<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR061202 </dc:title>
        <dc:subject> 1990s and family </dc:subject>
        <dc:description> Interview on 1990 and impact on family</dc:description>
        <dc:creator> Ayushjav</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-12-18 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Male </Gender>
        <YearofBirth>1942</YearofBirth>
        <BirthPlace>Hövd Aimag, Darvi sum</BirthPlace>
        <CurrentResidence>12st district, 12-28, Ulaanbaatar</CurrentResidence>
        <RelationToInterview>None</RelationToInterview>
        <IDNumber>061202</IDNumber>
    </metadata>

    <Title>TR061202 -- 1990s and the Family</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За миний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаа танд
                    маш их баярлалаа. Тэгээд ярилцлагаа эхлэхээсээ өмнө таниас
                    асууж лавлах хоёр зүйл байна. Нэгдүгээрт нь хэрэв ээ та
                    хүсвэл ярилцлагандаа өөрийнхөө нэрийг нуугаад, нууцлаад явж
                    болно, аль эсвэл нуухгүйгээр ил хэлээд явж болно. Та юу гэж
                    бодож байна?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа би болбол нууцлах юм байхгүй ээ.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За баярлалаа. Хоёрдугаарт нь таны ярилцлаганд орсон
                    бүх мэдээллийг одоо баримтуудыг бид нар хойшид одоо арван
                    жилийн дараа ч юм уу хорин жилийн дараа ч юм уу аа
                    судалгааны материал болгож хэвлэж болохийм. Нэгдүгээрт одоо
                    сонин сэтгүүлд ишлэл болгож татаж хэвлэх ч юм уу, аль эсвэл
                    телевиз радио гэх мэтийн мэдээллийн хэрэгслэлүүдээр одоо дуу
                    бичлэгийг тань ингэж одоо ишлэл болгон татаж бас түүхийн
                    нэвтрүүлэг ч болгох ч юм уу бас нэг тийм байдлаар ашиглаж
                    болохийм аа, таны яриаг. Энэ бүх талаар ашиглах эрхийг бид
                    нарт та өгөх үү? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За энэ өгч болно оо.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За баярлалаа, тэгэхээр одоо ингээд ярилцлагаа
                    эхэлье. Тан юуны өмнө өөрийнхөө бага насны түүхийг нэг
                    сайхан дурсаад ярих уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За тэгье. За бид Ховд аймгийн Дарви сумын уугуул хүн.
                    Миний одоо овог болбол Алаг адуут. Баянхүүгийн Аюушжав гэдэг
                    хүн. 1942 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төрсөн. За
                    бага насаан болбол эцэг эхийн гар дээр, одоо төрсөн нутагаан
                    өнгөрөөсөн байгаа. За тэр үед болбол яахав манай аав бас
                    эмнэлэгийн ажилтан, тухайн үед одоо доктор гэдэг нэртэй, явж
                    байсан. Аа ер нь анхны одоо сувилагч хүн байгаа юм. манай
                    аав 1932 онд ховд аймагт дараа нь одоо эрүүл мэндийн яамны
                    сайд байсан Туваан гэдэг хүн орос мэргэжилтэнүүд очиж баруун
                    аймагт одоо аа сувилагчийн курс анхны сенитарын курсыг одоо
                    хийж байсан. Тэнд манай аав одоо төгссөн. Төгсөж одоо хүн
                    арддаа эмнэлгийн тусламж үзүүлж байсан ийм гавьяатай ажилтан
                    байсан. Манай аав болбол наян одоо таван нас хүрсэн,
                    насалсан. Эмнэлэгийн байгуулагад болбол насаараа ажилласан.
                    Аа төрөөс бас тэрийг нь тэмдэглэж хөдөлмөрийн хүндэт медаль
                    алтангадас одонгоор одоо шагнуулж байсан ийм хүн байлаа. За
                    манай ээж болбол бас Дарви сумын уугуул хүн байсан. За бид
                    болбол эцэг эхээсээ долуулаа, өссөн байгаа. За энэний одоо
                    хоёр нь эрэгтээ аа тав нь одоо эмэгтэй улсууд байлаа. За энэ
                    долоогоос үүсч гарсан одоо маш олон хүн бий. Тухайлах юм
                    болбол зөвхөн би л гэхэд одоо өөрөө бас долоон хүүхэдтэй,
                    хорь гаруй ач зээтэй, өнөөдрийн байдлаар болбол гучаа үзцэн
                    ингээд сууж байгаа. Ийм хүн байна аа. За би болбол ер нь
                    одоо хөдөө миний бага нас болбол их сайхан үед өнгөрсөн ш
                    дээ. Одоо тэгэхэд чинь одоо дайн байлдаантай үе байсан ч
                    гэсэн хөдөө нутагт болбол бас тэнд чинь гачигдал зовлонд
                    орохгүйгээр манайх болбол аав улсад ажил хийдэг ч гэсэн бас
                    тодорхой тооны малтай, бас газар тариалан манай аав тариа
                    тарьдаг, энийг нь одоо бид нар тэмээгээр анжис чирээд,
                    тэгээд одоо тариа тарьдаг байлаа ш дээ. Тариагаан хавар
                    тарина. Аа намар нь одоо хурааж авна. Тэгээд тэрийгээ одоо
                    хурааж аваад бас ойролцоо сумынхаан улсуудад тэр тариаг одоо
                    зардаг байлаа. Тэр үед бас зах зээл байжээ. Ойролцоо тариа
                    тарьдаггүй газрын улсууд, манайх чинь одоо ховд аймгийн
                    Дарви сум гэдэг чинь ховдын хамгийн урд талын сум л даа.
