<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060501A </dc:title>
        <dc:subject> Human body </dc:subject>
        <dc:description> Interview 1 with Interviewee 1 on the human body.
            Includes information on the hygiene campaigns and related issues of
            the mid-twentieth century</dc:description>
        <dc:creator> Dorlig </dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-05-30 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <Ethnicity>Bayad</Ethnicity>
        <YearOfBirth>1951</YearOfBirth>
        <Birthplace>Uvs, Tes sum</Birthplace>
        <IDNumber>060501</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060501A -- The Human Body 1; Interview 1</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За миний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаа
                    таньд маш их баярлалаа. Тэгээд ярилцлагаа эхлэхээс өмнө
                    танаас асууж лавлах ганц хоёр зүйл байна. Аа таны
                    ярилцлаганд орсон га ..., одоо дурдагдсан бүх мэдээллүүдийг
                    ирээдүйд одоо 10 жилийн дараа ч юм уу, 20 жилийн дараа ..
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>… эрдэмтэн судлаачид, судалгааны янз бүрийн материал
                    болгон, телевизээр гэх мэтийн зүйлүүдэд одооо ишлэл татаж
                    хэрэглэж болох юм. Та энэ бүх зөвшөөрлийг бид нарт өгөх үү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аа өгнө өө. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан. Хоёрт хэрвээ та хүсвэл өөрийнхөө нэрийг нууцлаж
                    үлдэж болно. Аа хүсвэл нууцлахгүйгээр байж
                болно.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Өө нэрний хувьд болбол нууцлах юм байхгүй л дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За ингээд одоо ярилцлагаа эхлэе. Тэгэхээр та аа …
                    өөрийнхөө амьдралын бага наснаас ярилцлагаа эхлэх үү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аан хн. За тэгье. За би болбол Увс аймгийн Тэс
                    суманд 1951 онд төрсөн. Баяд үндэстэй. Тайж ястай. Манай
                    баядууд болбол үндсэндээ ойролцоогоор миний бодлоор бол
                    1750-иад оны үед Зүүн гар гэдэг улсаас Алтай давж орж ирсэн,
                    дүрвэж явж ирсэн гэж хэлцдэгийн. Тэр үед, тэр дүрвэж явсан
                    күмүүсүүд дотор Алиа гэдэг хү … Алиа буюу Халиа гэдэг хоёр
                    хүүхэд, бага насны хоёр эрэгтэй хүүхдийг дүрвэж явсан
                    күмүүсүүдэд эцэг нь болох Чимэд Очир гэдэг ноён араас нь
                    көөж ирээд энэ хоёр хүүхдийг та нар аваад яв тань гэж хэлээд
                    өгч явуулчихаад, тэгээд эргээд явсан гэдэг тийм дам сураг
                    байдаг. Түүнээс биш ямар түүхэн баримт тийм архив гэж тэр
                    үед ч байсангүй. Үеэс үе дамжиж ирсэн тийм нэг сураг
                    сонссийм би. Аа тэгээд манайхан болбол буурсан тайж … улсууд
                    гэж хэлдэгийм. Тэр буурсан гэдэг маань үндсэндээ тэр үед
                    ямар нэгэн тайж ястай байлаа ч гэсэн ноён болох тийм юугүй,
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Улс төрийн эрхгүй гэсэн үг үү? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Улс төрийн эрхгүй болсон гэсэн үг. Тэгэхлээр зэрэг
                    би бодохдоо тэр Чимэд Очир гэдэг ноён маань үндсэндээ
                    Манжийн эсрэг тэмцэлд орж яваад үндсэндээ тэр хүний үр сад
                    болох хүмүүсүүд нь ямар нэгэн тийм аа … ноён болох тийм
                    эрхээн алдсан, тэр үед л алдсан болуул гэж би боддог байхгүй
                    юу. (0-03-21) Тэгээд аа … тэрнээс хойш чухам нэлээн олон үе
                    өнгөрсөн. Тэр хүмүүсүүдийн чухам ямар ямар улсууд дамжиж
                    ирснийг бүү мэд. Би зүгээр өөрийнхөө аа … гурав, дөрвөн
                    үеийн … Одоо жишээлбэл түүнээс хойш Алиа, Халиа гэдэг хоёр
                    хүний Алиагийн нь удмаас манайхан үүсээд, тэгээд миний
                    бодлоор болбол зургаа дахь үед нь болуу даа тэр Баазар гэдэг
                    хүн байсан. Баазар гэдэг хүнээс ганцхан күүхэд төрүүлсэн.
                    Тэр нь болбол Мятав гэдэг хүн байсан. Аа Мятав нь өөрөө
                    болбол есөн күүхэдтэй. Тэр есөн күүхдийнх нь тав дахь күү
                    болох Цэдэв … миний одоо эцэг. Аа би болбол эцгээсээ
                    долуулаа. Хоёр дахь нь. Дээрээсээ. Дээрээ нэг эгчтэй.
                    Иймэрхүү л одоо удам судрын хувьд болбуул иймэркүү товчхон
                    ярихад иймэрхүү л байхийм. Би 1951 онд төрж байхад манайх
                    болбуул көдөө мал аж ахуй дээр амьдарч байсан. Яг миний
                    бодоход болуул тэр үед, яг ухаан орсон үед болбол нэгдэл
                    гэдэг юм байгуулагдаагүй. Эхлээгүй байсан. Хувийн мал аж
                    ахуйтай, тэгж амьдарч байсийм. Би 1959 оны намар сургуульд
                    су …, суусийм. Түүний урдхан талд нь 58 онд, 58 онд байна
                    даа. Нэг өвөл миний мэдэхээр баахан күмүүсүүд ирчихсэн, бүх
                    малуудыг тоолж, бөөгнүүлсэн … Тэгээд тэндээс чинь манай
                    малаас лав тавин хэдэн бод мал, дөчөөд бог мал нийгэмчилээд,
                    цаад талд нь нэг л гучаад, гучин таван хоньтой, дөрвөн
                    тугалтай үхэртэй, нийтдээ арван үхэртэй. Аа … нэг дөрвөн
                    морьтой, нэг тэмээтэй, тавин толгой малтай үлдэж байсийм.
                    Тэр үед болбол маш их удирдах дээд байгууллагаасаа, дарга
                    нараасаа маш их айдаг байсан. Миний мэдэхээр тэр улсууд
                    ерөөсөө юу өг л гэнэв тэрийг нь одоо шууд л өгч байж л санаа
                    амардаг. Тэгэхгүй болбол ерөөсөө л магадгүй түрүүчийн аа их
                    кэлмэгдүүлэлтээс манай аав маань, ээж маань аа … авга ах
                    нараан … төрөл садныхаа күмүүсүүдийг икэнкийн нь цаазлуулсан
                    учраас тэгж байдаг болсон байж болох юм гэж би боддогийм
                    одоо. Тэр үеийг би сайн санадагийн. Их кэцүү байсан. Аав ээж
                    хоёр болуул тэр хот харлаад ямар эвгүй юм. Үгүй одоо өглөө
                    эрт мал дээр нь, малуур нь гарахлээр нь зэрэг тэгээд ер нь
                    энэ сэтгэлийн юмыг халиадагж юунд нь яарахав гэсэн шиг өглөө
                    босоод тэг хөөрссөн байдаг байсан. Би 1959 онд, оны намар
                    Тэс сумын нэгдүгээр бага сургуульд эхэлж суралцаад. Тэгээд л
                    долдугаар ангийг төгссөн дөө. 66 онд. (0-08-02) 66 онд
                    долоодугаар анги төгсгөөд, түүгээр нь көдөө гарцийм.
