгээд Хүрээнд ирээд, тэр
                    Лувсан, Заваа Дамдин гуайг сураглаж байгаад уулзаж л дээ.
                    Тэгээд хоорондоо тэгээд танилцаад, нэлээн намтар хоорондоо
                    нэлээн найз нөхөд болсон юмуу даа, номын холбоотой болсон.
                    Тэгж байгаад л одоо их хүндэтгэдэг юм байна билээ л дээ.
                    Манай нэг өдөр яасан юм гэнэ билээ, нөгөө нөгөө одоо үү...
                    өргөөнд нь үүдэнд нь хүн ярьсан юм уу даа, Дармаашил
                    лхарамба. Нөгөө хэнтэй их найз юм гэнэ билээ. Анги Шагдар
                    гуай, Заваа Дамдин гуай 2 үеийн улс юм л даа, маш их найз.
                    Давхиад ирж гэнэ л дээ, ороод, өнөө лхарамба хаана байна вэ?
                    энд байгаа гэсэн чинь би одоо ороодох уу? аа нэг бараалхая
                    гэсэн чинь, чи одоо орж болохгүй ээ, өнөөдөр бол бүргэдийн
                    суудал дээр суучихсан байгаа. Хэн ч ороод нэмэргүй, чи
                    битгий ор, болохгүй шүү гээд байсан гэнэ билээ. Үгүй ээ би
                    яахав дээ, нэг тамхилчихаад гаръя даа гээд гуйгаад болохгүй
                    байсан юм гэнэ билээ. Тэгээд за тэгвэл бушуу ороод гарна шүү
                    гэсэн юм байна. Тэгсэн чинь л нэлээн удлаа гэнэ, тэгсэн чинь
                    л ном хаялцаад л, тас няс буугаад л явчихлаа гэнэ. За манай
                    хүн ч тэссэнгүй дээ гэж бодож байсан. Тэгээд тэгээд нэлээн л
                    хоорондоо нэг цаг шахуу ном хаялцсан юм байх л даа. Тэгж
                    тэгж бүүр нэг шолдойчихсон, нэлээн нэг одоо нэг больчихсон
                    хүн орж ирж гэнэ л дээ. За чи яав? гэсэн чинь аа за энэ чинь
                    одоо Богд уулыг утаа хөшиглө... хөшиглөсөнтэй л адил юм
                    байна л даа. Бараадахгүй юм аа ер нь, номын далай юм байна.
                    За би л лав шовойчихлоо шүү гэсэн гэж байгаа юм. Ерөөсөө
                    бууж өгсөн байгаа юм л даа. Тэгээд ерөөсөө бараг одоо Богдын
                    Хүрээнийхэн чинь бүгдээрээ хүндэтгэсэн шүү дээ. Тарган
                    лхарамбыг хүндэтгээд. (1.05.39)
                </Paragraph>
                <Paragraph> Тэгсэн ганц Хүрээнд ч байгаагүй, ийшээ Улаангомд
                    хүрээд, Кызыл, Тувагаар орсон, аа Буриадаар ороод, буцаж
                    ирсэн хүн юм байна билээ шүү дээ, тэр Дармаашил лхарамба
                    бол. Тэгээд нэг наржаагаа аварсан гэж байгаа юм. Нарийндаа
                    бол ухаандаа тэр Төвд чинь юу юм гэнэ билээ л дээ, юу. Тэр
                    13-р Далай ламыг бол ингэж байгаа юм. Анги Шагдар гуай
                    тэргүүтэй улсууд бол төвдүүдийг номоор гартаасан байгаа юм.