                    Тэгээд одоо Говь Алтайн сумууд Завханы сумууд хил залгаа
                    байдаг. Ховдын өөрийн сумууд, тэгээд тэр сумуудаас ирж манай
                    нутгийнхан ардуудаас тариа худалдаж авдаг. Аа юу, одоо
                    зөөхий нөгөө цагаан идээ малын цагаан идээ битүү хийдэг,
                    бүтээгдэхүүн, тийм юмаар одоо тэр тариаг худалдаж авч явдаг
                    байсан. Аа одоо тийм бас зах зээлийн одоо ингээд л эргээд
                    бодож байхад эд нартай ингээд харьцуулаад үзэхэд тэр үед бас
                    аа хөдөлмөрчид ард түмэн зах зээлийн одоо харилцаантай
                    байжээ. Тэгэхэд одоо, тийм учираас, газар тариагаа худалдаад
                    мал авна, идэшээ бэлдчихнэ. Сүү цагаан идээгээ одоо
                    бэлдчихдэг ийм одоо үе байсан л даа. Ийм үед одоо сайхан цаг
                    үе байсан. Миний бага нас болбол гол нь би одоо аав ээждээ
                    туслаж, хонь мал хариулж ингэж өссөн. (0-05-31) Одооны
                    хүүхдүүд шиг биш. Ерөөсөө бас бид чинь эцэг эхийнхээ үгэнд
                    их ордог. Эцэг эхдээ аль болохоор туслахыг бодож явдаг. Ийм
                    байсийн ш. Мал болбол ээлжээр хариулна. Хонийг чинь.
                    Хэдүүлээ одоо тэгээд ээлжтэй өдрөө болбол бүр аа яг таг л
                    хариулна. Тэр байтугай ах дүү нартаа нэгээ хол газар унаа
                    мориор явж ээлжинд нь очиж, хонийг нь хариулж өгчихөөд,
                    өглөө очиж хонийг нь хариулж өгчихөөд, орой хотонд нь хонийг
                    нь оруулж өгчихөөд гэртээ хүрээд ирдэг ийм цаг үе байсан л
                    даа. Одоо энийг дурсаад үзэхэд их сайхан. Ийм цаг үе болоод
                    өнгөрсөөн. За тэр үед чинь бас аа сургууль суухад болбол
                    хөдөөнийхөн чинь бас хүүхдүүдээ сургуульд суухад жаахан
                    дургүй байсан үе шүү дээ. Тэгээд одоо манай эгч нар, би чинь
                    одоо дээрээ гурван эгчтэй байсан. Гурван эгчийг аав яагаад ч
                    юм сургуульд дагуулж сургаагүй байгаад аа нэг ах байсан. Мөн
                    л бас ялгаагүй одоо сургуулийн мөр хөөлгөөгүй шахуу байсан.
                    Тэгээд би одоо сургуулийн мөр хөөсөн байгаам. Тэгэхдээ одоо
                    найман настай биш, бараг арван настай сургуульд орж байжээ.
                    Тэгээд одоо би нэгдүгээр ангиас авахуулаал одоо сургуулийг
                    яг дагасан даа. Тэрүүгээр бас сумандаа нэг дөрөвдүгээр анги
                    төгссөн. Дөрөвдүгээр анги төгсөөд, Ховд аймагт төвд шилжиж
                    сургуульд суусан. За тэгэхэд одоо манай аав ээж намайг
                    дагаал одоо Ховд аймаг орсон. Тэгээд Ховд аймагт би одоо
                    аравдугаар ангийг төгссөн. За аравдугаар ангийг төгссөн.
                    Ховд аймгийн арван жилийг ч одоо би мянга есөн зуун жаран
                    гурван онд төгссөн хүн байгаам. Ховдын арван жилийг, тэр үед
                    онц сурсан хүнд алтан медаль өгдөг байлаа. Анхны одоо сур юу
                    хүүхдүүдэд алтан медаль өгч байсан. Тэр жилээс эхлээд. Би
                    одоо Ховдын арван жилийг алтан медальтай төгссөн. За тэгээд
                    одоо аав эмнэлгийн хүн одоо учраас эмч болоход гэдэг
                    асуудлыг тавьсан. За тэгээд эцэгийнх эхийнхээ шаардлага,
                    өөрийнхөө бас сонирхолыг дагаал одоо тэгээд эмч болсон хүн
                    дээ. Тэгээд анагаах ухааны дээд сургуульд, тэр үед дээд
                    сургууль байсан. Дээд сургуульд эмчилгээний ангийг төгссөн.
