<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR060601</dc:title>
        <dc:subject>Democratic Revolution</dc:subject>
        <dc:description> Democratic Revolution</dc:description>
        <dc:creator>Choijamts</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-06-25 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male</Gender>
        <IDNumber>060601</IDNumber>
    </metadata>

    <Title>TR060601 -- Democratic Revolution</Title>
    <QuestionSet id="001">
        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Би 1960 онд Зөвлөлт Холбоот улсад аа ... Москвагийн
                    улсын эдийн засгийн дээд, дээд сургууль төгсч ирээд, тэгээд
                    зөвлөлтийн иргэн Галина гэдэг буриад бүсгүйтэй ханилж
                    суусиймаа. Тэрнээс хойш тэр одоо 46 жил болжээ. Энэ
                    хугацаанд 4 хүүхэдтэй. Хүүхдүүд маань тус тусдаа гарсан. Нэг
                    их одоо дунд зэргийн амьдралтай, иймэрхүү л байцгааж байна.
                    Авгай болбол Ленинградын тийм ... худалдааны сургууль
                    төгссөн. Нягтлан бодох мэргэжилтэй. Гэрлэсэнээсээ хойш
                    Налайхын их уурхай, Материал техник хангамжийн улсын хороо
                    гэх мэт газруудад 30 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.
                    Одоо бид хоёр хүүхдүүд тусдаа гарсан учраас бид хоёр одоо
                    хоёулаа гэртээ байна. Гэхдээ бид хоёрын гуч, ач нар гэхэд л
                    одоо ... 5 ачтай. Одоо түрүүчээс нь эхлээд ач нар маань
                    сургууль төгсчихлөө. Тэгэд одоо хүүхдүүд манаь яахав хэр
                    хэмжээнийхээ одоо хэмжээгээр улсын ямар нэгэн байгууллагад
                    ажилд одоо орох байхаа. За энэ хугацаанд бид хоёр яахав ажил
                    аа амьдралынхаа хувьд бид хоёр энэ л нэг Монголын ард
                    түмнийн бусад одоо ард түмний адил жирийн л нэг амьдралаар
                    их мундаг сайхан байгаагүй ч гэсэн тэр нь бид хоёр ер нь
                    дунд зэргийн амьдралаар дунд зэргийн албан тушаал, дунд
                    зэргийнй одоо цалин хөлсийг л бусдын аа адилаар л авч ингэж
                    амьдарч байсан. Тэр үед бид хоёрын авч байсан цалин болбол
                    одоогийнхтой ярих юм бол ер нь долоон зуун тавин мянган
                    төгрөгний орчим цалинтай тэнцэх тийм хэмжээни мөнгийг, мөн
                    өөрөөр хэлбэл долоон зуун тавин төгрөг, нэг долоон зуун
                    төгрөгийн цалинтай байсан. Энүүгээрээ бид хоёр бол
                    хүүхдүүдээ хувцаслаад, хоол ундаа аваад, аа тэгээд
                    хүүхдийнхээ сургуулийн хувцас хунарыг аваад, орон сууцныхаа
                    мөнгийг төлөөд, ингээд явахад бүрэн хүрэлцээтэй байсан. Одоо
                    мэдэхгүй. Одоо энэ аа долоон зуун тавин. Мянган төгрөг
                    авдагиймаа гэх тохиолдолд долоон зуун тавин мянган төгрөгөөр
                    мэдэхгүй тэгж одоо бүх юмаа хангаад байх тийм хэмжээний
                    цалин болж чадахгүй байх шиг байнаа. Ингээд бид хоёр яахав
                    дөчин хоёр жил, дөчин зургаан жил бид хоёр хамт амьдарлаа.
                    Тэгээд одоо хоёулаа насныхаа тэтгэвэр, насны одоо жаргах цаг
                    болж дээ. Тэр үе маань эхэлсэн болох учраас би 1988 онд
                    тэтгэвэрт гарсан. Авгай маань 1990 онд тэтгэвэрт гарсан.
                    Тэгээд иймэрхүү байдлаар л бид хоёр одоо амьдарч байна даа.
                    Аа хүүхдүүд маань яахав нэг нь одоо Москвад, тэнд сургуульд
                    сурч байгаа. Бусдууд нь бол одоо бүгдээрээ л аа Москвагийн
                    барилгын инженерийн дээд сургууль нэг охин маань төгссөн.
                    Нэг охин маань Москвагийн архивын дээд сургууль төгссөн. Нэг
                    хүүхэд маань энэ аа Москвад дунд сургууль төгсөөд, энд одоо
                    аа сургууль төгсч, Японд нэг хоёр гурван жил ажилласан.
                    Тэгээд одоо ирсэн. Одоо ингээл бүгдээрээ л Улаанбаатар
                    хотод, нэг хүүхдээс маань бусад нь бүгдээрээ Улаанбаатарт
                    амьдарч байна. Аа миний ухаан нь гэр бүлийн амьдралын хувьд
                    болбол ийм. Би зүгээр энэ аа Зөвлөлт Холбоот Улсын харъяат
                    Галина Петровтой суусан бас аа бодол бол яахав миний
                    амьдралд том одоо аз байжээ гэж ингэж боддог. Энэ аа авгайн
                    хүчинд би өдий зэрэгтэй явж байна. Манай авгай бол үнэхээр
                    сайн хүн. Миний л одоо амьдралын бүх л одоо ар талыг авгай
                    маань залгуулж, авгай маань хийж гүйцэтгэж, авгай маань үр
                    хүүхдээ хүмүүжүүлж байсийм даа. Байж .... байлаа. Миний
                    хүчинд ч яахав хүүхдүүд маань хүний зэрэгтэй хүн болж, аа
                    боловсролын талаар боловсрол соёлын талаар хэнээс ч
                    хоцрохгүй ийм боловсролтой, мэдлэгтэй ийм болцгоосиймаа. За
                    ингээд 1988 онд тэтгэвэрт гарсанаас хойш яахав зүгээр аа ...
                    Одоо олон үйл явдал болж өнгөрлөө. Энд нь хамгийн гол нь
                    болбол энэ ардчилсан залуучууд гэж ардчилалынхан гэж нэг
                    баахан залуучууд гарч ирсэн. Эд нь болбол чухам анхны
                    зорилго нь чухам юу байсийм. Тэр үед бас тодорхойгүй байсан.
                    Ардчилал л гэж нэг нэр, нэрийн дор чухам юу нь ардчилал,
                    юугий нь ардчилах гээд байгаам. Тэр нь сайн мэдэгдэж
                    өгөхгүй. За тэгээд өлсгөлөн л, жагсаал цуглаан аа янз бүрийн
                    суулт гээл ингээл эхэл, хийсэн. За энэ болбол монголын одоо
                    миний одоо мэдэх энэ ная шахам жилийн дотор Монголын ард
                    түмэн өөр ... өөрөөр хэлбэл Улаанбаатарчуд ийм бусармаг
                    байдал гэдгийг би ерөөсөө анхдугаар үзсэн. Эх орны дайны үед
                    аа монголын ард түмэнд хэцүү байсан гэж ингэж ярьдаг. Хэцүү
                    байсаан. Тэгэхдээ аа 1989, 90 оны энэ ардчил ... ардчилалын
                    залуучуудын одоо энэ хийсэн энэ хувьсгал шиг юмшуу одоо, энэ
                    үе шиг тийм одоо хэцүү байдалд Монголын ард түмэн байгаагүй.
                    Эх орны дайны үед инь мах талх нь бүгдээрээ л байсан. Хороо
                    худалдаа нь хоосорчихооггүй. Байдаг ёстой юмнууд нь бүгд
                    ирдэг, бүгд л байсан. Аа харин тэр үед аа картын систем
                    тогтож, картын системээр ухаан нь аа хоршоонд, аа хоршоо
                    худалдаа нь барааг зохицуулж, түмэндээ хүргэж өгөх ийм арга
                    хэмжээ авч байсийм. Тэгтэл 1990 оноос, оны энэ болсон явдал
                    болбол ардчилсан залуучуудын хэн за ... хийсэн ажилын үр дүн
                    юу байсан бэ гэхээр Улаанбаатарт аа хоршоо, худалдаа,
                    үйлчилгээ юу ч байхгүй болсон. Хоршоо худалдааны давс ...
                    гоймон, монгол гоймон хоёроос өөр юу ч байгаагүй. Мах
                    байгаагүй. За тэгээл бусад ир ... бараа таваар одоо тэгээд
                    одоо юу байдаг юм бэ? Тэр ерөөсөө бүгд байхгүй болсон. Ийм л
                    байдал хоёр .. 1993 ... 1994 ... , 95 он хүртэл бараг
                    үргэлжилсэн. Аа Монголын үйлдвэр гэдэг чинь, өөрөөр хэлбэл
                    аа хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд чинь үндсэндээ сөнөсөн
                    байсан. Хөнгөн хүнсний үйлдвэр гэдэг чинь юу гэх дээр Монгол
                    улсыг одоо мөнгөтэй байлгах, монголын ард түмнийг хоол унд,
                    хэрэг ... өдөр тутмын өдрийн хэрэгцээтэй бараагаар нь
                    хангадаг ийм байгууллага, ийм үйлдвэр байсан. За энд болбол
                    гуч гараад мянган ажилчидтай, ийм том үйлдвэрийн салбар
                    байсан. Аа энэ үйлдвэр бол ерөөсөө л мянга есөн зуун аа ...
