<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060504B </dc:title>
        <dc:subject> living space </dc:subject>
        <dc:description>Living Space, Interview 2</dc:description>
        <dc:creator> Batbaatar</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-05 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <BirthPlace>Övörhangai, Taragt sum</BirthPlace>
        <YearofBirth>1942</YearofBirth>
        <IDNumber>060504</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060504B -- Living Space, Interview 2</Title>
    <QuestionSet id="001">
        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>..Манайх байлаа ш дээ, байшинд, манайх чинь нөгөө ээж
                    аавын ажилаар болоод байшин их сольсоон тэр чинь. тэр үед,
                    одоо улсууд чинь голцуу л урлагийнхан л их байшинд байсан ш
                    дээ, үнэнийг хэлэхэд, одоо л бодоод байхад, одоо ч ер нь
                    тийм ш дээ, тэгээд телевизийн ярилцлага марилцлага авахтээр,
                    үгүй нээрээ ялангуяа Улаанбаатар телевизийн тэр нэг хэдэн
                    хүүхдүүд л яриад байх юм байна ш дээ, үгүй энийгээ мартцсан
                    юм уу, дандаа од л гэхиймдаа бүх юмыг л нэвтрүүлээд байх юм,
                    одоо тэр нэг, бүдүүн залуу байна ш дээ одоо нэг тэр, нэг
                    гуанз муанз нэг 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тийм куук шоу </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа яа, тэр чинь одоо ер нь нэг барилгачин тэнд орж
                    байгаааг би л лав олон жил харсан, нэг барилга чинь, нэг
                    малчин хоёроор л хоол хийлгэвэл яадагийм. Сайхан бууз хийнэ
                    биз дээ, энэ чинь. нэг барилгачин сайхан нэг хуушуур хийнэ
                    биз дээ, үгүй ерөөсөө..
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Од…
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Од гэнэ, од оо ч хат, гэхдээ л од, үгүй тийм улсууд л
                    орох юм, нөгөөдүүл нт мөнгө төлж дийлдэггүй юм байлгүй,
                    мөнгөтэй юм байгаа биз дээ, 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та анх байранд орж байсан тэр сэтгэгдэлээсээ та яриач?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>байр сайхан шүү дээ, тэрний дарааагаар аа анх чинь би
                    тэр, сүхбаатрын хороо гэж газар амьдарч байлаа, одоо бодоод
                    байхад тэр юуны, юу юм бэ дээ, эрүүл энхийн яам байна ш
                дээ?
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хн</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэрний энэ талд.гуравдугаар сарын хонхор гэж байсийм,
                    бид нарын хөл бөмбөг тоглодог газар, тэрний ард байсийм,
                    Баточирын Тогтох гэдэг хүний хажууьталд, урд талынх нь
                    хашаанд, манайх, үгүй ээ сайхан, тэнчээ, Санжаажав гэж Кино
                    үйлдвэрийн газрын дарга байсийм, аав нь Дарьзав гэж авгай
                    нь, нэг бүдүүн авгай, тэр манайхан найзууд, аавын найзууд,
                    кино үйлдвэр гэдэг чинь одоо нөгөө Монголын бүх л аймгуудад
                    кино тараадаг, Монголын бүх, Улаанбаатар хотод байгаа кино
                    театруудад кино тараадаг тийм, албан байгууллага байхгүй юу.
