<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060504A </dc:title>
        <dc:subject> living space </dc:subject>
        <dc:description>Living Space, Interview 1</dc:description>
        <dc:creator> Batbaatar</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-05 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <BirthPlace>Övörhangai, Taragt sum</BirthPlace>
        <YearofBirth>1942</YearofBirth>
        <IDNumber>060504</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060504A -- Living Space, Interview 1</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За миний ярилц … аа урилгыг хүлээн авч, ярилцлага өгч
                    байгаа танд маш их баярлалаа. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ярилцлагаа эхлэхээс өмнө танаас хоёр зүйлийг би
                    лавлаж, өөрөөс чинь зөвшөөрөл авах хэрэгтэй. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хэрвээ та хүсвэл өөрийнхөө нэрийг нууцлаад үлдэж
                    болно. Аа хэрэв хүсвэл бас нууцлахгүй явсан ч болно.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хааяаа нэг … нэрээ нууцлах уу? Нууцлахгүй явах уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Нууцлахгүй ээ. Хэрэггүй.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За баярлалаа. Өөр бас нэг асуух юм байна л даа. Юу вэ
                    гэвэл таны ярилцлаганд гарч байгаа бүх мэдээллийг арван
                    жилийн дараа ч юмуу, хорин жилийн дараа ч юмуу … эрдэмтэн
                    судлаачид судалгааны материал болгож хэрэглэх юм. Телевиз
                    радиогоор ишлэл болгож татаж хэрэглэж болох юм. Мөн сонин
                    сэтгүүл болгож бас хэв … хэвлэж болох юм. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгэхээр энэ чиглэлээр бид нар таны ярьсан, таны
                    ярилцлаганд орсон бүх мэдээллийг бид нар ингэж ашиглаж болох
                    уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Болноо. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За баярлалаа. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Энэ бол түүх. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. Тийм учраас таны ярьж байгаа зүйл түүх
                    учраас та өөрийнхөө амьдралын түүхийг бүр бага наснаасаа
                    эхлээд дурсаад ярих уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За. ???? </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аан хн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Би 1942 онд Сайн ноён хан аймгийн Бага Үйзэнгийн
                    хошуу ??? (0-01-42), одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт
                    сумын нутагт Чарантай овгийн Дамжины Даргиагийн гэр бүлд
                    төржээ. Эцэг маань Даргиа гэдэг хүн л дээ. Эх маань Долгор
                    гэж хүн байлаа. Тэдний ганц хүү нь болж төрсөн юм. Хоёр дахь
                    нь юм гэнэ лээ л дээ. Тэгээд нэг нь аавын минь гучин долоон
                    оны Халх голын дайнд явахад амьдрал жаахан тааруу байсан
                    юмуу даа манайх. Тэгээд эгчийн минь Шиндэг гэж тэр айлд
                    өргүүлчихээд, тэгээд аав маань дайнд яваад, (0-02-40)
                    тэрнийх нь хойноос ээж маань орж ирсийм гэнэ лээ. Тэгээд аав
                    дайн дуусгаад, нутагтаа очоод, тэнд Тарагт сумын нарийн
                    бичгийн дарга, тэр үедээ л цэрэгт сурсан эрдэм юм байхдаа
                    нөгөө бичиг үсэгтэй улсууд чинь бас тэр үед сумын нарийн
                    бичгийн дарга, одоо төрийн алба л хашиж байгаа ухааны … тийм
                    юм хийж байлаа. Тэр үед нь би төрсөн юм гэнэлээ. Дөчин хоёр
                    онд. Тэгээл удалгүй наашаагаа, аав маань наашаа нүүх болоод,
                    аав маань ах дүү дөрвүүлээ. Дөрвөн эрэгтэй байсан. Гурав нь
                    цэрэгт явж, дайнд … Нэг хүү нь хамгийн том ах Ишчандан гэдэг
                    нь ээж аавынхаа, юу … ээжийгээ харж үлдээд, тэгээд тэд нар ч
                    хот орж ирсэн юм шиг байна. Тэгээ Улаанбаатар хотод манайх
                    амьдран суух болж байсийм гэдэг. Тэр үеийн амьдрал хэцүү,
                    аав жаахан бичиг үсэгтэй байсан юмуу. Тэгээд энэ Сталины
                    нэрэмжит “Боловсон мах комбинат” гэдэгт боловсон хүчиний
                    дарга хийж аав. Тэгээд тэндээс л манай хотын амьдрал эхэлсэн
                    ийм түүхтэй юм гэдэг. За яахав дээ бага насны юм болбол
                    хүүхэд насны юм одоохондоо би ч сайн мэдэхгүй түүх л дээ.
                    Санаанд орсон юмнууд байж л байдаг юм. Тэгээд бүр хар бага
                    насны юмыг би яаж мэдэхэв. Манайх тэр махкомбинат … аав
                    махкомбинатын боловсон хүчин байж байгаад, одоо аавын зааж
                    өгдөгийм, энэ … гурилын үйлдвэрийн суурин дээр манайх
                    байсийм. Энэ ажилчдын байр гэдэгт. Би их бага орж ирсэн юм
                    гэнэ лээ. 45 онд орж ирсэн юм уу даа. Тэгээд энэ уртаа, аав
                    ч бас яахав бас нэг, тэр үедээ л нэг, цэргийн л хүн байсан
                    юм уу, ямар ч юм уу, ямар ч байсан л, дайнаас юу, байлдааны
                    гавъяаны улаан тугийн одонтой. Монгол ардын хувьсгалт намын
                    гишүүн болоод л ирсэн хүн одоо ч байдаг юм тэр дуртгал номон
                    дээр нь. Аа оковонд намын гишүүн болсон л гээд байдаг юм.
                    Бүртгэл байдаг юм аа, тэр намын ахмад дайчдын юу гэдэгсэн
                    зүйл билээ. Манай аав чинь тэнд амьдараад л тэгээд аав маань
                    хот руу орж ирээд, хот руу орж ирээд Монголын гэрэл зургийн
                    газар зурагчин болох хүсэлтэй, тэнд зурагчин болоод, фото
                    зурагчин шүү дээ тэр чинь одоо Монголын л, бүхэл төрийн
                    албан, албаны улс ирэх барих тийм юмны зургийг авч байдаг.
                    Тэгээд санадагийм, за аав маань 50 хэдэн онд ч билүү, нэг
                    (0-06-19) арван хэд хоног, за гэртээ үзье дээ, зураг аваад л
                    яваад байдаг. Зурагчнууд нь цөөхөн, Монголын гэрэл зургийн
                    газар нь ч, фото студи гэдэг чинь кино үйлдвэрийн хамт
                    байсийм, одоо энэ байшинд, хуучин филармоны байшин гээд
                    байна ш дээ, одоо энэ хүүхдүүдүүдийн нөгөө авах гээд байдаг
                    байшинд, тэнд, энэ чинь аль хэдэн онд, дээр үеийн юм шүү
                    дээ, гучин хэдэн онд барьсан барилга одоо хуучиралгүй яахав
                    дээ. Одоо эд нар авах гээд л байдаг. Настайчуул өгөхгүй гээд
                    байдаг, одоо тэр хуучин барилга аягүй бол нурдаг, бараг их
                    хөгшчүүл энэ настайчуул бэлдмээр юм байгаа нь ш дээ, тэрийг
                    чинь энэ шинэ байшинд оруулах л хэрэгтэй юм байгаа юм. Тийм,
                    тэнд аав маань ажил хийгээд, тэгээд амьдрал яаах вээ тэр
                    үедээ сайхан л байлаа. Одоо ч муудаад байх юм байхгүй манай
                    амьдралд, миний бага насны юм бол тэндээс эхлээд ар уул,
                    уулын ам гэдэг газар яслид явдаг байлаа тэр үед.
