<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR061102A </dc:title>
        <dc:subject> Kazakhs</dc:subject>
        <dc:description> Interview on the Kazakhs in Nailakh</dc:description>
        <dc:creator> Mongolkhaan</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-11-10 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <YearOfBirth>1937</YearOfBirth>
        <Ethnicity>Kazakh</Ethnicity>
        <Education>uneducated</Education>
        <Job>Retired, miner</Job>
        <BirthPlace>Bayanolgy aimag, Tolbo sum</BirthPlace>
        <CurrentResidence>Nalaikh, Tuulyn 4-12</CurrentResidence>
        <RelationToInterview>None</RelationToInterview>
        <NatalFamily>One of 11 children</NatalFamily>
        <ResidenceFamily>Father of Four</ResidenceFamily>
        <IDNumber>061102</IDNumber>
    </metadata>

    <Title>TR061102A -- Kazakhs; Person 1; Interview 1</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За миний урилгыг хүлээн авч надад ярилцлага өгч байгаа өвгөн ах танд их баярлалаа.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За баярлалаа. .</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Одоо ингээд ярилцлагаа эхлэхээс өмнөө өөрөөс чинь асууж лавлах хэдэн зүйл байна.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Нэгдүгээрт, хэрвээ та хүсвэл өөрийнхөө нэрийг
                    нууцалж үлдэж болно. Аа хүсвэл хэлэхг ... одоо нуухгүйгээр хэлээд явж болно.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа нууцлахгүй л дээ. Тийн. Нууцлаад хэрэггүй.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За баярлалаа. Хоёрдугаарт, арван жилийн дараа ч
                    юмуу, хорин жилийн дараа, магадгүй зуун жилийн дараа таны
                    ярилцлаганд орсон бүх мэдээ баримт, мэдээ сэлтийг бид нар
                    ном зохиолд одоо ишлэл болгож хэрэглэх ч юмуу, аа телевиз
                    радиод одоо ишлэл болгож хэрэглэж болох юм. Тэгэхээр энэ бүх
                    талаар ингэж хэрэглэх эрхийг та бид нарт өгч чадах уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Чадна чадна. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За баярлалаа. Одоо ингээд ярилцлагаа эхэлье. Тэр
                    одоо бага наснаасаа одоо казак үндэстэний өвөрмөц соёл
                    заншил, тухайн үед ямар байсан, таныг бага байхад ямар
                    байсан? Энэ тухай ярилцлагаа эхлэх үү дээ? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэгье тэгье. (0-01-21) За ер нь казак үндэстэний одоо
                    ёс заншил гэж л их л өвөрмөц их сайхан байлаа. Би одоо 1937
                    онд одоо төрсөн хүн. Аа аав, ээжээс одоо л арван нэгэн
                    хүүхэд. Арван нэгэн хүүхдийн одоо арав дахь нь одоо би болж,
                    хамгийн одоо сүүлд одоо есөн хүүхэд байгаа. Тэгэхдээ би бага
                    насандаа бол одоо тэр казак үндэстэний ёс заншил гэдэг чинь
                    одоо нэлээн сайхан байлаа. Аа тэгэхдээ манайх бол ер нь
                    арван нэгэн хүүхдийн дотор нэлээн ядуу. Мал гэх юм байхгүй.
                    Өөрийн нэг хар одоо л юугаараа л амьдарч ингэж явж байсийн
                    хүний нэг байгаам би. Аа тэгэхдээ л ер нь ялангуяа тэр цаг,
                    тухайн үеийн баян хүмүүсүүдийн одоо хатуу шахалтан дор бид
                    нь маш их явсан хөөн гэж. Яагаад гэвэл одоо тэрнээс нэг ганц
                    төлөг авах, гурван сардаа л нэг төлөг өгдөг байсийн. Одоо
                    хонийг хариулж байх даар. Энэ хатуужлыг би бас их үзсэн одоо
                    ийм хүн байгаам. Аа тэгэхдээ л одоо мянган есөн зуун тавин
                    нэгэн онд одоо дөрөвдүгээр анги төгсөөд тэгээд одоо их с, аа
                    малын бага эмчийн сургуульд явуулъя гэсэн одоо ав ээжийн
                    одоо л яадаг байлаа ш дээ. ??? (0-02-54) хүн чинь явж
                    чадаагүй. Тэгээд одоо баяны малыг харуулж, тэр одоо тэр цаг
                    тухайн үеийн одоо манай казак үндэстэний байшинк гэдэг чинь
                    бас нэг гаргасан. Хүнийг их дээрэлхдэг ийм байсан. Иймэрхүү
                    байдалтай л байсан. Энэн дээр бол би их л одоо хүртэл ер нь
                    сэтгэлээс гарахгүй. Яагаад гэвэл гурван сардаа өвлийн гурван
                    сард л ер нь нэг, нэг хонь. Хөлс. Аа зунд бол одоо бид нэг
                    их өлсөхгүй. Ингэж одоо ав ээжийг л нүдийг аних хүртэл одоо
                    амьдруулж явсаар байгаад л одоо өдийг хүрлээ. Аа тэгэхдээ
                    мянга есөн зуун тавин долоон онд бол Налайхын энэ нүүрсийн
                    уурхай ажилласан. Эвлэлийн илгээлт гэж л байсан. Аа тэр
                    эвлэлийн илгээлтээр одоо Назыр гээд л Сүхбаатарын одонтой,
                    зуун далаад оны, аа зуун хорин тонн нүүрс хутгасан
                    Сүхбаатарын одонтой аа хүн одоо манай нутаг дээр очоод,
                    эвлэлийн илгээлт гээл одоо Налайхын нүүрсийн уурхай дээр
                    одоо очих уу та нар гэх дээр би тэр эвлэлийн илгээлтээр одоо
                    Налайхын уурхайд ирээд тэгээд өдий хүртэл амьдарч байнөө.
                    Мянга есөн зуун ерэн онд бол одоо насын тэтгэвэртээ гарсан.
                    Аа Налайх бол ер нь казак үндэс ч бай, аль нэг нь ч энэ
                    амьдардаг газар ээ. Энэ дээр бол ер нь хүн ... Налайхад тийм
                    муу, ийм тийм гэж одоо хэлж болохгүй газар шүү. (0-04-19)
                    Маш их амьдралтай газар гэж би ингэж л. За казак үндэстэний
                    түүх бол одоо л эхлээд мянга есөн зуун гучин зургаан онд л
                    одоо Налайхад л Хунданбай гээд нэг хүн тэргүүтэй баахан
                    ажилчин ирсэн байгаам Налайхад бол. Тэр одоо л уурхайчдыг
                    тэр Хунданбай гуай уриалж байгаа болох дээр чинь. Тэгээд
                    тэрнээс эхлээд одоо манай казак үндэстэний ер нь зууны далан
                    хувь нь Налайхын уурхай ер нь голдуу одоо бага ястан
                    байсиймаа. Энийг би одоо хүмүүсүүд ингэж ярьдагийн ер нь.
