<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060501A </dc:title>
        <dc:subject> Human body </dc:subject>
        <dc:description> Interview 2 with Interviewee 1 on the human body.
            Includes information on the hygiene campaigns and related issues of
            the mid-twentieth century</dc:description>
        <dc:creator> Dorlig </dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-05-30 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <Ethnicity>Bayad</Ethnicity>
        <YearOfBirth>1951</YearOfBirth>
        <Birthplace>Uvs, Tes sum</Birthplace>
        <IDNumber>060501</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060501B -- The Human Body 1; Interview 2</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та яагаад зөвхөн долдугаар анги төгсөөд тэгээд
                    сургуулиа орхисон юм бэ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Би долдугаар анги төгсөж байхдаан ер нь сурлагын
                    хувьд болбол ер нь ик сайн байсан. Үндсэндээн үеийнхээн
                    күүкдүүдээс ер нь аа одоо жаахан илүү талаан байсан гэх үү
                    дээ. Ялангуяа математикийн хувьд болбол ер нь их сайн байсан
                    л даа. Тэгээд долдугаар ангиан төгсгөөд тэр үед чинь
                    долоогоос долоогий чинь одоо бүрэн бус дунд боловсролтой
                    гэгээд бүрэн дунд боловсрол юу, долоогий чинь хуваарилж
                    эхэлсийн. Тэгээд эхний аа … сурлага сайтай хүүхдүүдийг арван
                    жилд шилжүүлээд, дараад нь тэгээд техникум гэгээд ингээд
                    хуваарилдаг байсан. Би арван жилд хуваарилагдсийн. Тэгээд
                    арван жилд аа цаашаа сурах санаатай гэртээ хүрч … би
                    Улаангомд су … аа долдугаар анги төгссөн. 1966 оны хавар.
                    Тэгээд гэртээн хүрээд ирсэн чинь би нэг замын машинд
                    дайгдаад, тэгэхэд чинь аймгаас бас нэг жаах, жаахан күний
                    захиас юмсуудыг бас баглаж үүрээд, гэрүүр нь холхон алхсан
                    даа нэг, километр орчим алхаад, күрээд ирсэн чинь манай ээж
                    угтаж авсан байхгүй юу надыг. “За юу болов күү минь” гээд л
                    асуух дээр зэрэг би “арван жилд хуваарилагдлаа” гэхлээр
                    зэрэг ээж минь надыг угтахад нь “за одоо ч болтугай хөөрх”
                    гэж ингэж угтаж авсан байхгүй юу. За би болбол үндсэндээ
                    цаашид сурах их сонирхолтой байсан. Аа ээж аавынхаа үгнээс
                    бас гарч чаддаггүй. Тэгээл айлын ахмад күүхдийн хувьд ч
                    гэсэн тэр, аав ээж минь бас нэг хажуудаа байлгадаг гэж бас
                    нэг тэр үеийн көдөөгийн малчин улсууд маань бас өөрсдийнхөө
                    күүкдүүдийг бас гэрлүүл, гэр бүл болгоод хамт байж байх нь
                    тэр күмүүсүүдэд бас их гоё харагдсийн байлгүй. Надыг тэгээд
                    көдөө гаргана гэж хэлэхлээр зэрэг би сургуульд явмаар байна
                    гэж нэг хоёр удаа хэлсэнээ тэгээд тэр улсуудын үгээс
                    гарахгүйгээр тэгээд би хөдөө гарсиймаа. Көдөө гараад нэг жил
                    болоод үндсэндээн миний тэр үеийн хуулийн насанд хүрээгүй,
                    бага хүүхдийг одоо үндсэндээ аав ээж хоёр маань одоо манай …
                    эхнэр болох хүний аав ээжтэй харилцан зохицсоны үндсэн
                    дээрээс … бид хоёр болбол гээд би үндсэндээ бараг нэг нэгээн
                    үзээгүй байж байгаал тэгээл нэг гэр бүлд оо орсон улс даа.
                    Түүнээс наашаа чинь одоо яг одоо 2006 он хүртэл 39 жил болж
                    байна. Тэгээд ингэж л сургуулиас гарах шалтгаан болсийм.
                    Манай ээж Очирын Магсар гэдэг хүн байсан. (0-03-28) Манай
                    аав болбол Мятавын Цэдэв гэдэг күн байгаа одоо. Одоо 85
                    настай. Аа манай эхнэрийн ээж нь болбол кэний Шинэнгийн Бат
                    гэдэг хүн байсан. Аа эхнэрийн аав маань хэний Баянзулын
                    Довжуу гэдэг хүн байсан. Эдний … тухайн үедээн л одоо кэн
                    кэн нь ахмад хүүхдээрээн л одоо нэг гэр бүл болгож, кэн кэн
                    нь л бас тухайн үедээ л яарсан л улсууд байсийм биз дээ.