                    Тэнчээнээсээ цэцэрлэгт орлоо. Миний явж байсан тэр яслид бол
                    хүрээний үлгэр жишээ ясли гэж хамгийн анхны ясли л даа. Одоо
                    тэр аа дуурийн театрын ард тад байсан юм тэр үед. Тэгээд
                    энд, аа яслиасаа цэцэрлэгт явлаа, цэцэрлэгээсээ сургуульд
                    орлоо, дандаа бичигтэй л яваад байдаг. Шилжүүлгийн бичигтэй
                    л, тэгээд нийслэлийн арван жилийн хоёрдугаар сургуульд анх
                    орж байлаа. Сургууль цөөхөн, нэг дөрөв таван л юм байсан
                    байх. Бага насанд хүрээнээс гадуур байсан сургуулиудын
                    мэдэхгүй юм аа. Хүрээнд байсан сургуулиудын мэдэх юм аа,
                    Улаанбаатар хотод. Нэгдүгээр арван жил, хоёр, гуравдугаар
                    сургууль аа дөрөвдүгээр бага сургууль гэж байсан. Аа сүүлд
                    сургуулиуд нэмэгдээд л. За тэр үед чинь замын хойд тал урд
                    тал гээд л бас нэг сургуулиуд, шинэ сургуулиуд бий болохтээр
                    зэрэг хувиарладаг байлаа. Гуравдугаар сургууль маань ч
                    нүүлээ, аа хоёрдугаар сургуулиас чинь би нэг 21-р сургууль,
                    замын урд талын хүүхэд гэж нэг тийшээ шилжлээ. Аа
                    гуравдугаар сургуульд аа л тэнд төгссийм. Гуравдугаар, за
                    одоотой адил юм байгаагүй тэр үед, сургуулд орох уу, орох уу
                    л гэдэг байлаа, сургуульд. Аа мань мэт нь ч нэг их орохыг ч
                    бодоо ч үгүй. Нэг орсон, сэтгүүлчийн ангид их сургуульд
                    орсийм аа би чинь. хоёр сар гаран болоод аа болъё болъё
                    гээд, аа ингээд болчихоод, тэгээд ажилд орьё гээд. Намайг 64
                    онд нөгөө аравдугаар анги төгсөх үед аав маань аавын
                    шавьнар, тэд нар дээр очиж би, пионерийн үнэн сонины
                    сурвалжлагч гэдэг ажлийг түр хийгээд. (0-10-06) тэр чинь
                    яахав дээ нэг дагалдан гэсэн үг л дээ. Тийм ажил хийж
                    байгаад Дорж гэж аавын шавь зурагчин байсийм. Тэнд хийж
                    байгаад тэгээд Шинжлэх ухааны академийн хурлын газар фото
                    зурагчин гэдэг албатай тэрэнд алба хашиж амьдралын зам
                    эхэллээ дээ. Бага насны юм бол дээр, тэрнээс хойш болбол
                    одоо юу гэхэв, ажилчин болоод явчихаж байгаа юм. Ийм л байх
                    шив дээ, бага насны амьдрал болбол юу эс болох вэ дээ, янз
                    бүрийн юм, нийгэм ч одоо адилхан байгаагүй, тэр үедээ бид
                    болбол сайхан л байсан. (0-11-02) За цалин жаахан эвгүй л
                    талдаа байх юм шиг байна. Академид ажил хийж байх үед болбол
                    олон найз нар нар шавь нартай байлаа. За одоо бараг нь яваад
                    дуусаж байх шиг байна даа. Сайхан жаахан бурхан шиг эрдэмтэй
                    хүн мэргэдтэй хамт ажил хийж л явлаа, олон ч залуу
                    эрдэмтэдийн эрдэм номтой болгоход миний гар бие оролцсон л
                    байх. Юу эс хийх вэ, тэр чинь автореферат гээд л нэг юм
                    бичдэг байлаа, эрдмийн зэрэг хамгаалахад, тэрийг нь хийж
                    өгдөг л байлаа, аа сайхан найзууд боллоо. (0-12-03) жаран
                    хэдэн онд билүү дээ одоо нэг Монголч эрдэмтэдийн хоёрдугаар
                    их хурал болж орон орны эрдэмтэд ирж тэрний материалыг өдөрт
                    нь гаргаж өгч байсандаа би тэгэхэд. Илтгэл авдаг байхгүй юу.
                    Тэнд манай бүх эрдэмтэд сууж байлаа. Ри багш, Дамдинсүрэн
                    багш, Ш Лувсанвандан, С Лувсанвандан гэж хоёр том хэлний
                    улсууд, ер нь дандаа л хэлнийхэн, аа тэд нарыг чинь бас,
                    Лувсанбалдан байна, Цогоо гэж байна, Цэрэнсодном байна,
                    Сумъяабазар байна. Үгүй мөн ч олон олон сайхан улсууд аа
                    түүхийнхэн, газарзүйнхэн, амьтан судлалынхан гээд л, одон
                    орныхон гээд л төрөл бүрийн эрдэмийн хүн нөгөө лекц уншиж
                    байгаа юм ш дээ. Тэнд дээр чинь салбар салбараараа, одоотой
                    адилхан ийм том байшин майшин байсан биш дээ тэр чинь одоо
                    ер нь, нэг зуун дөрвөн номерийн өрөөнд үгүй дөрвөн зуун
                    таван номерт академийн, Сталиний номын сангийн тэр дээр хоёр
                    давхарт нэг жижигхэн хурлын танхим байсийм. Тэнд л бүх юмаа
                    хийнэ. Тийм байсан. Нэг ерөнхийлөгч, манай Ширэндэв гуай
                    байлаа, аа дэд ерөнхийлөгч нь Цэдэв гээд Цэрэв гээд хүн
                    байсийм. Тэр үед сайхан л байлаа. Тийм л олон улсуудтай
                    танилцаж, тэр сайхан улсуудын нөмөр нөөлөгт багтаж явсандаа
                    би их баярлаж явдаг юм. Яг үнэнээ хэлэхэд. Тэр надад их юм
                    өгсөөн, гадаад дотоод үзүүлж л байлаа, монголынхоо бараг бүх
                    аймгаар шахуу би явсан, үнэнээ хэлэхэд, аа нөгөө, С
                    Бадамхатантай сүүлд нь би, хөгшчүүлийн тогтвортой амьдралыг
                    судлах тэр экспедицд гурвуулаа явж байлаа. Тэр ч эвгүй юм
                    байлээ ш дээ. Тэр чинь эртний нөгөө юу судалдаг юм байна лээ
                    шүү дээ, гарал үүсэл, хүний … </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Булш, </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Ээ тийм, тийм юм ухдаг, өдөр ухдаггүй юм байна лээ,
                    шөнө ухдаг. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Яагаад?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өдөр салхи малхитай бол хийсээд алга болчихдог юм уу
                    хаашаа юм. Тэр юм хум нь аа тэгээд тэр орон нутгын тэр
                    улсууд чинь тэрнийгээ үзлээ гээд биднийг чинь яахгүй шүү
                    дээ, үзэн ядна шүү дээ, тэд чинь бөөсөндөө баригдана, тэр
                    урцанд нь, ханцуй нь бөөс эд нарыг чинь алахгүй ш дээ.
                    Дээрээсээ аваад түрийндээ хийдэг. Алдаггүй тийм байхгүй юу,
                    дуурайгаад л тэгээд байж байвал тэгээд л итгэл авна. За нэг
                    хөгтэй юм гэж нэг, хүүхэдтэй нэг авгайгийнд орж хоёулаа тэнд
                    байсийм нэг хэдэн хоног. Нэг богцонд, богц юу байхав нэг
                    арамж, манайхнаар нөгөө цэргийн арамж, үүргэвч, тэр үед нэг
                    ногоон берзинтэн юм л байссийм чинь одоотой адилхан юм юу
                    байхав. Сонинд орооцсон хоёр толгойн ясыг чинь нөгөө хэд,
                    тэгээд бид хоёр нэг юманд явцсан байсан чинь харин нөгөө
                    хүүхдүүд нь тэрийг нь ухаж байж өнхрүүлээд тэгээд авгайд
                    нөгөөдөх толгойныхоо ясыг авч шорооноор цацаад хөглөж л
                    явлаа. Тэгж. Тэр чинь чононы гуяны мах иднэ. Чононы мах иднэ
                    тэд нар чинь. одоо ч тэр амьдрал нь сайнгүй л юм байна лээ ш
                    дээ. Ярьж байхыг нь, би очиж үзээ ч үгүй. Тиймэрхүү
                    жишээтэй, бага балчир байхад, Ри багштайгаа сайн байсаан би
                    чинь. батаа хүү гээд л сүүд болдог. 1969 онд намайг, би
                    цэрэгт татагдсан юм. Цэргийн албанд, хи, эрт явах, их орой
                    татагдсан хүн, тэгээд намайг цэрэгт явахад, 66 онд, 69 он
                    биш юм байна. 66 онд цэрэгт татагдаад, за яв даа, чи яв, би
                    нэг аргалнаа гэсийм. Намайг цэрэгт явуулахдаа тэр биш л дээ.