                    Одоо тэр байхгүй болсоон, тэр кино үйлдвэр байхгүй, шилэн
                    ордон нь байдгийм уу үгүй юу, одоо тэр нөгөө хуучин яаманд л
                    байдаг байсийм, тэр хүнтэй танил, танилцаад найзлана, тэрний
                    хүү бид хоёр би найз, тэднийх анх удаа тэр байшинд орж
                    байгаа юм. Хоёр хонох, ,, нөгөө, нэг өдөр л орсийм,
                    тэднийхийг нүүлгээд харин уйлж байлаа ш дээ. Үхсэн одоо
                    хоёрхон буудал ш дээ, тэр нь аа юуны гадаад яамны урдаас тэр
                    ганц харайхад л Их дэлгүүр орно биз дээ. Их дэлгүүрийн хажуу
                    талын байшин юм чинь. их хол явчихлаа гэж санаа алдаад л,
                    тэгсэн чинь маргааш нь, нөгөөдөр нь болсон чинь аав орж
                    ирээд, инээчихсэн орж ирээд, би тэднийхнийг нүүлгэчихээд
                    тэднийд нэг хоносийм. Оо сайхан, зүгээр л будаг шунх
                    үнэртээд л үгүй мөн сайхаан сайхан. Хоёруулаа. Манай хэзээ
                    ийм байшинд ордог болдоо л гэж дотроо бодож байлаа. Тэгээд
                    соёлын яамныхан байр өгч байсан юм байна л даа. Тэгээд
                    эхлээд кино үйлдвэр, кино үйлдвэр тэгээд л тэгээд фото студи
                    юу эс байхав дээ тэр тэр дуурийн театар маатар гээд л явж
                    дууссан. Дуурийн театр тэр хамт шахуу байсан юм чинь. тэгээд
                    хоёр хоногийн дараа аав нэг инээцсэн ороод ирж байна, үдийн
                    завсарлагаанаараа, байшин өгсөн ш дээ манайд гэж байна,
                    хаана гэсэн чинь, Хүрлээгийн чинь хажуу талд гэнэ, үгүй
                    баярласан гэж, бүр нөгөө талын өрөөнд нэг хоёр гурван
                    түлхүүр өгсөн, тэгээд анх аавынх манайд амьдарч байсийм, нэг
                    ах нь, тэрэнтэйгээ хоёулаа гэрлүү орж ир байгаа юм, тэр бие
                    нь муудаад манайд хүрч ирсэн, бас нэг гэр хураалгаатай,
                    тэгээд хоёр гэр хураалгаатай, манайх чинь ер нь бас л тэр
                    үедээ бас гэртэй айл байсан байхгүй юу, гэр мэрээ хурааж
                    байгаад нүүхгүй бол аа бид хоёр эхлээд л нүүж байгаа юм, тэр
                    машин сашин арай нүүхгүй ш дээ үхсэн, нэг морин тэрэг зөндөө
                    байхад чинь тэрэн дээр хэдэн ор тавиад л, их гоё, байшин
                    чинь, хамгийн гоё юм чинь тэр үе байсан ш дээ, гэхдээ жаахан
                    залхуу л болох юм даа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ёс заншлийн хувьд нэлээн өөр болж, сонин санагддаг байсан уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр сонин л доо тэр чинь, үгүйдээ, (ханиав) үгүй дээ
                    толгой, үгүйдээ толгой шийр хуйхлахгүй шүү дээ, байшинд
                    чинь, тэгээд л эхэлж байгаа юм ерөөсөө, тэгээд шал өөр.
                    Монгол гэрт хуушуур хайрхад боорцог хайрахад чинь ерөөсөө
                    хаалгаа онгойлгохгүй шүү дээ. Тэгэхэд тоононд нэг жаахан
                    пооршин бий тэрнийг жаахан доош нь болгочиход тэгээд л болно
                    ш дээ. Нэг жоохон хуушуур юм уу боорцог чанахад зовлонтой ш
                    дээ, жишээ нь хараа байшинд, энэ талын порчиг онгойлгоно,
                    тэр талынхыг онгойлгохгүй бол болохгүй биз, заавал нөгөөг,
                    хажуугаар нь гаргах гээд, замдаа байгаа бүх юманд хиншүү
                    үнэртүүлнэ, тэр чинь тэгээд л цонхоо, хамгийн наад зах нь
                    тэрнээс эхлээд л, монгол гэр чинь нэг шал угаана гэж нэг их
                    тийм ю байхгүй ш дээ. Үүдэнд нь нэг хулдаас гэж нэг юм
                    дэвсэнэ, тэр чинь нимгэн хулдаас, одоотой адил ийм зузаан
                    биш, гаднаас ус оруулна, ус дуснаа даа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хн </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэрнийг арччихана. Тэрүүхэн тэнчээ л арчина ш дээ.
                    Хоймор моймор шал арчих гэж тусгай байдаггүй тэр чинь,
                    шүүрдэнэ үү гэхээс биш чийгтэй угаана гэж байхгүй, тэгээд
                    хоёргурван өрөө байшинг угаана шүү дээ, тэгээд одоо, миний
                    мэддэг ажилаас л эхлэнэ шүү дээ. Тэрийг чинь би л хийх ёстой
                    юм чинь, ном тэр чинь. тэрийгээ л хийнэ, тэр чинь өөрчлөлт
                    их гарч байгаа ш дээ. Монгол гэрт байранд мөнгө төлөхгүй,
                    Монгол гэрийн мөнгө, сард түлээгээ авна, нүүрсээ авна,
                    малынхаа талыг нь тараагаад өгчихнө, тэгээд албан газрын
                    машинууд давхиад тэр талоныг нь авч ирээд нүүрсийг нь
                    буулгачихана, харин тэр нэг жаахан нүх ухаад булчихна.
