<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR061102B </dc:title>
        <dc:subject> Kazakhs</dc:subject>
        <dc:description> Interview on the Kazakhs in Nailakh</dc:description>
        <dc:creator> Mongolkhaan</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-11-10 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <YearOfBirth>1937</YearOfBirth>
        <Ethnicity>Kazakh</Ethnicity>
        <Education>uneducated</Education>
        <Job>Retired, miner</Job>
        <BirthPlace>Bayanolgy aimag, Tolbo sum</BirthPlace>
        <CurrentResidence>Nalaikh, Tuulyn 4-12</CurrentResidence>
        <RelationToInterview>None</RelationToInterview>
        <NatalFamily>One of 11 children</NatalFamily>
        <ResidenceFamily>Father of Four</ResidenceFamily>
        <IDNumber>061102</IDNumber>
    </metadata>

    <Title>TR061102B -- Kazakhs; Person 1; Interview 2</Title>
    <QuestionSet id="001">
        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэр тэгэхдээ л манай нэг одоо л хамаатан, ойрхон
                    хамаатан Өнгөнбай гээд нэг хүн байсан байгаам. Тэр Өнгөнбайн
                    хүүхэд сумны нарийн бичгийн дарга байгаам даа хөөрхий. Нэг
                    өдөр давхиал хүрээд ирсэн гэж байгаам. За аав минь одоо та
                    баригдахаар боллоо. Хүү минь яасийн? Та эсэргүү гэж дансанд
                    орсон байна. Та ерөөсөө л хувцаслаад бэлэн бай. Танаа мал
                    хөрөнгийг хураах юм байна. Та одоо л ер нь биднээс одоо хол
                    явах юм байна. Тэгэхдээ тэр Өнгөнбай гээл хөгшин зайлуул
                    одоо яахав дээ сөхөрч сууж байгаад номыг уншаад л, уйлаад л
                    байсан гэж байгаам. За одоо би баригдаад л, одоо би чинь
                    одоо улс эх оронд ямар одоо харшилдах үйл хийсийн бол?
                    Яасийн бол? Үгүй би чинь одоо хүн алаагүй, хүн хүрээ
                    талаагүй. Үгүй яахаараа одоо би чинь ийм байдгийм гэж тэр
                    хүүхдээсээ асууж байх дээр, Өө тэр казак үндэстэний тэр лам
                    хувраг гэдэг чинь ерөөсөө бүгд л эх оронд л ер эсэргүү болж
                    таарч байгаам. Та баригдлаа гэж ингэж. Хоёр хоногийн дараа
                    тэр манай тэр хамаатан ахыг л одоо бариад явсан байгаам ш
                    дээ. Тэгэхдээ мянга есөн зуун далан зургаан онд л тэр
                    Өвгөнбай одоо эсэргүү биш хүн юм байна гэж эргээд бичиг
                    авчирсан. Өө зүгээр нэг жирийн нэг одоо казак үндэстний
                    номыг уншсан хүнийг л аваад очоод нэг хүний ятгалгаар бариад
                    явсан байгаа юм. (0-01-36) Тэгээд уржнан тэр юм одоо тэр
                    эсэргүүгийн нэг сая төгрөг гэж эргээд өглөө ш дээ тэр бүх
                    хүнд чинь. Тэгэхдээ тэр өөрийн аавыг одоо тэр хувьсгалт
                    намын шаардлага юмуу, тэр цаг тухайн үеийн одоо дарга нарын
                    шаардлага юмуу одоо тэгж бариал аавыгаа өгч байсан байгаам ш
                    дээ. Тэгэхдээ манай аав бол арван зургаан настай, ерөөсөө л
                    хувцас тайлаагүй гэж байсан. Хэзээ баригдаад явах юм бол,
                    хэзээ намайг аваад явах юм бол. Ингээл ер нь байж байдаг ч
                    ер нь сүүлдээр нь энэ яахав нөгөө ядуу хүний хүүхэд гээд
                    манай аавыг ер нь аваагүй юм байна лээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан зөв зөв.</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийн. Нэг тиймэрхүү одоо байдалтай л явж байсан байгаам тэр.  </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та түрүүн яриандаа дурьдсан. Мянга есөн зуун гучин
                    зургаан онд Хунданбай гэдэг тэргүүтэй казак үндэстэнгүүдийг
                    Налайхад авчирч одоо ажиллуулж байсан гэж? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аан хн.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр хүмүүс одоо өөрсдөө саналаараа ирсийн бол уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Өөрсдөө саналаараа ирсийн байдгийн. Ерөөсөө тэрэнд
                    одоо шахах шаардлагагүй, тийм тийм юм байхгүй. Одоо
                    Улаанбаатар хотын арьс ширийн үйлдвэр гэж байсан шүү дээ.
                    Төв аймгийн. Тэр. Өө тоосгын үйлдвэр. Модон заводын үйлдвэр
                    гэж ингэж л илгээлтээр ирээд л. Одоо тэгээд наашаа Налайх
                    руу. За Хунданбай гуай одоо хоёр удаагийн дайнд орсон ахмад
                    дайчин одоо манай хамаатны ах. Уржнан нас барсан зайлуул.
                    Байлдааны гавъяаны улаан тугийн одон авч байгаал тэгээл.
                    Тэгэхэд ямар ч шахах шаардлага байхгүй. Ерөөсөө хаана
                    амьдрал байгаа тэнд л одоо очиж ажиллана гэсэн иймэрхүү
                    эрмэлзэлтэй явах юм байна ш дээ. Одоо тэр үед одоо тийм
                    байдалтай л байсан байгаам тэр.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа тэгэхээр Баян Өлгийгөөс аа бусад Монголын бусад
                    газар луу очиж ажиллах асуудал ер, ер нь чөлөөтэй байсийм
                    уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Чөлөөтэй чөлөөтэй чөлөөтэй. Одоо ер нь энэ Баянхонгор
                    аймгийн тэр Бумбацагааны наад талд нэг том гүврэг (???
                    0-03-40) байгаа ш дээ. Заарын гүвээ. (??? 0-03-42) Тэрийг
                    одоо манай бага ястан хүмүүсүүд л барьсан байгаа ш дээ.
                    Хаана ажил байгаа тэн дээр ерөөсөө л одоо яваад өгдөг.
                    (0-03-50) Амьдрахын тулд одоо аваар ослоос болоод Дарханд
                    бол ингэж явдаг. Шахах шаардлага чи тийшээ яв, чи ийшээ яв
                    гэж байхгүй. Аа тэгэхдээ л манай нутаг дээр бол одоо машин
                    гэж юу байхав дээ. Дандаа тэмээн хөсгөөр явна. Тийн. Өглөө
                    дөнгөж л гэгээ тусахаас өмнө одоо бүх тэмээн хөсгийг ачаад
                    л, газар одоо гэгээ тусаад эхлэнгүүтээ тэмээн хөсгөөр бид
                    нар одоо явж байсан. Тэр баяны айлыг нүүлгээд. Тийм их л
                    одоо л. Тэмээн хөсгөөр өөр юм байхгүй. Аа бид нь бол
                    тэгэхдээ тэр баян тэмээн хөсгөөр нүүх дээр чинь манай аавынх
                    ер нэг хоёр одоо сарлаг үнээ байсийн. Тэнд ачаасаа ачаад явж
                    байгаам. Нөгөө баян чинь тэмээ өгөхгүй. Тэр үхрэн дээр л тэр
                    эмээл, улаан ор дэвсгэрийг тэргэн дээр тавиал одоо чирнэ
                    дээ. Тэгэж л тэр баяныг дагаад л, хаана очоол буух юм тэнд л
                    буудаг байсан. Тэр тэмээ гэдэг чинь одоо дээд зэргийн одоо
                    унаа ш дээ. Манай нутагт бол. Тэгээд тэр тэмээгийг өгөхгүй
                    болох дээр чинь нөгөө хоёр сарлагийг барьж аваал, тэнд ачаал
                    тэгээд ингэж явдаг амьдрал байсийн. Тийн. Аа хатуу юмыг
                    үзсэн хүн чинь бас л ямар ч ажил дээр нэлээн тэсвэртэй
                    болдогийн байна гэж би ингэж боддогийн ерөөсөө. Даарах,
                    хөрөх, ер нь иймээ тиймээ байхгүй. Би чинь анхан нутгаас ирж
                    байх дээр чинь наян долоон хилтэй л байсан. Аа мянган есөн
                    зуун жаран таван онд нэг уурхайдаа шаварт дарагдаал, тэгээд
                    бие нэг их чадал жаахан муудаад, муудсан даа ер нь. Тэгэхдээ
                    л олон түмэн бол надыг үгүй ер ёстой аварч байгаам. Энэ одоо
                    хүний одоо өөрийн одоо түүхэнд нөлөөлдөг юм дээ энэ чинь.
