<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR061104A </dc:title>
        <dc:subject> Kazakhs</dc:subject>
        <dc:description> Interview on the Kazakhs in Nailakh</dc:description>
        <dc:creator>Satibaldi</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-11-15 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <YearOfBirth>1947</YearOfBirth>
        <Ethnicity>Kazakh</Ethnicity>
        <Education>Educated</Education>
        <Job>Retired, accountant</Job>
        <BirthPlace>Bayanolgy aimag, Tolbo sum</BirthPlace>
        <CurrentResidence>Nalaikh, 4-th khoroo, Tuulyn 18-4</CurrentResidence>
        <RelationToInterview>None</RelationToInterview>
        <NatalFamily>One of 6 children</NatalFamily>
        <ResidenceFamily>Father of Five</ResidenceFamily>
        <IDNumber>061104</IDNumber>
    </metadata>

    <Title>TR061104A -- Kazakhs; Person 2; Interview 1</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За миний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгч байгаа
                    танд их баярлалаа. За ярилцлагаа эхлэхээс өмнө танаас өөрөөс
                    тань асууж лавлах хоёр зүйл байна. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Нэгдүгээрт нь, хэрвээ та хүсвэл өөрийнхөө нэрийг
                    нууцалж үлдэж болно. Аа хүсвэл нууцлахгүй хэлээд явж болно.
                    Та юу гэж бодож байна? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Зүгээр хэлээд явъя. Тийм нууцлаад байх юу байхав
                    дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За тэгье тэгье. За хоёрдугаарт нь, таны ярилцлаганд
                    орж байгаа бүх мэдээлэл баримт сэлт энэ тэрийг одоо бид нар
                    ирээдүй хойшид аа ном зохиолд, ном сонинд ишлэл болгож
                    хэвлэхээс гадна аа телевиз радиогийн ямар нэгэн тийм
                    мэдээлэлд, мэдээллийн хэрэгслүүдээр ишлэл болгон татаж
                    хэрэгжүүлэх тийм ажил гарах байх. Тэгэхээр тэр бүх эрхийг та
                    бид нарт өгөх үү? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өгнөө.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За одоо ингээд ярилцлагаа эхэлье. Одоо юуны өмнө та
                    өөрийгөө танилцуулаад, өөрийнхөө бага наснаас, бага насны
                    дурсамжаас чинь ярилцлагаа эхлэх үү? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За тэгье ээ. Намайг Сатибалди гэдэг. Би Бутагара
                    овгийн, Жинтэки омгийн дотроо Бутагара гэсэн жижиг овог
                    байдаг. Тэр Бутагарагийн дотроос бол Идэл омгийн хүн.
                    (0-01-30) Манай, миний аавыг бол Түшигжан гэдэг. Аа бид бол
                    эхээсээ зургуулаа. Аа одоо энэ зургаагаас гурав нь амьд,
                    гурав нь нас барсан байгаа. За би 1947 оны гурван сарын
                    дундуур төрсийм гэдэг. Албан ёсны баримт бичиг, тэр үеийн
                    гэрчилгээ гэхмэтчилэн юм болбол байхгүй. Яагаад гэвэл тэр
                    үед чинь одоо, дөчин хэдэн онд бол одоо бүртгэл мэдээлэл
                    гэдэг юм байхгүй байсан байна ш дээ. Яахав тавин нэгэн оноос
                    бүртгэл мэдээлэлтэй болдог гэж ярьж байгаа болохоос биш.
                    Тийм үед бол бидэнд тэдэн оны тэдэн сарын тэдэнд гэж хэлж
                    чадахгүй. Одоо гахай жилийн хавар төрсөөн гэж ингэж ярьдаг.
                    Тэрүүгээр бол би дөчин долоон оны гурван сарын арван таванд
                    төрсөн гээл бүх баримт бичигт ингээд бичигдэж явж байгаа. За
                    өөрийн бага наснаас эхлээд ярь, аа сонсъё гэсэн учраас би
                    яахав бага насандаа бол манай аав ээж хоёулаа аа
                    боловсролгүй, малчин тийм хүн байсийм байна лээ. Аа яахав
                    хүн амьтан, ба баячуудад зарцлагдаж байсан гэсэн тийм юм бол
                    байхгүй. Манайх бол өөрийн гэсэн нэг зуу гаруй хонь ямаатай.
                    Аа нэг нэг тав зургаан үхэртэй. Ганц хоёр адуутай. Тэмээ
                    байхгүй. Тийм айл байсан байна лээ. За одоо мянга есөн зуун
                    тавин одоо дөрвөн онд би анх сургуульд орсон. Орохдоо манай
                    эгч нэгдүгээр ангид байсныг гаргаад надыг хоёрт шууд
                    оруулсийн байна лээ. Өөрөөр хэлбэл эгчийн оронд би бага
                    ангид орсоон гэсэн үг. Тэгээд тэр дө нэгээс дөрөвдүгээр
                    ангид Баян Өлгий аймгийн Толбо суманд нэг дөрөвдүгээр анги
                    төгссөн. Толбо суманд, ер нь Толбо нуурын тулалдаан гэдэг
                    нэг ном бий ш дээ тиймээ? Тэр тулалдааны л талбарт би тоглож
                    өссөн хүн. За тэгээд дөрөвдүгээр анги төгсөөд тавдугаар
                    ангид орсон. Тавдугаар ангид орсон жил манай аав нас бараад,
                    тэгээд би сургуулиа орхисон. Тэгэж сур сургуулиас
                    завсардаад, гурван жил завсардаж байгаад дахиад сургуульд
                    орох шаардлага гарсан. Яагаад гэвэл одоо нэгэнт аав нас
                    барчлаа. Аа надаас том эгч маань байсан. Тэгээд хэдэн дүү
                    нар, дөрвөн дүү байгаа. Тэгэхдээ тэднүүс бол бас миний
                    дараах дүү бол энэ дөрөвдүгээр анги төгссөн. Тэр дөрөвдүгээр
                    анги төгсөнгүүтээ өөрөө сургуульд оръё гэж байсан. Гэхдээ
                    тэр үед бол манай суманд бол бага ангиас том анги байхгүй л
                    дээ. Долдугаар анги хүртэл байгаагүй. (0-04-45) Тиймээс ер
                    нь тэр дээшээ суралцах шаардлагатай байсан. За энэ хооронд
                    би гурван жил юу хийсэн бэ гэдгийг бас дурдаад өнгөрсөн нь
                    зөв болуу гэж бодоод байгаа. Яагаад гэвэл энд бол түүх
                    амьдрал явж байгаа учраас. За одоо тэнд бол бас социализмын
                    үе учраас өнчин өрөөсөн гэдгээрээ надыг Толбо сумын сүү
                    тосны заводод бичээчээр орж ажилласан. Үндсэндээ арван
                    гурван нас, насандаа ирсэн гэсэн үг ш дээ. Тэгээд бичээч
                    ажиллах шалтгаан юу юм даа гэвэл тэр үеийн манай мастер бол
                    одоо энэ кирилл үсгээр, үсэг мэдэхгүй. Хуучин үсгээр бичдэг.
