<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060406 </dc:title>
        <dc:subject> Work; power </dc:subject>
        <dc:description> Interview with Person Unknown to Interviewee 1</dc:description>
        <dc:creator> Tömörtogoo</dc:creator>
        <dc:Contributor> Ishdorj </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-02-26 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <BirthPlace>Övörhangai</BirthPlace>
        <YearofBirth>1943</YearofBirth>
        <IDNumber>060406</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060406 -- Unknown to Interviewee, Person 1</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За Англи улсын Кембрижийн их сургууль, Монгол улсын
                    Олон Улсын Монгол судлалын холбоо хоёр нийлж Аман түүх гэсэн
                    одоо төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ одоо төсөлд таныг,
                    танаас одоо ярилцлага авах саналтай байна. Аа танаас төсөл
                    эхлэхийн өмнө хэдэн зүйлийг асууж тодруулмаар байна. За үүнд
                    нэгд нь: Таны одоо ярилцлагыг Кембрижийн их сургуульд болон
                    Олон Улсын Монгол Судлалын Холбоонд архивлан хадгалаж болох
                    уу. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Энд татгалзах юм үгүй л юм байна болох юм.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За мөн эрдэмтэд одоо судалгааныхаа ажилд ашиглья
                    гэвэл таны энэ одоо ярилцлагыг судалгааны ажилд одоо ашиглаж
                    болох уу.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Миний ярих юмнаас хэрвээ эрдэм шинжилгээний ажилд
                    хэрэг болохоор юм гардаг бол ашиглахад татгалзах зүйлгүй.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> За тэгвэл та одоо өөрийнхөө хүссэн бодсон зүйлийг одоо бидэнд ярьж өгөхгүй юу?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Үгүй, шаардлага байхгүй.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> За тэгвэл та одоо өөрийнхөө хүссэн бодсон зүйлийг одоо бидэнд ярьж өгөхгүй юу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За. Би 1943 оны намар аан одоогийн энэ Өвөрхангай
                    аймгийн Баруун баян улаан сум гэдэгт төрсөн хүн юм. Миний
                    дээд өвөг аан Говь, Хангайн завс рын биш бүүр их Хангайн улс
                    байсан юм байна лээ. Өвөрхангай аймгийн Бат Өлзийт сумын
                    нутагт одоо Хятарвааны уулсаас ар талруугаа хойд тийшээ
                    Орхон руу ордог Цагаан азарган гол гэдэг голоос гаралтай
                    эцэг талын улсууд. Тэднийхэн дээр цагтаа ноёны өргөө дагаж
                    нүүж явдаг оточ улсууд байсан юм билээ. Тэгээд манай эцэг
                    талынхныг отчынхон батлаа отчынхон гэж хэлдэг. Аа Эх
                    талынхан нь болох дээр зэрэг баруун Алтайгаас үүсэлтэй
                    Галдан бошигтын дайны үеийн хаядал галдангийн угсаатай
                    Ойрдуудын Өөлд угсааны улсууд Таарзын Цагаан нуурын ын зах
                    дээр Таазын голын садрага урдаасаа их Богдын нуруунаас
                    урсгалаараа орж ирсэн үеийн усны садрага тэр голын зах
                    нуурын зах хоёрын зааг дээр зөөлөн тунаг хөрсөн дээр будаа
                    тарьж амь зуудаг Тариачин Өөлдүүдийн гаралтай ийм сонин
                    улсууд. Мөн эх талынхан мөн маарамба нар байсан юм билээ.
                    Миний нагац өвөг унцаг маарамба гэдэг хүн 36 онд өөд болсон.
                    Эцэг талынхан болбол дандаа үе улиран хүн эмэнж явсан улсууд
                    юм билээ. 
                </Paragraph>
                <Paragraph> Тэгээд намайг аав 10-р анги төгсөх үед ээн одоо эмч
                    болоорой гэж хэлж байсан боловч би тэр лүү яваагүй. Тус
                    сургууль төгсөөд эмчийн сургуульд ороорой гэж хэлж байсан
                    боловч тэр лүү ороогүй би. Яагаад тэгсэн бэ гэхлээр 2-р анги
                    төгсдөг жил ээжгүй болоод, 6-р анги төгсдөг жил аавгүй
                    болоод өнчин хүүхдийн газрын хүүхэд болсон би. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Таны алдар нэрийг</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Намайг Төмөртогоо гэдгийм гэхдээ Дашдоржийн
                    Төмөртогоо гэнэ Дашдоржийг Түндвээн гэнэ. Түндэвийг Гомбын
                    гэнэ. Гомбыг Батлайн гэнэ. Эх бол /унцагийн Буянгарам гэнэ
                    “унцаг гэдэг нь маарамба байсан билээ. “ унцгийг эх нь
                    Баруун Алтай Өөлд хүн байсан Монголчууд наран ургах зүгт
                    цайныхаа дээжийг өргөдөг байтал тэр “ унцагийн ээж ээн Алтай
                    минь гэж наран жаргах зүгт цайгаа өргөдөг байсан гэж хэлдэг
                    юм. Одоо миний эхийн төрсөн дүү 27 онд төрсөн хүн ч одоо энэ
                    жил монголоороо 80 тай евро/ тоогоор бол 79 тэй эмгэн байна.
                    Би тэгээд одоо цагт бол одоо гудамжны ии юм уу траншейны
                    хүүхэд байхаар цаг биз яахав тэр үед өнчин ядуу хүүхдийг
                    авдаг асардаг газартай байж тэгээд өнчин хүүхдийн газар
                    дамжиж яваад сургууль төгсөөд, эдийн засгийн дээд сургууль
                    гэдэг юманд орсон юм. Тэгэхэд эдийн засгийн дээд сургууль
                    гэдэг юм улсын их сургуулиас тусгаарлаж бие даасан сургууль
                    болоод тэгээд шинэ сургуульд оюутан элсүүлэх хэрэгтэй болоо
                    юм биздээ тэгээд сургуулийн захирал нь аа яваад
                    сургуулиудаар ухуулга яриулга хийгээд явах дээр зэрэг аан
                    манай сургууль дээр ирж одоо өнөөдөрийн чамаас сурдаг би тэр
                    Чимэдийн Сэрээтэр гэж эрдэмтэн бий, эдийн засагч бий гэж
                    хэлээд академийн дэд ерөнхийлөгч байсан хүн тэгэхэд эдийн
                    засгийн сургуулийн захирал болж ээ ярилцлага оюутнуудад,
                    сургуулийн хүүхдүүдэд манай сургуульд элсэхгүй юу гэж яриа
                    хийхдээр зэрэг би санал өгөөд эдийн засагч болсон. Яагаад
                    эдийн засаг руу орчихсон эмч аав маань эмч болоорой гэж хэлж
                    байхад болоогүй яагаагүй гэхлээр үхсэн хүнээс айдаг гэж
                    жигтэйхэн, хүн чинь амьд л байгаад байх шиг л санаж байсан
                    байна, гэтэл одоо болохлээр зэрэг хүн үхэх юм уу үхэхэ
                    дөхөхөөрөө, үхэхээрээ оршуулах болхоороо намайг аваачдаг
                    болоод ингээд балар чихсан юм шүү дээ одоо. За миний уг
                    гарал ийм. Тэгээд эдийн засагч болчихоод сургууль төгсөхийн
                    үед манай багш нар намайг шинжлэх ухааны академид
                    хуваарилчихсан. Тэр үед чинь очье гэсэн газраа биш оч гэсэн
                    газар очдог байлаа шүү дээ. Би ямар очье гэсэн газраа ч
                    сонгох чадалтай байсан биш тэнхээтэй ч байсан биш 17
                    хүрэлгүй дээд сургуульд ороод 21 хүрэлгүй төгссөн байгаа юм.
                    Тэгэхлээр тэр үед юугаа ч мэдэхгүй тэр үедээ л нэг их
                    эрдэмтэй хүн байснаас биш цаг дээрээ очихлоор гэрээ олж
                    харьж байсан юм уу үгүй юу тийм эргүү маанаг амьтан болж
                    байсан байж таарч байгаа юм. Тэгээд шинжлэх ухааны академид
                    18 жил болоод нэг их давалгаан болоолоо шүү дээ эрдмийн
                    далай тэр давалгаанас чинь Ширэндэвийгээ шидээд Чадраагаа
                    чадаад л сүйд хийв шүү дээ. Тэгэхэд гаргаад хаясан юм.
                    Тэгээд аан тэр эрдмийн их далайгаас аан шилэгдэж гараад
                    номын их далайн захад очсон. Улсын хэвлэлийн газар гэдэг юм
                    нь д редактор болж очсон юм. Тэрэнд номын ажлыг 10 гаруй жил
                    хийв шив дээ. Тэгээд сүүлдээ эдийн засгийн зөвлөх гэдэг юм
                    хийж явж байж тэтгэвэртээ гараад одоо ингээд тэтгэвэрийн
                    өвгөн болов. Миний амьдрал бол энэ. За яахав түүхэнд
                    үлдчихмээр юм юу сэтгэлд чинь байна гэвэл яахав монголын
                    нүүдлийн мал аж ахуйн хөдөлмөр гэдэг юмыг судалсан. Тэрийг
                    ер нь оноож судлсан хүн бараг л үгүй л болов уу. Би малчин
                    айлд очоод мал маллаж байгаа хүн дагаад малчин айлын өдрийн
                    ажлыг бүртгээд ямар ажилд ямар цаг зардгийг үзээд ингээд мал
                    аж ахуйн хөдөлмөр нэртэй ном бичсэн. Тэр номыг 2 дэвтэр хийе
                    гэж бодоод эхний дэвтэр дээр нэгийн тоо тавиад хэвлүүлсэн.
                    Тэгээд хоёр дахийгаа үзээд байсан чинь за даа энийг
                    хэвлүүлсэн ч яалаа даа байсан ч яалаа гэмээр болохоор нь
                    хэвлүүлээгүй. Тэр бол тийм задгай судалгааны түүхийн
                    материал болмоор одоо монгол хүн хонь саахад холбож саавал
                    нэг хонинд хэдэн цаг зардаг, төл бойжуулахад хашаатай бол
                    тэдний цаг зардаг, хашаагүй бол төчнөөн цаг зардаг гэсэн
                    байдаг тийм судалгааны түүхийн материал байсан. Тэрийг
                    нэгтгэж дүгнэхлээр зэрэг нормчлох юм уу хөлсийг нь бодохоор
                    хэрэглэх юм уу тийм материал болмоор байтал тэр үед намайг
                    дэмжиж тэрнийг ном болгодог тийм материалын нөхцөл
                    бүрдээгүй. За тэр тэгээд хаясан. Аа хүрээлэнд байхдаа аан
                    монголын мал аж ахуйн хөгжил зогсонго болж байна гэдэг үг
                    гарч ирээд зогсонго байдал гэдэг юм гарч ирээд болохгүй үед
                    энийг өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн нэг хэсэг юм бичээд
                    намын төв хороонд өгсөн. Тэгсэн намын төв хорооны хөдөө аж
                    ахуйн хэлтсийн дарга Хандын Гүржав гэж хүн намайг дуудаад
                    хүү минь энэ юмаа ав даа ийм юм ярьж байгаад хэрэг төвөгт
                    орооцолдож магадгүй гэж хэлээд буцаагаад өгсөн надад. За
                    тэгээд хэрвээ тэр хүн надад тэр юмыг буцааж өгөөгүй энэ
                    нөхөр ийм юм ярьж явж байна гээд ингээд цааш нь нөгөө одоо
                    зохих газруудад нь өгсөн бол би өдийд ямар ч яваа юм билээ
                    гэмээр. Монголын мал аж ахуй ингээд болохгүй байна ийм юм нь
                    ингээд одоо саадтай байгаад байна. Одоо бүтээгдэхүүний гарц
                    нь ингэж муудаад байна ингээд ингээд л одоо Монголчууд арав
                    гаруй сая малтай хэрнээ маханд оочирлож байна гээд л одоо
                    хачин хачин юм бичсээн тэрэнд би. Аан махны үнэ нэмэгдэж
                    байна эд нар гээд л одоо их хачин юм бичсэн тэрэнд. Тэгээд
                    тэр хүн тэрийг буцаагаад надад өгсөн. Тэрээс гадна тэр үед
                    одоо нөгөө олон талаасаа эцэг эх талаасаа аль аль нь ер нь
                    хүн эмнэдэг улс байсных байсан юм уу цусанд нь байдаг юм уу,
                    ясанд нь байдаг юм уу ерөөсөө л нэг л нэг аан ухаан нь жор
                    бичээд л одоо аптекаас эм авах бичиг хийгээд өгөх жишээний
                    одоо тийм хачин эдийн засагч байтлаа эм эмнэлгийн юм
                    сонирхдог хуруу тулгарчихлаа гэхээр оруулаал өгдөг
                    мултарчихсан байвал засаад өгдөг, толгой өвдөж байна гэхэд
                    хоёр газар дараад зүгээр болгоодох жишээний одоо ийм ийм
                    явсаар байгаад нөгөө дотоодыг хамгаалахын зургаадугаар
                    хэлтэст данстай болсон. Нэг хүн хүрч ирээд нэг улаан хөндлөн
                    зураастай үнэмлэх үзүүлээд тэгээд одоо эрүүлийг хамгаалах
                    хууль гэж юм байдаг юм, мэргэжлийн хүн эмнэдэг болхоос
                    мэргэжлийн бус хүн, хүн эмэлдэггүй эд нар гэх ухааны юм
                    элдвийн юм ярьж байгаад гар хөлийн үсэг зуруулаад, харуул
                    манаатай болгоод цагддаг болоод баларсан. Тэгээд тэрнээс
                    болоод юм бичээд өгөхөөр хэвлэдэггүй болсон миний юмыг нэг
                    хэсэг хэрэглэхээ байсан. Аан Маркс, Лениний сургаал нам, нам
                    гэж бичсэн юм нь хэвлэгдээд л монголчуудын уламжлалын тухай
                    юм хэвлэх дээр өгөхлээр зэрэг хадгалж байгаад буцаагаад
                    өгчихдөг болсон тэгээд би чинь нэг хэсэг бичсэн юм маань
                    гарахаа байгаад ажил хийж болохоо байгаад аан академаас
                    гараад одоо ингээд аан тийм хүний орчуулсан бичсэн юмыг бөөс
                    түүдэг редактор засвар хийдэг ажилд очсон тэгээд тэнд очсон
                    хойноо өөрөө юм хийхээ байгаад зүгээр хүний хийсэн юмыг
                    орчуулдаг ажил дээр суусан. Тэгээд харин элдвийн хэл ам
                    гайгүй байж байтал аан энэ ардчилал гэдэг юм гарч ирээд
                    нөгөө өөрөө өөрийнхөө иргэнийг тагнадаг, чагнадаг, цагддаг
                    юм байхгүй болоод тэр зургаадугаар хэлтэс татан буугдаад
                    ингээд гайгүй болохоор одоо нөгөө хүн эмнэдэг юм чинь гарч
                    ирээд тэр үед бас нэг гоц мэдрэхүй ч билүү, гоц авьяастны ч
                    билүү нэг комисс гарч ирээд тэр комиссын дарга манай Бадгаа
                    гуай байгаад. Тэгээд л зуслан дээр байхад амьтан хүнээс
                    нуугдаад харанхуй болсон хойно ирж үзүүлдэг эд нар хүн
                    байлаа шүү дээ. Тэр байтугай зун хөдөө очоод амрах гэхлээр
                    зэрэг амьтан өглөө одоо ингээд шаваад болохгүй, өдөр нь
                    зүгээр байж байгаад бараа бүрий болох лээр зэрэг хүн ирнэ
                    тэхлээр нь бараа бүрий болох лээр зэрэг үстэй aye нөмөрөөд
                    яваад таваганы тошин дотор очиж хэвтэж байж яваад шөнө
                    дундаас хойш майхандаа ирдэг эднар тийм боллоо шүү дээ би
                    чинь одоо. Тэгсэн юм. Тэгээд энэ ардчилсан ёс гэдэг юм гарч
                    ирээд гайгүй болоод хүн амьтан үздэг болох юм болсон чинь
                    аан бүүр замбараагаа алдтал хүн шаваад тэгээд аан эрүүл
                    мэндийн яаманд өргөдөл өгсөн чинь ингэж одоо хүн амьтан
                    шавуулдаг мэргэжилийн бус хүн байж болохгүй эд нэр гэсэн
                    бичиг, чиний эмчилсэн хүн бол одоо ер нь түр зуурын засал
                    авдгаас эдгэрсэн хүн байхгүй ухааны юм бичиж өгсөн. Хоёр ч
                    газар туршилт хийгээд тэр туршилт нь бол ямар бичиг өгсөн бэ
                    гэхээр нэг нь бол одоо энэ нөхөр чи эрүүл биш хүн ухааны юм
                    бичиж өгснө. Тэгээд тэр бичиж өгсөн бичгийг нь номон дээр
                    хэвлээд би аан зайнаас эмчлэх гэсэн номыг 92 онд гаргаад тэр
                    зайнаас одоо бусдад нөлөөлөхөд ингэдэг, ингэдэг юм байна шүү
                    ийм, ийм өөрчлөлт гардаг юм одоо хөлөрдөг юм байна, их
                    шээдэг юм байна, шээхээр даралт нь буурдаг юм байна, шарх
                    түргэн эдгэрдэг юм байна, даралт нь буурдаг юм байна, зарим
                    нэг гуур бэрсүү арилдаг юм байна. Ингээд л одоо янз бүрийн
                    юм бичсэн юм тэнд арав гаран тарлийн эм өөрчлөлт гарч байна.
                    Ингэсэн ингэсэн шүү гэсэн ном бичээд гаргачихсан. Нөгөө
                    номын галавлит байхгүй болсных. За тэгээд тэрнээс хойш
                    бичсэн юмаа хэвлүүлэх гэсэн чинь нөгөө урд нь бол мөнгө
                    өгөөд хэвлэдэг байсан чинь байхгүй болоод одоо өөрөө мөнгө
                    төлж хэвлэх болно биз дээ. Тэхээр мөнгө нь надад байхгүй юм
                    чинь хэвлэж чадахгүй 6 жил болсон юмаа гаргаж чадахгүй.
                    Тэгээд 99 онд нэг таньдаг хүн маань миний номыг үнэгүй
                    хэвлэж өгсөн. Тэрнээс цааш би одоо эдийн засгаараа ч ном
                    хэвлүүлэж байна, тэр эмийн бус эмчилгээ, гоц мэдэхүйн
                    сэдвээр ч ном хэвлүүлэж байна, бурханы судар ч хэвлүүлсэн.
                    За миний байдал бол энэ. За энэ хугацаанд би чинь 60 гаруй
                    настай шүү дээ одоо энэ чинь 63, 64 дээр хүрсэн байна.
                    Дахиад 60 жил болно ч гэдэг худлаа шүү дээ. Тэгэхээр энэ
                    хооронд ажиглагдсан юм юу харагдав, юу хэлээд үлдээчихмээр
                    болмоор байна гэхээр бодход за тэр хуучин байсан засаг бол
                    ерөнхий онол номонд л одоо алдаа бол байсан юм биз гэхэд
                    өнөөгийн энэ байж байгаа засгаас өөр засаг байж, ямар боловч
                    дордсыг өөд нь татдаг засаг байсан юм шиг байна. Тэр
                    социализмын суртал гэдэг юм хүн төрлөхтний оюуны сангаас
                    хасагдаад алга болхооргүйгээр яахав манайд байсан
                    хэлбэрээсээ өөр хэлбэрээр тухайн нөхцөл байдалтай зохицсон
                    хэлбэрээр одоо Швейд, одоо Дани, Финланд эд нарынд байгаа
                    одоогийн энэ ил хэлбэр аюулгүй бол сэргэж гарч ирэх байхдаа
                    гэж боддог би. Аан социализмын суртлыг хүн төрлөхтний оюуны
                    сангаас шахаж гаргаж чадахааргүй гэж боддог. Аан одоогийн
                    байж байгаа энэ ардчилал гэдэг юм бол тэр номон дээр байдаг
                    ардчилал гэдэг юмыг би өөрөө сайн мадахгүй болоод тэгдэг
                    юмуу одоогийн байгаа ардчилал бол миний бодоод байсан юмнаас
                    лав өөр байна. Юу Дашбалбар гэж нэг хүн байсан шүү дээ улаан
                    сахиуст Дашбалбар гээд тэр Очирбатын Дашбалбар гэдэг юм. Тэр
                    хүн ингэж хэлсэн юм Нэг удаа нэг телевизын ярилцлагаар ярьж
                    байгаад та энэ ардчилалын алтан хараацайнуудын талаар ямар
                    сэтгэгдэлтэй байна вэ гээд нөгөө нэвтрүүлэгч асуусан чинь
                    ардчилалын алтан харацай гэж юм байхгүй, анархизмын хар
                    хэрээ гэж байгаа гэж хэлдэг юм. Тэхлээр нь яг тэгж хэлж байх
                    үед нь бол би одоо үгүй энэ одоо юу хэлж байгаа юм вэ гэх
                    ухааны юм бодож байсан чинь тэр ухаантай хүн надаас түрүүлж
                    олж хараад энэ ардчилал гэж хэлж байгаа одоо энэ хүмүүсүүд
                    тэр үед л анархист болсон байсан бололтой юм. Одоо бол
                    ардчилал гэдэг өнөөгийн ёс ерөнхий нуруу нь бол байгаа болов
                    чиг зарчмын хувьд хэрэгжиж чадхаа больжээ. Хуучин бол
                    монголчууд төрийн минь сүлд өршөө гэж хэлж төрийн сүлдэнд
                    залбирч, төрөө хүндэлдэг, төрдөө залбирдаг цагаан сарын
                    шинийн нэгний өглөө төрийнхөө нийслэл рүү харж овоондоо
                    залбирдаг тийм байсан улс юм. Тэгтэл энэ сүүлийн хэдэн жилд
                    төрий хүндгүй болголоо. Төрөө хүндэлхээ больжээ. Монголын
                    төрийн сүлдийг өршөө гэж хэлмээр болтлоо буруудлаа. Би бол
                    одоогийн энэ төрийн толгойд байгаа улсууд бол монголын
                    сүүлийн нэг зуун жил, энэ өнгөрсөн зуун жилийн монголын
                    төрийн толгойнд байсан хүмүүсүүдийн нэрийг аан заримых нь
                    одоо энэ ертөнцөөс хальсан шалтаг шалтгааныг нилээдийг бол
                    одоо гадарлаж төсөөлж байна. Ухаан нь сайн ноён Намнансүрэн
                    ёс бусаар явсан. Аан Чин ван Ханддорж ёс бусаар явсан.
                    Сүхбаатарыг ч бас эргэлзээтй гэж боддог би. Чойбалсанг ч
                    эргэлзээтэйгээр чвсэн гэж боддог. Би хувьдаа тэгэж боддог.
                    Дэмэдийг бол бүүр цааш нь харуулсныг мэддэг. Гэндэнг улс
                    тунхагласан өдөр, Амар сайдыг улсынхаа хувьсгалын энэ ойн
                    өдөр ч байна уу даа 7 сарын 10 нд, нэгийг нь 11 дүгээр сарын
                    26 нд цааш нь харуулсан байдаг юм. Тэгэхлээр төрийн
                    зүтгэлтэн хүнийг төрийнх нь ёслолын өдөр цааш нь харуулна
                    гэдэг бол маш их хүндлэл юм шиг байгаа юм. Ухаан нь Оросын
                    тагнуул Рихард Зорге гэдэг хүнийг Япон барьж аваад 11 сарын
                    7 ны өдөр цааш нь харуулсан байдаг юм Сугама шоронд. Тэхлээр
                    тэрийг би одоо тухайн хүнийг тун их хүндэлж төр улсынх нь
                    хүндэтгэлтэй өдөр цааш нь харуулсан, аан манай Гэндэн,
                    Амарыг энэ тэр хүндэлж цааш нь харуулсан гэж боддог би.
                    Тэрчлэн Бодоо байна, Шагдаржав байна, Данзан байна 8 сарын
                    24 хавьцаа л цааш нь харуулаад байсан байдаг юм. Тэр 8
                    дугаар сарын 24 гэдэг өдөр бас нэг монголын төрийн
                    зүтгэлтнүүдийг хүндэлж үзэх ёстой өдөр байсан байж магадгүй
                    гэж боддог. Тэгээд л Дамбадорж, ЦэрэнОчирын Дамбадорж одоо
                    эхлээд монголын төрийн зүтгэлтнүүдийг хуучин цагт Бээжинд
                    цааш нь харуулж байсан байдаг юм одоо тэр хотгодын
                    Цэнгүүнжав эд нараас эхлээд сүүлд нь нийслэл хүрээнд цааш нь
                    харуулж байснаа Москва тийшээ явж далд ордог болсон юм
                    билээ. Монголын гурван Маршил гурвуулаа энэ хойд хилийн
                    цаана гарч байж цаашаа харсан байдаг юм. Тэгэхлээр жижиг
                    гүрний том хүн гэдэг бол том гүрний хараад байдаг юм байна.