                    Хоёр мянга дөрвөн онд л одоо хотын нэг манлай уяач Ганбат
                    гээд л нэг хүн байсийн. Орой есөн цагт ирээд надыг одоо тэр
                    Сэргэлэн суман дээр хоёр хүүхэд нь мориноос уналаа гээл.
                    Өшөө хоёулаа нэг машин аваад явъя гээл. Тэр машинтай бас нэг
                    бага ястан залуу аваад явлаа л даа. Тэгсэн нэг хүүхэд нь хөл
                    нь хугарсан, нэг мөр нь мултарсан. Тэрийг оруулж өгөөд.
                    Арван нэг цагт энэ мянганы замаар наашаа л давхиж байсан
                    байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хужаа нар баахан замд дугуй
                    тавьцийн. Цаашаа явах дээр зам зүв зүгээр. Машин явах дээр
                    чинь баахан ... дугуйг аягүй өнөө хурдаар ирж байсан машиныг
                    ингэж эргэж гарах гэх дээр чинь нэг юм тас буугаад явсан. Юу
                    ч болсон бэ ерөөсөө нэг урд талын хоёр дугуй харагдахыг
                    мэдэж байгаа юм. (0-06-40) Тийн. Тэр тийм замын хажуу талд
                    зургаан хадаасыг дээшээ харуулаад тавьцан байгаам ш дээ.
                    Банзан дээр хадаад. Тэгээд урд талын хоёр дугуй зэрэг
                    хагарангуут нөгөө миний унаж байсан машин гучин таван метр
                    газар өнхөрч ирээд, метр наян зургаагийн өндөрт ниссэн
                    байгаам. Машин ийм болсон. Тэгэхдээ би яаж амьд үлдсийн
                    мэдэхгүй. Одоо манай Налайхын автын байцаагч нар надыг
                    дандаа төмөр биетэй хүн гэж ярьдаг. Яагаад төмөр биетэй биш
                    ш дээ би чинь. Олон түмэн надыг аварлаа гэж би ингэж л
                    ерөөсөө. Бүр санаанаас гарахгүй байгаам чинь. Тийм их одоо л
                    олон уурхайдаа дарагдаж үзлээ. Би мянга есөн зуун ерэн есөн
                    онд л одоо манай сумны жаран жилийн ой гээл тийшээ би явж
                    байгаад Байдрагийн голноос одоо л гүүрээр өнгөрөхгүй голоос
                    өнгөртөл л голын гол дунд явж байгаад жаран ес онхолдоод
                    үерэнд авахуулаад. Өө бидэн чинь тэрнээс бас амьд гарцан.
                    Тэгээд хүний ус уух тавилан гэж байдгийн байна даа ерөөсөө.
                    Иймэрхүү нэлээн нэлээн зовлонг үзээд явж байгаа хүн дээ би
                    чинь ер нь. Тэгэхдээ олон түмэн бол надыг аварлаа гэж би
                    олон түмний хайраар л би тэгж ийм байдгийн байна гэж.
                    Тэгэхдээ л ер нь надыг аварлаа гэж би ингэж
                боддогийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Таныг анх Налайхад ажиллахаар нутгаасаа гарахад ямар
                    нэгэн, ер нь ямархуу санагддаг байсан? Ямар ямархуу санагдаж
                    байсан?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Үгүй би чинь ерөөсөө баярлаал байсан ш дээ. Яагаад
                    гэвэл тэр тэр баян, тэр нэгдлийн одоо хатуу мал хөрөнгийг л
                    одоо би ер нь дөрвөн зуу хонь хурга маллаж байсан. Тэрийг
                    хаячихаад би зугатаагаад явсан. Яагаад гэвэл манай аавын
                    одоо сургамж, ээ дээ миний хүү. Чи одоо бага наснаас
                    хүүхдээсээ эхлээд чи ерөөсөө л одоо янз бүрийн хүнээр
                    дээрэлхүүлээд явж байсан. Чи одоо үйлдвэрийн газар бараадээ.
                    Тэр ашигтай. Ирээдүйн амьдрал Налайхад л байгаа шүү миний
                    хүү гээд. Тэрнээс өөр эндээ мал малла, тэндээ байлга дор нь
                    иймээ тиймээ байхгүй гэж. Ингэж аав надаа ярьдаг байсан.
                    Тэгэхдээ манай аав минь хөөрхий минь малын санитаар гэж
                    явдаг байсийн. Сардаа гучин цаас авна. Үгүй тэр гучин цаас
                    чинь ер нь яаж хүрч байсийм дээ. Тэр тэр гучин цаасаар
                    болбол би тэр баяны малыг харуулах дээр чинь аав ч тэр гучин
                    цаасыг аваад ирнэ. (0-09-21) Өө нэг овоо нэг мөнгө авч
                    байсан юм шиг бодогддог. Тийм их л одоо л амьдралыг туулаад
                    ирсэн дээ ер нь. Одоогийн гучин цаас чинь юу байхав дээ ер
                    нь. Тийм. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тантай хамт нэлээн олон хүн наашаа ирсэн үү?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өө олон хүн тэр чинь. Одоо одоо энэ Налайхдаа байгаа
                    Чаравий гээд нэг хөгшин байгаа. Комбинаас гээл байсан. Бас
                    залуу. Тэр нас барсан. Өө нэлээн олон хүн ирсэн. Арван хэдэн
                    хүн ирсэн. Ер нь. Тэрнээс энэ голцуу ер нь арай хэдэн энэ
                    одоо нүүгээд ч дууслаа. Зарим нь казакстан явсан. Тэгэхдээ
                    би бол эндээ байж байгаал ... Казакстан явна тэндээ амьдарна
                    гэх дээр би чинь төрсөн нутаг, угаасан ус. Хаана ч гэсэн
                    бидэн чинь одоо тэнд очоод чинээлэг баян болно гэж юу байхав
                    дээ. Энэ монголын нутагтаа л яс тавина гэж ингэж бодоод
                    явдаг хүн дээ би ер нь. Гол асуудал ерөөсөө. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгээд тантай хамт ирсэн хүмүүс анх нутгаасаа
                    гарахдаа баяртай байсан уу? Энд ирээд хүний нутагт ер нь
                    ямархуу байдалтай амьдарч, амьдрал эхэлсэн бэ?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй ерөөсөө л их баяртай байсан. Бид нь маш их
                    баярласан. Яагаад гэвэл ерөөсөө өө бид нь үйлдвэрийн газар
                    ажиллана. Бид нь одоо амьдрал залгана. Мөнгө ол, олж ерөөсөө
                    л амьдрал сайхан болно гэж ингэж баярладаг байсан. Аа эхлээд
                    ирэнгүүтаа л ажиллаад байхлаар чинь яахав хүний төрсөн нутаг
                    санагдах юм байна л даа. Тэгэхдээ хичнээн сэтгэлдээ байлаа ч
                    гэсэн бидэн тэр ерөөсөө яахав дээ. Нутаг яахав. Бид нутгаар
                    ер нь жаргалтай л нутгаас гараагүй ээ. Бид чинь одоо ядуу
                    амьдралтай л явж байгаад л одоо л эндээ хүрээд ирсэн. Энд ч
                    гэсэн Налайхын үйлдвэрдээ л ажиллана гэж. Биднийг тэгэхдээ л
                    ерөөсөө гурван сар, нэг сар ер нь дагалдан гэж явуулаал.
