<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR0600502</dc:title>
        <dc:subject>Trust</dc:subject>
        <dc:description> Trust, Relatives/Friends,  Interview 1</dc:description>
        <dc:creator>Jamsran</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-05-31 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male</Gender>
        <BirthYear>1936</BirthYear>
        <IDNumber>060502</IDNumber>
    </metadata>

    <Title>TR0600502 -- Trust</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За миний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж ярилцлага
                    өгч байгаа танд маш их баярлалаа. Тэгээд ярилцлагаа эхлэхээс
                    өмнө асууж лавлах 2 зүйл байна.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Юуны өмнө таны ярилцлаганд орсон, бүх мэдээ мэдээлэл,
                    үйл явдлуудыг 10 жилийн дараа ч юм уу, 20 жилийн дараа ч юм
                    уу, телевиз радио сонин сэтгүүлд ишлэл болгож татаж
                    хэрэглэх, мөн түүнчлэн судалгааны ажилд хэрэглэх энэ эрхийг
                    та бид нарт өгөх үү? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өгъя аа.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За баярлалаа, за өөр бас нэг зүйл бол хэрвээ та
                    хүсвэл өөрийнхөө нэрийг нууцлаж үлдэж болно, аа нууцлах
                    шаардлагагүй бол та нэрээ нууцлахгүй ил хэлээд явж болно. Та
                    юу гэж бодож байна.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа зөвшөөрч байна аа. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Нууцлахгүй… </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Нууцлахгүй. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За баярлалаа. Ингээд та өөрийнхөө бага насны тухай…</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Хн.. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>..тэр үеийн амъдралын хэв маягын тухай…</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph> хн..</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>өөрийнхөө үзэл бодлыг, өөрийн чинъ санаанд, сэтгэлд
                    одоо юу үлдэж хоногшиж үлдэж вэ, тэрийг сайхан дэлгэрэнгүй
                    яръж, яриагаа эхлэх үү?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За тэгъе. За би 1936 онд аа төрсөн хүн. Ээж аавынхаа
                    гар дээр өслөө. Ах дүү 10-уулаа, 5 эрэгтэй, 5 эмэгтэй, 10
                    уулаа өсөж бойжиж, одоо өдийд 73 насыг, нас наслаж байна аа,
                    энэ хугацаанд одоо өөрийнхөө бага насны дурсамж ярихад бол
                    ер нъ олуулаа гэрт одоо ухаанаа нъ амъдрасан. Манайх болбол
                    одоо хөдөө аж ахуй одоо голцуу одоо яадаг, газар тариалан
                    эрхэлдэг. Ийм одоо амъдралаар явж ирлээ. Тэгээд одоо
                    социализм байгуулагдаад социализмын үед одоо сургуулъ соёл
                    сурах одоо тийм нөхцөл боломж ер нъ байгаагүй, харанхуй
                    бүдүүлэг одоо тийм нөхцөл байсан нүүдэл чин мал аж ахуйн
                    орон байлаа. Тэгээд хувийн нэг хэдэн мал маллаж, газар
                    тариалан эрхлэж ингэж амъдарч ирлээ, одоо олон дүү нартай,
                    хамгийн ахмад нъ би байгаа юм аа. За тэгээд одоо тэрнээс
                    чинъ одоо 5 эрэгтэй, 5 эмэгтэй ингээд 10-уулаа. (0-03-00)
                    ухаандаа амъдралын байдал болбол ер нъ нэлээн хүндхэн. Байж
                    одоо өссөн хүн би одоо социализмын үед одоо яахав, одоо
                    тэгээд дүү нараа сургах, сургуулъд сургах л хотыг нъ
                    тэжээхийн тулд л нэлээн одоо чармайж ажиллаж ирсэн хүн. Одоо
                    ухаанаа нъ аав маанъ одоо 17-той байхад маанъ аав маанъ нас
                    бараад тэрнээс хойш хамгийн том нъ би учраас тэр 10 хүүхдийн
                    бараг аав нъ шахуу болоод ингээд эднэсийг хүн хийгээд ирсэн
                    хүн, ухаанаа нъ одоо миний 5 эрэгтэй хүүхэд болбол 5уулаад
                    нъ гэр бүрэх, одоо янз бүрийн юманд би бол одоо бие даан
                    оролцож, одоо ээжтэйгээ 2-уулаа, ингэж оролцож ирсэн, миний
                    ээж болбол одоо 92 насыг наслаад өөд болсаан. өөрөө одоо 73
                    настай, тэгээд одоо 8 хүүхэд төрүүлээд өсгөөд, хүний зэрэгт
                    хүргээд одоо энэ ардчилалын үед ч тэр социализмын үед ч тэр
                    нөгөө аа энэ үед ч одоо өөрийгөө дайчлаж ажил хөдөлмөр хийж
                    одоо ингэж явсны буянд одоо хэдэн хүүхэд маанъ ч гэсэн одоо
                    сайхан амъдралтай, сайхан ажиллаж явнаа одоо. өөрчлөл
                    шинэчлэл байгуулагдлаа, с айхан болж байна, одоо нөгөө
                    захиргаадалт махиргаадалт байхгүй одоо хувийнхаа хэн юу хийж
                    чадах вэ, чаддаг бүхнээ одоо зориулах цаг ирлээ, энийг одоо
                    өвгөн би одоо баярлаж талархаж байна. Хаана явсан ч тэр,
                    ямар оронд явсан ч тэр, ямар сум багт явсан ч тэр, өөрийнхөө
                    дураар одоо хийх ёстой ажилаа хийж, явж болж байгаа нөхцөлд
                    болбол одоо энэ өө өөрчлөл шинэчлэлийн үед гарч ирлээ.
                    Социализмын үед бол захиргаадал байсан, ямар нэгэн хүн
                    өөрийнхөө хүссэн зорисон ажилд хүрч чаддаггүй, одоо хүний
                    заавар, хүний одоо захиргаадалт (0-05-20) одоо дандаа тийшээ
                    яв, ийшээ яв гэсэн юунд байдаг, хүний эрх мэдэл гэж юм
                    байхгүй байсан. Харанхуй бүдүүлэг, захиргаадалт дандаа тийм
                    л юмнаа далбаан дор би ажиллаж өдий болсон хүн, одоо миний
                    хүүхдүүд болбол сайхан болжээ. Эх орон маанъ одоо өөрчлөн
                    байгуулж, байгуулагдаад одоо хэн хаа явж юм бүтээж чадах л
                    чадалтай хүн бол одоо энэ шинэчлэлийн нөхцөлд бүх одоо
                    өөрийнхөө хүссэн зоръсоноор амъдарч, хүссэн зоръсноор тэр
                    одоо ямар оронд явна вэ ямар сургуулъд сурнав, ямар эрдэм
                    сурнав, ямар бололцоо байнав тэр бүхнийг болбол одоо энэ
                    хүүхдүүд эзэмших болжээ. Би өөрөө 8 хүүхэдтэй хөөн. Энэнээс
                    ахмад охин маанъ энэ нисэх буудалд одоо операторын ажил
                    хийдгээ. Аа дараачийн охин болбол одоо хувиараа хувийн
                    компанитай, Цагаан ес гэж компанид ажилладаг. Тэрний
                    менежерээр нөхөр нъ одоо
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Нэрийг нъ хэлээд яваач.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа Цэнгэл гэж байгаа, Оюунчимэг гэж байгаа аа тэр
                    нисэхэд ажилладаг охин бол Оюунчимэг, 2дахъ охин бол
                    Цэнгэл,аа нөхөр нъ Алтандөш, Загийн Ес гэдэг компанид
                    ажилладаг. За одоо дараах охин болбол одоо барилгын техникч,
                    барилгын техникийн ажил хийгээд явж байна. Маахүү гээд,
                    дараадах охин болбол одоо энэ “Сидерес компани” гээд байгаа
                    тэрүүнд барилгын инженерийн ажилтай, тэгээд тэрнийхээ ажлыг
                    эрхэлээд явж байна. Аа дараачийн банди, одоо Увс аймгийн
                    цэргийн хэлтэсийн дарга хийж байгаа, Цэрэнчимэд гээд, түүний
                    дараачийн хүн одоо энэ “Мах Макс” цахилгааны инженер,
                    техникч хийж байгаа. Дараачийн, охин, Бороо, бор, Бороо
                    гэдгийм, тэр бол одоо хувиараа аж ахуй эрхэлдэг. Хувиараа
                    бас нэг жижиг компанитай юм. Дараачийн одоо отгох хүү бол
                    одоо энэ цэргийн ерөний юунд, Батлан хамгаалах яамны
                    бялдаржуулах төвд багшладаг. Дасгалжуулагч ажилтай, ингээд
                    одоо хүүхдүүдээ бүгдийг нъ ажил төрөлд сургаад оруулаад одоо
                    энэ сайхан л болж байна. Одоо энэ улс төрийн байдал ч гэсэн
                    манайхны хувъд бол жаахан тогтвор муутай, олон нам
                    байгуулагдсан, олон ургалъч одоо их үзэл бий болсон ийм одоо
                    үндсэн дээр явагдаж байна. Энэ улсын байдлыг харахад, одоо
                    бол үнэхээр сайхан болсон. Зав чөлөө гаргавал гаргаж болж
                    байгаа, ажил төрөл хийвэл хийж болж байгаа. Зоръсондоо хүрч
                    байгаа одоо ийм нөхцөл бололцоо байна аа. За яахав миний дүү
                    нар болбол одоо олон сайхан хүүхэд төрүүлсэн одоо Америкт 2,
                    хоёр хүүхэд явна, Даш гэж манай нэг одоо эрэгтэй дүү бий.