                    Тэр хамаагүй монголын цэргийн албанд явууллалгүй яахав.
                    Тэгээд ажил төлөвлөж байсан хүн, монгол улсад бас их олон
                    төрлийн ажил хийсэн дээ. Тэр нөгөө, улс мэдэхээс хойш би
                    яриад яахав. Улаанбаатар хотоос 20 цэрэг татсан юм. Дөрвөн
                    раион гэж байсийм. Одоо энэ дүүрэг мүүрэг гэж байгаагүй ээ.
                    Тав таван цэрэг татсийм. Тэгэхэд чинь хязгаарын цэргийн алба
                    нэг татан буугдаад, тэгээд дахиж нэг бий болсийм. Тэгээд
                    дахиж бий болоод, 67 онд чинь Хятад Орос хоёр чинь нэг
                    жаахан тар туртэй байлаа. Октябрын баяр маяр хийлгэхгүй
                    гэсэн нэг тийм юмтай, тэрний урдхан талд нь юу яасымаа,
                    хязгаарын цэргийн албыг дахин бий болгоод, уул нь байсан л
                    даа, тэгээд хүчитгэсэн юм, тэр аа замын үүдэд бий болгосон
                    юм. Тэнд нэг отряд бий болгоод Чойндан гэж хурандаатай
                    Шаравхүү гэж улс төрийн орлогчтой, хязгаарын цэргийн ухаанаа
                    нь дарга нь Цэдэниш генерал, одоо ч байгаа тэр, зуун тавтай
                    бил үү хэдтэй бил үү? Тэр өвгөн чинь, тэр чинь мундаг хүн
                    шүү дээ, тэгээд би явсийм, тэрэнд, би фото зурагчны албаар
                    явахгүй юу, тэр чинь, төрөл бүрийн мэргэжлийн улсууд авсийм.
                    Тэнд чинь одоо дуучин байна, хөгжимчин байна. (0-19-08)
                    зураач байна, спортын хүн байна. Үгүй тэр битгий хэл нохой
                    сургадаг хүүхэд хүртэл ирсэн ш дээ. Тэгээд бид нар чинь
                    яахав дээ тэнчээ чинь тусгай отряд гэж нэг ийм бий болгоод
                    тэгээд Замын Үүд дээр бид нар төвлөрсөн байсан. Тэр үед чинь
                    тэр өвөл нь наашаа нүүлгэж одоо Эрдэнэ суман дээр байгаа
                    Улаан уулын отряд гэдэг чинь одоо одоо тэр суурин тэр шүү
                    дээ. Тэгээд байж байтал нэг, нэг өдөр дуудагийм, отрядын
                    дарга аа жаахан ууртай харагдаж байнна, би ч одоо яахав
                    цэрэг хүн та яагаад уурлав гэлтэй биш, өнөөдөр оройны олон
                    улсын суудлаар яваарай чи, тооцоогоо бодуул гэнэ, авгай нь
                    нягтлан, юу, аж ахуйн юу ямар юм билээ нөгөө нярав байсийм,
                    офицерийн цэргийн хангамж сайн шүү дээ. Хоол унд, хотод
                    зургаан төгрөг авч байхад чинь тэнд чинь арван хэдэн төгрөг
                    авдаг тийм цалин, цэргийн цалин шүү дээ тэр юу байхав.
                    Тэрнийгээ аваад нэг хоёр гурван, юу, хоёр сарын, хоёр гурван
                    сарын цэргийн алба хаасан хүн, тэгээд октябрын, октябрын
                    баяр биш ээ, октябрын баяр өнгөрөөд, тэгээд шинэ жилээр
                    хотод орж ирээд, тэгээд хязгаарын цэргийн газар, удирдах
                    газар очсон чинь намайг раойн дээрээ оч гэнэ, раоин дээрээ
                    яваад очсон чинь ажилдаа очихгүй юу гээд, бүгд л жаахан
                    ууртайдуу хүлээж аваад, тэгсэн нөгөө Ри багш чинь энүүгээр
                    мундагдаад “та нар нутагтч чинь хүн аа яс үндэс нэг ч юм уу,
                    Цэдэн Иш генерал чинь буриад юм чинь, нөгөөдөхдөө утасдаад
                    тэр хүүхдийг нааш нь авч ирүүл,” ингэсээр байгаад нөгөөдөх
                    дарамтанд оруулаад, тэгээд намайг авч ирүүлсэн юм байна лээ
                    л дээ. Намайг авч ирээд намайг ирэнгүүт байж бай, аа ирсэн
                    чинь хүрээд ирлээ, манай өрөөнд, аа нэг гар барчихаад мөрөн
                    дээр нэг цохичихоод тэр чинь үнсэж цайлдаггүй хүн шүү дээ
                    тэр чинь, буриадууд тийм ёстой байдаг юм уу, за сайн явж
                    ирсэн үү, за сайн, ядарав уу, ядараагүй ээ гэлээ, ядарсан ч
                    юу гэж ядарлаа гэж хэлэх вэ дээ, тэгээд намайг надад өөрөө
                    авч ирсэн нэг сайхан дээл, шинэ жилийн урилга өгдөгийм, аа,
                    энэ чинь ажилчин залуучуудын гавшгайчдын ёолк гээд төрийн
                    том том ёолк болдогийм л даа. Тэрнийг өглөө, алиныхын ч
                    өгчихөв, биеийн тамирын ордонд л болж байсан юмдаг. Тэгээд
                    би тэрийг нь аваад явсан, за нэг хоёр гурван хоног сайхан
                    амраадах л гэж байсан, тэгээд л бүх бүртгэгдээд л хойш нь
                    намайг, би ч залуу жоохон, (0-22-37) харин залуу л очлоо л
                    доо хойно, Москва-д очиж, тэгээд Ази Африкийн институдын
                    мэдэлд очиж тэнчээ, ажил хийх л, аа тэр хооронд нөгөө юм
                    муу, одоо би, энэ кино шиг л ийм юм сурч байсан үе, тэр үед
                    Ри багшийн бодол нь болбол Монголд Ганжуур Данжуур хэвлэчих
                    санаатай анх, Монгол оронд, Хятад оронд хэвлэсэн, Японд
                    хэвлэсэн байссийм тэр чинь, тэр чинь Энэтхэгт хэвлэчихсэн
                    байсийм, Монголд жинхэнэ эх нь байгаа, ингээд булан мулан нь
                    гаргагдахаа байцсан ингээд яацсан байсийм, одоо ч тэр нь
                    хэвээрээ л байгаа, тэрнийг дараагаар нь сэргээж барьж, өөр
                    юманд одоо шинжлэх ухаан хөгжсөн юм чинь, тэгсэн л, тэгээд л
                    хөөцөлдөөд тэр нь биелээгүй ш дээ хөөрхий, би нэг хоёр
                    гурван юм хийчихээд тэр ганжуур данжуураас надад авч ирж
                    өгсөн юм, тэрнээс нь хоёулаа сууж байж, тэрнээс нь хийгээд,
                    тэгээд тэрнийгаа одоо анхны хуудсыг аваад төв хороо мороо
                    байдгийм уу, академи макадеми, дээгүүр ингээд гүйгээд л,
                    хөөцөлдөөд тэрнийг хийчих л санаатай байсийм хөөрхий,
                    тэрнийг хийчихсэн болбол Монголд бас л мундаг л юм хийх л
                    байсан л даа, тэр цагт… </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Яагаад одоо бүтээгүй юм бол? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр нөгөө одоо л хөрөнгө л юм, хөрөнгө зардал
                    байхгүй, тэр чинь асар их хэмжээтэй юм байна лээ ш дээ.
                    Тэгээд манай хүчин чадлаар бол бас л нэг дөрөв таван жил
                    хийх л, тэрийг би л хийж байх ёстой л юм байна лээ л дээ.
                    Тэгээд хүчин чадлын хувьд бол муу, манайх, жил хугацаа их
                    гарна, аа тэр хөгжилтэй орнуудад бол мундаг юм байна лээ.