                    (инээв) Тэгээд түүгээсээ хойшоо … нэг жилийн дараа 1968 оны
                    сүүлээр анкны хүүхэд маань охин күүхэд төрсөн. Одоо тэгээд
                    отгон хүүхэд маань 1987 онд төрсөн. Нийтдээ 10 хүүхэдтэй. 10
                    хүүхдүүд маань одоо үндсэндээ бүгд нас биед хүрсэн. Тусгай,
                    тусгай амьдралаар бие даагаад явцгаасан. Иймэрхүү л
                    байдалтай байх юм даа. Надыг бага байхад ерөөсөө хөдөө нутаг
                    маань үндсэндээн хамгийн одоо тансаг хэрэглээ маань одоо
                    сайн морь л байсан даа. Сайн морь. Аа тэгээл муу морь нь
                    болохлээр зэрэг хонь хариулдаг, гэр зуурын ажилд л нэг муу
                    жаахан тийм хашиндуу морио гэр зуурын ажилд унадаг. Сайн
                    морийг маань үндсэндээн тийм хамаа бус ажилд явахгүй, аа бас
                    нэг найр наадам болох үед юмуу, аа бас нэг өвлийн цагаан
                    сарын үеэр тодорхой хугацаанд нэлээн хэсэг хугацааны үед
                    савхруулж яаж байж, унаж хэрэглэдэг тиймэрхүү байсан үе. Тэр
                    үед, надыг бага байхад техник гэж юм байгаагүй. Ямар сайндаа
                    би машины дугуйн мөр зунжин харж, түүнийг мөрөөдөж зогсохов
                    дээ. Тэр үед күмүүсүүдийн байдал их сонин байсан. Надыг бага
                    байхад. Өмсөж байгаа хувцас нь зарим хэсэг нь настай күмүүс
                    нь үндсэндээн нөгөөдөх дээр үеийн аа бүсгүй хувцас гэж
                    хэлдэг тийм хувцастай, эмэгтэй нь. Эрэгтэй хүмүүсүүд нь нэг
                    юугаан, дээлэн дээрээн бүстэй, аа нөгөөдөх аа тамхины уутаан
                    дүүжилчихсэн, нөгөөдөх “түнгэрцэг” гэж хэлдэгийм даа
                    манайхан. Аа тэгээд хэт хутгаан бүсэндээн дүүжилчихсэн,
                    тиймэрхүү яадаг. Тэгээл тэр аа дандаа хэт хутгаа салахгүй.
                    Тэгээл гэрүүр нь орохлээр, гэрүүр айл руу орохдээн зэрэг
                    хутгаан сугалж, гуталдаан доошоо буулгачихаад тэгээд орж,
                    яадаг байсан. Зарим хүмүүсүүд маань юутай, гэзэгтэй байсан.
                    Үндсэндээн энэ аа бүх л үсээн ингэж бүгдийг нь ингэж авахгүй
                    мөртлөөн эрэгтэй хүмүүсүүд нь ингээд хагас авч байгаад орой
                    дээрээс нь урт ургуулаад, тэгээд гөрөөд доошоо, хойшоо
                    унжуулчихдаг. Энийг болбол гэзэг гэж хэлдэг. Ганц гэзэгтэй
                    байсан. Дээр үед. Эрэгтэй хүмүүс нь. (0-07-25) Аа тэгээд
                    залуухан хүмүүсүүд яг миний мэдэхэд миний бага хүүхэд байх
                    үеийн залуу настай хүмүүсүүд нь болохлээр зэрэг их тийм
                    халимагтай байсан, голдуу. Тэгэхдээ халимагаан их урт
                    ургуулна. Тэгэхдээ шилэн талаасаа аа бүгдийг нь авчихна.
                    Зөвхөн тэр дээд талд нь тийм урт халимагтай тийм үстэй
                    байсан. Күүхэд болбол би яахав. Би болбол өөрөө санматай
                    байсан. Аа яг санматай байсныг нь би сайн мэддэгийм. Тэр
                    одоо сургуульд орох үед аа миний санмаг хайчилж авч байсийн.
                    Аа түүнээс урд болохлээр зэрэг санма дээр хоёр хажууд нь
                    хоёр шиймээтэй байсийм гэнэлээ. Шиймээ гэдгийг чи мэдэх үү?
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Мэднэ. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Заак. Тиймэрхүү байдалтай байсийм. Тэгээд түүнээс хо
                    … Тэр үсний асуудал чинь одоо ер нь түүнээс хойшоо яг
                    тиймэрхүү байдалтай нэлээн хэсэг хугацаа үргэлжилсэний дараа
                    нэг пинтүү гэж хэлс … гэж нэрлэдэгийн манайх. Нөгөө нэг
                    хагас ингээд урд талаас нь аваад ингээд жигд хойшоо эгц
                    аваад, ингээд яачихдаг. Тийм үс бас нэлээн хэсэг хугацаанд
                    зонхилсиймаа. Одоо болбол тэгээд та нар мэдэж байгаа. Тэгээл
                    … </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Энгийн засалттай. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Энгийн засалттай. За тэгээд яг надыг бага байх үед
                    чинь энэ тавь гарсан насны улсууд ихэнкдээ эрүүн доороон ик
                    урт сахал ургаадаг байсан. Ургаахыг боддог байсан. Зарим нь
                    сайхан ургадаг сахалтай ч хүн байсан. Зарим нь нэг тийм
                    шивэрсэн нэг жижигкэн хэдэн сийрэг аа цөөн хялгастай ч
                    хүмүүс байдаг байсан. Тээд голдуу тэр үеийн хөдөөний 50-иад
                    оны үеийн күмүүсүүд болбол бага сага тамхи татдаг. Тэр үед
                    аа гаанснаас өшөө юм хэрэглэж байжгүй дээ, тамхины хувьд.
                    Морин унаа гэдэг маань тэгээд үндсэндээн тэр Жаран оны үед
                    эхэлж мотоцикл гэдэг юм гарч ирсэн. Манай Тэс суманд бол
                    мотоцикл гэдэг юм байхгүй. Би сай, сайн санадагийн. Би нэг л
                    наймтай байсан үе болуу даа тэр. 59 он байх. Манай нэг ах
                    одоо кэний аа Норовын Сээзлэй гэдэг нэртэй байсийм тэр үед.
                    Манай бас садангийн ах юм даа тэр. Тэр хонь хариулж явж
                    байхад нэг давхиж ирж байсийм. Энэ урдуур нэг хоёр даагатай
                    хүн өмөөр уралдаад л одлоо. Үгүй бас хурдан дааган гэж.