                    Тэрний хоёр гурван хүүхэд нъ Америкт амъдарч байна. За тэр
                    Ширнэн гээд том эгч бий, тэрний хүүхэд нъ одоо аа бас мөн
                    одоо Англид амъдарч байна. Японд амъдарч байна. Одоо 3
                    хүүхэд японд амъдарч байна. Тэрний одоо доод талын Гомбажав
                    гээд нэг дүү байгаа. Тэрний хүүхэд нъ 4 хүүхэд одоо японд,
                    Солонгост байна. 2 хүүхэд Японд байна. Тэгээд одоо барилддаг
                    хүүхдүүд байна. (0-09-38) манай тэр дүү нарын хүүхдүүдээс
                    одоо аймгийн арслан Баяночир гээд бий, аймгийн арслан Батаа
                    гээд бий. Ингээд одоо бид нар чинъ удам залгасан бас бөх
                    угасгааны удам байна. Мал маллах удам угсгааны хүмүүс байна.
                    Эрдэм шинжилгээ ажил хийх угасгааны хүмүүс байна, манай энэ
                    дүү нар дотор, тэгээд улс нийгэмдээ бас ямар ч байсан зохих
                    ёсны хувъ нэмэр оруулаад ингээд явж байгаа сайхан дүү
                    нарынхаа хүүхдүүд, өөрийнхөө хүүхдүүдээр бахархаж явдаг юм
                    аа. За манай төрөл садангуудаас болбол ер нъ нэр алдартай
                    хүн олон бий, манай зээ болох одоо энэ, Одхүү гээд, Дүрзээн
                    Одхүү гээд энэ Их хурлын гишүүн бий. Дараа нъ энэ янз бүрийн
                    том том ажилтай хүмүүс олон байна аа. Энийг дурдах юм бол.
                    За өөрийн бага насны ажиллаж амъдарч явсныг би одоо дурдах
                    юм болбол би одоо, аа сэргийлэхийн байгуулагад 5 жил
                    ажилласан хүн. За Хөгжимт Драмын Театр гэж байдаг энүүнд 17
                    жил ажиллаад, Хоршоолол Спортын ордны эрхлэгчээр 12 жил
                    ажиллаад ингээд 30 хэдэн жил улсад хөдөлмөр хийгээд
                    тэтгэвэртээ гарсан одоо 73 настай хүүн. Ингээд энэ хугацаанд
                    одоо 18-20 хүртлээ би хөдөө мал маллаж ээж аавынхаа гар дээр
                    газар тариалан эрхлэж, байгаад ардын цэргийн албанд яваад,
                    цэргийнхээ албыг хаачихаад тэгээд одоо энэ ажлуудыг хийж,
                    ингээд одоо 1950 таван онд гэр бүлтэй болж, гэргий маанъ
                    Орших гэдэг хүн одоо суугаад 8 хүүхэд төрүүлээд, 8 хүүхдээ
                    тусд нъ гаргаж ажил төрөлтөө болгоод аа ингээд 2уулхнаа одоо
                    сайхан а одоо засгийн буянд одоо тэтгэвэр тэтгэмжий нъ аваад
                    сайхан амъдарч байна аа. Энэ хугацаанд болбол би янз бүрийн
                    зовлон зүдгүүр юм туулж байсаан. Сайн, сайн сайхан ч явж
                    байсан, муу муухай ч явж байсан, захиргаадалтай ч явж
                    байлаа, одоо энэ социализмын үед одоо сайхан, одоо энэ
                    өөрчлөн байгуулалтын үед юм чөлөөтэй болсон.энэ чөлөөтэй
                    байдлыг ч харлаа. өөрөө одоо тэтгэвэрт гарчихаад 10 хэдэн
                    жил маймаа худалдаа хийгээд бас өөрийнхөө аж ахуй амъдралыг
                    дээшлүүлэх талаар нэлээн зүтгэлээ. Захиргаадалтын үед болбол
                    одоо дамын панз маймаа хийж болдоггүй захиргаадалттай
                    байсан. Тийм учраас би одоо намын гишүүнд элсээд, сүүлд нъ
                    дамын панзчин нэрээр намынхаа гишүүнээс хөөгдөж дахиж одоо
                    намынхаа гишүүнд элсэж ингэж одоо явлаа өвөө нъ. Ингээд тэр
                    үеийн (0-13-19) нүүдэлчин мал аж ахуйн юунд болбол ухаан нъ
                    өвөлд нъ хашаа байшинд ордог, манайхан чин одоо эрс тэрс уур
                    амъсгалтай байгалийн ширүүн хатуу өвөлд нъ 65 градус хүрч
                    хүйтэрдэг, зунд нъ одоо 50 градус хүрч халдаг ийм уур
                    амъсгалтай, Увс аймгийн тэс сум гэж ийм одоо айхтар ширүүн
                    уур амъсгалтай ийм сум байдгийм аа. Моръ нъ хурдан, хүмүүс
                    нъ бөх, ухаалаг, хийморлиг ийм одоо нэг омгийн, баяд омгийн
                    улсууд байдгийм аа. Энэ хугацаанд хурдан мориороо ч гайхуулч
                    явлаа, бөхөөрөө ч гайхуулж явлаа, одоо сумын хувъд, за
                    тэгээд тулгамдаад ер нъ…
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Зүгээр ээ зүгээр. Та 18-20 мал маллаж байсан юм байна ш дээ.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тээ.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр үеийнхээ дурсамжаас яриач, </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За тэр үед яахав, миний нагац ах одоо Сүрэн гэж хүн
                    байсийм. Тэр айл одоо их малтай, сургуулийн анхны захирал
                    ийм хүн байсан юм. 1950 онд анх одоо сургуулъ байгуулагдсан,
                    тэс суманд, анхны сургуулийн захиралаар ажиллаж байсан. Мал
                    хуй ихтэй, тэгээд эднийхээ мал маллаж байлаа. Адаг сүүлд нъ
                    яахав эрийн цээнд хүрч одоо 14 насандаа би аав ээждээ ахмад
                    хөвгүүнд гэгдэж ирээд тэгээд тэндээ болбол мал маллаж газар
                    тариалан эрхлэж, манай аав, ах дүү 10-уулаа учраас амъдралын
                    хүрэлцээ байхгүй тэр үед чинъ биднүүс газар тариалангаас
                    өшөө юмаар яадаггүй, ямар нэгэн үйлдвэр байдаггүй, малын
                    мах, одоо газар тариалангийн тариагаар чинъ гурил хийж
                    тэрүүгээрээ л амъдарч байлаа. Аа тэр үед ч одоо ухаандаа
                    даалимбуу гэж байхгүй, хонины нэхий, аръсыг элдээд тэрүүгээр
                    дээл хийж өмсдөг байлаа. Ямааны аръсан гутал хийж өмсдөг
                    байлаа. Амъдрал бол биднүүүс, одоо болбол сайхан болсон
                    байна. Тэр цагт болбол зүйрлэхийн арга байхгүй. Тэр,
                    даалимба бол одоо ухаанаа нъ нэг хонины үнэтэй байсан. Одоо
                    ухаанаа нъ 6 метр даалимбуу нэг бүдүүн эр хонины үнэтэй
                    байсан.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Өвөл, нэхий өмсөөд ямааны аръсан гутлаа өмсөж болох байх.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тий</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Зун яахав?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Зун болбол одоо илгэн дээл гэж одоо ухаанаа нъ тэр
                    хониныхоо аръсны ноосыг нъ аваад тэгээд илгэн дээл хийж
                    өмсөнө. Тэгээд одоо энэ барилддаг улс чинъ одоо ухаанаа нъ
                    тэр үхрийн аръсыг чинъ үсийг нъ зулгалаад тэгээд одоо зодог
                    шуудаг хийж өмсөнө. Тийм байсийм. Тэгээд энэний чинъ зах
                    зухын би чинъ одоо татаж үзэж одоо өмсөж үзэж л явлаа.