                    Эхлээд л одоо л уурхайгий чинь хөдөлгөж байсан бага ястан
                    хүмүүсүүд л гэж. Одоо баруун аймаг гэх дээр одоо Ховд, Баян
                    Өлгий, Увс. Энэ гурван аймаг чинь ер нь байнгын ???
                    (0-05-07) байлаа. Байнгын одоо ярилцсандаа хэтрэх дээр чинь
                    өнөө зэрэг ... хүүхээ энд тавьчих хүү минь. (цай авчирсан
                    хүүд хэлэв) ... цаашаа яриад л байна уу?
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За тэгье. Ярь ярь. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За тэгэх дээр би ер нь бага насандаа одоо найман нас
                    даа ер нь. Найман насандаа одоо малын өртөө гэж байсийн.
                    Найман настай хүүхэд чинь тэр малын өртөө гэдэг чинь одоо
                    морин өртөөгөөр одоо Баян Өлгий аймгийн Толбоо суманд,
                    Толбоо нуурын одоо л нуурын яг дунд л одоо малын өртөөн дээр
                    тэр малын өртөөгийг одоо л аймгаас ирсэн одоо төлөөлөгч нар
                    одоо гар гээл ерөөсөө л Вөөкөл (??? 0-06-05) гэж ярьдаг
                    байсийм. Тэднийг одоо дамжуулж, Сэргалбай гээд нэг хөгшинтэй
                    хамт л би тэр малын өртөөгийг барьж байсиймаа. Тэгэхдээ тэр
                    аймгаас ирсэн дарга нар чинь одоо ямар байдалтай, хаашаа явж
                    байгааг мэдэхгүй. Хурдлаарай, хоол ундаа бэлд гээд л ерөөсөө
                    сайхан яв тух, морь өг гээл одоо биднийг ингэж загнадаг
                    байсан. Би хүүхэд болоод тэрийг мэдэхгүй байсан. Тэгэхдээ
                    тэр цаг тухайн юмнууд явж байгаа дарга нар ямар байдалтай
                    одоо тийм хурдан явж байгаагийг би их мэдэхгүй л явдаг
                    байсийн. Яахав дээ Баян Өлгий аймгийн тэр Толбоо нуураас
                    одоо Толбоо суманд авчирна. Толбоо сумандаа морь байхгүй бол
                    өөрөө ийшээгээ дамжуулаад ингэж л явдаг үе байсийн. Тэгэхдээ
                    л тэр аймгаас ирсэн дарга нарын одоо л их л харгасан одоо
                    байлаа даа. Би замдаа их зодуулж байсан. Тэр дарга нар.
                    (0-06-52) Яагаад гэвэл би хүүхэд байгаа юм чинь тэр
                    Сэргалбай гээл хөгшний одоо барьж өгсөн морийг л тэр дарга
                    нарт унуулаад аваад явж байгаа болохоос би ямар морь явж
                    байгааг би мэдэхгүй. Аа нэг тийм. За хоёрдугаарт одоо тэр
                    тэмээн хөсгөөр одоо бид нь маш их явж байсийн. Тэр Цагаан
                    нуурын баазаас одоо Баян Өлгий аймгийн одоо Булган суман
                    хүртэл одоо тэмээн хөсгөөрөө янз бүрийн гурал, цай, одоо л
                    сахар махар одоо бүр бүх юмыг ашаад тэмээн хөсгөөр одоо
                    ингэж явж байдаг байсан. Голдуу явган. Хөлдөө гутал гэх юм
                    байхгүа. Ерөөсөө нэг торгоовч гэж шаахай гэж ярьдаг байсан
                    шүү. Одоо тохов гутал гээл. Тэрүүгээр одоо бид нь ер нь
                    байдаг чадлаараа яахав дээ тэр сар болоод л ер нь бараг
                    Цагаан нуурын баазаас гараад ирнэ. Нэг сарын дотор ер нь
                    Баян Өлгий аймгийн Булган суманд ачаа буулгаад ингэдэг явдаг
                    байсан. За дараа нь мянга есөн зуун аа тавин гурван онд Баян
                    Өлгий аймгийн Толбоо суман дээр Улаантуг нэгдэл гэж,
                    Улаантуг гэж ярьдаг. Тэр нэгдэлд л орлоо. Тэр нэгдэлд
                    орсоноос хойш бидний амьдрал анхныг бодохдоо нэлээн их
                    хэмжээгээр одоо дээшилж эхэлсэн. Яагаад дээшилсэн гэвэл
                    эхлээд Баян Өлгий аймгийн Толбоо суман дээр Улаантуг нэгдэл
                    дээр хорин таван ядуу айл орсон. Тэр хорин таван ядуу айл
                    ороод, тэр миний одоог хүртэл нэг сэтгэлээс гарахгүй асуудал
                    юу байнав гэвэл, тэр хорин таван ядуу айл ороод одоогоор
                    одоо сумны наадам одоо аймгийн наадам шүү дээ. Одоо улсын
                    наадам. Тэр наадмаар тэр одоо хорин таван айлын хүүхэд
                    хөгшдүүд ерөөсөө бүгдийг урилга өгөөд л одоо суман дээр
                    дуудсан. Одоо сумны наадам шүү дээ. Тэр наадам дээр дуудаад,
                    үгүй ээ тэр бүгдээр, би одоо л морь байхгүй нэг сарлагийн
                    дөрвийг унаал, тийн, одоо тэр хачин юм даа тэр чинь. Одоо
                    хүн өвдөх үед нь тэр морь байхгүй. Даагыг одоо өгөхгүй. Өө
                    күрээд ирсэн чинь ерөөсөө оо тэр нэгдэлийн гишүүд ерөөсөө л
                    тусгай нэг гэрт ор гээд л ингэтэл биднийг оруулсан чинь өө
                    ер нь чикэр микэр, одоо л биднийг ёстой тэр хорвоо дээр тэр
                    хэдэн насандаа үзээгүй юмыг л одоо нэгдэлийн гишүүд гээл,
                    нэгдэлийн гишүүд гээл, сахар одоо янз бүрийн печень. Ёстой
                    үзээгүй юмыг л. Тэгсэн сумны хурал боллоо. Нэг наадмын одоо
                    эхлэл эхэлж байгаам ш дээ. Тэр эхлэх дээр чинь тэр ядуу тэр
                    нэгдэлийн гишүүн болгон одоо хүн бүр дээр одоо хүүхэд ч л
                    зуун цаас, том хүн ч л зуун цаас. (0-09-43) Тэр цаг тухайн
                    үеийн дарга нар ч яасан ухамсартай гэж би ... Тэр яагаад
                    тэгж өгч байгаа гэвэл ерөөсөө л ардаа үлдсэн хүмүүсүүдийн
                    одоо анхаарлыг татах гэж, нэгдэл гэж одоо ийм байдгийн
                    байна. Үгүй ерөөсөө бид нь одоо манайх тэгэхэд л найман
                    хүнтэй л байсан. Одоо найман зуун цаас авна гэдэг чинь
                    одоогоор ер нь бараг гур, хоёр гурван сая төгрөг юмуу даа.