                    Сайн ч талаар, муу ч талаар том гүрний хараанд байдаг юм
                    байна. Энийг бол ер нь хойч үеийн хүмүүсүүд санаж байх
                    ёстой. Монгол бол том болохгүй шүү дээ улам л жижиг болно
                    биз. Тэхлээр монголын төрийн том хүн төрийн зүтгэлтэн ч
                    байна уу ямар ч болов монголын нийгэмд том байр суурь эзэлж
                    байгаа хүн бол том гүрний хараанд байдаг юм байна, байх
                    ёстой ч юм байна, байдаг ч юм байна, байсаар ч ирсэн юм
                    байна. Тийм учраас тэр улс төрийн талаар байна уу, бусад
                    талаар байна уу одоо том гүрнүүд хараандаа байлгаж байдаг юм
                    байна. Тийм учраас Дамбадорж, тэр Цэдэнбал за тэгээд л тэр
                    бусад одоо ер нь одоо олон хүнийг хэлж болно. Би энүүгээр
                    цагаан сар ба хар нулмис гэсэн юм бичиж сонинд хэвлүүлсэн юм
                    шүү дээ. Монголчуудын цагаан сарын өдөр аан тэр ёс бус идээ
                    амсаж цаашаа харсан хүн за даа ер нь арван хуруунд
                    багтахааргүйгээр олон доо. Сүхбаатар шинийн зургаанд үхсэн
                    байдаг юм. Чойбалсан битүүний өдөр тэр зүгээр календар нөгөө
                    нарны эргэлтээр болоод битүүний өдөр болхоос уг чанартаа бол
                    цагаан сарын өдөр байх. Аан за тэгээд л сайн ноён хан
                    Намнансүрэн цагаан сараар Богдын ордонд очиж дарс, сархад
                    хүртээд ирсэн тэгээд тэрнээс боллоо гэж хэлсэн байдаг юм.
                    Ханд чин ван тэгсэн байдаг юм тэгээд тэр цагаан сараар
                    цаашаа харсан хүний тоо бол ер нь нэг бус олон доо. Тэхлээр
                    жижиг гүрэнд байгаа том хүн том гүрний хараанд байдаг
                    гэдгийг ер нь одоо тэрийг аксём гэж хэлдэггүй юм гэхэд
                    теором гэж хэлж болох байх. Монголын энэ төрийн бол
                    зүтгэлтнүүд одоо ч гэсэн тийм байгаа. Би аравдугаар сарын 2
                    нд цаашаа харсан монголын одоо нийгэмд ямар нэгэн нөлөөтэй
                    байсан хүн нэгийг биш хоёрыг л лав мэдэж байна шүү дээ.
                    Дарамын Төмөрочир гэдэг хүнийг мэдэж байна Санжаасүрэнгийн
                    Зориг гэдэг хүнийг мэдэж байна. Тэхлээр энэ бол бас л нэг юм
                    хэлээд байгаа болов уу тэр 10 дугаар сарын 2 гэдэг өдөр ер
                    нь нэг цаанаа бас нэг шалтгаантай байх. Ямар шалтгаантай юм
                    бол мэдэхгүй. Тэхлээр улс гүрэн жижиг байна гэдэг бол хүн нь
                    жижиг байна гэсэн үг бас биш юм байна. Одоо ухаан нь энэ жил
                    монголчууд төр улстай болсныхоо 800-н жилийн ойг тэмдэглэнэ
                    гэж байхад нэгдсэн гүрэн болсныхоо шүү дээ тэр чинь нэгдсэн
                    улс болсныхоо ойг тэмдэглэх гэж байна тэгтэл түүхэндээ
                    нэгдсэн улс байгуулж үзээгүй улс үндэстэн гэж байж үзсэнгүй.
                    Одоо хэрнээ таван улсад тархай байна. Тэгтэл Күрдүүд байна.
                    Хэзээ ч улс байгуулж үзээгүй. Орсож харьяанд байдаг, Иранд
                    байдаг, Ираркт байдаг, Туркд байдаг, Азербежан байдаг гээд
                    одоо ингээд тэр л бага азийн тэр л өвөр кавказ хавиар л
                    тарсан тэгэхэд нь л саяд күрд байдаг юм. Түүхэндээ хараат
                    автономт өөртөө засах улс ч байгуулж үзээгүй юм шүү дээ.
                    Тэгэхлээр улс гүрний тусгаар тогтнолын юмуу оршин тогтнохын
                    юмуу тийм төөрөг заяа гэж юм байдаг юм шиг санагддаг болсон
                    надад. Хувь хүний төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг
                    гэж юм байдаг байна шүү дээ. Тэрэн шиг улс гүрний төөрөг гэж
                    юм байдаг биш байгаа даа. Жижиг боловч оршин тогтноод
                    байдаг, цөөн боловч голомтоо сахиад байдаг ийм юм байдаг юм
                    биш байгаа даа гэж бодох болсон. Тэгээд энүүнээс үүсээд
                    ухаан нь 21 онд монгол улс аль улсыг түшвэл оршин тогтнож
                    болох вэ гэдгийг эрэлхийлж байгаад на одоо оросыг түшсэн юм
                    шиг юм уу орос өгөөмөр болоод манайхыг өөд нь татаад авсан
                    юм шиг ингэж бичдэг явдал ингэж хэлдэг санадаг боддо явдал
                    бол юу л болдоо. Тэр үед хаачиж ч зугтах гээд оросоос зайлах
                    газаргүй, Хятад руу нийлэх гээд ч аргагүй, Хятадын хараанд
                    орох ч ёсгүй алсын Америк ч дэмжих аргагүй тэртээн далайн
                    цааны тэр аралын япон ч дэмжих санаархал боломж байхгүй
                    тэгээд зөвхөн оросыг түшихээс өөр гарцгүй тийм байсан юм шиг
                    санагддаг болсон сүүлд. Тэрнээс өмнөж 11 он гэхэд ухаан нь
                    Хятад, монгол хоёр хоёулаа манжаас тусгаарлачихаад,
                    хүмүүсүүд бол одоо хирнээ одоо манжийн хараанд байсан монгол
                    улсыг хятадын хараанд байсан юм шиг бичээд л байх юм даа.
                    Гэтэл Манж гэж улсын одоо хараанд байсан гэдгийг л хятадын
                    хараанд байсан юм шиг бодоод хятадаас манж монгол юу манжаас
                    хятад монгол хоёр хоёулаа адилхан тусгаар тогтносон улс
                    болчихоод л нэг нь нөгөөгөө дэмжих ёстой байтал хятад нь
                    монголыгоо үмхэх гээд байсан юм шиг байдгийг нилээд их цаас
                    нухсан хойноо ойлгосон шүү дээ би. Тэхлээр эргээд хятадын
                    аманд орохгүй гэж зүтгэсэн улсууд нь аан байхгүй болчихоод
                    байсан шиг байна лээ. Аан 21 онд бол оросын тийм замаар
                    явахгүйдээ биеэ дааж явна даа гэж бодоод байсан улсууд нь
                    алга болоод байсан юм болуу даа. Тэгж харагддаг юм шиг
                    байдгийм. Тэгээд тэр хэлмэлдүүлэлт гэд одоо нэрлээд л байх
                    юм олон лам нарыг цааш нь харуусан гээд л, улс төрийн
                    зүтгэлнүүдийг цааш нь харуулсан гээд л ингээд л хэлээд
                    байдаг юм. Энийг ингээд л ажиглаад байхад их олон хүн цааш
                    нь харуулсан л юм байна яахав одоо хирнээ энэ тэндээс одоо
                    бөөнөөр нь хүйс тэмтэрсэн гавлын яс, хувцас хунартай элдвийн
                    юм гарч ирээд л одоо овоо, хөшөө босгоод л суврага юм
                    босгоод л ингээд л хүндээд л байдаг болж Аан тэрнийг хийсэн
                    тэр механизм хэтэрхий одоо бүдүүлэг юм уу харгис юмуу байлаа
                    гэхэд зорилго нь юу байсан вэ гээд ингээд үзэхээр л аан
                    Чингисийн угсааны дээд язгууртай сэхээтэй улс үндэсээ аваад
                    явчихаар хүмүүсийг нь цааш нь харуулах бодлого байсан юм шиг
                    санагдаад байдаг юм шүү дээ одоо. (0.27.45) Би тэгэж боддог
                    болсон. Аан коммунист суртал дотор тэр ядуу дордос орон
                    бүхний ролетари нар нэгдэхтүн гэдэг уриаг толгой дээрээ
                    бариад ядуучуудыг төрийн толгойд гаргадаг тэр номлол аан
                    тухайн үедээ аан ядуурлын сэтгэлгээ дэлгэрүүлсэн юм байна.
                    Хөрөнгөлөг хүний хүүхэд байхын аргагүй болоод хүн хөрөнгтэй
                    байсан нь, хөрөнгөтэй байснаасаа долоон дор болоод өөрийнхөө
                    хэдэн малыг ялтай мал гэж гэлдэг болоод одоо малнаасаа
                    хагцах бодол болоод тэгээд ядуурлын сэтгэлгээ дэлгэрсэн юм
                    байна. Би нэг хэсэг тэнд сэтгэлгээний юм судлаж үзсэн юм шүү
                    дээ. Тэгсэн чинь аан сүүлийн 3 зуун жилийн дотор монгол хүн
                    хөрөнгөтэй байснаасаа хөрөнгөгүй байсан нь дээр тийм ахуй
                    нөхцлийг 2 талын гүрэн эзэн гүрэн бүрдүүлсэн байна.
                    Монголчууд дэлий нь засаад гэрээ зас гэрээн засаад төрөө зас
                    гэдэг тийм сургаальд шүтэж тэр сургаалийг баримталж биеэн
                    засаж, гэрээн засаж явсан болов ч сүүлийн 3 зуун жилд бусдын
                    бэлэн төрд захирагдаж ирсэн учраас төрийн төлөө бодохоо
                    болиод гэрээ, биеэ боддог тийм явцуу үзэлд орж ирсэн байна.
                    Монголын төрийн төлөө зүтгэхээр толгой нь алга болчихдог.
                    Ийм юм байж. Манжийн үед ч тэгж байсан байна, Маршилын үед ч
                    тэгж байсан байна, тэрнээс хойш ч тэгж байсан юм байна. Тийм
                    учраас төрийг өөд нь татах бодол, дадал, сургаал сүүлийн
                    жилүүдэд сулраад хөрөнгө чинээгээ өөд нь татах гэдэг бодол
                    нь байхгүй болоод ядуу малчны хүү гэж хэлдэг энэ анкет аа
                    тэгж бөгөлдөг тийм байх гэж чармайдаг үзэл газар авсан юм
                    байна. Энэ бол уран зохиолд ч туссан байгаа. Хүмүүсийн
                    намтрыг үзэхлээр эрэг ч гэсэн энэ гарч ирнэ. Одоо хүргэн хүү
                    гэж кинон дээр сүүлд тэр гол баатар Дэмбэрэл нь хөдөлмөрийн
                    баатар болоход тэр сумын дарга болж тоглож байгаа жүжигчин
                    гавъяат Осор гуай гарч ирээд үг хэлдэг юм. Тэнд бүүр энгээд
                    сэтгэлд байж байдаг. Ядуу малчны хүү Санжидын Дэмбэрэл
                    хөдөлмөрийн баатарын болзол биелүүлж гж хэлдэг юм тэр.
                    Тэгэхлээр тэр ядуу малчны хүү гэдгийг нь зориуд тэгж
                    товойлгож хэлэхгүй бол болдоггүй тийм цаг үе байсан юм
                    байна. Тэрнээс болоод хөрөнгөлөг хүнээ ад үздэг муусайн
                    баячууд гэж нүд үзүүрлэдэг аан хөрөнгөжиж гүйцсэн гадаад
                    гүрнийг болохоор хөрөнгөтөн орон, капиталистууд гэж хэлээд
                    тэрнийг халдварт дахалтай юм мэт одо цэрвэж зайчиж хи гааль
                    юмаа хааж ингэж цэрвэж аж тарж байсан байна. Энэ нээс болоод
                    эдийн засгийн сэтгэлгээнд хөрөнгийг ийг одоо аривжуулах, өөд
                    татах энэ талаар муу бодож байсан байна. Болж байна уу. Аан
                    энээс болж би өөрийн орны баялагыг, өөрийн хүмүүсийн
                    бүтээлийг олигтой үнэлэж байсангүй. Газар доохийгоо ч тэгж
                    байсан юм байна, газар дээрхийгээ ч тэгж байсан юм байна,
                    гараар бүтсэнээсээ ч гамнаж хэмнэж байсангүй, оюунаар
                    бүтээснийн ч үнэлэж цэгнэж байсангүй. Оюуны бүтээлийг үнэлэх
                    гэдэг юманд өнөөгийн байдлаар монголчууд ер хүрээгүй байна.
                    Бяртай хүнийг үнэлээд л овоо болсон аан гээд л Баянмөнх,
                    Мөнхбатаас эхлээд Давгадорж, Даваажаргалы хүртэл одоо ингээд
                    л бүгдээрээ таньдаг байхад ухаан нь дэлхийн хэмжээний
                    эрдэмтэн болсон ухаан нь одоо Намсрай гуайг хичнээн хүн
                    мэдэж байгаа юм. Намсрай гэдэг энэ эрдэмтэн гээд тэхлээр
                    зэрэг юунаы эрдэмтэн юм гэж асуух, эрдэмтэн хүн энэ хүн юу
                    хийсэн юм бэ гэж асуух хэмжээний хүн манай малчин ардын
                    дотор байтугай манай сэхээтэн, удирдах ажилтны дотор үй түм
                    байгаа гэж би ам бардам хэлж чадна. Гэтэл Намсрай гэдэг
                    эрдэмтнийг Физик тэр аан бүр нарийн ухаанаар дэлхийн
                    хэмжэний хүн юм шүү дээ гэдгийг цэгнэдэг хүн монгол дотор ер
                    хэд бол. Ухаан нь одоо математикийн Дашдорж гэдэг их
                    сургуулийн багш хүнийг үнэлдэг хүн хэд юм. Гэтэл хөгжмийн
                    зохиолч одоо Сансар, Гэрэлтхийнх ч гэх юмуу Жанчанноровынх ч
                    гэх юмуу үнэлдэг хүн хэд байгаа юм. Тэрнийг үнэлхийн оронд
                    нийтийн дуу зохиодог одоо Чулуунхүүг ч юм уу ухаан нь мэдэх
                    жишээний ийм түвшинд байгаа гэж боддог би. Энүүний цаад
                    байгаа язгуур шалтгаан нь юу вэ гэхлээр бид үнэлэмжийг
                    орхиод, оюуныг орхиод, дэнүү мериаллаг, дэндүү өнгөц аж төрж
                    ирсэн байна гэж ингэж шүүмжилж боддог болсон би. За энэ юмыг
                    одоо маш олон баримтаар нотлож болно доо. Одоо симфони
                    бичдэг хөгжмийн зохиолчийг үнэлэхгүй нийтийн дуу бичдэгийг
                    хүндлэх, ари романс дуулдаг дуучны нь биш нийтийн дуу
                    дуулдаг дуучны нь хүндлэх, аан уран зохиол бичдэг хүнийг нь
                    үнэлээд онолын бүтээл гаргадагыг нь орхих ийм хэмжээнд
                    байгаа бид нар. Уран жолоодогын одоо машины жолоочыг
                    хаячихаад нийтийн тээврийн жолоочийг үнэлэх ч юм уу тэр
                    хэмжээний байгаа. Энэ нээс болоод бид нар оюуны чадвартай
                    эрдэмтэд, оюуны чадвартай хүмүүсээ гадагш нь гаргаж алддаг.
                    Одоо аан IBN-д байгаа юмуу тэр Бильгетсийн аан WINDOWS
                    программаар ажилладаг тэр MICROSOPT д байгаа юм уу ийм
                    залуучуудыг бид нар эндээ ажилуулах материаллаг нөхцлийг
                    бүрдүүлэж чаддаг болох болоогүй. Энэ нээс болоод Японд,
                    Германд, Америкд, Сенга урт манай өнөөгийн залуучууд манай
                    жаахан толгой нь ажиллаж магадгүй хүмүүсүүд тийшээ гарч алга
                    болоод байх юм байна. Тэр нээс гадна өнөөгийн төрийн явуулаж
                    байгаа бодлого ингэж оюунлаг хүмүүсээ ажиллах хүчин байдлаар
                    гадагш гаргаж алдаж байна. Энэ удаан үргэжилбэл аан их
                    хорломтой юманд хүрэн. Тэрний зах зух нь одоо мэдэгдэж
                    байна. Эрэгтэйчүүдээн ажиллах хүчин байдлаар гаргаж гадагш
                    алдаж байгаагаас болоод гэр бүл сарниж байна, хүүхэд эцэггүй
                    өсөж байна, хүүхнүүд нөхөргүй зүдэрч байна. Энийг зохицуулах
                    төрийн бодлого байхгүй байна. Төрийн бодлого дотроо энд нар
                    зөвхөн улс төр гэж хэлээд тэр полетика гэж байгаа тэр хуурай
                    аан улс төр ярьдагаас биш эдийн засгийн суурьтай аан
                    экономическа полетика гэдэг юмыг ерөөсөө хийхгүй эдийн
                    засгийн бодлого нь хоцрогдоод тэр дотроо улс орны голлох,
                    тэргүүлэх салбарыг хөгжүүлэх тэндэхийн мэргэжилтныг бэлтгэх
                    аан тэрлүү хөрөнгө цутгах энэ асуудал дээр дэнүү тийм балчир
                    ойрхон 5 жилийн дараах юмыг л үзэхгүй ийм бодлого явуулж
                    байна даа. Энээс болоод хүн амын өсөлт маш аймшигтайгаар
                    доошоо унаж байна. Энэ бол одоо буцааж сэргээж болохгүй
                    болдоггүй гэдгийг бусад хөгжингүй орнуудын хүн амын өсөлтийн
                    түүх нотолсон тэр байдал дээр хүрч ирчихээд байж байгаа.
                    Энийг монголын энэ одоогийн засаг лав ойрын 20 жилийн дотор
                    засч чадахгүй. Би бас энүүгээр гэр бүл төлөвлөлт гэдэг бол
                    аан үр хөндөлт хийгээд л гэр бүл төлөвлөлт хоёрыг зохион
                    байгуулж байгаа юм шиг тийм өнгөцхөн гэнэ байдалд аж төрж
                    байна. Энэ нээс болоод хүн амын өсөлт 10 дахиан буурсан. Хүн
                    ам цөөтэй ийм өргөн уудам нутагтаа цацагдчихсан юм шиг
                    нутгалдаг байсан монголчууд одоо хоёр гуравхан том суурингаа
                    аан тойрч бөөгнөрч амьдардаг ийм байдал ийм байдал руу орж
                    ирлээ. Энэ бол өнөөгийн энэ засгийн хүн амын бодлого эдийн
                    засгийн бодлого буруу байгаагийн хамгийн тод илэрхийлэл. Аан
                    ядууралтай дайн зарлана гэж яриад ядуучуудтай дайн зэрлэж
                    байгаа юм шиг тийм бодлого явуулж байна. Энэ төрийн толгойд
                    байж байгаа улсуудын дотор эдийн засгийн онол гэдэг юмыг
                    уншсан хүн ер нь аль хир байдаг юм. Төрийг жолоодно гэдэг
                    бол үзэл суртал биш эдийн засаг байгаа юм. Хуучин чинь тэр
                    Цэдэнбал, Батмөнх эд л Содном, Жасрай гээд улсууд чинь
                    дандаа эдийн засагч улсууд байсан юм шүү дээ. Одоо бүүр
                    нарийн сайн ярих юм бол сангийн сайдаар эдийн засагч хүн биш
                    хүн аваачиж тавих юм. Сан хөрөнгийг нэр томьёог нь ойлгохгүй
                    хүн бол барьж чадахгүй шүү дээ. Ухаан нь орон сууцныхаа
                    мөнгийг төлөх гэдэг юм ярихдаа цахилгааны нь мөнгийг хаяж
                    төлөөд явдаг гэрийн эзэн байвал тэр айл сүйр нь шүү дээ. Яг
                    ийм байдлаар улс орны эдийн засгийг санаатайгаар унагааж
                    байгаа юм шиг ийм бодлого (0:39:59) явуулж байна. Энийг бол
                    би энэ хэдэн залуучууд хийж байгаа гэж ерөөсөө болохгүй
                    байгаа энэнийг цаана нь заадаг зөвлөдөг хүн байгаа гэж
                    боддог би. Жефри Саксаас эхлээд одоо Японы ч юм уу,
                    Америкийн ч юм уу эдийн засагчдаар заалгаж зөвлөх болгож
                    эднэр одоо төрийн бодлогоо хийж эхэлсэн шүү дээ. Би тэгээд
                    тэд нар нь зааж өгсөн байх даа гэж боддог шүү дээ би одоо.
                    Улс орны эдийн засгийг энэ хүмүүсүүд өөд нь татаж байгаа гэж
                    ам нь хэлж байгаа боловч ажил дээрээ унасан одоо маш олон
                    орд газрыг аан оновчгүй ашиглаж байгаагийн дээр цөлмөж
                    байгаа. Хуучин бол төлөвлөгөөтэйгөөр ашигладаг байсан бол
                    одоо зорилготойгоор цөлмөж байна. Тэгэхлээр би бол энэн дээр
                    их муухай хорлонтой юм бичиж хэвлүүлсэн. Хэвлүүлж
                    боломооргүй үмхий тийм хорлонтой юмнууд ч надад бий. Би одоо
                    түрүүн хэллээ шүү дээ одоо үр хөндөлт гэдэг бол тэр гэр бүл
                    төлөвлөлт юм биш байгаа юм шүү гэж тэр. Тэрэн шиг энэ улс
                    орны эдийн засгийн нөөгийн байдлыг ойрын үед зас ч чадахгүй
                    эд нар засна гээд л яриад байна чадахгүй. Яагаад чадахгүй вэ
                    гэхлээр эдийн засгийн ухаан гэдэг юмыг үзсэн хүмүүсээсээ
                    асуудаггүй тэднийхээ хэлсэн хийснийг хэрэгжүүлдэггүй, ийм
                    засаг бол улс орны эдийн засгийг өөд нь татаж чадахгүй.
                    Монголын түүхэнд байсан хамгийн муу засгийг би одоо байгаа
                    гэж бодож байгаа. Монголын түүхэнд байсан хамгийн муу
                    засгийг би одоо байгаа гэж бодож байгаа. Тэгээд яагаад ингэж
                    байгаа вэ гэхлээр төрийн хэргийг түрийвчний хэрэг бологосон
                    хүмүүсүүд тэр толгой дээр байж байна гэж боддог би. Хуучин
                    цагт бол одоо аан заазалдаг нэг үе байлаа намайг төрөхөөс
                    өмнө цаазалдаг үе байсан юм гэнэлээ. Айгаад одоо одоо тэгдэг
                    болов уу, ингэх болов уу гэж айгаад хэлж болохоо байсан
                    байсан. Одоо бол би одоо ямар дахиад 60 жил болох юм биш дээ
                    ер юунаасаа айхав дээ энэ төр бол дампуурсан, илжирсэн, бүүр
                    ялзарсан, үжирсэн ийм бодлого явуулж байна гэж боддог би.