                    Тэгээд дараа нь аажим аажимаар ерөөсөө л нэг л ??? (0-11-22)
                    болгоод ингэж явуулсийм тэр. Тийм одоо амьдралтай л туулаад
                    ирсэн хүн дээ хөөрхий. Тэгэхдээ би ер нь дөчин таван жил ер
                    нь дандаа л ер нь домбор хөгжмийг бариал байнгын тоглож
                    явсан. Аа тэр гүйлтний мөнгөн медальтай. Сагсан бөмбөгийн
                    мөнгөн медальтай. Ерөөсөө л энэ нэг аль болох л нэг цаг ч
                    гэсэн зүгээр сууна гэж байхгүй. Тээр л гүйгээл яваал ер нь
                    ингээл ингэж ерөөсөө л одоо л нас их өтөллөө. Одоо ч гэсэн
                    яахав дээ нэг хэдэн нэг зүгээр сууна гэж байхгүй. (0-12-05)
                    Нэг бага охин байгаа. Тэр юм хийгээл одоо яг ингээд амьдрал
                    залгуулаад яваад байгаа байхгүй юу энэ чинь. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Анх Налайхад ирээд монголчуудын дунд шал өөр
                    хүмүүсийн дунд амьдрахад монголчууд ер нь та бүхнийг ер нь
                    хэрхэн хүлээж авч байсан бэ? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй ээ тэр монголчууд гэх дээр ерөөсөө л би одоо
                    одоо хүртэл санаанаас гарахгүй. Говь Алтай аймгийн нэг Сэхэр
                    гээд нэг залуу байсийн. Би тэрний тэр Сэхэрийн өвөрт унтдаг
                    хүн. Би хэл мэдэхгүй. Тэр миний дүү гээд л надыг л ер нь
                    хамт унтдаг ерөөсөө л. Өө ингэж ярьдагийн. Монголоор ингэж
                    ярьдагийн гээл одоо надаа л ирж тэр их л юм заагаад өгдөг.
                    Чи одоо их сахилгагүй шүү. Би бөмбөг хөөгөөд тоглож наадаад
                    алга болно. Тэр олсон мөнгийг тэр Сэхэрт авчраад өгнө. Тэр
                    байх нь уу үгүй юу мэдэхгүй. Бөмбөг хөөгөөд тоглож наадад
                    алга болно. Тэр монгол хүний сэтгэл яасан сайхан байна гэж
                    би яагаад тэгж хэлдэг, ингэж ярьж байгаам гэвэл ерөөсөө тэр
                    Сэхэр одоо л тавин есөн онд л доо. Ер нь тэр иж нь муудлаа
                    гээл нутаг явж байх дээр чинь за Монголхаан би нутаг явлаа
                    шүү. Чи одоо энд үлдэх юм байна. Чи ер нь их дүрсгүй шүү.
                    Үгүй ер нь их хөнгөн шүү. Чи одоо боль. Чиний бүх юмыг би
                    танай Улиастайгийн дарга, одоо Багануурт байгаа л даа.
                    Бямба, Бямбасүрэн гээд нэг дарга байсан. Тэр энэ
                    хадгаламжийг одоо чам дээр хийсэн байна. Долоо найман мянган
                    цаасыг одоо хадгаламжин дээр байгаа шүү. Чи ерөөсөө л цалин
                    авчирлаа. Над өгөөл, хоолтой хоолгүй, хувцастай хувцасгүй л
                    ерөөсөө гүйгээл байдаг хүн шүү дээ чи. Тэгэхдээр монгол
                    хүний сэтгэл гэдэг ямар байдалтайв гэдгийг би тэр ерөөсөө
                    маш их ойлгосон. Миний төрсөн ах дүүгээс илүү одоо надаа
                    хайр гэж ... хүн гэж би ингэж боддог. Би одоо л тэр монгол
                    хүний сэтгэл яахаар тийм байдгийн гэдгийг одоо бас нэг
                    юмнаас ойлгосон. Тэр яагаад гэвэл одоо хүний амьтан сүүл
                    дээр надыг одоо залуу авгайтай боллоо гэж их шоолдогтой
                    асуудал гарсан. Энэ яахаар гэвэл тэр хоёр мянга дөрвөн онд
                    аваарт ороод, өглөө л ерөөсөө л бүх энд тэндгүй ерөөсөө л
                    тэр шил болсон, бүх юмыг л гаргаал, тэр эмч нар одоо
                    цэвэрлэсэн. Өглөө босоол ирсэн чинь мэс заслын өрөөнөөс
                    ерөөсөө өө нэг үхрийн нэмнээнээс долоон дор нэг л хувцас
                    нөмөрсөн байна даа над. Би ерөөсөө л эмчийн хэлснийг нь
                    яадаг байлаа ч гэсэн энэ элдвийн юмнаас их сэжиглэдэг хүн.
                    (0-14-49) Тэгээд би ерөөсөө шууд гараад явсан эмнэлгээс. Эмч
                    хэвт хэвт гэсэн. Өө би хэвтэхгүй. Өө яагаад гэнэ. Үгүй би
                    чинь ийм хөнжилтэй би ерөөсөө яадгийн байгаам. Ийм би ийм
                    бохир юман дээр хэвтэхгүй. Тэгсэн чинь гэртээ хүрээд ирсэн
                    чинь ерөөсөө гэнэт гэдэс гараад эхэлсэн. Үгүй энэ яагаад ийм
                    болсон. Бүүр тэр чинь одоо нэг цаг өнгөрөөд дахиад эмнэлэг
                    рүү очлоо. Гэдэс ийм болоол гээд. Та хэвт гэж байна. Май.
                    Энэ нэг эмийг үзээд уу. Ингээд явуулсан. Тэгээд тэр аав нь
                    сайхан таньдаг байсан. Одоо л тосгон дарга байгаам даа
                    зайлуул. Сэрлам гээд нэг буриад хүн. Үгүй ээ тэнд ирээд,
                    үгүй Сэрламаа одоо миний гэдэс одоо ийм ийм аваарт орсоон
                    би. Одоо гучин таван метр газар машин өнхрөөд одоо ийм ийм
                    болсон гэсэн. Үгүй та яаж байгаам? Тэгээд яаж байгаам? Үгүй
                    ээ би чинь одоо ингээд гэдэс гараад л болдоггүй. Үгүй тэр
                    хүүхэн чинь одоо ямар буянтай хүн юм. Хоёр ??? (0-15-59)
                    Монголхаан ах минь ерөөсөө наадхаа одоо та ерөөсөө л эм авч
                    болохгүй. Танай төлөө би ерөөсөө хот руу явж, чацарганын
                    цэвэр тос олоод ирье. Тэгэхгүй бол та гэдэсний түгжрэлд
                    орсон хүн байна ш дээ. Та одоо гэртээ очоол хэвт гээл нэг
                    таксинд суулгаад явуулсан надыг. Би одоо л тэр чацарганы
                    цэвэр тос олж ирээл танд л өгье. Гурван цаг өнгөрөөгөөл
                    тосгоноос утасдлаа л даа над. Тэгээд би эндээс гараад гурван
                    удаа амраад арай гэж л тосгон орсон. За энэ чацарганын тосыг
                    ерөөсөө хоёр цаг болоод нэг халбага уу. Бас нэг эм холиод
                    өгсөн. Дахиад нэг таксинд суулгаал гэртээ буучихсан. Хоёр
                    цаг болоод л уугаад байдаг. Үгүй ээ орой нэг арван цагийн
                    үед гэдэс улам ширүүсээд эхэллээ. Тэгээд л халаад л байдаг.