                    (0-10-34) Тэгээд тэр хоёр даагатай күн маань хоёр
                    мотоциклтой хүн одоо манай Тэс суманд бид нарт анхан
                    үзэгдэхтай нь зэрэг тэрийг мотоцикл гэдгий нь мэдэхгүй даага
                    унасан хоёр морь … хоёр даагатай хү … даага унасан күн л
                    уралдаж явна гэж харсан байгаам, тэр үед. Тэгээд мотоцикл
                    болбол одоо дараачийн үе нь одоо залуу хүмүүсүүдийн жаахан
                    тухайн үедээ бэл бэнчинтэй хүмүүсүүдийн одоо тансаг
                    хэрэглээний унаа болж эхэлсийм. Яахав тэр үед мотоцикл тэгж
                    ирж байх үед чинь одоо энэ Оросод үйлдвэрлэгддэг УАЗ-469
                    гэдэг машин чинь зөвкөн сумын, сум нэгдлийн дарга юмуу, аж
                    ахуйн дарга нарт л нэг нэг л оног … унадаг л байсан болохоос
                    биш, ерөөсөө тийм юу байгаагүй. Аа нэг сумын хэмжээнд
                    нэгдэлд нэг, хоёр нэг ачааны машин байсан. Аа нэг аа …
                    тээврийн сүү тос зөөхөд зориул, зориулалттай хоёр гурван
                    трактортой л байсийм. Тэгээд мотоциклын маань аа юу нь бас
                    нэлээн тэр чинь олдохгүй ээ. Мотоцикл олдоно гэж ерөөсөө
                    байхгүй. Дандаа цөөхөн ирнэ. Ирсэн тэр нь бас оочер,
                    дараалал ихтэй. Дарааллаас гадна бас томоохон дарга нарын
                    цохилтоор олгогддог. Иймэрхүү байгаад тэр чинь нэг далан …
                    долоо, найман он хүртэл ерөөсөө тэгээл ихэнк л аа улсууд нь
                    тэгээл мотоциклтой болсийм. Тэхдээн аа одоо амьдрал нь
                    бололцоотой хүмүүсүүд нь л мотоциклтой болсон хэрэг шүү дээ.
                    Одоо машинтай хүн чиг байгаагүй дээ, 90-ээд оныг хүртэл
                    ерөөсөө машинтай хүн, хувийн машин ерөөсөө байгаагүй. Яагаад
                    гэвэл, тэр үед чинь зүгээр суудлын машин нь ирдэггүй. Ховор.
                    За ирэхлээрээ зэрэг тэр нь ганц нэг күмүүсүүд л худалдаж
                    авдаг. Түүнийг ху … күч хүрч худалдаж авдаг хүн бас байхгүй.
                    Аа трактор одоо ачааны зориулалттай машиныг болбол хувьд
                    гаргадаг тийм хууль байхгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн
                    хэрэгслийг хувийн өмч биш гэж үздэг. Өөрөөр хэлбэл, трактор,
                    аа тэр ачааны машин чинь үйлдвэрлэлийн хэрэгсэл болж,
                    тооцогддог байсан. Ямар нэгэн нэмүү бүтээгдэхүүн
                    үйлдвэрлэхэд зориулагдсан гэж үздэг байв. Тэгэхлээр зэрэг
                    тэрийг болбол хувьд худалдахыг хориглочихсон байсийм. Тэгээд
                    тийм тийм зүйлээс шалтгаалаад ерөөсөө 90 он хүртэл машинтай
                    хүн ховор байсан даа. Тэгээд 90 оноос хойшоо болбол чөлөөтэй
                    болоод, одоо чинь тэгээд ерөөсөө тэгээд хүч хүрч худалдаж
                    авч чадах чад … чадвартай л хүн болгон л одоо машин унадаг
                    болсон байнаш дээ. (0-14-16) Аа одоо болбол харин түүнээс
                    наашаа ингэж байх хугацаандаа морины сонирхол болбол бас
                    давхар буураагүй ээ. Яг одоо амжиргааны аа кэрэгсэл болгож
                    ашиглахын хувьд болбол голдуу мотоциклоо гүйц … гүй …
                    гүйцэтгэдэг боловч, яг хонь хариулах буюу одоо бүр одоо муу
                    одоо ажлын морь, аа тансаг хэрэглээний одоо жишээлбэл,
                    уралдаанд зориулагдсан буюу унахад жороо тиймэрхүү морины
                    үнэлгээ болбол ерөөсөө ханш нь буурахгүйгээр одоо бүр харин
                    хувь улам дээшлэх шинжтэй болж байнаш дээ. Энэ болбол бас
                    нэг монгол күний тэр нэг удмын тэр морио шүтэж ирсэн тэр нэг
                    занша … заншилтай ч холбоотой байж болох юм. Морины хувьд
                    болбол ер нь бас нэг яг одоо манай нутгийн хувьд болбол
                    морины чанар дээр үеийнх дээ хүрэхгүй. Одоо 1957 онд Лүн
                    сумын дан юуны монголын анхын спартакад гэж болсийм,
                    болсиймдаа. Надыг бүүр күүхэд байх, сургуульд суугаагүй
                    байхад. Тэгэхэд манай аавын нэг кээр морин байсийм. Тэр
                    сумандаан ер нь, ер нь эхний л нэг дөрөв таван морины нэгэнд
                    ордог. Тийм хурдан морин байсан. Тэгээд тэр 1957 оны, оны юм
                    шиг санагдаж байнаа. Зүүн, баруун Туруун суманд зүүн сумдын
                    одоо спартакад уралдаан гэж болсон. Бүк төрлийн спортоор.