                    Энийг зорилготойгоор ингэж байна гэж боддог. Зорилго нь юу
                    вэ гахлээр их гүрнүүдийн том үндэстэн дамнасан компани,
                    карпорацуудын явуулгаар ингэж байгаа гэж боддог. Эдийн засаг
                    гэдэг бол аж байдлын хамгийн энгийн юмнаас эхдээд улс төрийн
                    бдлогоор дамжаад цэрэг дайны бодлогод хүрдэг их тийм
                    хорлонтой юм байгаа юм. Монгол хэлний тэр засаг гэдэг үг бол
                    их хол байдаг юм. Манайхан эдийн засаг гэдэг юмыг зоос,
                    мөнгө, хүснэгт, маягт, цалин, төгрөг ингэж ойлгоод байгаа юм
                    шиг байгаа юм. Тэгтэл эдэд засаглуулаж оршдог юм шүү дээ хүн
                    төрлөхтөн. Эдийн засаглал дор аж төрдөг. Төрийн засаглал дор
                    байна гэж боддог боловч үнэнэ хэрэг дээрээ эдийн засаглал
                    дор байдаг. Тэр эд мөнгний засаглалд байж байгаагаа л ухаарч
                    тэрийгээ зөв жолоодож чадахгүй бол тэр аан төрийн засаглал
                    бол засаглал болж чадахгүй. Улс төрийн тусгаар тогтнолыг
                    эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулж чадаагүй л
                    бол тусгаар тогтнолоо алдана. Бид өнөөдөр тэр 800 жилийн
                    ойгий нь тэмдэглэж байна гээд хэлээд байгаа тэр Чингис хааны
                    байгуулсан монголын нэгдсэн улс гэдэг юм чинь улс төрийн
                    тусгаар тогтонолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор
                    баталгаажуулж чадсан тулдаа оршоод байсан юм шүү дээ. Чингис
                    хааныг нэг л их тийм түрэмгийн дээрэнгүй ээ эз ……….. эзэлж
                    авах, алах хядахын дон тулсан л одоо морин дэлэн дээгүүр
                    яваад л чавчаад алаад л байсан амьтан юм бодоод л хэлээд
                    бичээд байдаг юм. Үнэн хэрэг дээрээ бол Тэр нь хоёрдугаар,
                    нэгдүгээр нь бол эдийн засгийн бодлого л байгаа шүү дээ.
                    Арилжаа наймаа чөлөөтэй хийж болохгүй болоод, амар хэрэлдэж
                    тохирч чадахгүй болоод сэлэм илдээр ярьдаг гуравдугаар
                    шатандаа орсон үе ий нь бид нар яриад байгаа юм шүү дээ. Би
                    монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх гэдэг юмыг оролддог
                    болоод 20 гаруй жил болоо юм болов уу даа. Энэнгээр монголд
                    марксист эдийн засгийн сэтгэлгээний түүхтэй холбоотой цуврал
                    өгүүлэл, үндэсний эдийн засаг сэтгүүлд хэвлүүлснээс хойш
                    яахав энэ одоо нөгөө мөрддөг, цагддаг элдэв янзын юм байхгүй
                    болоод аан хэвлэл, утга зохиолыг хянах газар байхгүй болоод
                    би одоо ингээд юмаа хэвлүүлж эхэлсэн. Тэр үеэс хойш монголын
                    эдийн засгийн сэтгэлгээний талаар нилээд хэдэн юм
                    хэвлүүлсэн. Энэ жил сая бие даасан аан манаграфи нэгэн
                    сэдэвт (0:46:04) зохиолын нэгдүгээр дэвтрийг хэвлүүллээ.
                    Энийг монголын нэгдсэн гүрний үеэс дуусгаж байгаа юм. Монгол
                    хүний эдийн засгийн сэтгэлгээ нь бусад орныхоос бусад
                    угсаатныхаас ухаан нь юугаараа ялгаатай юм. Тэр намхан
                    хамартай нарийхан нүдтэйдээ байна уу өөр юманд байна уу
                    гэдгийг гаргахын тулд аа монголын эдийн засаг сэтгэлгээ
                    гэдэг юм юугаараа онцлог юм вэ гэсэн тусгай бүлэг оруулж
                    байгаад хэлсэн. Тэгэхэд онцлог юм байдаг юм байна. Монгол
                    хүний сэтгэлгээ нь хятад хүнийхээс өөр. За яагаад тэгдэг вэ
                    гэхээр монголд нүүдлийн мал аж ахуй гээд нэг юм байсан
                    байна. Тэр нь суурин мал аж ахуйгаас өөр, бэлчээрийн мал аж
                    ахуйн бусад хэлбэрээс өөр. Мал аж ахуй нь тариалангаас өөр,
                    аж үйлдвэрээс өөр ийм аж ахуйн эдийн засгийн өөр хэлбэр
                    байсан байна. Энэ хэлбэр нь сэтгэлгээний өвөрмөц маяг,
                    загвар төрөл бий болгодог юм байна. Аан тэр нүүдлийн аж
                    ахуйн нөхцөлд тэр нүүдэлчдийн өөр сэтгэлгээ бүрэлдэж тогтдог
                    байна. Суурин ард түмнийхээс өөр сэтгэлгээтэй. Тэр дотор хэд
                    хэдэн содон онцлог байна. Ухаан нь Хятад бол юм хураадаг
                    заншилтай, эд хураадаг уламжлалтай. Өөрийнхөө ердийн
                    хэрэглээг хясаж, хасаж танаад хураадаг. Өөрөө тамтаг өмсөж
                    байгаа хирнээ зоосоо хураагаад байдаг ийм сэтгэлгээтэй
                    байдаг. Тэгээд тэрийгээ эдэлж гүйцэхгүй үхдэг. Одоо үхсэн
                    хятадын хөрөнгө энд тэндээс шилэрч ирсэн тохиолдол монголд
                    зөндөө байна. 1999 оны 5 дугаар сард 3 дугаар сургуулийн
                    дэргэдэх байшингийн гадаа Гэсэр сүмийн хойд талаас шороо
                    авчраад буулгасан дотор Мекскийн мөнгөн доллар таягт гэж
                    хэлдэг байсан доллар зөндөө олон гарлаа. Тэгээд тэрийг
                    хүүхдүүд, буулгасан шороон дээр тоглож байсан хүүхдүүд олоод
                    тэгээд цэрэг цагдаа болоод бүртгэж аваад яасан ийсэн болоод,
                    ингэсэн чинь тэр Тасганы овооны зүүн тал одоогийн энэ 6
                    дугаар хорооллын зүүн талд хуучин хятадууд газар гэр ухаж
                    эрэгжин гэр гэж газар гэр ухаж байж байдаг байгаад тэгээд
                    тэндээсээ тэнхжих дээрээ зэрэг аан наад талдаа хятадын 9-н
                    гудамж гэж аа одоо бий болж хятад дамнуурчны хороолол бий
                    болж оршсон юм байна лээ. Тэгтэл тэнд нүүж ирэхэд нь л одоо
                    юмаа авч чадалгүй юм уу эсвэл эзэн нь үхээд юм уу тосгоны
                    овооны зүүн талд гэсэр сүмийн хойд талд тэр Мекскийн мөнгөн
                    доллар ч одоо Богд хаант монгол улсын үед гүйж ирсэн аан
                    цагаан мөнгө юм шүү дээ. Тэрийг манайхан тэр таяг барьсан
                    өндөр хүний зурагтайгаас нь болоод таягт гэж нэрлэж байсан
                    юм. Тэр зөндөө гарч ирсэн. Тэр жишээний юм нэг бус. Тэгтэл
                    ерөөсөө монголчууд юуг ч хадгалдаггүй. Зоос мөнгө хадгалах
                    нь байтугай одоо хөрөнгө хадгалдаггүй. Яагаад хадгалдаггүй
                    вэ гэхээр хуваасан эд нь нүүдлийн амьдралд нь тээр болдог.
                    Эд хурааж болдоггүй. Баяжиж болдоггүй. Хөрөнгө, малчин
                    монгол хүний нүүдэлчин монгол хүний хөрөнгө юу байвал болох
                    вэ гэхээр нүүхэд явж болдог үгүйдээ ачиж болдог тийм байх
                    ёстой тэрнээс болоод одоо байшинтай монгол юм уу хашаатай
                    монгол мм орд харш эдлэн газартай монгол гэх юм уу одоо
                    европынхны шилтгээн усадьба гэхчлэн юм ерөөсөө байсангүй.
                    Хятад хүн шиг одоо байшин бариад тагз бариад суух боломж
                    зөндөөн байхад дандаа л гэр бариад нүүгээд яваад байсан
                    байгаа юм. Тэр ч байтугай 2 гэртэй монгол ч ер нь байхгүй.
                    Суурин ард түмэн ноднингийнхоо хураасан ногоог юм уу хадсан
                    өвсийг хадгалаад дараа жил нь малдаа өгч болдог байхад
                    монголчууд ноднингийн ноолуурыг ч хадгалах боломжгүй. Тэр нь
                    тээртэй. Тэр даруйд нь боловсруулаад л эдлэхүүн болгохгүй юм
                    бол хураасан бүх юм нь хэрэггүй болдог. Тэгэхээр хураах
                    сэтгэлгээгүй юм байна монголчүүд. Тэгээд аан одоо монголын
                    оюун сэтгэлгээний нилээн нэрт төлөөлөгч Данзанравжаа хутагт
                    гэдэг хэлсэн байгаа юм. Хураахын баханд бүү шуна,
                    хэрэглэхийн зохист мэргэш гэж. Монголчуудын эдийн засгийн
                    сэтгэлгээний гол баримтлал нь баримтлал одоо энэ 2 мөрөнд
                    бүрэн шингэсэн гэж үздэг. Тэгээд шинэ хэвлүүлсэн номынхоо
                    хуудас бүхэн дээр энэ үгийг тавьж хэвлүүллээ би. Энэ
                    хураахын баханд бүү шуна, хэрэглэхийн зохист мэргэш гэдэг
                    үгийг өнөөгийн бизнесийн ертөнцийн одоо үгээр хэлэхийн бол
                    зоос мөнгийг олж болдог юм аа олддог юм аа харин зохистой
                    зарцуулах ёстой байгаа юм. (0:51:41) Зарцуулах нь л хэцүү
                    байгаа юм олох нь хэцүү юм биш гэдэг тэр томъёололтой өчөөд
                    яг нийлнэ. За 2 дугаар нэг монголчуудын сэтгэлгээнд байж
                    байгаа онцлог нь юу байна вэ гэхлээ арилжаа наймааг нэг их
                    таашаадаггүй үзэлтэй юм. Наймаа хийж байгаа хүнийг одоо мал
                    маллаж байгаа хүнээс дорд үздэг панзчин, дамчин гэж хэлж
                    одоо жаахан тийм шоолонгуй ханддаг. Монголчууд ерөөсөө
                    наймаа арилжааг гол болгодоггүй юм байна. Яагаад тэгж байсан
                    вэ гэхээр тэр нь боломж нөхцөл хэрэгцээ талаасаа аль аль нь
                    байсангүй. Таван хошуу мал… малтай малчин хүнд юм худалдаж
                    авах хэрэгцээ ер нь тун бага юм. Тэр мал нь идэх, өмсөх, өө
                    уух, цэнгэх, наргих, уралдах, тоглох за ерөөсөө л бүх
                    хэрэгцээгий нь бараг иж бүрэн хангадаг байна. Таван хошуу
                    малтай байхад унаатай байна. Тээврийн хэрэгсэл бэлэн байна,
                    ачилага байна, уналга байна, уралдааны морь байна, уудаг
                    айраг байна, аа дайлдаг сархад нь байна, тоглодог шагай
                    байна, дэвсгэр хучлага байна, хувцас байна, түлэх түлээ нь
                    байна, одоо бүх юм нь тэндээсээ гардаг. Тэрийгээ даруй
                    боловсруулаад хонио хяргаад л ноосоо саваад л эсгий хийгээд
                    л нэхийгээ… хонио гаргаад л, нэхийгээ элдээд л, дээлээ
                    хийгээд л, үнээгээ саагаад л, бяслагаа хийгаад л өрмөө
                    сагсаалгаад л ингээд л ерөөсөө л тэр л хэрэглэх үйлдвэрлэх
                    үйл явц нь давхар зэрэгцэж яваад л байдаг завсарт нь
                    худалдаа ордоггүй. Солилцоо байдаггүй хэрэглэлээ үйлдвэр
                    хоёр зэрэгцээд яваад байдаг дунд нь арилжааны үе шат нь
                    бараг байдаггүй. Ийм аж ахуйтай юм байж. Аа тэр аа ноос
                    хяргадаг, мах, малаа нядлаад мах гаргадаг, арьс шир гардаг
                    тэр цаг үе нь бүх малчдад зэрэг зэрэг гарч ирээд зэрэг алга
                    болоод байдаг учраас нэг нь нөгөөдөө арьс шир зарах юм уу,
                    мах, ноос зарах, сүү зарах гэх юм ерөөсөө байдаггүй юм
                    байна. Ингэхээр зарах бололцоо зарах хэрэгцээ хоёр нь
                    хоёулаа алга болчихоод илүү гарсан юмыг нь зарах гэхлээр
                    зэрэг тэрийг хэрэглэдэг хэрэглэгч нь дандаа монгол биш юм
                    байгаад байдаг юм байна. Тэрнээс болоод монголчуудаас юм
                    худалдаж авдаг хүн гадны хүн байхаас биш монгол хүн
                    байдаггүй болж таардаг юм байна. Энэнээс болоод худалдаа
                    хийж яваа хүн нь монгол биш хүн байдаг юм байна. Монголын
                    нууц товчоо гэж хэлээд монголчуудын одоо аан 7,8-н зуун жил
                    гол шүтээн болж ирсэн тэр төрийн нууцыг хадгалаж байсан тэр
                    нууц товчоонд цорын ганц худалдаачин гардаг юм. Хасаан гэж.
                    Мянган ирэг худалдаж аваад, булга, хэрэм худалдаж аваад
                    Чингис хаантай уулзав гэж байгаа тэр Узбек сартуул
                    худалдаачин байгаа юм. Өнгөрсөн зуны өмнөх үеийн 19-р зууны
                    монголбн аж үйлдвэрийг үзүүлсэн монголын одоо шинэ үеийн
                    уран зохиолыг үндэслэгч Нацагдоржийн бичсэн “Учиртай гурван
                    толгой” гэдэг дуурь дээр худалдаачин гардаг юм, Төвд
                    худалдаачин гардаг юм. Монголчууд хятад хүн бүрийг наймаа
                    гэж хэлдэг. Тэр наймаа худалдаа эрхэлдэг үү эрхэлдэггүй юу
                    гэдгээс нь үл хамааран хоёр хятад явж байвал тэр хоёр наймаа
                    явж байна гэж хэлнэ. Хоёр хятадын суудаг суурин байвал
                    наймааны суурин гэж хэлнэ. Нийслэл хүрээний дэргэд байсан
                    хятадуудын суурин элбэг Амгалан гацаа гэж байгаа одоогийн
                    Амгаланбаатар хот гэдгийг хүрээний наймаачин гэж байсан Аан
                    Хиагтад байсан хятадын сууринг Хиагтын наймаачин гэж байсан
                    байна. Тэхлээр хятадуудын суудаг газрыг наймааны газар гэж
                    хэлээд хятад хүнийг наймаа гэж хэлээд монголд дотоод
                    худалдааны ер нь бараг л 70,80-н хувий нь хятад эрхэлж
                    байсан юм байна.Тийм учраас монголчууд хятад хүнийг Хятад
                    хүн гэдэггүй наймаа гэж хэлдэг. Наймаа гэж хэлдэг нь ерөөсөө
                    л хятад хүн гэсэн үг байсан. Тэрийг одоо намайг хүүхэд
                    байхад Өвөрхангайн төвд байсан нэг зургаа, долоон хятад
                    байдаг газрыг наймааны байр гэж хэлдэг тэгээд цагаан наймаа,
                    буянт наймаа, далай наймаа гээд ингээд хэлдэг тийм байлаа би
                    Өвөрхангайн хүн л дээ. Тэгэхээр наймаа хийх гэдэг юмыг
                    монголчууд тийм дорд ажил, муу үйл гэж үздэг гэсэн нөлөөлдөг
                    байсан байна. Буддын сургаалын тэр шашны сургаал дотор
                    байдаг зарим баримтлалаар арилжаа наймаа гэдэг бол сэтгэлийг
                    бохирдуулдаг гэж үздэг. Ухаан нь мал гэдэг одоо тэр баялаг
                    нь эдийн баялаг, монголчуудыг зөвхөн эдийн баялаг биш
                    сэтгэлийн баялаг болсон байдаг монгол хүний хувьд. Монгол
                    хүн сайхан морь , хурдан морь, сайхан хүлэг, сайн сүүтэй
                    үнээ, маш сайхан ат тэмээгээр бахархана. Өөрийн биш байсан ч
                    хараад баярлана. Бүүр манай тэднийд манай хошууны манай
                    аймгийн тэр хүнд тийм сайхан морь бийгээд хүний юмаар
                    гайхуулаад сэтгэлийн цэнгэл эдлэж чаддаг хэмжээнд хүртлээ
                    мал нь сэтгэлийн баялаг болсон байдаг. Гэтэл арилжаа наймаа
                    тэгэхгүй. Тийм сайхан юм худалдсан гэж юм уу тийм сайхан юм
                    худалдаж авсан гэдэг юм нь ер нь л сэтгэлийн баялаг болдтоо
                    хөгжөөгүй. Наймаа хийхэд монгол хүн одоо хэрнээ одоогийн энэ
                    захын наймаачид ч гэсэн авсан өгсөндөө өлзийтэй болтугай гэж
                    хэлдэг ерөөл хэлдэг юм. Яагаад тэгдэг вэ гэхлээр наймаа
                    хийхэд авсан хүн нь ч сэтгэл дундуур, өгсөн хүн нь ч сэтгэл
                    дундуур үлддэг гэж үздэг. Яагаад тэгж байгаа юм гэхээр
                    наймаа хийх худалдахад юмны үнийг заавал өсгөж зарж байж
                    ашиг гардаг юм байна. Энэнээс болоод аан өгсөн хүн арай л
                    доогуур зарчихлаа гэж бодох, авсан хүн арай л дээгүүр
                    авчихлаа гэж л бодох, тэгээд уул нь одоо тэнд очиж тэдийд
                    тэрнэээээс авбал арай хямдхан авах байсан юм гэж сэтгэл
                    дундуур үлдэх аан зарсан хүн уул нь одоо тийшээ очоод л
                    тэрэнд тэдэд зарсан бол арай үнээр илүү зарах байсан гэж
                    сэтгэл дундуур болох. Ийм одоо сэтгэлийг гундаадаг гэдэг ийм
                    үзэлтэй. Энэнээс болоод арилжаа наймаанд одоо өөдрөг сэтгэл
                    ер нь хомос. Хэрэв авсан хүн хямдхан үнээр авсан байгаад
                    сайхан одоо би хямдхан авчихлаа гэж хөөрч баярлаж болох
                    боловч нөгөө хүн хямд өгчихлөө гээд сэтгэлээр дундуур
                    боддогоос болоод хойноос нь харуусал төрөөд сэтгэл гунддаг
                    гэж ингэж үздэг юм байна. Дорно дахины философи дор дорны
                    гүн ухааны баримтлал ёсоор сэтгэл бол биеэс эрхэм, сэтгэл
                    бол эдээс эрхэм тийм учраас ссэтгэлийг гундаадаг юм бол одоо
                    тун муу үйл гэж тооцогддог юм байна. Өөр нэг юм цаашаа яваад
                    яаадаг юм бэ гэхээр нэгэнтэй эдлэн юмыг нэмэгдүүлэж
                    худалддаг учраас худалдаа хийж байгаа хүн эдийнхээ үнийг хий
                    хөөрөгдөж худал хэлж алтыг гууль гэдэг юм уу аан одоо арвайг
                    буудай гэдэг юм уу одоо ингэж худал хэлээд чанары нь өсгөж
                    юм уу, үнэнийг худал хэлж зараад эсвээс дэнс, жинлүүр мэтийг
                    одоо буруу ашиглаж мэхлэж, хохьлиж зарах юм бол асар их
                    нүгэл болдог гэж хэлдэг.Тэр биеээр үйлдэх нүгэл гэдэг тэр
                    арван хар нүгэлийн дотор байгаа шүү дээ Хэлээр үйлдэх нүгэл,
                    биеэр үйлдэх нүгэл, сэтгэлээр үйлдэх нүгэл гэдгийн дотор нэг
                    дэнс жинлүүр мэтээр одоо мэхлэж хохьлож одоо ирсэн өгснийг
                    авсан байвал нүгэл гэж байгаа юм. Ирсэн өгснийг авах гэдэг
                    дотор бол одоо бол хүмүүсүүд хулгай хийхийг л бодоод байх
                    шиг байна. Тэгтэл тэр хулгай хийхээс гадна ирсэн өгснийг
                    авдаг тэр арга бол одоо зальлаж авах, луйвардаж авах, хулгай
                    хийж авах, дээрэмдэж авах, аан мэхлэж авах гэж нэг аа заасан
                    байдаг юм шүү дээ. Тэр эс өгсний дотор. Тэр дотроо бүүр одоо
                    бүүр их нарийн байдаг. Авчихаад өгөхгүй байвал луйвар гэнэ.
                    Харж байхад нь дээрэлхэж авах юм бол дээрэм гэнэ. Аан
                    хараагүй эзгүйгээр нь авах юм бол хулгай гэнэ. Ангилаад энэ
                    тэр нь тийм үү гэлтээ энэ нь ийм үү гэлтэй хулгай хийхдээ
                    ухаан нь эгэл ардын юмыг хулгай хийсэн байвал гэн тийм
                    нүгэлтэй, эцэг эхийнхээ юмыг хулгай хийсэн байвал ийм
                    нүгэлтэй, эзэн дээдсийнхээ юмыг авсан байвал ийм нүгэлтэй,
                    эцэг болсон багшийнхаа юмыг авсан бол ийм нүгэлтэй эд нар
                    гээд ангилаад заасан тийм шашны сурталын ном байдаг юм шүү
                    дээ. “Тонилхийн чимэг” гэдэг судрын тэр арван хар нүглийг
                    тайлбарласан бүлэг дотор энэ байдаг юм. Тэгэхлээр энийг тэр
                    худалдаа наймаан дээрээ очоод дэнс жинлүү мэтээр мэхлэж
                    хохьлож авсан байвал нүгэлтэй гэж заасан байна. Тэгээд
                    эдийнхээ үнийг одоо хий хөөрөгдөж гуулийг алт гэж зарсан юм
                    уу одоо ийм байвал тийм нүгэлтэй гээд ингээд заасан учраас
                    монголчууд тэр худалдаа наймааг үзэхгүй мууд тооцох бас нэг
                    шалтгаан гарч ирнэ. Тэрээс цаашаа гарч ирээд одоогоор гүйцэд
                    тайлбарлахад олон хүн ойлгохгүй байж болох өөр бас нэг
                    шалтгаан бий. Аан хямд юмыг авахгүй үгүй одоо тэрний зарж
                    байгаа хямд юмыг авснаас тэрний зарж байгаа үнэтэй юмыг
                    авсан нь дээр гэдэг ийм юм монголчуудын дотор одоо хэрнээ
                    байгаа Яагаад тэгдэг вэ гэхлээр хүйтэн гарын юмыг авахгүй,
                    муу хүний зарж байгаа юмыг авахгүй, сайн хүнийн зарж байгаа
                    юмыг авна, зарж байгаа нь эдэлж байсан учраас энэ хөөргийг
                    илүү үнээр авна гэж хэлдэг. Нэг ийм юм байгаа юм Энэний цаад
                    язгуур агуулга нь бүүр цаашаа явж байгаа тэр изотерхи ухаан
                    юм уу нууц тарний ухаан гэдэг юм руу очих аливаа эдэд эзнийх
                    нь энерги шингэдгийг тайлбарлагдах тийм нэг содон юм бий.
                    Багшийн хэрэглэж байсан эдийг амсана, авна тэрнээс зах
                    дээрээс авахгүй. Хоёр дахин үнээр авсан ч яадаг юм вэ. Гэдэг
                    юм уу ийм сэтгэхүй монголчуудад байдаг. Энэ бол дорнын гүн
                    ухааны тэр билэг бирамидын ёсонд очиж очиж нийлнэ. Сэмбэ
                    замбын ёсонд бүүр түүр лав л лавдлахаар юм руу очдог юм.
                    Тэгэхээр монголчууд худалдаа наймааг үзэхдээ үнийг нь биш,
                    эдийг нь биш эзний нь эрхэмлэх нэг сэтгэлгээтэй. Ийм юм гарч
                    ирдэг. Ийм ийм юмнууд явсаар байгаад монголын эдийн засгийн
                    сэтгэлгээ гэдэг юм дотор худалдаа арилжааг үздэггүий и одоо
                    малыг үздэг сэтгэлгээнээсээ дээгүүр байдаг биш доогуур
                    байдаг. Худалдааг одоо хэрнээ одоо олиг муутай юманд
                    тооцдог. Ийм юм улирч ирсэн байна. Ийм нэг онцлог байна.
                    Тэрнээс цаашаа яриад байх лээр зэрэг олон олон онцлог бий.
                    Тэгээд тэр бүгдийг үзэж байж байгаад монгол хүний эдийн
                    засгийн сэтгэлгээний ерөнхий онцлог бол хэвшмэл нэг
                    загвартай биш хөгжиж дээшилж ирсэн боловч хятадынхаас өөр.