                    Аа монголоор ярьдаг. Тэгсэн мөртлөө бүх баримт бичиг бол
                    монгол хэл дээр. Бүх юм одоо монголоор ярина. Яагаад гэвэл
                    цэрэгт байж байгаад сүү тосны заводын мастер хийж байсан хүн
                    байна л даа. Тэгээд тэрний бичгийг би бичдэг. Өөрөөр хэлбэл
                    кирилл бичгээр тэр хүний юу бичсэнийг бол, хэлсэнийг би
                    зүгээр гараар бичнэ. Бичгийн машин биш. Гараар бичдэг. Аа
                    тэгээд тэр заводоос гарч байгаа цөцгий, тэр тос, масло тосны
                    падааны бол монголоор тэр хүн хэлж өгнө. Би казакаар бичиж
                    өгнө. Тийм байгаад би хоёр жил ажиллаад гурав дахь жилдээ
                    тэгээд тавдугаар ангид орсон. За үндсэндээ би тав тавдугаар
                    ангид бол арван дөрвөн нас, арван таван нас шахам болж
                    байхад л орсон. Аа тэр хүн бол надыг үгүй чи сургуульд ороод
                    яахав. Би одоо хүнсний комбинатын дарга энэ тэрэнтэй ярь
                    ярилаа. Чи одоо сүү тосны заводын одоо тасгийн эрхлэгчийн
                    курс энэ тэрэнд одоо нээгдэнэ. Тэнд суу гэсийн. Үгүй ээ
                    үгүй. Би тэгэхгүй. Би заавал арван жилд орно гэж байгаал
                    зуны гурван сарын цалингаа авчаал, тэгээл Өлгийн төв дээр
                    очиж тавдугаар ангид орсон доо. За тавдугаар ангид орчоод,
                    тэгээд тэнд таван жил үндсэндээ зургаан жил сураад
                    аравдугаар анги төгссөн. Аравдугаар ангиа бол онц төгссөн л
                    дөө. Тэгээд одоо Румынд хувийн аж ахуйн инженеийн эдийн
                    засгийн мэргэжлээр Румын явахаар болоод хувиар аваад ирсэн
                    чинь гэрт байгаа ах, ах манай ээж хоёр чи одоо одоо оросоос
                    гадуур явах гэж байгаа гээд загнаад, тэгээд за би одоо
                    мэргэжлээ солиноо гэж байгаад Улаанбаатарт ирж шалгалт
                    өгсөний дараа мэргэжлээ солихоор аав ээж, тэр ах ээжтэй
                    тохирчихоод Улаанбааатарт ирсэн. Тэр үед бол бид сургууль,
                    тэр арван жилээс, энэ аймгаас бол шалгалт авдаггүй ш дээ.
                    Улаанбаатарт ирж шалгалт өгдөг байсан. Конкурст ордог
                    байсан. Тэгээд долоон сарын таванд ирж найман сарын одоо
                    арван хэдэнд дээ конкурс өгч дууссан. (0-08-02) Тэгээд
                    конкурсыг амжилттай өгсөний үндсэн дээр Румынд явахаар
                    боллоо. За одоо яг явахаар болох үед бол би хэлсэн. За би
                    одоо үндсэндээ хагас өнчин ийм хүн. Манай одоо ээж хамаатан
                    садангууд надыг Румын явахыг зөвшөөрөхгүй байнаа. Тийм
                    учраас би одоо Оросд суръяа гээд ярьсан. Боловсон хүчинтэй
                    ярьсан чинь өө бид мэдэхгүй. Тэрийг Ардын боловсролын яам
                    мэднэ гэсэн. Содов гэдэг хүн байсан тэр. Тэр хүн дээр очоод
                    учир байдлаа ярьсан чинь за чи шалгалт өгөөд дууссан байна.
                    Тэгвэл чи аа энэ хуваарь өгч байгаа газар дээр оч гэсэн.
                    Энэбиш гэдэг сайд ахалсан. Тэр хуваарь өгч байгаа газар дээр
                    очсон чинь надыг түлш эрчим хүчний үйлдвэр, яамны мэдэлд
                    суралцахаар аа уул уурхайн ашиглалтын инженерээр суралцахаар
                    Оросд очвол ийм хувиараар сурч болно гэсэн. Тэнд суралцахаар
                    болоод очсон. Аа гэхдээ би би хуваарьтай биш, нөгөө юугаар
                    орж байгаа учраас надыг заавал бэлтгэлээр дамжуулна гэсэн.
                    Тэгээд Эрхүүн за юуны Их сургуулийн бэлтгэл анги төгсөөд
                    дараа нь далан таван онд тэр сургуулиар уул уурхайн
                    инженерийн хоёрдугаар курст политехникийн дээд сургуульд
                    суралцаж байгаад тэгээд өөрийн одоо хүсэлт, одоо мэргэжлээ
                    сольж, тэр нөхдүүдтэй уулзаж учирч, учир байдлаа хэлж.
                    Тэгээд улс ардын аж ахуйн дээд сургуульд шилжин суралцаад,
                    далан таван онд төгссөн. Уул уурхайн инженер, эдийн засгийн
                    мэргэжлээр төгсөөд ирсэн. Ирсний дараа яахав хуваарилаад,
                    яам өөрсдөө хуваарилна. Надыг бол би Налайхад ирнэ гэсэн
                    чинь өгөөгүй. Би нүүрсний үйлдвэрийн нэгдэлд Улаанбаатарт
                    ажилласан. Улаанбаатарт дөрвөн жил ажиллаад, дараа нь одоо
                    Налайхын уурхайд эдийн засагч хэрэгтэй боллоо гээд тэр үед
                    манай яамын сайд Очирбат байсан. Очирбат сайд өөрөө яамны
                    коллегийн хурлыг Налайхад хийгээд тэгээд Налайхын нөхдүүд
                    бол надыг хүсэлт болгоод бид авъя. Эдийн засагчгүй боллоо
                    гэхээр нь амалсан гэнэ лээ. Тэгээд гурван өрөө байртай
                    байсан Улаанбаатарт. Тэр байраа ч орхиод, маргааш нь тушаал
                    аваад Налайхад ирсэн. Далан есөн оны арван сарын нэгнээс
                    Налайхын уурхайд эдийн засагч хийж байгаад наян, наян оноос
                    нормчлолын инженер, наян гурван он гурван жил газрын гүнд
                    инженер хийсэн. (0-10-52) Тэрний дараа наян гурван оноос
                    мянга есөн зуун ерэн хоёр он хүртэл уурхайн үйлдвэрчлэлийн
                    эвлэлийн нэгдсэн хорооны даргаар есөн жил гаруй ажилласан.
                    Тэгээд ерэн ерэн ажиллаж байгаа хугацаанд ерэн онд уурхайд
                    том аваар гарсан. Тэр аваар гарах үед газрын гүнд үндсэндээ
                    долоон хүн, газрын гүнд тэр нөгөө хамгийн сүүлчийн хүнийг
                    олох хүртэл өдөр болгон орно. Яг аваар гарч байх үед бол
                    уурхайн дарга Жадамбаа бид хоёр тэн дээр байсан. Нэг, гурав
                    дөрвөн хүн нас барахад одоо тэр хүмүүсүүдийг одоо гаргаж
                    байхад бид бол газрын гүнд үндсэндээ хоёр гурван хоног л
                    гэрээс хоолоо авч ирээд одоо тэр хэцүү хүнд үед л дор байсан
                    даа. Тэр бол хэцүү, маш хүнд үе байсан. Тэгээд тэрний дараа
                    энэ гайгүй л байсан чинь тэгээд даралт ихэддэг болсон. Аа
                    тэгээд л уушиг тоосжилт бас зохих хэмжээний байна гэж га,
                    эрүүлхийнхний хяналтанд ороод, ерэн нэгэн оноос. Ерэн хоёр
                    онд мэргэжлээс шалтгаалах өвчний дөчин хувийн хөнгөн ажилд
                    шилжээд, тэгээд үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлыг өгөөд,
                    уурхайн ерөнхий эдийн засагч болсон. Уурхайн эдийн, ерөнхий
                    эдийн засагч хийж байгаад ерэн таван онд уурхай хувьчлалд
                    шилжсэн. Өөрөөр хэлбэл аа хувийн компани авсан. Их тэнгис
                    гэдэг компани. Тэр үед бол одоо уурхай, газрын гүнийг одоо
                    ажиллах нөхцөл нь их хүнд, өдрөөс өдөрт нөхцөл нь хүнд
                    байсан учраас нүүрс гаргах гэх нь хэмжээ багасаад, хүний
                    тоог одоо заавал одоо багасгах шаардлагатай болоод, тэр хүн
                    хүмүүсүүдийг олон уурхайчид тэжээж чадахгүй болоод, дээрээс
                    хорин хорин сая төгрөгийн одоо тэр үеийн хорин сая гэдэг
                    чинь их мөнгө шүү дээ. Хорин сая төгрөг татаас өгдөг байсан.