                    Түүнд чинь бүк оролц … бүк л одоо хөнгөн атлетик … ийн бүх
                    төрлийн тэмцээнүүд, тэгээд морь гэж оролц … урал … морины
                    уралдаан болсон. Манай сумаас дөрөвхөн мориор орсийм. Сум
                    сумаас дөрвөн морь оруулсан тэгэхэд. Баруун Туруун суман
                    дээр ирж яахдаан 45 километрийн зайтай уралдуулсан байгаам
                    тэгэхэд. 45 километрийн зайтай уралдуулахад тэр уралдааны
                    замд 9 морь нь үхсэн гэж. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Пөөх. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph>9 морь нь одоо муудаж үхсэн. Тэгэхэд тэр манай аавын
                    тэр хээр морь нь түрүүлж байсан. Тэгэхлээр зэрэг одоо
                    үндсэндээн 45 километр тэгж одоо хурд буурахгүйгээр тэгж
                    довтолж ирдэг морин одоо болбол манай суман дээр алгаа. Нам
                    нэг баталгаатай хэлэхэд. Тэгэхлээр зэрэг энэ дээрээс
                    үндэслэж үзэх дээр зэрэг түүний дараад нь тэр морин … одоо
                    жаран хэдэн онд юу, өвчин ирээд үхчихсийм даа. Тэр өвөл нь
                    нэг аавын дараачийн морь нь нэг хул морин байсийм даа.
                    Хатирдаг. Тэр морин маань бас л одоо үндсэндээ хатираагаар
                    ямар ч гэсэн нэг 30 километрт, 40 милээс буухгүйгээр
                    хатирдаг тийм морь байсийм. (0-17-44) Одоо тийм хатиргааны
                    тийм энтэй хатирдаг морин байлаа ч гэсэн тийм хол аа күчин
                    чадал нь буурахгүйгээр тийм яв … тэгж явдаг морин алга.
                    Тэгээд бодохээр зэрэг морины аа … чанар нь тэгж муудаж
                    байгаа асуудал нь бас л нөгөөдөх морины аа одоо сонирхол нь
                    буурсанаад удам угсааг нь сайжруулах талаар муу анхаарсанаас
                    болсон болов уу гэж би бодоод байгаам. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэс суманд одоо ардчилал гарсанаас хойш шашин шүтлэг
                    ер нь хэр зэрэг хөгжиж байна? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За үүнийг хэлэхийн тулд бас дээр үеэс нь бас л
                    түрүүчийн надыг хүүхэд байх үеийн л, түүнээс наашаа ш, шашин
                    шүтлэг ямар байдалтай байсан, одоогоор ямар байдалтай
                    байгаав гэдгийг бас аа хэлж таарахнээ дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэгээ тэг. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Надыг бага байхад шашин шүтлэг гэдэг юм нь ерөөсөө их
                    нуугдмал, ер нь одоо ихэнк хүмүүсүүд болбол аа ерөөсөө шашин
                    болбол оюун ухааныг хордуулагч хар тамки гэдэг Лениний тэр
                    нэг сургаал гэж тэр үедээ үзэж байсан тэр л юунд бүгд
                    автчихсан. Яагаад гэхлээр зэрэг тухайн үедээ шашны аа күчтэй
                    лам нараан бүгдий нь аваачаад цаазалчихсан. Тэгчихээд шашин
                    шүтэх асуудлыг шууд хориглочихсон байсан учраас ик кэцүү.
                    Манай ээж аав хоёр болбол оройд … маш нууж байж гадаа хүн
                    ирж байна уу, үгүй юу. Нохой хуцаж байна уу, үгүй юу. Юу
                    нохой хуцвал гарч хар. Юу ирж байна гэдгийг надыг көөж
                    гаргаж байгаал тэгээл гэртээн бурхандаа сан тавьдаг байсан
                    даа. Мөргөж чаддаггүй байсийм ш дээ. Мөргөх юм болбол мөргөж
                    байтал күн ороод ирэх юм болбол яана. Күнд юу гэж хэлэхийн
                    билээ гэж боддог. Тиймэрхүү байдалтай байсан. 1969 онд болов
                    уу даа. Би сайн санахгүй байна. Тэр энэ бас тодорхой л доо.
                    Тэр Икар гариг дэлхийтэй мөргөлддөгжийнэ гэсэн нэг тийм юу,
                    үг яриа гарсийм тэр үед. Тэр 69 он болов уу, 70 он юм болов
                    уу. Тэр үед манай нэг кэсэг хүмүүсүүд юу яаж, энэ Цагаан
                    эргийн овоог тахих гэж бодсон байхгүй юу. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэгээд нууцаар Цагаан эргийн овоог тахихаар шийдээд
                    явсан чинь нэлээн олон күмүүс оччихсон. Тэр овоо тахилган
                    дээр. (0-21-14) Тэр үед манай тэндэхийн нэг аа одоо эр[ээ
                    хасуулаад, байж байгаад тэгээд эрхтэй болж … эрхээ олж авсан
                    нэг хоёр гурван лам нар очсийм. Лам байсан. Лам байж
                    байгаад, харлаад гэрлэчихсэн тийм настай күмүүсүүд очиж, тэр
                    овоог тахьсан байхгүй юу. Дараахан нь тэр хүмүүсүүдийг
                    баривчилж, бүтэн жил байцаасан ш дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хэн хэн гэдэг байсан? Ламыг нь?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр юун дээр чинь хэн гэдэг хүн очсийм. Лодон, Бүдээ,
                    аа Лхайцэрэн гэдэг хүмүүс, гэсэн күмүүсүүд очсийм. Тэр
                    хүмүүсүүдийг барьж, сүүлд нь аа өвөлжүүлж байцаасан. За
                    манай нэг … нагац ах байдгийм одоо тэнд. Лхамсүрэн гэдэг.