                    Тэгээд одоо ерөөсөө хувийн үйлдвэрээл амъдарч байсан шүү
                    дээ. Ямааны аръсыг чинъ одоо сайхан энэ хар модны зодог гэж
                    байдгийм, тэр зодогонд хийгээд сайхан өнгийг нъ хувиргаад
                    тэгээд тэрүүгээр гутал хийж өмсдөг. За хониныхоо ноосыг
                    ингээд дараад (гараараа дарж үзүүлэв) эсгий хийгээд
                    тэрүүгээр чинъ одоо ухаанаан гутлаа доторлоод тэр өвлийн
                    хүйтнийг тэгж давдаг. өвлийн одоо ид дундын үс нъ ургасан
                    хонины аръсаар бол дээл хийнэ. Тэр дээлээр чинъ болбол тэр
                    65 градусын тэр хүйтэнд тэр хийтнийг чинъ давна. 65 градусын
                    хүйтэнд чинъ одоо үхрийн сүүл одоо хугарна. Ерөөсөө амъд
                    үхрийн сүүл болбол өглөө гарна, орой нъ болбол хугараад л
                    орж ирнэ ерөөсөө. Нэлээн удна, тэр цус мус гарна гэж
                    байхгүй. Тэгээд хатаад, юу, шууд хөлдөөд хугарч байгаа юм
                    чинъ, тэгээд үзүүр нъ хөлдүү чигээрээ байсаар байгаад тэгээд
                    цус гарахгүйгээр эдгэдэг. Тийм их сонин. Тэгээд одоо биднүүд
                    чинъ ер нъ байгалийн одоо чацаргана, тэгээд үхрийн нүд,
                    тэгээд хүүхдүүд болбол ер нъ дандаа л голцуу тийм юмаар л
                    амъдарч байлаа ш дээ ерөөсөө. Тэгээд л сүү цагаан идээ, өшөө
                    ямар нэгэн талх печенъ чихэр, юмнууд бол ёстой, байхгүй, тэр
                    хаа ч байдаг юм уу мэд, тийм юм биднүүс үзээгүй л одоо 20
                    хүрсэн дээ ер нъ. Тэгээд амъдрал бол яг л одоо байгалаас
                    ургасан одоо модыг нъ түлчихнэ, модоор нъ одоо гэр хийчихнэ,
                    модоор нъ одоо тооно оо хийнэ, униа хийнэ, ханаа хийнэ, аа
                    хониныхоо ноосоор эсгийгээ хийнэ, тэгээд өөрөө болбол
                    хийгээд тэгээд ерөөсөө тэгээд тэр үед чинъ ухаан нъ болгож
                    байсан. Тэгээд одоо тэр үед чинъ одоо ноёд хаад алба татвар
                    гувчуур авдаг, ухаанаа нъ 10 малтай байсан болжим одоо 2-ийг
                    нъ, 3-г нъ авах жишээтэй. 100 малтай байсан болжим гилээгий
                    нъ 30-г нъ юм уу 40-г нъ авах жишээтэй, зүгээр албаар одоо
                    албадангаар авдаг. Тэгээд одоо биднүүсийн өнч гэлээ ч гэсэн
                    тэр ноёны зарлиг, тэр бол хуулъ, сүүлийн үед захиргаадалтын
                    үед яахав гэхтээр зэрэг одоо ухаа нъ 100 хонътой айлд төдөн
                    ширхэг хонины аръс өг өө, аа төдөн ямаатай, одоо 10 ямаатай
                    хүнд болбол түдэн аръс өг, ингээд нормолоод өгчихдөг. Тэр
                    ерөөсөө хуулъ. (0-19-14) аа хэрэв тэрнийг өгөхгүй болбол тэр
                    ерөөсөө ярих юм байхгүй, тэр ерөөсөө хөрөнгө мөнгөнд нъ
                    халдахаас өшөө юм байхгүй, ийм захиргаадалтын үе гэдэг чинъ
                    ийм хэцүү үе байсан юм шүү дээ. За одоо 5 тэмээтэй бол 3-г
                    нъ жинд явуулна, 3 тэмээгээ явуулахгүй болбол тэрийг одоо
                    зүгээр шууд хурааж авах болзолтой ийм одоо юутай, за тэгээд
                    одоо дээр үед чинъ өртөө гээд байсан. Машин техник янз
                    бүрийн тийм юм байхгүй ш дээ. Мориор тэмээгээр өртөө хийдэг.
                    30 км газар болбол нэг, өртөө газар, ухаандаа нъ одоо энэ
                    Тэс сумаас чинъ одоо аймгийн төв ороход чинъ одоо, 6 өртөө
                    газар байдаг. Тэгээд тэр 30 км-т нэг өртөөний, ухаанаа надыг
                    ч байдаг юм уу, өшөө нэг хүнийг томилчихно. Цаад талд нъ 30
                    км газар бас нэг хүн томилчихно. Аа тэгээд одоо манайхаас
                    чинъ 3 газрыг нъ даагаад тэр замд байгаа газраас чинъ 3 хүн
                    цаашаа Улаангом ортол аймгийн төв ортол нъ тэрийг чинъ одоо
                    даагаад явчихдаг ийм байсан юм. Нөгөө онгоцоор одоо шуудан
                    хүргэнэ, машинаар шуудан хүргэнэ ийм юм байхгүй, тэр чинъ
                    одооо ухаанаа нъ энэ ноёдуудч ин одоо улаа шуудангаар чинъ
                    одоо юм дамжуулж бичи г дамжуулдаг, тэр дандаа мориор
                    тэмээгээр ингэж хийдэг байсан. Ийм нөхцөлтэй юм аа.
                    үнэхээрийн харанхуй бүдүүлэг байсан даа дээр үед. Сорочик
                    цамц гэж байхгүй костюм пиджак гэж байхгүй, тэр үед чинъ юу
                    байхав? Хонины нэхий дээл байна, ямааны аръсан гутал байна,
                    тэгээд одоо энэ дэвсгэрийг чинъ одоо адууны аа аръсаар чинъ
                    одоо дэвсгэр хийнэ. За адууны аръс чинъ хивсний ор шүү дээ
                    ерөөсөө. Би одоо гэр бүл болохдоо цоо шинэ, шинэ гаргасан
                    хоёр адууны аръс сайхан дарайтал нъ тэлж байгаад л тэгээд л
                    дэлгэчихдэг. үгүй мөн сайхан айл боллоо гэж бодож байсан. Би
                    дээр үед. (инээв-0-21-36) тийм л байсан даа. Модон ор гэнэ
                    ээ тэрийг чинъ энэ хөгжөөгүй, ер нъ хүн чинъ их бүдүүлэг
                    байсан юм байна, тэр үед чинъ, одоо ухаанаа нъ Күн нийгэм
                    бил үү, Хүй нийгэм бил үү? Тийм байсан бараг тийм л байсан,
                    бараг л тийм байсан юм уу даа. Тээ, тэгээд одоо тэгэхэдээ
                    ийм ор хийгээд тавъчихаж чадахгүй ш дээ ерөөсөө урд талыг нъ
                    нэг ингээд авдарын нүүр шиг эрээлж байгаад дээр нъ нэг хэдэн
                    банз тавиад тэгээд нэг хэдэн давхар гудас тавъчихна, тэгээд
                    л одоо ор болоо. Тэр одоо нэг ортой, нэг хоёр ийм жижигхээн
                    цоохор авдартай, айлууд болбол тэр одоо яг миний гэр бүл
                    болж байх үед, түүнээ түрүүн болбол бүр байхгүй ш дээ
                    ерөөсөө тэр будаг ширчин олдоггүй нэг дөрвөлжин дөрвөлжин юм
                    байдаг тэрийг авдарыг чинъ бол ерөөсөө тэр чигээрээ будахгүй
                    чигээр нъ тавъчихсан байдаг. Тэр чинъ одоо яасаар байгаад
                    харлаад хүрэнтэрээд нэг тийм болчихдог юм байна ш дээ, нөгөө
                    будаггүй тэгээд одоо будгийг чинъ одоо дээр үед чинъ шир гэж
                    яръдаг. Энийг ширлэчихдэг шир байхгүй энэ тэр гэж яръж
                    байсийм. Тэгээд чинъ одоо тэрийг болохтээр чинъ янзтай
                    болсон байн ш дээ ерөөсөө. Тэгээд одоо тэрнээс хойно одоо
                    нэгдэл гэж байгуулагдлаа, нэгдэл гэж байгуулагдахлаа чинъ
                    одоо ухаанаа нъ одоо амины малыг бүгдийг нъ хураагаад, за
                    албадан хураагаад одоо мал нэгдэлд өгөхгүй гэсэн хүн байх юм
                    болбол тэр ерөөсөө тэр шүүх сэргийлэх тэр шорон юу байдгийм
                    тэрэнд л явдаг байлаа. Тэгээд албаар нөгөөдхийг чинъ аваачиж
                    нөгөө бүгдийг нъ хурааж аваад тэр дундаас одоо ухаанаа нъ
                    ядуу зүдүү улсууд хамгийн түрүүн нэгдэлд элсдэг юм байна л
                    даа. Тэгээд тэр улсуудад одоо ухаанаа нъ тэр малыг өгдөг.
                    Тэр малыг одоо ухаанаа нъ нэгдэлийн дарга гэж байгаад,
                    тэгээд тоо бүртгэгч нягтлан гээд ингэж байгаад тэгээд тэрний
                    чинъ доод талын малчид энэ тэр гээд тэгээд тэр нэгдлийн чинъ
                    тэр хурааж авсан малыг чинъ одоо бүгдийг нъ одоо тохоогоод
                    маллуулчихдаг. Аа тэгээд одоо их малтай байсан хүнийг нъ
                    өөрт нъ одоо дансалж өгөөд чи одоо нэгдлийн гишүүн боллоо
                    шүү. чи одоо ухаанаа 100, 3 зуун толгой малтай хүн болбол
                    одоо ухаанаа нъ 18 толгой мал өөрт нъ үлдээд бусад нъ болбол
                    бүгд улсын боллоор шүү наадах чинъ, чи одоо өөрийн эрхэнд 18
                    толгой малтай л үлдэх байна. Аан 500 толгой малтай хүн бол
                    нэг 21 толгой малтай үлдэнэ. Тэгээд 400 хэдийг нъ шууд өгнө.
                    Ингээд албадан албадан инээд хураагаад авчихадаг.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Албаар авч байсан уу? Ер нъ саналаараа оруулахын тулд
                    тэр хүмүүс нэлээн ятгаж ухуулга явуулдаг байсан гэсэн
                    тэгээд.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Ухуулга явуулдаг байсан, тэгээд одоо, ухуулга
                    явуулаад явуулаад ухаанаа нъ тэр явахгүй гэсэн хүмүүс байх
                    юм болбол бас болдоггүй л байсан байхгүй юу тэр чинъ. Тэр
                    чинъ одоо яахав гэхтээр зэрэг, би одоо өөрөө хэдэн малтай
                    байя л даа, 500 ч байдаг юм уу, 600 ч байдаг юм уу, тэгээд
                    энийг чинъ би өгөхгүй гэх юм бол (0-25-02) та тэгвэл
                    нэгдлийн гишүүн биш, танд ямар нэгэн одоо улсаас харах юу
                    байхгүй, тэгээд алба татварыг бүр дээд зэргээр нъ уяад,
                    ингэчихдэг байсан. Манай нэг авга ах ерөөс нъ бүр 4, 5 жил
                    ороогүй ш дээ, нэгдэлд, тэгээд сүүлд нъ аймгийн төв дээр
                    нөгөөдөх сэргийлэх гээд, түүнээс нъ бүр хот руу сэргийлэх,
                    хотын сэргийлэхэд ирээд, Жамбал гээд одоо байсийм даа.