                    Сүүлд нь аль ерөнхийлөгч нь байлаа даа, тэр японоос, тэр
                    ганжуур данжуурыг чинь зулайдаа хүртээд л хүлээж аваад
                    байсан ш дээ, тэр нэг бүр ном шиг хэвлэчихсэн их том ногоон
                    юмаар, уул нь манайд тэр чинь байх ёстой юм байхгүй юу,
                    анхных нь болбол байх ёстой, тийм тийм юманд оролцож л
                    явлаа. Аа юу эс мундах вэ тэр чин, сайнтай муутай хэрэлдээд
                    л бариад л, тэгээд л явж л байлаа. Тиймэрхүү л, бага насны
                    юм болбол, ажил төрөлийн хувьд тэгээд л, тэгээд л академид
                    ажил хийж байгаад л, тэгээд би чинь айлын ганц хүүхэд юм
                    чинь, ээж аав хоёр ч тэтгэвэрт гарлаа, тэгээд хотоосоо
                    зайдуу нэг ганц нэг үнээтэй байж байя гээд, манай ээж минь,
                    тэгээд Баянцогтын сангийн аж ахуйд, нэг юуны бас, тэр улсууд
                    чинь одоо ямар, ажил байж чаддаггүй улсууд шүү дээ. Дандаа
                    ажил хийж байх, тэгээд нэг юм мал бэлтгэл тэжээлийн аж ахуй
                    гээд, малын, тэнд аав маань нэг аж ахуйн дарга хийгээд,
                    тэгээд би ээж маань ч бас, тэнчээ чинь өдөрт, юу, долоо
                    хоногт нэг хоёр гурван удаа явдагийм, хот руу, Баянцогт,
                    Дундхуртын САА явдаг, тэрний замд буучихдаг. Хуучин
                    Баянцогтын, хуурай Баянцогт(0-26-38) гэдэг нэртэй тэр чинь,
                    үед чинь, ус байдаггүй ганц худагтай, тэр нь ажилдаггүй,
                    тэгээд дараагаар нь муу аавын бие муудаад, хот руу бас өдөрт
                    найм явдаг автобустай, тийм газар Шувуу, Шувуун фабрик,
                    тэнд, хүрч ирж буучихаад, тэгээд ээж маань бие ч муудаад,
                    тэгээд би хажууд нь байх шаардлагатай болоод тэгээд би
                    ажилаасаа гарсан. Тэгээд л муу ээжийнхээ хажууд байж байгаад
                    л, хажуу талд нь барилга барьж байсийм, миний найзууд байсан
                    бас, танил тохойтой боллоо тэрүүгээр чинь, илүү гэхийм,
                    дарга марга нарыг чинь ч, тэгээд л ерөөсөө, тэгээд л би
                    барилгачин болсон ш дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хэдэн оноос хойшоо вэ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэр чинь далан, найм есөн оны үед байна уу даа, ээж
                    маань л наян онд өөд болсон юмдаг. Тэгээд ээж маань өөд
                    болоод тэгээд л, тэгээд л барилгын амидралд орлоо доо.
                    Барилгын амьдрал сайхан шүү дээ. Тэр үед чинь жаахан муу
                    сурсан хүүхдийг, долдугаар ангид, наймдугаар ангид муу
                    сурсан хүүхдийг барилгын ТЭМС-т явуулна шүү гэдэг байлаа,
                    айлгадаг байлаа ш дээ. Ий нөгөө хадны мангаа гэгчээр, тэрэн
                    шиг их аймаар л юм, тэрэн шиг биш, тэр чинь тийм биш шүү
                    дээ, одоо л хар л даа, одоо барилгын мэргэжил шиг илүү юм
                    хаа байна аа тийм ээ. Сурах л хэрэгтэй, тэр бүх, ТЭМС
                    байхгүй болсон, бүгд байхгүй, тэгээд л барилгачин болоод л
                    хөглөж яваад л тэгээд л өнөө хүрч байгаа юм даа. Барилга
                    чинь одоо арав, арваад шахуу жил, ер нь би нэг нийтдээ нэг
                    гучин зургаан жил ажиллсан байх юм, улсад. Тэрэн дотор
                    тэгээд алдаатай ч нэг ганц хоёр жил байгаа л байх. Тийм ээ.
                    Буруу замын буруу ажил хийсэн. Аа тэр сайн ч явсан юм байгаа
                    тэр дотор чинь, алдар гавьяаны ч юм бий тийм л байдгийм,
                    миний амьдрал болбол нэг тиймэрхүү, нэг хүнд нэг их үзэгдээд
                    байх ч тийм айхтар тийм амьдралтай биш, гэр бүлийн талд бол
                    би бол тэгээд барилгад байж байгаад хөөрхий минь энэ хэдэн
                    хүүхэдтэй авгайтай танилцсан юм. Танилцах ч юу байхав дээ,
                    би бас нэг, аа, нэг бяцхан сэтэртэй нэг дарга ухааны юм
                    явдаг байлаа. Манай техник туслалцааны барилга трестын,
                    Улаанбаатар хотыг тойрч ажил хийдэг. Голцуу хаана юу
                    үйлдвэрийн барилга барина, тэнд байж байдаг. Хотын барилга
                    трест энэ тэртэй адил нэг сургууль, нэг цэцэрлэг эд нар
                    дагнаж ажилдаггүй. (0-30-10) эмнэлэг эд нар дагнаж
                    ажилладаггүй. Дандаа үйлдвэрийн барилга л хаа байна тэнд л
                    явж байдаг. Тийм байгууллага. Асар олон хүнтэй машин тоног
                    төхөөрөмж ихтэй, тийм том, үйлдвэрийн барилгын трест
                    байсийм. Одоо байхгүй ээ байхгүй тэр дууссан. Тэнд байж
                    байхдаа энэ муу хөгшинтэйгээ танилцаж яахав дээ миний л,
                    миний л одоо юу гэдгийм одоо, сайн талаас нь хэлбэл, сайхан
                    амьдралын эхлэл гэж хэлэхийм уу, муу талаас нь бодвол одоо
                    тэгээд өөртөө зовлон хураасан тийм л юм хийж явлаа. Яг одоо
                    үед тэр олон хүүхдүүдтэй ингэж сэтгэл гаргаад нэг гэрт
                    байсан болч хамарааараа газар шаахгүй юу, үнэн, тэгээд хань
                    ижил нь нас барчихсан юм, манайд байсийм, Очирбат гэж хүн,
                    сайхан залуу, архи ууж тамхи татддаггүй тийм хүн байсийм,
                    тэгээд энэ ах дүү, ах дүү нарынхаа маргаанаас болоод нэг нь
                    цохичихсон юм гэнэ лээ. Үзээгүй болохтээр мэдэхгүй юм,
                    тэгээд л нас нь өөд болсон юм даа хөөрхий, тэгээд л тэр
                    эмэгтэйг хараад ядарч яваадаа, зовж яваа гээд бодохтээр
                    зэрэг өрөвдөөд тэгээд танилцсан. Мэднэ л дээ уг нь, манай
                    ажилчин юм чинь, тэгээд суугаад л энэ хүүхдүүдийг л ийм
                    болголоо шүү дээ, одоо хамгийн бага нь тэр нэг урлагийн их
                    сургуулд байж байгаа. Аа бүгдээрээ дээд тал нь одоо дөч гарч
                    байна уу даа, манай Намжаа эд нар чинь, за энэ найм есөн
                    хүүхэд тэжээх хүнгүй, хүн яг өөрийнхөөр нь юмыг бодох биш
                    дээ, надад, хүний өөрийнх байж л байгаа, </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр ч үнэн шүү. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Яахав дээ, хүний нэг, монгол хүний нэг, тийм чанар
                    байдаг шүү дээ. Нэг онигдоод хүртэл байдаг биддээ. Багийн
                    хурал хуралдаад дээр үед, тэр ч дөчин хэдэн онд ч юм уу,
                    дайны үед л, тэр, монгол хүний сайхан чанарыг л харуулсан
                    тийм онигдоод юм байна лээ л дээ. Улсын, Оросын Улаан Арми
                    ялж байна аа, баатар цэрэг ялж байна, фашистын германыг бут
                    цохиж байна, тэр, ингээд ярьсан нөгөө өвгөн тэгсэн гэлээ,
                    нээрээ яахав, нөгөө хандив цуглуулах л хурал байсийм байна л
                    даа, нөгөө, тэгээд бэлэг юу яадаг, юу, мал хуй өгдөг ш дээ,
                    манайхан тэгж байссан юм чинь, тэрнийг л, тэгээд тэгсэн гэж
                    байгаа юм, “За за нэг их удаад яахав, ядарсан зовсон юм
                    байгаа биз, тэр, тэр улаан арми гэдэг нь арай, ялаад тэгээд
                    их хүчтэй байгаа болбол тэрэнд нэг хонь биччих” гээд,
                    “тэгээд нөгөөдөх нь тэр, герман фашист гэнэ үү юу гэнэ үү
                    тэр герман ялагдаж их зовж байгаа юм байхоо доо, тэрэнд нь
                    хоёр хонь биччих” гэж нэг үг байдаг. Тэр чинь бас л, тэр
                    чинь монголчуудын тийм нэг сайхан чанарыг л үзүүлж байна ш
                    дээ. Ядарсандаа тэгээд тусладаг, тийм учраас тэрний нэг тийм
                    тэр гадаадын улсуудын нэг нэг их ойшоохгүй тийм ээ, өөрт нь
                    бол уг нь ч мэдэхгүй л байхгүй юу, тэгээд тэр хоёрыг чинь
                    ядарсанд нь туслаад байна ш дээ, нэг хоёр хонь биччих гэсэн
                    гэнэ лээ, тэр хүн шиг нэг тиймэрхүү л зан чанар явж байлаа ш
                    дээ, ер нь монголчууд тийм ш дээ, сайхан ш дээ. Нэгэндээ
                    тусладаг барьдаг, одоо ч гэсэн тэгдэг л юм чинь, тэгэхдээ
                    одоо тийм их байхгүй болсон доо, бага болсон.