                    Тэр хүн бас өөрийнкөө аав нь гэсэн бас шашны номтой хүн
                    байсан. Тээ авга ах нар нь ч гэсэн бас их том ла … лам нар
                    байсан. Тэд нараасаа тэр номыг нь сураад, бас өөрөөн аа нууж
                    яасаар байгаад бас нэлээн мэдлэгтэй болж авсан. Хүмүүсүүдэд
                    ч гэсэн бас тэр шашныхаа талаар нэлээн их туслаж, одоо
                    ядарсан, өвдсөн улсуудад их тусладаг тийм хүн байгаа л даа
                    одоо. Тэр хүнийг бас их хавчдаг байсан. Одоо манай суманд
                    болбол тэр Лхамсүрэн гэдэг күн яваад өкдээр 90 юу 80, 90-ээд
                    оноос урд байх үед нь тэр хэн Бүдээ гэдэг энэ хоёр хүнийг
                    болбол аймгийн намын хорооноос, намын хорооны товчоон дээр
                    хэлэлцээд, сумын намын хорооны дарга Эрдэнээ, сумын
                    захиргааны дарга Далай хоёрт аймгийн намын хорооны товчооны
                    хурал дээр оруулаад тэр хоёр хүний нэг нэг даалгаж байсан
                    байгаам. Бусдыг тэгж мунхруулдагийг болиул гэж. Тээд 90-ээд
                    оноос тийм байдлаар байсаар байгаад, тэгээд 90-ээд онд ард …
                    ардчилал л, ардчилсан хувьсгал гараад, чөлөөтэй болсон. Одоо
                    болбол шашны хувьд болбол ярих юм байхгүй их сайхан,
                    чөлөөтэй болсон. Одоо хөгжиж байна. Аа тэгэхдээн шашны одоо
                    бодоход би шашны үндсэн зан үйлийг мэдэх асуудал жаахан
                    тиймэрхүү байна уу даа л гэж боддог доо. Түүнээс биш … көдөө
                    нутагт бурханы шашин их дэлгэрч байдааг. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэр Цагаан эргийн овоог тахиж байх тэр ёслолыг та
                    нэг нэлээн сайн ажиглаж, харж, сэтгэлдээ тэмдэглэж үлдээсэн
                    юм байна уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэр үед би бас бага … хандаа би харсийн. Нэг л хорь
                    орчим насны хүн байсан. Очсон. Яахав дээ, тэгээл эхлээд
                    Цагаан эргийн овооны тахилга нэлээн ном уншсийн. (0-24-55)
                    Күн болгон гэрээсээ юу … цагаан идээ, өөрөөр хэлбэл, аарц,
                    бяслаг, тэгээл архитай очсийн. Сүүтэй очсийн. Тэгээл аа
                    нөгөө гурван лам нар маань номоон уншаал, сангаа тавиал,
                    эргэж … эргүүлж күн явуулж, овоогоо эргүүлж, сангаан
                    эргүүлээл, тэгж байхад бид нар нөгөөдөх цагаан идээгээн
                    бүгдий нь бөөгнүүлж, нэг газар тавьчихаад, тэгээд цагаан
                    идээнийхээ дээжээс бас өөрсдөөн авч, тэр овоодоон өргөж,
                    шидэж өргөөд, тэгээд бид нар бас овоогоон эргэж залбирсан.
                    Тэр үед. Аа тэр үед бас нэг настай хүмүүс оччихсон, мөргөж
                    байсныг зарим хүүхдүүд элэглэн инээж байсныг би бас үзэж
                    байлуу. Аа тэгээд тэр юугаан өргөөд, овоогоон тахиад, лам
                    уншлагаан дуусаад, дараад нь цагаан идээнийхээ үлдэгдэлийг
                    ху … юу яаж, күмүүсүүддээн тарааж өгч идээд. Тэгээд архиас
                    нь одоо … аркийн нь болбол настай күмүүсүүдэд нь өгөөд,
                    ингэж байх хугацаанд хурдан морины уралдаан болсийн. Хурдан
                    морины уралдаан болоход, тэгэхэд чинь нэг арваад морьд у,
                    морин уралдсан. Норслойн хээр гэдэг морин гарсан шиг
                    санагдаж байна. Тэгээд дараад нь, түүний дараагаар Лус
                    тахьсийм. Лус тахихдаан бид нарыг овоон дээр байж байх
                    хугацаанд лам нар очиж тэр нуурын көвөөнд очиж, юугаан тэнд
                    очиж номоон айлдаж, аа уншлагаан хийж байгаад күрч ирсэн.
                    Тэгээд эргээд бид нар одоо бүх зан үйлээн гүйцээж яасны
                    дараагаар яваклээрэн зэрэг бүк морьтой улсууд бүгд, ерөөсөө
                    бүгд морьтой ирсэн юм чинь. Тэгээл лам улсууд нь урд талд нь
                    гараал овоогоо гурав тойрсийн. Гурав тойрохдоо күмүүсүүд,
                    күмүүсүүд маань бүгд л “Сайжалбуу” л гэгээл хашгираал. Хэд
                    хэдэн удаа тэгж “Сайжалбуу” гэж хашгирч байгаал тэгээл гэр
                    гэрүүр нь ёстой л уралдаж өгсөн дөө. Тэр “Сайжалбуу” гэдэг
                    үг нь одоо юу гэсэн утгатай үг юм. Мэдэхгүй. Тэгээл иймэркүү
                    зан үйлтэй л овоо тахилга болж байсийм тэгэхэд. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Эрэгтэй хүмүүс бол голдуу очдог байсан. Нохой
                    гаргадаггүй гэдэг …? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аа тэр … Манай тэнд болбол ерөөсөө тэр үед болбол
                    хатуу зарчимтай байсан. Нохой дагуулж очиж болохгүй. Эмэгтэй
                    хүн очуулахгүй шүү. Яг тиймэрхүү тэр л ёсоороо тэгж
                    байсиймаа. (0-27-47) </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэр нь ямар учиртай юм бол? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэрийг би мэдэхгүй ээ. Нох … </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэгээд тэр овоо тахьсаны дараа тэрний үр ашиг гэж
                    ярьдаг бодитой танд харагдсан юм одоо бороо орох ч юмуу, яг
                    тийм юм …? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Бороо, бороо орсон юм тэр үед харагдаагүй ээ. За лав
                    л Икар гариг дэлхийтэй мөргөлддөг гэж байсан. Мөргөлдөөгүй.