                    Иймэрхүү байдалтай л тийм мөнгийг аваад, тэгээд сумны
                    наадамдаа гурав хоног сайхан наадаад л, наадам ч тараад
                    ирсэн, ерөөсөө л өө бүх күмүүсүүд ерөөсөө нэгдэлд орж
                    экэлсэн. Тэгэхдээ миний бол малыг харуулж байгаа тэр
                    хэмжээндээ л баян хоёр мянга таван зуу гаран малтай, аа ер
                    нь нэг хоёр зуугаад адуутай л байсийм тэр. Тэр малыг л одоо
                    нэгдэлд өгөнгүүтаа л ерөөсөө тэр хөгшин хүн ууландаа гараад
                    уйлаад байсан. Тэр авгай нь тэр малыг л хувааж өгөөл бидэнд.
                    Тэгэхдээ л би нэгдэлээс одоо мөн дөрөв таван зуун эм хонь
                    аваад л, ингээд ерөөсөө л одоо нэгдэлд ороод л амьдрал
                    нэлээн энэ дээшилж ирлээ л дээ ер нь. Тэгээд тэгж явсаар
                    байгаад мянга есөн зуун тавин долоон онд л одоо Налайхын
                    уурхайд эвлэлийн илгээлтээр хүрээд ирсэн. Илгээлтээр хүрч
                    ирэх дээр чинь би монгол хэл мэдэхгүй. Их хачин. Үгүй
                    ерөөсөө күн болгон одоо л надыг юугаар ярьж байгаа ч
                    мэдэхгүй. Хүн гэдэг чинь ер нь хэл мэдэхгүй гэж бас тэр
                    худлаа юм байна лээ. Яагаад гэвэл ихдээ л сарын дотор би
                    монгол хэл сурсан. Сар ерөөсөө л бараг хүрээгүй л дээ. Чи
                    тэр хаалгыг хаагаад ир гэхэд л юу гээл би ангайгаал ингэсэн
                    байдаг байсан ш дээ. Монгол хэл мэдэхгүй. Тэгээд тэр сарын
                    дотор сураад, гурван сарын дотор би намын үнэн сонин
                    захиалсан. Эвлэлийн илгээлтээр ирсэн залуу хөдөлмөрийн
                    баатар Түвшинийг дагаад одоо маш их хэмжээний айхтар
                    бэхэлгээчин хүн боллоо гэж одоо талийгч болсон миний анхны
                    багш Түвшин одоо Батлаа гэж л энэ миний анхны багш л байсийм
                    даа тэр хоёр чинь зайлуул. Надыг их дэмжсэн. Гурван сарын
                    дараа би уурхайгаас тавдугаар зэрэг аваал ингэж эхэлж
                    байсийн. Яагаад гэвэл надыг одоо дандаан тэгээл нэг уурхайн
                    дарга байж байгаал, Улиастайгийн дарга байжбайсан даа
                    хөөрхий минь. Одоо хүртэл надыг үхрийн шар гэж ярьдаг.
                    (0-12-15) Тэр яагаад үхрийн шар гэж нэрлэсэн гэх дээр
                    ерөөсөө тав зургаан модыг нийлүүлж аваад би чирээд явна.
                    Яагаад гэвэл би бага насандаа хатуужил экэлсэн. Тэр том
                    зургаан ганц эсгий гэрийг тэр бүүр тэр хаяанаас бидэн дээш
                    гарахгүй. Дандаа нэг жаахан өшөг (??? 0-12-37), нэг хонины
                    жаахан шийр, жаахан нэг тийм тос нийлээл хийгээл өгнө.
                    Тэрнээс илүү одоо бидэнд тийм юм өгөх байхгүй. Тэндээсээ л
                    одоо биднийг түүх одоо иймэрхүү айхтар түүхтэй. Тэгэхдээ тэр
                    хатуужлыг би одоо сурч ирээд, одоо хүүхдүүддээ ч ярьдагийн.
                    Үгүй ээ бидний амьдрал ямар байдалтай л байлаа. Та нар ямар
                    байдалтай л байна. Аа тэгэхдээ мянга есөн зуун дөчин найм,
                    дөчин ес, тавин он нөгөө хоёрдугаар дайны үе. Сардаа бидэнд
                    сургуульд сурч байхдаа ганц дэвтэр норм. Тэрнээс илүү юм
                    байхгүй. Дэвтэр олдохгүй. Тэгээд нэг цагаан дэрэн дээр
                    ингэцээн тос гараар арчиж байгаад нөгөө тоогоо хийнэ тэндээ
                    гараар. Одоо манай ангийн тэр Цахар Монголхаан гээл нэг
                    уурхайчин хөгшин байгаа. Одоо тэр ч ерөөсөө л бас л ер нь
                    мэдэж байгаа даа ер нь. Тийм их ядуу байдалтай. Аа тэгсээр
                    байгаад дөрөвдүгээр ангийг бид нар сайн төг, төгсөөл одоо
                    ингээд мал, Ховд аймгийн мал эмнэлгийн сургуульд яв гэхдээр
                    надыг явуулаагүй л дээ. Ер нь мал харуулна. Одоо бид нь
                    юугаараа амьдрахийн. Одоо манай хоёр ах ч л ийшээгээ л
                    Бэрхийн уурхай тийшээ явсан. Зарим нь Налайх руу явсан.
                    Тэгээд би ав ээжийг л одоо л хайрлаж хамгаалж, тэнд л одоо л
                    энэ хажуудаа байж байя гэсэн. Ингэсээр байгаал Баян Өлгий
                    аймгийн аймгийн л босгон дээр нэг тавин долоон он хүртэл
                    байж байгаад ингээд хавар ээжийг байснаас хойш наашаа хүрээд
                    ирсэн. Ийм л ингээл одоо ер нь ийм түүхтэй. Тэгэхдээ тэр цаг
                    тухайн үеийн хазак үндэстэний ёс заншил хичнээн хатуу байлаа
                    ч гэсэн ер нь тэр казакын одоо байя хүмүүсүүдийн одоо
                    гаргасан гэж ерөөсөө би одоо хүртэл миний сэтгэлээс
                    гарахгүй. Яагаад гэвэл өөр дөнгөж одоо л газар хэд очоогүй
                    байх дээр биднийг тэр чинь яв мал дээр. Яагаад г??? ???