                    Амьдарсан. Тэр үед болбол би юу нэгдлийн туслах үйлдвэрлэлд
                    гэрийн мод хийдэг байсан. Гэрийн мод хийдэг байсан тэр үе
                    бас их кэц … Миний оо … бодоход бас их күндрэлтэй байдаг
                    байсан даа. Бид нарт чинь болбол үндсэндээ аа … тэр үеийн
                    нэгдэлд чинь нөгөөдөх малчидын бүх малуудыг нийгэмчилж
                    аваад, тэгээд тэрийгээр нь эргүүлээд күмүүсүүдэд нь
                    нормчлоод, малчин болгоод, мал маллуулдаг байсийм. Мал
                    маллуулахдаан зэрэг за бог мал болбол, жишээлбэл хонь болбол
                    150 хонийг нэг гэр бүлд өгч маллуулдаг байсийм. Аа тэгээд
                    тэр хүн болбол жилдээ 360 хөдөлмөр өдрийн норм биелүүлсэн
                    болдог. Аа би тэр үед болохлээр зэрэг аа мал олдохгүй, бүк
                    күмүүсүүд нь мал аваад маллачихсан. Тэгээд мал олдохгүй
                    байгаад нэгдлийн туслах үйлвэрлэлд орохлээр зэрэг гэрийн мод
                    хийдэг. Жишээлбэл, бид нь тооно хийдэг байсан бид хоёр
                    болбол. Тооно хийхлээр нь зэрэг бид хоёр нэг тооныг болбол
                    бид нар чинь за жишээлбэл, ургасан модыг тайрна. Тайрч
                    түүнийг цавчиж, анхан шатын өнгөлгөө хийгээд, тэгээд нойтон
                    модыг чинь хатаахаар утна. Нүх малтаад, нүх малтаад дээр нь
                    дээвэр, тийм сийрэг дээвэр тавьж байгаад тэр шалдран, нойтон
                    модоон дээр нь өрж байгаад, тэгээд бүркээд, доор нь одоо их
                    малын хуурай баас хийж халуунаар утаж, тэгж таваас долоо
                    хоног утаж хатаадаг байсийм. Тэгж гаргаад нөгөөдкөөн дахин
                    цавчиж, юу яагаад, өнгөлөөд ингээд хийхэд дунджаар нэг
                    гэрийн, нэг тооныг болбол 15 хоног орчим зарцуулдаг байсийн.
                    Тэгээд л бид нар болбол жилдээ одоо ерөөсөө л яаж зүтгэж
                    хийлээ гэгээд л одоо гучин тооноос илүү хийж чаддаггүй. Аа
                    тэгтэл л гучин тооно л одоо хийдэг байсан байхгүй юу.
                    Жилдээ. Тэгэхлээр зэрэг нэг нэгдлээс бол нормчилсоны,
                    нормчилж өгөхдөөн нэг тооныг 4 хөдөлмөр өдөрт нормчилдог
                    байсан. Ингээд бодохлээр зэрэг би жилдээ зуун хорьхон
                    хөдөлмөр өдөр биелүүлдэг байсанаа даа? </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Цаад талд нь үлдсэн хөдөлмөр өдрийн доод хэмжээ гээд
                    250 хөдөлмөр өдрийн доод хэмжээ биелүүлсэн байх ёстой. Аа
                    хэрвээ тэрийгээ биелүүлэхгүй болбол одоо арга хэмжээ авдаг
                    байсан. Өөр газар нутаг заана. Ажилтай, өөрөө күссэн
                    күсээгүй өөр мал маллах бололцоотой тийм газар көөж явуулдаг
                    байсан. Нутаг зааж. (0-12-02) Тэгэхдээ би түүний завсараар
                    нь бас хадлан их хаддаг байсан учраас тэрийгээр жаахан
                    хөдөлмөр өдрөө нөхүүлээд, аргагүйн эрхэнд л хөөгдөхгүйгээр
                    тэгээд нэг аргалж нэг зургаа долоон жил болсон доо. Тэгээд
                    хөдөө тийм байж, амьдралаар байх нөхцөл алдаад сүүлд нь
                    манай Тэс суманд нэг юуны 1975 онд аа Тэсийн “Тэжээл, тэжээл
                    бэлтгэх аж ахуй” гэж байгуулагдсийн. Нэх олон трактортой,
                    улсаас тэгж хөрөнгө оруулж байгуулсийм тэнд. Уул нь манай
                    суманд болбол тийм хадлангийн нөөц бололцоо ихтэй,
                    үндсэндээн хорь гаруй мянга га газар тийм хадлангийн
                    талбайтай байхгүй юу. Аа тэрийгээ болбол усалж, юуны
                    байгалийн аа … усалгаагаар бөө … болохгүй газарт нь юу …
                    боолт хийж услах замаар тэгж хадлан авдаг байсийм. Тэр
                    тэжээлийн аж ахуйд би юунд орж, тракторын курсэнд суугаад,
                    тэр тракторынхоо курсыг төгсгөөд тэнд хадлангийн бригадын
                    даргаар ажилласан. Надыг яагаад ч юм тэр үед тэр курсэнд
                    байгаа хугацаандаа их сайн сурсан гэж үзсийн байлгүй.