                    ерэн гурван оны сүүлч, ерэн дөрвөн он гэхэд үндсэндээ
                    ажиллахаа зогссон. Ийм байсан. Хэрвээ ... энэ аа ардчилсан
                    аа ардчилалынхан ингэж гарч ирээгүй, өшөө нэг арван жил
                    ухаандаа хуучин хэв маягаар байсан, байсан болбол Монгол
                    улс, Улаанбаатар хот гэдэг чинь одоогийнхос их өөрчлөгдөж,
                    Монгол улс ийм үйлдвэржил их, одоо өөр төвшинд хүрэх байсаан
                    гэдэг болбол одоо энэ болбол хэнд ч ойлгомжтой, хэн ч энийг
                    одоо мэдэж байсан ийм асуудал ийм байлаа. Аа нөгөө нэг
                    асуудал бол яагаад энэ ардчилсан залуучууд, ард,
                    ардчилалынхан гэж гарч ирж, ийм амархан ийм юм болвоо гэхэд
                    тэр, тэр үед Монгол ардын хувьсгалт намын төв хорооны
                    ерөнхий нарийн бичгийн дарга байсан Батмөнх, ерөнхий сайд,
                    ерөнхийлөгчөөсөө Батмөнх .. би, би болбол одоо улсууд
                    ярьдаг. Одоо ер нь их мэргэн ухаан гаргаж энийг одоо нэг их
                    аа ... айхтар газар авахуулахгүй, цус гаргалгүйгээр ингэж
                    энийг өөрчилсөн гэж ингэж ярьдаг. Аа тэр үед яахав эднүүдийг
                    тавьж байсан шаардлага нь хамгийн гол нь юу гэх дээр ... улс
                    орны хувь ... аа одоо өөрчилье. Одоо энэ нэг намын эрхшээлд
                    байхаа болъё гэсэн ийм шаардлага тавьсан. Тэгээд энэ Монгол
                    төр маань Монгол Ардын Хувьсгалт нам, тэр үе, үед одоо
                    Монгол улсын аа хөгжүүлэх энэ хөгжүүлэх, Монгол улсын одоо
                    аюулгүй байдлыг хангах, хүн амын сайн, сайхан амьдруулах,
                    иймийн төлөө л одоо бүхнийг хийж байсан ийм нам. Тэгээд
                    энэний талбай дээр, Монгол улсын талбай дээр сууж байсан
                    Батмөнх л энэ үед арай нэг олхингуй алхам хийсэн байх даа
                    гэж би ингэж боддог. Яагаад вэ гэх дээр ... аа яахав намаа
                    өөрчлөхийн тулд залуучуудыг дэвшүүлэх, аа тийм аа ардчилал
                    хөгжүүлэх тийм юм байсан байж болох. Тэхдээ аа ерөөсөө л нэг
                    үгээр хэлэхэд Батмөнх болбол энэ залуучуудад бууж өгөөл,
                    тэгээл энэ залуучууд маань юу гэхдээр л тэрний дараагаар
                    хийсэн ажил нь юу гэх дээр хууль зүй, хянан шалгах, хууль
                    эрхийн байгууллагуудыг бүгдийг нь нитеральный болгоод,
                    тэгээд хууль аа ... тэр үеийн гарч байсан хууль зүй юмнуудыг
                    бүгдий нь хэрэгсэхгүй болгоол, тэгээл ингээл эхэлсэн. Тэгээл
                    тэрнээс энэ үеэс эхлээ л энэ улс орны эд баялаг, санхүү аа
                    тэгээл энэ бүх юмыг л энэ залуучууд л хувьдаа завшсан ийм л
                    аа ... үйл явдал болсон юм даа. Тэрний хар гайгаар ч одоо
                    Монголын ард түмэн аа –ний аа 98, 99 шахуу хувь нь их хэцүү
                    байдалтай. За нэг хувь орчим юмуу, за даа нэг хувь орчим ч
                    хүрэхгүй дээ. Нэг, хоёр зуугаад орчим хүн л одоо дээд
                    зэргийн амьдралтай байна ш дээ. Тэн дор нь юу гэх дээр, хэн
                    амьдарч байна вэ гэх дээр Очирбат, Гончигдорж, за тэгээл аа
                    одоо тэр Элбэгдорж, за тэгээл одоо энэ аа нөгөө Дэлгэрмаа
                    гэх мэтийн одоо нэг хоёр зуугаад улсууд байдгийм. Тэд нар л
                    одоо дээд зэргээр аа жаргаж, дээд зэргээр л одоо амьдарцгааж
                    байх шиг байна. Эд нар өнө, өнөөдрийн байдлаар миний бодож
                    байгаагаар болбол эд нар нэг доод зах нь хоёр орон сууцтай,
                    аа тэгээд зуны одоо харштайгай нийлээд гурван орд харштай.
                    Доод тал нь нэг машинтай. Дээд тал нь гурван машинтай ийм л
                    байна. Тэр үед амьдарч байсан улсуудын амьдарч аа эд нар
                    сургууль соёл төгсч байсан тэр үед ажиллаж байсан улсууд
                    болбол өөрийнхөө авч байсан цалингаараа ийм хэмжээний
                    хөрөнгийг худалдаад авчих тийм боломж байхгүй. Тэгэхдээрээ
                    одоогийн энэ залуучууд бол ухаандаа жишээлэх юм бол
                    Гончигдорж гэхэд л Дарханы жимс ногооны аж ахуйн гурван том
                    корпус, том барилга. Дарханы махкомбинат, Улаанбаатарын
                    чихэр боовын үйлдвэр гээл. Гэх мэтчилэнгийн ийм том том
                    үйлдвэр аж ахуйн газруудад хувьцаа оруулсан ч байдаг
                    юмуу.(0-12-16) За тэгээд зарим нэг одоо өөрийнхөө ах дүү,
                    амраг садангууддаа аваад өгцөн ийм л байдгийм. Тэгэхдээр энэ
                    мөнгө хаанаас гарсан бэ? Тэр бол их сонирхолтой. Аа тэрнээс
                    гадна ухаандаа тэр үед ардчилсан хувьсгалын энэ
                    ардчилалынхан гарч ирэхээс өмнө банкиндаа манайх зуун сая
                    төгрөг, зуун сая долларын одоо валютын нөөцтэй байсан.
                    Тэрнийг Бямбасүрэн аа Ганболд, Очирбат нарын одоо хүмүүсийн
                    зөвшөөрөлтэйгээр гадаадын банкуудтай мөрийтэй тоглоом
                    хийгээд, тэгээд л алга болцон. Аа тэрний дараагаар нь мөн
                    улсын банкинд 4.5 тонн алтны нөөцтэй байсан. Тэрнийг яагаад
                    ч юм гадаадад гаргасан. Мөн л Бямбасүрэн, Ганболд, Очирбат
                    гэх мэтийн улсын зөвшөөрөлтэйгээр л улсууд гарсан. Тэр чухам
                    ямар учраас 4.5 тонн аа алт гадаадад гарч, аа алга болсийм.
