<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR061104B </dc:title>
        <dc:subject> Kazakhs</dc:subject>
        <dc:description> Interview on the Kazakhs in Nailakh</dc:description>
        <dc:creator>Satibaldi</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-11-15 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <YearOfBirth>1947</YearOfBirth>
        <Ethnicity>Kazakh</Ethnicity>
        <Education>Educated</Education>
        <Job>Retired, accountant</Job>
        <BirthPlace>Bayanolgy aimag, Tolbo sum</BirthPlace>
        <CurrentResidence>Nalaikh, 4-th khoroo, Tuulyn 18-4</CurrentResidence>
        <RelationToInterview>None</RelationToInterview>
        <NatalFamily>One of 6 children</NatalFamily>
        <ResidenceFamily>Father of Five</ResidenceFamily>
        <IDNumber>061104</IDNumber>
    </metadata>

    <Title>TR061104B -- Kazakhs; Person 2; Interview 2</Title>
    <QuestionSet id="001">
        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За тэр үед Налайхад наашаагаа ирж байгаа улсууд энд
                    одоо ирж яаж суурьшсан талаар бас нэг хэдэн товч юм бас ярья
                    л даа. Налайхаас энд бол амьдралыг хөөгөөд л, амьдралын
                    аргагүйн эрхэнд л байсан улсууд голдуу наашаа ирсэн. Долоон
                    удаа элсэлт авсийн байна лээ. Долоон удаагийн элсэлтийн
                    хамгийн бага нь гучин хүн, хорин дөрвөн хүн. Хамгийн бага
                    нь. Аа дээд хэмжээ нь бол далаад хүн ирж байсан байна лээ.
                    Баян Өлгийгөөс. Аа зөвхөн ганцхан манай сумнаас авахгүй ш
                    дээ. Толбо сумаас авахгүй. Дэлүүн одоо тэр Алтай, Буянт,
                    Улаанхуст аа Баяннуур, Алтанцөгц гээл. Булганаас бас нэлээн
                    хэдэн хүн ирсэн байгаам. Аа Булган сум бол Ховд аймгийн
                    Булган сум, Баян Өлгийн Булган сум гэсэн хоёр сум байгаа л
                    даа. Тэр хоёулаас бас энд ирсэн улсууд бол нэлээн байгаа юм.
                    Тэгээд энд ирээд одоо ихэнх нь одоо гэр бүлгүй л улсууд
                    ирдэгийн байна лээ. Ирээд энд гэр бүл болоод аа энд ирээд
                    цалин мөнгөтэй болоод ирэхээр нь авгай хүүхэд аваал, тэгээд
                    энд суурьшаад. Аа одоо гурван үеийн уурхайчид энд байж л
                    байна. Тийн. Гурван үеийнх. Би энэ дөрөв дэх гээд ярих гээд
                    байна ш дээ тээ? Дөрөв дэх үеийн одоо уурхайчид ерөөсөө
                    ясгүй болчоод байгаа нь энэ. Түрүүчийн энэ дээр хэлдэг шиг
                    адилхан. Тэгээд яахав энд ирж овоо цалин авдаг. Цалин бол
                    энд хамгийн бага нь гэхдээ тэнд бол нэг зургаан зуу. Дээд
                    хэмжээ нь хоёр мянган төгрөг цалин авч байсийм байгаам.
                    (0-01-47) Аа тэр тийм өндөр цалин авч байсан бол бусад газар
                    энэ манай улсын хэмжээнд байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Байхгүй
                    юм шиг байгаа юм. Энэ нь зүгээр судалгаагаар үзэхэд цалин
                    өндөртэй. Аа тэгээд тэр ирсэн улсууд анх ирсэн гучин хэдэн
                    онд ирсэн улсууд бол ямар хувцас өмссөн ирсэн тэр
                    хувцасаараа уурхайд ордог. Аа нүүрсийг бол дандаа гараар
                    ухдаг. Зээтүүгээр ухдаг. Тэгээд сүүлийн үед өрөм байдаг
                    болсон. Тэр өрөмөөр өрөмдөөд, тэр өрөмөөр тэр л газар устай
                    чийгтэй байхад чинь усны гутал мутал гэдэг чинь бүүр энэ
                    тавин хэдэн оноос л, дөчин хэдэн оны сүүлчээр л ус усны
                    гуталтай болохоос биш тэрнээс өмнө бол монгол хүн бол монгол
                    дээлтэй, казак хүн бол казак дээлтэй л тууж явсан байна лээ.