                    Тэрнээс оройд найман хувингаар оруулна хоёр гурвыг, модоо
                    хөрөөднө хагална оруулна, тогоотой чанана, сайхан ш дээ,
                    байшинд тийм юм байхгүй ээ, сар болгон өртэй, мөнгө аваачиж
                    кассанд өгдөг тийм л өртэй болж байгаа юм. Тэгээд хүний
                    амьдрал юм хум уншиж барьдаг эрдэмтэй номтой улсууд бол
                    зүгээр л юм л даа тэр чинь одоо, зав ихтэй юм. За да,
                    өвгөцүүл бол зөндөө л байдгийм, үгүй дээ л жаахан цэвэрхэн ч
                    байдаг, тийх, халуун ус бэлэн, бие зассан чиг л өөр шүү дээ.
                    Үнэнийг хэлэхэд, тийм л байдаг юм чинь, их сайхан шүү,
                    байшин чинь үнэхээрийн сайхан. Одоогийн хүүхдүүд ч гэсэн
                    байшинд орохыг л бодно ш дээ үнэнийг хэлэхэд, тийм ш дээ, за
                    Улаанбаатар хотод болбол одоо нэг их байшин сонирхоод байхын
                    хэрэг ч байхгүй, усыг чинь үгүй болгоно шүү дээ, одоохон.
                    Дөрөв таван жилийн дараа л байхгүй болно тэр болбол.
                    Тэрийгээ ойлгохгүй л юм байна ш дээ, монголчууд чинь одоо
                    манайхан ч одоо яг цагийн тулгаж байж ойл, ойлгодог улсууд
                    шүү дээ, монголчууд чинь. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хэлмэгдүүлэлтийн талаар та хэр зэрэг юм мэдэх вэ?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Хэлмэгдүүлэлтийн талаар яах вээ, тэрнийг мэдэхийг нь мэддэг л юм, </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр тухайгаа яриач? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр дээгүүр нь мэдэх нь мэдэх л байх би чинь
                    хэлмэгдэж байсан ч юм байхгүй зүгээр, нэг хүнд нэг юм хийж
                    өгсөн хэрэгтээ л нэг хэдэн хоног суулаа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тийм үү?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Миний хэлмэгдүүлэлт тэр юу байхав дээ, тэр л байх л
                    даа, үхсэн хойнооо, нэг тийм юм Монголд зөндөө л бийш дээ.
                    өчүүхэн нэг нь л байх. Бас л нөгөө хүний сайхан чанар шүү
                    дээ. Монголын нөгөө тэр үгээрээ л хэлмэгдэж байгаа юм.
                    Хэлмэгдэлт гэхэд одоо тэрийг чинь…
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр Лоохууз эд нарын хэргийг, та сонссон уу, энэ тухай сонссоноороо яриач? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр чинь ч, зөв л юм байсан юм байна лээ л дээ, уул
                    нь болбол яахав Монгол болбол жижиг буурай орон, оросын
                    колончлолд орох гээд байна гэдэг л үндсэн дээрээ л хараа
                    оруулахгүйн төлөө хэдэн сэхээтнүүд л тэгсэн юм байна лээ.
                    Цагтаа өөрсдөө тэнчээ сургуулд сураад байгаа улсууд шүү
                дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тийм үү?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа Лоохууз, Сурмаажав… </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа тэнд сургуульд байсийм уу?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийм, сургуулд байдаг, байсан, сургуул төгссөн, орос
                    хэлэндээ гайхамшигтай тийм улсууд байхгүй юу тэд нар чинь.