                    Гэдсээр л хатуураад л. Үгүй ээ би одоо ингэж үхдэгийн байна
                    гээл ингэж бодоод л байсан ш дээ. Үгүй тэр шөнөжингөө дөрвөн
                    цагийн үед л, зуны долоон сар даа ерөөсөө. Гадаа нэг гад,
                    хэвтэж байсан жаахан унтчихаж. Эргээд л босоод ирсэн чинь
                    зүгээр амнаас гал гарах гээд л. Тэгээд тэр зургаа араажав ч
                    л дуугарч эхэллээ. Тэгэдэ зургаа хагас гэхэд л ерөөсөө гэдэс
                    мушгиад ирсэн. Тэгээд ерөөсөө жорлонгийн наад талд нэг цаас
                    дэвсээл суусан чинь тав зургаан хэсэг бөөн цус гараад ирсэн.
                    Араас нь шингэн цус асгасан. Тэгээд би сандрахдаа гар
                    утасаар нөгөө хүүхдийнх рүү ярьсан. За би ийм боллоо. Одоо
                    яахав. Эм авч болохгүй одоо. (0-17-49) Тэгээд хоёрдугаар
                    эмнэлэг очоол тэр компанийн захирал ч хүрээд ирсэн. Тэгээд
                    очингуутаа нэг эход харуулаад эмч нар гайхаж байсан ш дээ.
                    Үгүй энэ хүүхэн чинь таны яасан амийг аварсан юм бэ? Хэрвээ
                    та энэ чигтээ байсан бол ер нь амьсгаа хураадаг байсан
                    байна. Яагаад гэвэл шулуун гэдэсний өрөөсөн талд нь ерөөсөө
                    харлаад эхэлсэн байна. Одоо ингээд тэр одоо буриад хүүхэн
                    одоо миний амийг аварлаа гэж сүүл дээр яасан. Манай бага
                    ястан зүгээр монгол хүн, залуу хүүхэдтэй болсон. Үгүй ер нь
                    тэр хүнийг би бурхан шиг шүтдэг хүн. Яагаад гэвэл миний
                    гарах гэж байгаа тийм гэдсийг одоо ялзартанд орох гэж байх
                    дээр чинь тэр хүн одоо амийг аварсан болох дээр тэр хүнийг
                    би яаж мартах вэ? Миний үр хүүхдээс илүү одоо надаа буян
                    хийлээ гэж би одоо хүртэл санаанаас гарахгүй явдагийн тэр.
                    Энэ монгол хүн, энэ казак хүн, энэ орос хүн гэж хүн ялгаж
                    болохгүй. Адилхан нэг нутагт амьдарч байгаа хүн. Иймэрхүү
                    одоо амьдралаар туулаад явж байгаа хүн дээ би чинь ер нь.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та болон ер нь танаас бусад хүмүүс, бусад казак
                    хүмүүс ер нь чухам яагаад наашаа ирж ажиллах болсон юм бол?
                    Бусад монголчуудыг энд Налайхад уурхайд ажиллуулж болоогүй
                    юм бол уу? Яагаад та бүхнийг сонгосон юм бол?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Үгүй тэр яагаад гэвэл бие биенээс дамждаг юм байна.
                    Тэр Назыр гэдэг хүн чинь тавин долоон онд л Сүхбаатарын одон
                    аваал нутагт очсон байхгүй юу. Өө тэгсэн чинь тэр Назыр чинь
                    одоо манай эгчээс гарсан хүүхэдтэй үгүй ер нь юу байна
                    Налайхад амьдрал байна. Назыр зуун хорин тонн хутгаж л одоо
                    нэг найман сарын дотор л ... ингэж амьдрах дээр чинь одоо
                    бид нь болдогийн байна. Ихээхэн л одоо ер нь чиглэл бодоол
                    ерөөсөө Налайхад амьдрал гэж ингэж ... хүрээд
                ирсэн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За ер нь аа монголчуудын дунд ингэж олон жил
                    амьдарсаны дараа одоо ингээд бодоод үзэхэд казак үндэстэний
                    соёл, ёс заншил ер нь нэлээн өөрчлөгдсөн байна уу,
                    өөрчлөгдөөгүй байна уу одоо ер нь?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй ээ казак үндэстэний ёс заншил маш их
                    өөрчлөгдсөн. Яагаад гэвэл казак үндэстэний хуучин ёс заншил
                    одоогийн өсөж байгаа залуучууд ер нь тэр ёс заншилыг барихаа
                    больсон. Арван найман нас хүр, хүртэл казак охидууд гэрээс
                    гарахгүй. Тийм сайхан хүмүүжилтэй л байсан. (0-20-49) Ямар ч
                    монгол бай, казак нь ч бай. Том хүнийг урдаас нь хөндлөн
                    өнгөрөх жам байхгүй. Морьтой ирж байх дээр чинь казак нь ч
                    бай, монгол нь ч бай буулгаж авч авч ирээд, ширдэгээ дэвсээд
                    л гэртээ суулгадаг. Ийм ёс заншилтай. Одоо яаж байна?
                    Гудамжиндаа далбиганаад, уугаад л архи уугаад яваал байна ш
                    дээ. Тэр ёс заншил хаа байна? Одоо манай Наурыз гэж нэг ай
                    ... аа Хорванайт гэж ерөөсөө л одоо л Хорванайт одоо дөхөж
                    байна. Арван хоёр сарын сүүлээр. Аа Наурыз бол гурван сарын
                    хорин хоёронд л болох ёстой. Тэр дэлхий даяар одоо мусульман
                    шашинтан тэр Наурызын баярыг л одоо зарлаж өгсөнөөс хойш
                    одоо нэлээн хэдэн жил болж байгаа. Тэр Наурызыг угтсан тэр
                    өндөр бүтээлийг жаахан ажил ... тэнд архи уухгүй, тамхи
                    татахгүй ийм заншилтай байсан. Тэр заншлыг одоо алдаал
                    ингээд байна ш дээ. Залуучуул үгэнд орохгүй. Казак ёс заншил
                    чинь одоо ямар байдалтай л байдгийн. Одоо энэ одоо нийгэм нь
                    тийм боллоо гэхдээр одоо хаашаа юм. Нийгэмдээ байгаа биш ер
                    нь хүндээ байгаа гэж би өөрийн хувьд ингэж ойлгож байдгийн.
                    Хүний өөрийн ухамсар. Энийг казак үндэстэн одоо ямар
                    байдалтай л байна. Бидэн хүнийг хүндэлж, хүнийг сайхан
                    болгож явах ёстой. Үгүй ерөөсөө орой өглөө эрүүл яваад,
                    ороол ерөөсөө согтуу байж байна. Энэ чинь одоо бүр жинхэнэ
                    казак үндэстний ёс заншлыг алж байгаа гэж би иргэний хувьд
                    би бодож байдгийн. Одоо манайх кабель телевизтэй ш дээ тэр.
                    Тэр Шинжааны одоо бага ястан хүмүүсүүдийн ёс заншил гэж тэр
                    Казакстаны ёс заншлаас илүү байна. Маш их илүү. Худал
                    хэлэхгүй, хулгай хийхгүй. Өдөр болгон одоо арван хоёр цагаас
                    нэг цаг хүртэл эрүүл мэндийн талаар энэ хичээл заагаад эхэлж
                    байгаам ш дээ. Тэгэхдээ тэдний өмсөж байгаа хувцас ...