                    Тэр нь бол одоо хүртэл учир аа … үл ойлгогдох тийм талаар
                    үгүй болсон байдгийм. Тэгээд миний бодлоор болбол юу гэхдээр
                    эдгээрийн аа одоо мөрийтэй тоглоом, 4.5 тонныг гадаадад
                    гаргасан явдлаас бол би дээр дурьдсан улсуудыг ямар нэгэн
                    хэмжээгээр ашиг орлого тэндээс юм олсон байхаа гэж би ингэж
                    боддог. Одоо ч гэсэн ухаандаа ер нь монголын ард түмний
                    амьдрал дээшлэхгүй л байна ш дээ. За энэ юув гэх дээр л янз
                    бүрийн одоо аа … улсууд одоо засгийн газар, улсын их хурлын
                    одоо гишүүдээр сонгогдцон л байж байна. Тэд нарын ихэнх нь
                    болбол яахав бид нар болбол ярихдаа ???? (0-14-19) …
                    иймэрхүү байдлаар энэ ардчилалынхан ийм л аа ажил хийгээд,
                    монголын ард түмний дал наян жилийн дотор, дал ная шахам
                    жилд бүтээсэн бүх эд баялаг, эд агуурсыг л одоо үгүй хийж,
                    үрэн таран хийж, зальт этгээдүүд нь завшиж, аа зарим нэг нь
                    хулгай хийж, ийм журмаар л монголын ард түмнийг, ийм
                    цуглуулсан хөрөнгийг үрэн таран хийсэн юм даа. Аа … тэр үед
                    байгуулагдсан үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд, аа арьс шир,
                    нэхмэлийн үйлд, ноос, арьс ширний үйлдвэрүүд гээд ийм
                    үйлдвэр байсан. Энэ олон үйлдвэрүүдийг 1960-аад оноос хойш,
                    жараад оноос хойш үндсэнд нь аа Зөвлөлт Холбоот улс, Бүгд
                    Найрамдах Чехсол … тийн Чехославак улс, Унгар, Болгар гэх
                    мэтийн улсын тусламжтайгаар цоо шинэ, цоо шинэ үйлдвэрүүдийг
                    барьж байгуулсан. (0-15-50) Энэ үйлдвэрүүд бол тэр үедээ л
                    одоо дээд зэргийн хүчин чадалтай, дээд зэргийн аа шинэ тоног
                    төхөөрөмжөөр тоноглогдсон, ийм үйлдвэрүүд байсан. Аа
                    ардчилалынхан гарч ирээд энэ үйлдвэрүүдийг хоцрогдсон,
                    хоцрогдсон техниктэй, хоцрогдсон технологитой боллоо гэж
                    ингэж хэлээл бүгдий нь устгаал, дотор нь үйлдвэрийн дотор
                    байсан бүх тоног төхөөрөмжүүдийг металл лоом болгоод, тэгээд
                    Орос … Хятад ард улс руу гаргасан. Тэрний мөнгө тэр одоо
                    металл лоомыг гаргасны одоо үнэ мөнгө монголын ард түмэнд ч
                    аа наалдаагүй. Тэнд ажиллаж байсан албан хаагчид, ажилчин
                    ангид ч, ажилчин анги ч одоо тэрнээс хүртээгүй. Аа би
                    бодохдоо юу гэж боддог вэ гэх дээр тэрнээс олсон орлогыг л
                    энэ ардчилалынхан л одоо бүгд л хувьдаа авч завшицгаасан гэж
                    ингэж би боддог. Яг үнэн чанартаа ч тийм юм бий. Нөгөө нэг
                    асуудал бол хувьчлал гэж ингэж гарсан. Тэр хувьчлал гэдэг юм
                    маань юу гэх дээр л мөн л одоо Бямбасүрэн, Ганболд, аа
                    ерөнхийлөгч байсан Очирбат, эднүүдийн санаачлагаар гарсан
                    ийм л юм. Тэр нь юу гэх дээр улаан, цэнхэр тасалбар. Нэг нь
                    450 төгрөгний үнэтэй. Тэгээд тэтгэвэрт, хөгшин настай болсон
                    улсууддаа бол тэрнийг үнэ төлбөргүй өгсөн. За бусдад нь
                    болбол бүгдийг нь 450 төгрөгөөр л одоо худалд, худалдаж
                    өгсөн. За энэнээс бол авсан тэр аа миллиард шахам төгрөг тэр
                    үеийн хүн амын аа ухаан нь манай хүн амынхаа тоогоор ингэж
                    бодоод, ингээд 450 төгрөгөөр бодоход нэг миллиард шахам
                    төгрөг л одоо цугласан байх ёстой. Аа тэр мөнгө хаачсан? Бас
                    л одоо аа энэ ардчилалынханы кармаанд орсон гэж ингэж бод …
                    орсон, орсиймдаа. Хэрвээ дахиад нэг арван жил болсон болбол
                    Монгол улс, Монголын ард түмэн, Улаанбаатар хот гэдэг маань
                    Монголын ард түмний амьдрал их л өөр сайн сайхан, өөдрөг
                    байх байсан. За ардчилалынхан гэхлээр энэ аа одоо цаашдаа
                    хөгжих энэ боломжийг л одоо алдагдуулсан ийм л юм болсийм
                    даа. Ардчилалынхан анх гарч ирэхдээ төв талбай, засгийн
                    газар тойрсон их одоо сүрт жагсаал ингэж гарсан. Хашгирсан,
                    гуугалдсан, Монгол Ардын Хувьсгалт Нам, Монгол … Монгол …
                    ард Монгол улсын засгийн газрыг харааж зүхсэн. Ийм л баахан
                    улсууд гарсан. (0-18-48) Тэр дотор нь удирдагч хэн байсан бэ
                    гэх дээр л одоо энэ Гончигдорж, Зориг. За тэгээл Ганболд,
                    Элбэгдорж гээл одоо энэ Бат Үүл гээл гэх мэтийн энэ улсууд
                    энэ тэрнийг дагасан аль ч учраа мэдэхгүй, юмыг ойлгохгүй
                    баахан залуучууд л ингэж л гарч ирсэн. Тэгээд төв талбай
                    дээр эд нар аа өлсгөлөн зарлаад, засгийн газартай хэлэлцээ
                    хий, хийсэн. Тэнд одоо аа хэлэлцээрийг, хэлэлцээрийн үр дүнд
                    л одоо Монгол ардын, Монголын засгийн газрыг одоо татан
                    буулгасан. Монгол ардын хувьсгалт намыг аа одоо устгах гэх
                    тийм л одоо бодлого шаардлага тавьсан. Тэхдээ Монголын ардын
                    хувьсгал нам бол татан буугдаагүй. Аа Монгол ардын хувьсгалт
                    нам бол өөрчилж шинэчлэгдсэн. Тэр үеэс л өөрчилж шинэчилсэн.
                    Одоо ч гэсэн мөн тэр бодлого шинэчлэлтийг үргэлжлүүлсээр л
                    одоо явж байгаа юм даа. Тэр үед наян, наян ес, ерэн оны үед
                    Монгол улсын засгийн газрын одоо дотор ямар үйл явдал болж
                    байна, ямар асуудлыг шийдэж байна гэдэг явдал өдөртөө бараг
                    тэр цагтаа шахуу л ????(0-20-14) гадагшаа гарч байсан. За
                    энийг одоо хэн хийж байсан бэ гэхдээр л тэр үед засгийн
                    газарт байсан бас л одоо том тушаалын албан тушаалтангууд,
                    сайд нарын зөвлөлийн албат байсан Сүрэн, намын төв хорооны
                    нарийн бичгийн дарга байсан Намсрай, аа … сайд нарын
                    зөвлөлийн орлогч дарга байсан Зардахан нэг тийм улсууд л,
                    улсууд одоо тэрийг гаргаж, гадагшаа мэдэгдэж байна даа гэж
                    ингэж би боддог байсан. Аа мөн чанартаа ч тэр аа улсууд л
                    засгийн газар болж байсан тэр бүх асуудлыг л гадагш нь
                    мэдээлж, цацаж байсан ийм л юм билээ. За даа ингээд больчих
                    уу даа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Арван жилээс эхлээд Их сургууль төгсөөд хорь гучин
                    жил яг социалист систем ...темийн одоо эгнээнд ажиллаж ирсэн
                    хүний хувьд гэнэт одоо ардчилалын тухай иймэрхүү юм, зүйл
                    сонсоход танд ямар сэтгэл төрж байсан? Тэр үеийн хүмүүс,
                    таны үеийн хүмүүс яг юу гэж ярьдаг байсан тухай та
                яриач?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Социализмын үед амьдарч ажиллаж байсан бид нь болбол
                    бүгд тэр үед ажил, тэр үед байсан бүгд хүмүүс бол бүгд л
                    юмыг бүтээх, улс орноо хөгжүүлэх ард түмнээ сайн сайхан
                    байлгах, энэний төлөө л бид нар бүх одоо аа ажил хэрэг,
                    амьдралаа зориулж байсан. Жишээлэх юм бол Улаанбаатар хотыг
                    барилгажуулах асуудал мянга есөн зуун аа ... орон сууцны
                    барилга барих, барилгажуулах асуудал 1961 оноос эхэлсэн.
                    (0-22-17) 61 оноос эхлээд л энэ одоо энэ нэгдүгээр дөчин
                    мянгат, хоёрдугаар дөчин мянгат, тавин мянгатын барилгуудын
                    энэ одоо тэр хундаамыг тэр бүх албан газрууд,
                    Улаанбаатарчууд бүгдээрээ ухаж, хундаамыг нь дууссан. Тэрний
                    дараагаар барилгаа барьсан. Энэ бол асар том ажилаа тиймээ.