                    Тэр нөлөөлсийм үү, яасийм мэдэхгүй. (инээв) Аа тэгэхдээ тэр
                    бороо орж л байсан л даа. Чухам яг овоо тахьсаны дараа юу
                    болсийм, би сайн санахгүй байна. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Яг энэ …</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэгээл гурав, дөрөв хоноол аа … нөгөө хүмүүсүүдийг
                    чинь байцааж эхэлсийн ш дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Яг энэ овоо тахилгатай холбоотой тийм урьдын
                    хүмүүсийн ярьж байгаа тийм аман түүх маягийн тийм юм байдаг
                    уу? Дурсамж? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тиймэрхүү юмсууд чинь одоо харин мориных нь хувьд
                    болбол байгаа л даа. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Лам нарын хүч чадалтай холбоотой, далдын хүч
                    чадалтай холбогдолтой тийм юм байдаг уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Лам нарын далдын хүч чадалтай холбоотой юм нь … тэр
                    манай удмын нэг лам байсийн гэсэн. Би мэдэхгүй. Би байтугай
                    манай аав л аа бас аав бас үзээгүй мөртлөө сонссон. Нэг тийм
                    лам байсийм гэсэн. Ааж гэж нэрлэдэг. Манай аавын көгшин
                    аавынх нь ах болох тийм лам хүн. Ааж гэж нэрлэдэг тэр
                    хүнийг. Тэр күн 86 насласан. Тэгээд одоо тэр күний тахиж
                    байгаа “Улаан сахиусан” гэдэг бурхан маань одоо ч гэсэн
                    манай удам дамжиж шүтэгдсээр байгаа. Ик, ик кэлмэгдэл, ик
                    соц … социализмын ик хавчлагын үед болбол, үед ч гэсэн нууж,
                    хадгалсаар тахьсаар байгаад ирсэн нэг ийм, тийм бурханы эзэн
                    хүн дээ. Анханы эзэн хүн тэр. Тэр одоо ингэс … юу … ерөөсөө
                    хүнд юм хэлдэггүй. Тэгээл айлууд, күмүүсүүдэд хэрэгцээтэй
                    үед нь очиж, ном момыг нь уншиж өгдөг. Күмүүсүүд аа …
                    гуйхлаар зэрэг бас загнуул, арга хэмжээг нь авч, тэгж эдгээж
                    өгч байсан тийм түүх бол зөндөө л байдаг байсан зүгээр.
                    Хамгийн сүүлд нэг намар тэр күн хоёр морьтой байж л дээ.
                    (0-30-43) Хоёрхон морьтой, тэгээд нэг морийг нь архалчихсан
                    байсныг нь хулгай аваад явчихаж. Тэгэхлээр зэрэг нөгөөх хүн
                    ерөөсөө аа … түүгээ авч кэлцэхгүй л байсан байлээ л дээ.
                    Тоодоггүй ээ. Тэгээд дахиад нэг морион авч ирээд, унаж
                    байгаад нэг шөнө архалчихсан байтал нь бас өглөө босох нь
                    бас байдаггүй гэнэ. Морь нь хулгай аваад явцан. Тэгэхлээр
                    зэрэг тэднийх болбол бас л мэдээж задгай галтай байсан.
                    Гадаа гарч бие засчихаад, орж ирээд нөгөөдөх ах дүү нар нь л
                    аа “та ер нь ямар учиртай юм бэ? Одоо энд нэг арга хэмжээ
                    авч болдоггүй яацийн? Ганц морион чих унаж чаддаггүй яа,
                    яахийн болж байнаа?” гэгээд нөгөө хүмүүсүүд нь өдөөд байхгүй
                    юу. Тэгэхлээр зэрэг нь нөгөөх күн юунаасаа тэр задгай
                    тулгатай байсан … галаасаа, галынхаа захаас үнс атгаж аваад,
                    бурхануур нь “нэг унаа хадгалж өгч болдоггүй” гэгээд
                    цацчихаад тэгээд цаашаа хараад хэвтчихсэн байгаам. Тэгээд
                    цаашаа хараад хэвтчихсэний дараагаар гурван цагийн дараа аа
                    танихгүй хоёр күн тун … нүд нүүр нь бүгд нам нэг көк үнсэн
                    болчихсон, тэр морийг нь хөтөлсөн, морин дээрээсээ бууж
                    чадахаан ч оорчихсон. Тэгж хүрч ирсэн гэж байгаам.
                    Тэгэхлээрэн зэрэг нөгөөдөх күн аа … тосч нэг үлээж байж
                    буулгаж оруулж ирээд, хоол унд өгөөд, тэгээд нэлээн бэлэг
                    өгөөд, одоо хулгай хийж болохгүй гэж хэлээд явуулж байсан
                    гэж байгаам. Тэр хүнтэй холбоотой өөр бас нэг юм байдгийм
                    тэр. Аа тэр Аажийн, Ааж гэдэг күнээн одоо манай тэр аавын
                    көгшин аавын нь эгч нь болох тэр Аажийн күргэнээн нэг
                    гэрээсээ күүкдүүдийн нь ах дүү нар нь ерөөсөө бүгд гэмгүй
                    байж байгаал нас барчихаад болдоггүй. Тэгээд ерөөсөө олон ч
                    удаа арга хэмжээ аваад ядчихсан. Тэгээд сүүлд нь нам одоо
                    болохгүй болоод өөрөөн арга хэмжээ авахаар хажуудаа хоёр
                    ламтай, тэгээд Тэсийн голын урд талд нь тэр Гэсэн гэдэг
                    газрын ар талд нэг тийм элстэй өндөр байдгийн. Сэвкүүл.