                    Ганцхан хувьсгалт нам. Өөр нам байхгүй. Үгүй ээ тэгэхдээ
                    манай монголын дотор одоо хичнээн нам байна? Одоо ерөөсөө л
                    тэрийг бодох дээр чинь ер нь одоохон энэ ухуулга гэж нэг юм
                    байгаам. Би чинь одоо хороон дээрээ энэ ирснээс тууш гучин
                    дөрвөн жил хэсгийн дарга хийсэн. Хороон дээр. Хорин таван
                    жил олон нийтийн ??? (0-23-14) хийсэн. Арван есөн жил
                    ахмадын дарга хийсэн. Тэгэхдээ л жилээс жил тутам залуучууд
                    ерөөсөө л тэр ёс заншлыг баримталдагийм уу гэж л бодоод
                    байхад л жилээс жил тутам ерөөсөө алдаатай байна гэж би
                    ингэж бодоод л байгаам. (0-23-32) Ёс заншил ер мэдэхгүй.
                    Хүнийг хүндлэхгүй. Одоо бол автобусан дотор явахад монгол ч
                    бай, казак ч бай ер нь энэ хүүхдүүд настан хүн ирлээ гээд
                    босоод өгөх хүн тун бага байгаа ш дээ. Зөвхөн казак үндэстэн
                    биш. Аль ч л ер нь монгол казак ялгаа байхгүй л байна.
                    Хүнийг хүндэтгэх талаар нэг ёс зарчмаа нэг нэлээн алдаал
                    байгаа гэж би ингэж бодоол байгаам. Тийн. Аа тэгэхдээ хүнийг
                    хүндэтгэх, хүнийг л ерөөсөө л аливаа нэг юм талдаа л ерөөсөө
                    л өрөвдөж явж байдаг манай бага ястанаас гадна монгол
                    хүмүүсүүд тийм ондоо байдгийм байна гэж би ингэж дүгнэж
                    байдгийн. Яагаад гэвэл ерөөсөө хүнийг хүндэтгэж, үгүй бүр
                    тэр Завханаас одоо нэг наян зургаан настай нэг эмээ ирж
                    байгаам ш дээ. Хоёр жилийн өмнө тэр дүлий юм сонсохгүй.
                    Арван хоёр удаа бариулаад надыг ерөөсөө тэвэрч үнсээд, үгүй
                    ээ миний хүү би есөн хүүхэдтэй. Би одоо чихтэй боллоо гээд.
                    Танай хүний хайр халамжийг би хэзээ ч мартахгүй гээд ингээд
                    явлаа. Аа Булганаас нэг охин ирсэн. Аравдугаар ангийн.
                    Ерөөсөө энэнээс ийшээгээ мэдээ байхгүй. Есөн удаа бариал тэр
                    охин ч их сайхан болоол явсан. Дараа нь яасан? Тэр
                    Өвөрхангай аймгийн Хошуутаас одоо долоо найман хүн л ирсэн.
                    Үгүй ээ ер нь энэ нэг бариач хүн байдгийн. Бие нь муудаад
                    хүнд, хүнийг хүндэтгэх асуудал гэж нэг юм байна ш дээ. За
                    энэ хүнд би үзүүллээ. Энэ одоо би одоо сайжирна гэж бодвол
                    ерөөсөө тэр хүн ч ажирах юм байдаггүй. За хүний сэтгэл гэж
                    нэг юм бий. Би тэр ерэн зургаан настай тэр эмээд, аа наян
                    зургаан настай тэр эмээгийг би гайхдаг. Үгүй тэр одоо их
                    хөнгөн ч эмгэн ерөөсөө. Баярлаж байгаа гэж нөхцөл байхгүй
                    явсан зайлуул. Одоо нутагтаа очоод ердөө нэг хүнээр бас л ер
                    нь нэг жаахан чихэр михэр өгөөд явуулсан байдгийн. Одоо ийм
                    одоо л энэ хүнийг хүндэтгэх талд бол манай овгоос ер нь
                    монгол хүмүүсүүд маш их сайн байдгийн гэж би ингэж
                    боддогийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Нээрээ бариа засал гэснээс одоо жишээлбэл хүний хөл
                    хугарсан байлаа гэхэд тэрийг бариад үзэхэд бас бидний
                    мэдрэхгүй тийм мэдрэмжийг та мэдэрдэг байх л даа. Энэ тухай
                    чухам та яаж мэдэрч яаж барьдагийн. Тэр тухайгаа та нэг
                    цухасхан дурьдаж болох уу? (0-25-59)
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Болно. Тэр яагаад гэвэл тэр хүний одоо л хэрэв одоо
                    шилбийн яс хугарлаа. Тээ? Тэрийг одоо хадахаас өмнө тэр
                    хугарсан өдөр одоо аваад ирвэл би чинь тэрийг юу ч гэсэн
                    тэрийг нь тоохгүй байгаам. Хүний гарын мэдрэмж гэж нэг юм
                    байна ш дээ. Одоо би ямар ч нэг даралт ихдэж байгаа хүнийг
                    за энэ хүн одоо даралт нь ихэдлээ. За энэ хүний одоо хүүхэд
                    нь хазгай байна. Аа энэ хүний сав суулга нь хазгай байна гэж
                    би ерөөсөө л энийг л одоо гарын мэдрэмжээрээ би мэдээд л
                    байгаа юм. Энэ яагаад гэвэл бидэн чинь хоёр мянган онд бариа
                    заслын дамжаанд хоёр сар суухдаар чинь биднийг одоо хөнгөн
                    хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд байсан Цэвээн гэж нэг
                    хүн тэгээл биеийн тогоо очоол ??? (0-26-44) авуулцан. Энэ
                    одоо бариа хийдэг хүн чинь одоо би өдөртөө хичнээн хүн барьж
                    байгаа. Аа тэр хүнийг сайжрахын тулд бариач хүнд биеийн тог
                    байх ёстой гэж. Шинжлэх ухаан ингэж үздэгийн. Гэхдээ тэр
                    Цэвээнд очоод би биеийн тогийг шалгуулах дээр долоон метр
                    хагасдаа биеийн тогтой хүн байна. Ямар ч хүн барьж, эдгэж
                    болохын байна гээд л тэр чинь өөрөөн бариач хүн. Одоо тийм
                    тийм л хүн байгаам. Аа тэгэхдээ л хүний одоо аливаа нэг яс
                    хугар ... ялангуяа энэ дунд чөмөг бол маш их явдалтай. Яс
                    хугарахаас өмнө өмнө одоо энэ дунд чөмөг хугарлаа гэх дээр
                    энэ булчин чинь ингэсхийгээд татаад явж байгаам. Хамгийн
                    аюултай нь энэ. Тэрийг одоо ерөөсөө л би одоо урд нь нэг
                    хоёр хөгшин байгаам. Бүр тэрний татвал л татуурга хийгээл,
                    татлага хийгээл ерөөсөө хүндрүүлээл одоо хэвтэж байгаа. Нэг
                    нь овоо одоо босох гэж байгаа. Тэр яснаас тэр болж нэг
                    татаад явдаг. Одоо энэ тойг мултардаг, шагай мултардаг, тэр
                    аа өөр одоо хавирга хугардаг, хавиргын толгой ху, хавирга
                    давхарлах. Энэ асуудал бол ерөөсөө л надаа бол ерөөсөө бараг
                    тоглоом шахуу юм. Ерөөсөө л зүгээр бариад юм болгоно. Тэр
                    одоо хүний бүр мэдрэмж гэж нэг юм байдгийн байна ш дээ
                    ерөөсөө. Одоо өө ер нь хүүхэд болохоо байлаа. Уйлаад эмнэлэг
                    дээр байна. Дусал хийгээл байна. Тэр дусал нь үйлчилэхгүй.