                    Инженер техникийн ажилчид, аж ахуйн дарга нар надыг тэгж
                    дэвшүүлж тавьсийн байгаам. Тэгээд бид нар хадлангаан, хадлан
                    бэлтгэдэг иймэрхүү ажилд л 1976 оноос 80-аад оны, аа 83 оны
                    хүртэл хадлангийн бригадын даргын ажил хийсэн би. Тэр үед
                    одоо хадлан бэлтгэх болбол ерөөсөө л дээрээс нэг бригадад
                    болбол 3500 тонн өвс бэлтгэх гэсэн төлөвлөгөө байдаг. Аа тэр
                    3500 тонн өвсийг, өвсний төлөвлөгөөг биелүүлэхэд бид нар
                    өдөр шөнөгүй ажиллана. Хаана нэг жаахан талбай байнав
                    түүнийг л явж хайна. Тэгтэл бас хадлангийн талбайг нь намрын
                    борооноор, хадлангийн талбайг нь дахин ус, ус л, ус аваад,
                    трактор машин суулгадаг, барьдаг. Бэрхшээл икээ. Шумуул
                    ихтэй. Шумуул болбол ерөөсөө л амьсгал авахад бэрхтэй тийм
                    шумуул байна. Бид нарт болбол хадлан бэлтгэхэд эхний үедээ
                    ерөөсөө л тэр ямар ч чанартай өвс юм, чанартай байна уу,
                    чанаргүй байна уу, аа нэг пресний дундаж жин хүнд байна уу,
                    хөнгөн байна уу? Тэрийг болбол ер нь тооцохгүйгээр л ерөөсөө
                    л шууд нэг пре … нэг шиг … нэг боодолтой нэг өвс маань 20
                    кг. Тэгээд л тэр чинь 50 ширхэг пресс чинь нэг тонн. Аа нэг
                    тонн гэхлээр зэрэг тэгээл лав тэр маягаар л 3500 тонн өвс
                    бэлтгэх тийм л үүрэг өгчихсөн байхгүй юу. Аа тэгэхлээр зэрэг
                    яг л шууд л төлөвлөгөө гээл заачихсан юм чинь бид нар
                    чанарын талд их анхаарал аа …гүй ажиллаж байсан. Одоо
                    бодоход. (0-16-05) Арван сар хүртэл тэр л төлөвлөгөө
                    биелэхгүй болбол бид нар арван нэгэн сар хүртэл ажиллаж
                    байсан. Аа тэгэхлээр зэрэг тэнд чинь болохлээр зэрэг яг 9
                    сарын 1 гэхэд болбол өвс өгөрчихдөг. Бид нар 7 сарын 1-нд
                    гараал, арван нэгэн сар хүртэл ажилладаг байсан. Тэгэхлээр
                    зэрэг ер нь нам нийт өвсний нэг тавь орчим хувь нь чанаргүй
                    өвс бэлтгэдэг байсан. Энэ болбол нийгэмдээ их хор хохиролтой
                    байсан мөртөл дээрээсээ одоо тэгж л одоо зөвхөн бүк асуудлыг
                    төлөвлөгөө л гэдэг асуудлаар ингэж явдаг байсан нь миний
                    хувьд болбол нийгмийн хувьд их хокиролтой тийм бодлого
                    байсан болуу гэж би одоо бодоход тэгж бодогддог байхгүй юу.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэр чанаргүй өвс бусад газар очоод ер нь хэр зэрэг
                    үр дүнгээ өгдөг байсийн бол? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За би ер нь энийг ярихын тулд бас нэлээн юу хэрэгтэй
                    болноо. Би 83 онд, онд бишээ. Түүнээс урдхан 80 онд аа …
                    өөрөө бие дааж оройн 10-р анги төгссийн. Оройн 10-р анги
                    төгсгөчихөөд, тэгээд түүгээр нь аа юунд, аа их сургуульд
                    шалгалт өгч тэнцээд, тэгээд явж суралцаж байгаад эчнээ
                    болгож авсийн. Эчнээ суралцах тийм эрх аваад, давхар
                    суралцах явцдаан би юунд, тэр нөгөө үндсэндээ тракторын аа
                    хадлангийн бригадын даргаас гараад өөр нягтлангийн ажил хийх
                    болсийн. Нягтлан бодогч. Би тэр чанаргүй өвсний асуудлыг
                    кэлэкийн тулд эргэж энэ юуг, өөрийнхөө түүкэн юуг хэлэх
                    шаардлага гарлаа ш дээ. За ингээд би нягтлан бодогч
                    болчихоод тэр, тарааж өгсөн өвсний тооцоог хийх шаардлагаар
                    Говь Алтай аймаг, Ховд аймаг, Баян Өлгий аймаг, аа өөрийн
                    аймгуудын бүх тэжээлийн улсын фондын цэгүүд дээр очиж тооцоо
                    хийдэг байсан. Тооцоо хийдэг байсан. Аа яг анхан шатны
                    борлуулалтын хувьд болохлээр зэрэг ерөөсөө шууд дээрээс нь
                    одоо хорин мянган тонн өвс аж ахуй бэлтгэлээ гэж бодоход
                    түүнийг, түүнийг одоо аа Говь Алтай аймагт таван мянга тонн,
                    аа Ховд аймагт гурван мянган тонн гэх мэтээр дээрээс хуваарь
                    өгчихдөг байсан. Аа тэр хуваарийн дагуу аймгийн, аймаг
                    аймгийнх нь тэжээл …-ийн улсын фондын удирдлаганд нь үүрэг
                    өгчихнө. Тэндээс төчнөөн тонн өвсийг танайх татаж ав гэсэн.
                    Тэгэхлээр зэрэг чанартай ч бай, чанаргүй ч бай манайх өвсөөн
                    ачиж өгдөг байсан. (0-19-22) Аа харин бас энэ дунд бас явдал
                    гардааг. Аймагтаа сайн чанарын өвсийг нь өгдөг байсан шүү.
                    Бусад Говь Алтай аймаг, Ховд аймаг, Баян Өлгий аймагт,
                    аймгуудад болбол аль болох муу өвсий нь өг, өгөхий нь боддог
                    байсан. Тэр болбол бас л нөгөөдөх манай сумын тэр дарга
                    нарыг дээд талд нь аймгийн дарга л удирддаг л учраас л ингэж
                    зөвхөн явцуу хүрээнд нь тэгж л асуудалд ханддаг байсан нь
                    одоо надад л бас ик харамсалтай бодогддог байхгүй юу. Тэгээд
                    л би аймгуудаар яваад тэр тооцоо хийгээд үзэхлээр зэрэг
                    зарим аймгуудад очсон өвс маань яг үндсэн пресний юугаар нь,
                    тооцоогоор нь нийлж байлаа ч гэсэн … жингийн хувьд болбол ер
                    нь далан хувиа л барьдаг байсан. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Нэгдүгээрт. Хоёрдугаарт чанарын хувьд хангалтгүй
                    учраас тэр тэжээлийн фондон дээрээ л нөгөө юутай л хэвээрээн
                    гурав дөрвөн жил болсон өвс надад, надад үзүүлдэг байсан
                    байхгүй юу. Аа тэглээ ч гэсэн л күчээр тэр өвсний үнийг
                    болбол бид нар шилжүүлж аваад л буцдаг байсан даа хөөркий.
                    Одоо өвсний чанарын асуудал, борлуулалтын асуудал дээр тэр
                    үед тиймэркүү байсан гэдэг асуудал дээр одоо иймэркүү байна.
                    За дараад нь наана чинь би бас нягтлангаар тэгж нэг хоёр жил
                    ажиллачихаад, давхар бас тэжээлийн үйлдвэр гэдэг юм манай
                    тэжээлийн аж ахуйд бас байгуулагдсийм. Тэжээлийн үйлдвэр
                    маань юуны, зөвлөл … тэр үеийн нэрлэж байснаар Зөвлөлт
                    Холбоот Улсын юуны … Зээлийн, зээл тусламжаар тэжээлийн
                    үйлдвэр гэдэг үйлдвэр байгуулагдсан тэр. Аа … тэрний даргаар
                    нэг жил ажиллахдаа тэр үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн
                    одоо юу гэдгийм дээ. Ер нь шаардлага хангадаггүй. Тэр
                    үйлдвэрийн дамжлагуудаар явах явахдаа тэр хоолой, юугаар нь
                    явах ёстой тэр дамжуулах ёстой өвс нь, нунтагласан өвс л …
                    Тэр нунтагласан мм … будаа л, тэр давс нунтаглах тэр
                    хольцийг холих тэр технологио ерөөсөө барьдаггүй байсан даа.