                    Тэрэн дээр их нүк малтуулаад. Нүх малтуулчихаад тэгээд
                    түүний урд талд нь юу гэр барьж гурав хоног ном уншсийн
                    гэсэн. Тэгчихээд тэр сэвкүүл дээр нүх малтуулчихаад, түүн
                    дээр нь гараал, түүнээр нь нүхнээн зүүн талд нь гараад,
                    баруу хараал, тамки л татаад байсан тэр. Тамхи татдаггүй,
                    ёсгүй шүү дээ. Лам хүн. Тэглээ ч гэсэн тэр күн тамхи татаал
                    суугаад байсан. Тэгж байгаад, тэгж тэгж байгаад бүр нам
                    көкрөөд, муудаад бүр тэр чинь одоо ная гарсан хүн чинь одоо
                    ер нь, энэ хүн ер нь яаж байдгийн болоо гээд ингээд,
                    (0-34-32) ээ муудчидаг болуу гэгээд хүмүүсүүд айж байтал
                    гэнэтхэн баруун талаас нь нэг чоно хурдалж ирж тэр нүхнээн
                    аман дээр зогсож байж, цохиж алуулсан байгаам. Тэгээд нөгөө
                    чоныг нь цохиж алаал, нүхнүүр нь кийгээл, булаал, тэгээл.
                    Тэгээд түүнээс хойшоо тэр күргэнийх нь күүхдүүд мүүкдүүд ер
                    нь дахин өвдөхөө больсийм гэсэн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр хүн юу гэж тайлбарлаж байсан юм бол тэрийгээ?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэрийгээ юу гэж тайлбарласныг нь тэр үед нь
                    асуугаагүй л юм байна лээ. Яг л тийм л юм болсон гэдэг л
                    гайхамшиг л надад одоо дамжиж сонсогдсон болохоос биш. Тэр
                    Ааж гэдэг хүн чинь үндсэндээн тэр Алиа гэдэг күнээс манайхны
                    удам чинь залгахлээр зэрэг тэр дунд нь нэг нэлээн кэдэн
                    күний аа … үеийг би мэдэхгүйм. Манай аав ч тэрийг мэдэхгүй
                    байна. Тэгээд дараад нь кэд дэх үе дээр нь болдогийм. Бийв
                    гэдэг күн байсан гэсэн. Одоо Бийвийн күүхэд нь тэр Баазар,
                    тэр Ааж … за тэгээд тэр нөгөө Булдагатай суусан нэг хүн
                    байдгийм. Одоо нөгөөдөх күүхдүүд нь болохоо байгаад Ааж тэгж
                    засаж байсан гэж би сая хэлсийш дээ. Тэгээд иймэрхүү
                    күмүүсүүд байсийм байна лээ. Аа тэгээд Баазараас нь манай
                    хөгшин аав ганц эрэгтэй хүүхэд. Тэгээд нэг, хоёр … хоёр
                    эмэгтэй, ийм гурвуулаа байсийм шиг байна. Тэр нь уул нь, нэг
                    эмэгтэй нь энэ хэний, Бууралдайн эмгэний ээж. Нэг нь кэн,
                    ногоон Дагва гэдэг күнтэй суусийм гэсэн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэр хөгшин аавын аавыг байхад нь мэндэл … мэндлэх
                    үед Ааж гэдэг хүн байсийм уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Ах нь гэсэн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Авга ах нь?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Дорлиг</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Үгүй ээ. Төрсөн ах нь. Нөгөө л … Өөрөөр хэлбэл, юу
                    шүү дээ. Баазарын ах нь байхгүй юу. Үндсэндээ. Юу … Тийн.
                    Баазарын ах нь Ааж. Тэгээд Баазараас чинь гарсан күүхэд нь
                    болохлээр зэрэг одоо манай хөгшин аав болох Мятав гэдэг күн.
                    За Мятавын күүхэд нь болбол манай аав. Мя, Мятав гэдэг хүн
                    чинь ах дүү, юу аа … эрэгтэйгээс ганцаараа, тэгээд хоёр
                    эгчтэй, ийм гурвуулаа байж байгаад, тэгээд тэр хүн өөрөө
                    Шинэн гэдэг айлаас гэрлэсийм байлээ. (0-37-57) Түвшин гэдэг
                    күнтэй суугаад одоо манай хөгшин ээж. Тэгээд 9 хүүхэд
                    гарсийм. 9 күүхдийн хамгийн ахмад нь Юнрэн гэдэг хүн байсан.
                    Юнрэн гэдэг хүн маань Зүүнговиос гэрлээ 10 күүхэдтэй
                    болсийн. За тэгээд 10 хүүхэд маань үндсэндээ тэгээл дамжаал,
                    дамжаал их олон болцон л байна л даа. Дараад нь Шадрав гэдэг
                    хүн байсан. Шадрав гэгэ күүхэд, хүн маань бас 9 хүүхэдтэй.