                    (0-14-41) Ингэдэг байсийн. Тэгэхдээ л бид нь яахав дээ нэг
                    муухай эмээлийг чирээд олигтойхон морь ч байхгүй. Нэг улаан
                    даагыг унаад л, за өвөл бол хөлдөө гутал гэх юм байхгүй.
                    Одоо энэ юуны адууны хомс байна ш дээ? 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Энийг одоо бид нь хуулж аваад, тэнүүгээр ерөөсөө л
                    хөлөндөө татаж ингэж углаал явдаг байсийн. (0-15-07) Тийм их
                    хатуу амьдралтай л байсан тэр чинь хүүхдийн л нэг л дээ би
                    чинь одоо. Нас одоо дал хүрлээ. Налайхаас одоо миний
                    амьдралын одоо ихэнх нь одоо л үе нь одоо Налайхдаа л би
                    одоо ер нь их сайхан баярлаад, Налайх миний буянтай газар
                    гэж би ингэж л одоо бодоод явдаг хүн дээ ер нь. Одоо л энэ
                    сахилгагүй ойтон залуу нас гэдэг чинь л угаасаа л энд тэнд
                    хүн гэдэг чинь явдаг ... Мянга есөн зуун тавин долоон он,
                    жаран хоёр он хүртэл би чинь нэг өдөр нэг монголын аа тэр
                    ягаан клууб гэж байсийм даа тэр Налайхад. Тэндээ хүрээд
                    ирсэн чинь нэг Цэрэндулам гээд нэг багш дуу дуулж байгаам
                    тэр. Үгүй тэр дээр би сонирхоод үгүй ээ энэ чинь дуу
                    дуулдийм уу яая гээл ингээд бодоол байна. Үгүй миний хүү
                    чинь яагаал зогсоол байнаа гэсэн чинь үгүй ээ эгчээ би нэг
                    дуу дуул, дуулмаар байнаа. Одоо яахав гэсэн чинь нэг
                    урлагийн үзлэг явж байгаам байна. Үгүй тэг тэг, ор ор. Ямар
                    дуу дуулахав? Үгүй би нэг Баянмонгол гэж нэг дууг дуулчих
                    уу? Тэг тэг гээл. Тэр Баянмонголыг би дуулах дээр чинь миний
                    хоолой ямар ч сайн байсийм тэр. Үгүй ерөөсөө хангинаад яв
                    ... өө таныг одоо сайн дурын уран сайханчнаар авъя. Тэгээд л
                    би эхлээд тэр Баянмонголыг дуулаад тэр сайн дурын уран
                    сайханчид ороод. Тэгээд ерөөсөө надыг хэн ч сургаагүй. Би
                    ерөөсөө домбор бариад тэгээд дуу дуулаад эхэлсэн. Ингэсээр
                    байгаал ерөөсөө тэр сайн дурын уран сайханчид явж байгаад
                    мянга есөн зуун ерэн хоёр онд л монгол туургатны гуравдугаар
                    их наадам гээл одоо Улаанбаатар хотод болсон. Аа энэ дээр би
                    ер нь ганцаараа л одоо явсан дээ эндээс одоо тэр ерэн хоёр
                    онд бол манай хазак үндэстэний жинхэнэ одоо Казакстан руу
                    нүүж, маш их хэмжээний хөдөлгөөн орж байсан үе. Аа тэгэхдээ
                    л би тэр монгол туургатны гуравдугаар их наадамд очоод,
                    гурав дөрвөн өдөр тэр өдөржин өдөрлөөл ийшээ орно. Ордонд л
                    бэлтгэл хийлгэнэ. Хийж байгаал тэгээд хазак үндэстэний
                    жинхэнэ хувцастай гараад л биеэрээн монгол улсын тэргүүний
                    уран сайханч гэсэн надаа цол аваад ирсэн тэндээс. Аа тэрнээс
                    одоо ер нь яваагүй тайз байхгүй дээ. Бүх тайзан дээр гарсан.
                    Ардын хувьсгалын наян жилийн ойгоор ардын авъяастан цол
                    өгсөн надаа. За ингээд одоо яваал. Аа тэгэхдээ тэр үеийн
                    дотор одоо би хүний төлөө гэсэн сэтгэл одоо надад яагаад
                    үлдсийн гэвэл би одоо бас нэг сахилгагүй явж байгаад тэр
                    өдөр чинь одоо нуугаад яахав зардал байхгүй боллоо.
                    (0-17-57) Үгүй нэг л алба тэгж байна даа нэг монгол залуу
                    байсийн. Овоо монгол хүн тэр. Нэгдүгээр эмнэлэг юмуу даа энэ
                    одоо сайн мэдэхгүй л байна. Тэнд нэг цус авч байгаа юм
                    байна. Хоёулаа тэнд очих уу? Өө тэгье тэгье гээл гүйгээд тэр
                    очсон чинь тэр хоёр гурван сувилагч байж байна. Хөөе эгч ээ
                    эгч ээ гээд дуудсан. Яасан гэсэн. Үгүй ээ биднүүс цусаа өгч
                    болох уу? Өө та нар яах гэсийн? Хаанаасийн? Налайхаас. Алив
                    наашаа ороод ир гээд нэг газар хэвтүүлж байгаад цус авлаа.
                    Нөгөө залуугаас ч авлаа. Надаас ч авлаа. Тэгээд нэлээн байж
                    байгаал гараад тэр Монголхаан гээд л залуу хаана байна? Өө
                    би байна. Танаа цус аргагүй донор цус. Нэгдүгээр бүлэг байна
                    ш дээ. Та цусаа өгч байж болох уу? Өө өгнө өгнөө гэж би
                    өглөө. Тэр өдрөөс эхлээл би одоо тэр цусыг өгсөөр байгаад
                    одоо өдийг хүрлээ. Тавин нас хүртэл би цусыг өгсөн. Ноднин
                    улаан загалмайгийн арван нэгдүгээр их хурал дээр одоо надыг
                    дөчин литр цус өгсөн гэж улаан загалмайгийн хүндэт тэмдэгээр
                    шагнасан. Энэ бол одоо хүний төлөө гэсэн одоо миний сэтгэл.
                    Аа тэгэхдээ би бага насанд бол манай аав нутагтаа алдартай
                    одоо казакаар бол утаач гэж, аа монголоор бол бариач гэсэн
                    одоо иймэрхүү хүн байсийн. Тэгэхдээ манай аав бол арван
                    нэгэн хүүхэдтэй. Тэр арван нэгэн хүүхдийн аль нэг нь одоо
                    тарах байх миний одоо бариа заслын одоо үе залгамжлах ч үгүй
                    юм гэж ингэж л манай аав ярьдаг байсан. Тэгэхдээ би бага
                    насандаа л одоо ээжид нэг чөмгийн ясыг хугалж аваад, тэрийг
                    нь уутандаа хийж оёо, оёулчихаал нөгөөдөхийгөө тэр чинь
                    ингээд л ноцолдцон. Эвэнд оруулах гэж. За эвэнд орсны дараа
                    нэг нарийн утасаар ингэж ороож ороож байгаад тэгээд нөгөө
                    аавад авчраад үзүүлнэ. Аав энэ эвэнд орж уу үгүй юү? Өө
                    нөгөө аав чинь ингэж барьж үзээд өө миний хүү болж болж.