                    Тэр бол үнэн. Бодит амьдрал тийм байсан байна. Аа тэгээд
                    яахав улсаас Налайхын уурхай одоо хорин хоёр онд Налайхын
                    уурхай одоо ашиглалтанд орсоноос хойш эхний хэдэн жилдээ бол
                    тэр хорин хэдэн он хүртэл бол тэр чинь жигдрээгүй. Өөрийн
                    хувцастай байсан. Аа тэгээд гучин хэдэн оноос эхлээд нөгөө
                    хувцас өгөөл, өнөө усны гутлыг авчирч өгөөл, ма каасктай
                    болоод. Кааск бол янз янз. Гурван үеийн кааск байна бас.
                    Гэхмэтчилэн бас кааскны үзсэн мөрд ... аа эхлээд бол кааскан
                    дээрээ нөгөө юу хийх юм биш. Гэрэлтэй биш. Эхлээд зүгээр
                    дэнлүүгээр явж байсан байгаа юм. Дэнлүүг хана ханандаа
                    ингээд өлгөчихөөд, аа тэнд хүрзийг тэнд буудсаны дараагаар
                    дэнлүүгээр орж ирээд, тэр хүрзийг хүрздээд, ингээд гаргаж
                    байсан юм байгаа л даа. Аа тэр яахав түүхэн замналын тэр
                    юмыг бол яахын бол нэг тэр бол их юу урт удаан түүх л дээ.
                    Энийг ярих юм бол. Тэр болгоныг яриад яахав. Аа гэхдээ ирсэн
                    улсууд бол юу ч гэсэн амьдрал нь сайжраад, гэр бүлтэй болоод
                    ингээд явдаг. Аа тэр үед бол татвар их байсан байна. Малын
                    татвар. Хөдөө бол. Тэр малын татвар ихийн ... жишээлбэл одоо
                    энэ жил арван хоёр сард мал тооллого явна ш дээ. Тэгээд
                    тэрний одоо хавар тэрүүгээрээ л ерөөсөө бүх юугаа норм энэ
                    тэр юмыг тэрүүгээрээ өгнө. Тэндээс бол тос өгнө. Тэр өгөхдөө
                    бас тэр одоо ноолуур ноос гэхмэтчилэн бүх норм тэрүүгээр. Аа
                    хэрвээ тэр тэр жил тооллогосон тооллоор л тооллого нь тэгээд
                    дараа нь хэдэн жил гэдэг чинь тэр тооллогоороо л үндсэндээ
                    өгдөг. Тэгэхээр чинь үндсэндээ тэндээс аль болохоор зугатдаг
                    улсууд бас наашаа ирдэгийн байна. (0-04-26) Бас янз янз
                    амьдралын нөгөө юунаас болоод тэр нь олон төрлийн юм гарч
                    ирэх гээд байна ш дээ. Аа ингэдэг одоо ядуу улсууд нь
                    байдаг. Хоёрдугаарт саяынх ядуунаас гадна татвар их өндөр
                    учраас бас татвараас зугатаадаг улсууд бас байна. Малын
                    татвар бол бас их өндөр байсан гээд байгаам тэр үед. Тэр үед
                    одоо сүү сүү ??? (0-04-47) болоод юуны тосыг өгдөг. Аа
                    тэгэхгүй бол ерөөсөө нөгөө тосны нормоо биелүүлж чаддаггүй.
                    Тийм их юм ярьж л байгаа тэр үеийнх. Тэгэхээр чинь тэр бүх
                    юмнаас ингээл амьдралын аргагүй эрхэнд бол наашаа явдаг. Аа
                    элсэлтээр сүүлийн үед очдог байсан. Элсэлтийн үеийг болбол
                    тэр бол шал өөр. Гурван зуун төгрөгийн одоо эхлээд тусламж
                    тэтгэвэр, тэтгэмж өгч байгаа. Тэгээд дараа нь ирэнгүүтээ л
                    тэнд гэр бариад өгчихөж байгаа. Гэхмэтчилэн хангамж нь
                    сайжраад, хамгийн сүүлдээ ерэн онд, хамгийн сүүлчийн хүн бол
                    наян онд ганц хүн элсэлт ирсэн байна. Аа тэр үед бол ирцэн.