                    Тэгээд тэр сүүлд нъ бүр одоо аргаа бараад болохоо байгаад
                    нэгдэлд орсон л доо. 4 жил 5 жил болно гэдэг чинъ нэгдэл бол
                    бэхжсэн үе байсан байхгүй, тэгээд энэнээс чинъ одоо тэр мал
                    сайн малласан хүн бол ухаанаа нъ улсын тэргүүний малчин
                    болно, хөдөлмөрийн баатар болно, улсын аврага болно, аймгийн
                    аврага болно, ингээд ингээд ийм одоо өөрийнхөө малыг аваад
                    өөрөө хурааж авчихаад, тэгээд одоо ухаанаа нъ тушаагаад
                    төлийг нъ бүрэн бариад ийм нөхцөлд тэр хөдөлмөрийн баатар ч
                    юм уу аймгийн аврага малчин, улсын аврага малчин аа одоо
                    хошой аврага малчин, тэгээд хөдөлмөрийн баатар, ийм одоо цол
                    хэргэм өгч байсийм аа бас. Тэгээд одоо энэ нэгдэлжих
                    хөдөлгөөн ялсны одоо энэ 59 онд яагаад одоо энэ 85, 88 оноос
                    ерөөсөө болилоо ш дээ. Одоо энэ ардчилал шинэчлэл
                    байгуулагдаад юм өөрчлөгдөөд ингээд одоо буцаагаад нөгөө
                    малыг чинъ хариу эзэнд нъ тараагаад тэгээд одоо бүгдийг нъ
                    өнчтэй болгоод ингэж байгаа л даа, энэ ардчилал гэдэг чинъ
                    их юм өглөө, их одоо гавъяатай юм байна ерөөсөө. Тэгээд
                    энийг чинъ одоо манайхан бол буруу хэрэглэж байна, буруу
                    удирдаж байна, тэгээд энэ дундаас чинъ одоо ухаанаа нъ олон
                    талын маргаан гарч байна, олон талын одоо болох болохгүй юм
                    гарч байна. Болж байгаа юм ч их байна. Болохгүй юм бас их
                    байгаа юм шиг санагадах юм одоо энэ байдлаас.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та мал маллаж байгаад дараа нъ цэрэгт явсан юм байна тээ?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Цэрэгт явахад очоод, энгийн мал маллаж байсан ард
                    хүний хувъд амъдрал, цэрэгт явснаас одоо, хувцас хунарын
                    хувъд өөрчлөгдөж таараа. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Хн </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ер нъ орчны хувъд хэр өөрчлөгдөж, хэр сэтгэгдэл төрж байсан? (0-27-39)
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За одоо ер нъ цэргээс халагдаад 3 жил, 4 нъ ч жил би
                    цэргийн алба хаасан. Улирч нэг жил суугаад. Тэгээд эргээд
                    очсон одоо, нэлээн хэдэн малтай байсан бүгдийг нъ одоо,
                    нэгдэл хураагаад авчихсан, одоо манай одоо энэ авгай бол,
                    эхнэр бол нэг, хүүхэдтэй мал гэж эк юм байхгүй, нэг дөрөв
                    таван юмтай, ийм л байсан. Тэгээд би үнэхээрийн одоо ер нъ
                    болохоо байсаан, ийм байна аа одоо би ер нъ хөдөө амъдарч
                    чадахгүй юм байна гэж бодоод тэгээд хот руу ороод, аймгийн
                    төв рүү ороод, аймгийн төвд сэргийлэхэд ажиллаж эхэлсэн.
                    Тэгээд миний ажил амъдрал бол ухаанаа нъ тэндээс л эхэлсэн
                    дээ. Би хөдөө байсан бол одоо ухаанаа нъ мал маллах, маллах
                    юм уу нэгдлийн нэг мал авч л маллаад ямар ч үед амъдрах
                    ёстой байсан юм, тэгээд нэг бүтэх юм ер нъ байхгүй,
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хөдөөнөөс хот руу шилжихэд хэцүү байсан уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Ерөөсөө тэр бол болохгүй ш дээ.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Явуулахгүй гэж…</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Явуулахгүй, тээн, тийм хүний эрхийн асуудал гэдэг
                    чинъ ер нъ бүдүүлгээр зөрчигдөж байсан үе чинъ тэр байсан
                    байхгүй юу?
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгээд та яаж орж ирсэн?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй би яахав одоо нэг, ёстой л арын хаалгадна
                    гэдгийм уу даа, тэр сумын дарга маргатай учир байдлаан хэлж,
                    энд одоо амъдрал ахуй ийм байна, учир байдлаа яръж, бүр
                    хаалгадах шахуу тэгээд л нэг орж ирсэн дээ. Аймгийн төвд
                    гээч, аймгийн төвөөс энэ хотод орж ирэхэд чинъ илгээлтээр
                    орж ирж л, бас одоо хот руу бүр шилжүүлэхгүй, хот руу
                    паспорт пропуск олдохгүй, тийм учраас би одоо ухаандаа энд
                    ирж барилга баръя гэж хэлж 85 онд шилжиж ирсэн. Тэгээд энд
                    ирээд яахав одоо тэгээд 20 хэдэн жил болж байна даа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="020">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Таныг, цэргээс хүрээд ирэхэд хүмүүсийн амъдралын наад
                    захын хэрэглээ, ариун цэвэрийн хэрэглэгээ ч юм уу, гэр орны
                    наад эд хогшилийн хувъд наад захын ямархуу өөрчлөлт орсон
                    байсан?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Яахав дээ, одоо нэг, тийм ч одоо гялан палан болсон
                    юм байгаагүй л дээ, яахав дээ, ерөөсөө ер нъ ойр зуурын
                    хэрэглээний юм болбол байж байсан. Ер нъ одоо хуучин нөгөө
                    адууны аръс дэвсдэг байсан бол арай үгүй ээ, нэг дороож
                    мороожих нъ ч юм уу, нэг чинээлэг чадалтай нъ нэг хивс мивс
                    ч юм уу, нэг тиймэрхүү тиймэрхүү байсан даа. … Газар
                    тариалан тэгээд л хувиараа нөгөө гараараа хөдөлмөр хийнэ,
                    нөгөө бух шуудуу ус урсахыг чинъ дандаа гараараа тэгээд одоо
                    ухаанаа нъ манайх бол бүл олонтоо нэг, жилд нэг одоо 100,
                    100 шуудай тарай авна, за нэг 60 авах юм бол идлэг хүрэхгүй
                    ээ гэж, тэгээд яахав гэхтээр зэрэг тэр таръсан тариагаа
                    нөгөө мориор, моръ холбож байгаад нөгөө хийсгээд ингэж байж
                    байгаад, харам гээд хийдийм, дугуйлаад, гэрийн буйр шиг,
                    тэгээд тэр тариагаа болбол тэрийгээ сайхан нөгөө дэвсэж яаж
                    байж байгаад мориор эргүүлнэ, тэгээд тэрийгээ гараараа нөгөө
                    салхинд хийсгэж ингэж авна, тэгээд аръс нъ дээрээ одоо яахав
                    нөгөө овоолоод гаргаад авчихдаар зэрэг чинъ одоо нэг авыгаа
                    дагаж, нөгөө тэмээ ачаад нөгөө хөдөө, нөгөө тариа таръдаггүй
                    газар гаргаж бас малаас өгнө, тэр малаа тууж ирж ухаанаа нъ
                    өвлийн хүнсэнд хэрэглэнэ, за тэгээд өсөж үржүүлэх сайн удмын
                    мал байвал одоо ухаанаа нъ хувъдаа нъ авах жишээтэй, ер нъ
                    нэг иймэрхүү маягтай амъдралаар амъдарч ирсэн дээ ер нъ.
                    Одоо ер нъ өөрөөр хэлбэл одоо манай нутаг болбол увс аймгийн
                    тэр тэс сум болбол , 56 онд, он хүртэл, газар тариалан
                    эрхэлсэн тэгээд одоо нэгдэл гэж байгуулагдаад тэр газар
                    тариалан болбол бүр устсан. Одоо тэсд болбол одоо тариа
                    таръна гэх тийм юм одоо байхгүй болсон ш дээ. Дандаа яахав
                    гэхтээр зэрэг тэр орсоос гурил авна, эндээс одоо манай
                    өөрийн гурилын үйлдвэр, манайх одоо тэр аа аймаг чинъ одоо
                    гурилын үйлдвэртэй, ингээд одоо гурилаар хангачихаж байна.