                    Тухайлбал ухаандаа хоёрдугаар дөчин мянгатын барилгууд,
                    Тавин мянгатын барилгууд, за энэ одоо баруун одоо тэр аа …
                    одоо Лениний музей гэж бий. Тэрнээс одоо урагших барилгууд,
                    за тэгээл Улаанбаатар хотын аа … гурилын комбинатын барилга,
                    за арьс ширийн үйлдвэрүүдийн том ширний үй … үйлдвэрүүдээс
                    том ширний үйлдвэрийн барилга, аа шевретийн үйлдвэрийн
                    барилга, шевроны үйлдвэрийн барилга гэх мэтийн одоо энэ том
                    том үйлдвэрүүдийн газар шорооны ажил, хундаам мэтий нь одоо
                    ухахаар бүгдээрээ л одоо субботникийн журмаар хийж ингэж
                    ажиллаж байсан. За энэнээс харахад болбол ерөөсөө аа … тэр
                    үеийн ажиллаж байсан улсууд ерөөсөө л аль болохоор л ихийг
                    бүтээх, аль болохоор л сайн сайхныг хийх, ард түмнээ сайн
                    сайхан амьдруулахын төлөө л амьдарч зүтгэж, ингэж явсан нь
                    одоо энэ баримт, аа энэ, энэ … энүүгээр ярьж гэрчилж болох
                    байна. За 1990 он, 89 оны сүүлчээр ардчилсан, ардчилалынхан
                    гэж гарч ирсэн энэ явдал бол бидэнд тэр үед ажиллаж амьдарч
                    байсан, социализмын үед амьдар, аа амьдарч байсан улсуудын
                    хувьд их тийм аа ийм юм болно гэдгийг болно гэ ерөөсөө бид
                    нь тааварлаж мэдээгүй байсан. Ийм болно гэж бид ерөөсөө
                    бодоогүй байсан. За энэ юм болоод бидэнд энэ юм болж эхлэх
                    үед бидний ерөөсөө энэ юм өөдтэй болохгүй гэдгий нь бид нар
                    ойлгосон. Энэ ч бас батлагдсан. Энэ аа бидний тэр бодож
                    байсан тэр юм болбол өөдтэй юм болохгүй гэдэг нь батлагдаж,
                    одоо хүртэл одоо тэр нь хэвээр л явж байна. Монголын ард
                    түмний гуч дөчөөд шахуу хувь нь ядуу амьдралтай хэвээрээ л
                    байна. Юмны үнэ өдөр болгон өсч л байна. Нефтийн, бензин
                    тосны үнэ өдөр, аа өдөр болгон өсч л байна. Өдөр цаг
                    минутаар өсч л байна. Бидний үед ийм байгаагүй. Бидний үед
                    улс чинь үнийн бодлоготой. Үнийн бодлогоороо одоо аа дотоод
                    аа гадаад дотоод ???? (0-25-12) барааны үнийг хатуу барьдаг
                    байсан. Хүнсний барааны үнийг хатуу барьдаг байсан. Валютын
                    асуудлыг хатуу барьдаг байсан. Үнийн бодлого хатуу барьдаг
                    байсан учраас бидний үед тийм юм байгаагүй. (0-25-24) Одоо
                    тэхэд үнийн бодлого гэдгийг улс, улс аа засгийн газар, улс
                    маань тавиад туучихсан. Валютынхаа бодлогыг тавиад
                    туучихсан. Ийм нөхцөлд одоо үнэ гэдэг чинь галзуурч байна ш
                    дээ. Одоо аа зах дээр нэг килограмм мах 3500, сүү тараг
                    гэхэд л зургаа долоон зуун, долоон зуун төгрөг. Аа бидний
                    үед ийм байгаагүй. Ийм нөхцөл байдал, за тэгээд хүмүүсийг
                    ажилтай болгоно гээл ингэж яриад байдаг. ??? (0-25-57)
                    үйлдвэрийг авна л гээд байдаг. Тэр байгуулсан юм нь ч
                    байхгүй. Нэгэнт ажлын байр байхгүй болоход, үйлдвэр юмнууд
                    нь байхгүй, хөгжөөгүй болохдээр чинь яаж хүмүүс ажилтай
                    болохов. Яаж хүмүүс амьдралын аа амьдрал нь сайжрахав.
                    Амьдралыг нь сайжруулах, хүмүүсийг ажилтай болгохын тулд юу,
                    эхлээд юу хийхэв гэхдээр эхлээд ажлын байр, үйлдвэрүүдийг
                    бий болгох хэрэгтэй. Үйлдвэрүүдийг бий болгож байж хүмүүс
                    ажилтай байна. Хүмүүс ажилтай болж байж хүмүүсийн амьдрал,
                    цалин мөнгө авна. Хүмүүсийн амьдрал ярьж болно. Энэ юм
                    байхгүй. Зүгээр л одоо хүмүүсийг ажилтай болгоно, амьдралыг
                    сайжруулна, үйлдвэр хөгжүүлнэ гэж яриад байдаг. Үүний оронд
                    юу гэж ярих ёстойв гэх дээр одоо байгаа үйлдвэрүүдийн хүчин
                    чадлыг сайнаар ашиглах, байж байсан үйлдвэрүүдийг сэргээн
                    босгох ийм аа ажил хийх хэрэгтэй байгаа юм л даа. Үүний тулд
                    яахав гэх дээр одоо хуучин ажиллаж байсан үйлдвэрүүдийн
                    тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, бүгдийг нь одоо нэгмөсөн
                    шинэчлэж чадахгүйм. Жил жилийн одоо ухаандаа аа улсын
                    төлөвлөгөөнд оруулаад тийм үйлдвэрийг, тийм үйлдвэрийг
                    сэргээн босгоно, тийм үйлдвэрийг сэргээн босгоно, тийм тийм
                    тоног төхөөрөмжүүдийг авч, энэний үндсэн дээр үйлдвэрийг
                    сэргээгээд ажилчдыг, хүмүүсийг ажилтай болгосны үндсэн дээр
                    л хүмүүсийн амьдрал сайжирна уу гэхээс ухаандаа аа ажилтай
                    болгоно, жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулж байж ажилтай
                    болгоно гэдэг бол энэ бол ерөөсөө шал худлаа юм байхгүй юу
                    даа. Ингэж хүнийг хуурч байхын хэрэг ерөөсөө байхгүй ш дээ.
                    Миний сэтгэгдэл одоо иймэрхүү л байна. (0-27-41)
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр үед Монголд картын систем гэж нэг айхтар юм гарч ирсэн ш дээ.  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийн.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэрэнд орох нөхцөл ер нь социализмын үе, үеэс бүрдээд эхэлчихсэн байсан биш гэж бодож байна уу та?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй. Тэр чинь гэв гэнэтхэн л гарч ирсэн асуудал ш
                    дээ. Тэр ардчилалынхан гэдэг чинь гэв гэнэтхэн л гарч ирсэн
                    ш дээ. Гэв гэнэтхэн гарч ирээл бүх хоршоо худалдаа, улсуудын
                    ард түмний цуглуулсан бүх хөрөнгийг л нэгмөсөн алга болгоол
                    өгсөн ш дээ. Тэгэхлээр чинь яаж аа улс нь өөртөө аа
                    удирдлага байхгүй болцон, мөнгө төгрөг санхүүгийн юм байхгүй
                    болцон ийм нөхцөлд чинь яаж хоршоо худалдаа юмтай байх юм.
                    Байхгүй ш дээ. Тэр чинь юу нь дуусна ш дээ. Хүмүүсийн
                    хэрэгцээтэй юмыг аваад дуусна. Аа улс чинь тэрнийг дахиад
                    гадаадаас худалдаад авчих мөнгө байхгүй болцон ийм нөхцөлд
                    чинь яаж хоршоо худалдаа, юмтай байх юм. Аа тэрний тулд л
                    жаахан, байгаа нэг жаахан махныхаа нөөцийг л хүргэхийн тулд
                    л махаа, мах идэх уух юм, аа мах хүнснийхээ зүйлийг
                    хүргэхийн тулд л картын систем гарч ирсийм ш дээ. Тэгээд тэр
                    картын систем чинь удаа ч үгүй ш дээ. Тэгээл байхгүй болсон.
                    Аа тэгээд ухаантай аа залуучууд, ухаантай залуучууд зөндөө
                    байна л даа. Сайхан залуучууд нь тэр ер нь болохоо байлаа
                    гэхээн, гэдгийгээ мэдэхдээ зэрэг урд хөрш, хойд хөрш руугаа
                    ард түмнээ тэжээх, ард түмнийхээ аа тэжээх ийм зорилгоор л
                    ганзагын худалдаа хийж л, урдаас аа янз бүрийн бараа
                    материал, хойд зөвлөлт холбоот улсаас янз бүрийн бараа
                    материал оруулж, ингэж л амь залгуулсан ш дээ. Түүнээс энэ
                    залуучууд, ардчилсан залуучууд, ардчилалынхан гарч ирээд
                    тэрнийг бий болгоцон юм ерөөсөө биш. Эднүүд бол тэд нар юу ч
                    хийгээгүй. Эд нар болбол иддэг, уудаг л тийм л юм улсууд
                    байсан. Хэрэглэгч нар л байсан. Аа жинхэнэ тэр юмыг хийсэн
                    улсууд чинь жирийн нэг залуучууд, ухаантай залуучууд л энийг
                    одоо ганзагын наймаачин гэж ингэж нэрлэж байсан. Тэр л
                    залуучууд хийсэн. Харин тэр залуучуудад харин баярлаж явах
                    хэрэгтэй гэж би боддог. За тэр үеийн байдал гэвэл аа байдал
                    гэвэл тийм байсан. Аа одоогийн байдал гэвэл одоо бол ер нь
                    аа хүмүүсүүд юм л бол одоо жагсах нь жагсаал цуглаан хийдэг,
                    өөрт н л одоо таалагдаагүй бол жагсаал цуглаан хийдэг.