                    Монгол сэтгэлгээгээр ногоо тарина гэж л лав болохгүй,
                    чадахгүй, туулай үржүүлнэ гэх юм уу, тахианы аж ахуйг монгол
                    сэтгэлгээгээр эрхлэх аргагүй нүүдлийн мал аж ахуйдаа
                    тохирсон өвөрмөц өөр ухаантай улсуудаа. Монголын хар модон
                    тэрэг байна шүү дээ дөрвөн, бараг дөрвөлжин шахуу дугуйтай
                    хар модон тэргийг харчихаад харийн хүн хөөрхий энэ
                    монголчууд 20 дугаар зууны сүүл гэхэд л одоо дугуй юм хийж
                    чаддаггүй, тэрэгнийхээ дугуйг дугуй хийж чадахгүй л байж
                    байгаа улс байна гэж бодно биз. Аан гэтэл хар модон тэргийг
                    дөрвөн мөөртэй бараг дөрвөлжин шахуу хийхдээ монголчууд
                    үхрээ хөтөлж яваад үхрийнхээ дөрвөн хөлний зайг хэмжиж байж
                    байгаад үхэр бүгдийн хасмаганд тааруулж хийдэг юм. Яагаад
                    тэгдэг вэ гэхээр хар модон тэрэг хэрэглэдэг, үхэр тэрэг
                    хэрэглэдэг хангай газар олон даваа гүвээтэй өгсүүр өөдөө
                    хэвтчихмээр газар явдаг учраас яг жин дугуй, жинхэнэ
                    дугуйтай одоо тэрэг хэрэглэж болдоггүй. Яадаг вэ гэхлээр
                    нөгөөдөх нь уруу газар үхрийнхээ хойноос түлхдэг, өгсүүр
                    газар үхрийнхээ хойноос чангаадаг ингээд малыг ачаанаас нь
                    илүү зовоодог учраас үхрийг нэг алхахад нэг мөр өнхрөөд л
                    тогтдог хойшоо ч чангаадаггүй урагшаа ч түлхэдэггүй ийм
                    дугуй хийдэг ёстой байхгүй юу. Тэгээд тэрийгээ том биетэй
                    том шаранд том дугуй , жижигхэн шаранд жижиг дугуй хийж үхэр
                    үхэртээ тохирсон дугуй хийгээд нэг хоёр жил эдлээд биеий нь
                    өөрчлөхлөөр, биеийг нь томрох лээр зэрэг өөр дугуй хийдэг.
                    Энийг хотын сэхээтэн ч ойлгохгүй, харийн зочин ч ойлгохгүй,
                    явуулын жуулчин ч ойлгохгүй. Хараад хөөрхий хүн төрөлхтөн
                    монголд дугуй хийж эхэлсэн үеэс л энэ чигээрээ байгаа юм
                    байна шүү дээ гэж бодно. Аан энэ жинхэнэ монгол сэтгэлгээ
                    мал маллагааны ахуй нөхцлөөсөө үүсч гарсан онол номнол
                    байгаа юм. Аан тал газар морь тэрэг хэрэглэдэг юм уу, говь
                    газар тэмээн тэрэг хэрэглэдэг бол тийм дугуй хэрэглэхгүй шүү
                    дээ. Тэмээн тэрэгний дугуй тэртээ тэргүй өндөр том юм байна.
                    Морин тэрэгний дугуй хөнгөн н…н…н… жөвгөр байна. Цүүцэн
                    тэрэг зөв энэ тэрэг нэртэй. Сүйх эд нэр бүр одоо чулуун уун
                    зэвсгийн үед сүг зураган дээр байж байгаа сүйхний дугуй
                    хүртэл жин дугаргуй байгаа юм шүү дээ.Тэрнийг чадаад л тэр
                    манай тооллын өмнө, тэр хүрэл зэвсгийн өмнө хийсэн жин дугуй
                    тэрэгтэй одоо морин тэрэг, сүйх тэрэг энэ Баянхонгорын урд
                    тал руу бичигтийн хадан дээр зураатай л байж байна. Гэтэл
                    одоо хэрнээ Архангайн үхэр тэрэгтэй монголчууд бараг
                    дөрвөлжин шахуу тэрэг хэрэглээд л байгаа юм. Тэхлээр энэ бол
                    жинхэнэ монголчуудын язгуур сэтгэлгээ юм байгаа юм. Энэ
                    сэтгэлгээ нь хятадынхаас ч өөр, оросынхаас ч өөр, тэр англи,
                    америкийнхантай бол ярих юм байхгүй Тэгэхлээр монгол хүн яг
                    өөрийнхөө тэр нүүдлийн мал аж ахуйгаасаа үүссэн тэр
                    сэтгэлгээгээрээ байх нөхцөл улам бүр хязгаарлагдаж,
                    хумигдаж, өөрчлөгдөж байна. Одоо зах зээлийн энэ нийгэм
                    гэдэг юм байгаа юмаа зарахгүй байх аргагүй болгодог юм
                    байна. Энээс болоод монголчууд хуучин сүүлий нь өргөж байж
                    хорголы нь унагаадаг ангил ирэгтэй, эвэр нь хувхайрсан амбан
                    шартай босоо хүн шиг шахуу тийм том бөхтэй атан тэмээтэй
                    байсан болбол одоо бараг төлөгөө худалдах, бяруугаа зарах
                    ийм байдал руу орохгүй болбол болохгүй болсон ийм нийгэм
                    ирж. Тийм учраас зах зээлийн сэтгэлгээ гэдэг бол монгол
                    сэтгэлгээг хувиргаж байгаа өнөөгийн нөхцөл болсон байна. Өөр
                    нэг содон юм юу вэ гэхлээр монголчуудын сэтгэлгээнд
                    өрнөдийнхөнд байдаггүй нэг юм бий дээ. Эдийг эрхэмлэдэггүй,
                    эрдмийг эрхэлдэг эдийн баян адаг, үрийн баян дунд эрдмийн
                    баян дээд гэж хэлдэг. Тэрийгээ жигтжэйхэн амархан
                    тайлбарлана. Одоо ухаан нь европод топ тэр сэтгүүл эднийгээ
                    одоо хүнийг хөрөнгөөр нь одоо дэс суурь эзлүүлээд тэргүүн
                    баян тэр гээд л одоо хамгийн дээд зэргийн баян хүнээ одоо
                    урд талд нь бичээд л тэрнийг дуурайж аж төрөх гээд л тэрний
                    өмнө бөхөлзөөд л уулзах гээд л чухам чихтэйхэн юм болоод л
                    хүндлээд л хачин байна. Яг сайн нарийндаа бодоод үзэх юм
                    болбол эдий нь хүндэлж байгаагаас биш эзнийг нь хүндэлж
                    байгаа юм биш болж харагддаг. Аа гэтэл дорно дахинд тэр
                    дотроо монгол за одоо баян хүн нэг шуурганд баатар хүн нэг
                    суманд гэж хэлдэг. Нэг нь ч л баяжиж болох боловч нэг нь
                    шуурганд хоосорч болдог болохоор тэрийг нэг их юманд
                    тооцохгүй. Тэр яахав баян л юм байгаа биз. Гурван үеийн баян
                    гэж байдаггүй юм. Хоосронодоо тэгээд гээд ингээд үл тоомсрох
                    жишээний юм зөндөө. Энийг ингээд үзэхлээр монголчууд л ийм
                    юм уу, энэ нь зөв юм уу, энэн дотор юу нь сайн , юу нь буруу
                    юм гээд ингээд бодоод үзэхлээр зэрэг бас л авууштай ч юм
                    бий, хаяууштй ч юм бий, сайн ч юм бий, муу ч юм бий. Хүний
                    амьдралын юм болохлээр зэрэг дан сайн юм уу, дан муу энэ тэр
                    гэж юм байхгүй шүү дээ. Хэтэрхий эдийг эрхэмлэхлээр зэрэг
                    муу энийг дорно дахины ухаан хэлдэг. Хэнд эд буй бөгөөс
                    түүнд харам буй гэж хэнд мэдэл буй бөгөөс түүнд нүгэл буй
                    гэж хэлдэг. Тэгэхлээр эд нь сэтгэлийг бохирдуулдаг гэж
                    хэлдэг нөгөөх л эрхэм юм нь л одоо сэтгэл гэж хэлээд байхад
                    л тэрийг нь эд бохирдуулаад л байдаг Эд байхаар харам байдаг
                    харам байхаар одоо сэтгэл нь бохирддог нүгэл хураадаг,
                    хүнээс харамладаг ингээд ингээд л нохой шиг болдог гээд
                    ингээд л хэлдэг цаашаа юм гардаг. Тэгээд хэрэглэхийн зохист
                    мэргэш гэж тэр Аржаагийн хэлдгээр зохистой хэрэглэхээс тэр
                    хураах хэрэггүй энэ ахуй байдал, энэ нөхцөлдөө тохирсоор
                    яваад лдорнын хүн өөд болохоор зэрэг хуваах хөрөнгө барал л
                    байхгүй хэдэн малтай л үлддэг ийм байдалтай байж байдаг
                    Тэгээд хэдэн мал нь хэдэн хүүхдүүддээ очоод л ингээд л
                    дуусдаг. Аа ер нь энэ монголчуудын юм уу хүн төрлөхтний
                    нийтлэг жишиг юм уу гээд үзтэл ер нь үлдсэн хөрөнгө бол
                    сайндаа л үр хүүхдийнх нь юм уу ах дүү нарынх нь хөрөнгө
                    болдгоос биш нийт хүн төрлөхтний өв болж үлдсэн хөрөнгөтэй
                    хүн гэж ерөөсөө байдаггүй юм байна. Шиксперийн хөрөнгө гэж
                    юм алга. Шикшперийн оюуны бүтээл л хүн төрлөхтний өлөг өв
                    байна. Пушгинийн хөрөнгө гэж юм алга. Пушгиний бүтээл л хүн
                    төрлөхтний өв байна. Энэ дорнын их сэтгэгч гэж хэлээд л
                    байдаг юм Махатма Ганди хэнээтний суманд өртөөд буудуулаад
                    үхсэн чинь нүдний шил нэг муу орхимж нэг улавч нэг таяг нэг
                    эрх тийм юм үлдсэн юм гэнэлээ. Тэрнээс ерөөсөө өмч
                    үлдсэнгүй. Гэтэл тэр их суутны оюуны бүтээл нийт хүн
                    төрлөхтний бүтээл болсоэ байна. Тэгэхлээр монголчуудын
                    хэлдэг тэр эдийн баян дээд гэдэг энэ талаасаа үзэхэд ер нь ч
                    тийм юм уу гэмээр байгаа биз дээ. Мял Богд гэж хэлдэг
                    Мялраав гэж хэлдэг төвдийн их суут номч үхсэн чинь мөн энэ
                    аа махатма Ганди шиг улавч, эрх, таяг гэхчлэнгийн юм үлдсэн
                    гэлээ, нүдний шил гэж юм байсангүй юм байна тэр. Тэгтэл
                    тэрний “Мялын намтар” гэдэг юм одоо дэлхий даяар тарсан
                    байна. Би бол Англи, Герман , Орос, Монгол “Мялын намтар”
                    үзсэн. “Мялын намтрыг” 1630-н хэдэн онд онд байна даа Цогт
                    тайж монголд орчуулуулсан байдаг юм. Бүр Хөх хотын гүүш
                    Цоржид захиалга өгөөд орчуулуулаад дууслаа гэж хэл ирэхлээр
                    нь өвлийн дүн хүйтнээр цагаан сарын 15-наас юу одоогийн
                    Дашинчилэнгийн нутгаас гурван морьтой хүмүүс явуулаад
                    авуулсан байгаа юм. Тэгэхлээр Булганы нутгаас Хөх хот ортол
                    нь мориор яваад тэр номыг авчирч байсан байгаа юм. Тэгэхлээр
                    номыг юу гэж үздэг байсан гэдэг нь мэдэгдэж байгаа хэрэг л
                    дээ тэр ч одоо. Одоо онгоцоор нэг Хөх хот яв гэхэд аягүй бол
                    яваад ном аваад ир гэхэд дургүйцэх байлгүй. Шуудангаар
                    явуулчих гэж хэлэх байлгүй. Тэгэхлээр монголчуудын тэр оюуны
                    сэтгэлгээ эрхэмлэдэг юм нь нэг талаасаа ийм нөгөө талаас
                    тайлбарлахад эдийг бол бусдад өгөхөөр эзэн нь хоосон
                    болчихдог гэж байгаа юм. Байгаа юм аа 1000 доллартай хүн
                    байвал аа 1000 доллараа хүнд өгчихлөөр өөрөө хоосон болчих
                    нь гэнэ. Хоёр хүнд хуваагаад өгөхлээр хоёулаа 500, 500
                    доллартай болохоос биш хоёулаа 1000-н доллартай болохгүй гэж
                    байгаа юм. Аа эрдэм мэдлэг юмаа нөгөө хүнд заагаад өгөхлээр
                    зэрэг хоёулаа мэддэг болно. 20 хүнд зааж өгөхөд 20-уулаа
                    мэдлэгтэй болоод бүүр дээр нь нэмээд 21 хүн мэдлэгтэй болно
                    биз. Тэрээс биш эдийн бэлэгийг 20 хүнд хувааж өгвөл тэгэхгүй
                    гэж хэлж байгаа юм. Ийм учраас өгөх тусам үрждэг гэдэг юм.
                    Эд, оюуны баялгийг тэгэхлээр эдийн баялагтай зүйрлэшгүй
                    баялаг. Бас өөр тайлбарладаг нэг содон юм бий.Тэр өөрийнх нь
                    мэдлэг чадвар, оюуны нь чадварыг худгайд алдана гэж байхгүй
                    гэнэ, худалдана гэж байхгүй гэнэ, өөрөө хоосон болчих нь гэж
                    байхгүй гэнэ тийм учраас энэ бол дээд зэргийн баялаг гэнэ
                    юм. Тэгээд эрдэмт хүнд эрэлгүй хамаг хөрөнгө нь аяндаа өөрөө
                    эрэлгүй байхад бий болдог гэж хэлдэг юм. Тийм учраас
                    монголчууд тэр эдийн баяныг эрдэм баянаас доорд үздэг ийм
                    үзэлтэй юм байна. Энэнээс болоод өөрсдөө хөдсөн дээл
                    өмсчихөөд л хоргой торгонд судар номоо боогоод ирсэн улсууд
                    юм байна. Би ийм ийм онцлог байна гэж хэлсэн. Тэгээд энэ юм
                    нэг хэсэгтээ арилахгүй биз өрнөдийнх шиг болтлоо удах биз
                    гэхдээ л эвдэрч өөрчлөгдөж байна. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та одоогийн яг юун дээр одоо энэ ардчилал дээр энэ
                    шинэ зүйл эрс өөр болчихож байгаа юм биш үү. Та юу гэж бодож
                    байна. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Харин тийм тэгэхлээр одоо бол номтой хүний нь биш
                    эдтэй хүний нь, ухаантай хүний нь биш мөнгөтэй хүний нь
                    дээдлэдэг ийм болсон цаг болчихоод байна. Тэр байтугай
                    монголчуудын олон олон баримтлалыг би гажууд болсон гэж
                    шоолж хэлдэг юм. Ухаан нь хуучин бол монголчууд өргүй бол
                    баян гэдэг байсан юм. Одоо бол өртэй бол баян гэдэг хэл.
                    Одоогийн энэ монголын тэргүүн баячууд гэж хэлээд байгаа
                    юмнууд зөндөө өртэй, одоо Жаргалсайхан маруубэнийд (1:15:23)
                    тэр Мянганбаяр нь Иточид өртэй гээд ингээд л тоолбол зөндөө
                    өртэй. Тэр байтугай өртэй байтугай одоо баян гэж хэлж байгаа
                    улс бол одоо Марксын номонд байдаг шүү дээ. Капиталийн эхний
                    баримтлалын цаасан дээгүүр цус байгаа цусны мөр бий гэж
                    толбо бий гэдэг шиг эдний дотор луйварчин зөндөө. Ардын банк
                    гэдэг юмыг дампууруулсан, сэргээн босголтын банкыг идсэн тэр
                    банкыг идэхдээ дансанд нь байгаа мөнгний тодорхой хувийг
                    авсан нийгмийн даатгалын одоо хөрөнгийг төрийн дансанд төсөв
                    рүү татсан одоо ингээд л эдийн засагч хүний ингээд л нүдээр
                    халаад хараад л хэлэх юм болвол эд нар дотор ерөөсөө зөв
                    шудрага бөгөөд цэвэр ариунаар одоо монголчуудын бурханы
                    шашны үүднээс диваажинд очих хүн нэгээхэн ч байхгүй. Тамд
                    унацгаана. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За энэ газар их зарж байна гэж байх юм энэ одоо яадаг
                    ухаантай байна. Эдийн засгийн үүднээс үзвэл одоо ямар байна.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Монголын түүхийн туршид газрыг хувьдаа өмчилж
                    байгаагүй. Монголчуудын газрын харилцааны түүх гэдэг бол
                    судлагдахууны хувьд маш өргөн судлагдахуун. Энэ аан манай
                    академич Жагварал гуайн монголын газрын харилцааны асуудал
                    гэсэн ном түүхийн хүрээлэнд гар бичмэлээрээ хадгалагдаж
                    байдаг юм. Тэрийг нийтлэх цаг ер нь л одоо болсон болов уу.
                    Би энэ монголчуудын газрын харилцааны асуудлыг нилээн их
                    олон талаас нь үзээд энэ бол маш эгзэгтэй асуудал түүхийн
                    туршид монголын и газар бол төрийн мэдэлд байсан юм шиг
                    байна гэж хэлэхээс өөр аргагүй болдог. Газрыг эзэмшиж байсан
                    боловч, ашиглаж байсан боловч, өмчлөж байгаагүй. Тийм
                    харагдаад л байдаг. Нууц товчоонд аан тэр Сэлэнгэд Сорхон
                    шард газар нутаг олгов. Хорчид газар олгов. Баргажин дөхөмд,
                    Хорчид газар олгов, тэр Хоргочин тушаал зааваргүйгээр битгий
                    нүү гээд л гурван мөрний адагт хэнийг ч бүү нутаглуул гээд л
                    эцэг, эх, эцэг дүү нартаа нутаг олгоод ингээд л явсан байдаг
                    юм. Гэхдээ л өмчлүүлээгүй эзэмшүүлээд л байсан юм шиг байдаг
                    юм. Сүүлд манжийн үед хошууны нутаг хошуу ноёны мэдэлд
                    байсан юм шиг боловч хошууны ноён газраа мэдээд хятаддад
                    зарчихаар Богд хаан дуудаж ирээд л арга хэмжээ авах гээд л
                    нөгөөдөх нь зугтаагаад л байсан юм байдаг юм. Одоо Тоо
                    вангийн ач хүү Доржпалам нутгаасаа тасдаж хятадад газар
                    худалдсан түүх Богд хааны үед гарсан юм. Тэгээд Богд хаан
                    Доржпалам ванг дуудаад байхад зугтаагаад ирэхгүй байж
                    байгаад цаашаа зугтаагаад Бээжинд оччихоод ирэхгүй байж
                    байгаад тэндээ үхсэн юм шүү дээ. Тэгэхээр монголын бүх
                    түүхэнд дурсагдах газрыг худалдаж байгаагүй, өмчилж
                    байгаагүй, эзэмшиж ашиглаж байсан бөгөөд монголын төр монгол
                    нутгийг эзэмшиж байсан. Энэ юм цаашаа явахаараа бүр их хачин
                    юманд хүрдэг юм даа. Чингис хаан..ны үеийн одоо их монголын
                    импэрийн газар урагшаа Яавсуматын арал хүртэл одоо Хаянаан,
                    (1:18:43) Ветънам эд нар чинь одоо Хубилай хааны үед
                    монголын газар нутаг болж байсан байдаг юм шүү дээ. Зүүн
                    тийшээ одоо Японы нэг арал гээд л Солонго энэ тэр чинь.
                    Тэгсэн хирнээ ерөөсөө хаана ч газар өмчлөөгүй. Тэгээд тэр их
                    газрыг байтугай өөрийнхөө газрыг алдсан. Монголын нутгийг
                    өмнө талаас нь 4 мянган жил, умай талаас нь 4 зуун жил
                    идсээр байгаад одоогийн энэ нутаг үлдсэн юм шүү дээ. Одоо
                    Оросын нутаг дээр за Буриадын нутаг гэж хэлхээ байя энэ бол
                    тэртээ тэргүй маргаангүй монгол Буриад монгол улс гэж одоо
                    байж байгаад хорошо монгол гэдэг үгий нь авч хаясан. Ухаа нь
                    Абаканы нутаг дээр одоогийн энэ аан юуны горно (1:19:38)
                    Алтайгийн зүүн талд Туваагийн цаад тал дээр байж байгаа
                    нутаг дээр Владимир Ильчийг цөлж байсан. Минусенскийн
                    хязгаар байна шүү дээ. Тэний Минусенск гэдэг үг байна шүү
                    дээ Мину Усов гэдэг үг байдаг юм шүү дээ. Миний ус гэсэн үг
                    юм. Тэнд миний ус гэдэг хуучин монголоор Мину усу гэж бичнэ,
                    Мину Усовск байгаа юм тэр нь тэгээд тэнд нэг жаахан горхи
                    бий Миний ус нэртэй Тэр монгол үг биш гэж хэлж зүрхлэх хүн
                    олдохгүй л байх. Одоогийн Братскийн усан цахилгаан станц
                    байгаа газар гээд л байгаа юм Братск гээд тэр бол одоогийн
                    хүмүүсүүд бол орос хэлний брат ах, ах дүү гэсэн үг гэж бодох
                    байх үгүй тэр бол буриад гэсэн үг байгаа юм. Ээвэхийн нутаг
                    гэж дуусаад аан Буриадын нутаг эхлэхдээр зэрэг урдаас нь
                    оросын нөгөө Казак цэргүүдийг Оросын хасагуудын явуулахгүй
                    урдаас нь морьтой цэрэг тулаад л болдоггүй тэгээд энэ ямар
                    юмны нутаг вэ гэхлээр Ээвэхүүд бороотой нутаг гэж хэлсэн
                    тэгээд тэнд братын шивэ гэдэг юм братский Острог гэдэг юм
                    байгуулаад Братын шивэ гэдэг юм тэгээд оросууд шивэлээд тэр
                    шивэгээн сүүлд суурин болдгоод Братск суурин болсон. Буриад
                    гэсэн үг байгаа юм. Тэнд 1603 оноос Уралын нурууг давж орж
                    ирсэн юм шүү дээ оросууд. Тэр монголын нутаг л байсан Якут
                    байна. Энэнийг та нар одоо Якут гэдэг үгийг Оросууд хэлсэн
                    үг. Энэ Монгол, Буриадууд Яхад гэдэг. Яхад гэдэг нь ноход
                    гэдэг шиг олон тоон дээр байгаа ях гэсэн үг. Ях гэдэг нь
                    одоогийн монгол хэлний тэр жирх гэсэн үг шүү дээ. Зах гэсэн
                    үг. Монгол нутгийн зах юм байгаа юм энэ. Тэгээд Ях гэдэг нь
                    Жах гэсэн үг одоо хирнээ хуучин монгол үсгээр Зах гэхийг Ях
                    гэж бичнэ шүү дээ. Захчин Яхчин, Завхан гэдгийг Явхан гэж
                    бичдэг юм байна лээ хуучин монголоор. Тэр Яс гэдэг, ярлаг
                    гэдэг, тийм тэр бол зарилиг гэсэн үг байсан шүү дээ ярлиг
                    одоогийн манаахан юмны хонодог аан итгээдийг ярлиг гээд л
                    байна тэр монгол чигээрээ л байж байгаа. Тэгээд яг тэр ер нь
                    многол нутгийн зах байсан. Тэрэнд аан байж байгаа төрөг
                    монголчуудыг якутууд гэж хэлжбайна Тэр яхадууд өөрсдөө заха
                    улс гэж хэлээд байна тэр зах гэдгийгээ л хэлж байгаа юм.
                    Монголын нутаг байсан. За одоогийн энэ газар худалдаж байна
                    гэдэг бол эхлээд эзэмшиж сураад, эзэмшсэн газраа ашиглаж
                    сураад тэгээд өмчлөж сурмаар байтал эдийн шуналд автаад
                    төрийг хэргийг түрүүвний хэрэг болгож яаран хувьчилсан гэж
                    боддог би. Эхлээд энэ газрыг чамд тэдий хугацаагаар
                    эзамшүүллээ чи энэнийг эзэмшээд дээр нь юм тарина уу, доош
                    нь ухаад ус гаргана уу, малтаад алт олно уу энэнийгээ чи
                    ашигла эзэмшсэн газраа. Ашиглаж сурсан хойно чинь Чамд
                    өчлүүлнэ гэсэн болвол энэ харьцаа их өөр болох байсан.