                    За тэгээд тэр үйлдвэрийн аа … яг ашиглалтанд ороод л эхний
                    жил болбол тэр өвлийн күйтнийг тэр үйлдвэрийн аа … юу
                    дулаалтын систем даагаагүй. Бүгд хөлдсөн. Шууд көлдүү орчинд
                    бид нар ажиллаж байсийм. Көлдүү. (0-22-35) Аа тэгээд тэр
                    юуны, дамжлагуудын тэр аа одоо нунтагласан өвсийг чинь тэр
                    чинь үлээж дамжуулах, нэг газард аваачиж нийлүүлэх, тэгээд
                    нэгдсэн нэг смесс холих, тэр л хуга … замд чинь асар их
                    хэмжээний тийм тоос үүснэ. Тэр тоосон дунд чинь ерөөсөө күн
                    ажиллахын аргагүй тийм ик юу, эхний жилд л тийм хөдөлмөр
                    хамгааллын аа … күнд нөхцөл үүсгэсэн үйлдвэр байсийм тэр.
                    Тэгээд яахав тэр чинь, тэрийг чинь заавал хорголжилсон
                    холимог тэжээл үйлдвэрлэнэ гээд яадаг. Тэр хорголжилогч гэж
                    нэг том машин байдаг. Тэр нь ерөөсөө хоногтоон гучин тонн аа
                    хорголжилсон тэжээл үйлдвэрлэх нормтой гэж хэлдийм. Ерөөсөө
                    арван тонноос үлдэггүй. Яахаас урьд л нөгөөдөх чинь хахаад
                    л, аа эвдэрчихнэ. Энэ нээх юу … нэг аа шиплент л гэж
                    нэрлэдэг байсийм даа. Тэр үед. Одоо миний бодлоор болбол
                    тийм күндрүүлэгчээс хамгаалсан тийм нэг тасардаг тийм юм
                    байсийм. Тэр нь яахаас урд тасарчитна. Эсвэл тэгээл ролик нь
                    бөглөрөөд л, нөгөөдөх гадагшаа шахдаг нүхнүүд нь бүгд
                    бөглөрөөд л таг болчитно. Үгүй ээ тэгээд тэр хийсэн бэ … аа
                    юу чинь, тэжээл чинь очоод аа бусад аймгууддаан очоод бас
                    шаардлага хангадаггүй. Нөгөөдөх нэг юуны аа тэр орцын нормд
                    нь орох ёстой юуг нь манайх болбол уул нь юу, солон буюу энэ
                    сүрлээр хийх ёстой байтал манайх чинь энэ юугаар хийчихдэг.
                    Хулсаар. Тэр хулс маань үндсэндээ тэжээлийн чанарын норм
                    хангадаггүй л байсийм уу даа. Тэгээд л очсон газартаа очоол
                    нам нэг тийм нунтаг хорголжин ч биш, тийм нунтаг юм болоол,
                    тэгээл бас нэг бөөн складын, склад дүүргэсэн, авдаг ч
                    аргагүй, хаядаг ч аргагүй тийм юм хийгээд. Тэрийг бол бас л
                    улсын тө … улсын, дээрээс өгсөн улсын хувиараар тэгээд л
                    шууд хүчээр өгдөг байсийн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Уг нь тэр энэ үйлдвэрийг сүрэлтэй газар байгуулах
                    ёстой байсийн. Тээ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За сүрэлтэй газар байгуулах, байгуулах ёстой.
                    Тэхдээн тэр манай нутаг тань, нутаг тань нөгөөдөх байгалийн
                    хулс, зэгс их ургадаг учраас тэрийг л түшиглэсэн болуу даа
                    гэж би боддогийм. За тэгээд бас их сонин доо. Тэр үеийн чинь
                    амьдрал. Би гар, көдөлмөрөөр ажилчин байж үзлээ. Аа бас нэг
                    дунд нь албан хаагч болж үзлээ. Бүр сүүлд Монгол ардын
                    хувьсгалт намд элсээд, бүр намын үүрийн товчооны гишүүн болж
                    үзлээ. Тэгэхлээр зэрэг тэр хоорондын амьдралын ялгаа чинь их
                    сонин ш дээ. Үгүй би яаж ирсэн гээч. (0-25-50) Ерөөсөө л
                    одоо би ажилчин байхдаан одоо жишээлбэл, тэр аа би
                    хадлангийн бригадын дарга байнаа гэдэг чинь ажилчин шүү дээ.
                    Аа тэр байж байх хуга … тэгж байж байх хугацаандаа бид нар
                    чинь арван зургаахан толгой малын нормтой. Өөрөөр хэлбэл,
                    арван хонь, дөрвөн үкэр, хоёр адууны нормтой. Түүнээс мал
                    өсөх юм болбол болдоггүй. Аа тэхлээр зэрэг тийм малаас чинь
                    жилдээ ер нь одоо юугаан махан хэрэгцээгээ хангадаг тийм
                    нөхцөл байхгүй. Тэгээл одоо манай аж ахуй чинь тэхэд арван
                    хоёр мянган толгой малтай байсийм. Тэгээл аа … махны
                    шаардлага гараад, одоо өргөдөл баримт бичиж аваад л орохлээр
                    зэрэг зарим үед нь одоо зөвшөөрч зөвшөөрөл олгоно. Зарим үед
                    нь олгохгүй. Ер нь тэгээл ихэнхдээн жилдээ нэг аа хоёр
                    хониноос илүү хэтэрдэггүй байсийм. Аа тэгээд бүр сүүлд нь,
                    дараад нь одоо хэдкээн жилийн дараа одоо нөгөөдөх эдийн
                    засагч мэргэжилтэй болоод, өөрөөр хэлбэл, тэр хөдөө аж ахуйн
                    дээд сургуулийн эдийн засгийн ангийг төгсгөөд, төгсөхөөсөө
                    урд би эдийн засагч болсон. Тэжээлийн аж ахуйн ерөнхий эдийн
                    засагч болсон. Аа тэхдээн намд элсчихсэн байсан. Намд
                    элсчихсэн байсан учраас дээд мэргэжлийн хүн болбол ерөөсөө
                    тэгээл шууд л одоо хамгийн аа бололцоотой албан тушаалдаан л
                    ордог л байсан л даа. Намын гишүүн болбол тэр хүнд, тэр үед
                    тийм ик күндтэй л байсан. Намын үүрийн товчооны гишүүн
                    болсон би. Намын үүрийн товчооны гишүүн болчихсон байтал л
                    тэрнээс хойшоо амьдрал гэдэг болбуул тэр ажилчин байснаас
                    шал ондоо. Зүгээр өдөртөө ажил аа явж байгаал үдээр, үдийн
                    ам болоход гэртээн ирэхэд чинь л аа манайд чинь одоо яг одоо
                    хонь идэх цаг болчихсон гэдэг … гэдгийг одоо захир оо …
                    захиргааны орлогч дарга нь мэддэг. Тэгээд л шууд л хуваарь
                    хийгээд л өгчихдөг. Гэрийн гадаа хонь авчираад өгчихсөн
                    байдаг. Хэзээ мах нь дуусна тэр үед нь мах нь бэлэн бай …
                    авчираад өгчихсөн. Иймэркүү л их юутай. Аа тэгээл л тэр
                    түлээ түлш, юуны хувьд болбуул бас л ик хангалттай л одоо
                    чинь. Шууд л авчираад л, буулгааад л өгчинө. Тэнд болбол