                    Засгийн газраас. Тэрийг өгөхөө больсон. Тийм учраас уурхай
                    өөрөөр бие дааж чадахаа байгаад хэсгүүдийг багасгасаар
                    байгаад ерэн таван он гэхэд үндсэндээ бүх хэсгүүдийг дөрвөн
                    жижиг компани болгож гаргаад, уурхайг дөрвөн жижигхэн
                    компани ... одоо нэг дөчөөс тавин хүний хэмжээнд дөч, нэг
                    дөрвөн уурхайг гаргаад, газрын гүнийг ашиглая. Нэг нэг
                    конверт ажилладаг тийм л системд шилжүүлж, тэдний тооцоог
                    хийж өгөөд тэгээд үлдсэн нэг уурхайг ерөнхий уурхайн одоо
                    суурин дээр нэг зуун таван хүнтэй ... нэг хэсэг л гэсэн үг
                    шүү дээ. Үлдээд, бусдыг бол үндсэндээ тал тал тийшээ
                    явцгаасан. Орон тоо байхгүй учраас тэр хүмүүсүүдийг бол одоо
                    хазаарлах барих ямар ч нөхцөл байгаагүй. (0-13-53) Ийм
                    байсан. Тэгээд аргагүйн эрхэнд ингээд уурхай тарахаар болоод
                    яаманд асуудал тавьсан. Яам бол ямар ч арга хэмжээ авч
                    чадахгүй байна. Тийм учраас хувийн хэвшилд шилжүүлэхээс өөр
                    зам байхгүй гэсэн. Тэр үед яамны сайд Жигжид гуай байсан.
                    Тэгсээр байгаад одоо хувийн компанид Их тэнгисд өгсөн чинь
                    их тэнгис аваад хоёр зуун жаран сая төгрөгөөр худалдаж авсан
                    гэсэн баримт бичиг бүрдүүлсэн байсан. Одоо би тэрийг санаж
                    байна. Аа тэгээд бүх баримтыг яаманд өгөөд яам нь тэрүүгээр
                    одоо хөөцөлдөх хүн байхгүй. Энэ уурхай авахаар боллоо гээд
                    уурхай ингээд тэр хувийн хэвшилд шилжсийн. Эрдэнэбилэг гэдэг
                    захиралтай. Шилжээд, Их тэнгисийн харъяа Налайх холдинг
                    гэсэн уурхай, юу компани байгуулсан. Хариуцлагатай компани.
                    Тэгээд ерэн таван оны нэгдүгээр сарын нэгэнд тэр компани руу
                    шилжээд, нэгдүгээр сарын нэгэнд Их тэнгис аваад гурван сарын
                    дараа нөгөө охин компани болоод ажилласан. За тэр үеийнхд
                    бас нэг дурсамжийн нэг бас хэлж өг, хэлэхгүй өнгөрөхгүй бол
                    бас болохгүй байна. Яагаад гэвэл тэр үед бол тэр үеийн
                    социализмын одоо дээр анхны авсан, үнээр нь өгсөн уурхайг,
                    тэнд бас ганц хоёр жишээ дурдъя л даа. Одоо уурхайн тэр ахуй
                    комбинатын тэр юм чинь, тэнд бол асар их үнэтэй хөрөнгө тэр
                    үед. Аа тэднүүсийг яахав тэр үнээр нь. Аа байгаа тоног
                    төхөөрөмж, байгаа одоо запас сэлбэг бүгдийг тэр үнээр нь
                    өгсөн. Одоо зах зээл эхэлчихсэн, зах зээл эхлээд үндсэндээ
                    таван жил болсны дараа тэр үнээр өгч байгаа байхгүй юу. За
                    тэр үнийг одоо хичнээн төгрөг байсныг би сайн санахгүй
                    байна. Би чинь хоёр зуун жаран сая төгрөгөөр л тэрийг
                    өгөхөөр болоод, за хорин энэ чинь жаран саяаас нэг дөчин сая
                    төгрөг нийгмийн даатгалд шимтгэл төлнө. Аа дөчөөд сая, гучин
                    сая юу, төгрөгийг бол татварт төлж чадаагүй. Нөгөө уурхай
                    дампуурч байхад. Тэр мөнгийг л нөгөө хоёр зуун жаран сая
                    дотроо оруулж тооцсон. Ингээд үндсэндээ хоёр зуун жаран
                    саяад төгрөгөөр аваад тэр захирал ерэн таван оноос, нэгнээс
                    аваал үндсэндээ зургаан сар гэхдээ уурхайн бүх хөрөнгийг
                    зарж дуу, зарж худалдаж дууссан гэж хэлж болохоор. Ахуй
                    комбинатаас бусдыг үндсэндээ худалдсан. За нэг, хоёрхон
                    жишээ хэлье. (0-16-31) Жаран ес машин, нэг жаран ес машин
                    одоо явж байгаа сайн, одоо сүүлийн үеийн одоо энэ УАЗ -469
                    машиныг арван найман мянган төгрөгөөр авч байсан. Краз машин
                    уурхайд бол хэд ... тэр хоёр краз, дөрвөн маз байсан байх.
                    Нийтдээ авто хэсгийн юу бол нэг арван хэдэн машинтай байсан.
                    Краз машины үнэ зуун далан хоёр мянга байсан. За одоо ийм
                    үнээр аваад цаадах улсууд бол яаж зарсан гэвэл ойлгомжтой л
                    байх. Юу чинь ч краз нэг хоёроос гурван сая төгрөгт өгч
                    байгаам. Аа УАЗ-469 машиныг бол чухам хэдээр өгсөнийг бүү
                    мэд. Юу чинь ч гэсэн нэг сая орчим төгрөгөөр өгсөн байх гэж
                    байлээ л. Арван найман мянгыг аваад одоо ийм байна гээд
                    бодохоор чи үз дээ. Ямар одоо хөөрхийлөлтэй байна. Аа тэгээд
                    уурхайчид бол ... нөгөөдөх чинь энийг зарчихаад алга болсон.
                    Эзэн байхгүй. Уурхайчидыг харах хүн байхгүй. Нөгөө жилдээ
                    хоёроос дөрвөн тонн нүүрсний хөнгөлөлт үзүүлдэг байсан. Тэр
                    ч байхгүй болоод, тэгээд дампуураад, үндсэндээ уурхайчид
                    эзэнгүй болсон. Аа мянга есөн зуун ерэн оны тэр аваарын үед
                    гарсан хүмүүсүүдээс хоёр зуу гаруй хүн группд орсон. Ийм л
                    одоо байж байгаад тэгээд үргэлжлээд хэдэн хүн группд ороод,
                    Багануурт яваад, нутаг нутаг яваад, яг тэр үед бол
                    Казакстанд явах гээд л гэнэт бас эхэлсэн. Ажилчин
                    элсүүлэхээр болоод, гэрээ хийгээд. Казакстан руу. Манай
                    Налайхаас дөрвөн зуугаад өрх бас нэмсийн байна лээ. Сүүлийн
                    үеийн тооцоогоор. Анхандаа бол яахав бид бол сайн мэдэхгүй.