                    Аа тэгээд нөгөө арвай тариа, хожгор тариа гэж одоо гурван
                    төрлийн, цагаан тариа гэж нөгөө улаан буудайг чинъ манайхан
                    цагаан тариа гэдэг ш дээ, ингээд гурван төрлийн тариа
                    таръдаг, тэгээд энийгээр чинъ яахав гэхтээр чинъ нөгөө арвай
                    тариагий чинъ нөгөө нүдээд байж нөгөө, аа бүх бүх аръсыг нъ
                    аваад үсийг нъ аваад, тэгээд нөгөө нунтаглаад тэрийгээ
                    буцалгаад, көц гэж яръдаг ш дээ, одоо манайханд , одоо
                    көцийн тариа гээд одоо хаяа нэг харагдаж байгаа юм энд. Тийм
                    юм хийж одоо энэ өвөлд нъ болбол одоо дандаа тийм юмаар л
                    амъдардаг байсан ш дээ. Дандаа мах идээд ухаанаа нъ
                    уйдахдаар зэрэг л нөгөө юмыг чинъ нүдэж байгаад л тэгээд,
                    тийм юм хийж иднэ дээ. Гурил байхгүй юм чинъ (0-33-22)
                    тэгэхээс өшөө яахав, тэгээд нөгөө улаанбуйдайг чинъ яахав
                    гэхтээр, гар тээрмээр тээрэмдээд, хоёр гурван давхар
                    марлаар, шигшээд, тэгээд тэрийгээр одоо банш хийдэг. Тэгээд
                    цагаан сар мар болно ш дээ, тэрийгээр хамгийн дээд зэргийн
                    айл тэгж хийнэ ш дээ. чадал муутай айл бол тэгж чадахгүй,
                    амъдрал ер нъ хүнд байсан, тэр үед чинъ, юун талх малх юун,
                    тэр гурил мурил тэр, аа боорцог моорцог тэр, одоо сахар
                    маахар тийм юм одоо байхгүй ш дээ, дээр үед чинъ хаяа нэг
                    мөсөн чихэр гээд нэг их том том бандгар нэг ийм (гарынхаа
                    атгаар харуулна) одоо юм байсан. Тэрийг болбол танай аав
                    танъ ч гэсэн мэдэхгүй ш дээ. Танай өвөө болбол ёстой
                    жинхэнэ, тэр үеийг чинъ гардаж байсан эзэн нъ дээ. Олон жил
                    агент хийсэн. Дээр үед чинъ одоо ухаанаа нъ хүмүүс болбол
                    одоо эрэгтэй хүмүүс болбол гэзэгтэй байсан ш дээ. Одоо хар
                    хүн болбол гэзэгтэй. Лам хүн болбол мухар толгойтой. Ийм
                    байсан. Гэзэгтэй байхдаа дандаа ийм тал, ихөө урт бүр нуруу
                    муруугаар нъ хүрсэн ийм байсан. Сүлжмэл гэзэгтэй байсан.
                    Тэгээд одоо болбол энэ халимаг малимаг тэр сүүлийн үед чинъ
                    одоо энэ аа үс тавина барина гэдэг чинъ сүүлийн үед гарсан
                    юм шүү дээ. Тэгээд дээр үеийн чинъ тэр ноёд хаад тэр улсууд
                    чинъ бүгд одоо төрээн хар күн учираас, аа бүгд одоо яадаг,
                    одоо ухаанаа нъ лам хүн гэдгийг чинъ тэр толгойгоор нъ
                    мэддэг. Төрээн хар хүн гэдгийг чинъ толгойгоор нъ мэддэг.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="021">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хүүхэд ямар байдаг байсан?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аан?</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="022">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хүүхэд ямар байдаг байсан?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Хүүхэд болбол шиймээтэй, шиймээ гэж энэ хоёр ийм нэг
                    хоёр (гараараа заана) үлдээчихнэ. Энд нъ нэг жаахан санма
                    үлдээчихнэ. Эрэгтэй хүүхэд. Эмэгтэй хүүхэд болбол толгойг нъ
                    үстэй чигээрээ байдаг. Тэр чигээрээ ургуулаад тэгээд нөгөө
                    аа нөгөө шилээн дарсан үстэй, шилбээ хүрсэн үстэй ямар юм,
                    билээ бас нэг тийм юм байдаг ш дээ. Тийм байсан юм.
                …
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="023">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Сэргийлэхэд ажиллаж байсан үеийнхээ дурсамж танд байна уу?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа байлгүй дээ. Сэргийлэхэд цагдаа хийж байлаа л даа.
                    Тэгээд одоо ер нъ дурсамж гэж юу байхав дээ, дандаа
                    сэргийлэх гэдэг чинъ дандаа болох болохгүй ажилтай оролдож
                    (0-36-09) явдаг, хулгайч дээрэмч ч байдаг юм уу, тийм улстай
                    л одоо оролдож явдаг юм шүү дээ ер нъ. Тэгээд одоо
                    сонирхуулж ярихад болбол одоо манай нутагт тэсээс л ер нъ
                    бүх асуудал гардаг одоо (инээв) бас болохгүй юм л одоо
                    дурсамжууд одоо тэндээс л гарч ирж байгаа юм л даа, одоо
                    ухаанаа нъ тэр, Самданы Санжаа гэдэг хүн байлаа тэр болбол
                    одоо ухаанаа нъ нэг, аа баян аа Самган хөгшин хоёрыг
                    хоёуланг нъ нухчихаад л, тэгээд л жил тойрон одоо шоронд
                    одоо аа мануулаад л байж байлаа. Тэгээд сүүлд нъ буудан
                    авсан л даа. Аа жишээ нъ нөгөө Чойдонжав, Володя, гээд бас
                    нэг баахан юмнууд одоо ухаанаа нъ Зүүнговийн нөгөө өрхөөр
                    гэрийн 4, таван хүн аа малтай юутайн шатаагаад алаад ингээд
                    хаячихлаа, сүүлд нъ одоо бас л мөн цааз авлаа. Ер нъ дурсамж
                    их л юм даа. Сэргийлэхийн дурсамж гэхээр тийм л юм одоо
                    ярихаас одоо өшөө ер нъ юу байхав. За одоо яахав хөдөө аж
                    ахуйн нэгдэлд нэг хэдэн жил ажиллаа. Улсын тууврын мал,
                    ухаанаа нъ одоо жилдээ одоо увс аймгийн хянан шалгах гэж
                    хийж байсан би. Нэг 90-ээд мянган толгой мал одоо орос руу
                    гаргадаг байлаа. 90 мянган толгой мал гаргадаг байлаа.
                    Тэрний чинъ хянан шалгахын дарга хийж байлаа. Тэгж явж
                    байлаа. За сэргий, одоо энэ аймгийн театарт ажиллаж байлаа.
                    Тэр чинъ ч одоо яахав нэг дандаа нөгөө гоёлын хувцас мувцас
                    хариуцаж байж үзэж, үзэж байлаа. Уртын дуучин байлаа. Тэгээд
                    одоо иймэрхүү иймэрхүү ажил хийж явлаа, сүүлд нъ энд ирээд
                    хоршоолол спортын ордонд заалны эрхлэгч хийж байгаад тэгээд
                    тэтгэвэртээ гарлаа. … одоо энд танай хөгшин аав, одоо энэ аа
                    Норслойн аав, биднүүд их кампани байсан, их л кампани даа ер
                    нъ. …
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="024">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хөгжимт драмын театарт ажиллаж байхад урлагын арга
                    хэмжээнүүд ер нъ ямархуу хэмжээнд зохион байгуулагддаг
                    байсан.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Яах вэ зүгээр аймагт, аймаг юм чинъ одоо сум, сум,
                    бүх сум одоо урлагын уран сайханчид ирдэг байсан. Аа
                    мэргэжлийн одоо театрын ажилчид бай, нэг одоо 70-аад
                    ажилчинтай байсийм, аа тэндээс одоо ухаанаа нъ энэ сумуудын
                    энэ 19 сум, байсан, тэр сумуудын чинъ одоо ухаанаа нъ уран
                    сайхны удир, юу, тэргүүний уран сайханчид гээд шалгаруулдаг
                    ирдэг байсан. Тэгээд л ингээд л одоо яахав дээ, тэр жүж,
                    жүжиг тоглодог байсан, дуугаа дуулчихдаг байсан. Драмтай
                    байсан одоо ухаанаа нъ, драм гэдэг чинъ одоо драмын жүжигчид
                    шүү дээ. Одоо кинонд ч тоглож болохоор зүгээр жүжигч, одоо
                    янз бүрийн жүжигч тоглоно. Аа дуучин болбол тустаа,
                    хөгжимчид болбол тустаа, бүжигчид бол тустаа, ийм одоо нэг,
                    тав зургаан зохион байгуулттай, тэр тустаа анги байсан л
                    даа. Ухаанаа нъ үйлдвэр анги гэж байлаа, жүжигчинг эрхэлсэн
                    тийм газар гэж байдаг. Хөгжимчин, хөгжмийн анги гэж байдаг.