                    ажилчин, дарга нарын хоорондын тийм амьдралын зөрүү асар ик
                    байсан даа. Тэгээд одоо бодохлээр зэрэг тэр үед чинь одоо аа
                    … баяд ноёдуудыг дээр үед чинь одоо ядуучуудын көлс, күчийг
                    сорж … сорон мөлжигч гэж ик юу, юугаар аа … нөгөөдөх
                    философиор нь тэгж яадаг, сурталчилдаг байсан. (0-28-57)
                    Тэхэд л яг л ер нь чанартаан болбол тэр социализмын үед чинь
                    аа дарга нар болбол яг тэр дээр үеийн ноёдын байдалд өөрөөн
                    мэдэлгүйгээр очоод суучихсан байхгүй юу. Тиймэрхүү байдалтай
                    л байсийм даа. Көдөөгийн амьдрал гэж их сонин … байсийм дөө
                    дээр үед. Намайг б … бүр багад манайхан чинь за аяндаан л
                    гэрт л амьдарна. Тэхдээн энэ зуух гэдэг юм чинь ер нь надыг,
                    нэг наймтай орчим, одоо сургуульд суух үед л одоо гэрүүд
                    чинь зуухтай болсон ш дээ. За түүнээс түрүүн болбол ерөөсөө
                    задгай тулгатай байдаг байсан гэж хэлдэгийн. Би ч бас
                    мэддэгий. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Задгадай, задгай тулгатай байсан гэрт одоо
                    жишээлбэл, надыг чинь тэр бага күүхэд байхад чинь аа настай
                    хөгшин айлууд задгай тулгатай хэвээрээн тэгээл амьдарцгааж
                    байсийм л. Тэгэхлээр зэрэг тэр айлд орохлээр чинь зэрэг гэр
                    дотор нь ерөөсөө л дээврээс нь доошоо нэг хялгасан дамжаад л
                    доошоо бүтэн нам нэг ингээд сагсарга маягийн тийм хар көө
                    тогтчихсон. Тэгээл л күн орохлээр зэрэг ерөөсөө гэрт хүн
                    харагдахгүй. Тэгээл ингээл доошоо сууж, бүр нэлээн доошоо
                    суугаад ингээд яахлээр зэрэг тэр гэр дотор хичнээн хүн
                    байнав гэдэг нь, ямар хүмүүс байнав гэдэг нь харагддаг. Тийм
                    кэцүү. Тэгээл тэр чинь аа тэр утаагаан аа гадагшаа гаргахын
                    тулд хаяагаан цоолчихсон. Өвлийн тэр их гурван есийн күйтэнд
                    чинь хаяагаан цоолчихоод, тэрүүгээр нь гаднаас орж ирсэн
                    агаар нь өркөөр нь гар … гарч, тэр нь утаагаан көөлгөх
                    замаар жаахан агаар амьсгал авдаг байсан байгаам. За манайх
                    болбол манай аавын болбол зуухтай байгаад, тэгээл одоо надыг
                    найман настайгаас хойш одоо зуух яндантай болж, тэгээл бас
                    нэг ёсны тэр хувьсгал л юм даа. (инээв) Амьдралын …
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Яг тэр үед бусад хүмүүс, яг таныг бага байх үед …
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> энэ хувцас ямархуу байдаг байсийм бэ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За хувцас гэдэг маань үндсэндээ көдөөгийн амьдралд
                    их кэцүү. Яг манайх болбол тийм байгаагүй ээ. (0-31-52)
                    Манайх болбол ямар ч гэсэн юу … хувцас аа өвлийн үед нь
                    үстэй дээл өмсөнө. Үстэй дээл маань гадна талаар нь бас
                    юутай … даавуугаар гадарлачихсан. Ийм нэг күн бүр нэг
                    хоёроос гурван ээлжийн хувцастай байдаг байсийм. Яг миний
                    хувьд болбол. За өөр күмүүсүүд бол тийм байгаагүй ээ.
                    Ерөөсөө гадарладаг даавуу ч байгаагүй. Ерөөсөө л нэг юугаар
                    хонины арьсыг элдээд л, тэгээл тэрүүгээр нь аа нэхий дээл
                    хийж өмсөнө. Тэр нь болбол гурав дөрвөн жил болсон, тэгээл
                    аа уул нь тэр чинь анх нь хийхдээ цагаан байдгийм. Тэр
                    цагаан асуудал чинь аа ерөөсөө хар болдогийм. Хар болохдоо
                    бүр, бүр дээр нь самбар болгоод юм биччихээр тийм хар
                    дээлтэй л хүмүүсүүд байдаг байсан шүү дээ. Тэгээд тэр чинь
                    гутал болуул юуны, ямааны арьсыг элдээд, тэгээд тэрийг чинь
                    зосоор зосдоод. Зос гэж одоо байгалийн будаг байхгүй юу,
                    байгалийн будаг шүү дээ. Ерөөсөө түүг чинь тийм одоо шиг
                    ингэж юу аа … дуртай төрлөөр нь буд, будчихдаг тийм будаг
                    байгаагүй. Байгалийн зос гэдэг тийм юмаар будаад, зосдоод.
                    Тэгээд тэрийгээр нь гадарлаал, дотно талд нь гар эсгийгээн
                    оруулаад л, тэгээл ширсээр байгаал нэг гутал оёж өгнө. Тэр
                    нь тэгээл аа … цоорно. Хайвгаар нь цоорно, улаар нь цоорно.
                    Көлөөн ил гаргачихсан күүхдүүд зөндөө л явж байдаг байсан.
                    Сургуульд байхад ч л тийм хүүхдүүд зөндөө л байдаг байсан.
                    Аа … тийм үед давхар бас соёлын довтолгоо гэдэг юм ирдэг
                    байсан. Соёлын довтолгоо гэж нэг тийм компанит ажил надыг
                    бага байхад явж байсаан. Айл болгоныг л одоо соёлжуулна.
                    Одоо ерөөсөө л көнжилтэй байх хэрэгтэй. Юутай … ариун
                    цэврийн булантай байх хэрэгтэй. Ерөөсөө л бүх шаардлагыг
                    дээрээс тэгж хүчээр тулгадаг байсан. Тэгтэл тэр болгоныг
                    чинь тэр күмүүсүүд чинь худалдаж авдаг тийм бололцоо ч
                    байхгүй. Аа бас нэг талаар тэр. Аа нөгөө талаас бас ик
                    кэцүү. Тэр үеийн чинь күмүүсүүд яг нэг, нэг сонин жишээ
                    хэлье. Манай аав агент байсан. Манай аав агент байнаа гэдэг
                    чинь үндсэндээн тэр улсын худалдаа бэлтгэл ангиас ирсэн
                    хуваарьтай барааг аав минь аваад, тэгээд күмүүсүүдэд, тэр
                    малчидад тарааж өгөх ёстой байдаг. Үнээр нь. Тэгэхлээр зэрэг
                    тэр соёлын довтолгооны үед баахан саван ирсэн байхгүй юу.
                    Барааны саван. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэр барааны савангийн нь ирэхлээр зэрэг юу яаж, айр,
                    айл өрх болгонд яг юугаар нь, нормоор нь хуваарилж өгсөн.