                ...</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тий, </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Хүний чанар гэдэг юм чинь, уул нь манай монголчууд
                    нэг л зангаараа байвал зүгээр юм байгаа юм, тийм ээ, хүний
                    нэг сайхан зан гэдэг чинь байна ш дээ, монгол хүний нэг
                    гүндүйгүү сайхан зан, тэр Чингисын юун дээр хүртэл байдаг
                    шүү дээ. Авилгал гэдэг чинь өглөг гэдгээс ондоо одоо эргээд
                    хараа хахууль болцсон явж байна гээд байгаа ш дээ, тийм уг
                    нь энэ чинь өглөг шүү дээ. Нэг ёсондоо мал таслаж өгдөгийг л
                    хэлж байгаа юм, одоо болбол мал тасалж авдагийнь ээ, хэ хэ,
                    авилгал гэж хэлээд байна ш дээ. Зөвхөн тийм л юм, бага насны
                    амьдрал бол тийм, тиймэрхүү л байдагийм, аа тэгээд аа хүн
                    амьдарахад, амьдрал гэдэг чинь алалцах дайснаас хэцүү гэж
                    нэг үг бий ш дээ, миний аав сургадаг байж билээ. Юу гэсэн үг
                    вэ гэхтээр зэрэг гүй нэг дайсныг болбол буудаад алчихна л
                    даа, амьдарна гэдэг чинь гүй дээ олон жил хараа, тэрэнтэй
                    байлдана шүү гэж байгаа дээ, үгүй нээрээ байлдана шүү дээ
                    энэ чинь, тий, өөрт байхгүй юм, арслангийн юманд байгаатай
                    адил гэж, арслангийн аманд ямар ч том алтан гулууз байгаад
                    хүн авч чадахгүй ш дээ, гараа л тастуулахын цондон, гялс
                    авахгүй бол, тэрэн шиг өөрт байхгүй юм бол бас хэцүү, аав
                    минь бас их сургадаг байж билээ, тэр сайхан улсууд байсаан,
                    сайхан буурлууд бие биенийгээ гомдоохгүй явах юмсан л гэж
                    бодохийм байна ш дээ тэгээд, одоо тэгээд юу юу ч үгүй
                    болцсон надад хэцүү л юм, үнэндээ, амьдрал тийм л юм чинь,
                    энэ чинь амьдралын бичлэг учрал тийм л амьдрал, хань ижил ч
                    өнгөрлөө, ээж аав ч өнгөрлөө, ер нь тэгээд хүнд хань гэдэг
                    юм хамгийн чухал, тийх, ээж аав яах вээ, яахав ч гэж арай
                    хэлж болохгүй л байх, тэжээгээд л өсгөөд л өндийлгөөд л
                    тэгээд л бурхан болдог, ер нь ээж аавыгаа тэгээд л би
                    боддогийм, ээж аав минь зүүдэнд ороод байх нэг их байдаггүй
                    байх гэж, аа харин хань болбол орно шүү, жаахан ядарсан үед
                    болбол хань л бодогдоно уу гэхээс ээж аав бодогдохгүй тийм
                    байдгийм байна лээ, үзэж л байна. Жаран дөрвөн нас гэдэг
                    чинь манай дундаж насаар бол бага л байх, гэхдээ тэр
                    хавьцаа, үгүй энэ настай энэ сайхан буурлуудын дэргэд миний
                    нас юу байхав дээ, гэхдээ тэгэхдээ л бас л, туулсан
                    амьдарлдаа зүдэрнэ гэгчээр жаахан зүдрэх л юм, ийм л юм даа,
                    ядраад хамраараа газар шаагаад гуйлга гуйгаад яваад байх ч
                    юм байхгүй л юм, хүн тэгээд, юмыг ойлгох л хэрэгтэй л байх л
                    даа, ядарна аа ядарна, дандаа тийм сайхан алтан шар замаар
                    явна гэж байхгүй ш дээ. Нэг гэр бүл хүртэл хэрэлдэж л
                    байдаг. Тоосоо гартал гүвэлцэж, тосоо гартал үнсэлцэнэ гэж
                    үг байна ш дээ. Тийм ээ, яг үнэн тэгээд л явж байдаг ш дээ,
                    нүд нь жаахан тентэй болчихсон явж л байдаг, хоёулаа
                    хөтлөлцсөн л явж байдаг, энэ чинь амьдрал тийм л юм чинь,
                    тийм л байна даа одоо бол…асуух юм байвал би хариулна ш дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хн. Аав чинь халх голын дайнд оролцож, тэр тухай
                    дурсамж таньд ярьдаг байсан уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Байна, тэр болбол байна.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр тухай яриач? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Миний аав юунд, халх голын дайнд, за даа хэдэн настай
                    билээ, явсан юм гэсэн, арван хорин настай явлаа гэл үү,
                    миний аав чинь арван зургаан онд төрсөн ийм байгаа юм. Тэр
                    чинь ингэхтээр одоо хэдэн настай байхав? Хорьтой явна гэдэг
                    чинь гучин зургаа хавьцаа явсан байх нь уу? Биш ээ?