                    Тэгсэнгүй. Монголчуудыг газар ашиглаж сураагүй, эзэмшиж
                    сураагүй байхад нь өмчлөх гэдэг юм гаргаж ирээд монголын
                    түүхэнд байгаагүй 800 жил улс төр болсноосоо хойш
                    өмчлүүлээгүй юмыг гэнэтхэн шууд өмчлөх харилцаанд оруулснаас
                    болоод ард олон нийтээрээ эзэмшиж, ашиглаж, эдлэж,
                    эдлэншүүлж сураагүй нөхцөлд өмчлөх харилцаа бий болгоод
                    хэдхэн цөөхөн хүн энэ хэргийг урвуулж ашиглаж байгаа гэж
                    боддог би. Энэ бол аан монгол хүн өмчлөх ёстой гэж үндсэн
                    хуулиндаа биччихээд газрын хуулиндаа хүнд биш өрхөд
                    өмчлүүлнэ гэж зааснаас болоод монгол биш хүн газар өмчлөх
                    эрхтэй болсон. Гэр бүл дотор монгол биш хүн байж болно шүү
                    дээ. Солонгостой суусан хүн байж болно, Англитай суусан хүн
                    байж болно өрх мөн үү мөн тэр өрх байгаа газар өмчлөж авах
                    эрхтэй юу эрхтэй газрын хууль ёсоор. Аан гэтэл үндсэн хууль
                    ёсоор бол монгол хүн монголын иргэн хүн өмчлөх эрхтэй.
                    Ингээд хуулиа зориуд санаатайгаар буруу хийж харийн хүнд
                    харъяат иргэн бус хүнд газар өмчлүүлдэг болгосон. Энэ
                    хуулийг даруй өөрчлөх шаардлагатай. Тэгэхдээ өмчлөхөөсөө
                    өмнө эзэмшдэг, эзэмшсэн хойноо ашигладаг, ашигласныхаа үр
                    ашгаас тэр төр нийгэм, улс үндэстэнд унц өгдөг болсон хойно
                    өмчлөх ёстой гэж би боддог. Энэ бол зорилготойгоор
                    гажуудуулсан гэж би бодож байгаа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Таниас би зүгээр нэг юм тодруулчихъя.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>мм…хм</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Энэ одоо Улаанбаатар хотод энэ утаа униар их болоод байна гээд байна.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийм </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан энэ одоо хэдэн сайхан цэцэрлэг байсан. Та бид
                    нар одоо цугаараа дандаа субботник хийдэг байсан
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>мм… хм </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ботаникийн цэцэрлэг байна,</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>тийм  (1:24:59)…… </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ардын энэ хүрээлэнгийн цэцэрлэг байна… </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>тийм </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>……….  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph> тийм</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Үгүй энэ улсууд чинь өдөр болгон ногоон байгууламж
                    байгуулна гээд байх юм, Тэгээд эднийгээ бүгдийг нь устгаад
                    хэдэн навтгар байшин болгочихлоо. Энэ одоо ямар утга байх юм
                    вэ. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Энэ бол газрын шунал. Энэ бол аан хот байгуулалтын
                    бодлогыг зориуд санаатайгаа гажуудуулж, хувийн завшаан хийж
                    байгаа бодлого. Энэ хэзээ нэгэн цагт аан буруу гэдэг нь
                    илрээд завшсан гэдэг нь илрээд тамын энэ одоо аан ёроолд
                    унана даа. Монгол хүний сэтгэхүй дотор байж байгаа тэр аан
                    одоо цээрлүүлэх гэдэг юмны дээд тал нь хуучин бол нүгэл гэж
                    хэлдэг, тамд унана гэж хэлдгээр ганцхан юмаар л зохицож
                    ярилцаж болно шүү дээ. Болдоггүй юм гал гадагш нь
                    гаргадаггүй нүгэл, газар малтдаггүй нүгэл, ногоо таслахгүй
                    нүгэл гээд л тэр нүгэл гэхээр л бүх юм болчихдог байсан.
                    Одоо бол тэр нүгэл гэдэг юм нүхэнд орсон гэж хэлчихээд
                    ингээд улс гүрнээ дотроос нь идэж, завшиж байгаа энэ шинэ
                    хөрөнгөтнүүд тамд унана даа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За тэрнээс гадна би таниас нэг сонирхмоор юм байна.
                    Та энэ хүүхэд ахуй цагийнхаа тухай нэг ярьж өгөхгүй юу.
                    Түрүү та нилээн гоморхохтой эхлэл хэллээ. Гэвч энийг болвол
                    одоо таныг өөрийнхөө одоо мэдэхгүй танд тийм сонин хүүхэд
                    ахуйн үе байсан гэж би ойлгож байна.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Би дөрвөн хүүхэдтэй айлын хүүхэд юм. Гуравдахь хүүхэд
                    юм. Гэхдээ миний дээр дөрвөн эрэгтэй хүүхэд гараад
                    тогтсонгүй. Хоёр эмэгтэй хүүхэд гарсан нь тогтож. Тэгээд май
                    эх дотор байхад нь судсаар оншилоод энэ эрэгтэй хүүхэд гарах
                    гэж байна гэж мэдээд төрөх цагий нь дөхөж байхад намар
                    нүүгээд айлууд өвөлжөөндөө буух гээд байж байхын үед
                    Төмөрчөдөр гэдэг айлын гадаа очиж буусан гэж байгаа юм.
                    Төмөрчөдөр гуайнх өвөлжөөндөө буух санаатай дөхөж байсан
                    чинь хажууд нь шинэ айл ирээд буучих дээр зэрэг зөрөөд
                    нүүгээд явчилтай биш нүүж чадахаа байчих нь биз дээ. Тэгж
                    байтал би төрөөд намайг Төмөрчөдөр гэдэг хүнээр эх бариулж
                    авах гэж тэнд очиж буусан байгаа юм. Төмөрчөдрөөр чөдөрлөх
                    гэж. Яагаад тэгсэн бэ гэхлээр түрүүчийнх нь дөрвөн эрэгтэй
                    хүүхдийг эрлэг аваад явчихаад байхаар нь тэр зүстэй хүүхэд
                    аваачдаг муу юмыг одоо хазайлгахын тулд Төмөрчөдрөөр
                    чөдөрлөх шаардлагатай байсан байгаа юм нэгдүгээрт. Тэгээд
                    Төмөрчөдөр гэдэг хүнээр эх бариулж авахуулсан. Хоёрдугаарт
                    Төмөртогоо гэж нэр өгсөн нь бас учиртай. Төмөртогоогоор
                    хөмөрч авдаг гэдэг домтой. Тэгээд Бээжин руу мал туудаг жинг
                    тээдэг байсан доголон Дорж гэдэг жинчин хүний жингийн
                    Төмөртогоог нэг хониор худалдаж аваад бэлдсэн байсан. Тэр
                    Төмөртогоо нь одоогийн энэ хятадын шанаган тогооны
                    гуанзангийн шанаган тогооны хэмжээтэй жижигхэн тэгэхдээ
                    өрөөсөн талдаа иштэй биш хоёр талдаа сэнжтэй бариултай тийм
                    аяны төмөр тогоо байсан. Тэр тогоогоо нөгөө хүүхдээ эхээс
                    уначихаад байхад нь хүүгий нь таслахаасаа өмнө дээрээс нь
                    төмөр тогоогоор хөмөрчихөөд ёроол дээр нь хэдэн цагаан өвс
                    тавьж шатаагаад төмрийн доор, галын доор амьд хүн байхгүй
                    энд юу ч байхгүй гэдэг тийм дом үйлдээд тэгээд төмөр чөдрөөр
                    чөдөрлүүлж боож авсан гэж байгаа. Гуравдугаар нэг дом бий.
                    Тогтдоггүй хүүхдийг алсын холоос тууж ирсэн олон хошуу
                    дамжсан хар хонины нэхийнд өлгийддөг Говь-Алтайгаас хот руу
                    хонь тууж явсан хүнээс нэг хар хонь худалдаж аваад тэгээд
                    хүүхэд төрөх дөхөж байгаа гээд нөгөө хар хонио гаргачихаад
                    нойтон нэхий хаяанд хэвтэж байдаг нөгөө төхөөрсөн хониныхоо
                    гэдсийг чанаж байтал манай ээж нэг их амархан төрчихдөг хүн
                    байсан юм гэнэлээ. Тэгээд хүүе эвгүй боллоо гээд хойшоо
                    суусан чинь хүүхэд нь бяад гээд дуугарсан гэж байгаа ердөө.
                    Тэгэхлээр зэрэг гал дээр байсан тогоотой аа юм аа гаргаж
                    тавьчихаад хажуугаар нь гараад Төмөрчөдөрийгөө дуудах гээд
                    ухас хийсэн чинь тогоотой шөлөө татаж унагаагаад нөгөө гэр
                    дүүрэн халуун шөлний манан хөөрөөд аа түнтийсэн том шавай
                    ингээд л хий эргэлдэж байсан гэдэг тийм шогтой. За тэгээд
                    аан гуравдугаар содон, дөрөвдүгээр содон юу вэ гэхлээр нөгөө
                    нойтон нэхийндээ бооно биз дээ. Хар хонины нэхийнд боох
                    ёстой юм гээд. За хар хонины нэхийгээ нойтноор нь барьж
                    аваад боочихсон чинь жаахан байзнаж байгаа нөгөө нялх хүүхэд
                    рүүгээ өнгийсөн чинь амаар нь цагаан хөөс сахаж байсан гэж
                    байгаа юм. Нөгөөдөхөө хөлдчих вий даараад хөлдчих гэж байна
                    биз дээ. Тэгээд хүүе болохгүй юм байна энэ ингээд боож
                    болохгүй юм байна гээд шууд хурганы элдсэн арьс гаргаж ираад
                    гал дээр халуун, халаагаад тэгэхэд чинь зуух гэж юм
                    байгаагүй тулгатай байсан задгай галаар халаагаад тэгээд
                    боосон юм гэнэ лээ. (1:30:01) Тэгээд манайхнаас жаахан цаана
                    нь байсан нэхий элддэг махир Дорж гэдэг хүнд аан нэг жаахан
                    бөгтөрдүүхэн хүн байсан юм. Тэрэнд нэхийгээ аваачиж өгөөд
                    нөгөөдөх нь нэг өдрийн дотор элдэж өгч байсан юм гэнэлээ
                    нөгөө нэхийг. Тэгээд бүстэй хүүхэд гарсан байхад бүх хүмүүсд
                    эмэгтэй хүүхэд гарсан гэж зар тараагаа юм биз дээ. Тэгээд
                    миний эмэг эх намайг хөлд орсон хойно эрэгтэй хүүхэд байна
                    гэж мэдэж байсан гэж байгаа. Аан хоёр нас хүрсэн хойно нь
                    багийн хурал дээр нөхөр Дашдорж хуучны сурталд автагдаж
                    эрэгтэй хүүхдээ эмэгтэй хүүхэд гэж бүртгүүлж бага сумын данс
                    будлиантуулж байсан гэж шүүмжлүүлж байсан гэж байгаа юм.
                    Тэгээд би гэдэг хүн чинь сургуульд ортлоо буруу энгэртэй
                    дээлтэй солгой талаасаа өвөртөлдөг гэзэгтэй нялхын үсий нь
                    аваад л тэгээд дахиж үсийг нь аваагүй аан бүдүүн шар
                    гэзэгтэй чихэндээ ээмэгтэй одоо хирнээ би ээмэг зүүж болдог
                    юм шүү дээ. Гурав хоноод угаалга хийхэд нь чихэнд гархи
                    зүүсэн байсан гэж байгаа юм. Тэгээд тийм улаан шүртэй сүрхий
                    ээмэгтэй, хэт хутгатай, тусгай бүстэй, өвөртэй аягатай
                    зөвхөн өөрийнхөө аяганд хооллодог айлд юм иддэггүй, хүний
                    өгсөн юмыг авч иддэггүй их ач тусгай хүн байсан шүү дээ би.
                    Тэгээд тэр их амархан төрдөг байсны чинь одоо энэ анагаахын
                    ёсоор бол одоо аан шуурхай аа түргэн төрөлт аан гэж
                    тархиндаа өвөрмөц аан өөрчлөлтэй төрдөг энэ тэр гэж хэлдэг
                    зарим нь маанаг эд нар болдог унадаг татдаг болдог ч гэдэг
                    юм уу стерметелны рот гэж хэлдэг юм байдаг шүү дээ. Аан
                    зулай нь битүү байх ч юм уу түрүүлж зулай нь битүүрдэг эд
                    нар хачин юм гардаг ийм ёстой. Эгэл бус өвчтэй юм гэхтэй ч
                    юм байдаг надад харин байсангүй. Аан гэхдээ замбараагүй том
                    толгойтой юм шүү дээ. Би одоо 63, 4-н размерын малгай өмсдөг
                    юм. Малгайны дэлгүүрт үлдсэн юм бол миний малгай байна шүү
                    дээ. За тэгээд энэ юм тэр одоо нөлөөлдөг байсан юм уу удамын
                    юм уу надад бусад хүнээс онцлог нэг, хоёр гурван юм байна.
                    Юу ч мартахгүй, хэзээ ч юу ч мартаж байгаагүйгээрээ одоо
                    бараг 30 дөхтлөө насалсан. Хүн юм мартаж байна гэхээр зэрэг
                    мартах гэж яадаг юм бэ гэж асуумаар шахуу болдог мартсан
                    хүнийг шоолдог одоо тийм байсан. Аа төөрдөггүй ер нь төөрч
                    үзээгүй, Москвад очсон ч гэсэн одоо тэнд 5 жил сурсан оюутан
                    зам заалгахаар одоо тийм байдаг. Аан айдаггүй айх, мартах,
                    төөрөх гэдэг юм ерөөсөө байхгүй. Тэгээд тэр айдаггүйгээсээ
                    болоод ч ямарч том даргын өөдөөс хэдэрлэнэ. Юм мэддэггүй
                    хүнийг одоо юм тартдаггүйгээсээ болоод доромжлоно тийм
                    жишээний. Ийм хачин байж тэгээд 30 аад настай байхаасаа
                    эхлээд толгой таллаж өвддөг болоод тэгээд одоо юм мартдаг
                    болсон доо. Хүүхэд байх цагийн содон юм гэвэл одоо энэ шив
                    дээ. Бас 12 юм уу даа настай байхад ээжийг үхсэнээс хойш юм
                    шүү дээ нэг шөнө унтаж байсан чинь аав намайг сэрээгээд
                    хувцаслаад, хөтлөөд явдаг юм тэгээд л нойрмоглоод л, бүдчээд
                    л харанхуй шөнө хүйтэн ингээд л явлаа тэгсэн нэг айлын
                    хашаагаар ороод тэр айлын хашаагаар дамжааад өөр нэг
                    хашаагаар дамжаад очоод нэг муу жаахан жижигхэн гэрт нэг
                    өвгөн дээр очдог юм. Тэгээд би нойрмоглоод л нөгөө аав нөгөө
                    хүн 2 яриад л судар ном гаргаад л үзээд л ингээд л ярьж
                    байгаад тэгээд л одоо намайг л тэр хүнд үзүүлсэн шиг байгаа
                    юм. Жаахан хүүхэд байсан болоод тэрийг одоо ерөөсөө тэгээд
                    одоо нойрмог байсных юм уу нэг их тийм тод сайн санахгүй
                    байгаа юм. Тэгээд толгойд үлдсэн юм юу вэ гэхлээр 49
                    хүрснээсээ хойш л эмнэдэг болох юм шүү дээ гэж хэлсэн юмыг л
                    одоо сүүлд хүн эмнэдэг болсон хойноо үгүй нөгөө өвгөний
                    хэлсэн болж байгаа юм байна шүү дээ гэж суусан. Тэр хүн
                    тэгхэд ном үзэж байж байгаад миний төөргийг үзсэн шиг байгаа
                    юм янз нь. Тэгээд л 49-н наснаасаа хойш л одоо хүн үздэг
                    болох юм шүү дээ гэж хэлсэн шиг байгаа юм. Гэтэл би тэрийг
                    нь аа одоо аан хэрэгжүүлэхгүй 49-өөс өмнө хүн үзэж байж төрд
                    чимхүүлсэн бололтой байгаа юм. Аа тэгээд 49 гэдэг нь энэ
                    ардчилсан засаг энэ нөгөө юм үздэг өгөхийг зөвшөөрдөг үе
                    болсон бололтой юм. Тэгсэн нь нэг содон юм сэтгэлд байдаг
                    юм. За өөрөөр бусад нь яахав дээ тэр үеийн дайны дараагийн
                    цаг юм ядуу гуцуу өнчин өрөөсөн хүний л өсдөг одоо тэр л
                    жамаар л өссөн. Би чинь одоо сургууль тараад явчихлээр зэрэг
                    бүх сургуулийн хүүхэд тараад явчих лээр аа би дүүтэйгээ
                    сургууль дотор үлддэг. Тав, зургаахан өнчин хүүхэд үлддэг
                    тийм байсан шүү дээ. Тэгээд 56 онд миний 2 эгч энэ
                    санхүүгийн техниккумд ирээд, тэгээд оюутны степент гэдэг юм
                    авдаг болоод би хоёрыг өнчин хүүхдийн газраас гаргаж аваад,
                    тэгээд дөрвүүлээ айл болж тусдаа айл болж өөрийн гэр оронтой
                    болж байгаа нь тэр. Тэгсэн шүү дээ. Тэгээд одоо бол одоо
                    траншейний хүүхэд болоо биз дээ. Тэгэхийн бол тэхээр болоод.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр үед чинь өнчин хүүхдүүдэд хоол ундыг энэ тэрийг хаанаас гаргах вэ. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Сумын захиргаанаас нэг бичиг өгнө. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэрнийг сургуулийн захиргаа аваад төсөв мөсөв т
                    тусгадаг байсан юм байлгүй дээ. Зун нэг тогооч гаргаад
                    борцтой будаа аа л өгөөд байдаг. Шар будаа юу цагаан будаа
                    шар тостой нэг өдөр тэр нь брэсэрхүү юм. Нэг өдөр нь борцтой
                    будаа тэгээд нөгөө ямар хөргөгч гэж юм байсан биш тэр үед
                    чинь, жаахан борцоо гамнаад л, тэгээд л одоо мал алах гэхээр
                    нь хоёр, гуравхан хүүхэд идэж барахгүй болчих нь биз дээ
                    тэгээд борцтой будаа, шар тостой будаа 2 л өгөөд байдаг тийм
                    байсан юм. Аан бусад цагт нь бол сургууль төгссөнөөс хойш л
                    бол нөгөө нийтийн гал тогооноос хоол өгнө. Тэгээд дотуур
                    байрны дэргэд өнчин хүүхдийн тустай нэг өрөө байна. Аан
                    хувцасыг нь сургууль өгнө. Сургууль өгөхдөө аймгийн гар
                    үйлдвэрээс гутал, цамц аан европ хувцас аваад өгнө. Формын
                    хувцас гэж юм байгаагүй юм шүү дээ. Сургуулийн Форм гэдэг юм
                    байгаагүй юм. Тэгдэг байсан юм. Дэвтэр номыг нь тавьж
                    өгчихнө. Тийм байсан юм. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Төрөөс хангадаг байсан уу.  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Төрөөс хангадаг байсан юм. Тийм. Сургуулийн төсөв
                    дотор нь л манайх төчнөөн өнчин хүүхэдтэй гэж хэлээд л төсөв
                    дотроо юм өгдөг байсан байх. Ямар ивээн тэтгэнэ, спонсорлоно
                    эд нар гэж юм байсан биш сургууль нь хангадаг байсан. Аан
                    тэгээд 6 дугаар ангид ордог жил хоёр эгч нь аан хотын
                    сургуульд тэгэхэд чинь нөгөө хөдөө техникум, мэргэжлийн
                    сургууль гэж юм байхгүй. 2 эгч нь техникумд яваад цалин
                    авдаг болох дээр зэрэг 2 дүүгий нь хотын өнчин хүүхдийн
                    газарт явуулсан байхгүй юу. Тэгээд сум, аймгийн сургуулиас
                    нэг ийм бичиг хийж өгөөд тэр бичгийг нь надад өвөртлүүлээд
                    нэг багш дагуулаад явуулсан. Цэдэндорж гэж байгшийг. Тэр
                    багш хүрч ирээд Улаанбаатар хотын Гэгээрлийн хэлтсийн дарга
                    Балчиндорж гэдэг хүнд бид хоёрыг авчирч өгсөн. Тэр
                    Балчиндорж гэдэг хүн Улаанбаатарын асрах сургууль нэртэй
                    юманд Долгоржав гэдэг багшид бид хоёрыг өгсөн юм. Тэгээд
                    Долгоржав гэдэг багш аан санхүүгийн сургууль руу яриад манай
                    2 эгч тэгсэн чинь нөгөө тариа хураах ажилд явсан байж.
                    Тэгээд тариа хураах ажлаас хоёр эгчийг дуудаж авчраад бид
                    2-ыг тэр 2 эгчид биеэ даан ам зуух чадвартай болсон юм
                    байна. Энэ 2 хүүхдийг ав гэж ингэж бид 2 хоёр эгчийнхээ
                    мэдэлд ирлээ шүү дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хоёр эгч нь хоёулаа техникумын сургууль уу </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Цуг нэг сургуульд орсон байгаа юм. Тэгэхэд чинь
                    сургууль гээч юм чниь Багшийн сургууль, Хүн эмнэлгийн
                    сургууль, Санхүүгийн сургууль гэдэг л ийм юмнууд л одоо
                    хөдөөгийн хүний толгой дээр байж байна шүү дээ. Тэгэхээр
                    7-дугуур, 8-дугаар анги төгссөн хүүхдийг авдаг юм тэр байж.
                    Аан 10-дугаар ангийг төгстлөө өнчин хүүхдийг асрах газар
                    байх боломжгүй байсан байж таарч байна л даа. Тэгэхээр эгч
                    нар техникумд орсон байгаа юм. Эрх биш орлоготой больё,
                    цалинтай болъё гэж бодоо биз дээ. Тэгэхэд чинь техникумын
                    хүүхдэд степент өгдөг байсан юм. Тийм учиртай. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="020">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Одоо байна уу танай эгч одоо?. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Байхгүй. Эгч нар дууссан. Миний дүү ч одоо тэтгэврийн өвгөн байна шүү дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="021">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Дүүтэйгээ хоёулханаа үлдсэн, Хоёр эгч маань үхсэн.
                    Миний дүү гэдэг юм одоо тэтгэврийн өвгөн одоо элэгний хавдар
                    болоод хоног тоолж байна. Би одоо Өнөө маргааш эзэн нь ирээд
                    авахгүй бол ганц сар үлдэх янзтай болоод байгаа. Ийм шив
                    дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="022">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Ер нь тэр үеэ бодвол өнчин хүүхдийн амьдрал гайгүй одоо ер нь боломжийн байсан уу. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэгсэн. Сургуулийн бусад хүүхдүүд атаархмаар
                    байсан.Бүрэн хувцастай. Дандаа шинэ хувцас тавьж өгнө. Аан
                    тэр байтугай одоо энэ доктор Шүгэр гэдэг хүний дүү
                    Ренчиндорж гэж манайхны өнчин хүүхдийн газар байсан нөхөр
                    сургуулийн тавьж өгсөн шинэ гутлыг худалдаж чихрээс өгөөд
                    тэгээд нарийн гудмаар дарах сайхан наймын чихэр идэх сайхан
                    гэж байлаа шүү дээ одоо. Муу уранхай гуталнаас сургуулийнхаа
                    өгсөн шинэ гутлыг зарчихаад аан тэгээд уранхай гутал аваад
                    дээрээс нь хэдэн төгрөг авчихаад тэрүүгээрээ чихэр идээд
                    тэгээд явж байсан. Бид нар бол гутал хувцасаа зардаггүй л
                    байсан л даа хөөрхий. Тэгэхдээ л одоо шинэ хувцас тавиад
                    өгөхлээр худалдчихдаг өнчин хүүхэд байлаа шүү дээ. Тэгэхэд
                    хүн атаархмаар аж төрж байсан. Тэр зүгээр эцэг эхийн хайр
                    халамж байдаггүй байсан болохоос биш за одоо. Хоолтой, сурах
                    бичигтэй, дэвтэртэй тйим байлаа шүү дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="023">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Орон гэртэй?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Орон гэртэй. Суудаг байртай Сургууль тараад явахад л
                    сургуулийн дотуур байрны хүүхдүүд тараад явахад өнчин
                    хүүхдүүдийн аваад үлддэг. Тэгээд тэр байтугай одоо хүүхдийн
                    дэмий тэнүүлэхгүй гэсэн юм биз дээ хийлгэх ажил гэж юм
                    байхгүй юм чинь хөгжим өгнө, шатар даам өгнө. Тэгээд хөгжим
                    үлээж сураад, шатар даам тоглож сураад тэгдэг байлаа шүү
                    дээ. Одоогийн хүүхдүүд бол тэрэнд атаархан аа би тийм мм тэр
                    үеийн засгийг би одоо муулах ам байхгүй. Одоогийн засгийг
                    бол ичгүйгээр муу хэлж байгаа юм шүү дээ би одоо.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="024">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та гэр бүлийнхээ тухай ярина уу. Эхнэр хүүхдийнхээ тухай.  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Манай….х манай эхнэр гэдэг хүн Архангай аймгийн хүн
                    юм. Эмийн мэргэжилтэй. Эм зүйч Монголд дотооддоо дээд
                    мэргэжлийн боловсролтой эмзүйч бэлтгэсний хамгийн анхны
                    төгсөлтийн эмзүйч юм. Тэр бид хоёр оюутан байхдаа аан
                    танилцсан юм. Тэгээд л оюутан байхдаа айл болсон юм. Эхний
                    хүүхэд маань одоо 43 хүрч байна уу даа. Тэгээд зургаан
                    хүүхэдтэй айл болсон юм. Дөрвөн хүү, хоёр охин. Тэрний нэг
                    хүүхэд л гэрлээгүй. Манайхтай нийлээд зургаан айл байна.