                    Үний нь авдаг. (0-35-17) Тэгээд өхлөөр ззрэг тэр чинь үнээр
                    нь өгчихөөд өнөө хүмүүсүүд чинь авна. Авчихаад яг цаашаа
                    мордож байгаад цаад талд нь аваачаад бураан өнгөөр
                    асгачихаад оддог. Яагаад гэвэл юу угаадаг тийм аа юу
                    байхгүй. Сонирхол байхгүй. Мэдэх юм байхгүй, түүг. Ингэхлээр
                    зэрэг одоо ингээд киргүй сайхан амьдрах юм байна шүү гэдэг
                    тийм юу байхгүй. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Ойлголт байхгүй. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Ойлголт байхгүй. Тийм, тийм одоо амьдралд л
                    дасчихсан тэднүүд чинь. Үндсэндээн нэг ёсны одоо бодохлээр
                    зэрэг л хагас зэрлэг маягийн юм уу даа. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэрийгээ муу юм гэж бодож байсан юм биш биз дээ?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэр савангаасаа одоо үндсэндээ аа одоо юу ч гэж
                    боддогийм дээ. Яагаад тэгж байнат гэхлээр зэрэг би үүгээр
                    чинь ямар юм хийдгийм гэж хэлдэг байсан байхгүй юу. За сүүлд
                    бас нэг юм. Наана чинь соёлын довтолгоо гэж нэг ийм юм
                    ирсиймаа. Тэр үед чинь тэгээд нэг жаахан гайгүй болсийм. Аа
                    тэглээ ч гээд одоо би чинь сургуульд байхдаан тэр чинь 61,
                    62 оны үед чинь би дотуур байранд байсан. Хүүхдүүд их л
                    кэцүү дээ. Одоо юу гэж хэлэхэв. Кэлэхэд эвгүй л юм…
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хэлж болно ш дээ. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Хэлж болох уу? </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хэрэв бас та дургүйцэхгүй бол … </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аа ерөөсөө л күүхдүүд чинь тэр үед чинь бөөс ихтэй л
                    байсан байхгүй юу. Бөөс ихтэй. Сольдог хувцасны бололцоо
                    байхгүй. Усанд ордог нөхцөл байхгүй. Усанд ордог нөхцөл
                    байлаа ч гэсэн түүнээс нь хүүхэд зугатдаг. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Яагаад? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийм л байсан байхгүй юу. Тийм л … </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Буян арилна гэж нэг юм байсан уу, үгүй юу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тиймэрхүү явдал, буян арилна гэдэг явдал чинь арай ч
                    миний хувьд болбол тэгж сонсож байгаагүйм, сонсож байгаагүй
                    юмаа. Тиймэрхүү байдалтай байсийм. За тэгээд энэ савангийн
                    асуудалд одоо (инээв) күмүүсүүд нэг иймэрхүү байсийм.
                    (0-37-19) Дараад нь наана чинь юу яасийм. Улсаас
                    төлөвлөгөөтэйгээр бас хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэх
                    талаар бас ик намын бодлого гэж нэг их асуудал явагдсиймаа.
                    Ингээд аж ахуй, байгууллага болгон бас их юу яадаг. Төмс,
                    хүнсний ногоо их тариалдаг болсийн. Төмс, хүнсний ногоо их
                    тариалдаг болоод … яахав дээ болсон болоогүй бас тэр чинь
                    шаардлагын хэмжээнд ургацаан авч чаддаггүй. Чаддаггүй
                    байсан. Аа төлөвлөгөө тасардаг байсан тэр үед. Бас
                    төлөвлөгөө өгчихдөг байсийн ш дээ. Тэгээд тэр нэгэнт авсан
                    тэр ургацыгаа борлуулдаг арга бас байдаггүй. Яагаад гэвэл
                    күмүүсүүд ногоо хэрэглэж сураагүй. (инээв) Нэг машин төмсийг
                    одоо аа … малчдад тарааж өгөхөөр л одоо аваад явахад авдаг
                    малчин байхгүй. Күчээр өгөхлээр зэрэг мөнгий нь өгч худалдаж
                    авчихаад, асгачихдаг. Ийм байсан даа. Одоо болбол ерөөсөө
                    энэ хүнсний, төмс, хүнсний ногоогий чинь ерөөсөө бүгд хөдөө
                    малчид бүгд л хэрэглэж сурч л дээ. Тэгэхдээ ч бас хэрэглэж
                    сураагүй л байна, одоо. Зарим хүмүүсүүд байна. Зөвкөн мах
                    гурилаа голдож, цагаан идээ гурваар голдож, амьжиргааныхаа,
                    амьжиргаагаа зогоодог күмүүсүүд, айлууд их байна.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="020">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Анх та ногоо идэж эхэл, эхлэхэд ямар байсан бэ?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Би чинь ногоо идэж эхлэхэд би чинь дөрөвдүгээр
                    ангид, одоо үндсэндээ 1963 онд, дөрөвдүгээр ангид байхдаа
                    дотуур байранд ногоо идэж эхэлсэн. Их сайхан санагдсийм
                    надад. Ерөөсөө би бусад хүүхдүүд ногоотой шөл хийгээд өгөхөд
                    тэрийгээ асгачихдаг байсан. Би болбол тэд нарын тэр асгаж
                    байгаа дээр нь харамсаад л, өөрөөн идчихдэг л байсан. Би
                    ерөөсөө анханаан ногоонд болбол их сайн л даа. Күүхдүүд
                    болбол ер нь аа … тэрийг чинь дотуур байранд хэдэн жил
                    байгаад тэрийг чинь нэлээн удаж байж сурсан хүүхдүүд зөндөө
                    байдгийм дөө. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="021">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэр тулганд гал түлдэг байх үед хүмүүсийн хоол
                    хүнсний асуудал ер нь … танайх, тэгээд бусад хүмүүсийнх ер
                    нь ямар ялгаатай байсан? Ямархуу байдалтай байдаг байсийм?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тулганд гал түлж байх үеийн … За би зүгээр нэг
                    Бадгара гэж нэг айл орлуу. Тэр хөгшин маань үндсэндээ надыг
                    наймтай байхад чинь далтай байсан хөгшин шүү дээ. (0-40-24)
                    Тэгэхлээр зэрэг тэднийх тулган галтай. За … малын хашаа гэж
                    юм… Манайх, бусад айлууд болохлээр зэрэг тусгай тийм
                    өвлийнхөө хүнсийг бэлтгэдэг тийм тусгай тийм амбаар маягийн
                    юм барьж авдаг байсан байхгүй юу. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="022">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэгээд мах нь … тээд манай тэр баядууд болохлээр
                    зэрэг махны хашаа гэж нэрлэдийм. Тэгэхлээр зэрэг тэр Бадгар
                    гэдэг хөгшин маань малд хашаа барьдаг болохоос биш маханд
                    хашаа барьж болдоггүй гээл. Тэгээл өвлийнхөө күнсийг нэг бод
                    мал ална. Түүгээн арганд хийгээд л гэртээн тавьчихна. Тэр
                    гэрт нь болбол көлдүү л байна. Тэгээл тэрнээс нь чавчиж
                    хоол, юу тулган дээр нь тогоогоон тавиад л, тэрэндээ чанаж
                    иддэг байсан. Яг л иймэрхүү байдалтай. Тэр аа тийм том араг
                    тавьчихаад дотор нь аа көлдүү макаан тавиад өвөлжиж тэгж
                    идэж байсан тэр Бадгаа гэдэг айлыг л би тэгэхэд үзлүү. Аа
                    манай аав бол энэ талаар сайн мэднэ л дээ. Ерөөсөө тийм айл
                    тэр үед бас л нэлээн олон байсан болуу гэж би боддогийм. Аа
                    манай аавын болуул өөр. Гэрээсээ тусгай байранд өвлийнхөө
                    нөөц махыг нөөцөлж тавьчихаад, тэрнээсээ хэрэглэх,
                    хэрэглэхээрээн оруулж ирж хэрэглэдэг байсийм. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="023">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Соёлын довтолгооны үеэс, ер нь тэрний дараагаар ер
                    нь хоол хүнсний асуудал, энэ хувцэс хунарын асуудал ер нь аа
                    бас нэлээн шинэчлэл болж өөрчлөгдөж байсан нь энэ танд яаж
                    ажиглагддаг байсан? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Соёлын довтолгооны үед ер нь гайгүй болсон нэг. Аа