                    За тэгээд одоо бүжгийн анги гэж байдаг. Дуучидын анги гэж
                    байдаг. За драмын жүжгийн, бүжгийн, бүжигчид, жүжигчидийн
                    анги гэж байдаг. Бүжигчин, жүжигчин гэдэг чинъ хоёр ондоо юм
                    шүү дээ. Аа ингээд нэг тав зургаан ангитай байсан. Одоо нэг
                    нягтлан бодохтой, нэг даргатай, аа хоёр гурван орлогчтой, аж
                    ахуй эрхэлсэн орлогч одоо, жинхэнэ орлогч гэсэн одоо хоёр
                    гурван орлогчтой ийм байлээ. Улсын гавъяат жүжигчид ч олон
                    байлаа. Ер нъ тоолоод хэлэх юм бол Загаржав гэж байлаа,
                    Цэрэв гээд байлаа, Цэвгээ гээд байлаа, аа нэг Бодон гээд
                    байлаа. Ингээд 4 гавъяат, Лэгжмаа гээд бүжгийн гавъяат
                    байлаа. Тав зургаан гавъяаттай нэг иймэрхүү газар чинъ нэг
                    17, 8 жил ажилласан. өөрөө уртын дуу дуулчихдаг байлаа. Нэг
                    иймэрхүү дээ одоо. Театарт байх хугацаанд, … одоо энэ
                    хоршоолол спортыг ордонд яахав одоо энэ улсын начин
                    Баатаржав гээд бас манай нутгы Тэс сумын хүн л дээ, энд
                    байлаа би. Энд чинъ заалны зохион байгуулагч, эрхлэгч гээд
                    юм хийж байлаа. За энд чинъ одоо дандаа л одоо энэ улсын
                    алдар цолтонгууд, цуутангууд одоо манай энэ Баянмөнхөөс
                    эхлүүлээд одоо энэ дархан аврага, аа тэгээд одоо энэ
                    Хадбаатар л, Цэрэн аврага л, эднүүс чинъ одоо тогтмол одоо
                    ирж сайн өдөр болгон барилддаг байлаа. Спортын ордоноор
                    дамжаад л ингээд л, хоршоолол Спортын ордоны энэ 7 хоногийн
                    чинъ одоо ер нъ сайн өдөр болгон тувтан барилдаан болчихно ш
                    дээ. Ингээд л тойроод л барилдаад л, одоо ухаанаа нъ сүүлд
                    нъ цахилгаан станцын одоо энэ, одоогоор болохтээр энэ Хануул
                    дүүрэгийн соёлын ордон, энд ирж барилддаг. Тэгээд л ингээд
                    тойроод л барилддчихдаг байсан. Тэгээд тэр улсуудын чинъ бүх
                    хэрэглэл, тэднэсийг барилдах зохион байгуулах тэр билет
                    зарах одоо хүмүүсийг нъ янзлах тэр одоо заалын эрлэгч байсан
                    юм чинъ тэр бүх юмыг чинъ хариуцдаг, тэрнийг чинъ одоо
                    ухаанаа нъ бай шагнал, юу л байдаг юм тэр бүх юмыг нъ одоо
                    хариуцдаг байлаа. (0-42-24) Тэгээд тэндээсээ одоо насныхаа
                    тэтгэвэрт гараад одоо 13 жил болж байх шив дээ, 73 –тай чинъ
                    13 жил, 60-тайдаа гараад 13 жил одоо гэртээ сууж байна.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="025">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За за, юу, социализмын үед тэр одоо хэлмэгдүүлэлтийн асар их шуурга өнгөрсөн ш дээ.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тээ.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="026">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр тухай та, өөрөө биш ч гэсэн хүмүүсийн яриа,
                    дамжлага яриа тийм дурсамж, тэр үеийн хүмүүсийн айдас хүйдэс
                    ямархуу байсан, тэр үед яг хэлмэгдүүлэлт гэж явж байхад
                    чухам, ямар аймшигтай юм байсан, тэр тухай тийм дурсамж
                    танъд байна уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа байлгүй яахав. Би одоо өөрөө бол бас нэг хэлмэгдсэн хүн байгаа юм. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="027">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр тухайгаа та яриач. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Сэргийлэхэд ажиллаж байгаад, тэгээд би банкинд
                    жижүүрт гарсан байхгүй юу, гардаг байсан байхгүй юу, тэгээд
                    байж байсан чинъ тэгээд банкны ерөнхий нягтлан бодох нъ
                    Улаанбаатар явцсан, туслах нягтлан бодох нъ байж байсан,
                    тэгтэл одоо хэний жижүүрт юм мэдэхгүй, миний сайн танил юм
                    байгаа юм орлогч нъ, Төв аймгийн Авдарбаян сумын Даваасамбуу
                    гэдэг хүн, Даваасамбуугийн Осор гэдэг хүн, тэр хүн, нөгөө
                    ерөнхий нягтлан бодох орлож байсан болохоор бүх түлхүүрүүд
                    байдаг байна л даа, нөгөө склад мисклад юуны, тэгээд одоо би
                    жижүүрт байсан уу, тэр нөгөө аа Галаваа гэдэг хүн жижүүрт
                    байсан уу, Сайнбуян гэж хүн жижүүрт байсан, тэр мэдэхгүй,
                    хэн нъ жижүүрт байсан нъ хамаа байхгүй, тэр тэндээс нэг 10
                    мянган төгрөг авцсан байгаа юм. Тэр үеийн 10 мянган төгрөг
                    гэдэг чинъ аюултай том мөнгө байхгүй юу, тэгээд тэрнээсээ
                    болоод нөгөөдөх чинъ яасан бэ гэхтээр миний найз байсан,
                    надад миний хувцас малгай бүгдийг нъ өмсдөг тийм найз байсан
                    байхгүй юу нөгөө. Тэгээд тэр нөхөр 10 мянган цаасаа аваад
                    тэгээд нөхөр сүүлд нъ тэр нъ мэдэгдээд, талыг нъ өөрөө
                    аваад, талыг нъ нөгөө байшингийн юун дор нөгөө, нөгөө киноны
                    дугараг хайрцаг байдаг ш дээ. Том, тэрүүнд хийгээд тэгээд
                    тэр байшингийн нөгөө захиргааны байшингийн хөндий дор
                    хийгээд тэгээд булчихсан. Тэгээд тэр нъ яаж мэдэх вэ харин
                    хо, хожим нъ мэдэгдэж байгаа юм л даа.тэгээд байж байсан
                    чинъ ерөөсөө, тэр, нөхөр чинъ бүх юм аараа хардагдаад
                    баригадхгүй юу, баригдахдаар зэрэг оо би Жамсрантай авсан.
                    Надад буу тулгаж байгаад өгсөн. Надыг, банкны тэнд буутай
                    гардаг байсан л даа, цагдаа. Буу тулгаж байгаад өгсөн.
                    Тэгээд би яах аргагүй авчихсан, гээд л уйлаад байдаг, тэгээд
                    байж байсан чинъ Мажиг Прокурор надыг дуудлаа гэсэн очсон.
                    Та одоо үнэнээ хэлнээ, гэдгийм байна. Ямар үнэн? Та одоо тэр
                    банкнаас мөнгө авсан юм байна ш дээ, түрүүчийн хүн
                    хүлээчихсэн наана чинъ. Цагдаа авсан гэж байна. Гэдгийм
                    байна. үгүй ээ тийм байхгүй, би жижүүрээс буучихаад юун
                    дээр, сэргийлэх дээр гарч байсан. Жижүүрээс буучихаад гэртээ
                    харъж явтал намайг дуудаад, тэгээд явсан. Тэгээд шууд хувцас
                    тайлаад л шоронд хийж байгаа юм. Тэгээд нөгөөдөх чинъ
                    ерөөсөө, яагаад, би одоо ерөөсөө байцаагдаад, таанст ерөөсөө
                    би яагаад ч байцаалт өгөхгүй, тэгээд энэ ганцхан ийм одоо
                    юмаар муухай хэлмэгдүүлэлт явагдаж байсан байхгүй юу. Тэр,
                    аа одоо энэ Даваанамнан, Чойлээн Намнан гэж хүн байсан юм л
                    даа, тэр сэргийлэхийн чухал хэргийн мөрдөн байцаагч хийдэг
                    хүн байсан юм, тэр хүн бол гадаадад нөгөө хойшоо сургуулъд
                    явна, чи одоо 2 чухал хэрэг илрүүлчихээд яваарай, ингэж
                    үүрэг өгсөн. Тэгээд тэр үүргийг чинъ ухаанаа нъ биелүүлэхийн
                    тулд чухал хэргийн мөрдөн байцаагч одоо тэр хуйвалдсан юм уу
                    ямар ухаантай юм, тэр хүн чинъ намайг аваачаад тэр
                    хэлмэгдүүлэлтэнд л хийчихэж байгаа юм байхгүй юу. Тэгээд би
                    энд чинъ, аймгийн төвд ерөөсөө байцаалт өгөхгүй, тэгээд хот
                    ороод хотод чинъ 9 сар 20 хоног суугаад тэгээд яасан бэ
                    гэхтээр, тэр нөхөр чинъ ирээд л хэргээ хүлээгээд л уйлаад
                    унжаад байдаг, тэгээд яахав энэ Дархан Марханаас маймаа
                    худалдаа хийгээд энэ хооронд чинъ яваад байдаг, ирээд л
                    байцдаг, нөгөөдөх чинъ өө би, энийг авсан үнэнээ хэлчихсэн ш
                    дээ. Тэр аюултай хүн ерөөсөө үнэнээ хэлэхгүй байна гээд л
                    уйлаад л унжаад л, тэгсэн мөн ялгаагүй одоо Бямбасүрэн гэж
                    хүнийг, бас одоо чи энэ хэргийг одоо чи илрүүл гээд, энэ
                    хэргийн учрыг олчихоод яв гэсэн байгаам л даа, тэгсэн чинъ
                    тэр хүн тэр нөгөө, Долоонжин гэж байцаагч, тэр болбол
                    ерөөсөө гарцаан байхгүй чи авсан байна, тэгээд үнэнийг
                    тулгаж, тэр материалыг тэр тийм юмыг үздэгүй тэр тийм байсан
                    байхгүй юу. Аа тэгээд нөгөөдөх чинъ ерөөсөө тэр хүн чинъ
                    яахав 7 хоног танилцаад надыг дуудсан “За танай хэрэгтэй би