                    тэгэхдээ л улс эх орноо гэсэн л нэг тийм сэтгэлтэй байсан юм
                    шиг байгаа юм, миний бодож байгаагаар. Тэрэн ч зөв л дөө,
                    хүн бүгдэд л байдаг л санаа ш дээ. Тэгээд тэрнээсээ болоод л
                    тэгээд төв хорооны бүрэлдэхүүн яахав дээ тэгээд оросын
                    нөлөөлөл их орцсон л тэгээд л ийм шиг байгаа юм, одоо бодож
                    байхад. Тэр үед байсан юм чинь ер нь, та нар орос моросууд
                    нийлсэн эрдэмтэй номтой улсууд бүгд голцуу л байдаг л байсан
                    ш дээ. Зөвлөлт гэдэг чинь одоо ерөөсөө хаа хаагүй л байлаа ш
                    дээ. Энд төвлөрдөггүй мөртлөө Москвад төвлөрдөг байсан ш
                    дээ. Зөвлөх нь, энчээнээс нэг сайд тэр зөвлөхөөс
                    асуухгүйгээр асуудлыг шийддэггүй л байсан үе байхгүй юу тэр
                    чинь заавал тэрүүгээр тэрнээсээ шийд авч байж л шийддэг тийм
                    л үе байсан. Тээрийг нь л одоо илчлээд хэлцсэн улсууд л
                    буруутсан гэсэн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тийм юм боллоо гэдгийг энгийн хүмүүс, жишээлбэл та яаж хүлээж авч байсан? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Бид хэд болбол яаж мэдэхэв гэхтээрийг чинь, 
                ...</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Маш муу хүмүүс байна гэж бодож байсан уу?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр үедээ болбол төр засагт тэрсэлсэн муу улсууд
                    байна л гэж хүлээж авна шүү дээ. Яагаад гэхтээр зэрэг чинь
                    одоо бүгд хурал хуралдаад тэр хоёр гурван хүнийг чинь бидэн
                    шиг уралдаад л дэлгэчихэж байгаа юм чинь, одоо тэгээд шийдэн
                    нь аль ялсан нь сайн л болохоос биш ялагдсан нь одоо сайн
                    хэлэхгүй биз дээ одоо тэр үед чинь. тэгээд монгол улс чинь
                    ер нь тийм шүү дээ. Бичиг үсэгтэй болсоон, манайд бол их
                    сайн чанар их бий шүү дээ. Соёлын довтолгоо гэж тэр дээр үед
                    тавин хэдэн онд гарч байсийм. Тэрүүгээр хүн бүгдийг бичиг
                    боловсролтой болгоцсон. Нэрээ бичиж чаддаг болсон ш дээ,
                    монгол хүн бүр. Аа тэрэн шиг, тэр үед чинь бас аа тийм
                    мөртлөө тэр том ухааныг чинь яаж мэдэхэв дээ тэрийг нь бас
                    заагаагүй юм чинь, тэр чинь заана гэдэг чинь сургуулиар орж
                    байж л сурна уу гэхээс биш , хараа, гудамжинд байгаа мань
                    мэтэд заагаад ямар юм хийхэв, тэр болбол сайхан улсууд,
                    сайхан нь одоо ч мэдэгдэж байна ш дээ. Тэр чинь одоо сайхн
                    байж байна ш дээ. Нэр хүндтэй насны эцэст сайхан л амьдарч
                    байна тэр үедээ жаахан жаргал зовлон жаахан туулаа л биз,
                    тэгээд хүн бүрт л байдаг л зовлон шүү дээ тэр чинь, сайн юм
                    хийхэд муу юм сүүдэр мэт дагадаг гэж үг байна ш дээ тийм ээ,
                    тэрнийгээ ялж чадах л юм бол тэгээд сайхан л амьдарна ш дээ.
                    Тэгж хөгшчүүл ярьдаг, тэрэн шиг л хөөрхий тэд нар минь улс
                    орныгоо л гэж яваад тэгж хэлмэгдэлд ороод л, тэгэхдээ тэр
                    үеийн бас буруутгаж байсан төрийнхөө томчуулыг бас муу хэлж
                    болохгүй. Бас гайхамшигтай юм хийж байсан улсууд шүү. Эх
                    орныхоо төлөө бас л зүтгэж байсан. Ер нь л сайхан улсууд ш
                    дээ ер нь юмыг алдаад байхгүй ер нь, алдаагүй юм гэж ямар юм
                    байхав дээ, нэг хадаас хадахад л хазгай хаддаг биз дээ,
                    нээрээ тэрэн шиг, нэг арван хадаас хадахад тэгш хадаж байгаа
                    хүнийг би л лав үзээгүй. Заавал нэг нь муруйна, тэр чинь
                    арвын нэг нь л муруйна гэсэн үг шүү дээ тийм ээ, арван үг
                    хэлэхэд нэгийг нь муруй хэлнээ л гэсэн үг. Нээрээ, тийм л
                    байдаг ийм. Тэгээд гайхаж, надтай, амьдралд зураг гэж байдаг
                    бол тэр зураг нь тэр шүү дээ. Сайхан амьдрал, монгол орон