                    Нэг зуун өрх явсан болуу гэсэн чинь сүүлдээ тооцоо хийж
                    үзсэн чинь дөрвөн зуун өрх, яахав ерэн хоёроос ерэн таван он
                    хүртэл явсийн байна лээ. За тэгээд ингэсээр байгаад нөгөө
                    уурхай маань байхгүй болоод, эзэнгүй болоод, ийм байдалд
                    хүрсэн хэцүү үе бий л дээ. Аа тэнд гарч байсан аваар осол,
                    тухайн үеийн энэ тийм социализмын үед бол жилдээ нэг дөч
                    гаруй төгр, хүн гар хурууны янз бүрийн осолд ороод ганц нэг
                    хүн нас бардаг байсан бол өнөөдөр энд ажиллаж байгаа жижиг
                    уурхай дээр жилдээ гучаас дөчин хүн нас бараад байна ш дээ.
                    Одоо ингээд уурхайчид үндсэндээ гараад, эзэнгүй болоод,
                    тэгээд одоо үхэж дуусч байна гэж хэлэхэд нэг ч их хилсдэхгүй
                    л байх. Их залуучууд, одоо тэр үеийн уурхайчдаас одоо энэ
                    дөч, тавь хүрч байна уу үгүй юу. Одоо ийм л болоод, тэр
                    үеийн хуучин байсан улсууд нь бол ингээд ... одоо миний
                    үеийн улсууд бол бараг л ихэнх нь одоо нас барсан. Бидний
                    сайхан найз нар одоо, одоо сардаа нэг юмуу хоёр хүн заавал
                    дуулддагийн. (0-19-44) Аа одоо энэ, энэ юунаас гэвэл тэр
                    мэргэжлээс шалтгаалах өвчин. Ихэнх нь. Аа тэр жилийн одоо
                    аваараас болоод ингээд нас барсан. За энд нэг амьдралын
                    талын ярих юм бол одоо, өөрийн амьдралын талаар ийм юмаа. За
                    манай гэр бүлийн хүн бас манай сумын нутаг юм. Зумараевро
                    омгийн. Умханбек эцэгтэй Уямак гэдэг хүн бий. Аа бид бол
                    таван хүүхэдтэй. Гурван банди хоёр охинтой. Аа хамгийн бага
                    охин төрнө, зургаан жилийн өмнө дээд сургуульд сурч байгаад
                    эхийн эндэгдлээс болоод нас барсан. Бусад дөрөв нь байгаа.
                    Амьдрал яахав хэвийн. Иймэрхүү л байгаа амьдрал. Өөрийн
                    амьдралын талаар бол ийм юм. За хоёрдугаарт нь өөрийн чинь
                    асуусан асуултын дагуу одоо казак гэдэг үндэсүүд, хүмүүсүүд
                    Налайхад одоо хэдийд ирсэн бэ гэдэг талаас нь бас ганц хоёр
                    юм хэлж өгье гэж бодсийн. Албан ёсны баримт бичгээр үзэхэд
                    мянга есөн зуун гучин нэгэн онд Налайхын уурхайд казакууд
                    ганц нэгээр ирж байсан байна. Аа тэр гучин нэгэн онд ирэхдээ
                    тэднээс бол ямар нэг элсэлт, тийм нэгдсэн журмаар ирээгүй.
                    Хувийн журмаар Налайхад уурхай байгуулагдсан. Амьдрал ахуй
                    сайн гэнэ. Мөнгө их сайн авдаг юм байна. Амьдрал сайжирдаг
                    юм байна гээл амьдралыг хөөгөөл ирсэн улсууд. Гучин нэгэн
                    оноос албан ёсны баримтаар бол ирсэн байна. Аа гэхдээ хорин
                    зургаан онд ирсэн хүмүүсүүд бас байдаг гэж байгаам. Аа тэр
                    улсууд бол Налайхад ирээл налайхын шохойн завод гэдэг дээр
                    ирээд л ингээл ажиллаж байсан улсууд бол ганц нэг залуучууд,
                    цэргээс халагдсан нэг бие хөдөө байж байхад чинь одоо ядуу
                    зүдүү амьралтай л, аргагүй эрхэнд амьдрахын тулд хөдөлмөрийг
                    хөөгөөд ирсэн улсууд юм билээ. Тэр бол гучин нэгэн онд
                    ирсэн. За энэ талаар би бас нэгэнт энд бас хорин хэдэн жил
                    амьдарч байгаагийн хувьд бас энэ казакуудын Налайхад амьдарч
                    казакуудын угийн бичиг, түүхийн сурвалж гэсэн ийм одоо ном
                    гэх юмуу даа бичиж байгаа. За одоо энэ төгсгөлийн шатанд ирж
                    байна. Аа тэр хүмүүсүүдийг, ажиллаж байсан хүмүүсүүдийн
                    угийн бичиг тал нь дууссан. Нөгөө тал нь яахав ингээл одоо
                    түүхийн тал дээр л явж байна. Тэр хүмүүсүүдийг манай тэр
                    баатар гавъяат энэ тэр улсууд нэлээн бий л дээ. Тэр баатар
                    гавъяатаас илүү ажиллаж байсан хүмүүсүүд бол энд байсийн
                    байна. (0-23-19) Тэр хүмүүсүүдийг би бас энэ юманд, номонд
                    одоо чадвал зураг хөрөгтэйгээр нь үлдээх санаатай. Ийм л юм
                    байна. Ер нь одоогийн одоо казак сургуулийн тийм юм байхгүй
                    учраас одоогийн манай энд байгаа казакууд бол монголжсон.
                    Казакын одоо грамматик огт мэдэхгүй болсон. Зүгээр хар
                    хэллэгийн яриатай. Ийм улсууд болоод байгаа. Тийм учраас энд
                    байсан чиг гэсэн бас гучин нэгэн оноос өнөөдөр гэдэг чинь
                    бас далан хэдэн жилийн амьдрал байна ш дээ. Энэ далан хэдэн
                    жилийн дотор гурав, гурван аа үндсэндээ дөрөв дэх үеийн явж
                    байна. Тийн. Гурван үе, дараагийн дөрөв дэх нь одоо болох
                    гэж байна. Ингээд гурван үе энд амьдарч байсан учраас тэрийг
                    бол казак хэлээ марталгүй яахав. Яагаад гэвэл ихэнх нь одоо
                    хоорондоо, гэр орондоо хүртэл казакаар ярьдаггүй болсон.
                    Монголоор ярьдаг болсон. Казакаа мартаад. Аа сургуульдаа бол
                    энэ монголоор ярина. Цэцэрлэгт явна. Тийм учраас монгол
                    хэлээ эхлээд хэлд орж байгаа учраас ... аа ерөнхийдөө
                    казакууд энд байсан учраас би бол тэднүүсийн бас нэг талд нь
                    захиалга гэх юм уу даа. Хүмүүсүүд бас санал тавьсан. Яахав
                    би өөрөө санаачилж юм хийсэн ш дээ. Тэд нар ч бас санал
                    тавиад байгаа. Тэрний дагуу би одоо хамгийн наад зах нь
                    долоон үе, цаадах нь бол хорин хэдэн үе хүртэл бичиж өгч
                    байгаа. Аа одоо зарим одоо миний энэ номон дээр бол нэг
                    хорин гурван үе хүртэл бичсэн байгаа. Аа зарим нь огт
                    мэдэхгүй улсуудыг бол дөрвөн үе байгаа. Би ерөөсөө огт
                    мэдэхгүй, би эцгийг нь мэднэ, эцгийн эцгийг мэдэхгүй улсууд
                    бол байна л даа. Надад тааралдаж байгаа. Аа тэгээд энэ
                    улсууд бол яахав дөрвөн үеийг бичигдэж байгаа. Аа тэгээд тэр
                    хорин хэдэн онд ирсэн, гучин хэдэн онд ирсэн залуучууд, ганц
                    нэг залуучууд энд ирээд монгол авгай аваад эхэлсийн. Аа
                    ингээд төрсөн учраас тэднүүс бас казак гэхээ больсон байх.