                    танилцлаа, үндэслэл багатай юм байна шүү, би одоо тэр хүнийг
                    авч ирж хийнэ, та одоо ороод байж бай” тэгээд ирээд л 7
                    хоноод нөгөө нөхөр чинъ хэргээ хүлээсэн байхгүй юу, тэгээд
                    миний хамгийн дотны найз, тэгээд тэр, тэр сэргийлэхийн
                    нөхдүүд дотор хамгийн зөөлөн нъ Жамсран байсийм. Тийм учраас
                    би одоо (0-48-15) энэ хуулийн байгууллагын хүн, 5 мянгын
                    даана, би 5 мянгын даана, тэгээд ялын ихэнхийг нъ одоо
                    хуулийн байгууллагын хүнд ноогдоно, аа би өөрөө ухвар, ухвар
                    мөчид учраас би одоо өөрөө энэнээс доогуур зүйл авна, гэж
                    ингэж бодоод хүн гүтгэсэн нъ үнээн, гэж байсан. Би тэрнийг
                    яаж мэдэхвэ дээ, тэгээд л одоо 7 хоноод 8 дахъ хоног дээр нъ
                    9 гарам, 9, 9 сар, 16 хоног болсон байтал намайг дуудаж
                    байгаа юм. “Та одоо гарна, аа та одоо батлан даалтанд гарна”
                    – би батлан даалтанд гарахгүй, би ариун цагаанаараа гэдэг
                    нэрийг л сонсож авч байж энэ газраас гарна, түүнээс хойш би
                    хэзээ ч гарахгүй, тэгсэн “Үгүй ээ, үгүй, энэ ч тэртээ тэргүй
                    учир байдал олдоно, тэртээ тэргүй чи одоо шударга бусаар
                    хоригдсон хүн, аа чиний хохиролыг ч арилгаж өгнө, тэр хүн ч
                    учир байдлаа олно, чи хуулийн байгууллага тэр цаанаа энэ
                    хүнд үндэслэл алга аа гэдгийг нъ одоо ер нъ нотлогдсны дараа
                    яахаас биш, одоохондоо бол чамайг батлан даалтанд гаргаж
                    байгаад даараа нъ юмыг шийдэх гэж байгаа ш дээ, ах дүү төрөл
                    төрөгсөд ямар хүн байдгийм” гэсэн – байхгүй гэж би хэлсэн юм
                    байхгүй юу, тэгээд одоо ямар аргаар мэдсэн юм, манай энэ
                    нагац ах нөгөө Сүрэн хөгшин энд байсан ш дээ, одоо Бэлгээ
                    байсан, одоо энэ бүх улсууд эндүүр байж байсан. Тэгээд эднэс
                    ч одоо надыг ирж гаргаж авч байгаа юм. Тэгээд дээлээ
                    даахгүй, ташаа цоорчихсон, энэ хоёр өвдөг ч одоо зуурчихсан,
                    ингэж хэлмэгдсэн билээ би. Тэгээд яахав зүгээр нэг энд чинъ
                    гараад 10 хэдэн хоног, 20-иод хоног шахуу байгаад тэгээд
                    харин тэр нөхөр хэргээ хүлээсэн та цагаадсан, та энэ хүнээс
                    хохиролоо одоо иргэний одоо шугамаар шүүхэд өгч хохиролоо
                    арилгуул, арилгуулна, ингээд тэр хүнд чинъ одоо мөнгө авсанд
                    нъ 9 жил, хүн гүжирдэж гүтгэсэнд нъ 3 жил, ингээд одоо 12
                    жилээр шийтгэгдсэн, за тэгээд хүндийг нъ хөнгөнд нъ багтааж
                    энийгээ одоо ухаанаа нъ тэр мөнгө авснаас нъ 2 жил хасаад
                    тэгээд 10 жилийн хорих аваад тэр хүн явж байгаа юм. Тэгээд
                    одоо би шүүхэд өргөдлөө нъ өгчихөөд явсан. Тэгээд одоо
                    цагаад, тэгээд 9987 төгрөг, одоо Осроос гаргуулж хохирогч
                    Жамсранд олгосугай гэсэн тийм тогтоол надад өгч байгаа
                    байхгүй юу. Тэгээд харин тэрнийг авсан л даа, хохиролыг нъ
                    гаргаж өгсөн. Тэгээд Даваасамбуу гэдэг аав нъ асармал аав нъ
                    их баян хүн байсан байна. Тэгээд миний хохиролыг гаргаж
                    өгсөн. Тэгж л хэлмэгдэж байсан хүн дээ би.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="028">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр үед таныг хэр, хэрэг хүлээлгэх гэж зоддог байсан уу, эрүү шүүлтэнд оруулдаг байсан уу?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Орж л байсан. Одоо энд байхад орж байсан. Тэнд ч одоо
                    ухаанаа нъ бүгд л одоо мэддэг танъдаг учир одоо ухаандаа нъ
                    аргагүй л харааж зүхнэ үү гэхээс биш өшөө юм байгаагүй. Энд
                    чинъ болбол одоо намайг мэдэхгүй юм чинъ одоо Гамбар Дамдин
                    гэдэг хүн чинъ надыг чинъ ёстой, ороолгож байлаа, хэрэг
                    хүлээхгүй луйварчин, дээрэмчин гэж хэлээд л, би чамтай
                    ижилхэн одоо вагон зүүчихээд л, улаан вагон зүүчихээд л явж
                    байсан ш дээ, чи юундаа хүнийг зоддог юм бэ гэхээр чамд, чи
                    муу улсын хулгайч, дээрэмчин юмыг яадаг юм гээд л, тэр чинъ
                    одоо хэцүү ш дээ, тэр юм чинъ одоо, хатуу л юм үзсэн хүн дээ
                    би. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="029">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>1930 аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн талаар та юм сонссон уу?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа сонссон. Тэр үед чинъ одоо ухаанаа нъ 30-аад оны
                    хэлмэгдүүлэлт гэдэг чинъ дандаа лам хувраг ч юм уу, ухаандаа
                    тээ? за тэгээд тэнд чинъ одоо ухаанаа нъ би чамд нэг эвгүй
                    үг хэлчихнэ, тэр тэгж байна шүү гээд хэлчихсэн байх юм бол
                    тэрнийг нъ мэдсэн бол тэгээд л, бас л хэлмэгдүүлэлт шүү дээ.
                    Тэр үед чинъ одоо ерөөсөө аа одоо тийм, одоо гайгүй сайн
                    ламын буудчихсан хүн бол ямар ч хэрэг хүлээхгүй л өнгөрнө ш
                    дээ, ерөөсөө, тэгж л хэлмэгдүүлж байсан байна ш дээ, тэгээд
                    хүн болгон одоо алуурчин болцсон байсан үе байхгүй юу, тэр
                    чинъ ерөөсөө, тэр одоо засаг төр байгуулагдаад тэрэнд чинъ л
                    одоо хэн үнэлэгдэж байнав, тэр хүн чинъ л одоо ерөөсөө хүн
                    буудаад алчих юм уу, гайгүй гэсэн лам буудаад алчихвал за
                    яахав тэр чинъ тэртээ тэргүй устгах гэж байсан хүн байхгүй
                    юу, тэгээд л одоо 17, 27, 37, 47, гаар нъ авч яваад л ингээд
                    л тэгээд л устгаж байсан юм ш дээ ерөөсөө. (0-53-11) Тийм л
                    юм байна. Тэр хэлмэгдүүлэлт бол үнэн хүнд хэлмэгдүүлэлт
                    болсон л доо. … За энэ өөрчлөлт шинэчлэлт байгуулагдаад одоо
                    сайхан болж байна ээ, ер нъ одоо эрх чөлөө болбол дураараа,
                    хүн бол санасан хйиснээ л одоо яаж байна. Одоо энэ өөрчлөн
                    байгуулалт болоход чинъ манайхан их сайхан боллоо ш дээ. Янз
                    бүрийн алаан хядаан болсонгүй, чөлөөтэй хүн болгон тэрнийг
                    чинъ өөрчлөн байгуулалт гэдгийг ухамсарласан, мэдсэн, ийм
                    үндсэн дээр болсон учраас одоо энэ шинэчлэл бол сайхан болж
                    явагдлаа л даа. Энэ жагсаалд би одо биечлэн оролцоогүй
                    тэгэхэдээ би телевиз радиогоор тогтмол үзэж өөрөө үзэж
                    дүгнэж суудаг л даа ер нъ. Тэгж байхад одоо ер нъ өөрийнхөө
                    бодож байгаа бодлыг ярихад үнэндээ сайхан боллоо. Ямар нэгэн
                    одоо, алаан хядаан болсонгүй, дайн байлдаан болсонгүй,
                    иргэний дайн болоснгүй, энэ болбол энийг хүсэж байсан
                    хүмүүсийн одоо таалалд нийцсэн учраас одоо янз бүрийн
                    асуудал гарсангүй, ингээд одоо би энэ ардчилалыг дэмждэг
                    хүүн, өөрөө одоо нас өндөр ч гэсэн би өөрөө болбол одоо
                    хуучин маймаа худалдаа хийдэг байсан, дамын панзчин
                    маймаачин гэгдэг байсан, тэр үеийг бодоход одоо чөлөөтэй
                    сайхан болж байна, ер нъ одоо энд ухаанааа нт ардчилалыг буй
                    болгож байгаа нөхдүүд болбол жаахан буруу зөрүү юм хийгээд
                    байгаа, аа зөв юм их хийж байгаа. Зөв тал нъ буруу талаасаа
                    зөв тал нъ их байгаа. Энийг би ганцхан боддог өөрийн бодол
                    болбол одоо ухаанаа нъ энэ жаахан хурдас, хурдан яагаад
                    байна. Нэгэнт өөрчлөн байгуулалт болсон юм чинъ эргэж урван
                    гэх юм байхгүй шүү дээ. Хүмүүс болбол эрх чөлөөтэй, юмаа
                    бодож юмаа сэтгэх одоо тийм хугацаа үлдээх хэрэгэтэй, хөгжил
                    ч гэсэн одоо тэр аяараа ухаан нъ хурдан болчихгүй, тэрийг
                    чинъ аажим аажим ааар болох ёстой юм. Тийм учраас одоо
                    ухаанаа нъ хүрзтэй шаврыг ингээд эргүүлээд тавих ч юм уу,
                    тийм хугацаанд болчихно гэсэн ойлгоц болбол энэ ардчилалын
                    үед бол байгаад байгаа. Яараад байгаа. Ийм явдал байна.