                    Тэгээд одоо манай Гонгор ах. Тэгээл хэн … Пүрэвжав, Жавзмаа,
                    Мягмаржав, Цэдэн Иш, Сүрэнкор, тэгээл Янжаа, Янжмаа гээл
                    тэгээл байх шиг. Нэг эмэг … ес … Дараад нь нэг эмэгтэй хүн
                    байсан. Тэр хэн гэж … Пагма гэж. Тэр хүн Лхамсүрэн гэдэг
                    хүнтэй суугаад, тэгээд бас 7 хүүхэдтэй. Тэр чинь одоо
                    хамгийн том нь Цэрэн гэж нэг эмэгтэй хүн байсан. Дараад нь
                    Бадам гэж одоо энэ нөгөөдөх хэн ухаанаар дэд эрдэм, эрдмийн
                    зэрэг хамгаалсан ш дээ. Тэгж байгаад сүүлд нас барчихсан.
                    Тэгээд дараад нь хэн гэж байсан. Балдан гэж. Хоёр хүүхэдтэй.
                    Тэгээд дараад нь манай аав. Долоон хүүхэдтэй. Тэгээд дараад
                    нь Ядамсүрэн гэж байсан. Тэр хүн маань бас 7 хүүхэдтэй.
                    Дараад нь Цэрэн гэж байсан. Тэдний чинь бас л … за тэдний
                    чинь Чойжил, Сундуй, Жэвзүн, Шагдар, Бэгзээ, Норслой, Мажиг,
                    Лхамаа, Шижээ. 9 хүүхэдтэй байжээ. 10 хүүхэдтэй байж. Түүний
                    дараад нь Дорж гэж күн байгаа одоо. Бас 8 хүүхэдтэй. Дараад
                    нь Цээлээ гэдэг хүн байсан. Цээлээ чинь Лүйвээн, Ламжав,
                    Даалхаа, Дашдаваа, Удвал, Ням хэн билээ … тэгээл Дулмаа,
                    Долгор. 8 хүүхэдтэй. Ийм 9 ах дүү нар байсийм. Аа тэгээд
                    манай аав маань үндсэндээн 1921 онд төрсөн. Манай ээж 1925
                    онд төрсөн. Манай ээжийн аав ээж нь болох ик лам улсууд
                    байсан. Ээж маань үндсэндээн хэний Очир гэдэг хүний отгон
                    окин. Тэр Очир гэдэг күний гурван дүү нь их том лам байж.
                    Нэг нь Чойжин байсан. Нэг нь юу байсан. Эмч лам байсан. Нэг
                    тийм дээр үед Захирагч гэдэг цолтой тийм хүн байсан. Гурван
                    күн тэгээд гурвуулаа баривчлагдаад, цаазлагдсан. Манай
                    ээжийн, ээжийн ах дүү … за байз хамгийн том нь Өөдлөх гэж
                    хүн байсан. Дараад нь Авирмэд гэж хүн байсан. Дараад нь нэг
                    Кэнзээтэй суусан нэг хүн байсан. Дараад нь Балжаа гэдэг хүн
                    байсан. Түндэл гэж хүн байсан. Дагаа гэдэг хүн байсан. Ах
                    дүү 7 хүүхэдтэй байжээ. Ааваас бид нар, эх эцгээсээ бид нар
                    ах дүү долуулаа. Манай том эгч маань бас л Увс аймгийн Тэс
                    сумын Пагвын Аръяа гэдэг хүнтэй суусан. (0-43-35) Аа тэднийх
                    чинь күүхэд нь том охин Цэрмаа гэж бий. Дараад нь одоо
                    Жавзан гэж байна. Жавзан Орших гэдэг хүнтэй суусан. Гурван
                    хүүхэдтэй. Дараад нь Одмаа гэж бий. Эмэгтэй. Лхагватай
                    суусан. Аан хэн Жадамбаа гэж нэг залуу бий. Зүүнговийн
                    Лхайсүрэнгийнээс гэрлэсэн. Хэн Янжаа гэдэг эхнэртэй. Дараад
                    нь Даваасүрэн гэж байна. Даваасүрэн маань хэний Жамсран
                    гэдэг айлаас Төгсөө гэдэг охиныг авч суусан. Одоо хоёр
                    хүүхэдтэй. Жадамбаа нь бас гурван хүүхэдтэй. Тийн. Дараад нь
                    манайх арван хүүхэдтэй. Том хүүхэд маань Нансалмаа гэж охин.
                    Тэр хэнтэй Далайн Батаатай суусан. Дөрвөн хүүхэдтэй.
                    Дараачийн хүүхэд маань Галиндэв гэж, гэж байна. Хэний аа
                    Жавын Цэенпил гэдэг эмэгтэйтэй суусан. Дөрвөн хүүхэд, таван
                    хүүхэдтэй. Дараад нь Ширэндэв гэж байна. Нэг хүүхэдтэй.
                    Анаанд гэж. Дараад нь Дулмаа гэж байна. Тулгаа гэдэг
                    нөхөртэй. Дөрвөн хүүхэдтэй. Дараад нь Бямбажав гэж байна.
                    Эхнэр нь Чулуунцэцэг. Нэг хүүхэдтэй байгаа. Одоогоор. Дараад
                    нь Аюуш гэж байна. Дамирангийн Оролгар гэдэг хүнтэй суусан.
                    Хоёр хүүхэдтэй. Дараад нь Цэнд Аюуш гэж байна. Лхагваан
                    Банзрагч гэдэг хүнтэй суусан. Дараад нь Лхагвасүрэн гэж
                    байна. Зүүнговийн Цэрэнийн Батдэлгэр гэдэг охинтой суусан.
                    Дараад нь Бадмаа гэж байна. Сургуульд сурч байгаа. Дараад нь
                    Нанжид гэж байна. Гэртээ мал маллаж байгаа. Иймэрхүү л арван
                    хүүхэдтэй байна даа. Нэлээн ядарч байна шүү. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За ярилцлага өгсөнд их баярлалаа. Цаг зав гаргаж …
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>


    </QuestionSet>



</Transcription>