                    Тийм улсуудыг л бол би өөрөөс нь асууж байгаа. Чи, чамайг
                    одоо казак гэж бичих үү? Аа боржигон болчихсон биш биз дээ
                    гээл. Тэгсэн чинь одоо зарим нь боржигон болсон байна. Зарим
                    нь урианхай, зарим нь буриад болсон байна. Одоо зарим нь бол
                    бич гээд бичүүлж байгаа. Над дээр ирээд. Аа би бол тэрний
                    долоон үе удмыг хэлж өгч байгаа. Чи ийм удмын ийм ийм одоо
                    омгийн ийм ийм хүн шүү. Хэрвээ одоо чи ээж монгол гэхээс биш
                    чиний удам угсаа бол казак шүү гэдгийг ингээд хэлээд өгч
                    байгаам. (0-26-26) Тэрүүн шиг тэр энэ улсуудад бас
                    мэдүүлэхийн тулд би энэ номон дээр бол казак гэдэг хүн чинь
                    одоо хэдийд казак нэр, казак гэдэг одоо га ... казакын гарал
                    үүсэл юмуу даа. Гарал үүслээс би бас энд бичиж өгч байгаа.
                    За чи одоо казак гэдэг чинь ганц, гуна, гунаасаа наашаа
                    тарсан. Аа тэр дотроо бол долоод хуваагдсан. Жишээлбэл. Аа
                    тэгээл казакын анхны одоо бий болсон одоо тодорхой хэмжээ нь
                    бол хэдийд гэвэл арван тавдугаар үе үед бол хамгийн цаад
                    талыг нь бичиж ирээд одоо жишээлбэл гунаас наашаа гаралдаа,
                    тэгээл тэндэрик, саах, антим гээл одоо бишзагат гээл ингээд
                    наашаагаа бичиж байгаам л даа. Тэр бичиж, тэгээд хамгийн
                    сүүлд нэг арван хэддүгээр, долдугаар зуунаас эхлээд,
                    тавдугаар зуун өөрөөр хэлбэл таван зуун тавин хоёр оноос
                    эхлээд төрөх, төрөх хувьсал бий болоод тэгээл тэрнээс наашаа
                    бичсээр байгаад, тэгээл арван нэг, арван хоёрдугаар, арван
                    хоёрдугаарт одоо Чингис хааны одоо энэ үед ийм ийм байсан.
                    Энд энд байрласан байсан. Ингээд хамт зүтгэж байсан. Аа
                    хооронд ингээд байлдаж байсан. Энийг бол нуугаад байх
                    хэрэггүй ш дээ. Аа ингээд тэгээл энэ казак анх, улсууд бол
                    анхны энэ Зүчийн одоо энэ юунд Алтан Ордоод байсийн. Тэгээд
                    сүүлдээ ингэсэн ингэсэн. Арван тавдугаар зууны үед бол
                    жинхэнэ казак улс л гээд байгуулагдсийн шүү. Казакын нутаг
                    нь хаана байна гэвэл тэр Хар тэнгисээс наана, наадах одоо
                    энэ одоогийн казакын одоо нутгууд мөн бол ийм л юм байсан.
                    Аа гэхдээ Шинжаанаас Казакстан ороогүй. Жинхэнэ үндсэн нутаг
                    бол Казакстан шүү гэдгийг л бол хэлж байгаам. Тэрийг бас тэр
                    номондоо бичиж өгч байгаа. Аа ийм л улсууд. Аа гэхдээ энэ
                    нэг л гунаас тарсан улсууд шүү. Монгол ч, казак ч адилхан.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Гуна гэж юу билээ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өө гуна гэдэг тэр анхны их гарал үүсэл нь гунаас
                    гарсан. Гун гэдэг улс бий болсон. Тэр Гун гэдэг улсуудаас
                    наашаа ингээд ингээд гарсийн шүү. Гун бол дотроо долоод
                    хуваагдана. Тэрний одоо гурав нь бол аа шашныг авсанаараа л
                    бол ялгагдсан. Буддын шашинд гурав буддын шашин аваад, дөрөв
                    нь бол мусульман шашныг авсан. За ингээд энэнээс болоод
                    ингээл казак монгол бол ялгагдсан болохоос биш нэг л гунаас
                    гарсан улсууд шүү гэдгийг би бас бичиж өгч байгаа юм.
                    (0-29-02) Нэг шадаг одоогийн нэг түүх шастираас хараад бичиж
                    байгаам л даа. Би өөрөө сэтгэж байгаа юу байхав. Ер нь тийм
                    номыг одоо ингээд хэвлэж гаргах санаатай. Хүмүүсүүд ч гэсэн,
                    одоо ч сүүлийн үед бол хүүхдүүдийг бичээд, хүүхдийн хүүхдийг
                    эрэгтэй эмэгтэйгүй бичиж байгаам. Сүүлийн үед аа нэг хэдэн
                    жилийнх. Сүүлийн одоо хоёр үеийнх бол аа хүүхдүүдийг дандаа
                    эцгээр нь бичдэг байхгүй юу энэ овгийн бичиг чинь. Тэгэхтэй
                    нь зэрэг энийг бол бас эмэгтэйг бас давхар бичиж өгч байсан
                    чинь одоо сүүлийн үед гэр бүлээс бас бичиж өгөөч гэсэн санал
                    өгөөд байгаа. Гэр бүлээр нь арай арай амжихгүй юм шиг байна.
                    Тийм л юм байна. Тийм учраас өөрийн удам угсааг ингээд мэдэж
                    аваасай гэдэг үүднээс би ийм юм одоо бичиж энэ ондоо
                    амжихгүй. Ирэх оноос эхлээд хэвлэлтэнд өгөх санаатай. Ийм л
                    юм байна. Товчдоо бол яахав энэ талаар ийм л юм хэлье.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та түрүүн хэлсэн дээ. Аа Толбо нуурын тулалдаан гэж.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аан хн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Энэ болсон түүхэн тулалдаан байлдааны талаар таны
                    дурсамж дурсамж ... </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэрийг яах вэ бид бол сонссон л болохоос тэрийг бол
                    үзээгүй ш дээ. Тэр байлдааныг. Аа тэр Толбо нуурын тулалдаан
                    гэдэг дээр Толбо нуурын эрэг дээр Хасбаатарын хөшөө байгаа.
                    Хасбаатарын. Хасбаатар, Байкалов хоёрын хөшөө яг тэр Толбо
                    сумын тэр Толбо нуурын эрэг дээр байж байгаа. Аа тэндээс
                    наашаа Буриат гэдэг газар бий. Буриат гэдэг газар дээр бол
                    тэр үеийн нөгөө юуны, Саруул гүний, Саруул гүний тэрний нь
                    одоо шашны төр байсан байгаам. Тэн дээр л байсан гэдгийг
                    мэднэ. Тэрний одоо үед чинь юунууд нь одоо тур гэдэг юм уу
                    даа. Одоо үлдсэн тэр үлдэгдлүүд бол одоо хүртэл байдаг. Аа
                    тэгээд Хасбаатарын хөшөөг бол Толбо, Толбо, Толбо сумын яг
                    төвд ердөө нэг километр хүрэхгүй газар Хөхтөвөө байгаа.
                    Хөхтөвөө гэж нэрлэж байгаа тэнд. Тэндээр Хасбаатар,
                    Байкаловын хөшөө байгаа одоо. Тэрний хөшөөний талаар тэрний
                    нөгөө номны талаар болохоос биш бидэнд мэдэх юм алга. Аа
                    харин Толбо ... тосны завод гэж түрүүн би ярьсан ш дээ тээ?