                    Үгүй чи яваандаа одоо бариач болохын байна дөө миний хүү.
                    Үгүй тэр бариач мариачийг би яаж мэдэхэв дээ одоо тэр. Их
                    сайхан л гандан хүү гээд л. Одоо ингэсээр байгаал би одоо
                    бариач боллоо л доо. Мянга есөн зуун аа хоёр мянган онд
                    бариа заслын дамжаагийг эрүүл мэндийн төв дээр нэг хоёр сар
                    суугаал, дамжаа төгсөөд ирсэн. ??? (0-20-20) Тэгэхдээ энэ
                    бол одоо ард түмний төлөө гэсэн миний сэтгэлээс одоо энэ
                    чинь бол хэзээ ч гарахгүй гэж би ингэж бодоол байгаам. Одоо
                    зөвхөн л одоо өнгөрсөн тэр хоёр мянга дөрөв, хоёр мянга
                    таван оны би тооцоо хийгээгүй. Энэ жилээс эхлээд одоо хоёр
                    мянга зургаан оны нэг сараас эхлээд өдийг хүртэл одоо л
                    бариа засал хийх дээр чинь мянга гурван зуугаад хүн барьж
                    байгаам. Ерөөсөө л тэр көрөн дээр одоо янз бүрийн уурхайгаас
                    аваар гарна. Янз бүрийн одоо хүүхэд шуухад нь хазгаа. Ер нь
                    төрж чадахгүй тиймэрхүү хүмүс ирнэ. Одоо ер нь гадаадын одоо
                    хошоо хүн ч ирнэ. Хаанаас ч гэсэн хүн ирэх дээр чинь тэрийг
                    би одоо татгалзахгүй. Аа тэндээ би бол ерөөсөө л за та нар
                    хэдэн цаас өгөөрэй. Би тэгж тариф гэж би тогтоохгүй. Яагаад
                    гэвэл би хүний төлөө гэж сэтгэлээр юм өгвөл авна. Аа өгөхгүй
                    бол үгүй ээ чи тэгж цаас аль гэж тариф тогтоохгүй. Яагаад
                    гэвэл би хүний төлөө. Одоо зах зээлийн үед л одоо
                    ардчилалаас гарсанаас хойш манай ард түмний амьдрал ямар
                    байдалтай боллоо. Энийг л би их л ерөөсөө харгалзаад явдаг
                    хүн. Тэр тариф тогтоохгүй би. Нэг юм өгвөл авна. Өгөхгүй бол
                    би чи тийм тэдэн цаас өгөөрэй гэж хэрэлдэхгүй. Одоо тэгдэг
                    байлаа. Одоо иймэрхүү байдалтай л явж байгаа хүн. Аа
                    тэгэхдээ л би ер нь уурхайд ирээд, ер нь мянга есөн зуун
                    далан зургаан ондоо. Аа тийм. Үгүй далан зургаан он бишээ.
                    Жаран зургааны онд Хашгалгын гуравдугаар ??? (0-22-07) гэж
                    одоо зогслоо. Зогсох боллоо гээл. Тэгээд би одоо бэлтгэл
                    хоёр гэж явж байсийн. Тэгсэн Цэрэндорж, Сүхээ гэж, Онхоон
                    гэж энэ гурван хүнд би үгүй ер нь би чинь тэр зуун гучин
                    метр газар одоо лооп хийж гаргах юм байна. Тэрийг одоо го,
                    дөрвөл амалж орох уу гэж ингэсэн. Үгүй тэгье гээл тэгэв.
                    Тэгэхдээ би нэг бригадын дарга байсийм тэр. Өө тэгвэл тэгье
                    гээл. Тэгээд нэг одоо амралтаа аваал үйлдвэрийн даргаар
                    орлоо би. Өнөө гурван хүнийг дагуулаад. Үгүй ээ, зуун гучин
                    метр газрыг би чинь одоо арван дөрвөн хоногт цоолж болох уу
                    даргаа? Бид ингэж амлаал орох гэж байна гэсэн. Үгүй ээ та
                    нар тэсэх юмуу? Өө тэснэ тэснэ. Үгүй ээ тэгвэл тэр хоёр дахь
                    өдөр, маргааш хоёр дахь өдөр. Тэр ажилчны дунд л одоо та нар
                    амлалт аваад та дөрвүүлээ орвол их сайн байна. Тэгээд зуун
                    гучин метр газрыг л цоолох гэж л тэр ажилчны дунд л би одоо
                    амалцан. Тэрийг арван дөрвөн хоногт бид цоолж гарнаа.
                    Ашиглалтын гурвын лооп зогсох гэж байнаа. (0-23-24) Ажил нь
                    зогсох гээд байна. Тэгээд бид нь өдөржингөө газрын гүнээс
                    гараагүй. Хүн гэдэг чинь ер нь аливаа юман дээр тэсэх юм
                    байна. Гурав хоног юм даа. Дараа нь ер нь нүүр байхгүй. За
                    зүгээр өдөр ч, шөнө ч ер нь мэдэгдэхгүй. Тэгэхдээ бид нь юуг
                    цоолно гэх дээр буудах соль модоор солино бид дөрвүүл. ???
                    (0-23-46) Долоо хоноод л газрын гүнээс гараад ирэх дээр чинь
                    гучин минут шахуу нэг юм өмсөхгүй. Тэгж байж л одоо л газрын
                    гүнд нэг орсондоо ороод л орсон. Арван гурван хоног гэх дээр
                    чинь тэр зуун гучин метр газрыг бид дөрөв цоолоод л, тэр
                    уурхай тэр капитал уурхайн их аманд одоо бид дөрөв л ерөөсөө
                    багана өргөөл ингээл хүлээж авч байсан. Ийм байсийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа зуун гучин метрийг ухаж байна гэсэн үг үү? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийн ухаад л одоо гараар ухаж байгаам ш дээ. Тэгээд
                    гараар ухаж ингэж одоо л. Тэрийг одоо миний одоо хөдөлмөрийн
                    дэвтэрийн голд нь дугуйлж бичсэн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Зуун гучин метр малтахдаа шууд газрын давхарга, юу
                    ... дээд талаас нь шууд доошоо ингэж малтаад ...
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй. Чигээрээ л малт, малтаад явж байгаа. Чигээрээ
                    малтаад л. Тэгээд бэхэлгээг хийнэ. Ганцхан тэндээ тэсэхгүй л
                    одоо л бэхэлгээндээ хийсэн хөрсний тийш нь тэр нэг нүх хийх
                    гэж. Одоо нүх хийх дээр чинь нөгөө цахилгаан юмаар хийх дээр
                    чинь тэнд гүн, гүний амнаас одоо ??? (0-24-57) татаад л,
                    тэгээл тэгдэгийн байна лээ л дээ. Яагаад гэвэл , аан?