                    Тэгээд нөгөө нормын хувцас бүх юмаа өгөөд, шинжлэх ухааны
                    үндэстэй болоод ирэхээр чинь хорин есөн төрлийн хөнгөлөлт
                    үзүүлж байсан байгаа юм. Уурхайчиддаа хорин есөн төрлийн
                    хөнгөлөлт. Хорин есөн ... өнөө нормын хувцасаас эхлээд
                    хөнгөлөлтөнд тооцогдож байгаа ш дээ. Жишээлбэл, үнэгүй хоол
                    иднэ. Аа хамгийн сүүлдээ бид чинь ерэн онд бол халуун хоол
                    өгдөг болсон бүр уурхайд орохдоо. Аан тэгээд усанд орно.
                    Тэгээл бүх юм бол бэлэн. Хорин есөн төрлийн одоо нэг ёсондоо
                    нэмэгдэл юм үзүүлж байсан. Хөнгөлөлт үзүүлж байсан. Ийм ийм
                    байгаа. Нэг жижиг жижиг яацан удаан жилийн нэмэгдлийг
                    ахиухан өгөх гэхнээ чинь тийм жижиг жижгээс чинь бүгдийг
                    бодоод байх юм бол хорин есөн төрлийн хөнгөлөлт ...
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>өгдөг байсан.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> ... өгдөг байсан. Тэтгэвэрт эрт гарна. Тэтгэвэр нь
                    өндөр гарна. Аа гэхмэтчилэн одоо олон төрлийн сонирхол байна
                    ш дээ. Аргагүйн эрхэнд аа Улаанбаатарыг түлшээр хангахын
                    тулд энэ Улс төрийн товчоо ч хуралдаж, энэ асуудлыг
                    үндсэндээ шийдчихдэг. Ийм хэмжээнд хүрсэн. Аа тэр хэмжээгээр
                    бол үндсэндээ Улаанбаатарыг хангаж байсийн байна лээ. Гэсэн
                    ч өнөөдөр тэр уурхайчид маань гуйлгачин болсон. Үхэж ч,
                    үрэгдэж ч дуусч байгаа. Энийг хайхардаг га одоо нам засаг ч
                    байхгүй болсон. (0-06-56) Ийм л байгаам өнөөдрийн уурхайн
                    амьдрал. Одоо энэ уурхайн одоо хамгийн сүүлчийн амьдрал бол
                    Жигжид сайдтай шууд холбоотой. Энэ хүн одоо л хэрвээ тэндээ
                    өгөөл ингэхгүй жижиг жижиг уурхай болгоод анхны гаргаж
                    байсан, уурхай болгочихсон байвал арай ингэхгүй л байсан.
                    Тэнд бол аргагүй л улсаас татаас өгч шал өөр болсон доо тэнд
                    бол. Тийм л юм байгаа юм. Манай одоо уурхайчид хэлдэгийн.
                    Жигжид сайд биднийг баллалаа. Гомдож явдаг. Гэсэн чинь
                    Жигжид сайд өнөөдөр гавъяат болчихсон байж байдаг. Уурхайг
                    харах хандах хүнгүй. Энэ Жигжид сайдтай, хоёрдугаарт
                    хувьсгалт намтай шууд холбоотой. Налайхын уурхайн амьдрал.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Та өөрөө монголчуудын дунд амьдарч байсан
                    нэгдүгээрт. Хоёрдугаарт аа та өөрөө монголчуудын дунд
                    амьдарч, ажиллаж ирсэн казакуудыг сайн мэдэхийн хувьд анх ер
                    нь монголчуудын дунд одоо нутгаасаа гарч ирж амьдарч эхлэх
                    тэр үед ер нь ямархуу байдаг байсан. Монголчууд өөрөөр
                    хэлбэл монголчууд та бүхнийг ер нь яаж хүлээж авдаг байсан?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Үгүй тэр үед албан ёсны над баримт бичиг бол байхгүй л дээ. Гаргаж тавихаар.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Зүгээр дурсамж яриа ... 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аа зүгээр дурсамжаараа ярихад бол анх ирэхдээ маш
                    хэцүү л байсан гэж ярьдаг. Хэцүү байхдаа тийм жигтэйхэн
                    хэцүү биш. Яагаад гэвэл хэлний бол нэгдүгээрт хэлийг бол,
                    хэл мэдэхгүй учраас хэлний бэрхшээл байсан байна. Хэл сурах
                    хүртэл л нөгөө хэд ад үзэгдэнэ. Хэл сурахгүй гахай нохойгоор
                    л дуудуулна. Гэхмэтчилэн энэ бол жижиг жижиг юм шүү дээ.