                    түүнээс урд болбол ерөөсөө гурилан бүтээгдэкүүн гэдэг маань
                    их ховор байсан. Тэгээд манай аа сум чинь өөрөө күмүүсүүд нь
                    өөрсдөө тариа тарьдаг. Тэгээд тэрүүгээрээ аа дандаа арвай
                    буудай тарьдаг байсийм. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="024">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Соёлын довтолгооноос урд? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Урд буюу тэр үед бас. Тариа тариад, тэгээд арвайгаар
                    нь арвайн гурил хийж иднэ. Аа яг одоо үндсэндээ улаан
                    буудайн гурил гэж байгаагүй ээ. Хааяаа нэг юугаар хувиараар
                    л нэг жаахан гурил ирнэ. Айл болгонд л хоёр хилограммаар нь
                    тараадаг байсан. Тэр үед чинь юуг чинь, тэр гурилыг чинь юун
                    дээр тэр Вииск гэдгээс явж, тэмээн жингээр очиж авч ирээд,
                    тэгээд суман дээр буулгаад, (0-43-26) сумаасаа дахиад
                    малчиддаа кил килээр нь хуваарилдаг байсан байлээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="025">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. Яг хэдэн оны үед билээ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэр одоо тавиад оноос аа … миний мэдэх л одоо
                    тавиад, тавиас жараад оны үед. Тэхээр зэрэг би чинь 51 онд
                    төрсөн учраас түүнээс урдахыг нь болбол би сайн мэдэхгүй
                    байна. Зүгээр л … </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="026">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Жараас хойш л нэлээн юм элбэгшсэн юмуу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Жаран оноос хойшоо, жа … 65 оноос хойшоо ер нь
                    гайгүй болсон доо. Өөрөөр хэлбэл, энд аа Баруунтурууны
                    сангийн аж ахуй гэдэг юм бас жараад оноос эхэлж байгуулагдаж
                    эхэлсийм бас. Тэнд чинь үр тарианы аа … юу аж ахуй
                    байгуулагдаад, тэр Улаангомд гурилын үйлдвэр байгуулагдаад,
                    тэгээд гурилын хангамж болбол тэр үеэс эхэлж сайжирсан даа.
                    Ерөөсөө л, ерөөсөө хангамжтай болсийм. Яг энэ байдал болбол
                    90 он хүртэл үргэлжилсэн. 90 он хүртэл. Одоо өөрөөр хэлбэл,
                    жараас ерэн оны хооронд болбол ер нь күнсний бүтээгдэхүүний
                    хувьд болбол гайгүй. 90 онд чинь нөгөөдөх л … та нар мэднэ ш
                    дээ. Аа … бас нийгэм, нэг нийгэм нөгөө нийгмээрээ өөрчлөгдөх
                    хугацаанд бас нэг аа бараа бүтээгдэхүүний хомсдол … той үе
                    болсийн. Көдөө газар их сонин доо. Машин техник гэж намайг
                    күүхэд байхад ерөөсөө байдаггүй. Би тэр зургаатай, долоотой
                    байсан байх. Тэр нэгдэл байгуулдаг жи … Яасан. Байгуулдаг
                    жил нь күмүүсүүдийг чинь байнга л одоо тэр аавын дээр,
                    манайхан дээр авчирцан, бөөгнүүлж ирээд л хуралдаж байдаг.
                    Долоо хоног хуралддаг байсийм. Нэг хуралдаад л, тэгээд л
                    тэрэн дээр чинь нэгдэлд гишүүнээр элсэх аа … күмүүсүүд байна
                    уу гэдэг. Күмүүсүүд, саналтай күн гарч өгдөггүй. Дахиад л
                    дараад нь, маргааш нь дахиад л хуралдана. Аймгаас, тэр
                    аймгийн намын хорооны аа … нарийн бичгийн дарга байсан болов
                    уу даа. Чимэд гэдэг хүн. Сүүлд нь юуны … хянан шалгах,
                    аймгийн хянан шалгах хорооны дарга байж байгаад тэгээд
                    тэтгэвэрт гарлаа. Чимэд гэдэг хүн тэгэхэд надыг бага байхад
                    нэг 69 машинтай, за Д-69 машинтай күрч ирсийн. Одоо
                    бодохлээр. Тэр Д-69 л юм шиг байсан. Би анх удаа машин үзэж
                    байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, мотортой юмыг анх удаа үзэж
                    байх нь тэр. Тэр хурлыг тэр күн ирж 7 хоног хийлгэж байхад …
                    (0-46-31) тэр машины дотор би нэг сууж, нэг ойрхоон зуур тэр
                    хурал хийсэн газраар, аа газраас нэг айлд очиж цай уух гэсэн
                    бололгүй тэд нар. Тэгэхлээр зэрэг надыг дуудаж нэг
                    суулгасан. Үгүй ер нь тэгээл нэх хажуу талд нь газар нь
                    ингэж нэг дугуйрч харагдаад л, ер нь үнэкээр нэг …
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="027">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хөдөлж байгаа юм шиг? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Хөдөлж байгаа юм шиг харагдаад л. Тэгээд нэг их
                    сэтгэлд ик салшгүй хоногшсон тийм нэг явдал байдгийм. Тэгээд
                    тэр машин явсанаас хойно би тэр машины мөрийг тэр ширгэн
                    дээр ингээд шавран дээр ингээд яваад л өнгөрсөн машины мөр
                    нь тодоо хоцорсон. Тэр зун л, зунжингаа л тэр машины мөрийг
                    л би гайхаад л, тэрийг дакин ийм машинтай уулз …. Машин дээр
                    сууж явжим гээд л мөрөөдөөд л. Тэгээл зусдаг байжуу. (инээв)
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="028">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэрнээс урд бол ер нь дандаа л мориор бүх юмаа
                    хийдэг, тэмээгээр бүх юмаа хийдэг. Тийм байсан уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Мориор. Уналаганы асуудлыг болбол бүгдий нь мориор
                    хийдэг. Аа зүтгэх күч, одоо ачлага болбол тэмээгээр, аа
                    тэгээд юугаар … үкэр, шараар бас аа ашигладаг байсан. Ганц
                    нэг ашигладаг байсийм. Тэхдээ голдуу тэмээгээр голдуу аа
                    яадаг байсийм. Тэмээ маань аа яг нэгдэл нийгэмчлэхээс урд ер
                    нь их, манай нутаг чинь их сайхан тэмээтэй байсан. Тэгээд
                    нийгэмчилсэний дараагаар нөгөөдөх чинь айл болгонд тэмээн
                    байхгүй. Тэгээл нэгдлийн тэмээнээс авч аа тэр … юундаан
                    хэрэглэдэг. Ачлага уналгандаа хэрэглэдэг. Нэгдлийн тэмээн,
                    тэмээ гэдэг маань сүүлд нь нэг нэгдэл байгуулагдсанаас хойш
                    нэг гурав дөрвөн жилийн дараа болбол ерөөсөө тэмээний аа …
                    нэг л аа одоо хошин шог, матар зураг маягийн л юм болсон ш
                    дээ. Тэгж эцсэн, муу болсон. Туранкай. Ерөөсөө л тэд нар
                    чинь хариулга, маллагаа гэдгий нь тэгээл одоо толгойгий нь
                    хадгалахлээр боллоо гэдэг бодлоготой. Тэгээл байнга л аа …
                    ус бэлчээр тохируулж нүүхгүй хадгална. За тэгээл өвөл нь
                    бол, болж ирэхлээр нь зэрэг нэгдлийн тэмээгээр л одоо бүх
                    ажлаа хийлгэнэ. За тэгээл нурга туруугий нь авна. Хамрыг нь
                    сэтлэнэ. Ерөөсөө тэгээд аа гурав дөрвөн жилийн дараа манай
                    сумын тэмээ гэдэг маань ёстой өрөвдмөөр амьтан болж гарч
                    ирсийн. Хонь чинь нэг айл гэхэд чинь л одоо бас зүгээр нэг
                    малаа маллаад тэрийгээн дагаад явдаггүй ээ. (0-49-33) Нэг
                    хонинд чинь найман литр сүүний нормтой, өөрөөр хэлбэл, 150
                    хонь өвөл төллүүлсэн айл 1200 литр сүүний нормтой. 1200 литр
                    сүүний нормтой байхад сүүгээ тушаадаг тийм завод байна л
                    даа. Тэр үкрээс аа … үкрийг чинь аа төллөсөн үнээгий чинь
                    тусгай нэг айлуудад өгөөд л, ингээл саалийн, саалийн ферм
                    болгоод, хажууд нь юу … сүү машиндаж, цөцгий боловсруулна.