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Өрмөөр малтах уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийн өрмөөр өрмөөр. Тэр яагаад гэвэл бидэн чинь нэг,
                    таван минут унтахгүй шахуу бидэн чинь одоо юм амлаад л орсон
                    ш дээ. Мянга таван зуугийн гүний одоо уурхайчныг амлаж л,
                    тэрэн дунд л бидэн амлалт авсанаас хойш. Бидэн унтаж
                    болохгүй ээ. Тэр амласандаа л хүрнэ гэж л бидэн ингэж
                    эрмэлзсээр байгаад тэр арван гурван хоногт тэр энэ тэр яс
                    болоол яг хүлээлгэж өгсөн. Тэгэхдээ л тэр одоогийн залуучууд
                    биднийг бол ер нь тэмээ ямаа хоёр шиг боллоо л доо ер нь. Би
                    чинь энэ түүхэнд л амандаа нэг нэг зуун грамм архи, нэг зуу
                    ... би юу тамхи татаж үзээгүй. Ерөөсөө л архи ... тийм юм
                    одоо надаа ерөөсөө болохгүй. (0-25-51) Тэр яагаад энэ
                    болохгүйв гэвэл би хүний төлөө л өссөн хүн би. Хүнд тус болж
                    байгаа. Өөрийн одоо бүх хүчийг би хүний төлөө болгосноос
                    хойш бүх хүчийг хүнд өгөлгүй болохгүй гэсэн ийм сэтгэл надаа
                    төрсийм. Тэгээд ерөөсөө л архийг амсахгүй. Би архи уувал би
                    ямар ч айлд очоод нэг бариад ч юмуу зуун грамм татаж болно
                    шүү дээ. Тэгэхдээ л надаа тийм сэтгэл байхгүй. Тэгээд аль
                    болохоор тэр хүнийг эдгэрүүлэх юмсан. Аль болохоор тэр
                    хүнийг одоо сайхан болгоё гэсэн ийм санаа л байгаа. Иймэрхүү
                    л байдалтай байгаам даа миний амьдрал бол.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та бүр бага насандаа тэр баян айлын хонь мал хариулж
                    байхдаа ямар хоол унд иддэг байсан. Ямар хувцас хунар өмсдөг
                    байсан. Аа харин баячууд ямар хувцас хунартай байдаг байсан.
                    Энэ тухай арай жаахан дэлгэрэнгүй ярих уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа тэгье. Аа тэгэхдээ л бидэнд одоо хувцас гэж юу
                    байхав дээ. Эсгийгээр одоо хөлийг ороогоод, гадна талд л нэг
                    одоо тэмээний одоо ядахдаа нэг адууныг сэгийн нэг арьсийг
                    аваад энүүгээр ороогоод л ингэж явдаг байсийн. Аа тэр цаг
                    тухайн үеийн баяачуудын хувцас хунар гэж ерөөсөө маш их
                    сайхан. Тэр баяны эмээлийг би эмээллэх гэж бараг худлаа
                    хэлсэн хүнд нээрээ цаг шахуу зогсдог байсан. Их өндөр морь.
                    Эмээл нь их хүнд. Өө тэр морийг эмээллээрэй. Хурдал.
                    Нөгөөдөхийг хувааж, хувааж тэр тохом мохомыг хувааж тавиал.
                    Ингэдэг байсан. Тэгэхдээ тэр баяачуудын өмсч байгаа хувцас
                    хунар гэж ерөөсөө маш их чинээлэг сайхан байсийн. Тэр би нэг
                    бас их харамсаж явдаг нэг юм байсийн. Яагаад гэвэл тэр баяны
                    одоо хүн дээрэлхдэг зан юундаа байна гэх дээр би нэг калибр
                    буутай байсийн. Нэг өдөр явж байгаад нэг сайхан нэг үнэг
                    буудаад авсан. Үнэг буудаж аваад нөгөө үнэхийг баярлаад л
                    өргөөд ирж байсан байхгүй тэр. Хонь гаруулаад. Нөгөө муу
                    баян чинь хойд талаас нь хүрээд ирсэн. Өө чи энэ үнэгийг
                    хаанаас авсан. Үгүй ээ буудаад авсан. Нэг сайхан үнэг
                    барьлаа гэж баярлаад. Ирэнгүүтээ надыг нэг ганц цохиод л
                    үнэгийг булааж аваад яваад өгсөн. Би тэнд уйлаад л хоцорсон.
                    Үгүй ер нь би чинь одоо ийм хүнийг би одоо дээрэлхээд л
                    байхдаа яадгийн. Тэгэхдээ би аав л, авдаа л уйлаал хүрээд
                    ирсэн. Үгүй ээ мөн баян би ингэж нэг үнэг буудаад авсан чинь
                    баян надаас одоо булааж авлаа тэр үнэгийг. (0-28-47) Ээ
                    миний хүү, тэндээ битгий харамсаарай. Та том болноо. Хүн
                    болно. Дөрөөндөө хөл гөрнө, күрнэ. Хоол, амандаа хоол хүрнэ.
                    Тэгэж байгаал том болох дээр чинь тэр гарвыг авнаа миний
                    хүү. Тэндээ харамсаж хэрэггүй ээ. Хичнээн баяныг биднийг
                    дээрэлхэж байсан ч хорвоодоо ямар ч хүн амьд явахгүй шүү
                    дээ. Баян ч нэг өдөр нүдийг аних ёстой. Хичнээн дээрэлхүү
                    гээд л ... Тэгээд би арван дөрвөн нас хүрээд л тэр баянг
                    нэлээн бас л бие чангаагаад эхэлцэн. Яагаад гэвэл ерөөсөө
                    миний ариун цагаан хөдөлмөрийг ерөөсөө ёстой жинхэнэ уландаа
                    гишгэсэн баян. Бүр нэг өдөр би тэр баянгийг зодоол гарсан.
                    Чи надыг албал ал. Миний бага насын одоо л ариун цагаан
                    хөдөлмөрийг та ерөөсөө ёстой уландаа гишгэсэн. Над амар заяа
                    ер өгөөгүй. Тэгэхдээ л бидэнд эндээ нэг муу монгол казак
                    үндэстний дээл гэж байхгүй ш дээ. Уранхай нэг хонины арьсаар
                    хийсэн нэг юмыг л өмсөөл ингээд л салбаганаад явж байхаас
                    энэ одоохийн хүүхдүүд гэдэг чинь ер нь одоо ёстой жинхэнэ
                    одоо л сайхан байгаа ш дээ. Бидний үед тийм юм байхгүй. Энэ
                    өсгий хагарсан. Зун. Өсгийнд өмсөх юм байхгүй. Тэгээд
                    гүйгээл. Нэг бороо орсон нэг жаахан, манай нутаг дээр ер нь
                    зун болох дээр чинь нэг цас, бороо холиод л ордогийм тэр.