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хорьтойдоо явсан байх нь. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Хорьтой хавьцаа л явсан байх, яваад, Матадын 8-р
                    девиз, 8-р девизын юун, Нянтайсүрэн гэж генерал, оо генерал
                    гэнэ, одоо худлаа ярих нь, хурандаа, Нянтайсүрэн гэж, тийм
                    девизийн дарга байсан (0-39-23) юм гэнэ л ээ, тэр үед тэрний
                    мэдэлд очоод, аа тэгээд хорооных нь дарга нь Чойндон
                    Дугаржав гэж, Монгол улсын баатар, Нянтайсүрэн гуай ч Монгол
                    улсын баатар, Чойндугаржав гэж Сүхбаатар аймгийн Онгон сумын
                    харъяат, тийм, баатарлаг жижигхээн бор хүн бий, тэр жил
                    цугларалтаар манайд ирж нэг долоо хоносийм, аав эд нар чинь
                    одоо жил болгон амьд байхдаа, нөгөө хорооныхон нь цугладгийш
                    дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хн</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэгээд нэг нэгнийдээ цагаан сар болгоноор очдог нэг
                    тийм заншилтай нэг нь даадаг, тэгээд тэр жилээр манайд нэг
                    ирсийм, тэгээд л ярьж байгаа яриаг нь би сонсож байгаа юм,
                    тэгээд аав тэнчээ тагнуул ангийн, тагнуулын тасгын дарга
                    байсан юм байна лээ, бас нэг жижигхэн дарга л байсан юм шиг
                    байгаа юм, тагнуулд явдаг барьдаг, тийм бас нэг гавъяа
                    байгуулсан нэг л хүн юм байна лээ, тэр улсуудын ярьж
                    байгаагаар, тэгээд гавъяа байгуулаагүй хүнд юу гэж, одоогоор
                    тэр үед цусан гавъяаны одон гэдэг байсийм, тэр олон
                    байлдааны гавъяаны улаан тугийн одон л доо, хөдөлмөрийн
                    улаан тугийн одонгийн дээд талд гардаг л одон л доо, тэр
                    үед, цалинтай ч байссийм, сард, тэгэхэд чинь юун энэ улсын
                    баатар гэж байгаагүй юм, Сүхбаатрын одон гэж байгаагүй юм,
                    доод талд нь баатар байсийм, тийм, тэгээд л тэнд дайтаж л
                    явсан, юм байна лээ. Одоо хувьсгалын музейд тэр зураг мураг
                    нь бүгд байдгийм, сайхан залуучууд, юу, сайхан хөгшчүүл
                    буурлууд л байсан, одоо бүгд байхгүй болсоон, тэгээд нэг хүн
                    байна уу үгүй юу, одоо энэ яармагт нэг, байх ёстой, тэгээд
                    би орж уулзаж чадахгүй л дээ, тэр сумангийнх нь захирагч
                    хийж, сумангийн дарга л байсан юм гэнэ лээ, энд одоо байх
                    ёстой, байсан ч нэлээн настай болцсоон, одоо аав чинь байсан
                    болбол одоо ертэй байгаа, тийм байгааюм ш тээ. Тэр чинь,
                    нөгөөдөх нь бас хоёр ах байгаад тэгээд, дайны үеийн юмыг бол
                    аав ярьдаг л юм, аав болбол худлаа ярьна гэж байдаггүй…
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="020">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аавынхаа дурсамжаас яриач? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аав яахав дээ, манай аав, тэнд ажил хийгээд л, фото
                    студид байж байгаад, кх, тэгээд л соёлын яамны мэдэлд байсан
                    юм чинь тэгээд л, тэгээд тэр үед бас монгол улсад, өнгөт
                    хэвлэл гэж нэг юм бий болгох санаатай л, тэнд тэр үеийн
                    бодлого л байсан байх, тэгээд тавин зургаан оноос, тавин
                    таван оноос тавин найман онд хятадад байсийм, тэгэхэдээ бас,
                    би сайн мэддэггүй юм, тэр үед бас л нэг тийм л нэрээр
                    явснаас биш ондоо өөр юмаар явсан байх гэж би бодоод
                    байдгийм ер нь, байдлыг нь хараад байхад, </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="021">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аанхн, </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм, тэр нь бол би сайн мэдэхгүй, гэхдээ ямар ч л
                    байсан би сургуулийнхаа амралтаар тэнд очдог л байсийм, тэр
                    Хятадын хуучин элчингийн хашаанд л, аавынх гэж нэг гэр байж
                    л байдаг байсийм, тэгэхдээ зэрэг л хараа нэг л өөр л байх
                    ёстой, тэгэхдээ тэнд сайхан байшин энэ тэр, хуучин элчингийн
                    хашаа, тэнд нэг сар болчихоод тэгээд л ирдэг л байсан,
                    жунгаад, тэгээд аав маань нэг тиймэрхүү л, сайхан хүн аавын
                    шавь нар чинь зөндөө олон улсууд байдийшт, байсан ш дээ,
                    кино үйлдвэрт, аан кино үйлдвэрт чинь би фото студид байсан
                    юм, өчнөөн олон сайхан лабронтууд байлаа, аавын үед, аав
                    чинь фото студиас дараа нь тэгээд Хичээнгүй гэдэг хүнд
                    хүлээлгэж өгөөд, тэгээд, тэгээд хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлж
                    байссан хэвлэлийн үйлдвэрт олон жил болсон доо. Тэнчээнээс
                    тэтгэвэрт гарсан ш дээ, манай аав чинь, би үнэнээ хэлэхэд
                    ааваараа бахархадагийм, сайхан дуу дуулна хөөрхөн барилдана,
                    сайн барилдахгүй ээ, их хөөрхөн барилдана, их сайхан эр хүн,
                    гүндүүгүй, найз ихтэй, хуучны найзууд ихтэй сайн муу найз
                    зөндөө зөндөө жаахан юм уудаг байсийм, тэгээд сүүлдээ бие нь
                    яахтээр зэрэг болчихдог юм байна лээ ш дээ энэ улсууд чинь,
                    би л болихгүй юм шиг байна аа даа ха ха байдал нь,
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="022">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та жаран хэдэн онд Монголч эрдэмтэдийн хоёрдугаар их
                    хурал оролцож байсан гэсэн, тэр үеийнхээ дурсамжаас та ярьж
                    чадах уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр чинь ийм юм, Монголын шинжлэх ухааны академи тэд
                    нар одоо юу, соёл шинжлэх ухаан гэж нэг тэр ямар яам маам
                    байсан биш, аль яаманд нь ч харьяалагдаж байсийм, би
                    мэдэхгүй тэрийг, академи гэж тусгай л байсийм даг, тусгай л
                    нэг том албан газар, одоо энэ олон хүрээлэн мүрээлэнгүүд
                    одоо байгаа тэр, бүүр энд талд нэг офицеруудын ордоны урд
                    талд дээр байна ш дээ, тэр чинь бүр сүүлд байгуулагдсан юм,
                    ер нь л голцуу энэ сталиныхаа номын сангийнхаа энүүгээр,
                    тэгээд л эргэн тойрон тэгээд л голцуу тэр зайсангийн аманд
                    Хөдөө аж ахуйн хүрээлэн гэж байна ш дээ, тэрний завсар
                    зайлхаанд л энэ хүрээлэнгүүд чинь голцуу байлаа шүү дээ,
                    тэгээд энд тэнд нэг жижигхэн жижигхэн нэг хоёр гурван
                    өрөөнд, тэгээд л тэнчээнээс л эхлээд л хараа төвлөрсөн
                    байгууллага байгуулагдсан нэг хэд юм хум гарч ирээд л
                    тэрнийгээ ашгүй байгуулсийм, энд тэнчээ хоёрдугаар их
                    хурлаар байгуулагдаагүй юм, </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="023">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хичнээн эрдэмтэн оролцож байсан тэр үед?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За даа сайн мэдэхгүй байна, лав л тэр ангилаас чинь
                    нэг эмэгтэй ирж байссийм нэг монхор хамартай, хэн ч билээ
                    дээ, ха, нэг эмэгтэй ирж байсийм, монголоор ярьдаг, аа тэр
                    хар Дорж морж гээд л тэр унгар мунгараас Мажораас, хойноос
                    чинь энэ Улаан Үдээс чинь Дамчаэв гэлүү нөгөөдөх, аа тэр
                    улсууд, тэгээд байсийм аа тэр аа миний хийсэн тэр Монголч
                    эрдэмтэдийн хоёрдугаар их хурлын материалтай ийм зузаан ном
                    байх хэрэгтэй, одоо тэрэнд тэр ном хэнд, үгүй энэ байгаа л
                    байх л даа энэ, манай муу гэрт бол байж л байгаа, энэ
                    Шаагаад нэг хоёр гурав байх ёстой, манай Шаагаа чинь сайхан
                    хүн шүү дээ, би одоо тэрнийг чинь ямар сайн мэдэх биш тийм
                    ээ, тэгээд надад нэг хоёр гурван хавтасгүй юм үлдсийм,
                    тэгээд Шаагаадаа аваачаад өгчихсөн юм, май чи энийг нэг
                    хавтаслаад ч юм уу гадна талаар нь хараа ороогоод доторхыг
                    нь авна биз гэсийм, тэрний урдаас чинь тэгээд авалгүй яахав
                    дээ, хүүхдэд нь хэрэгцээтэй юм чинь, Шаагаа чинь ч манай
                    ганц Ри багшийн ганц гарынхан хүн шүү дээ базар ваани хум
                    пад, Доржсүрэн гэж нэг байсийм, бас гарынхан шавь юм байгаа
                    юм тэр, тэгээд үгүйдээ л Ри багш чинь ингээд л, энэ шавь
                    нараа дандаа арван хурууны бичээч болгочихож байгаанш дээ.