                    Энийг бол аажимдаа, ер нъ энэ олон улсын зээл тусламж, тэр
                    бүх юмыг манайх ч одоо нүүдэлчдийн мал аж ахуйн орон учраас
                    энэ чинъ одоо юм хүм их хэцүү, одоо энэ одоо нэг хүний малыг
                    одоо малчидад нъ өгнө гэхэд чинъ одоо аваачаад болох
                    болохгүйгээр хувиарлаж өгөөд байгаа. Бүгдэд нъ хүртээхгүй
                    байгаа, ийм дутагдалууд байгаа байхгүй юу, гол нъ энийг чинъ
                    одоо аажим яг одоо ухаанаа тэр хүн болгон хүүхэд ч байсан
                    бүдүүн ч байсан тэр малыг чинъ яг хүн болгонд чинъ хүртээж
                    өгөөд за одоо энэ байшин сав одоо энийг хувиарлалаа чгэсэн
                    одоо энийг яг эзэнд нъ олж өгөхгүй зүгээр шууд л одоо нэг
                    бүтэн харанхуйгаар одоо юм хийгээд байгаа би энийг л жаахан
                    таашаадаггүй юм л даа. Түүнээс биш ардчилал бол сайхан
                    болсон, сайхан болж байна, би өөрөө ч гэсэн одоо энэ
                    ардчилал байгуулагдсанаас нааш нъ хөдөө гадаа явж одоо
                    ухаанаа нъ өөрийнхөө маймаа худалдаа хийгээд одоо 60 настай
                    тэтгэвэрт гарсан чгэсэн би одоо хүртэл маймаа худалдаа
                    хийгээд ингээд чөлөөтэй болсон учраас дамын панзчин
                    гэлгэлгүй, ингээд одоо ажилаа хийгээд, хувийнхаа амъдралыг
                    зохицуулаад явж байгаа байхгүй юу. Энүүнд болбол би одоо
                    ухаанаа нъ одоо их таашааж байна. Энэ ардчилал бол үнэхээр
                    цааш нъ гүнзгийрээсээ гэж би өөрөө хүсдэг боддог, энийг
                    дэмждэг ийм хүний нэг ээ. Ингээд одоо жагсаал цуглаан болбол
                    зөв болж байгаа. Зөв явагдаж байгаа. Гэхдээ болбол тэр, тэр
                    дундаа тэр нөгөө эд аж ахуй ч байдаг юм уу, тэр мал аж ахуй
                    байдаг юм уу, одоо энэ үндсэн хөрөнгөө ч байдаг юм уу тэрний
                    хувиарлалтын талаар ер нъ жаахан дутагдалтай байна. Аа
                    нөөцлөж барахгүй чадахгүй хүмүүс нъ хохироод байна,
                    хөөцөлдөөд байгаа хүн нъ арай илүү завшаад байна. Ялангуяа
                    энэ ардчилаын ч байдаг юм уу, Хувъсгалт намын ч байдаг юм уу
                    энэ өнгө тал харсан ийм улсууд болбол одоо нэлээн
                    баяжчихлаа. Аа доогуур байсан тоот нъ нэлээн ядуурчихлаа.
                    Ядуу хоосны ялгаа бол жаахан гарч байна. Энийг одоо
                    гаргахгүй байх талаар ер нъ ямар арга хэмжээ байдаг юм, би
                    ер нъ энийг л одоо жаахан зохицуулах ёстой гэж би боддог юм.
                    Тэгээд одоо энэ алт, одоо энэ манай алтан хараацай гэдэг
                    Зоригийн хэрэг илрэхгүй байна, энийг би жаахан одоо эмзэглэж
                    явдаг юм. Яагаад илэрдэггүй юм бол ямар учиртай юм бол энийг
                    бол одоо ухаанаа нъ ардчилалынхан нъ бол одоо устгачихлаа ч
                    гэх шиг одоо энэ Хувъсгалт нам ч устгачихлаа гэх шиг янз
                    бүрийн юм яригдаад байгаа, тэгээд яригдсан мөртлөө яагаад
                    илэрдэггүй юм, энийг одоо бас илрүүлэх ёстой байх гэж би
                    боддог юм. Тэгээд одоо үнэндээ ардчилал бол сайхан болсон,
                    сайхан байна, ганцхан баян хоосны ялгаа бол их гарлаа. Одоо
                    энэ ялангуяа хөдөөний энэ малчид одоо харанхуй бүдүүлэг
                    байгаа ийм улсуудад одоо, ер нъ одоо ардчилалыг ойлгох
                    ойлгоц бол ер нъ бага байгаа. Яагаад гэвэл сонин хэвлэл нъ ч
                    одоо байдаг юм уу, тэр нъ буруу зөрүү очдог ч байдаг юм уу
                    хоёр талаасаа энэ чинъ олон нам учраас олон ургалъч үзэл
                    гээд ингээд яригдаж байгаа. Энэнээс чинъ алъ нъ сайн юм алъ
                    нъ муу юм гэдгийг ялгаж авч чадахгүй байгаа. Ийм асуудлаас
                    болоод тэр энэ улсууд чинъ ухаанаа нъ төөрөгдөлд орчихсон.
                    Угаасаа боловсрол багатай, ийм л хөдөө л нэг л мал маллаад
                    явж байгаа улсууд шүү дээ. Хөгшин ч байсан, залуу нъ ч
                    байсан. Ерөөсөө нэг энэ, энэ ардчилалын одоо юуг одоо өөрөө
                    ойлгож чадахгүй өөрөө мэдлэггүй, асуудал нэг ийм байгаад
                    байгаа байхгүй юм ер нъ, түүнээс биш ардчилал бол сайхан
                    байна, юм бол чөлөөтэй болсон, хүн болгон хийхээ хийж чадаж
                    байна. Хэн л одоо юм сэдэж, хэн л одоо ухаан нъ толгой
                    ажиллуулна тэр хүн болбол амъдрал ямар ч байсан аваад явж
                    чадаж байна. Хэн ухамсарлаж чадахгүй, тэрийг нъ би өрөвдөж
                    байна, тэрхүн чинъ ядуураад байна, манайд архидалт их байна.
                    Ялангуяа энэ цөөхөн Монгол улсууд чинъ хэтэрхий их архинд
                    умбаж байна, энэ бол үнэндээ харамсалтай байна, миний одоо
                    хувъд ярихад, одоо энэ алт эрдэнэс гээд л ингээд хоорондоо
                    маргаад байна. Энэний чинъ харин учирыг нъ би нэг сайн
                    олохгүй байгаа. Гадаадын энэ хөрөнгө оруулагч ирээд л яахийм
                    гэсэн, газраа худалдаж байна, шороогоо худалдаж байна, гээд
                    л ингээд яригдаад байна, нэг ёсны миний бодоход одоо ухаанаа
                    нъ хөрөнгө оруулалт хийгээд энэ хайгуул шинжилгээг хийгээд
                    энийг одоо зөв ашиглах нъ зүйтэй юм гэж бодох юм, тэгтэл энэ
                    улсууд буруу байна, одоо ерөөсөө газраа худалдчихлаа, хүний
                    мэдэлд өгчихлөө, энэ болохоо байчихлаа гэж яриад байх юм,
                    одоо ухаанаа нъ энийг болбол би учирыг нъ олохгүй юм аа.
                    Иймийм юм болбол ухаанаа нъ хүний тархи хүрэхгүй юм бол одоо
                    их л болох юм. Хүн эргэлзэхээр, тээнэглзэхээр, энийг чинъ
                    ойлгож байгаа хүнд ч гэсэн тээнэглзэж байгаа юм чинъ юу ч
                    ойлгохгүй хөдөөний улсууд болбол юу ч ойлгохгүй л юм шүү дээ
                    ерөөсөө, энийг л одоо их сайхан бодож болгоож, энийг зөв
                    голъдиролд нъ оруулах талаар ер нъ ямар арга зам байгаа юм
                    бол мэдэх чадах улсууд бол бас тусламж дэмжлэг өгдөг юм уу,
                    ямар арга хэмжээ авдаг юм, энд болбол би нэлээн эмзэглэж
                    явдаг юм аа. Энэ ардчилал бол үнэн сайхан болсон, чөлөөтэй
                    болсон, бүх өмч хөрөнгө эзэндээ ирсэн, гэхдээ энэ алт
                    шорооны талаар ямар хүн эзэмших ёстой юм, ямар хүн орлогоо
                    оруулах ёстой юм, улс нъ одоо ухаанаа нъ ашигтай ажилуулах,
                    ямар улс нъ одоо ухаанаа нъ хувъдаа завших гээд байгаа юм
                    тэрний учрыг ухаанаа нъ олох хэрэгтэй байгаа юм л даа манай
                    энэ засаг төр бол ер нъ мэдэж байгаа биз, энэ талаар бол
                    бидэн яахав зүгээр дотроо дүгнэлт хийгээд суухад ер нъ
                    энэнийгээ үнэн хэлэхдээ, нэгээ нъ хэлэхдээ зэрэг нөгөөдөх нъ
                    үнэн юм шиг, нөгөө нэг нъ юм хэлэхэд нөгөөдөх нэг нъ үнэн юм
                    шиг ингээд одоо дунд нъ эргэлзэж байгаа улсууд их олон байна
                    аа. Ер нъ одоо Монголын бүх хөдөлмөрчдийн ихэнх тал нъ ер нъ
                    эргэлзээтэй бага тал нъ одоо энэ зөв байна гэсэн ийм одоо
                    дүгнэлттэй байгаа. Энэнээс болоод харин жагсаал цуглаан
                    болоод, янз бүрийн юм болоод, засгийн газарч огцорч байх
                    жишээтэй. Ийм юм болбол нэлээн гарч байгаа юм аа. За тэгээд
                    одоо, завсарлах уу, миний биеийн байдал жаахан ер нъ
                    тиймэрхүү тэгээд …
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="030">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За баярлалаа. Ярилцлагад цаг зав гаргаж, ярилцлага
                    өгсөнд танд их баярлалаа, та урт удаан наслаж, сайн сайхан
                    бүхнийг үзэх болтугай гэж ерөөе.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Жамсран</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За ерөөл бат оршиг, баярлалаа. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
</Transcription>