                    (0-30-25) Өлсгөлөн зарладаг. Аа бүр ч одоо сүүлээрээ болохоо
                    болиод засгийн газрынхаа ордонг одоо чулуу модоор шиддэг,
                    хэмхэлдэг ийм аа болчихож. Бүр сүүлээр одоо байчихаад юм л
                    бол одоо аа тэр засаг төр тэрэнд нь оролцоогүй байхад
                    өөрснөө дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, болох
                    болохгүй юмтай хэлэлцээ энэ тэр хийж мөнгө төгрөгөө
                    хадгалуулчихаад тэр нь дараагаар нь дампуураад ингэсэн
                    нөхцөлд л ерөөсөө л одоо энэ засгийн газрыг буруугаас болж л
                    аа ийм явдал болж байна. Засгийн газар энэ талаар бидний энэ
                    хохирлыг арилгаж өгөх, бидний гомдлыг арилгаж чадахгүй бол
                    бид нар ерөөсөө аа … жагсаал цуглаан өлсгөлөн зарлана гэж
                    ингэж иймэрхүү хэлбэрт ор, ордог болжээ. Ялангуяа одоо энэ
                    Батзандан ч гэдэг юмуу, Магнай ч гэдэг юмуу, одоо Ганбаатар
                    ч гэдэг юмуу. Үгүй эд нар чинь одоо арай нэг энэ тэмцэж
                    болно л доо. Эднүүдийн хэлж байгааг би бол тэр үнэн аа юм ч
                    бий. Тэрний завсар л залилан харштай юм ч бий. Аа ах … тэр
                    нэг одоо аа хэрэглэх тийм ч юм аа хэлж болохгүй тийм ч зүйл
                    одоо эд нарыг ярьж байна. Тийм болох учраас би бол одоо энэ
                    залуучуудын одоо энэ хийгээд байгаа тэмцлийг би болбол тэд
                    нар тэмцлийнхаа энэ хэлбэрийг өөрчилж, яриа хэлэлцээний
                    замаар асуудлыг шийддэг болоосой гэж ингэж боддог. Үнэндээ
                    энэ болбол өсөх, гаднаас харах харахад ч гэсэн үзэсгэлэнгүй.
                    Тэднүүдийн чинь дотор ингээд сайн дотор нь ороод ингээд харж
                    байгаа хүн болбол тэр дотор чинь өнөө аа траншейны улсууд,
                    өнөө архичингууд, өнөө хулгайчингууд тэр дотор явж байна,
                    явж л байдгийн байна лээ ш дээ. Тэгээд иймэрхүү янзаар
                    хүмүүсийг аа одоо ингэж үймүүлж, турхирч, ингэж байхад, байх
                    нь болбол зүгээр жирийн одоо хүмүүст их зовлонтой. Эвгүй
                    сэтгэгдэл, за гадны хүн харахад ч гэсэн энэнд одоо муухай
                    харагдах ийм л харагдаж байдаг, ийм л юм байх юм бол. Одоо
                    тийм болох учраас энэ залуучууд энэ одоо тэмцлийнхээ энэ
                    хэлбэрийг арай нэг өөр болгож, арай нэг соёлч маягаар энэ
                    тэмцлээ явуулдаг болбол аа хэлэлцээ, ярианы шугамаар тэмцлээ
                    явуулдаг болбол урьд нь ч гэсэн арай нэг өөр байх. аа болуу?
                    Арай нэг цэвэрхэн соёлтой харагдах болуу гэж би ингэж л
                    боддог. Тэгэхдээ би эднүүдийн одоо энэ тэмцлийг бол би
                    үнэндээ миний хувьд бол би дэмждэггүй. (0-33-04) Яагаад
                    гэвэл би түрүүн хэлсэн. Учир шалтгааныг нь. Эд нар
                    тэмцлийнхээ арга хэлбэрийг л өөрчлөхгүй, энэ чигээрээ
                    байгаад бол энэ, энүүгээрээ ерөөсөө юунд ч хүрч чадахгүй. Аа
                    ганцхан энийг аа хэлэлцээрийн шугамаар уулзах, ярилцах, хоёр
                    гурван талаасаа уулзаж, нийлж ярилцах, зөвлөлдөх ийм маягаар
                    л аа одоо ажлыг шийднэ үү гэхээс биш хэмхлэх, одоо хашгирч
                    гуугалсан, олон түмнийг үймүүлсэн, олон түмнийг турхирсан,
                    ийм хэлбэрээр болбол ийм юманд амжилтанд хүрэхгүй гэж би
                    ингэж боддог. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ардчилал эхлээд Жасрайгийн засгийн газрын үед энэ
                    хорьдугаар тогтоол гэж гарсан ш дээ. Тэр үед та яаж хүлээж
                    авсан бэ?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Жасрайгийн засгийн газарт, онц газрын үед ар,
                    хорьдугаар тогтоол гэж гараагүй юм. Бямбасүрэнгийн засгийн
                    газрын үед хорьдугаар тогтоол гарсан юм. Аа хорьдугаар
                    тогтоол Бямбасүрэнгийн засгийн газрын үед хорьдугаар тогтоол
                    гарсан энэ юм болбол юу гэхдээр л өөрийнхөө үндэсний валют,
                    төгрөгийнхөө худалдан авах чадварыг, чадварыг унагаагаад аа
                    гадаадын хатуу валютыг одоо ханшийг өсгөөд, за тэгээд
                    өөрсдийнхөө хадгаламжийг маш их өсгөөд, ингэсэн л, өөрөөр
                    хэлбэл үндэснийхээ валютын худалдан авах чадлыг унагасан ийм
                    л тогтоол болсон. За энүүгээр хэн завшсан бэ гэх дээр л мөн
                    л тэр үед байсан одоо засгийн газрын одоо том ерөнхий сайд
                    байсан Бямбасүрэн, за тэгээл тэрний орлогч, за тэгээл тэр
                    үед байсан одоо зальтай, аа шунахай тийм этгээдүүд л тэр үед
                    завшсан. Тэр үед чинь одоо эдэн чинь өөрийнхөө хадгаламжийг
                    хоёр гурав хуваагаад л, хадгаламжинд их ч мөнгө хийсэн. Аа
                    тэр мөнгөө хоёр гурав хуваагаал, тэгээл аль хадгаламжийн хүү
                    ихтэй газар нь аваачиж мөнгөө хийгээл, ингээл одоо хийсэн ш
                    дээ. Тэгээл төгрөгийн худалдан авах чадал чинь тэр үед чинь
                    ... ээс л буураал, тэгээл одоо нэг төгрөг, нэг доллар чинь
                    одоо 1170, 1180 орчим төгрөгөөр л нэг долларыг бид нар
                    худалдаж авч байна ш дээ. Ийм л байдалд хүрсэн. Өөр одоо
                    хорь дугаар тогтоол гэдгээр ерөөсөө аа Монгол улсад,
                    Монголын ард түмэнд хорьдугаар тогтоолоор л ер нь нялзсан юм
                    нэг чиг байхгүй. Жирийн ард түмэн. Аа эд нар л өөрснөө л
                    одоо баяжсан ийм л тогтоол гарсан. (0-35-57)
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ардчилал эхлэнгүүт тухайн үед байсан зөвлөлтийн
                    цэргүүдийг хөөж гаргасан гэж ярьдагийн. Тэр чухам ямар
                    учиртай юм. Ямархуу байдалтай та нар хүлээж авч байсан?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аа. Тэр үед яахав аа Булган, Дорноговь, Дорнод,
                    Дорноговь гэсэн ийм нэг Зөвлөлтийн цэргийн ангиуд байсан. Аа
                    Улаанбаатарт Зөвлөлтийн цэргийн барилгын ангиуд байсан. Эд
                    нар бол манай бүтээн байгуулалтанд л тус хүргэж байсан. Асар
                    их юм барьж өгсөн. Одоо энэ Улаанбаатарын аа одоогийн энэ
                    том том том орон сууцны барилгууд эд нар болбол яг тэр
                    Зөвлөлтийн цэргийн барилгын цэргийн цэргүүд л бидэнд барьж
                    өгсөн. Өөрөөр хэлбэл, аа тэр улсууд л бидэнд барьж өгч, ийм
                    юм бий болгосон. За ерөөсөө Улаанбаатар болбол 1954 оноос
                    эхэлж барилгажсан. Орон сууцныхаа барилгыг эхэлсэн. Эхлээд
                    бол хятадууд барилга барьж байсан. За тэгээд 1960-аад онд
                    Монгол Хятадын харилцаа муудсан. Энэ үеэс эхлээд Хятадууд
                    өөрийнхөө ажилчдыг татаж авсан. Аа зарим хэсгий нь ч манайх
                    хүчээр одоо Хятад улс руу гаргасан. За тэрний дараагаар
                    Зөвлөлтийн барилгын нэг, хоёр, гуравдугаар трест гэж гурван
                    том трест ажилласан. За энэ гурван трестийн аа ... тэр
                    барилгын хоёрдугаар трест гэдэг болбол юу гэх дээр орон
                    сууцны барилга барьсан. Ийм л барилга л барьж эхэлсэн. Ийм л
                    таван ... энэн дээр бол яахав энгийн ажилчид ч байсан. Аа
                    жинхэнэ барилгачид барихаар нь болбол цэргийн барилга,
                    барилгынхан ажилласан. Ийм л байгаа. За эднүүдийг мянга есөн
                    зуун ... аа жараад оны, жаран гурав, дөрвөн оны үеэс эхлээд
                    одоо энэ ардчилалынханы турхирсан залуучууд, ухвар мөчид
                    муутай залуучууд одоо эднүүдийг хөөцчихсөн л дөө. Ухаан нь
                    Эрдэнэт ч гэсэн, Чойбалсан ч гэсэн гудамжаар явж байсан хоёр
                    оросыг очоод нэг монгол залуучууд юмуу, хоёр гурван
                    залуучууд очоод чи хэзээ гарах гэж байна? Чиний байрыг одоо
                    би авна. Чи бушуу эндээс зайл аль гэж. Энэ бол Чойроос
                    сонсож байсан. Эрдэнэтэд би нэг ажлаар явж, явж байсан. Тэр
                    үед Эрдэнэтийнхэн чинь одоо аа Монгол ажилчид байсан.