                    Тэгэхээс биш тэрийг бол чи казак байна. Би монгол хүн одоо
                    халх хүн байна. Аа би бол дээгүүр байх ёстой гэсэн үе энэ
                    тийм юм бол сонсогддоггүй шүү. Тийм юм сонсогдохгүй. Аа
                    гэхдээ яахав хоорондох нөгөө хэл амны юуг бол нөгөө хэл
                    мэдэхгүй. Тийм учраас аа энэ энэ хэл мэдэхгүй. Эднүүс ийм юм
                    гэсэн тийм яриа болохоос биш энэ сөргөлдөж байсан тэр юмнууд
                    бол ер нь ялангуяа манай Налайхад бол тийм юм ерөөсөө
                    сонсогддоггүй. Үнэхээр эвтэй найрамдалтай, нөгөө уурхайн
                    гүнд очихоор чинь ерөөсөө ах дүү болчихдог. Ерөөсөө л би,
                    өөрөө ч гэсэн сурч байхад тэрэнд л аа яахав нэг зуун мянган
                    хүн дотроос нэг хүн нөгөө л буруу үзэлтэй байж болно л доо.
                    (0-09-24) Тийм нэг хоорондох нөгөө яриа хөөрөөндөө л болоод
                    чи би дээ хүрнэ үү гэхээс энэ ... найрамдалтай л улсууд
                    байсан байж дээ л гэж би боддогийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За зүгээр харьцааны хувьд тийм байх. Жишээлбэл одоо
                    аа баяр ёслол ч юм уу, зан заншлын хувьд хэр ялгаатай
                    байсийн бол жишээ нь?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За тэгэхээр нь дээр үед бол одоо цагаан сарыг тэгж
                    хийдэг, ингэдэг гэдэг бид дуулдаг байсан. Бид чинь бага
                    байхдаа. Тэр үед бол цагаан сар одоогийн цагаан сар өөр,
                    ондоо болчоод байна л даа. Тэгээд казакууд бол дээр үеээс
                    эхлээд өөрийн Наурыз баярыг тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ
                    нь Наурызын баяр бол социализмын үед үгүй болсон. Байхгүй
                    болсон. Наурызыг бол ерөөсөө л хориглосон. Нэг ёсондоо
                    Наурыз тэмдэглэхийг одоо хориглосон. Дээр үед бол өөрсдөө
                    тэмдэглэж байсан мөртлөө Наурыз, цагаан сар гэдэг чинь бас л
                    тэмдэглэхгүй, малчдын өдөр гээд тавин хэдэн оноос эхлээд
                    тэмдэглэдэг болсон. Тэрнээс ер нь бас социализм шилжихээр
                    чинь бас нөгөө баян хоосны ялгаа байхгүй аа гэсэн үзлээр
                    хүмүүжигддэг. Тэрүүгээрээ л явдаг учраас Наурызын баяр
                    гэдгийг бид чинь ерэн оноос хойш л идэвхжлээ ш дээ. Тэрнээс
                    өмнө бол зүгээр дуулдаг. Наурызын баяр болж байна гэдгийг
                    энд тэндээс сонсдог болохоос биш бид бол жинхэнэ нүдээрээ
                    үзээгүй. Үндсэндээ үзээгүй гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл
                    Наурызын баяр аа тэрнйи оронд бид чинь Наурызын баяр гэхийн
                    оронд нөгөө майн баяр, мартын баярыг л сайн мэднэ. Тэгэхээс
                    биш л жинхэнэ уламжлал бол устсан. Байхгүй болсон.
                    Уламжлалын юм бол байхгүй болсон. Цагаан сар ч мөн монгол ч,
                    казак ч адилхан өөр өөрийн баярыг бол ингээд тэмдэглэдэггүй
                    болсийн байлаа. Сүүлдээ бол идэвхтэй тэмдэглэдэг болсон. Аа
                    одоо бол Наурыз баярыг бол байнга тэмдэглэнэ. Хаврын баяр.