                    Олон гэдэс нь гүйлгээл байх дээр би очоол нэг гурав
                    барингуутаа л тэр хүүхэд гайгүй болоод эхэлчихнэ. Тэр тархи
                    хөдлөнө гэж одоо нэг амны хэвшил болсон асуудал байгаам. Энэ
                    тархи хөдлөхгүй. Яс арьс хоёрын хооронд байгаа мэдрэлийн
                    судасны зангирал. Тэр бол. Тэрнээс болж хүүхэд бөөлжинө.
                    Суулгана. Ийм байдалтай л байгаа ш дээ. (0-28-40) Тийм. Аа
                    ер нь одоо өвдөг одоо энэ тойгийн мултарлаа гээл үзэх дээр
                    чинь өө миний өвдөг болуул маш их хэмжээгээр хавдлаа. Одоо
                    би нэг жишээ. Одоо Дундговь аймгийн нэг лам хүн одоо хот
                    дээр байгаа. Гаадан гээд л. Тэр хүн чинь найман сар хэвтсэн
                    байгаам ш дээ. Эмч нар ч өө тэр хажуу талд яс ургасан байна.
                    Та одоо Хөх хот руу яваад эмчлүүл. Тэгээд надыг Гамбаа гээд
                    нэг хүн, компанийн захирал аваад очино. Нөгөө тойгийг
                    мултраад хажуу тийшээ гарцаныг яс ургаж байна гээд. Тэгээд
                    би очоол тэрийг оруулж өгөөд, гурван өдөр бариад. Тэр лам ч
                    одоо надаас салахгүй. Юм болгон дээр за Монголхаанд очъё
                    гээл одоо л тэр Толгойт дээр бүр тусгай сүм барьсан.
                    Дагиймаа гээд нэг хүүхэдтэй. Хүнийг ингэж хүн чинь тэгээд
                    эдгэх дээр чинь угаасаа л ийм байдгийн байна тэр ерөөсөө.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та сая хэлсэн. Наурызын баяр гэж тэмдэглэдэг гэсэн.
                    Аа монголчуудын дунд амьдарч байхдаа тэр Наурызын баярыг
                    тэмдэглэх ч юмуу, бусад казак үндэстэний баярыг тэмдэглэхэд
                    жаахан аа бэрхшээлтэй ч юмуу, монголчууд үл ойлгох ч юмуу,
                    монголчуудаасаа цагаан сарын баяр нь ингэж өөр ч байдаг
                    учраас ер нь жаахан асуудалтай байдаг уу ер нь? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Үгүй ээ тийм тийм асуудал бол байхгүй. Одоо бид нь
                    яагаад гэвэл монгол нутагт адилхан амьдарч байгаа. Одоо би
                    Налайхад бол одоо тавь шахам жил болж байна. Тавь гаран жил.
                    Аа тэгэхдээ л монголын цагаан сар, Наурызын баяр ерөөсөө
                    адилхан. Бие биенээс зөрөө гэж юм байхгүй. Аа зөрөөтэй юм нь
                    манайхан дээр ганцхан одоо тэр Наурызын баярын сараар архи
                    уух ёс байхгүй байсийн. Ерөөсөө тэр сарыг угтсан өндөр
                    бүтээлийн ажил гэж одоо хуучнаар бол. Ийм байх ёстой байсан.
                    Одоо бол тэр ёс заншилыг алдлаа л даа. Өө Наурызын баяр гээл
                    хөдөө л ингээд уугаад эхэлдэг боллоо ш дээ. Тэгэхээр тийм
                    биш.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та тэгэхээр цагаан сарыг нэг тэмдэглэдэг. Наурызыг
                    бас тэмдэглэдэг гэсэн үг үү? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийн тийм. Яагаад гэвэл би монгол нутагтаа адилхан
                    нэг газар байж байна. Цагаан сар боллоо. Надыг дуудаад
                    тогтохгүй. Өө тэр айлд очоод золгоорой. Монголхаан гуай
                    манайхаар хүрээд ир. (0-31-07) Одоо буянтай хүн гээл
                    ингэхлээр чинь би чинь одоо яалаа гэж тэрийг ялган салгаж
                    байна гэж байхгүй л дээ. Тиймэрхүү байдалтай л амьдраад явж
                    байгаам муу ах чинь. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та одоо казак үндэстэний одоо эртний түүх, түүхийн талаар ярих юм байна уу танд?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй казак үндэстэний одоо ерөнхий түүх гэх дээр чинь
                    одоо манай казак үндэстэний түүх бол ерөөсөө маш их түүхтэй.
                    Энэ яагаад гэвэл одоо бид нь одоо том лам нар ярьдагийн.
                    Манай казак үндэстэний. Дөрвөн ном одоо тэнгэрээс унасан гэж
                    ярьдагийн. Тэрийг би одоо бүр сайн ойлгохгүй байгаам. Тэр
                    ном одоо хаанаас гараад ирсийн. Тэрийг хэн одоо л явсан.
                    Казак үндэстэний ч хүн тэр. Аа одоо хаж гэж яв, Арабтаа л
                    очоод ирж байгаам ш дээ одоо хаж гээд л. Тэр яваад ирж
                    байгаа хүмүүсүүд, за тэнд хаж гэж тийм байдгийн байна. Аа
                    казак үндэстэний ёс заншил тийм байдгийн байна. Аа нас
                    барсан хүнийг тэгж хүндэлдэгийн. Казак үндэстэний ёс заншил
                    ийм байдгийн гэж бидэнд ухуулга байхгүй. Тэгээд нэг ёс
                    заншил гэдэг чинь аливаа нэг хүнийг дамжиж, нэг хүүхдээс
                    хүүхдэд л дамжиж л ойлгох ёстой л байгаа ш дээ. Ёс заншил
                    гэж ингээл одоо манай казак үндэстэн алдаж байгаа асуудал
                    энэ дээр л байгаам. Тэр маш их ёстой, маш ёс журамтай л гэж
                    одоо биднийг ингэж ярьдаг байсан одоо тэр ёс журам чинь ер
                    нь сайн байна гэж би хэлж болохгүй л дээ. Одоо Баян Өлгий
                    дээр байна. Казакстан дээр байна. Налайх дээр Чандганад, бүр
                    Хэнтий, Дорнодод хүртэл байгаа ш дээ. Хүнийг хүндэтгэх
                    талаар. Аа тэр ажил хийх талаар манайх бол бас их л гарамгай
                    л даа ер нь. Казак үндэстэний хүн бол ерөөсөө л ажилд бас их
                    гарамгай. Тийн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    
    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Энэ одоо энэ ер, орчин үед террорист гэж нэг айхтар
                    юм болоод байнаа даа. Одоо тэрний цаана чухам улс төрийн
                    бодлого ч байдгийм уу, шашны бодлого ч байдгийм уу мэдэхгүй.