                    Дөрвөн өэр, нэг хүргэн арван хоёр ач зээ байна. Тэгээд одоо
                    монголчууд архидаж байна гээд л одоо их юм болоод байна шүү
                    дээ. Одоо газар сайгүй согтуу байна гээд л надад тэр
                    байхгүй. Би ерөөсөө архи уудаггүй, тамхи татдаггүй залуу
                    байхад нэг, хоёр удаа согтож энэ тэр үзсэн хоёр удаа янжуур
                    энэ тэр зууж үзсэн юм. Гэхдээ алинд нь ч ороогүй. Аан манай
                    дөрвөн хүү архи ч уудаггүй , тамхи ч татдаггүй бид нар
                    ерөөсөө хү хараад манайхны найр хийж байгааг хараад очоод
                    хөдөөнийхөнд ярьсан байна лээ. Аан нөгөөдүүл чинь хачин юм
                    аа архи нь байгаад л байх юм уухгүй юм. Уумаар хүн байсан
                    хирнээ ууж зүрхлэхгүй юм. Ундаа уугаад л шоклад идээд л
                    тэгээд бууз жигнэж идэцгээгээд л аад л тэгээд найр хийгээд
                    байдаг юм байна лээ гэж хөдөөнийхөнд очоод ярьсан байна лээ.
                    Аан бид нар ёс юм гэж цагаан сараар архи задалдаг. Нэг ч
                    цагаан сараар нэг ч шил архи барж үзээгүй. Тэгээд үлддэг,
                    нөгөө хог нь дундуур шилтэй юм байгаад л байдаг. Манайд архи
                    уудаг хүн орж ирээд надаас зовоод эд нар ерөөсөө уудаггүй юм
                    гэж бодоод нэг хундагнаас илүү ууж өгөхгүй байж байгаад тэр
                    хог нь хэвээрээ байж байдаг. Аан энэ жил Чингис гэдэг архийг
                    задлаж үзэв. Тэр хар Чингис гээд гадаадад гаргадаг гээд
                    байгаа юм. Тэгсэн чинь тэр хүний хоолойгоор ордог юм байна.
                    Зөөлхөн юм байна. Манай бэрүүд манай хөвгүүд, хүргэн эд нар
                    нэг хундагтайг уусаар байгаад олон хүн нэг нэг хундагийг
                    уухаар чинь нөгөөдөх чинь барагддаг юм байна. Тэрнээс болоод
                    бид нар цагаан сарын сүүлийн өдөр архигүй болж үзсэн. Энэ
                    жил. Тэгээд цаашдаа Чингис гэдэг архийг авбал хүн ууж байх
                    юм байна. Архины үлдэгдэлгүй байх юм байна. гэж бодож байгаа
                    энэ жилээс. За манай эхнэр гэдэг хүн Эмийн мэргэжилтэй хүн
                    байгаад эм шалгах, эмийн чанар шалгах ажилд 25 жил лабратори
                    д ажил хийгээд хүнд чанаргүй эм өгвөл болохгүй гээдэг тийм
                    мэргэжил, зарчим, бодолд автагдаад дуусссан хүн тэгээд
                    тэтгэвэртэй гараад эмийн сан байгуулаад чанартай эм гэж
                    чарлаж байгаад одоо 14 жил эмийн сан хийгээл манийг тэжээж
                    байна. Би тэгээл цаашлуулаад өрх толгойлсон эмэгтэй гэдэг
                    юм. Би эхнэрээрээ тэжээлгэж байгаа шүү дээ одоо. Би чинь
                    ажил хийхгүй одоо 10 аад жил болчихлоо шүү дээ. Тэгэхдээ огт
                    орлоггүй байгаагүй хөөрхий ии нөгөө хэвлэлийн газар эдийн
                    засгийн зөвлөх гэдэг юм хийж байсных энэ Даничууд манайд нэг
                    сонины үйлдвэр байгуулахдаа тэр манайд байхгүй удирдлагын
                    өвөрмөц статустай юм байгуулж өгсөн юм. Тэгээд тэнд эдийн
                    засгийн зөвлөх байсныхаа алдаагаар удирдах зөвлөлийн гишүүн
                    эдийн засгийн албы нь хариуцдаг зөвлөгөө өгдөг юм хийгээд
                    сард нэг 100 мянган төгрөгний орлоготой тогтмол. Тэгээд
                    тэрэн дээрээ одоо миний сарын цалин юм биз дээ дээрээс нь
                    тэтгэвэр 60-н хэдэн мынган төгрөг ингээд нэг 160-н хэдэн
                    мянган төгрөгний байнгын орлогтой өвгөн байна. Тэгэхдээ
                    эхнэрээрээ тэжээлгээд хүүхдүүд бүгдээрээ ээжээрээ тэжээлгээд
                    ач нар эмээгээсээ цалин авна тэгээд би цаашлуулаад эмийн
                    сангийн нь эмээгийн сан гэдэг юм. Тэгээд яахав хөөрхий зөв
                    бэр таарсан манайх. Дөрвөн бэр байна. Манай дөрвөн бэр ихэнх
                    нь халад өмсдөг эмнэлгийн улсууд байна. Эмнэлгийн эмийн биш
                    бэр нэг нь энэ комьпютрын багшийн хойд шинжлэх ухааны
                    сургуульд байдаг юм. Аа тэр зургаан айлын чинь дотор эмийн
                    бус, эмнэлгийн бус юмаар ажил хийж амь зуудаг айл 2. Бусад
                    нь дандаа эмийн, эмнэлгийн улсууд байна. Хүргэн ирхээрээ
                    эмнэлгийн юм байна. Бэр ирхээрээ эмнэлгийн юм байна. Тэгээд
                    айлын үүд юм байлгүй дээ тэр одогийн зүгээр ойролцоо юмаар
                    хэлхэд бол яахав. Өөрсдийнх нь явдаг хүрээ таньдаг юмнууд,
                    тэр халадтай юмнууд гэж тайлбарлаж болж байгаа юм. Тэгэхдээ
                    манайхны дээд өвгийг ьтчынхон гэдэг байсан болох лээр зэрэг
                    би оточ овогтон гэж явдаг юм. Тэгээд тэр хүн эмнэж аж төрөх
                    үүдтэй юм байлгүй дээ. Аан техникийн хүн байхад л эмнэлгийн
                    за нянкын хүн болох. Одоо ач нар ангаахын сургууль орно гээд
                    зөрөөд байх юм байна. За тэгээд орох л юм байлгүй. Уул нь
                    цөмөөрөө нэг салбарын талд баймааргүй, дампуурвал хагас нь
                    өөр юм эрхэлдэг баймаар байхад чинь тэрлүү явцгаагаад л байх
                    юм байна. За манай эхнэр гэдэг хүн энэ одоо нөгөө монгол
                    судлаачид Грабранский гээд нэг орос аан манай ханьтай хамт
                    ингэж байж байгаад нэг удаа чи яасан нэг азтай эр хүн байна
                    гэж намайг тэгнэ. Яав гээд тэгсэн. Танай эхнэр их цөөхөн
                    дуутай юм гээд, ..цөөхөн дуутай байтугай наадах чинь хэлгүй
                    шухуй юм байгаа юм ер нь ярьдаггүй юм. Аан гэсэн чинь бид
                    нар чинь эмэгтэйчүүдийн үг хэлнээс л их зүдэрч байгаа шүү
                    дээ аан чиний эхнэр үг дугарахгүй байна гэдэг чинь чи яасан
                    азтай вэ гэж тэгээд их дуу цөөтэй хү заяасан юм яагаад
                    тэгсэн юм вэ мэдэхгүй. (1:47:53) Аан би бол аймшигтай
                    чалчаа. Тэгээд дэргэд нь 50 жил нэг хүн чалчаад байхаар
                    зэрэг эрхбиш насныхаа эцэс рүү хүнтэй ярьдаг болдог юм
                    байна. Тэрнээс биш 20, 30-н настай байхдаа бол ер нь ердөө
                    мөн зүдэргээтэй цөөхөн үгтэй хүн байсан юм. Хүний гац охин
                    юм. Эх нь 63 хан насалсан юмаа.Тэгээд цорын ганц ерөөсөө л
                    ганцхан охинтой цаанаа өгдөггүй. Ганц охинтой болоод тэгдэг
                    юм уу намайг бурхан юм шиг санадаг. Миний өмнө ингээд л цай
                    бариад мөлхөөд байдаг тийм хүн байсан юм. Тэгээд би чинь
                    өөрөө өнчин өссөн болоод нялхад ээжгүй болсон болоод хүний
                    ээж гэдэг юм ямар байх ёстой юм гэдэг юмыг хадам ээжийгээ
                    харж л одоо ухаарсан шүү дээ. (1:48:40) Ээж гэдэг хүн ийм
                    хүн байдаг юм байна гэдгийг нялхад байхдаа ээждээ ер нь нэг
                    аяга цай хийж өгөлгүй дуусгасан шүү дээ би чинь.Тэгээд л
                    хадам ээж л одоо миний өмнө өнхрөөд, ингээд л бөмбөгнөөд
                    байдаг болохоор зэрэг одоо хүний ээж гэдэг юм одоо
                    хүүхдийнхээ төлөө ингэдэг юм байна гэдгийг тэрийг харж
                    ухаарсан. Одоо ингээд манай эхнэр энэач нарынхаа өмнө өнхөрч
                    байгааг харахлаар одоо ёстой шоолмоорч юм шиг өдмөөр ч юм
                    шиг байх юмаа. Хүн бол ээжтэй, эмээтэй байхдаа л их баян
                    байдаг юм байна шүү дээ. Тэр Бавуугийн Лхагвасүрэн ээжтэй
                    байхдаа би баян байсан гэж шүлэг бичсэн байна лээ. Би энэ ач
                    нарыгаа хараад ээжтэй, эмээтэй байхаар үнэхээр баян юм байна
                    гэж бодож байна. Монгол эмээ гэдэг бусад газрын эмээ ямар
                    байдаг юм вэ мэдэхгүй би бол монгол эмээ гэдэг бол мөнч
                    зовлонтой төрсөн амьтан байдаг юм байна даа, ачынхаа өмнө
                    үнэхээр мөлхөж байна. Би ч одоо өөрийнхөө хүүхдийг нэг их
                    нялганаад, долигноод байлгүй шиг өсгөчихсөн юм шүү дээ.
                    Нилээн чанга, эхний хүүхдийг бол ер нь нилээн чанга өсгөсөн.
                    Би чинь нэг хэсэг өвдөөд одоо 30, 40-ийн дааг дээр ер нь их
                    эвгүй болж байлаа шүү дээ. Үхэж гэнэ, үхсэн байна гэнэ, үхэх
                    гэж байна гэнэ гээд яриад байхаар хэмжээнд үлдсэн. Тал
                    тарлийч болсон шүү дээ би. Өрөөсөн талын гар одоо ингээд
                    хархад бүдүүн нарийн 2 юм харагдаж байгаа биз энэ. Хөл бас
                    тийм салга, Энэ гар чинь чадал нь энэнээсээ муу, толгой
                    гэхэд тал нь цагаан тал нь бараан харагдаж байгаа биз дээ.
                    Энэ нүдний хараа байхгүй юм үзэхээ байсан. Энэ нь үзэж
                    байгаа. Тэгээд тэр үед том хүүхэд аавын чинь бие муу байна
                    шүү гэхэд л аа тийм уу за гээд л хичээлээ давтаад л сурлага
                    нь чангараад байдаг, аан бага хүүхэд нь сулраад байдаг. Тийм
                    байсан шүү дээ. Сурлага нь муудаад л байдаг. Тэгэхлээр би
                    сүүлийн, эхний 3 хүүхдийг бол шөнө 2цаг3 цаг болж байхад
                    босож очоод одоо унт ядаргаа болчихн гэж болиулдаг,
                    хичээлийн нь давтуулахы нь болиулдаг байсан. Аан сүүлийн
                    хүүхдүүдийг бол өдрийн 2,3 цагт бос өмхийрчих нь бос гэж
                    сэрээдэг болсон шүү дээ. Сүүл рүүгээ хүн чинь тэгэж аа
                    хүүхдийнхээ өмнө зөөлөрдөг юм байна шүү дээ. Хөгширдөг ч юм
                    байна. Өөрөө нойргүй их зүдрээд ирэхлээр зэрэг за унтаж л
                    байг нойр бол баялаг юм байна. Эрүүл байгаагийн шинж юм
                    байна гэж өоддог болсон. Аан нойронд бидний одоогийн
                    мэдлэгийн хэмжээнд тайлбарлаж чадахгүй байгаа нэг бус содон
                    юм бий гэж боддог. Чи сонссон байлгүй леторлитский сон гэдэг
                    одоо ингээд юмаар одоо 20, 30 жил унтаад сэрж гэнэ,
                    тэгэхдэээ хөгшрөлгүй залуу чигээрээ сэрж гэнэ гэж тийм
                    тохиолдол түүхэнд бичигдсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл удаан
                    унтах тусам залуу байдаг. Нойр муутай хүн түргэн хөгширдөг.
                    Түргэн богино насалдаг. Эрэгтэй хүн өтлөх тусмаа нойр нь
                    багасаад байдаг, эмэгтэй хүн өтлөх тусмаа нойр нь ихсээд
                    байдаг гэж байгаа. Тэгээд эмэгтэйчүүд нь урт насалдаг,
                    эрэгтэйчүүд нь богино насалдаг. Энэ баримтуудыг хооронд нь
                    харьцуулахаар зэрэг нойрсох явцад хөгшрөх явц бүрэн
                    зогсохгүй юмаа гэхэд удааширдаг гэж боддог болсон. Тийм
                    учраас за яахав нойр нь хүрч л байвал унтаж л байг гэдэг ийм
                    баримтлалд шилжсэн. Тэгээд одоо би одоо охиноо нэрээр нь
                    дуудах биш нойрмаа гэж дууддаг болсон гэж байгаа юм шүү дээ.
                    Унтаад л байдаг юм нөгөөдөх чинь. Одоо би тэрнийг нэг таваг,
                    нэг хадагнаас өгчихвөл санаа амармаар байна. Худалдан авагч
                    нь ирэхгүй юм. Миний амин зуулга ийм байна. Аан ач нар бол
                    зургаан хүү, зургаан охин байна. Сүүлчийнх нь 5-6 насны зааг
                    дээр, Түрүүчийнх нь 20 хүрч байгаа юм уу даа. 20 руу явж
                    байна. Тэр эхний 3, 4-н ач нар бол компьтюрт угсардаг, англи
                    хэлээр ярьдаг, япон хэл үздэг эд нар тийм одоогийн нийгэмд
                    зохицсон хүмүүс болж байна. Аан эхийнхээ хүмүүжлээс
                    хамаардаг юм байна шүү дээ ер нь. Одоо өөрийн хүүхдийг бол
                    мэдэхгүй залуу байгаа бас хэнийгээ дууриаж өсч байгаагий нь
                    мэдэхгүй өсгөсөн юм байна. Аан ач нарыг харах дээр зэрэг бол
                    хүний хүмүүжил бол эхийн хүмүүжлээсээ л болдог юм байна. Бэр
                    ямар байна уу тэр яг тийм болдог юм байна. Ерөөсөө л аан
                    ноомой бэртэй аа болбол тэрний хүүхдүүд ноомой аан шаламгай
                    бэртэй болбол тэдний хүүхдүүд шаламгай харагддаг юм байна.
                    Аан хүний төрөлхийн зан чанар гэдэг бол ястай нь хамт төрдөг
                    юм байна ач нарыг харахад. Хэн аймхай вэ, хэн аан одоо
                    зальхай вэ, хэн овжин вэ гэдэг бол одоо ач нар дээр ингээд
                    ястай нь хамт төрдөг юм байна. Харагдаж байдаг бол. Өөрийн
                    хүүхэд дээр мэдэхгүй залуудаа анзааралгүй өсдөг юм байна.
                    Зүгээр одоо ингээд л ачыгаа хөтлөөд явж байхад малгайгаа
                    унагаачихаад л тонгойгоод авахгүй айгаад авахгүй зогсоно,
                    малгайгаа унагаалаа гээд загнана гэж бодоод зогсож байгаа
                    одоо тийм аймхай бэр байна. Хэн ч загнахгүй, эх нь ч
                    загнахгүй, эцэг нь ч загнахгүй, өвөө ч загнахгүй, эмээ ч
                    загнахгүй байхад том хүнээс айдаг болж өсдөг тийм аймхай
                    болж өсдөг тийм хүн байдаг юм байна. Тэрний хулчигар зан бол
                    20 хүрсэн ч хэвээрээ л байж байна. Тэгээд л одоо том хүн
                    загнаад л дагуулаад л явуулаад л хулгай хийлгэхэд дагаад л
                    явах жишээний тийм хүн төрдөг юм байна. Аан овсгоотой гоц
                    сэтгэхүйтэй нь ерөөсөө л тэгээд цаанаас нь заяадаг юм байна.
                    Тэрийг бол одоо цэцэрлэгийн хүүхэд байхдаа л Хавайн аралд
                    явж амарья тэндээс одоо очиж зарц авъя ингэж одоо ярьдаг
                    тийм одоо цэцэрлэгийн хүүхэд болж төрдөг юм байна. Аан
                    томчуудын толгойд орохгүй байхад огт бодоогүй, бодоогүй юм
                    хэлдэг. Одоо тийм өвөрмөц толгойтой хүн төрдөг л юм байна.
                    Манай нэг ач бол одоо зүгээр ярьж байж байгаа, нэгдүгээр
                    ангид байж байгаад шүү дээ одоо 8-н настай байхдаа би энэ
                    одоогийн энэ хүн төрөлхтнийг чинь зөвхөн ганцаараа л байсан
                    гэж боддоггүй шүү дээ энэнээс өмнө хүн төрөлхтөн байгаад л,
                    байхгүй болоод л дахиад шинээр бий болоод л байсан юм гэж
                    ярьж байгаа юм. Тэрийг чинь ээж аав нь ингээд өөдөөс нь
                    хараад л гайхаж байж ч….., өөр цэнхэр цаас байж байгаад юм
                    уу дахиад цэнхэр цаас бий болсон гэж ярьж байна шүү дээ 8
                    настай хүүхэд. Тэгэхэд аав нь тэрийг юу гэнэ үү, юү гээд, юү
                    гээд хэлчихэв гээд ингээд зогсож байгаа аав байж байгаа юм
                    шүү дээ. Тэгж төрдөг юм байна. Аа тэр хүний мөс чанар гэдэг
                    бол бас ястайгаа хамаардаг юм байна. Хэн худалч вэ, хэн
                    зоригтой вэ эд нар бол уулаасаа заяасан байдаг байгаа юм. Би
                    бол юунаас ч айдаггүй гэж хэлсэн дээ, хаа ч төөрдөггүй гэж
                    хэлсэн дээ тэгэхэд би буудуулж үзсэн шүү дээ. Дээрэмчин
                    нөгөө муу эмгэний маань аптекид орж ирээд баг өмсөөд буу
                    ингээд л шагайх дээр зэрэг би нөгөө юунаас ч айдаггүй нөхөр
                    чинь өөдөөс нь дайраад цохиод нэг буудуулаад л тэгээд дахиад
                    буугаа сумлахаас нь өмнө дарж аваад л одоо нөгөө бариач
                    байна гэдэг чинь аль цэг дээр хатгахаар хүн унадаг вэ
                    гэдгийг мэдэж байгаа тэгээд л буутай, хутгатай хэрнээ намайг
                    эсэргүүцэх чадалгүй болтол нь нэг цэг дээр дарж байгаа юм
                    шүү дээ би. Тэгээд дор нь унагаад л дээрээс нь яг шилэн
                    хүзүүн дээр нь гишгээд л эмгэн хүрч ирээд буугий нь буулгаад
                    авч байгаа юм тэгэхэд буу чинь нэг буудсан байхад л түлхээр
                    халдаг юм байна лээ шүү дээ. Ам нь халсан байсан. Гараа
                    түлсэн. Тэгээд бид хоёр 1999 оны 12 дугаар сарын 19-ны орой
                    6 цаг 17 минутанд буудуулж үзлээ шүү дээ. Тэгэхэд одоо тэр
                    бол намайг буугаар айлгана гэж бодсон энэ өвгөнийг дийлнэ
                    гэж бодсон байгаа юм тэр нөхөр. Гэтэл би тэрийг цохиод хий
                    буудуулаад тэгээд дараагий буудахаас нь өмнө буугаа цэнэглэх
                    зав өгөлгүй бариад л нам унагаагаад тэгээд шилэн дээр нь
                    гишгэж яг нарийн хүзүүн дээр гишгэхээр түрүүлгээ харсан хүн
                    чинь яаж ч чаддаггүй юм шүү дээ. Тэгээд, тэгж их
                    цочирдсондоо хүн чинь уур л хүрээд дэврээд хачин болоод муу
                    цусыг хүн алах гэж ирж байгаа чамайг хүнээр хоолоо
                    халбагадуулж иддэг болгоно гээд цементэн шалан дээр гарынх
                    нь хоёр үеийг нь бяц цохиход л эгц гартай болж байсан бэртэх
                    юм байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь Эх хүн гэдэг чинь
                    тэгдэггүй юм байна. Муу цусыг гарынх нь ясыг нь бяц цохино
                    гэсэн чинь хүүе эхээс мөч бүтэн төрсөн юмыг чи битгий
                    зэрэмдэглэчих өөрийг нь буудаж байхад чи битгий хүн
                    зэрэмдэглэчих гэж загнаж байгаа юм даа. Тэгэхээр энэ чинь
                    ээжтэй юм байж таарна гэж бодоод чиний ээж байна уу ээж чинь
                    бий юу гэсэн чинь байна гэж байна, байдаг гэж байна.
                    Тэгэхээр нь за эхийг нь байхад үрийн нь зэрэмдэг болгож
                    яахав дээ гэж бодож байгаа юм даа. Тэгээд чи хэдэн настай вэ
                    гэсэн чинь 21-тэй гэсэн юм Тэгэхэд би 51 настай байсан.
                    Нөгөө юу.. 50… юу 99… 94 он юм байна шүү. 94 онд би 51
                    настай байсан. 94 оны. Тэр нөхөр 21 тэй би 51 тэй байгаа юм.