                    Тэгээд арван хурууны л ерөөсөө, тийм ажилтай хүн байхгүй,
                    арван хурууны бичээч, аа нөгөөдөх нь арван хурууны бичнэ,
                    Шаагаа эд нар чинь одоо мундаг ш дээ, одоо энэ нөгөө нэгийн
                    номерийн тэр нэг цаас гэж байна ш дээ, одоо нөгөө илтгэл
                    милтгэл бичээд байдаг, дэлгүүрт одоо зуун төгрөг байна уу
                    үгүй нэг ширхэг нь арав билүү дээ, тэндээр чинь одоо болбол
                    21 мөрөөр бичнэ ш дээ, хэвлэлийн хуудас муутайдаа бодохоор
                    21-ээр тооцдог, Ри багш чинь 42-оор бичнэ шүү дээ, тийм
                    шигүү бичиж байгаа юм ш дээ, тэгээд жижигхэн ийм машинтай,
                    хаанахын ч юм, тэн дээрээ суугаад л бичдэг. Их сургуулийн
                    ард талын байшин, юу нөгөө наад талын, ард тал нь байсан,
                    нэг давхарт, номынхоо өрөөтэй нэг жижигхэн, өө зөндөө их
                    номтой цул ном, нэг сандал дээр суучихаад л хараа, хүчтэйхэн
                    очоод суучих юм бол ойчмоор тийм сандалтай хөөрхий минь,
                    жаахан ингэвэл ойчмоор, тэгж хүнийг сургадаг байсийм, тэгээд
                    Ри багшийн хоёр хуудасыг л яана шүү дээ, аа, зохиогчийн
                    хуудас гээд л тоолно шүү дээ, тэгэхэд хоёр хил, дөрөв тавхан
                    шүү дээ тэр чинь, нэг ёсон тэр цаасыг хэмнэж байна шүү дээ,
                    тэгээд тэр чинь ингээд хараар бичнэ, аа тэр дотор чинь нэг
                    галиг гэж юм орноо, тэр англи, </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="024">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хн</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэд нарыг хөхөөр бичнэ, ээ нөгөө ингээд хажуу тийш нь
                    монголоор бичнэ тэрийгээ улаанаар бичнэ. Төвдийг чинь ямраар
                    бичдэг юм бол нэг тиймэрхүү, монголыг нь болбол дандаа
                    гараараа бичнэ, аа төвд хоёрыг нь, төвдийг нь хараар ингээд
                    нэг үгийг чинь л одоо хэд хэд ангилаад биччихэж байгаа юм,
                    англиар, юу латинаар, монголоор, юу уйгаржин монголоор,
                    төвдөөр гээд ингээд, тус тусд нь хаалтан дотор ингээд бичнэ,
                    ёстой уйгагүй, яаж тэр цагийг яаж, тэр чинь агуу, чадахгүй
                    байх гэж боддогийм, тийм хөдөлмөрч хүн юм хийлгүй яах юм бэ
                    энэ чинь замбараагүй юм хийж байна ш дээ, их сайхан улсууд,
                    би ёстой биширдэг юм, би тэр академийн хэвлэлийн үйлдвэрт
                    нэг тийм хоёр том өрөөтэй, энэ талд нь суурин аппарадтай,
                    (0-50-15) стикалны юу корзинталний хоёр аппарадтай, дандаа
                    нөгөө бэлэн материалаар зураг аваад цаасан дээр гаргадаг
                    тийм, дарханы ч зураг байна юуны ч зураг байна тэд нарын авч
                    ирсэн юмнуудыг л, тэгээд л одоо нөгөө зургийн хор шиг
                    адилхан л байдаг, тэр том том ийм ийм том хор л гарна ш дээ.
                    Пелонк нь дээрээ авдаг тийм юм байсийм, манай үүдний өрөө
                    бол бараг л тэд нарын л одоо уулзааны өрөө байсан ухааны юм,
                    тэр их том ийм ширээтэй, </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="025">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Олон эрдэмтэд уулзаж байхыг нь та харсан уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй харалгүй яахав, манай өрөөнд чинь уулздаг ш дээ,
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="026">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Их гоё юм болно шүү дээ, их </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="027">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Жишээлбэл? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Жишээ нь одоо Ри багш орж ирээд л сууна, Дамдинсүрэн
                    багш орж ирээд л тэнд сууна, Ш Лувсанвандан гуай тэнд сууна,
                    тэгээд л сайхан юм ярина, тэгээд л өнөө дотоодын амьдрал
                    мамдрал, одоо юу байдгийм, шинжлэх ухааны хөгжил мөгжил
                    одоо, шинэ юм гарч уу үгүй юу ярьж байснаа л гэнэт л одоо
                    тэгээд л ном руугаа орж байгаа юм даа, би сайн ойлгохгүй
                    тэрийг нь би яаж ойлгох вэ дээ, дан дотор шүү дээ тэд нар
                    чинь, өнөө минзурк гээд нэг сайхан цай чанаад өгчихнө, нэг
                    хар цай л өгнө шүү дээ, голохгүй ш дээ тэр чинь, одоотой
                    адилхан сүүтэй цайтай баахуу, ууна, үгүй ээ тэр кофее ууна
                    тийм юм байхгүй тэр чинь амар, цагаан жаахан хардуу
                    болчихсон данханд нөгөө пилеткан дээр цай чанаад аа тэгээд
                    тэр хэд аяганд хийж уугаад л, миний ямар нэг их тийм шаазан
                    маазан стакан их байх биш, манайд бол минзурк ихтэй, яагаав
                    бас нэг лабраторирхуу юм болохтээр өнөө грушктэй хоёр гурван
                    аяга байдгийм, өнөө сэнжтэй, паалантай нэг, голохгүй сайхан,
                    за тэгээд л өнөө цаасан дээрээ юм аа бичнэ дээ, энийг чинь
                    ингэхгүй ээ, ингэнэ гээд л, хоорондоо хэрэлдэнэ ээ, Ри багш
                    чинь нэг тамхи орооно, сайхан орооно, уушиглана гэж байхгүй,
                    зүгээр ингээд л байгаа юм, Дамдинсүрэн гуай нэг труптэй,
                    тэрэндээ хийгээд л тэгээд хоёулаа үзнэ дээ, цаасаа гүйлгээд
                    л үзээд байдгийм, хойд талд нь үгүй ээ ингэхгүй гээд л
                    бичээд байдаг, тэгээд л түлхээд л, тэгээд л нөгөөдөх нь тэгж
                    тэгж байснаа Дамдинсүрэн гуай уурлаад гараад явчихдагийм,
                    бас жаахан …байдаг юм уу хаашаа юм, түрүүлээд гараад явна,
                    Ри багш жаахан сууж байснаа дээш харж юм бодож сууж байснаа
                    тэгээд гараад явдагийм, нөгөө цааснуудаа хаячихна, нөгөө Ши
                    багш, нөгөөдхийг нь Лувсанвандан гуай чинь нөгөө цааснуудыг
                    бүгдийг хурааж нэг их том юу бараг л базах шахуу аваад л
                    портеландаа хийгээд л хойноос нь гараад явна. Хэл бичгийн
                    юунд бол Лувсанвандан гуай чинь их юм хийсэн хүн шүү дээ,
                    одоо нөгөө Маналжав гэж байна ш дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="028">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хн </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэрний чинь аав байхгүй юу, тэр маань дэд эрдэмтэний
                    зэрэг хамгаалахад ч би бас юм хийж өгсөн хүн шүү дээ. Нөгөө
                    юм хумын, тийм, тэд нар болбол их сайхан, маргаадар нь их
                    гоё, хоёулаа, за арай л би тэр юмыг чагнаагүй зүгээр
                    инээчихсэн л байж байдаг ш дээ, хоорондоо тэгээд, манай
                    өрөөнд их орно, тий, кх, энэ талынхан нь жигүүрт манай дарга
                    нар, үйлдвэрийн дарга санхүү манхүү гээд л, энэ талд нь
                    жаахан хортой мортой гээд л пелёнк мелёнк гээд гэрэл
                    үзүүлдэггүй гээд бичнэ дээ. Орж ирэнгүүтэй бүр сурчихсан,
                    улаан гэрэл дарчихна аа би, хүн оруулахгүй гээд, лабротари
                    луу хүн орох дургүй л дээ би бас, онгорхой хаячих юм бол хүн
                    орж ирээд юм хум гэрэл цохиулчихна тэд нар чинь, ахиж
                    олдохгүй ш дээ, тэр бас материал юм, тэгээд л, өө сурчихсан,
                    орж ирэнгүүтээ гэрэл асаачихаад л, тэгээд л сууж байна, би