                    Дахиад цөцгийгөө юунд нь, нөгөөдөх цөцгийн заводод аваачиж
                    масло хийдэг ийм юутай байсийм. Тэгэхдээ тэр малаан дагаж,
                    бэлчээрээ дагаж явдаг хонинд болбол тэгж сүүний норм гаргаж
                    байсийм. Бас. Тэгэхдээн нэг килограмм ааруул жишээлбэл,
                    төдөн килограмм сүүг хаана, нэг килограмм юуны аа … айрагны
                    нөгөө шар тос, төчнөөн килограмм сүүг хааж өгнө гэсэн ийм
                    нормтой. Аа тэгээд тэр нормыг ихэнк нь биелүүлдэггүй дээ.
                    Ихэнк нь биелүүлдэггүй. Биелүүлж чаддаггүй. Нэг талаар
                    нөгөөдөх чинь хургаа сайжруулахыг бодно. Хургаан
                    сайжруулахыг бодохлээр зэрэг тэр хурганд нь экий нь хөхүүлэх
                    шаардлагатай. Сүүгий нь уулгах шаардлагатай байдаг. Нөгөө
                    талаас нөгөөдөх дээрээс гаргаж өгсөн тэр нормыг биелүүлэх
                    шаардлагатай. Ингээд ирэхлээр зэрэг нэг л дутуу хонион
                    саагаад л, нэг тавин хувь орчим биелүүлдэг байсийм. Тэгээд
                    тавин хувь, үлдсэн тавин хувь нь, өөрөөр хэлбэл, 1600, 1200
                    килограмм, литр сүү өгөх нормтой хүн чинь нэг 600 литр
                    сүүний нормыг одоо тэр аарц, юу …ааруул тосоор нь өгчихлөө
                    гэж бодоход цаад 600 литр сүүгий нь зах зээлийн үнээр бодож
                    цалингаасаа суутгуулдаг байсийм. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="029">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Пөөх. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэгээд хожим нь … цалингаасаа суутгуулаад ч тэр, аа
                    юугаан хургыг нь бас намрын жингээр хөл … хиллэж хүлээж
                    авдаг байсан. Намарт нь болбол хориос доошгүй килограмм
                    жинтэй хургыг ерөөсөө л авдаг байсан байхгүй юу. Тусгай
                    хургачин маллуулдаг байсан. Аа доошоо жинтэй хургануудыг нь
                    эзэн дээр нь үлдээдэг. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="030">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Яг хониор нь уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Эзэн маллана. Эзэн нь маллаад л, тэрийгээр нь тэгээл
                    хойтон жил нь … хавар нь одоо нэг нас болгоол тэгээл
                    дараачийн малчиндаа шилжүүлдэг байсан. (0-52-57) Тэр чинь
                    бас их хэцүү ш дээ, тэр үед чинь. Тэр чинь дандаа, үндсэндээ
                    эзэн дээрээ хоцордог мал гэдэг чинь дандаа байнгын, байнгын
                    байран тэжээлд л байх шаардлагатай л тийм мал л үлдэж байгаа
                    байхгүй юу тэр чинь. Тэгэхлээр зэрэг энэ сүү авалт, нөгөө
                    талаас хургыг тэгж шахаж авалт энэ хоёр хооронд чинь тэр
                    малчин бас ик күндрэлтэй л байсан байгаа биз? </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="031">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Сонирхолтой л юм. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийн. Тэр үед ер нь ялан … алдаатай бодлого гэж бас
                    их хачин юм байсан дөө. Би чинь одоо үндсэндээн Монгол ардын
                    хувьсгалт намд аа 1979 онд элссэн күн. Тэгээл одоо дээрээс
                    чинь одоо юу яана. Улсын мал тооллого болно. Улсын мал
                    тооллого болох дээр чинь зэрэг нөгөөдөх л Монголын ардын
                    хувьсгалт намын улс орныг хөгжүүлэх зорилго маань жил жилийн
                    төлөвлөгөөт зорилт маань мал өсгөх төлөвлөгөөний биелэлт л
                    одоо ик гол үзүүлэлт байх ёстой. Тэгээ улсын мал тооллого
                    болохлээр зэрэг, мал тооллого болохоор зэрэг … за Монголын
                    ардын хувьсгалт намын гишүүн хүн болбол Монголын ардын
                    хувьсгалт намынхаа манлайлалыг бодож мал өсгөх шаардлагатай.
                    Малаа өсгөцгөө тань гэж хэлдэг. За аргагүйн эркэнд бид нар
                    чинь өөрийнхөө нөгөө намын манлайлалыг бодож ганц нэг толгой
                    малыг одоо үндсэндээ үлүү шахам хэлж тоолуулдаг байсан.
                    Тэгээл 12 сарын 15-нд чинь малын тооллого өнгөрөөл, тэгээл
                    нэг сар гарангуутаан л Монгол ардын хувьсгалт намын гишүүн
                    хүн бол зөрчилтэй байх ёсгүй ээ л гэж хэлнэ. Тэгэхлээр чинь
                    зэрэг би чинь арван зургаан толгой малтай байх ёстой нормтой
                    хүн чинь намын манлайлалаа бодоод арван долоо, найм болгоод
                    тоолуулчихсан байхад хоёр сарын дараа зөрчилтэй хүн болж
                    хоёр толгой малаа дахин нийгэмчилэх л шаардлага болдог
                    байсан даа. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


</Transcription>