                    Яг тэнд бол гурван зуун жаран окоп байгаа. Окоп гэдэг чинь
                    нөгөө ... (0-31-46) </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Шуудуу ... </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийн. Шуудуу ч биш дээ. Тэр үеийн бол окопыг чулуу
                    барьж ухаагүйм байна лээ. Хүн нэг бүр өөр өөрийг хамгаалах
                    нүх л ухсан байна. Тэр нүх нь одоогоор байгаа. Яг тэнд би
                    тоглож өссөн. Тэр талаар нь би ... аа яахав номон дээр бол
                    янз янз бүр л бичсэн л байж байгаа. Тэр номууд бол бий. Тэр
                    номон дээр бол хоёр ч, гурав ч номон дээр бичсэн байгаа. Энэ
                    тулалдааны талаар. За ... </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэнд яг ямар тулалдаан болсийн тэр та тэр талаар та
                    мэдэхгүй юу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийн. Тэр яахав зүгээр Толбо нуурын тулалдаан гэдэг
                    номыг уншсан. Ямар ... Зүгээр номноос сонссон болохоос биш
                    тэрийг бол үнэндээ бол мэдэхгүй. Тэр цагаантаны аа
                    офицерууд, цэргүүд бол тэр үед бол цаанаасаа ирээд л тэр
                    Саруул гүний тэр юун дээр, сүмийн, сүм гэдгийм үү тэгээд
                    тэнд л байрласийн байна лээ. Толбо, юун дээр, Бурат гэдэг
                    газар байгаа тэр хийд. Туурь нь тэнд байж байгаа. Аа тэндээс
                    бүслэгдээд, дөчин хэдэн хоног л бүслэгдсэн тэр газараа бол
                    бид мэдэж байгаа. Тэр бүслэ, бүслэгдээл, гараад нөгөө
                    Далилхаан, Төрбатхаан гэж гарч ирээд, гараад, тэгээд
                    Хасбаатар ч бүслэж, үндсэндээ тэндээр нас барсан байна ш
                    дээ. Тэндээ баригдаад, шөнө гараал. Тэнд нөгөө хэрэгт
                    бариулаал, тэнд нас барсийн байна лээ. Тэнд Далилхаан нь
                    амьд үлдээд, Төрбатхаан нь тэнд нас бараад, тэгээд яасийн
                    байнэ лээ. Тэрийг бол нарийн ширийн юм ... зүгээр номноос
                    уншсан болохоос биш тэрийг би нэг юуг хараагүй. Тэрийг бол
                    мэдэхгүй. Яахав номон дээр бол бичсэнийг л бол тэр би яриад
                    ч яахав. Тэрийг чинь ... тиймэрхүү л нэг байна. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та 1954 онд сургуульд анх орж байхад аа тэр үеийн
                    хүүхдүүд одоо жишээлбэл та ямар хувцас өмсдөг байсан? Хичээл
                    номын хэрэгсэл ямар байсан? Хоол унд ямар байсан? Энэ тухай
                    та ... </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тавин дөрвөн онд би чинь Толбо сумын төв дээр
                    сургууль байсан. Нэг давхар. Нэг найман өрөө байсан байх. Аа
                    тэгээд тэрэнд бол тэнд бол бид чинь өглөө тэр арван нэгэн
                    километрээс яахав манай аав өглөө надыг өглөө эрт нэг моринд
                    унуулаад явуулна. Арван нэгэн километрт очоод сургуульдаа
                    очино. Нэг зур, зургаан цагийн үед гардаг байсан байх.
                    (0-34-42) Тэгээд тэндээс арван нэгэн километр газар
                    сургуульд очино гэсэн ямар юм байх вэ тиймээ? Тэгээд очоод
                    ... аа бидэнд бол цүнх бол байхгүй. Нэг цүнх гэсэн нэг аав
                    ээжийн нэг оёж өгсөн тийм даалимбан цүнхтэй. Аа тэгээд нэг
                    нэг черниль байхгүй. Пенцилины шилэн нөгөө бэх хийж аваад,
                    тэрийг л авч явна. Черниль гэдэг чинь наана нь гарсийн ш
                    дээ. Тавин долоо, найман онд л чернильтэй болсон болохоос.
                    Тэрний бидэнд черниль гэдэг юу юм байхгүй байсан. Тэр
                    пенцилины шил шиг л юманд юм хийж аваад, тэр чинь хөлдчихнө.
                    Хөлдчихлөөр үлээж үлээж байгаал тэгээд юугаа бичдэг. Харин
                    дэвтэр бол байсан тэр үед бол. Биднүүсээс өмнө манай ах нар
                    сурч байх үед бол дэвтэр ч байгаагүй. Аа тэр шар дугуй
                    булантай цайны юунд л бичдэг гэж ярьж байгаа. Тэрийг бол бид
                    үзээгүй. Бидэнд бол дэвтэр элбэг байсан. Харандаа элбэг
                    байсан. Аа черниль байхгүй. Аа чернилийг болбол юу, хөх
                    бэхтэй черниль бай, харандаа байдаг. Тэрийг нь хутгаар зүсэж
                    байгаад усанд хийгээл, бид нар пенцилины шил ... тэрийг бол
                    яахав бага эмнэлгийн салбар байсан. Тэр пенцилины шил их
                    байсан байлгүй бодвол. Тэр пенцилины шилэнд л хийгээд аваад
                    явна. Тэгээд сургууль дээр очоод, тэнд бол хүйтэн. Өвөл. Аа
                    тэгээд гадуур хувцастай сууна. Черниль хөлдчихнө. Нэлээн
                    нөгөөдхөө ... тэгж байж л яахав дөрөвдүгээр анги хүртэл,
                    тавин найман онд дөрөвдүгээр анги гэхэд бол гайгүй. Арай
                    нөгөө тэр үед бол бас сайхан гал түлдэг болж эхэлсэн. Дунна
                    гэдэг пийшин байсан байсан. Дотор байр тэр үед бий болсон.
                    Би бол дотор байж болоогүй юм шиг санагдаад байгаам. Тэгээд
                    дотор байртай болоод би дөрөвдүгээр анги төгсөхөд бол тийм
                    болсон байсан. Тэгэхээр нь тэр үеийн сургуульд бол би тэгж
                    сураад. Дараа нь юу дээр бол арван нэгэн километрээс өвөл
                    явж чадахгүй болоод ирэхээр нь нэг айлаа очоод, энд сурч бай
                    гэж хэлээл тэр хоорондоо бол таван километрээс илүү бол илүү
                    дутуу биш байх. Хөхтөв гэдэг газраас сумын төв хүртэл л
                    таван километр байсан байх. Тэнд бид нь явган очдог байсан.
                    Өглөө хичээлдээ. Явган. Харанхуйдаа гарна гэрээс. Тэгээд
                    өвөл бол тэгээл гээд ирэх дээр чинь одоо найман цаг, бас л
                    зургаан цаг гараал гэрээс алхаад хэдэн хүүхдүүд. Нэг тав
                    зургаан хүүхэд, зарим айл нь тийн гурав дөрвөн айл нийлээд
                    ингээд арваад хүүхэд болж явна л даа. Тэгж сурдаг байсан.
                    (0-37-15) Аа тэр үед тэр бидний хэрэглэж байгаа ном хэрэгсэл
                    бол Казакстанаас ирдэг. Монгол бичиг, юу ном бол байхгүй тэр
                    үед. Казакстанаас ирсэн тэрний хэвлэлээр казак дөрөвдүгээр
                    анги төгссөн. Тэгээд дөрөвдүгээр анги төгсөхдөө, яахав тэр
                    үеийн багш нар бас бидэнд монгол хэл гэдэг хичээл орно. Аа
                    тэрийг чинь одоо гуравдугаар ангиас орсон байхаа.