                    Тэрнээс гадна Зөвлөлтийн барилгын тэр үед чинь өнөө улсууд
                    тэнд ажиллаж байсан ш дээ. Тэгээд одоо ингээд нэг өглөө
                    гараад тэр аа ... Эрдэнэтийн намын хороон дээр очих ажилтай
                    байсан. Тэнд ажилтай явж байсан. (0-38-55) Тэгэхэд нэг хоёр
                    гурван залуучууд ажил руугаа явж байсан хэдэн орос аа
                    ажилчид барилгачингууд дээр очоод тэд нар тэгж ярьсан ш дээ.
                    Хөөе Иван, чи одоо хэзээ явах гэж байна? Чи бушуухан
                    зайлаач, яваач. Би аа чиний одоо сууж байгаа орон сууцанд би
                    орох болсон гэж. Нэг иймэрхүү юм болбол одоо ганцхан
                    Эрдэнэтэд ч биш. Булганд ч бас тийм, тийм л байгаа. Булганы
                    чинь тэнд чинь бас нэг цэргийн том анги, Эрдэнэтийн одоо
                    барилгын ангиас гадна чинь тэнд чинь нэг том анги байсан ш
                    дээ. За тэгээд Чойбалсанд байсан. Дорнод. Тэнд байсан. За
                    энэ урагшаагаа энэ Чойрд одоо цэргийн ангиуд байсан.
                    Улаанбаатарт чинь одоо аа Зөвлөлтийн цэргийн аа ангиуд
                    байсан. За эд нар болбол яахав дээ. Тэгээд тэд нар нэгэнт л
                    улсууд нь тийм болж байхад бас хүн чинь хөөгөөд байхад чинь
                    хэцүү ш дээ. Аягүй бол тэднүүдийг чинь зоддог, нүддэг. Зодох
                    гээд байдаг. Айлгадаг, сүрдүүлдэг, ийм нөхцөлд хэн гуай ч
                    гэсэн тэгж муу муухай дуул, дуулуулаад, зодуулчих гээд,
                    нүдүүлчих гээд ингээд байхдаа хэн ч дургүй, дуртай байхгүй ш
                    дээ. Ийм болох учраас эд нар болбол зөвлөлтийнхөн бол яахав
                    хоёр засгийн газрын хооронд яахав хэлэлцээр байсан л байх.
                    Дуртай дургүй ч тэгээл одоо явахаас өөр аргагүй болсон ш
                    дээ. Байх, энд байх тийм нөхцөл байхгүй болсон. Тэгээд
                    явцгаасан. Тэгээл тэднүүдийн энэ орон сууц, ухаандаа энэ
                    хэрэглэж байсан одоо орон сууц, одоо эд аж ахуйн, аа аж
                    ахуйн барилга байшингууд тэр чигээрээ л манайд хоцорсон. Аа
                    нэг хэсгий нь манайхан аа хүлээж авч яахав аа … зальтай нэг
                    нь хо, хоёр гурван орон сууц, бүхэл бүтэн орон сууцны нэг
                    подезыг авч, одоо энэ аа хэн билээ? … Нөгөө аа энч байгаа
                    өндөрийг барьсан чинь … Энхболд. З.Энхболд. Энэ хүртэл одоо
                    энэ Зөвлөлт, зөвлөлтийн цэргийн барьж байсан аа зөвлөлтийн
                    цэргийн офицеруудын байрлаж байсан байшингийн нэг подездыг
                    тэр чигээр нь л авсан ш дээ. Үгүй энэ чинь, үгүй тэр чинь
                    одоо даанч дээ энэ чинь. Тийм юм байж болдог юмуу? За тэгээл
                    аа үлдсэн хэсгий нь яасан бэ гэхдээр л өнөө хулгайчингууд
                    чинь л хаалга, цонх одоо тэр л шал, мод энэ тэрийг чинь
                    бүгдий нь буулгаж аваад, нэг хэсэгий нь эвдсэн. Аа нэг
                    хэсгий нь яахав нөгөө орон сууцгүй байсан улсууд нь орон
                    сууцанд тэнд одоо ямар ч зөвшөөрөлгүй ороол, тэгээл ингээд
                    байсан. (0-41-27) Тэрнийг гаргах гэж хичнээн явдал болсон.
                    Нэг хэсгий нь гаргачихсан. Аа нэг хэсгий нь яахав тэгээл тэр
                    орон сууцанд нь үлдээгээл, ингээл гарсан. Налайхын тэнд
                    байсан цэргийн ангийн барилгуудыг устгаж байгаад тэгээд
                    дууссан. Энэ Чойрт байсан цэргийн ангийн анги аль ангийн
                    барилгууд тэр бол ерөөсөө юу ч байхгүй балгас болсон.
                    Булганд байсан тэнд нэг том дивиз байсан. Тэнд байсан аа
                    дивизийн барилга, орон сууц, тэр л ахуй хангамж, одоо тэр
                    цэргийн казарм, энэ тэрүүгээр чинь л одоо тэднүүд бас юу ч
                    үгүй сүйдэж байсан. Налайхын энд байсан одоо нисэх онгоцны
                    дромын хойд талд байсан орон сууцны барилга, ахуй хангамжийн
                    барилга байсан. Бас сүйд хийгээд л хаясан. Ийм л юм болсон ш
                    дээ. Одоо ар … энэ ардчилалынхан одоо хамгийн мундаг хийсэн
                    юм нь одоо тэр ш дээ. Монголын ард түмэнд одоо ерөөсөө тэнд
                    ерөөсөө юм хийгээгүй. Би болгосон … бий болгосон байсан юмыг
                    нь л устгасан л болохоос одоо эд нарт бол хийчихсэн юм
                    ерөөсөө байхгүй. За эднийхэн дотроос яахав тэр
                    Санжаасүрэнгийн Зориг гэдэг залуу байсан. Тэр болбол хэрвээ
                    тэр залуу аа байгаад, амьтаны гарт, хүний гарт үрэгдчихаагүй
                    байсан бол тэр болбол аа харин нэлээн их зүйлийг хийж,
                    нэлээн зөв юм хийх байсан байхаа гэж ингэж боддог. Тэр хүн
                    болбол Зөвлөлт Холбоот Улсад сургууль төгссөн. Аа оросын аа
                    сургуулийг төгссөн. Оросын одоо аа … ахуй амьдрал, орос хэл,
                    орос одоо соёлыг сайн мэддэг ийм хүн байсан. Тэр хүн болбол
                    хэрвээ тэр чигээрээ байгаад ч юмуу, ер, ерөнхий сайд,
                    алагдчихаагүй ерөнхий сайд ингээд байгаад байсан бол тэр хүн
                    болбол нэлээн зүйлүүдийг хийх ёстой байсан байх гэж ингэж
                …</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та яагаад тэгж бодож байна?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр яагаад тэгж бодож байгаа юм гэх дээр ... Тэр үед
                    бас л энэ төрийн ордонд бас л их л одоо тийм янз янзын чимээ
                    шуугиан, яриа хөөрөөн их гарч байсан. Өрсөлдсөн ийм явдал их
                    гарч байсан. Аа тэр үеэр болбол ерөнхий сайдыг хэн болгох вэ
                    гэдэг ийм асуудал тавиг, аа яригдаж байсан байх. Тийм ч
                    учраас тэр асуудал аа асуудалд хамгийн одоо боломжтой хүн
                    хэн байсан бэ гэхдээр Санжаасүрэнгийн Зориг байсан. Аа тэр
                    хүн болбол аа хэрвээ тэр орой, тэр шөнө алагдаагүй бол
                    маргааш нь тэр хүн сайд болох бүрэн тийм зам нээгдээд
                    байсан. Аа тэгээд тэр хүн болбол сайд болж чадаагүй. Сайд
                    болохоосоо хэдхэн цагийн өмнө бусдын гарт амь үрэгдсэн.