                    Тэгээд би тэрийг ёстой бүр яах ч аргагүй дийлээд өмдийг нь
                    тайлаад 2 зузаан хонгий нь нөгөө одоо ясыг нь бэртээхгүй гэж
                    байгаа хүн чинь махтай нь оролдоно биз дээ. Ма.. ма.. 2
                    хонгий нь чимхэж цээрлүүлээд тэгээд, эмгэн гарч гүйж цагдаа
                    дуудах гээд болдоггүй тэгэхээр нь гараад, хүүе би гараад
                    гүйе гээд л цагдаа дуудах юм уу, утас мутас гэж юм байсан
                    биш, тэгэхэд гар утас гэж юм байгаагүй тэгэхээр нь хүүе
                    болдоггүй юм гэхээр л нөгөөдөх чинь орж ирээд байдаг. Тэгсэн
                    чинь 2 дахиад гарч гүйж л цагдаа дуудах гээд хүүе болдоггүй
                    юм гэхээр л наашаа болчихоод байх юм нөгөөдөх чинь үгүй чи
                    яагаад болдоггүй юм бэ гэж байна, хаалгаа түгж дараагийнх нь
                    орж ирдэг юм гэж байгаа юм би. Би тэрийг ганцаараа явж байна
                    гэж бодоогүй байхгүй юу. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="025">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Мм. Гадаах нь харж байгаа.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Гадаах нь гадаа хамсаатан нь байж байгаа гэж бодож
                    байгаа би. Тэгэхэд эмгэн тийм тогой..толгойд нь ордоггүй юм
                    байна. Гараад цагдаа дуудна гэж бодож байгаа. Хаалгаа түгж
                    гээд. Тэгээд хаалгаа түгжүүлж аваад ганцаарангий нь гаднаас
                    хүн орж ирэхгүй болгож байгаа ганцаарангий нь би ёстой мах
                    болгосон. Чи шоронд очоод суухгүй босоод зогсож байдаг юм
                    хэвтэж байдаг болгоноо чамайг гээд тэгээд хоёр хонго нь
                    нялцгай болгож өгч байгаад цагдаа дуудсан, тэгээд цагдаа
                    дуудахдаа хойшоо хаалгаараа биш цонхооро гаргаж гарч явуулж
                    цагдаа дуудуулж авчраад тэгээд аан цагдаад өгсөн. Тэгсэн
                    чинь цагдаа хөөрхий аан эмнэлэгт хүргэж өгсөн байна билээ.
                    Гэмтлийн эмнэлэгт 42 хоносон гэж байна лээ тэр нөхөр. Яасан
                    вэ гэсэн тархи нь доргисон байсан гэнэ, зөөлөн мах нь
                    гэмтсэн байна гэнэ. Тэгэлгүй яахав дээ одоо барьж аваад
                    цементэн шал мөргүүлж унагаж байгаад хүзүүн дээр нь
                    гишгэчихсэн амьтан чинь тэгээд 5 жилээр шийтгүүлсэн шүү дээ
                    тэр нөхөр. Тэгээд одоо бүүр буудна гээд тонгойж байхад
                    дайрдаг, миний нөгөө юмнаас айдаггүй чинь тэр. Тэрнээс гадна
                    би чамд судрын ном өгсөн шүү дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="026">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тийм 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр сударт чинь тарни байдаг юм. Тэр тарни бол сацуу
                    бус бүхэнтэй сацуу гэсэн тарни гэсэн тайлбартай. Зүйрлэшгүй
                    бүхэнтэй зүйрлэшгүй тарни гэдэг байхгүй юу. Тэр одоо англи
                    хэлээр орчуулсан байдаг юм шүү дээ тэр чинь. Тэр ч одоо би
                    15 хэлээр цуглуулсан байдаг юм шүү дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="027">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тийм үү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм. Тэр тарнийг тэгэхэд би уншдаг болоод 2 жил
                    болсон байсан юм. Тэр тарни бол хатуу бүхнээс зайлуулдаг
                    гэдэг үгтэй. Тэгэхэд хүн ингээд буудах гээд ингэхэд тарниа
                    уншиж эхэлсэн хирнээ дуусгаагүй шүү дээ.Тийм жишээний
                    тэгэхэд би одоо тэр тарний хүч гэх үгүй зүгээр яахав одоо
                    юмнаас айдаггүй инистенкт зөнтэй байсных биз. Тэгээд буудах
                    гэхэд нь бууных нь хажуу нэг цохиод хоёрын хажуунаас нь
                    дайраад байрьж аваад л ард нь гарсихаж байгаа юм. Тэгээд ард
                    нь гараад 2 цэг дээрээс барьхад л минут хүрээд л ойччихдог
                    юм шүү дээ. Тэгээд гартаа яааж оролдоод дийлэхгүй гарынх нь
                    тамир сулраад л тэгээд л сонны артер дарагдана. Тархи руу
                    явдаг гол судас нь дарагдаж байгаа юм ингэж дарах дээр зэрэг
                    тэгээд л ойчино, ойчихлоор нь доош нь харуулж унагааж аваад
                    л нарийн хүзүүн дээр нь гишгэнэ тэгэхэд одоо 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="028">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр хүн хань хамсаатантай явж уу?         </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй ганцаараа явсан байдаг юм. Шүүх дээрч ганцаараа
                    явсан гэж мэдүүлсэн тэгэхэд гадаа хүн байгаагүй харин хүний
                    өргөмөл хүүхэд юм байна лээ. Ээжийнхээ мөнгөн аягыг
                    худалдаж, буу худалдаж аваад тэг буугаа хойноос нь тайраад,
                    урдаас нь ч тайраад тохой хэрийн болгож аваад нугардаг
                    ангийн бууг 10 сум худалдаж аваад эзгүй газар очиж хоёрыг нь
                    буудаж туршаад 3 дахиар нь намайг буудсан. Өвөртөө зургаан
                    сумтай, долоон сумтай байсан юм тэр нөхөр. Одоо надад 10
                    үрлэн сум бий шүү дээ. Тэр шалаар нэг цацсан байгаа юм.
                    Тэгээд би нөгөө цохисон болоод одоо хана руу буудаад намайг
                    оноогүй юм. Бид 2-ыг оноогүй юм. Бид 2 хоёулаа байсан шүү
                    дээ тэгэхэд.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="029">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Шувууны буу юм уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Шувууны буугаар. 45-50 ширхэг үрэлтэй одоо сум байсан
                    гэж цагдаагийнхны буртгэлд, актанд байдаг юм байна лээ.
                    Сүүлд мань нөхөр хотын шүүхээр шийтгүүлсэн шүү дээ. 5-н
                    жилээр шийтгүүлсэн. Тийм жишээний. Тэгээд одоо юмнаас
                    айдаггүйгийнх ч одоо 83 оны 11 сард гудамжинд явж байсан
                    чинь хаая туслаарай малгай булаагаад зугтаасан шүү гээд
                    эмэгтэй хүн чарлаж байгаа дуулдаж байна. За хүний малгай
                    булааж дээ явж байсан чинь миний хжуугаар пэд, пэд гээд
                    гүйгээд ирлээ өнөөх чинь тэгээд хажуугаар гүйгээд хүрээд ирж
                    байгаа хүнийг чинь хар ирчээрээ гүйж байгаа хүнийг чинь
                    дэгээдчих лээр зэрэг их дээр үсэрч байж ойчдог юм шүү дээ.
                    Тэгээд ойчих дээр нь зэрэг очоод нарийн хүзүүн дээр нь
                    өвдгөлчих нь тэгсэн чинь нөгөөдөх чинь нэг цүнх шидээд л
                    матгай хажууд нь унаад л тэгээд байсан чинь нөгөө хүүхэн
                    гүйгээд ирлээ малгайгаа авч өмсөөд, тэгэхлээр зэрэг нь тэр
                    цүнхээ ав гэсэн чинь цүнх минийх биш гэж байна нөгөө хүүхэн
                    чинь тэгсэн чинь та барь байгаарай би цагдаа дуудаад ирдэг
                    юм байна гээд нөгөө хүүхэн явсан чинь төдөлгүй л 2 цагдаа
                    хашаа даваад л гараад ирлээ. Тэгсэн цагдаагийн газрын
                    дэргэдүүр зугтаасан байгаа юм даа тэр амьтан. Тэгээд намайг
                    ганцаараа явж байгаа энэ хүн юу болов гэж бодоо биз дээ
                    басамжилж байж надад баригдаад ээд би яг түрүүлэг нь харуулж
                    унагаагаад хүзүүн дээр нь өвдгөлчихлээр зэрэг нүүрээрээ
                    газар таарна биз дээ. Тэгээд гарах даа дийлчихнэ гэж бодоод
                    байдаг би хүзүүн дээр нь дараад байдаг нүүр нь урагдана биз
                    дээ. Хөөе нүүр урагдаж байна гэхээр нь нэрээ урахаар нүүрээ
                    ур гээд л одоо дараад л байсан тэгж байгаад цагдаа ирэхлээр
                    зэрэг өгсөн чинь дараагаар нь цагдаагийн газрын үүдэн дээр
                    тамтаггүй нүүртэй юмны зураг байна гэнэ лээ. Одоо хотын
                    цагдаагийн газрын том үнэмлэх бий шүү дээ надад.Дээрэмчнийг
                    одоо бусдын эрх чөлөөнд халдсан нөхрийг баьж өгсөн тул ямар
                    ч Доржготов ч билээдээ намын дарга марга гэсэн үнэмлэх бий
                    шүү дээ. Тийм шүү дээ би одоо айна гээч юм ерөөсөө байдаггүй
                    юм. Энэ толгойндоо байдаг юм уу, хүмүүжилд нь байдаг юм уу
                    төрлөхийн одоо тэгээд заяасан юм уу мэдэхгүй одоо ямарч том
                    даргын өөдөөс хэдэрлэнэ. Хүн чинь дарга маргаас айгаад л
                    байдаг шүү дээ. Тэгэхгүй шүү дээ. Тийм жишээний юм даа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="030">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та одоо энэ бариач, мариач одоо эмчилгээний бас
                    авъяастай хүн байна энүүгээрээ харин зах зээлийн үед чинь
                    орлого сайтай байж болох юм биш үү. …
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Энэ чинь одоо сүшиг, шүтлэг юм уу, хүмүүжил юм уу энэ
                    бол орлогын эх үүсвэр биш. Өгвөл авдагаас биш үнэ тогтоогоод
                    тариф тогтоогоод авдаг ёсгүй. Тэгээд хүн юм өгвөл яахав үнэн
                    сэтгэлээсээ өгч байна уу, өгдөг ёстой юм гээд өгч байна уу,
                    энэ шунахай юм гээд өгч байна уу гээд тэгвэл бий ялгана. За
                    авахыгаа авна авахгүйгээ авахгүй. За тэгээд энэн дээр
                    оролдож аан одоо орлого олсноос бичиг номоо оролдож орлого
                    олсон нь дээр. Би биеэ даасан 8 ном хэвлүүлсэн. Аан яахав
                    сонин монин дээр юм хэвлүүлэж л байдаг юм сонины газар надад
                    мөнгө өгнө гэдэг бол өнөөгийн монголын энэ дампуурсан
                    нөхцөлд бол худлаа. Аан монголд ном худалдаад баяжина гэж
                    бол байхгүй. Уулаасаа уншигч цөөтэй юм дээрээс нь энэ зах
                    зээлийн нийгэм гэдэг бол талх, мах, архи 3 аа худалдаж
                    авахаас биш аан ном худалдаж авах нь цөөн юм. Архи дарс биш
                    болохоор ном чинь дээдэст хэрэггүй. Талм , мах биш болохоор
                    додост хэрэггүй ийм юм байна шүү дээ. Монголын нөхцөлд.
                    Тэгэхлээр тэр бариа засал хийгээд юм уу, зайнаас оношлоод юм
                    уу, гипноз хийгээд монгол хүн баяжина гэдэг бол миний мэтийн
                    сурталд үлгэрийн далай. Аан зүгээр эмнэлэг байгуулчихаад
                    тариф, үнэлгээ тогтоогоод аж төрөх юм бол монголд байтугай
                    хаач аж төрнө. Би хилийн цаана гарч байгаад хүн үзэж үзлэг
                    хийж үзсэн. Аан тэгэхэд бол зүгээр тийм мөнгө хэвлэдэг машин
                    шиг мөнгө олдог. Тариф тогтоохгүйгээр шүү дээ. Зүгээр
                    үзүүлээд од… одоо сүсгээрээ юм өгөөрэй гэж хэлээд үзлэг
                    хийхэд монголд одоо сард олдог мөнгөө өдөрт олох., жилд
                    олдогыгоо долоо хоногт олох хэмжээний орлого олдог юм. Би
                    тэгэж Орост, Польш-д эд нар явж үзсэн. Тэгэхдээ нас бие аан
                    одоо баримтлал эд нар нь таарахгүй, хүний газар хивсэндээр
                    хөлхснөөс өөрийн газар элсэн дээргүүр мөлсөн нь дээр байсан.
                    Тэгээд дахиж яваагүй. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="031">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Би нэг гадаадаас ирээд нэг эм хайгаад хамгийн сайн
                    аптекд очсон чинь бид 2 удаан уулзаагүй тэгэхэд танай аптекд
                    орсон байсан.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Чамд хүн тэгэж зааж өгсөн үү?
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="032">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Би хамгийн сайн аптекыг сурж явсаар байгаа. Тэгээд
                    одоо тэр юуны Туркын эмнэлгийн тэнд урдаас нь очсон нэг
                    намхан навтгар цагаан байшин байсан.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="033">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэгээд танай аптекд орсон байсан. Тэгээд одоо бид 2
                    уулзаад ярьж байсан тиймээ. Улсууд бол тэр аптекыг тэр тухай
                    үед ямарч байсан их үнэлдэг байсан. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм. Яагаад тэгдэг вэ гэхлээр нөгөө эрхэлж байгаа
                    хүн чинь 25 жил эмийн чанарын албанд алба хийсэн, эмийн
                    чанарын мэргэжилийн чанарын ажлыг 25 жил хийсэн хүн чинь
                    хараад энэ чанартай эм, энэ чанаргүй эм гэж ялгадаг. Хүн
                    яанартай эм 2 үйлчлэх ёстой гэж боддог. Дээрээс нь би гэдэг
                    чинь 5-н үеэрээ хүн эмнээд сурсан удам нь тийм хүнийг
                    зайнаас эмчилдэг, мэдэрдэг хүн чинь орж ирээд харах дээр
                    зэрэг л энэ хүн тийм өвчтэй гэж хараад хэлдэг. Тэгээд чи
                    хүйтэн юм уусан байна, чи халуун ногоотой хоол идсэн байна.
                    Чиний цөс чинь биш ходоод чинь өвдөж байна, энэ эм чинь зөв,
                    энэ эм чинь буруу гээд зарим эмийн жоры нь буцаагаад, зарим
                    хүнийг бол чи энийг авах хэрэггүй энэдээ төөнөөд энэдээ жин
                    тавиад зүгээр болно гэж хэлээд ингээд явуулаад байдаг учраас
                    хүн манайхаар ирдэг байхгүй юу. Би бол эм зарах нь гол биш
                    хорлохгүй байх нь гол гэж байдаг, тийм баримтлал байрьдаг
                    байхгүй юу. Орлого олох нь гол биш хорлохгүй байх нь гол.
                    Бусад улсууд чинь мөнгө олохоо гол гэж бодоод хамгийн өндөр
                    үнэтэй эмээ түрүүлж зараад байна шүү дээ. Би бол тэгэхгүй.
                    Энэ эм нь хямдхан чи энийг биш энийг нь ав гэж зааж өгөөд
                    ингэхээр чинь хүн гайхаад үгүй чи чинь одоо би таньд орлого
                    оруулах гээд байна шүү дээ гээд тэгэхлээр зэрэг үгүй би
                    чамаас эмээ харамлаад байна. Эмээ харамлаж байгаа юм биш
                    үнэндээ бол чиний хүүхдийг чамаас харамлаад байгаа юм. Чи
                    энэ эмээр хүүхэд хордуулах гээд байна. Ингэхлээр зэрэг чинь
                    хүн ахиж ирэж байгаа байхгүй юу. Сайн аптек гэж хэлдэгийн
                    чинь чанарын цаад талд тэр байгаа юм. Тэгээд манай аптекын
                    эргэн тойронд 8 эмийн сан байж байхад бид хоёр 14 жил тэр
                    дотор чинь байгаад байхгүй юу. Тэр хашаан дотор чинь 8 аптек
                    байж байгаа юм. Тэгэхэд бид 2 худалдан авагчтай байна. Огт
                    мэдэхгүй хүн өөр аптекд орно болохоос биш мэддэг нь нэг хоёр
                    удаа ирсэн хүн бол ерөөсөө манайх руу л явна. Тэр бол одоо
                    чи манай ирээрэй гэж хэлэх биш та болбол эмгүй амь зуугаарай
                    битгий аптек хэсээд байгаарай гэж хэлээд явуулаад байхад л
                    над руу ирж байгаа юм шүү дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="034">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Энэ одоо үеийн зурагт мурагтаар одоо энэ хуурамч эм
                    гэж яриад байна. Одоо тэр хүнд юунд ч болдог байна тэр эм
                    үнэхээр тэгэж их орж ирээд байна уу яаж байна? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Энэ манай хойд хөрш, урд хөрш 2 бол үй олон хүнтэй
                    ёроолгүй далай. Тэнд нэг сайн эм гарахад тэрнийг дуйраалгаад
                    хийдэг өөр нэг хувийн эмийн компани юм уу, хувийн эмийн
                    үйлдвэр байна. Тэгээд тэр яг тэрнийгээ хуулаад хийхдээ
                    чанары нь доогуур хийдэг. Стандартын шаардлага хангахгүй
                    хийнэ. Энэ эмийг чинь одоо шааардлага хангадаг стандарт
                    пармакпей гэдэг юмаар одоо шаардлага болзол тавьж тийшээ
                    тэчнээ хэмжээтэй градуст халдаг, Тэчнээн градуст уусдаг тийм
                    спиртэнд уусдаг, Усанд уусдаг гээд ингээд хийчихсэн тийм
                    одоо тусгай ном байдаг. Пармакпей гэж хэлдэг. Тэрнийг эмэн
                    дээр ажиглаарай. ВПгээд бичсэн байвал, Вритамин Пармакпей
                    гээд, ЮЭСПапей (2:12:04) гээд бичсэн байвал АНУ байгаа юм
                    Макпей гээд. Яг тэр стандартд тохируулж байж хийх ёстой
                    байтал зарим үйлдвэр хүнд хор ч болохгүй, эм ч болохгүй
                    зүйгээр одоо сод юм уу, гурил юм уу, тийм юм шиг юм хийгээд
                    байдаг. Тэгээд дээрээс нь эмний нэр тавиад. Эс бөгөөс нөгөө
                    эмийг арай бага тунгаар арай өөр хоьцоор дууриалгаж хийгаад
                    зардаг. Ийм юм урд айлаас ч хийж байна, хойд айлаас ч хийж
                    байна. Хойд талынх нь тэр байтугай европын шилдэг эмийн
                    үйлдвэрүүдийн хугацаа дууссан хэрэгцээнээс гарсан эмийг
                    бөөнөөр нь худалдаж аваад нууцаар оруулж ирээд Оросын хуучин
                    армийн том агуулахуудад хэвлэх үйлдвэр байгуулчихсан
                    нөгөөдөхий чинь шинээр бакетлаад одоо эмийн хаяг зүүгээд
                    наагаад гаргадаг Тийм үйлдвэрүүдтэй болчихсон байна. Оросын
                    эмийн зах зээл дээр гүйж байгаа эмийн одоо 30, 40 % нь
                    худалч хуурамч гэж оросын телевиз ярьж байна. Аан хойд айлын
                    эмийг урд айл дууриалгаж хийж байна. Тэгээд урд айл хийхдээ
                    бол нөгөө бичиг үсэг хэл муу учраас үсгийн алдаатай хийнэ.
                    Бинзилпинциллин гэдгийг Оросоор бичихдээ ч алдаатай латинаар
                    бичихдээ ч алдаатай хийсэн юм урдаас орж ирж байсан
                    тохиолдол бий. Амбацилин гдирхлорид гэж бичдэгийг латин ч
                    алдаатай криллийн ч алдаатай хийж байсан тохиолдол бий.
                    Хөвөнг орос хөвөнг дууриалгаж хятад хөвөн хийгээд одоо л
                    нөгөө чанасан ариутгасан итил оксидоор ариутгасан гээд л эд
                    нар оросоор бичсэнийг нь одоо 2 П үсэг нэг дор бичих юм уу,
                    П юм уу Ц үсэг хоёрыг эндүүрэх юм уу тийм алдаатай хийсэн юм
                    орж ирнэ. Тийм жишээний юмнууд зөндөө гарна. Тэгэхлээр бид
                    бол Хүн эмнэх гэж чармайхгүй хорлохгүй байх гэж чармайж
                    байна шүү дээ ухаан нь би бол. Тийм учраас аа энэ бол хүнд
                    хортой, энэ бол болохгүй гэдгийг би энгээд ялгаад байдаг
                    учраас нөгөө 25 жил эмийн чанарт ажиллачихсан муу эмий нь
                    авдаггүй хүнтэй чинь нөгөө худалч эм зардаг болохоор чинь
                    бидэнтэй харьцаж чадахаа больчихож байгаа юм. Тэгээд манайх
                    чинь, манай аптек чинь аан хугацаа нь дууссан эм юм уу,
                    хуурамч юм уу, худалч юм уу, дууриамал юм уу, манайд
                    бүртгэлгүй юм авдаггүй учраас хүн зоригтой ирдэг байхгүй юу.
                    Тийм юм. Тэгээд манай эмгэн чинь одоо эрүүлийг хамгаалахын
                    тэргүүний ажилтан, нийслэлийн эрүүлийг хамгаалахын тэргүүний
                    ажилтан эд нэр үнэмлэх мүнэмлэхтэй болчихсон шүү дээ. Тэгээд
                    тэр найдвартай түнш гэдэг бичигтэй бичиггүй бид нар
                    найдвартай гэдэг нь ойлгомжтой. Тэгээд одоо хүүхдийнхээ
                    баасыг боож авчраад ийм баас гараад байна гэж хэлнэ.Өрхийн
                    эмчийг захиалж авиачсанаас өвөө эмээ 2-ыг аваачсан нь дээр
                    гэж хэлнэ. Шөнө 2 цагт ирчихээд өвөө эмээ байна уу гэж асууж
                    ирж байгаа юм. Тэгдэг юм шүү дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="035">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph> Толгой молгойгоо үзүүлэнэ барина гээд үү?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм.Тэгээд одоо зарим хүмүүс бол одоо яахав үнэхээр
                    ёолоод орилоод байгаа одоо юм уу аборт хийлгэчихээд ингээд
                    атиралдаад явж байгаа хүүхнүүдийн чихэн дээр нь мэдрэлийн
                    цэг дээр нь гац чимхэж өгөөд өвдөлтийг нь намдаагаад өгөх
                    явдал гарна л даа гардаг юм. Тэр байтугаа энэ политекникийн
                    дээд сургуулийн ийн математкийн багш Цэрэн гээд хүн манай
                    бэрд хэлж байсан байгаа юм чи Төмөртогоогийн бэр нь юм уу
                    гээд тэгсэн чинь танай аав ёстой хачин хүн шүү дээ гээд л
                    тэгж гэнэ яасан вэ? Гээд тэгсэн чинь миний нүд өвдөөд бүр
                    нүд улайчихаад зүгээр болохгүй авгай нь эмч байхгүй юу мм
                    янз бүрийн эм авчраад л Налжирмаа эм дусаалгаад байсан чинь
                    бүр болдоггүй тэгсэн автобусны буудал дээр аавтай чинь
                    тааралдаад ингээд байна гэсэн чинь чихэн дээр нэг
                    чимхэчихээд явсан чинь зүгээр болсон гэж байгаа. Тэгсэн их
                    сургуулийн буудал дээр тааралдаад би нүдэнд нь байдаг,
                    чихэнд нь байдаг нүдний цэг дээрээс нэг дарж өгчихөөд ингээд
                    л зүгээр болчихдог юм шүү дээ гээд нэг дарж өгчихөөд явсан
                    гэж байгаа юм. Тэгсэн нөгөөдөх нь зүгээр болсон гэж байгаа.
                    Тэгээд автобус хүрээд ирсэн суугаад явсан би тэгээд л зүгээр
                    болсон гэж байгаа. Тэгэхээр тэр точчины массаж гэж одоо
                    европынхон хэлээд байгаа юм. Тэр нь уг нь Солонгос, Хятадын
                    хуучин уламжлалт эмнэлэгт, манай монгол эмнэлэгт ч гэсэн
                    байсан зүйл шүү дээ. Солонгосынхон сөөлж авах (2:16:37) гэж
                    нэлэдэг юм. Аан тэр бол нэг цэг дээр дараад л тэгээд одоо
                    эмчилгээ авдаг.Цочироох бол цочироодог, сэргээх бол
                    сэргээдэг, тайвшруулбал тайвшруулдаг цэгүүд одоо олон газар
                    байна. Тэрийг мэддэг байхад бол одоо нүдэн дпээр өвдөг
                    гарсан байхад манайхан бол одоо нүдний өвчин гээд л нүдний
                    эмчид очоод л нүдний эмч нүдний эм бичиж өгөөд л яваад
                    байгаа юм. Тэр нь нүдний өвчин биш цөсний өвчин юм шүү дээ.