                    Тэгэхдээ нөгөө даараад л байгаа хөлөн дээр жийчихаад л яваад
                    өгнө. Уул хад ерөөсөө л одоо тэгээл тэр хонийг аргалаад.
                    Тэгэхдээ тэр Назыр гээд нэг баян хүн байсан. Манай ав их
                    айхтар байсан. Тэр одоо адууны каз гээд л одоо нэртэй казны
                    хоол байгаа ш дээ манай казак үндэстэний. Тэрийг л өөрөө
                    идээд суудаг гэнээ нөгөө хөгшин чинь. Үгүй ээ миний гэдэг
                    өлсөхгүй байх дээр эдний гэдэг гэдэс юунд өлсдөгийн гэж
                    ингэж ярьдаг гэсэн. Баян хүн гэдэг чинь ийм одоо харгас.
                    Казак үндэстэний баян хүн гэдэг чинь биднийг маш хайрлаагүй.
                    Би одоо хүртэл үгүй ээ би чинь одоо хэрвээ Налайхын уурхайд
                    ирээгүй бол би юу болдогийн болоо? Налайхын уурхай миний
                    амьдралыг л ерөөсөө дээшлүүлээд, ийм сайхан үр хүүхэдтэй ийм
                    боллоо гэж би ингэж л ерөөсөө л баярлаад л явдаг хүн. Аа би
                    ер нь дөрөвдүгээр ангид байхдаа эвлэлийн гишүүнд ороод,
                    эвлэлийн гишүүнд арван дөрвөн, арван долоон жил яваад,
                    тэгээд мянга есөн зуун тавин долоон онд одоо хувьсгалт намын
                    эгнээнд орсон. (0-31-29) Би ер нь ийм байдалтай. Аа тэр цаг
                    тухайн үеийн баян хүмүүсүүдийн одоо харгис байдал гэж одоо
                    бидний ер нь хичнээн настай боллоо ч гэсэн сэтгэлээс
                    гарахгүй юм байдгийн. Бага насны юм гэдэг чинь ер нь ...
                    үгүй бидэн чинь ер нь ямар байдалтай л амьдарлаа. Одоо би
                    хүүхдүүдэд ярихлээр чинь хүүхдүүд үнэмшихгүй байгааш дээ. Өө
                    ааваа дэмий юм ярьж байдгийн ерөөсөө. Тэр бидний сэтгэлд
                    ерөөсөө ёстой миний зүрхэнд бүр ... иш үгүй одоо
                    хатгасхийдгийн байгаам. Өдөр хүрээд ирнэ. Хурдан хурдал. Тэр
                    цайгаа одоо хурдан уу. Тэгээд тэр өдөр манайхан нэг манай
                    нутагт тэр хонийг хоёр удаа сааж байгаам ш дээ. Өдөр одоо
                    нэг цагийн үед нэг саагаад, орой тав зургаан цагт нэг саана.
                    Тэгээд тэр намар зай эзлүүлэхгүй. (??? 0-32-21) Ийм одоо л
                    хатуу амьдралаар л туулж ирээд одоо яахав дээ нас ахисан үед
                    ахиж ирээл харин бид нь тэр сайхан амьдралтай одоо сайхан
                    боллоо гэж би ингэж л .... бага насандаа хичнээн зовлоо ч
                    гэсэн нас ахиж ирээд овоо л харин амьдралтай л яваал байна
                    гэж би өөрийгөө өөрөө ингэж боддогийн. Тийм. Тэгэхдээ улсдаа
                    гавъяа байгуулахгүй ч гэсэн улс эх орон миний ариун цагаан
                    хөдөлмөрийг л одоо үнэлээд, сайхан ийм амьдралтай боллоо гэж
                    ярь ... би зарим хүмүүсүүдийг ингэдгийн. Өө зарим нь одоо
                    энэ ямарваа монгол хүмүүсүүдийн ийм, тийм юм хэлж ярих дээр
                    чинь бидэн чинь тогтвортой нутаг байхгүй ч гэсэн монгол
                    хүмүүсүүдийн дотор амьдарч байгаад юундаа та нар одоо л
                    монгол хүмүүсүүд муу гэж хэлэхийн. Тэр бол болохгүй. Яагаад
                    гэвэл бидний төрсөн нутаг, бидний амьдралыг залгасан нутаг.
                    Хөлийг л дөрөөндөө хүргээд, амыг хоолондоо хүргэсэн нутгийг
                    бид нар яаж муу гэж хэлэхэв гэж би ингэж л ерөөсөө л байнгын
                    ингэж одоо бодоод явдаг хүн дээ ер нь.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та ааваасаа ч юмуу, тэгээд настай хүмүүсүүдээс Баян
                    Өлгийд суурьшиж байгаа тэр казак үндэстэнүүдийн үүх түүхийн
                    талаар, өөрөөр хэлбэл тэр хүмүүс яг тэр газраа байсан уу,
                    одоо чухам хаанаас нүүж шилжиж ирсэн? Нүүж шилжиж ирсэн улс
                    байдаг бол тэр тухай ер нь түүх, дурсамж, яриа танд байна
                    уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Үгүй тэр казак үндэстэн бол одоо голдуу ер нь
                    одоогоор бол хятад үндэс цустай байсан байхаа тэр. (0-34-02)
                    Тэр яагаад гэвэл одоо манай аав чинь надад арван зургаатай
                    үе дээр одоо бас их л түүхтэй болсон байгаа юм. Тэр яагаад
                    гэвэл тэр Баян Өлгийдөө байгаа тэр Шинжааны Наталын нутагтаа
                    байгаа бага ястан хүмүүсүүдийг одоогоор бол ер нь оросын
                    нутаг руу явуулна гэж ингэж нүүлгэсэн байгаа юм.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хэн?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Үгүй ер нь тэр тэндээ байгаа одоо бага ястаныг л ??? (0-34-31) том том  ??? (0-34-32) </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Яагаад тэгж байгаа юм бол? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тэр одоо оросын нутаг дээр сүү, сүүгийн наймаан гэж
                    одоо омогдоо л аваад очоод нийлүүлнэ гэж ингэж хөглөж явж
                    байсан байгаам. Тэгсэн чинь дөч гаран цэрэгтэй явж байсан
                    байгаам. Цэрэг хөөгөөд явж байсан байгаам ерөөсөө ийшээгээ
                    нүүлгээд. Тэр оросын нутгаар оруулна гэж. Тэгэж явж байхдаа
                    чинь замдаа байгаа явж байсан хүмүүсийг хоёр гурван одоо
                    тэрэг босгоод л тавьчихаад, шөнө тэр цэргүүдийг бол алаал
                    байсан байгаам. Алж хаячихаад эргэж одоо Шинжаан луу
                    зугатаагаад зарим нь одоо Баян Өлгий дээр, зарим нь тэр Баян
                    Өлгийн Улаангосон суманд энд тэнд тараад л, ерөөсөө тэр
                    казак ерөөсөө тэндээ одоо нутаглахаар болоод л. Одоо ийм
                    одоо байдалд орсон байгаам. Тэр одоо тэр чигээрээ л одоо тэр
                    оросын нутагт орсон бол яалаа гэж тийм юм болох вэ дээ одоо.