                    Гуравдугаар ангиас монгол хэл орсон. Монгол хэлний үсэгтэй
                    ийм цагаан толгойтой, эгшиг тэр, гийгүүлэгч тэр гээл ингээл
                    заагаад дөрөвдүгээр анги төгссөн. Тавдугаар ангиас эхлээд
                    харин монгол хэл, орос хэлийг зэрэг үзэж байсан. Тэгээд
                    монгол орос хоёуланг нь зэрэг үзээл, ингээл монгол хэлийг
                    үндсэндээ л аравдугаар анги гэхэд зүгээр нэг гадарладаг,
                    ерөнхий сургуулиас нэг ярианы ганц хоёр үгтэй байсан шүү
                    дээ. Тэгээд аравдугаар анги төгсч ирэхдээ бид нь ярьж
                    чаддаггүй байлаа ш дээ монголоор. Тэгээд хойшоо явсан. Хойно
                    сургууль төгссөн бид чинь бүр байхгүй. Дээд сургууль төгсч
                    ирээд монгол хэл сурч байгаам ш дээ. Тиймэрхүү л байдалтай.
                    Тэр үеийн сургуулийн байдал тиймэрхүү л байсан. Яахав тэгээд
                    бид нь нэгдүгээр ангид орохдоо захирал багш явж байхад чинь
                    ёслоод ингээд зогсчихдог. Болно гэхээс нааш зогсоод л байна
                    тэнд. Багш нар явж байхад бид ингээл зогсоно. Ёслоол зогсож
                    байгаам. Тэгээд багш болноо гэвэл тэгээл яваад өгнө. Тэгдэг
                    л бай, тийм байсийн. Тэр одоо бидний өмнөхөн бол тэндээс
                    хөгийн юм байдаг л юм шиг байна лээ. Би тэрийг бол сайн
                    мэддэггүй. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Жишээлбэл? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Жишээлбэл тэр үед бол дээл өмсдөг гэж байгаам. Дээлээ
                    өмсөөд явдаг. Аа тэгээд нөгөө хөөгөөр бичдэг. Тэрийг бол тэр
                    нь ярьж байгаа. Аан тэр дугуй булантай цайны шар цаас байна
                    ш дээ. Тэрэнд очоод хөөгөөр бичдэг. Аа заримдаа сүүлийн үед
                    тэр чинь өшөө боловсронгуй болсон байлгүй. Тэр дөрвөлжин,
                    дөрвөлжин картон цаас өгдөг гэнээ. Тэрийг нөгөө хөөгөөр
                    бичээд дараа нь тэр дээлийн юугаар ингээд ханцуйгаар
                    арилгачихаад дахиал бичдэг гэсэн тийм яриа байдгийн. Тийн.
                    Тийм, тэгж сурч байсийн гээл манай ах нар л тэгж ярьдаг.
                    Тэрийг бол би боловсронгуй болсны дараа сурсан, орсон юм шиг
                    байгаам. Тэгээд Баян Өлгийн төвд бол хоёр арван жил байсан.
                    Нэг казак арван жил, нэг нь монгол арав. (0-39-45) Ингээд
                    хоёр сургууль байсан. Тэгэхэд чинь зуун хорин хүүхэд төгсөөд
                    нэг гучин хэдэн хуваарь аваад, бусад нь хуваарь авч
                    чадаагүй. Тэгээд арав гаран нь төгсөөд яахав багш нэг
                    болоод, цэрэгт яваал ингэсэн л байх. Аа дээрээс энэ гучин
                    хэдэн хүүхдийг л авсан. Тэнд яахав багтаж байгаам. Тэгээл
                    Улаанбаатарт ирсэн. Конкурс өгөөл тэгээл явж байгаа нь тэр ш
                    дээ. Тийн. Иймэрхүү сонин байна. Тэр үеийнх бол дурсамж
                    зүгээр яахав тэгж л хэлэхээс тээ? Тийн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэгэхээр та сүү тосны тасагт ажиллаж байсан гэсэн.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэр үедээ хэдэн төгрөгний цалин авдаг байсан. Тэр
                    цалин чинь хичнээн одоо аа хэмжээгээр өөрийн чинь амьдралд
                    нөлөөлж байсан? Тэр тухайгаа та дурсамжаа яриач.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За би тавдугаар сарын хорин таванд ажилд орсон.
                    Жаран оны. Тэгээд аав нас барангуутаа л надыг яахав айлын
                    хүүхэд одоо ингээл ... тэгж байгаал орсон. Тэр үед бол тэр
                    хүний яагаав мастерын дэмжлэгээр надыг өөрөө өнөө
                    боловсролгүй учраас надыг л авсан юм шиг байгаа юм. Тэгээд
                    би бичээч, галч гэсэн албан тушаал дээр ажилласан. Гуравхан
                    сар ажиллана ш дээ тэнд чинь. Тэр үед чинь. Тэр чинь жил
                    ажиллахгүй. Таван сарын нэгнээс есөн сарын одоо нэгэн хүртэл
                    л ажиллана. Найман сарын хорин таван гэхдээр завод хаагдана.
                    Тэр хүртэл ажилласан. Найман сарын хорин таван хүртэл. Нэг
                    мэдсэн гурван сар ажилласан. Тэгээд над сардаа зуун төгрөг
                    цалин өгч байсан. Зуун төгрөг гээл. Аа тэр үеийн зуун
                    төгрөгийн цалингаар нэг далан кило гурилаас одоо шуудай
                    гурил, аа гурван дугуй булантай цай авна гэсэн үг. Зуун
                    төгрөгөөр. Тэгэхээр нь одоо тэр гэр оронд бас нөлөөлж л
                    таарсан, таарсийн байгаам. Яагаад гэвэл сард одоо нэг шуудай
                    гурилыг нэг цай л хэрэглэнэ ш дээ нэг сард чинь. Тэгэхээр
                    чинь одоо хоёр цай илүү гарч байгаа биз тэр цай чинь.
                    Тэгэхээр чинь амьдралд тэгж нөлөөлж байсан. Яахав би хоёр
                    жил, хоёр жил гэж дээ нэг зургаан сар ажилласан гэсэн үг.
                    Жаран онд нэг, жаран хоёр онд нэгэн онд. Тэгээд би дараа нь
                    харин долдугаар ангиас эхлээд ес дүгээр анги хүртэл тасаг
                    авч явдаг болсон. Нөгөө сүү тосны заводын, заводын аа
                    эрхлэгч нь надыг нөгөө сайн дурын сүү өгдөг байхгүй юу.
                    Хөдөө. Айл болгоноос одоо хэдэн үнээтэй. Тэнд одоо бас нэг
                    норм өгдөг. (0-42-14) Тэр нормыг нөгөө байнгын явуулын тасаг
                    яваад, тэр сүүгээ авдаг. Аа энэнд би долоо, найм, есдүгээр
                    ангидаа тасгийг аваад зургаан сарын одоо нэгнээс тэр нь.
                    Тэндээс хойш одоо тэр тасгийг аваал, дөрвөн бригадаар одоо
                    явж. Нэг бригад арван таваас хорин хоног болоод сүүгээ
                    аваад, хүмүүсүүдийн сүүг аваад, ингэж ажиллаад бас сардаа
                    зохих хэмжээний над бол цалин өгч байсан. Тэр бол миний
                    яахав өвлийн хичээлийн хэрэгслийг авах мөнгө болж байсийн.
                    Тийм л дурсамж бас хэлж болохоор байна. Тийн. Нөлөөлсөн тэр
                    чинь. Нөлөөлдөгийн байна лээ. Зуун төгрөг гэдэг их мөнгө
                    байсан байна. Аа манай ах нар ярьж байхад чинь ерөөсөө дээр
                    үед бол нэг хонь гэдэг чинь хоёр төгрөг тавин мөнгө байсан
                    гээд ярьж байгаа. Аа би сургууль, тэр цалин авч байхад бол
                    адуу жаран төгрөг байсан. Адуу жаран төгрөг. Тэгэхээр нь би
                    сардаа аа нэг хоёр сардаа би юу хоёр, гурван адууны мөнгө
                    цалин хийж байсан байна ш дээ. (инээв) Тийм л сонин.