                    тэгэхэд лабратори-д байсан. Сайн багш байсан, үнэхээрийн
                    сайн багш, </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="029">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ринчен гуай танд ер нь аминчилж юу ярьдаг байсан?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй ярилгүй яахав, юм сур л гээд байдаг, ямар
                    сайхан, үгүй дээ намайг чинь, за яахав дээ тэрнийг, уул нь
                    эрдэмийн хүн болохгүй хүн чинь тэгээд л, тийм юм хэрэггүй юм
                    байна л ээ ш дээ, ямар ч байсан. Их сайхан хүн шүү дээ. Аяа
                    би одоо сайн хүн гэж л хэлэхээс өөр яахав, хүн, намайг л
                    гадаад дотооод руу явуулаад л юм үзүүлээд л, харуулаад л,
                    Москвад очоод тэгсэн ш дээ, анх намайг очиход, би чинь 4
                    удаа очсон, анх очиход тэгсэн ш дээ “За Батаа хүү”,
                    Батбаатар хүү гэж нэрээр дуудахгүй, Батаа хүү л гэдгийм,
                    одоо бүгд мэднэ эд нар, тэгээд, ч онгоцоор явах уу, газраар
                    явах уу? Тэгээд би газраар явья гэсэн, аа би бас нэг юм хум
                    харж явья даа, багшаа гэсэн л дээ, тэг, аа тэг, гээд л,
                    дөрөв таван хоног л явдаг юм, юм хум үзэж яв, очингуутаа
                    чамайг хүн хүлээж авна гэсэн, тэгээд л би очсон хүн хүлээж
                    авсан л даа, намайг. МОНЦАМЭ-гийн дарга нэг буриад авгай
                    хүлээж авсан. Би чинь орос хэл мэл муутай шүү дээ, таг түг
                    гээд л одоо ер нь дийлдэх ч үгүй, тэгсэн миний хажуугаар
                    Монголын шинжлэх ухааны академиас ирсэн хүн байна уу, гэсэн
                    байна гэж хэлэх гээд би чаддаггүй, байхгүй гэж хэлэх гээд
                    чаддаггүй, тэгээд зогсож байсан чинь нөгөө вагон нь
                    хөдөллөө, буцаад л хүрээд ирлээ, тэгээд хүн байна уу гэнэ аа
                    би байна аа гэсэн өө, настай том хүн ирэх юм байх гэсэн чинь
                    чи юу, голдог байна ш дээ, намайг, толгой халзан юм байх
                    гэсэн чинь, юу байхгүй үс байхгүй нөгөө цэргээс ирсэн юм
                    чинь ямар юм байх вэ дээ, тэр үед цэрэг одоотой адилхан
                    үстэй байсан биш, тэгээд л хамт яваад л нөгөө централ дээр
                    буулгалаа, тэр Соколтой, юу Ази Африкийн хүрээлэн байсийм,
                    тэдний боловсон хүчинтэй уулзуулаад л, тэгэхэд тэр намайг
                    тэнчээ хүлээж авсийм, Ри багш, за Батаа хүү, чи ирчихлээ,
                    энчээнээс тийм тийм юм хийнэ, ажил, (?0-57-49) аа, Луберцик
                    руу голдуу ажил хийнэ, тэгэхэд чинь тэр, Москва-гийн бүх
                    албан газрууд чинь нэг юунаас, машинаа авдаг байсийм,
                    захиалгаар, тэгээд дарга нар чинь нөгөө хэлтэсийн дарга
                    марга нар, даргын машинтай байдаг байх л даа, тэр нэг,
                    хэлтэсийн дарга марга нар чинь нэг их унаа унадаггүй байлаа
                    ш дээ, өнөө одоо машины лимит мимит нь тэгдэг байсийм,
                    ерөөсөө ганцхан утсаар яриад л тэгээд нэг машин ирнэ. Ахиад
                    л тэр газраа ажилаа хийчихээд л буцахаар болбол ахиад тэр
                    утсааряриахад дээр зэрэг ахиад л нэг машин ирнэ. Тэр нь шал
                    өөр өөр машинууд ирнэ, тэгээд жижигхэн ийм албан газруудын
                    машинуудыг нийлүүлээд нэг бааз болгочихсон. Тийм байдаг.
                    Манай сүүлд нь бас тийм болсон шдээ. Тэгээд манайх зохион
                    байгуулалт байхгүй юм чинь, дорхноо больсон. Тэгээд машин
                    бол унаж бай, хамаагүй явж болохгүй, тэр чинь сургамжтай,
                    бас юмыг яаж мэдэхэв, машин уна, бүх хөрөнгийг эндээс дааж
                    байгаа, тийм учраас уна, унадаг л байлаа, би залуу байсан
                    болохоор голцуу унахгүй шүү дээ. Юу гэж хамаагүй, ингээд
                    ажилаа хийгээд л тэгээд л, ажилаа хийгээд л тэр үедээ бас
                    нэг таалин маалин гаргана л даа энэ чинь ажилынхаа бүтээл
                    мүтээл, өөрийнхөө тэр албан газар, ийм, нэг их магтаагүй нэг
                    их муу хэлээгүй тэгэхээр бодвол гайгүй л болсон юм байлгүйд
                    ээ, өвгөн л мөрөн дээр нэг хоёр цохиж л байсан. Тэр, гайгүй
                    сайн болцсон л байгаа байх, аа зайлуул хийсан ажлынхаа
                    тайланг, одоо бол мэдэхгүй юу хийж байгааг уншдаг ч юм уу
                    үгүй ч юм уу, тиймэрхүү л нэлээн ажил хийж байлаа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="030">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Гэрт, амьдарч байгаад, </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийм ерөөсөө би… </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="031">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Орон сууцанд ороход ер нь ямар санагдаж байсан?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Би, 19 үгүй ээ тэрнээс урд 57 оноос урд дандаа гэрт
                    байсийм, 57 оноос хойш би байшинд орсон, байшинд орохдоо
                    Соёлын яамнаас аавд өгсийм, тэгэхэд, одоо 50 мянгат, би 40
                    мянгатын 1-р байшингийн 1-р орцны 2 номерт өгсийм, 1-р
                    орцонд нь нөгөө алдартай Аюушийн ах байлаа. Тэгээд
                    тэнчээнээс би найзтайгаа үерхэсэн юм бас, дараа Түмэнбаяр
                    гэж, тэр сайн залуу байж билээ. Бас өөд болсоон, би анх
                    байшинд тэгж орж байлаа. Дараагаар нь 50 мянгатад очоод
                    тэгээд ер нь хойшоогоо тэр ерөөсөө засгийн газрын 64 мөрөв,
                    за ингээд зөндөө байшин солсоон, байшин ер нь их гоё, их
                    сайхан, ажилгүй л болох байх, өөр ч юу байхав ер нь, гэрт
                    болбол хэцүү, амьдарлын хувьд бо хэцүү н нэгдүгээрт,
                    хоёрдугаарт болбол айлын ганц хүүхдэд бүр хэцүү гэдгийм, юм
                    бүгдийг өөрөө хийдэг, түлээгээ, түлээгээ хүртэл өөрөө
                    хөрөөднө шүү дээ, ганц хүн цүүдгэрээр чинь хөрөөдөх чинь
                    хэцүү шүү дээ, цаад талд нь хүн байхгүй заавал татна, муу
                    аав маань бургас ингээд л модон дээр ингээд л матдаг байлаа,
                    одоо юу хийгээд байгаа юм ямар, модыг чинь зүгээр ингээд л
                    дарчихдаар, мат, ингээд бөгтөр болмоо юм гэсэн чинь гадаа
                    гал түлчихээд ингээд л бургас матаад байдаг, нэг ийм, тэгсэн
                    чинь миний толгой шиг ийм бургас, энэ одоо яагаад байгаа юм
                    би тэнчээнээ нэг бургас байхтаар зэрэг ингээд матаат байж
                    байсан чинь ингээд матчихсан чинь, нөгөөдөх чинь таг гээд
                    хугардаг байна. Тэгсэн чинь тэр нөгөө ажилтай л байхгүй юу,
                    галын дөлөнд утаанд нь ингээд бургас ингэхтээр зэрэг
                    матагддаг юм байна. Тэгээд надад тэр хөрөөний нэг талд нь
                    ингээд төмөр утсаар ороогоод нөгөө талд нь ингээд боогоод
                    тэгсэн чинь нөгөө хөрөө чинь ингэддэггүй байна ш дээ, цаад
                    тал нь, шууд хөрөөдддөг гэнэ ээ наад талаасаа, үгүй тэгж юм
                    хийж өгч байсийм, тэгээд ээж маань ч орой ирнэ, ээж маань
                    11-р яслийн дарга энэ тэр байлаа, энэ одоо энэ өндөр байшин
                    байна ш дээ, гадаад яамны энэ талд тэнд, манайх ч тэнчээ
                    байсийм. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

</Transcription>