                    Гурван сарын хорин хоёрны өдөр. Аа тэрийг бол манайх бол
                    бүгд үндсэндээ бол одоо Налайхын хувьд бол ерэн хувь нь
                    үндсэндээ л бол наяас ерэн хувь нь тэмдэглэж байгаа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Цагаан сарыг тэмдэглэх үү? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Цагаан сарыг тэмдэглэдэг хэсэг хүмүүсүүд нь байгаа.
                    Бүгд биш. Нэг зууны хорин хувь нь тэмдэглэдэг байх.
                    (0-11-52) Аа нэг цагаан сарыг давхар тэмдэглэнэ. Яагаад
                    гэвэл жишээлбэл нэг байгууллагын дарга байна гэж бодъё
                    тиймээ. Тэр хүн одоо өглөө эрт нөгөө хэд чинь тэр хүнд очоод
                    золгоноо доо. Тэгэхээр чинь тэр хүн одоо гэр орондоо ч гэсэн
                    идээ будаагаа бол бэлдэж байхгүй бол бас болохгүй. Аа хөдөөг
                    нэг малчин айл байна гэж бодъё. Жишээлбэл би одоо Эрдэнэ
                    сумын малчидтай ... одоо жишээ авъя л даа. Аавыхан гэдэг
                    хөгшин байсийн. Манай хамаатан л даа. Тийн. Тэр бол ойд бас
                    цагаан сар болох гэж байна гээл ууц мууц бүх юмаа бэлдээд,
                    бэлэг сэлтээ бэлдээл ингээл бэлдэнэ. Аа тэгээл тэр хүмүүсүүд
                    нь ойр хавь бүгд тэнд очино. Тийн. Нөгөөдөхдөө золгоно. Аа
                    идээ будаа болно. Архи дарсаа өгнө. Аа тэгээл яг монголтой
                    адилхан ёс гүйцэтгээл ингээд боллоо тиймээ. Аа Наурызын баяр
                    болно. Нөгөө айл дахиад хийнэ. (инээв) Наурызын баярыг мөн
                    адил. Гэхмэтчилэн одоо хөдөөрхүү аа Налайхад бол энд цөөхөн
                    гэж хэллээ ш дээ. Энэ хөдөө бол ер нь бүгд тийм юм байна
                    лээ. Түнхэл, Мандал, энэ Эрдэнэт сумынх бол ерөөсөө л бүгд л
                    тэгж хоёр хийж байгаа. Хоёр баярыг хоёуланг л хийнэ.
                    Тэмдэглэн өнгөрүүлээд ингэдэг. Налайхад бол одоо бол их
                    өргөн тэмдэглэдэг болсон. Аль алийг ч тэмдэглэнэ. Гэхдээ
                    казакууд бол зуун хувь тэрийг бол тэмдэглэх нь биш. Казакын
                    хорин хувь нь бол давхар тэмдэглэнээ л гэсэн үг. Иймэрхүү л
                    юм байна л даа. Товчдоо хэлэхэд бол одоо ийм л юм байна.
                    Нүдээ аньчих шиг боллоо тиймээ? (зураг авч байх үеэр)
                    (инээв) За иймэрхүү л байна даа. Хүүхээд одоо өөр надад
                    хэлээд байх юу байхав. Одоо ажилын төрлийн талаар юу юу хийж
                    байсан талаар би бүр л их товч дурдаагүй ш дээ. Тэгэхлээр би
                    яахав нэг үйлдвэрчний эвлэлийн хороон даргыг есөн жил хийсэн
                    гэдгийг л хэлсэн. Тиймээ? Тэндээс хойш ажилгүй болсон. Миний
                    ажил нөгөө уурхай тарсан учраас. Тэгээд энэ захиргааны
                    тамгын газарт би эдийн засагч хийж байгаад, статистикийн
                    албаны дарга хийж байгаал, татварын албаны дарга хийж
                    байгаал группт орсон. Ийм л юм байгаа юм.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ер нь таны бодлоор чухам яагаад Баян Өлгийн
                    казакуудыг Налайхад авч ажиллуулахаар сонгосийн
                бол?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Сонгосон шалтгаан нь юундаа гэвэл заавал уурхайд энэ
                    л улсуудыг оруулъя гэсэндээ биш. Ажилсаг. (0-14-39) Ажилсаг.