                    (0-44-29) Ийм л юм болсон юм. Тэр хүн болбол Санжаасүрэнгийн
                    Зориг болбол Оросын ард түмэнтэй харилцах харилцаа, Оросын
                    ард түмэнтэй харилцаж байсан харилцаа өнгөцхөн аа ах дүүгийн
                    харилцаа, энэ, энийг бол сайн мэддэг ийм хүн байсан. Тийм
                    болох учраас одоо тэр үеийн залуучууд , ардчилалынханы зарим
                    нь өнгөцхөн үзэж байсан шиг тийм үзэл бодлыг тэр хүн бас
                    зөвшөөрдөггүй байсан. Хэрвээ тэр хүн гарч ирсэн болбол аа
                    зарим нэгэн одоо тэр үеийн ардчилалынхан гэж ярьж байсан тэр
                    улсуудад, -ынханд нэлээн том цохилт болох байсан байхаа.
                    Тийм болох учраас тэр хүн бусдын гарт нас барсаан гэж би
                    ингэж боддог. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Таны муулаад байгаа ардчилсан намынхан биш одоо хувьсгалт нам төр барьж байна ш дээ.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За.  </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Хувьсгалт нам одоо таны хүсч байсан шиг тийм улс, тийм тэр хэмжээнд улс орныг аваад явж чадаж байна уу?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Монгол Ардын Хувьсгалт Нам болбол аа ... одоо
                    өөрийнхөө үед Монголын ард түмэнд хэрэгтэй зүйлийг хийж
                    байсан. Бүх зүйлийг хийж байсан. Бүх зүйлийг удирдан зохион
                    байгуулж байсан. Тийм нам. Монгол улсыг аа тусгаар
                    тогтносон, Монгол улсыг аа Монголын ард түмнийг сайн сайхан
                    амьдралтай болгохын төлөө тэмц, тэрний төлөө ч их хийсэн ийм
                    нам. Одоогийн аа байдлаар яахав монгол ардын хувьсгалт нам
                    төр барьж байна л гэж байгаа юм. Энэ чинь Монгол ардын
                    хувьсгалт нам дараагаар ... одоо төр бариагүй байгаа ш дээ.
                    Энэ чинь олон одоо намууд, энэ зөвшилцсөний үндсэн дээр ...
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Олонхи нь хувьсгалт нам байгаа. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Олонхи нь хувьсгалт нам. Тэгэхдээ тэнд чинь аа
                    нөгөөдөх аа үндсэн хууль дээр заасан ёсоор ийм аа тэр
                    хэмжээнд хүрээгүй байгаа ш дээ. Олонхийн. Дөч, дөчин нэгээс
                    дээш болоод ирэх дээр зэрэг чинь тэр чинь ухаандаа олонхи
                    болж, Монгол ардын хувьсгалт нам дангаараа засгийн эрх мэрх
                    ийм боломжтой. Тэр болоогүйгээс одоо чинь холимог засгийн
                    газар л гэж яв, болж байна ш дээ. (0-46-59) 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгвэл 2000-аас 2004 оны хооронд хувьсгалт нам дангаараа …</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэгсээн. Тэр бол, тэр үед хувьсгалт нам дангаараа аа
                    засгийн эрх барьж байсан үед, бас тэр үед сэргэлтийн үед
                    байсан. Аа тэгээд тэр сэргэлтийн үе байж байсныг л аваачаад
                    эд нар яасан бэ гэх дээр л ухаандаа арван хувь л болж байсан
                    ш дээ. Аа үйлдвэрлэлийн, манай үйлдвэрлэлийн ахиц. Одоо аа
                    үйлдвэрлэлийн маань одоо хурдац, одоо улсын төсөвд эзлэх
                    хувь, гээл ингээд ярихад чинь ухаандаа арван хувьд л хүрч
                    байсан ш дээ. Тэр чинь одоо өөрчлөгдөөд л, одоо Элбэгдоржийн
                    засгийн газар буу, хүрээд ирсэн. Тэр маань зургаан хувь
                    болоол буурцан ш дээ. Тэгэхдээр чинь ямар байна даа. Энэнээс
                    харагдаж л байна ш дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэд нар санаатайгаар тэгж байна уу, аль эсвэл ямар нэгэн алдаа байна уу?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Алдаа чиг л байна л даа. Алдаа ч гэсэн ухаан нь одоо
                    аа Монгол ардын хувьсгалт намын одоо зарим зүтгэлтэнгүүд,
                    зарим одоо аа удирдлагууд ч гэсэн ... тэднүүдийн дотор алдаа
                    чиг л байж байна, байж л байна. Ардчилсан намын мөн тэр
                    алдаа чиг л байж, байж л байна. Аа тэгэхдээ энэ дотор ухаан
                    нь манай энэ аа төрийн байгууллага, одоо энэ их хурал, энд
                    сонгогдож байгаа энэ улсууд маань бүгд намын төлөөлөлтэй, аа
                    тэгээд тэрнээс гадна бүгдээрээ энэ чинь том том фирм, одоо
                    том том компани, одоо юу ч гэдэг юм. Ийм юмны эзэн улсууд.
                    Нэгэнт ийм улсууд засгийн эрхэнд орцон улсууд чинь эд нар
                    болбол ард түмний төлөө хэзээ ч бодохгүй. Эд нар бол
                    өөрийнхөө тэр л одоо эрх а ... эрх ашгийг хамгаалж л, тэр
                    фирмийнхаа эрх ашгийг л хамгаалж л, өөрийнхөө эрх ашгийг
                    хамгаалж л, энэний тулд л ажиллана. Ийм болох учраас
                    эднүүдийн хийж байгаа энэ хууль дүрэм болбол мөн л эднүүд,
                    зөвхөн өөрийнхөө эрх ашгийг л хамгаалсан ийм л хууль дүрмийг
                    л, хууль-ийг л батална. За үүнтэй холбогдуулаад яах ёстой вэ
                    гэх дээр ирээдүйд, улсын их хурлын одоо аа одоо гишүүн,
                    засгийн газрын гишүүдийг бол яах ёстойв гэх дээр жинхэнэ ард
                    түмний дотроос, эх орноо гэсэн ард түмнээ гэсэн, улс эх
                    орноо гэсэн энэний төлөө бодддог тийм хүмүүсийг ард
                    түмнийхоо дотроос бол сонгож олох хэрэгтэй. Энэ одоо эрхтэн
                    дархтангууд, энэ одоо том том үйлдвэрийн эзэн, энэ одоо том
                    том компаниудын эзэн эднүүдээс, тэр улсын их хурлын гишүүд,
                    засгийн газрын одоо бүрэлдэхүүнд оруулахгүй байх, байх л юм
                    болбол улсууд арай өөрчлөгдөнө. (0-49-41) Үгүй ээ одоо хар л
                    даа. Гүндалай гээл нэг амьтан өөрийнхөө ашигны төлөө бол
                    одоо бүр улаан цайм хөөцөлдөж байна. Жаргалсайхан гээл нэг
                    амьтан өөрийнхөө эрх ашгийн төлөө Жарга … улаан цайм л
                    хөөцөлдөж байна. За тэгээл одоо тэр аялал жуулчлалын
                    яамныхан, за тэгээл байгаль орчны яамны сайд гээл одоо
                    ингээд тэд нар чинь улаан цайм л өөрийнхөө төлөө л ажиллаж
                    байна ш дээ. Энэнийхээ төлөө л тэр хуулиа гаргана. Аа
                    түүнээс биш Монголын ард түмний төлөө ард түмнийхээ сайн
                    сайхны төлөө цалин хөлсийг нь нэмэгдүүлэхийн төлөө эд нар
                    ерөөсөө ажиллахгүй. Өөрийнхөө л эрх ашгийн төлөө л ажиллана.
                    Одоо ч гэсэн тийм л аа өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л
                    хөөцөлдөөд байгаа нь одоо хүртэл харагдаж л байгаа ш дээ.