                    болбол сайхан амьдрал ш дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Ер нь таны гуч дөчин оны үеэс хойш мэдэхэд монгол
                    орны энэ унах унаа,ны талаар ямар их өөрчлөлтүүд явагдаж
                    байна, та энэ талаар? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өө тэр чинь юун, тэнгэр газар шиг юм байхгүй юу, базар ваани хум пад, базар ваани…</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та яагаад тэгж бодож байна?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй одоо Улаанбаатар хотоор л хар л даа, Улаанбаатар
                    хот гэдэг чинь их жоохон байлаа, одоо энэ тал нь ингээд л
                    байна ш дээ, наад тал нь 25-р аптек гэж байна аа, тэрнээс
                    чинь ийшээгээ ер нь юу ч байхгүй, үгүй тэр 10-р хороолол,
                    1-р хороолол, тэр аа таван шар мар ер байхгүй, ийшээ
                    …нэрэмжит боловсон мах комбинат гэж тээр тэр талд нь нэг юм,
                    одоо ч байгаа. Одоо ийм л юм, тэрний наана бас нэг комбинат
                    барьсан байгаа ш дээ. Махны үйлдвэр, тэрний энэ талд тэр
                    чинь сүүлд баригдсан юм, тэргурилын үйлдвэр чинь, тэр хүртэл
                    нэг автобус явна, хойшоогоо бид нарын тоосго авдаг байна ш
                    дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тийм. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Батбаатар</R_Name>
            <Answer>
                <Paragraph>тэр чинь бараг баригдаж, тэр хүртэл тэр замд ерөөсөө
                    айл ерөөсөө юу ч байхгүй, өшөө жоохон автобус, за тэгээд
                    консулын дэнж өнгөрөөд л тэгээд л бас ийшээгээ юу ч байхгүй,
                    Амгаланбаатар гэж хотод явна, хойшоо долоон буудал гэж байна
                    аа, тэр чинь тэрнээс цаашаа ер нь юу ч байхгүй, тэгээд ийм л
                    байсан юм чинь. хотын унаа гэхэд байнаш дээ тийм ээ 51
                    автобус, намайг бага байхад, нэг буудлыг нь таван мөнгөөр
                    сууна, хүүхэд, нэг буудлыг нь 5 мөнгөөр, мань мэтийн хүүхэд
                    тэрэнд суучих юм бол мухарт нь орчих юм бол тэгээд буух
                    нөхцөл байхгүй, ийшээ яваад 15 мөнгө өгөөд гурван буудал
                    яваад буух байсан болбол Амгалан хүрч байж эргэнэ. Буух
                    нөхцөл байхгүй хүн их, ганцхан хаалгатай, жолоочийн ард
                    байдгийм, ингээд татдаг, тэрүүгээр л бууна даа. Нөгөө ах эгч
                    нар чинь пир хийгээд орчихно, мань мэтболбол тэрийг хичээж
                    байж цонхоор л буухгүй бол буухгүй. Үгүй тийм л байсан юм
                    чинь. тийм л байлаа шүү дээ. Одоо юу вэ энэ чинь одоо үгүй
                    ямар юм болчихов оо аа яа яа, тэгээд дараагаар нь зил
                    автобус гэж нэг орж ирсэн. Намайг бүр багад чинь бүр машин
                    явдаг байсан ш дээ. Дээрээ юутай, тэгээд наадам болоход л
                    ерөөсөө тийм байсан ш дээ. Бүх бааз маазын энэ юунуудаас
                    тусгай машин гаргадаг, сандалтай, лагерууд руу явуулж тэр
                    бүх замуудад явуулж тусгай билет тавьж өгсөн, урд талдаа
                    билетийн кондуктартой тэн дээр нь гэрэл зоож өгнө заавал,
                    мөнгө хардаг юм уу билетээ хардаг юм уу тийм, одоо тийм
                    ерөөсөө үзэгдэхгүй, өнөө чамин машин байхгүй болцсон. Үгүй
                    нээрээ одоо самосвал байгаа болохоос биш нэг бор тэрэг нэг
                    үзэгдэхгүй байгаа шүү. Аа байгаа нэг нь байгаа л даа,
                    гурвалжин дээр л үзэгдэнэ, тэрнээс өөр газар үзэхгүй. Тийм,
                    их өөрш дөө одоо ер нь, замаар хар л даа уржигдар л юу гэлээ
                    энэ ямар юу гэлээ. өнөө нэг үзэсгэлэн явагдсан ш дээ. Үгүй
                    тэр чинь одоо 20-30аад мянгаар нэмэгдсэн байна гэж байна ш
                    дээ. Нодлингийн үзлэгт орсоноос хойш, хувийн тэрэг, үгүй
                    тэгэхтээр зэрэг юу болж байна аа, шал өөр байгаа ш дээ тэр
                    чинь. хүнтэй адилхан хүн тээвэрлэх л юм шүү тэр одоо.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    
</Transcription>