                    Өгсөн үүрэг даалгаврыг ч ягштал нь биелүүлдэг. Ер нь
                    мөрөөрөө л. Аа тэгээл энэ зүтгэлтэй л гэж үзээл голдуу
                    авсийм шиг байгаам. Манайх бол үхэхээ мэдэхгүй ш дээ нэг
                    зүтгэвэл ерөөсөө. (инээв) Одоо тэр чиглэл их голлосон
                    байгаам. Яагаад гэвэл нэг залхуу хойрго биш. Ерөөсөө яс.
                    Юманд. Одоо гэнэн чанар байхгүй юу тэр чинь. Тэрийг л голдуу
                    яагаал тэгээл уурхайдаа л ажиллуулбал тийм л юм байгаа юм.
                    Налайхад ирээд мууд, муудсан юм бол байхгүй л дээ. Гэлээ ч
                    гэсэн бас сүүлийн үед яахав одоо монголжоод, нөгөө ёс
                    заншлаа мартаад, хэлээ мартаж эхэлж байна. Тэр жаахан
                    гутамшигтай. Харин хэл соёлоо хэвээрээ авч хадгалаад байвал
                    гайгүй л дээ. Гэхдээ одоо, одоогийн нэг үеийг бол гайгүй
                    болох байх. Дар дараагийн үе, тав дахь үе орж ирвэл
                    үндсэндээ л казакын одоо энд юунууд чинь бол ёс заншил
                    алдагдах гээд байгаа шүү. Энэ доод талд юм байна ш дээ. Одоо
                    манжийн дарлалд хоёр зуун жил байсан гэсэн. Одоо энд жишээ
                    нь хоёр зуун жил л болбол уусахын байна. Одоо түүхэндээ энэ
                    дээр нь бодоод байхад чинь өөрийн нутаг дээрээ л одоо нөгөөд
                    уусна гэхээс биш өөр нутагт бол уусдаггүй юм байна ш дээ.
                    Нэг үндэстэн нөгөөдөө бол. Тэр чинь бас энэ нөгөө нутагтаа
                    байж байгаад уусаж болох тал байна. Тийн. Тэр л байдгийн
                    байна лээ. Тийн. За ийм л юм товч хэлье дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Би эртээд нэг настай хүнээс ярилцлага авч байсан л даа. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аан хн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгээд тэр хүн хэлж байсан. Тэр хувьсгалаас өмнө,
                    хувьсгалын дараахан монголчууд тэр нь ер нь арьс өнгөний
                    өвчин, өөрөөр хэлбэл тэмбүү тиймэрхүү өвчин өвчлөлт их
                    байсан. Ер нь бараг зуун хувь орчим. Аа харин казакууд ариун
                    цэвэр сайтай учраас ... 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тийн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> ... ер нь тэр, ялангуяа тэмбүү, заг хүйтэн тийм өвчнөөр ер нь өвчилдөггүй байсан гэсэн. 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Их л үгүй. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр тухай, тэр тухай та ярих уу?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>(инээв) За ярьсан ч болох л юм. (инээв) Тийн. Тэр
                    казакын одоо нэг номерт шашин өөрөө ариун цэвэрт сургаж
                    байгаа. (0-16-55) Шударга ёсонд сургаж байгаа. Ариун цэвэрч
                    бай. Шударга бай. Хамгийн гол одоо нөгөө шашны номлодог нь
                    энэ. Удам угсааг бол хэвээрээ хадгал. Удам угсаа бол өөр, юу
                    бараг ингээд бохирдож болохгүй. Яагаад гэвэл нэг омгоос
                    нөгөө омог дотроо авгай авч болохгүй. Хоорондоо сууж
                    болохгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг бол энд шашнаар л
                    бүр ингээд тодорхой шингэсэн байгаа. Хүний тархинд. Аа
                    хоёрдугаарт чи мусульман хүн байвал заавал одоо ариун
                    цэврийг сахихын нэг хэлбэр одоо аа эрэгтэй хүн бэлэг
                    эрхтэнийг одоо заавал яадаг. Нөгөө арьсыг тавиулдаг. Тийм
                    байгаа. Тэр бол мусульман хүний шинж гэж ярьж байгаа. Тэр
                    илүү арьсыг өөрөөр хэлбэл илүү арьсыг эргүүлчихдэг болгодог
                    байхгүй юу. Тэндээс болоод нөгөөдөхдөө аан хүйтэн заг өвчинд
                    одоо нэрвэгдэхгүй нарийн өвчин болдоггүй шалтгаан нөгөөдөх
                    нь бохирдогдохгүй. Яагаад гэвэл арьс нь эргэсэн байгаа.