                    Тэр одоо мусульман шашинтануудын хийгээд байгаа юм гээд
                    байгаам. Би тэрийг сайн ойлгохгүй байгаам. Энэ тухай та ер
                    нь юу гэж боддог вэ? (0-33-39)
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Үгүй би чинь энэ энэ дээр би ер нь бас их
                    гайхдагийн. Тэр террорист одоо мусульман шашныг одоо ислам
                    шашныг л одоо тийм юм хийгээд байгаа гэж. Тэр одоо дотроо
                    ордог бидэн чинь одоо тэнд юу болж байгааг ... ялангуяа тэр
                    Иракийг одоо би өдөр болгон харж байдгийн. Өдөр болгон
                    аллага таллагатай. Тэр бага ястан хүмүүсүүд яахаараа ийм
                    харгис шашинтай байдгийн. Зарим бага ястан хүмүүсүүд надаа
                    уурлаж байдгийн. Манай монголдоо байгаа казак бага ястан
                    хүмүүсүүд яасан тайван, яасан сайхийн. Тэр гадаадад байгаа
                    одоо айлд байгаа тэр Ирак нь ч бай аль нэг мусульман шашны
                    оруулд яасан харгис юм. Тэр Саддам Хусейныг цаазаар авах
                    гэснээс хойш ерөөсөө л тэр Иракийн одоо ширүүслээ гэж байна
                    ш дээ. Өдрөөс өдөрт. Өчигдөр болуул одоо тавин хэдэн хүнийг
                    л алаал хаячихлаа. Тэр одоо яахаар тийм байдгийн. Би ерөөсөө
                    л, ерөөсөө ойлгохгүй байгаа. Яахаар одоо бага ястан хүн тийм
                    харгис байдалтай байдгийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    
    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгэхээр ер нь ислам шашиндаа биш, цаанаа бас өөр явуулгатай байдаг байхнээ?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийн. Өөр явуулгатай л байна. Тэр тэнд л би одоо нэг
                    жишээ татъя даа. Тэр Америкийн ерөнхийлөгчийн одоо манай
                    нутаг дээр ирлээ ш дээ. Одоо монгол дээр. Ирэх дээр чинь өө
                    ер нь тэр мусульман шашинг одоо ер нь тийм одоо харгис
                    бодолтой гэж л ярьсан гэж манай бага ястангууд чинь зарим нь
                    дургүйцэж байна. Дараа нь тэр америкийн ерөнхийлөгч нутагтаа
                    очоод Наурызын баяраар ерөөсөө манайд бол одоо цахилгаан
                    явууллаа ш дээ. Монгол үндэстэний одоо бага ястан
                    хүмүүсүүдийг ерөөсөө Наурызын баярын одоо халуун мэнд,
                    мэндчилгээ дэвшүүлье гэж. Тэгэхдээ л монголдоо байгаа бага
                    ястан хүн ямар байдалтай л байна. Тэр хүн нүдээр үзээд
                    явсан. Аа тэр Ирак, тар талибаныг монгол тэр ондоо улсдаа
                    байгаа бага ястан хүмүүсүүд ямар байдалтай вэ гэдгийг тэр бү
                    америкийн ерөнхийлөгч одоо дүгнэлт хийлээ гэж л би ингэж
                    боддог доо ер нь. Одоо манай дээр нэг Терухан гээд нэг залуу
                    байсийн. Энэ манай ерөнхийлөгч нөгөө нөгөө намын дарга
                    байсан шүү дээ. Энхбаяр чинь. Нэг ирээд яриа хийх дээр чинь
                    би ерөөсөө монгол хувьгаалт намыг үзэн яддаг гэж ингэж нэг
                    ярьчихаад, дараа нь ер нь бага ястан хүмүүсүүдийг тэрийг
                    одоо бүр зодоод л хаячихлаа ш дээ. Тэгээд одоо тэр хүн чинь
                    явж явж байгаад эргэж нэг хувьсгалт намд л ороод. (0-36-20)
                    Тэр хүний ухамсарын асуудалдаа л байдаг гэж би ингэж бас
                    бодоол байгаам. Тийн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    
    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Ардчилал эхлээд ерээд оны үед казак үндэстэнүүд
                    казакстан руу нүүсэн гэсэн, нүүж байсан гэсэн. Тэр тухай та
                    ярих уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Өө тэр казакстан руу явдаг юунаас болсон гэвэл одоо
                    нэг Бямбасүрэнгийн одоо зуун хорьдугаар зарлигаар гэж нэг
                    юунд оруулчихлаа ш дээ. Картын бараанд.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    
    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Энэ дээр манай казак үндэстэн энэ дээр бол их л
                    ерөөсөө сэтгэл эмзэглээд, өө ерөөсөө бүх юм казакстан дээр
                    бэлэн. Ерөөсөө тийшээгээ нүүж амьдаръя гэж л, ерөөсөө л
                    ингэж л эхэллээ ш дээ. Тэгэхдээ тэр казакстандаа л одоо
                    сонсоод байж байхлаар чинь ер нь тийм их дээд хэмжээний одоо
                    амьдрал нь сайжраал явж байгаа юм байна уу, үгүй юу. Одоо
                    тэр ерэн хоёр оноос наашаагаа л эхний одоо л хөдөл, нүүгээд
                    эхэлсэн. Ерэн хоёр оноос эхэлсэн. Одоо арван хэдэн айл
                    эргээл монгол нутаг, манай Налайхдаа хүрээл ирлээ ш дээ. Тэр
                    яагаад ирсэн? Та нар одоо тэр чигээрээ зайлахгүй яасан гээл
                    би ингэж асуух дээр чинь ээ төрсөн нутаг гэж яасан сайхийн.
                    Хичнээн буянтай амьдралтай байлаа ч гэсэн төрсөн нутагт одоо
                    хүрнхгүй. Манай нэг хүргэн хүрээд ирлээ. Жил гаран болоод.
                    Үгүй яасан? Үгүй ер нь хүүхдүүд дээрээ л арай гүйцэхгүй юм
                    даа. Долоон сард нэг дүү яваад өгсөн. Гурван хүүхдээ аваад.
                    Сая гурван сар болоод эргээл хүрээд ирлээ. Яасан бэ? Үгүй ээ
                    ах минь тэр төрсөн нутаг минь төрсөн нутаг яасан ... хичнээн
                    ??? (0-38-18) байлаа ч гэсэн монголын нутагтаа л амьдарвал
                    болох юм. Тэр болбол надад таарсан. Тэр ах нь ирээл аваал
                    явсан. Миний төрсөн ахын хүүхэд л дээ тэр чинь. Үгүй ерөөсөө
                    сандал, ширээ шаагаал ерөөсөө надаа зардал олоод ир. Би
                    эргэж нутагтаа очинь. Би ерөөсөө энэ, танай энэ газарт
                    амьдарч чадахгүй гээл ингээл одоо хүрээд ирж, хардаг байсан
                    нэг айлын байшиныг хөлслөөл сууж байгаал, малаа зараад,
                    байшинаа зараад би казакстаны иргэн болно гээл яваад өгсөн
                    чинь тэр гурван сар хүрэхгүй хүрээл ирлээ ш дээ. (0-38-51)
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    
    <QuestionSet id="020">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тийшээ аа бүрмөсөн шилжиж явахад эндээс бичиг баримт гэж нэлээн тийм асуудал гардаг уу?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Хүүш ер нь одоо тэр хичнээн их юм болдог гээч. Аа
                    тэр казакстаны иргэн болоод явсан хүмүүсүүдийг бол ерөөсөө
                    эргэж л одоо авахгүй гэсийн байна ш дээ. Одоо тэр нэгэнт
                    иргэн болоод явсанаас хойш тэрийг бид нь эргэж авахгүй ээ.
                    Тэндээ байж л бай гэж л. Тийн. Манай монголын ард түмэн нэг
                    их ухаалаг шүү. Энийг би яагаад энэ ухаалаг гэж би бодож
                    байгаа юм гэхээр мянга есөн зуун тавин гурван оноос өдийг
                    хүртэл би энэ сонгуулийн комиссоос салаагүй хүн. Дандаа
                    ухуулга хийж явдаг хүн. Тэгэхдээ л ер нь аль хүнийг сонгож
                    бидэн гаргах уу? Тэр амандаа л ерөөсөө эзэн болно. Яагаад
                    гэвэл хоёр мянга дөрвөн оны ардын их хурлын одоо депутатын
                    сонгуулиар тэр манай их хурлын депутат чинь Бүгд найрамдах
                    намынх байсийм. Налайхын төрсөн нутагтаа төрсөн хүүхэд
                    Налайхын хүүхдийг гаргая өө. Үгүй бид чинь одоо хувьсгалт
                    нам тээ? Үгүй тэр Бүгд найрамдах намаас одоо яаж гарахын?