                    Нөгөө харгис байдал гэдэг чинь энэнээс л гараад байгаам ш
                    дээ. Тийм одоо түүхтэй байдгийм байна лээ. Тэгэхдээ л ер нь
                    манай нутгийн одоо ялангуяа тэр мянга есөн зуун гучин долоо,
                    гучин найм оны одоо эсэргүү гэж татаж байгаа ш дээ. Тэр
                    эсэргүү татаж байгаа үеэр ерөөсөө л одоо л би одоо л жаахан
                    одоо одоогоор бол ерөөсөө л нэг дээгүүр явж байгаа байвал
                    ерөөсөө за энэ хүний хүүхэд ер нь эсэргүү. Бариал яваад
                    өгдөг. Ерөөсөө эсэргүүний хүүхэд гээл. Ямар ч ер нь
                    хуйвалдаан гарсан зүйл байхгүй хүнийг л бариал байгаа ш дээ,
                    байсан байгаа ш дээ манай нутагт. Олон залуучуудыг ерөөсөө
                    эсэргүүгийн хүүхэд. Энэ аав нь эсэргүү. Манайгийг ч л хэдэн
                    удаа барих гэж л тэгээд л одоо барьж чадаагүй л үлдээсэн
                    байгаам тэр. Тэгэхдээ манай аав бол арван зургаан настай
                    байсийн байгаам. Тэр ерөөсөө зүгээр нэг жирийн хүнийг,
                    тэгэхдээ халх баян гэж нэг Халий гэж нэг хүн байсан байгаа
                    юм ерөөсөө тэр Баян Өлгий аймгийн одоо тун баравчилга
                    баривчилсангүй гэж тэр ерөөсөө ... (0-36-39) Өө тэр хүн
                    эсэргүү гээл одоо давхиж очоод бариал хүрээд ирдэг. Иймэрхүү
                    одоо харгис байдал гаруулаал. Тэгээд одоо зарим нь ч одоо л
                    ер нь залуу насанд л одоо энэ Хужирбулан дээр ирж л их
                    хэмжээний хүмүүсийг алсан байгаам. Тиймээс одоо зарим нэг
                    зугатаагаал гарсан байгаам ш дээ. Манай нутгаас гэхэд л
                    гарсан. Бүүр сүүлд тэр мянга есөн зуун жаран хэдэн оны үеэр
                    Эндбай гээд нэг хөгшин одоо л тэр эсэргүүгээс зугатааж
                    гарсан хөгшин байж байсан. Тэр одоо бидэнд ярьж байсан. Ээ
                    ер нь ... Тэгэхдээ л тэрнээс яагаад гэвэл машинаасаа чирээд
                    асах гэнгүүтээ л ерөөсөө трактороор чирж байсан чинь хоёр
                    булантай ... Тийм харгис бодолтой. Тэгээд одоо тэгсээр
                    байгаад тэрнээс одоо тэр Эндбай гээл хөгшин зугатааж гарсан
                    байгаам. Жаахан саа, чадалтай залуу. Ховд аймаг дээр баахан
                    алаад, тэрнээс үлдсэнийг нь одоо Хужирбулан дээр авчирч
                    алаад л. Ингээд л байсан байгаам ш дээ. Тэгэхдээ тэр үеийн
                    одоо хувьсгалт намын бодлого юмуу, одоо л ер нь зарим нь
                    тэгдэгийн. Одоо үнэн ч юмуу, худлаа юмуу хэн мэдэх вэ? Тэр
                    Сталины одоо хийж байгаа ажил л байсан юм байхаа гэж ингэж
                    ярьдагийн. Мэдэхгүй тэр ... 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Яагаад тэгэж ...?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр Сталины одоо л явуулга. Чойбалсанд даалгавар
                    өгөөд л гэж. Ингэж л ярьдагийн. Тэр үнэн юмуу, худлаа юмуу,
                    хэн мэдэх вэ? Аа хэрвээ тэр цаг тухайн үедээ манай нутгаас
                    ер нь тэр тэгж эсэргүү гэж хамаагүй л бариагүй бол өдийдөө ч
                    ер нь бас л монгол үндэстэний дотор байгаа бага ястан
                    хүмүүсүүдийн ер нь амьдрал энэнээс илүү, соёлтой л байх байх
                    гэж би ингэж бодоол. Яагаад гэвэл казак үндэстэний ёс
                    заншилыг сайхан мэддэг одоо л одоо молда гэж ярьдаг хүмүүс,
                    сайхан мэдлэгтэй хүмүүсүүдийг бүгдийг нь бариад явах дээр
                    цаанаа юу үлдэхэв. Тэр манай нутаг манай өвөлжөөний газар
                    дээр байгаа гурван авгай тэр хар хүнийг бариад ирэнгүүтээ
                    нэг нь нэгийг хутгалаал ерөөсөө нэг казак үхсэн байгаа ш
                    дээ. Тийм их түүхтэй. Яагаад гэвэл бид нь одоо л нэгд хар
                    хүнийг л одоо эсэргүү гэж бариад явсанаас хойш бид энэ
                    нутагт амьдарч болохгүй гэж. Тэгж л одоо бие биеийгээ алаад
                    өгсөн байгаа ш дээ. (0-39-13) Тийм манай монголын нутаг
                    дотроо тиймэрхүү л байдалтай явж байсан байгаам даа. Том хүн
                    шиг амьдрал тийм. Тэгэхдээ Баян Өлгий гэж одоо л ер нь
                    наашаагаа цаашаагаа нүүж нүүж нүүж нүүж явж байгаад тэр
                    Хурмакан гээл зохиолчийн одоо л энэ тэр Баян Өлгий аймгийн л
                    одоо, одоо байж байгаагийн голын хажууд энэ аймгийн төв
                    эндээ байж болох юм гэж ингэж ерөөсөө хоорондоо ярилцаад,
                    тэгээд Баян Өлгий эхэлсэн байгаам. Баян Өлгий гэж нэр тавих
                    уу гээл тэр Хурмаканаас асуух дээр тэгсэн. Би яахав дээ
                    өлгийтэй хүүхэд гэж хэлж болох юмаа гэж. Ингэсэн одоо
                    түүхтэй. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
</Transcription>