                    Ар тал дээр нь нэг цэг дээр нухаад л зүгээр болдог юм тэр.
                    Тийм жишээний. Тэгээд одоо тийм юм хэлэхээр бол эмч нар
                    ихээхэн дургүйцэнэ биз дээ.Тэгээд намайг надад үзүүлээд
                    өвчин нь гайгүй болсон болохоор эгэл биш хүн гэж хэлэх юм
                    гардаг л даа. Аан гэтэл эмч нар бол тэр эрүүл биш хүн гэж
                    хэлдэг юм намайг. Тэгэхлээл яг үнэндээ бол тэр эрүүл биш хүн
                    гэдэг нь үнэн юм байгаа юм. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="036">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Арай түүнээс өөр болохоор нь тэгсэн юм байлгүй дээ. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Эдийн засаг төр нь хууль цаазандаа хүн эмчилж
                    болохгүй гэж хэлээд, бичээд байхад бол одоо тэгж солиороод
                    эмчийн урдуур салбагнаад байгаа хүн чинь эрүүл хүн байх
                    аргагүй шүү дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="037">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Одоо энэ аптекуудын лавлагааны утас гэж юм байна уу?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Байхгүй. Тэрийг санхүүжүүлэх аргаа олохгүй,
                    олоогүй.Эмийн лавлахын утас гэж юм байснаа байхгүй болсон.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="038">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Би тэр дээр танайхыг олж одоо очихдоо хуучин болбол
                    аптекуудын лавлах утас гэж бү их ондоо сүлжээтэй тийм утас
                    байсан шүү дээ.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм. Тийм тэрнээс хасуулсан.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="039">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр нь ч байхгүй болсон. Тэгэхдээ асуусаар байгаа д
                    би утас олоод асуусан чинь за та яахав дээ тэр ямар ч гэсэн
                    тэр хүүхдийн одоо юу гэж хэлдэг эмнэлэг билээ тэрний урд
                    талаар нэг тийм аптек байдаг гэж зааж өгсөн. Аа тэр утас бол
                    одоо ер нь одоо сэргээгүй шүү дээ. Ашигтай утас байж тээ.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм байхаа .
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="040">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Одоо хаанаас ямар эм авахыг утас байхгүй болохоор мартчихсан. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм. Тэгээд яахав эм элбэг бочихсон юм тэгэхдээ
                    одоогий энэ аан эмийн сан гэж хэлээд байгаа юмнууд байна шүү
                    дээ олонхи нь эмийн худалдаа болсон. Одоо эм найруулагч
                    чадваргүй, зарим нь тэр байтугай жор уншиж чадахгүй, аан
                    эмийн олон нэр ижил нэршил гэж байна шүү дээ. Одоо ухаан нь
                    Аналгин чинь бид нар Аналгин гэж хэлээд дассан байна шүү
                    дээ. Гэтэл энэ химийн нэр нь Метамицол гэдэг юм. Аналгин
                    гэдгийн А гэдэг нь үгүй эм Алгин гэдэг нь өвчин гэсэн үг
                    байна шүү дээ. Өвчин намдаадаг юм байгаа юм. Митомицол гэж
                    хэлэхэд бол аль ч эмийн сан ороод асуухад аюугүй бол тийм эм
                    байдаггүй л гэж хэлэх байх. Ухаан нь Ношпа гэж хэлээд дассан
                    байна. Тэр бол Нетспазми гэсэн нуспазмын гэсэн үг байгаа юм.
                    Гэтэл жинхэнэ эмнийх нь нэрийг доротобарим гэдэг юм.
                    Доротобарим гэж асуухад аюугүй бол манай эмч нар ч мэдэхгүй
                    эмийн сангийнхан ч мэдэхгүй Энэ эмийн сан дотор ажиллаж
                    байгаа улсуудын дотор ухаан нь 25 жил эмийн шалгах чанарын
                    ажил хийсэн хүн 25 жил улсын эмийн сангуудыг шалгаад,
                    импортын эмийг шалгаад, эмийн үйлдвэрийн эмийг шалгаад байж
                    байсан хүн байхгүй шүү дээ. Нэг ч байхгүй.эсвээс 10, 20 жил
                    юм уу одоо хүний өөдөөс хараад чи нэг тэртэй тэгсэн байна
                    гэж хэлдэг юм уу эсвээс бүүр нүднн аниад 5 метрийн зайнд
                    зогсож байж байгаад зүрх нь өвдсөн, нүднийх нь хараа
                    ялгаатай болсон, чихнийх нь сонсгол муудсан гээд хэлдэг
                    хүнтэй газар гэж байхгүй шүү дээ. Миний содон чанар чинь тэр
                    шүү дээ. 5 метрийн цаана зогсож байгаа хүнийг 2 нүднийх нь
                    хараа ялгаатай, 2 чихнийх нь сонсгол ялгаатай, цөсөндөө
                    чулуутай, ходоодондоо шархлаатай гээд ингээд хэлнэ тэгэхдээр
                    зэрэг харж байж хэлэхгүй нүдээ аньж байж хэлнэ. Тэр нүдээ
                    аних дээр зэрэг тэр надад мэдэгддэг юм. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="041">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ер нь бол  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="042">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Шууд мэдэгдэж байна уу.  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Мэдрэгд…мэдрэгддэг юм. Тэр нь одоо одоогоор бол гоц
                    мэдрэхүй эх тасансорика гээд ингээд лхэлээд байна л даа.
                    Тэгээд энийг бол би Мэдлэг гэж бол хэлэхгүй тэргэжил бол
                    ерөөсөө биш аан энэ бол мэдрэмж. Одоо шустительност всех
                    шустительност , экстро сенсорни юм. Тэр нь бол явсаар явсаар
                    байж байгаад энэний уг чанарыг эрсээр эрсээр явтал тэр тэр
                    судар луугаа очдог юм. Хоосон чанар гэдэг юм руу имптивность
                    гээд тэр луу ордог юм. Тэнд очдог юм. Тэр хүн гэдэг юм аан
                    цацруулагчтай аан энергитэй, соронзонтой, долгионтой,
                    гэрэлтэй, дулаантай, илчтэй, авиатай гээд л ингэдэг юм.
                    Тэгээд тэр юманд очиж ордог юм. Одоо миний биеэн дээр
                    элдвийн юм наалддаг юм шүү дээ. Одоо ингээд л одоо энд
                    нүдний шил байна. Ингээд л ингээд л наалдана. (2:21:30)
                    …(2:21:41) Зөөгч байсан улс ингээд л энэ хутга, халбага,
                    сэрээ одоо юу байгаагаа наалдуулж аваад л 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="043">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Минийхийг наавал … </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Одоо наана шүү дээ. Чиний чи…. өөрөө очоод наана
                    гэвэл наалдахгүй. Гараараа барьж байгаад наахад наалддаг юм.
                    Цээжин дээр бол одоо ингээд сарамлан гэж би үүнийг хэлж
                    болохгүй байгаа юм. Хөлрөөд наалдаж байна гэхлээр зэрэг үгүй
                    бүр сайхан арчаад хуурай болгож байгаад наахаар наалдана.
                    Чинийх ч гэсэн наалдах ёстой. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="044">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Минийх наалдахгүй ээ. Аан би өөр нэг юм асууя гэж бодоод байгаа юм.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Мм хм.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="045">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Энэ одоо хөдөөний улсууд ингээд байдаг юм шүү дээ.
                    Яахав одоо тэр хөдөөний л тэр ойлголтоор бол тийм шүү дээ.
                    За одоо ингээд 2 хүн гэр бүл болох гэж байна гээд хэлье.
                    Үгүй одоо хаанахын бэр юм бэ? Тэр ч одоо хэнийх нь юм бэ?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Мм хм. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="046">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Оо тэр чинь тэднийхний 2 дээд сургууль төгссөн, Орост
                    2 дээд сургуульд сурсан одоо их сайхан залуу. За одоо тэхээр
                    тэднийх өөрсдөө л мэдэхээс. Үгүй тэр нөгөө нэг айл хэлээгүй
                    тэр одоо мэргэжилгүй, нэг тийм юм байгаа юмаа гэвэл оо
                    тэднийх бол болно болно. Зүгээр л болно болно гээд байна.
                    Тэр ер нь одоо тэр удам судры нь бодоо тэр үү, өв уламжлалын
                    нь бодоод тэр үү хүний одоо тэр л олон жилийн одоо олон
                    үеийнхний нь бодоод тэгж байх юм тийм юм үнэхээр байна уу,
                    үгүй юу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Байна аа байна. Тэр монгол хүний сэтгэхүйд дотор нэг
                    тийм юм байгаа юм. Энэ Түдэв гуай30 боть зохиолынхоо 20-р
                    боть хавьд байна уу, 29 дээр байна уу Монгол хүний нэг содон
                    чанар бол шинжээч дан гэж бичсэн байгаа. Монгол хүн бол
                    шинжээч. Миш их шинжээч. Одоогийн хөдөөгийн ямар ч эрдэм
                    номгүй, боловсролгүй зүгээр одоо эгэл монгол эр хүн гадаа
                    гарч суугаад л тэнгэрийн хаяа харж байгаад л маргааш хонио
                    тийш нь хонио тийш нь бэлчээхгүй гэж хэлнэ. Яагаад вэ
                    гэхлээр тэнгэр…ийн хаяа өнөөдөр нар жаргахад тийм байсан
                    учраас тийш нь билчээнэ. Тийш нь билчээхгүй гэнэ. Тэр …
                    тэрийг маргааш нь тэнгэр яахыг бол шууд хараад л хэлнэ
                    байгаа юм. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="047">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгэхдээ тэр хүн чинь танихгүй хүн шүү дээ.  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Танихгүй хүн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="048">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Удамыг нь соносоод л </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм аа тэгээд тэгээд аан одоо би тэр нөгөө монголын
                    сэтгэхүй гэдэг номондоо бичсэн. Монгол сэтгэлгээ гэдэгтээ.
                    Монгол хүн бол ийм шинжээч. Аан өссөн охиноо эднийд өгөхгүй.
                    Яагаад вэ гэхлээр өвөө эмээ нь тийм хүн байсан. Тэр хүүхэд
                    биш. Өвөө, эмээ нь гэж хэлнэ. Тэднийхэнд өгөхгүй өвөө, эмээ
                    нь тийм хүн байсан. Энд өвөлжихгүй гэж хэлнэ. Яагаад вэ
                    гэхлээр энэ цахилдаг энэ жил тэдийд цэцэглэсэн өнжмөл
                    цахилдаган цэцэг тэгсэн учраас энд өвөлжихгүй. Ийм одоо
                    шинжээч зантай. Тэр шинжихдээ тухайн хүнийг биш удмыг нь
                    шинждэг. Үндэсгүй мод хаа ч байхгүй. Хаана ч үндэсгүй юм гэж
                    байхгүй. Ураг удмаасаа хамаардаггүй хүн гэж ерөөсөө байхгүй.
                    Тийм учраас тэр шинжихдээ тухайн хүнийг биш ураг удмыг нь
                    шинждэг. Хуучин монголчуудын үг бий шүү. Хүүхэн шинжие гэвэл
                    өвөгдөөс асуу, хүлэг шинжие гэвэл залуусаас асуу гэж. Аймаар
                    байгаа биз. Тэр…тэр сайхан хүүхнүү гэхэд гэж өвгөдөөр
                    шинжүүлэх нь байна шүү дээ. Аан хүлэг шинжих гэвэл өвөгдөөс
                    биш залуусаас асуу гэж байгаа юм. Тэгээд тэр ураг шинжих
                    дээрээ болохоороо удмы нь шинждэг. Тухайн хүний нь биш.
                    Нуруутай юм уу, туруутай юм уу, сайхан царайтай юм уу, дээд
                    боловсролтой юм уу, дэд эрдэмтэн юм уу гэдэг нь инжид
                    падгүй. Тэдний удам юм гэдгийг шинжинэ. Тэгээд 80 гарсан
                    чагванц аан хэлж байна гэж байгаа юм шүү дээ. Хэнийхний нь
                    хүүхэд вэ? гэж асууна. Тэднийхний юм аа гэхдээр аа энэ
                    тэднийхний тэр юм. Хүүхэд юм бол тиймэрхүү л яваа биз гээд
                    яг тэгэхэд өнөөх нь тийм л байдаг гэж байгаа. Тэгээд
                    монголын ардын зүйр үг байна. Эх нь шийр алаг бол унага нь
                    шийр алга. Аа гэтэл оросын социалогич эрдэмтэд судлаж байж
                    байгаад судалгааны материал дээрээ гаргаад дүгнэсэн дүгнэлт
                    социологийн номонд байна. Хүний хүмүүжил бол эхийн
                    хүмүүжлээр тодорхойлогдоно. Хүний боловсрол бол эцгийн
                    боловсролоор тодорхойлогдоно гээд биччихсэн байгаа юм.
                    Тэгэхлээр эхийг нь харж байж охиныг нь авдаг. Эх нь шийр
                    алаг бол унага нь шийр алаг. Тэр бол маргаан байхгүй. Тэр
                    азарга нь шийр алаг бол унага нь шийр алаг гэж хэлээгүй
                    байгаа биз дээ. Эх нь шийр алаг бол гэсэн байгаа юм. Эх
                    талдаа удамдаа бий. Тэгээд хүний эх нь нагац, аан усны эх нь
                    булаг гэж хэлдэг юм. Эх талы нь л шинждэг тэр, тэр удамтай
                    бол тэгээд л дуусаа. Тийм учраас тэр эрдэмтэн байх, тэр 2
                    дээд сургуулт төгссөн байх, америкд суралцсан байх эд нар
                    бол падгүй. Тэр бол үнэн. Тэр монголчуудын шинэжээч зангийн
                    нэг бүрдэлт тэр. Тэр удмыг нь шинжиж үзчихээд л тэгээд л аан
                    тэднийд өгөхөд бол буруудах юм ерөөсөө байхгүй. Тэрнээс
                    гадна нэг ажигласан юм манай бэүүд ноднин жил цагаан сараар
                    ирж золгосны дараагаараа цагаан сараар манай бөөгнөрөөд
                    шивгэнэлдэж байж байгаад аан эмгэн бид 2 ыг Хятадын Хаянан
                    аралд амраасан. Бэрүүд санаачлаад тэгээд нэг жуулчны бүлэг
                    явна биз дээ монголоос тэгсэн манай эмгэнээс залуу бүсгүй
                    хүн тэнд 3, 4-хөн байлаа. Тэгээд дандаа чавганц нар голцуу
                    юм нар явна даа одоо үр хүүхдүүд нь явуулж байгаа юмнууд.
                    Тэгээд тэр дотор эр хүн 2-хон ширхэг тэр нь нэг нь би,
                    нөгөөдөх нь надаас арай залуу шинэ гэрлэсэн хуримын аялал
                    хийж яваа залуу. Тэгсэн тэрний хүүхэн жирэмсэн юм даа. Сая
                    гэрлэсэн юм болоод тэгээд одоо дөлгөөн хөдлөнө биз дээ. За
                    бусад эмэгтэйчүүд нь дандаа 50, 60 одоо 70 шахам настай
                    юмнууд явж байгаа юм. Тэгэхэд тэр Хаянан аралын нутгийн
                    эмэгтэйчүүдийн дунд тахиан дотор хун оруулчихсан юм шиг
                    харагдаж байгаа юм. Монгол эмэгтэй. Өндөр юм, том биетэй юм,
                    нуруулаг юм, царайлаг юм, махлаг юм. Тэндэхийн эмэгтэйчүүд
                    жижигхэн. Манайхны нэг 6 дугаар ангийн хүүхдийн хэмжээний юм
                    уу даа. Тийм давжаа. Эцэнхий. Хөөрхий хүний бүсгүй үр ийм
                    царайтай болж төрөх ч гэж дээ гэмээр царай муутай. Ялангуяа
                    монгол хүүхнүүдийг одоо шүд, нүд хоёроор нь хэмждэг биз дээ.
                    Тэгэхэд одоо шүд муутай гэж дүүрчихсэн юмаа. За тэгээд л
                    хөгшин над мэтийн хүмүүсийг ингээд нэг усан онгоцонд суух,
                    шатнаас буух эд нарт дэмжээд дэмнээд гараас, тохойноос
                    өргөхөд цэл хүйтэн биетэй. Тэр будаа иддэг, усан дотор
                    байдагийнх нь байдаг биз дээ. Би тэгээд тэндхийн газрын
                    эрчүүлийг өрөвдөж л байлаа шүү дээ хөөрхий. Ийм ч хүйтэн
                    хүүхэн өвөртлөж хэвтэх ч гэждээ гэж. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="049">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгээд тэр, тэр бас нутгийн одоо заншил нь уу (2:29:12)  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй одоо тэр нутгийн ахуй байдал нь л тийм…
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="050">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ахуйн байдал нь тийм байна уу.(2:29:16)  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Ахуй байдал нь тийм байна. Тийм Монголчуудын энэ
                    нуруулаг, туруулаг, халуун биетэй байдаг чинь тэр иддэг
                    хоол, өмсдөг хувцас, байгаа цаг агаар энэ хүйтэн сэрүүн эрс
                    тэс нөхцөлд чинь нилээн илчтэй хоол идэж, нилээн калорлиг
                    байж байж цусанд нь илүү их тослог гүйж байж биеэр нь тос
                    нэвчиж байж байж царайлаг байж байж одоо энэ жавар нар юмыг
                    чинь даана биз дээ. (2:29:43) 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="051">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр ч л үнэн байх шүү. Би бас тэгж нэг бодоод байдаг
                    юм. Би нэг яагаад ч юм одоо миний сэтгэл тэгдэг юм уу чамд
                    тийм үү монгол хүн монголын эмэгтэйчүүд ер нь арай л одоо
                    илүү эрүүл чийрэг гэж яригдаад байдаг юм. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэрийг одоо их хатуу ширүүн нөхцөлд олон зуун жилээр
                    аж төрөөд байгалын шалгарлаар шалгараад үгүйдээ одоо
                    чөмөгнийх нь яс зузаан байж байж ачаа даадаг адуу уу… эмнэг
                    одоо оо… сургадаг тийм эрчүүлтэй болгосон байдаг. Тэгээд
                    монгол эр хүн чийрэг байна гэдэг бол эхээс чийрэг төрж байж
                    тийм болно шүү дээ. Чийрэг эр хүн төрүүлэхийн тулд чийрэг эх
                    байж байж одоо эх нь эрүүл бол хүүхэд нь эрүүл байх юм
                    байгаа шүү дээ. Тэгж байж одоо монгол хүн тэр 2 хөтөлгөө
                    морийг эцтэл мориор давхиж чаддаг эр хүнтэй болсон байгаа юм
                    шүү дээ. Одоо Герман хүнийг чинь Улаанбаатараас 69-д
                    суулгаад л 230 км давхиулаад Дашинчилэн оруулчихаад буцаад
                    ирэхэд булгарчихаад хөдлөж чаддаггүй юм шүү дээ. Тэгэхэд
                    монгол хүн мориор давхиад одоо Бээжин ороод л буухиа
                    залгуулаад л байсан юм шүү дээ. Буухиа ч гэсэн ууж шээдэг,
                    Бууруу ч гэсэн бутаа хардаг гэж байгаа. Тэр нэг харагдах
                    хав… бутны дэргэд, нөгөө харагдах бут ….аа гээд бут суулгаад
                    тавьчихсан. Тэгээд тэр дагуу ингээд бүх биеий нь хадгаар
                    ороогоод чавхайтал нь ороочихоод тэгээд л давхиулчихдаг
                    байсан байгаа юм. Тэгээд одоо өдөртөө л шуудан Улиастайд
                    ирдэг байсан байгаа шүү дээ Бээжингээс. Тийм байж байж эрүүл
                    байгаа юм. Монгол эмэгтэй хүн гэдэг бол тэр Хянаны
                    эмэгтэйчүүдийн дотор л лав одоо за нэг лав 20-иод см өндөр
                    байх аа. Залуу хүүхнүүд яваагүй юм шүү дээ. Ихэнх нь одоо
                    чавганц нар явж байгаа юм. Тэгэхэд тарган хүн, махлаг,
                    царайлаг, цагаан тэр чинь нөгөө дулаан орон юм болоод нэг
                    усанд орж нэг наранд шарсаар байгаад бов бор болчихсон
                    хүнүүд байгаа юм чинь. Тэргэд нь царайных нь сайхан гэдэг
                    чинь одоо огт өөр харагдаж байгаа юм шүү дээ. Тийм юм билээ.
                    Азийн эмэгтэйчүүдийн дотор монгол эмэгтэй хүн бие нь ч
                    сэтгэхүй нь ч, илүү байх.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="052">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та энэ юу одоо коммунизмыг та өнөөдөрийг харьцуулж
                    нэг жаахан юм ярьж өгөхгүй юу. Та өөрийнхөө бодолыг.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Төмөртогоо</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Коммунизм (2:32:40) Аан. Социализмын үеийн байдал
                    өнөөгийн байдал хоёрын хооронд бол ялгаа бий бий. Их эрс
                    ялгаа бий. Хамгийгн гол нь үзэл сурталын ялгаа юм. Үзэл
                    баримтлалын ялгаа юм. Тэр үед тэр нэг намын суртал,
                    коммунист суртал аан гэдэг юманд дэндүү баригдаж дэндүү
                    явцуурч интернацианализмыг патераотизм гэдэг юм уу аан
                    нацианализм гэдэг юм уу тэр үндэсний онцлогоос нь нийтлэг
                    чанарыг нь илүү гаргаж тавьж капиталист интернациализм гэдэг
                    юманд захирагдаж ажиллаж байсан тийм өрөөсгөл чанар байгаа.
                    Аан өнөө бол тэр интер нацианалист юм уу коммунист тэр
                    байримтлалыг үгүй хийх нэрээр хэтэрхий аан яв.. өрөөсгөл,
                    явцуу, нацианалист байдлаар хандлага гаргадаг. Тэр байтугай
                    бүр хувиа хичээсэн бэртэгчин зан чанар илүү гаргадаг. Тийм
                    цаг үе гарч ирсэн байна гэж боддог би. Нэг нь нийтийн төлөө,
                    нийт нь нэгнийхээ төлөө гэдэг байсан бол одоо цөмөөрөө
                    өөрийнхөө төлөө болсон тийм нийгэм байна. Би өнөөгийн ийм
                    нийгмийг бол маш муу нийгэм байна гэж бодож байгаа юм.
                    Нийгмийн харилцааныхаа хувьд. Хүнэлэг энэрэнгүй нийгэм гэж
                    хэлчихээд хүнэлэг энрэлгүй нийгэм байгуулж байгаа. Үсгийн
                    алдаатай бичсэн шиг байгаа юм. Ерөөсөө л энэрэлгүй нийгэм
                    байгуулж байгаа юм. ¨с суртахууны хувьд бол адгийн
                    доройтсон, ялзарсан ёс суртахуунгүй нийгэм байгуулж байгаа.
                    Хүн янханчилдаг, багш хүн эрдэм заахын оронд шунал заадаг.
                    Эмч хүн энэрэх сэтгэлийн оронд эдлэх сэтгэл төрдөг. Эх хүн
                    үрээ гээдэг. Ийм ялзарсан нийгэм энэ бол удахгүй гээгдэж
                    хаягадах ёстой нийгэм. Хуучин нийгэмд бүх юм сайн байсан гэж
                    үзэж болохгүй л дээ. Тэнд сүүдэр бий. Тэр, тэрний сүүдэр нь
                    өнөөгийн сүүдрээс арай богино байхаа. Нэг бол дэндүү их
                    сүүдэртэй. Хуучин үдийн сүүдэр шиг байсан бол одоо өглөөний
                    сүүдэр шиг байгаа байх. Нийгмийн ёс суртахууны хувьд бол.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="053">
        <Interviewer>
            <I_Name>Ишдорж</I_Name>
            <Question>
                <Paragraph>За Төмөртогоо танд маш их баярлалаа. Та одоо сайхан
                    ярилцлага өглөө. Таны ярилцлагыг олон жилийн дараа ч гэсэн
                    энэ эрдэм шинэжилгээний ажилд тус дөхөм болж одоо Англид
                    хадгалагдаж, Монголд хадгалагдаж олон эрдэмтдийн одоо
                    хүмүүсийн захисан сайн одоо зүйл буянтай үйлс болно оо.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
    </QuestionSet>
    
    
</Transcription>