                    Отгонбаярыг гаргая. Отгонбаяр манайд юм хийж өгнө шүү. Тэр
                    хувьсгалт нам хамаагүй. Тэр байж л байг. Үгүй би бүр гайхдаг
                    байсан. Үгүй энэ ард түмэн одоо юу болдогийм. Үгүй ээ тэр
                    Балсандоржийг эргээд гаргавал яасийн. Тэгээл зайлуул даа нэг
                    ... Үгүй ээ миний хүү чи юм бодохгүй л байна. Бид нь
                    Налайхын довон дээр төрсөн тэр Отгонбаярыг гаргавал
                    Отгонбаяр бидэнд юм хийж өгнө шүү. Багануурын Балсандоржийг
                    сонгоол юм хийж өгсөнгүй. Ингэж хоорондоо эсрэг тэсрэг
                    явсаар байгаал яг сонгуулийн саналыг нийлүүлэх дээр чинь
                    Отгонбаяраа аваал гараал ирлээ ш дээ. Тэгээд одоо Отгонбаяр
                    Налайхдаа хичнээн их сайхан юм хийж байна. Хоёр давхар
                    сургууль барьж өглөө. Гуравдугаар хороо, энэ дөрөвдүгээр
                    хорооны нэгээс дөрөвдүгээр ангийн хүүхдүүдэд л ерөөсөөл
                    дандаа энэ ойрхон газар. Манай хороон дээр нэг соёлын төв
                    барьж өглөө. Гуравдугаар хороон дээр барьж өглөө. Нэг дээр
                    барьж өглөө. Тийм одоо л ер нь ард түмэн гэж ухаалаг
                    байдгийн байна гэж. Мянга есөн зуун ерэн найман онд уу даа.
                    Бас нэг их хурлын сонгуулиар би л ??? (0-41-19). Надыг
                    хувьсгалт намын эсэргүү гэж хаалган дээр юм бичээд явж
                    байсан. Би бүр хорооны хурлаар ярьж байсан. Би яагаад
                    хувьсгалт намын эсэргүү болдогийн гээд нэг. (0-41-29) Ард
                    түмэн та нар хэзээ ч юм ойлгохгүй. Та нарын дунд салбаганаж
                    л өдөржингөө нохойтой ноцолдоод л, хаалгыг нүдээл явж байдаг
                    хүн яагаад эсэргүү байдгийн бэ? Үнэхээр миний сэтгэл та
                    нартай таараагүй бол надыг л арай хувьсгалт намын эсэргүү
                    гэж бариулаад явуулчихгүй яасийн та нар гэж би ингэж бүр
                    хорооны хурлаар хүртэл ярьж байсан хүн. Гэхдээ ард түмэн бол
                    маш их ухаалаг. Монголын ард түмэн гэдэг чинь ер нь их
                    гүнзгий бодлоготой. За хоёр дахь ерөнхийлөгч болно гээд
                    Очирбат хүрээд ирлээ. Манай уурхайчид ерөөсөө зүгээр босоод
                    ирсэн. Та манай яаманд сайд байсан. Танай хүнийг сонгохгүй.
                    Та ерөөсөө хоёр дахь ерөнхийлөгч болж чадах ч үгүй. Налайхын
                    нүүрсийн үйлдвэрийн газрын гүний хортой нөхцөлийг та гаргаж
                    өгөөгүй. Өдийг хүртэл. Жирийн ажилчидтай адилхан одоо
                    биднийг бүр авлаа. Та хэрэггүй. Ирсэн хүмүүсүүдийн концертын
                    одоо зарим нэг толгойгийг хагалаад ингээд явж байсийн.
                    Энхбаяр ирсэн. Ерөнхийлөгч болно гэж. Тэгэхэд л надыг
                    оруулахгүй. Үгүй та болохгүй. Би бүр нэг үхэр туугаад ирж.
                    Өө би орно. Би монголын иргэн хүн. Би ороод үг хэлнэ. Би бүр
                    дайрсаар байгаад ороод л ерөөсөө л бараг ерөнхийлөгчийн яг
                    урд талд очоод би хэлсэн. Би бол монголын иргэн хүн. Би бага
                    ястан хүн. Манай монголчууд чинь ерөөсөө л нэг юмандаа
                    дурлаад байгаа хүнийг муур болгоод зурж байгаа юм. Янз
                    бүрийн сэтгүүл сонин дээр ерөөсөө танай хүний тухай хичнээн
                    муухай юм бичиж байна. Та ерөнхийлөгч болохыг та хичээ.
                    Налайхын ард түмэн ялангуяа дөрөвдүгээр хорооны бага ястан
                    танай хүнийг дэмжинэ. Монголын ард түмэн нэг нь ухаантай
                    байсан ч гэсэн нэг нь ухаангүй, танай хүнийг муур болгоод
                    нэг сонин дээр бичсэнийг би хараад би гайхаж байсан. Тэгэх
                    дээр тэр ерөнхийлөгч надаа маш их бүүр баяр хүргэж байсан.
                    Үгүй та ерөөсөө л их айхтар ярьдаг хүн юм. Тэгтэл цаана
                    сэтгэл чинь тэгж бичлээ ч гэсэн ард түмэн ухаалаг одоо мэдэж
                    байгаам ш дээ. Ийм байдалтай л байдгийм тэр. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    
    <QuestionSet id="021">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За одоо та казак ард түмнийхээ талаар дурсаж ярих,
                    аа тэндээс наашаагаа нүүж ирсэн хүмүүсүүдийнхээ тухайд
                    дурсаж ярих тийм юм байна уу танд одоо?
                (0-44-12)
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Монголхаан</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Байна. Энэ яагаад гэвэл манай монголын нутаг их
                    баялагтай нутаг байгаам. Тариа тарьсан ч, мал малласан ч
                    болдог нутаг байгаа юм. Нэгтээ нутгаас гарсанаас хойш ер нь
                    эргээд одоо ирээд яахын. Тэнд амьдарна гэж одоо казак
                    үндэстэний дотор очоод амьдарна гэж явчихаад байдаг
                    хөрөнгийг зарчихаад эргээд л одоо монгол нутагт ирнэ гэдэг
                    чинь болохгүй асуудал. Яагаад гэвэл нэг газар тогтвор
                    суурьтай ажиллах хэрэгтэй ш дээ. Хаана ч гэсэн гар хөдөлбөл
                    ажил байна. Гар хөдлөхгүй тэнд очоод дэмий тэнээд баахан нэг
                    зээллэг юм авчихаал тэгээд дэмий тэнээл байвал тэнд ямар юм
                    болох уу? Аль нутагт юу байна? Гар ажиллавал ерөөсөө ажил
                    байна ш дээ. Энийг ерөөсөө голж болохгүй. Одоо солонгост
                    очоод амьдарч байна. Аль байр нэг нутаг дээр амьдарч байна ш
                    дээ. Америкаар явсан нэг хүүхэндээ уржнан надаа нэг дуран
                    өгөөд явсан. Энэдээ ерөөсөө л одоо жирэмсэлж чадаагүй л сав
                    нь хазгай явж байгаал зайлуул эндээс би барьсаар байгаад
                    эндээс жирэмсээн яваад тэр хүүхэд нь зургаан нас хүрч
                    байгаа. Одоо захиа ирээд, ах минь би тандаа баярлаад явдаг.
                    Бид нь америкийн нутагт л ер нь болоол амьдраал их сайхан
                    байна гэж. Ийм байдалтай л байна ш дээ. Аливаа нэгэн юмыг
                    ерөөсөө голж болохгүй. Би энэ одоо л бариа заслын өрөөг
                    барьчихаад үгүй би бүр хүнээс мөнгө аваал ер нь баяжих юм
                    гэж надаа тийм сэтгэл байхгүй. Хүний төлөө гэсэн одоо миний
                    сэтгэл одоо ийм байгаам ш дээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
</Transcription>