                    Цэвэрхэн. Аа тэгээд өдөрт таван удаа үндсэндээ номоо уншаад
                    бэлэг эрхтэнээ угааж бай гэж хэлж байгаа ш дээ. өдөрт таван
                    удаа. Одоо таван удаа угаахгүй мэдэхгүй зарим нь одоо яадаг
                    гэлээ. Монголчууд жишээлбэл. Угаахгүй ш дээ. Тийм юм бол
                    цаана нь заагаагүй. Хэвшил болоогүй. Аа казак ёсонд бол
                    заавал ... тэгж байгаад ариун цэврийг онцгой анхаардаг. Аа
                    энэ бол удам угсаанд хамгийн нөлөөлдөг нэг зүйл нь энэ юм
                    байгаа юм. Одоо ч гэсэн одоо нэг настай хүүхдийг хүртэл одоо
                    тэр мэс заслын аргаар хийж байгаа ш дээ. Одоо Налайхад хийж
                    байгаа одоо. Казакууд. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Яаж? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Тэнд чинь бэлэг эрхтэний наадах арьсыг бол сэтлэж нөгөө нэг тийм юм бий ш дээ ... 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Цус гарахгүй юу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Цус гарна л даа. Гарах дээр чинь сүртэй юм биш. Тэр
                    бол арьсыг бол ингээд үзүүрийн арьсыг ингээд нэг ёсондоо
                    хайчлаад авчихаж байгаа гэсэн үг. (инээв) Илүү арьсыг л.
                    Тэгэхээр нь нөгөө арьс ингээд татагдаад, тэгээд эргэчихдэг
                    байхгүй юу. Бэлэг эрхтэнийг. Эрэгтэй хүний. Аа тэнд бол
                    нөгөө арьс ингээд бүрхэж байгаа арьс байхгүй болох дээр чинь
                    тэнд бохир тогтохгүй. Тийм л юм. Одоо тэгээд зүгээр нэг хар
                    яриагаар ойлгуулахад тийм л юм байгаа. Тэрийг чинь нэт гэж
                    нэрлэж байгаа. (0-19-37) Суннит. Сундэт. Мусульман хүн
                    байвал сундэттай байх ёстой. Сундэт нь юув гэвэл сая бэлэг
                    эрхтэнд ингэж ариун цэвэр авч яваад, өдөртөө таван таван
                    угаагаал тэр са арьс, илүү арьсийг авцан байгаа ш дээ гэсэн
                    ойлголт байдгийн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Аа эмэгтэй хүний хувьд яах уу?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аа эмэгтэй хүнд бол тийм юм бол байхгүй ээ. Эмэгтэй
                    хүн бол байгалиас заяасанаараа л байна. Тэнд бол эр ...
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Заавал угаал үйлдэх ёстой гэсэн тийм юм байна уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Өө тэр бол ном уншвал мөн л таван удаа цэвэрлэгээг сахих ёстой л гэсэн замтай.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    
    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та одоо өдөрт таван удаа ном уншдаг уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Өө уншина. Аа тэгээд би юу юугаар бичгээр бичнэ.
                    Одоо би тэр Шинжаанд гарч байгаа номнуудыг чөлөөтэй уншина.
                    Аа гэхдээ би бол тэр шашныг одоо энэ манай одоо лам, мулла
                    нар ч биш. Гэхдээ би зүгээр өөрөө өөрийн хэмжээндээ
                    тэмдэглэж сургасан ном бүгд байна. Яаж арчлана, яаж
                    цэвэрлэдэг, өдөрт хэдэн удаа үйлдэнэ. Таван удаа. Тэр бол
                    чинь хугацаатай, цагтай. Тийм л юм байгаа юм. Одоо бол харин
                    энэ өргөжсөн. Их сайжирсан. Ардчилал гарлаа. Энэ гарлаа.