                    Тууварчдаас нь авна. Тууварчид бол ерөөсөө жаран төгрөг,
                    дээд хэмжээ далан төгрөг л байсан байх. Өө албан оруулаал
                    өвлийн идшийг бэлдлээ гээл манай ах баярлаал явж байсныг би
                    санаж байна. (инээв) Яагаад гэвэл хоёр адуу авсан учраас
                    өвлийн идэш бэлэн бололгүй яахав. Тэглээ гээл. Тийм учраас
                    нөгөө зуун төгрөгөөсөө тийм хатуу байгаагүй юм шиг байгаа юм
                    тэр үед чинь. Аа тэгээд хурдан морь энэ тэр нь бол илүү
                    үнэтэй л дээ. Тэрийг бол үнэ нь өөр байсан байх. Зүгээр
                    идэшний адуу бол нэг жараас зуун төгрөг ухаандаа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ер нь Баян Өлгийд аа таван хошуу малаас ер нь ямар
                    мал нь илүү байдаг вэ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Энэ бог мал нь илүү. Бог мал нь илүү байсан. Хонь
                    ямаа хоёр л доо. Аа тэмээ бол бага. Ер нь. Аа адуу бол одоо
                    хүмүүсүүд дуртай учраас нэлээн өсгөж байсан. Гэхдээ нөгөө
                    хоёрт бол гүйцэхгүй. Сарлаг их байсан. Сарлаг бол, ялангуяа
                    манай сум Алтай сумын тэрээд бол их сарлагтай. Сүүлийн үед
                    бол Алтай чинь бол нэлээн сарлагшсан. Аа бог малаас нь бараг
                    л сарлаг ихэдсэн юм шиг л яриад байдаг ш дээ. Тэр бас тийм
                    байсан байх. Ер нь бог мал ихтэй. Тэмээ багатай. Манай гэрт
                    бол тэмээ байгаагүй. Аа яахав би аравдугаар анги төгсч
                    байхад манайх нэг далан хэдэн толгой малтай л байсан.
                    (0-44-53) Тэр үе ч гэсэн болдог. Хоёр жилд нэг удаа гэрт
                    чинь манай ах чинь тэгэхэд чинь над нэг мянган төгрөг өгөөл.
                    Тэгээл би тэрүүгээр зардал мардал болгоод, тэгээл явдаг л
                    байсан. Хоёр жилдээ нэг удаа л ирж байсан. Зургаан жил
                    сурахдаа би хоёр удаа л ирсэн. Нутагтаа. Тийм л амьдрал
                    тэгээл тийм л байдгийн байна л даа. Тэр үеийн дурсамж бол
                    тиймэрхүү л юм байлаа ш дээ. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Таныг тэр үед арван жил байхад ч юмуу, ер нь амьдрал
                    тэнд нэлээн гайгүй болж байсан байх. Ер нь Налайх руу наашаа
                    нүүх хөдөлгөөн ер нь хэр зэрэг хүмүүсийн дотор өрнөж байсан?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Налайх руу нүүх хөдөлгөөн бол их байсан. Энд.
                    Манайханы хувьд бол бусад суманд бараг юм шиг байна. Яагаад
                    гэвэл манайх чинь нөгөө Ховд Өлгий хооронд дамждаг сум.
                    Тэгээд нэг Бурат гэдэг замаар л өнөө дамжаад энэ байнга тэнд
                    бол машин тэрэг Улаанбаатарын хооронд явдаг. Өлгий хооронд
                    явдаг. Тэр зам бол яг манай сумыг дайраад наашаа ирдэг. Аа
                    тийм учраас Налайхад ирсэн хүмүүсүүдийн судалгааг гаргаад
                    ингээд үзэхэд чинь Налайхад ирж байгаа улсууд бол манай
                    сумаас маш их хүн одоо миний энэ номон дээр ч гэсэн ихэнх нь
                    бол Толбо, Дэлүүн хоёрынх байгаа юм. Толбо, Дэлүүн. Аа
                    Толбо, жишээлбэл Толбоос чинь гавъяат хөдөлмөрийн баатар
                    төрсөн. Жирүнэскээк гэдэг баатар гавъяат төрсөн. Энэ баатар
                    гавъяатад төрсөн казак энэ бүгд л энэ Толбо, Дэлүүн,
                    Булганых байгаа юм. Одоо энд манайхаас төрсөн бүх баатар
                    гавъяатуудыг үзэхэд бол дандаа тийм. Аа тэр үе яагаад тийм
                    байна гэвэл тэнд ямар улсууд бол Налайхад явна гэвэл ядуу
                    хүн. Өөрөөр хэлбэл ерөөсөө үндсэндээ малгүй нэг хэсэг бол
                    хүмүүсүүд бол юу байлаа ш дээ. Би яахав зах зухаас мэдэхэд
                    зарим айлд өвлийн идэш байхгүй. Аа идэшийг бол тэрэнд байгаа
                    хүмүүсүүд цуглуулж өгдөг тийм айлууд байсийн. Тэрийг би тод
                    санаж байгаа. Тийм айлууд байсан. Яагаад гэвэл тэнд бол ганц
                    унадаг нэг хоёр адуутай гэхээс биш бог мал тэдэнд байхгүй.
                    Тэр айлд. Аа тэнд бол тэтгэвэр тэтгэмж гэдэг ойлголт
                    байхгүй. За тэгээд яаж амьдрахав. Айлуудаар яваад тэр нэг
                    айл нэг хонины нэг гуя ч өгдөгийм үү яадгийн. Тийм юмаар
                    амьдарч байсан улсууд зөндөө л байсан. (0-47-29) Бид бидэн
                    шиг ч юм бол бүр хачин байсан байхдаа бодвол. Биднүүд бол
                    тийм байсан. Манай ээж бол ерөөсөө л аа тэр ирж байна.
                    Тэрэнд одоо мах өгөхгүй бол болохгүй гээл ингээл өгдөг л
                    байсан. Тэгэхээр чинь амьдрал бол их хүнд. Тийм улсуудын
                    эрэгтэй хүмүүсүүд ган голдуу. За тэнд ажил байдаг гэнээ.
                    Холбоо нуурт ажил байдаг гэнээ гээл ингээд явдаг. Холбоо
                    нуур гэдэг чинь одоогийн Цагаан нуурын дамжлага бааз юм шиг
                    байгаа юм. Аа Өлгий дээр юу очдог. Тэрүүнд яагаад юу яасан
                    гэвэл тэнд мояка гэж байгаа тэр үед монгол оросоор мояка,
                    тэр казакаар тэр нь мой, моеко гэж нэрлэсэн тийм одоо юу
                    угаах үйлдвэр байсан байгаам. Ноос угаах үйлдвэр. Хоёр
                    газарт. Тийшээ л явдаг. Аа тэгээд тэнд багтдаггүй. Тэгээл
                    аргагүйн эрхэнд эндээс ганц нэг хүмүүсүүд яваад ирэхээр чинь
                    энэ Налайх явъя. Ажилтай амьдралтай юм байна. Аа хоёрдугаарт
                    цэрэгт авдаггүй юм гэнэ лээ гээл. Тэр үед бол цэрэгт л одоо
                    заавал авна. Одоо тийм л дүрэмтэй. Яахав гурван жил болсон
                    байна лээ. Сүүлээр тавин хэдэн оноос эхлээд гурван жил.
                    Тэндээс ер нь бол таван жил байсан. Аа дөчин онд манай аймаг
                    байгуулагдаад, тэндээс хойш бол цэрэгт татсан болохоос ер нь
                    цэрэгт аваагүйм байна лээ. Хоёрдугаарт итгэдэггүй байсан
                    гэнээ бас. Казакууд бол яасан ч магадгүй гэж боддогийм уу,
                    яадгийн. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
</Transcription>