                    Бидэнд мэдэгдэж л байгаа ш дээ. Тийм болох учраас ирээдүйн
                    одоо Монгол улсын аа засгийн газарт Монгол улсын их хурал-ын
                    одоо гишүүдийг сонгож бий болгохдоо жинхэнэ ард түмэн, тэр
                    дотроосоо юу гэх дээр малчины төлөөлөлийг, ажилчин ангийн
                    төлөөлөгч, соёл боловсролын, шинжлэх ухааны байгууллагын
                    төлөөлөгч, энгийн аа одоо эрүүл мэндийн одоо ажилтаны
                    төлөөлөгч, за соёл боловсролын албыг төлөөлөгч, хөдөө аж
                    ахуй одоо юмуу, за газар тариалангийн –ийн төлөөлөгч нарыг
                    оруулдаг. Хуучин тогтолцоонд тийм төлөөлөл байсийм ш дээ.
                    Одоо тэгэхдээр зэрэг чинь тийм төлөөлөл байхгүй. Бүгдийг нь
                    аваачаал худалдаачин, хуучин биднүүдийг залилж мэхэлж байсан
                    тийм аа шунахай зальтай этгээдүүдийг бүгдий нь авчраал
                    тавьчихсан ш дээ. Эд нар болбол хэзээ ч ард түмний төлөө аа
                    юм хийхгүй. Дандаа өөрийнхөө ашиг эрхийн төлөө л юм хийнэ.
                    Эд тийм зорилгоор ч эднийхэн одоо ажиллаж байгаа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ер нь тэгээд ардчилсан нам, хувьсгалт нам хоёр аа
                    Монголын төрийг голлож барих хоёр хүчний хувьд Монголын
                    ирээдүй таны зүгээс ер нь ямархуугаар төсөөлөгдөж
                байна?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Чойжамц</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Би болбол ардчилсан намыг их монголын ирээдүйг аваад
                    явчих тийм аа энэ одоо боломж байхгүй гэж бодож байгаа. Аа
                    харин Монгол ардын хувьсгалт намын, намд бол тийм юм байна.
                    (0-52-00) Аа тэгэхдээ Монгол ардын хувьсгалт намын дотор янз
                    бүрийн хүмүүс бий. Тэднүүдийг л цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд би
                    хэлж байна ш дээ. Жинхэнэ одоо аа энэ засгийн газар за одоо
                    энэ их хурлыг бий аа сонгож, одоо бий болгохдоо л жинхэнэ
                    ард түмэн, жинхэнэ ард түмний дотроос л одоо сонгож бий
                    болгох. Тэгвэл л одоо Монголын ард түмний төлөө тэр ард
                    түмнээсээ сонгогдсон тэр улсууд чинь … ажиллана. Аа
                    түүнээсээ одоо энэ том том үйлдвэр, баячуудын, баячууд гэж
                    байгаа, одоо энэ баячууд гэж байгаа хүн чинь ??? (0-52-41)
                    хоёр зуугаад хүн байдгийн ш дээ манайд. Хоёр зуугаад хүн.
                    Тэд нар тэгэхэд чинь одоо энэ их хурлын депутатууд, энэ
                    засгийн газрын одоо аа зарим яамдуудын сайд, одоо
                    гэхмэтчилэн. Тэгээл энэ засаг захиргааны байгууллагуудад
                    ажиллаж байгаа энэ улсууд эд нар чинь л нэг хоёр зуугаад хүн
                    л байдгийн ш дээ. Тэр л одоо бүхнийг захирч, тэр ул, бүхнийг
                    өөртөө авч байдаг ийм л улсууд болчоод байна ш дээ.
                    Эднүүдийг л үгүй болгосон цагт л тэр хуваарилалтын системд ч
                    оруулна, цалин систем юу аа өөр болно. Одоо гарч байгаа
                    хуулиудыг хар л даа. Гэтэл татварын хууль гээл байна. Орон
                    сууцны хууль байж байна. Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль
                    гээл байна. За тэгээл янз бүрийн татвар. Эд нар чинь юу болж
                    байна гэх дээр эцсийн эцэст дандаа ард түмний эсрэг.
                    Монголын ард түмний үгүй ер тэгээд цалингий нь нэмчихэд,
                    тэгээд орон сууцыг нь тэгээд хямдруулчихад ч. За тэгээл одоо
                    энэ юмны үнийн хөөрөгдөл энэ тэр чинь бүгд ард түмний эсрэг.
                    Үгүй яагаад энэ чинь засаг, Монгол улсын засгийн газар нь
                    аваад үнийг аан үнэ зарим одоо бол тэрний гол нэр төрлийн
                    барааны үнийг барьж байж болдоггүй. Болно ш дээ. Яагаад
                    гэвэл үндсэн хуулиндаа төрийн оролцоотой эдийн засагтай
                    байна гээд ингээд байна. Энүүгээр бид засгийн, засгийн зарим
                    нэгэн барааны үнийг барьж болно ш дээ. Аа Засгийн газар нь
                    валютынхаа бодлогыг барьж болно ш дээ. Одоо яаж байна вэ гэх
                    дээр л нэг аа хэдэн валютын дамын худалдаачингууд тэд нар л
                    тусдаа одоо валютын үнээ нэмээл, дуртай үедээ валютын үнээ
                    хасаал, тэгээл үгүй одоо би нэг хүнтэй уулзсан. Өдөрт дор
                    хаяад зуун мянган төгрөгний ашиг олдог гэж байна ш дээ.
                    Зөвхөн хармаанд нь валют бага явж, нааш цааш нь болгосоноос
                    зуун мянган төгрөг. Тэгээд бод л доо. Сард хичнээн төгрөг
                    болохов? Аюултай байгаа биз дээ? Гурван сая төгрөг. Тэр
                    хүний хармаанд орж байна ш дээ. Тийм болох учраас яах … яах
                    улсууд яах хэрэгтэйв гэх дээр үнийн бодлогоо барих, барьж
                    авах хэрэгтэй. Гол нэр төрлийн барааны үнийг хязгаа,
                    хязгаарлах хэрэгтэй. Аа аа валютын бодлогыг гартаа барь,
                    барьж авах хэрэгтэй. Банк санхүүгийн байгууллагыг цэгцлэх,
                    хатуу журамтай болгох хэрэгтэй. За ингэж байж л одоо улсууд
                    маань хөгжинө үү гэхээс биш одоогийн байдлаар ингээл эмх
                    замбараагүй, зах зээлийн эмх замбараагүй байдал гэдэг чинь
                    тэгээл энэ яваа яваандаа улсын ихэнх нь л тэнд байна ш дээ.
                    Энийг л замбараатай болгохгүй бол ерөөсөө явахгүй. Одоо
                    ухаан нь жишээлэх юм бол хар л даа. Нэг пачек тамхи ухаан
                    нь, аа нэг хайрцаг тамхи эд нар авахдаа ер нь нэг, зуун
                    төгрөгөөр авдаг юмуу, үгүй юу. Гаднаас. Аа тэгээд дотоодын
                    зээл дээр болох дээр хамгийн муу тамхийг нь гурван зуун ха …
                    дөчин төгрөг. Бараг хоёр дахин нугалж, аа зарж байгаам эд
                    нар чинь. Үгүй тэгэх дээр зэрэг чинь улсууд ухаан нь Монгол
                    улс засгийн газар нь ард түмнийхээ цалинг нэмээд,
                    ажилчдынхаа цалинг нэмээд, хөгшчүүлийнхээ тэтгэвэрийг
                    нэмээд, тэгээд өнөө үнэ нэмэгдээд байхад чинь ямар хэрэг
                    байна? Ямар ч ашиг гарахгүй ш дээ. Улсад ч ашиг гарахгүй.
                    Ажилчин албан хаагчид ч, хөгшчүүд нэг тэтгэвэр ч нэмээд тэнд
                    ашиг гарахгүй. Ийм л болчоод байгаам. Тийм болох учраас яах
                    хэрэгтэй юм гэх дээр л юуны түрүүн гол нэр төрлийн барааны
                    үнийг хязгаарлах, хатуу барих хэрэгтэй. Тэгээд банк
                    санхүүгийнхаа аа ажиллагааг сайжруулах, бүх одоо улсын дотор
                    явагдаж байгаа гүйлгээ, худалдаа арилжаа бүх юмнуудыг банк
                    санхүүгийн байгууллагаас дамжлагаа хийдэг. Аа түүнээс бэлэн
                    мөнгөөр очоод ингээд хийдгийг болих хэрэгтэй. Ингэж байж л
                    одоо гайгүй болно уу гэхээс одоогийн ийм ийм нөхцөлөөр бол
                    банк санхүүгийн байгууллага, цалин мөнгөний асуудал,
                    тэтгэвэрийн асуудал ерөөсөө сайжирахгүй. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За танд их баярлалаа.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

    </QuestionSet>

   
</Transcription>