                    Ардчилалын өгсөн гол юу чинь энэ шүү дээ. Дээр үед бол шашин
                    номыг сурч болохгүй. Шашныг ... тэр шашинд бол намын гишүүн
                    тэр шашныг ном хуралд очих юм бол ерөөсөө шууд арга хэмжээ
                    авдаг байлаа ш дээ. Тийшээ чинь, намын гишүүд бол тэнд
                    оролцох ёсгүй гэсэн тийм юм тогтсон байгаа юм. Тийн. Тийм л
                    юм байна. Энэ шашны нэг авууштай нэг юу нь гэсэн үг .... тэр
                    талдаа бол ийм л юм байгаа юм. Одоо ч гэсэн ингээл судалгаа
                    хийж, Баян Өлгийгөөс судалгаа хийгээд одоо бусад аймагтай
                    ??? (0-21-28) хоёр л өөр л гэж ярьдагийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Танд одоо настай казак хүнээс ч юмуу, өөрийнхөө өвөг
                    дээдсээс сонссон аа казакын ард түмний талаарх тийм аман
                    түүхийн одоо дурсамж яриа байна уу? Одоо ярианы төгсгөлд
                    дурдаж үлдээх ... 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За одоо би бол яахав туульч тийм ч хүн биш л дээ.
                    Тэгэхдээ одоо уламжлал болгон үлдэж байгаа нэг юм бол манайх
                    бэр буулгадаг. Аа бэр буулгахдаа заавал тэнд гэр буулгах
                    үедээ тэр хүмүүсүүдэд бол ирж байгаа бэрд бол аа битачар
                    гэдэг юугаар зөвөлгөө өгдөг тийм журам бол манайд байгаа.
                    (0-22-26) Нэг ёсондоо тэр авгай чинь бэр. Бэрд бол зөвөлгөө
                    өгнө. Зөвөлгөө өгөхдөө зүгээр хөгшин настай хүн шиг, бидэн
                    шиг, бид одоо дурсамж үлдэж байгаа шиг юм шиг тийм юм
                    ярихгүй. Настай хүн хэлэхгүй. Залуу хүн нөгөө хүнд за одоо
                    чи энэ айлын одоо босгыг ингээл алхаад ирлээ. Аа чамд бол
                    одоо ийм зовлон, ийм одоо сайн юм тохиолдоно. Тэгэхэд нь чи
                    одоо ингэ тэг гэсэн тийм юу бол битачар гэсэн нэртэй тийм
                    юм, одоо заншил их сайн одоо хөгжиж ирж байгаа. Аа
                    ардчилалаас хойш. Аа манай Налайхад болбол энэ чинь бол
                    хэвшил болсон. Тэр зөвлөмжийг битачарыг бол бүгд хийдэг тийм
                    юм байсан. Аа тэр үед одоо би залуу байхдаа тэрийг бол
                    цээжилж уншдаг байсан. Одоо бол арай чадахгүй л дээ. Тийм юм
                    бол байдаг. Тэр энэ одоогийн залуучуудад, гэр бүл болж
                    байгаа залуучуудад л энэ бол гол нөлөө үзүүлдэг. Аа тэр ирж
                    байгаа, сүүлийн үеийн бичиж байгаа номон дээр ч гэсэн би
                    энийг бас залуучууддаа ингэж тэрийгээ би ёс заншлыг
                    алдахгүй. Тэр дурсамжийг бай байлгана. Юу одоо санаж яваарай
                    гэсэн санааг би бас хэлдэгийн бил үү гэсэн бодож байга.
                    Тийн. За тэгээд би хүн ахтай, дээл захтай гэсэн одоо ах хүн
                    болохоор заавал одоо өөрийн дурсамжийг, өөрийн гэсэн юугаа
                    бас хойч үедээ үлдээхгүй бол ерөөсөө казак монгол аль нь ч
                    гэсэн ч одоо байгаа ш дээ. Тийм уламжлал. Дурсамж. Тэр
                    дурсамж үлдээхийн тулд би энэ номоо тэр хойч үедээ л үлдээж
                    бичиж байгаа юм. Энэ жил дуусгаж, ирэх жилээс хэвлэлтэнд
                    өгье гэж ингэж бодсийн. Тийн. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье ээ. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Сатибалди</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За баярлалаа. Та нарт ч гэсэн энэ эрдэм шинжилгээний
                    ийм их нүсэр их хөдөлмөрийг зав гаргаж ингэж явж, аа бидний
                    амьдрал ахуй, түүх соёлыг сонсож байгаа, тэрийг одоо
                    ирээдүйдээ гаргаж аа хойч үедээ үлдээх гэж байгаа та нарт ч
                    гэсэн бас баярласнаа илэрхийлье ээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За баярлалаа.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
    </QuestionSet>
</Transcription>