                    Тэгээд дараагийн даржаагаа авахын тухайд бол тэр явуулсан
                    хүн нь тэр Дармаашил лхарамба юм байна билээ. Тэгээд үнэндээ
                    авсан л юм байна билээ л дээ. Тэгээд тэр үеийгээ одоо манай
                    Чойрын шашны философийн одоо оргил үе л гэж ярьдаг юм байна
                    билээ шүү дээ. Үнэндээ тийм байх аа. Их сонин л юм ярьдаг
                    байсан тэр үед чинь одоо. Бас нэг их номын нийллэг гэж
                    болдог байлаа шүү дээ, тийм ээ, тэрэн дээр би нэг юм ярина
                    ярина шүү дээ. Манай өндөр багш, манай Чантуу багш энэ тэр
                    ярьдаг сан. Эндээ гээд ярьдаг л байсан. Тэр чинь дандаа
                    дандаа тэр анги анги Лхам гуайн шавь нар л даа. Анги багш
                    гээд яриад л байдаг байсан. Одоо хүрээний одоо ганц л одоо
                    аварга хүн байсан юм байна билээ л дээ. Хэн гуай чинь яасан
                    гэж ярьдаг шүү дээ, нөгөө Эрдэнэпил гуай, Эрдэнэпил гуайн
                    шавь юм байна билээ л дээ. Эрдэнэпил гуай чинь Сангийн
                    аймгийн хүн шүү дээ. Дашчий мандал сангийн Дашчий мандал сан
                    Сангийн айм.. хөдөө хуучин Сангийн аймагт аймаглаж байсан
                    хүн юм гэнэ билээ. Уул нь Завханы Их-Уул, Далай Чойнхор
                    вангийн хошууны одоо баруун зах гэсэн үг л дээ. Завханы
                    Их-Уул гэдэг чинь. Тэгээд хэн гуай бол яачихсан юм байна
                    билээ. Энэ Хүрээнд байхдаа Дашчоймбол дацанд байхдаа одоо
                    ном үзэж байсан хүн юмуу даа, гавж байсан хүн л дээ, хэн
                    гуай бол. Өнөө Эрдэнэпил гуай, тэгэхдээ тэр анги анги
                    Лхамын, анги Шагдар гуайн шавь л байсан бололтой юм байна
                    билээ. Тэгэхдээ нэг яахад нь яасан гэсэн билүү, юу нэг
                    ярьдаг юмаа. Манай лам нар ярьж л байсан юм. Сүүлд л ярьдаг
                    байсан даа. Эрдэнэпил гуай тэр хийд хаагдахаас өмнө 35, 6 үе
                    үед юмуу даа, Эрдэнэпил гуай чинь нэг албанд орчихсон байсан
                    байсан юм байна билээ шүү дээ. Өнөө лам нарын сэтгүүлийг
                    эрхэлдэг, аа тэгээд одоо юу юм бэ дээ, нэлээн тийм номын
                    сангийн дарга энэ тэр байсан гэж байгаа юм шүү. Тэгэхэд нь
                    нэг өө чи одоо үзэгдэхгүй байна. Ча...чамтай нэг уулзмаар
                    байна гээд дуудуулсан юм гэнэ билээ. Тэгээд Эрдэнпил гуай
                    шавь нь юм болохлээр багш дуудахаар орж ирлээ гээд. Тэгсэн
                    үгүй та ч гэсэн, чи ч одоо их явна даа, чамд би энийг, чи
                    энийг голохгүй хадгалж яваарай гэсэн юм гэнэ билээ. Нэг их
                    хуучин хадаг, жанчтай өгсөн юм гэнэ билээ, хар ха.. үгүй ээ
                    юу болчихсон тэр чинь. Тэгээд л сонин юм тэгээд Бэрээвэнд аа
                    Пил гуай халваагаа барьсан байгаа юм аа. Тэгээд сүүлдээ
                    Ганданд 44 онд хамгаалахдаа тэрийгээ нөмөрсөн л гэж байгаа
                    юм. Энэ миний өнөө анги багшийн жанч юм гээд, уйлаад байсан
                    гэж ярих л юм байна билээ шүү дээ. Юм ч бас нэг тийм залгаас
                    малгаас гэж байх юм, хачин юм шүү. Сонин л юм билээ, бэлэг
                    дэмбэрлээсээ их байх юм. Дандаа шинэ юм бодсон, дандаа л
                    бэлэг дэмбэрлийг эрхэмлэдэг. Тэгээд хамаг юм л бол бэлэг
                    дэмбэрэл дээр л дулдуйдна гэж явдаг шүү. Энийг л их манай
                    Монголын ёсонд эрхэмлэдэг юм даа, ерөөсөө. За одоо төгсөе
                    дөө. За олон юм яриад ч яах вэ дээ. (1.08.09) 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> За танд их баярлалаа. Таны ярьсан одоо зүйл одоо
                    Кембрижийн Их Сургууль болоод одоо ОУМСХ-нд хадгалагдаж, алс
                    нь одоо аман түүхийн эх гол сурвалж болно гэж найдаж байна
                    аа.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За баярлалаа.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Танд сайн сайхныг хүсч, урт удаан наслахыг ерөөж байна аа.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За баярлалаа. Ерөөл бат орших болтугай.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За, тантай ярилцлага хийсэн Ишдорж. Таны нэрийг Сонинбаяр </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Сонинбаяр Шагдарсүрэнгийн</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Шагдарсүрэнгийн Сонинбаяр гэдэг. За их баярлалаа,
                    Танай өөрийн чинь сургууль Гандан хийдийн Шашны сургууль
                    дээрээс ярилцлага хийсэндээ бид их баяртай байна аа.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сонинбаяр</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За баяртай.
                    (1.08.51)  
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

</Transcription>