                    За эмчилгээний ангийг төгсөөд аа одоогийн ажилд, ажиллаж
                    байгаа газартаа би өөрийнхөө хүсэлтээр очиж ажилласийн
                    байгаам. За яагаад гэх дээр энэ энэ байгууллагад ажиллах
                    болсон шалтгаан болбол манайд одоо хичээл зааж байсан манай
                    энэ мэргэжлийн эрдэмтэн багш нар одоо аа доктор профессор
                    Жадамба, Гүрдорж гэсэн ийм сайхан улсууд тэр үед бидэнд одоо
                    анагаахын энэ сэтгэцийн эрүүл мэндийн холбогдолтой хичээлийг
                    зааж байлаа л даа. Тэгээд тэд болбол одоо бүүр хэдэн
                    төгсөхөөс хоёр гурван жилийн өмнөөс эхлээд одоо тэнд очиж
                    ажиллаарай гэж урилга, заллага өгдөг ийм байсан хүн юм.
                    Яагаад тэр вэ гэх дээр сэтгэцийн өвчтэй хүмүүстэй ажиллах
                    хүн их ховор. Аа эмч очихдоо их дургүй. Тэгээд одоо манай
                    энэ байгууллага болбол эмчээр их дутагдалтай байсан
                    байгууллага байна лээ л дээ. Тэр үед. (0-08-57) Тэгээд одоо
                    яваад би тэгээд нэгдүгээрт өөрийнхөө хүсэлтээр, хоёрдугаарт
                    багш нарынхаа хүсэлтийг дагаж, энэ сэтгэцийн өвчтэй
                    хүмүүстэй ажиллах болсийн байгаам. Мянга есөн зуун жаран
                    найман оноос одоо өнөөдөр хүртэл ажиллаж байна. Тэгэх дээр
                    одоо бараг гучин ес дэх жил.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тийм байна.  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Энэ албанд одоо ажиллаж байнаа. За энэ болбол одоо их
                    хүнд мэргэжил шүү дээ. Одоо сэтгэцийн өвчтэй хүмүүсүүдийг
                    тэр үед болбол ер нь одоо төдийлөн ойлгодоггүй. Их хүн амын
                    дунд сэтгэцийн өвчтэй хүн чинь шоовдорлогдсон, гадуурхагдсан
                    байлаа шүү дээ. Одоо үзүүлж байгаа тусламж одоо тэрүүнд зарж
                    байгаа улсаас зарцуулж байгаа мөнгө төгрөг, төсөв хэмжээ ч
                    бага. Намайг очиход болбол манай эмнэлэг болбол ерөөсөө
                    арван хоёрхон эмчтэй байсан. Эмч нартай. Өнөөдөр болбол аа
                    бараг одоо зуугаад эмчтэй ийм болцон байж байгаа. За тэгээд
                    бид болбол арван хоёулаа ажиллаж байлаа. Нэг гурван зуу
                    тавиад одоо өвчтөн тэр үед байсан. Тэгээд би аа одоо очиход
                    л ерөөсөө л далан таван өвчтөнд дөнгөж шинэ төгссөн эмч шууд
                    очоол ажиллаж байлаа л даа. Тэгээд одоо хэцүү байсан нь
                    тодорхой. Нөгөө хуучин байж байсан эмч нар намайг хүлээгээд
                    нөгөө эмч ирэх дээр амарна гээд. Намайг очингуут амраад одоо
                    бид дөрвүүлээ очсон. Анх болбол. Манай төгсөлтөөс. За тэр
                    дөрөв болбол их амжилттай ажилласан. Нэг нь болбол одоо
                    талийгч болсон. Аа нөгөөдүүл нь одоо яг ажиллаж байгаад
                    өндөр насныхаа тэтгэвэрт гарцгаасан. Ер нь одоо манай
                    төгсөлтөөс болбол энэ тусламжид их олон эмч ажилласийн
                    байгаам. За би болбол яахав бас нэг жаахан аа ажил хийж
                    байхад тэгэхдээ их инээдтэй байсийм шиг байгаам л даа. Тэр
                    үед чинь одоо тэгээд аав ээжийнхээ үг захиасыг сайн
                    биелүүлнэ. Эрдэмтэн багш нарынхаа одоо хэлж ярьсан захиасыг
                    сайн биелүүлнэ. Нөгөө талаар бас аа сайн мэргэжил, сайн
                    ажилчин болохын төлөө их зүтгэдэг байсан. Ийм сайхан үйл л
                    дээ. Тэр үед чинь одоо сэтгэцийн эмнэлэг л ид өрнөлтийн үе
                    гэж ярьж байсан. Аа юм бүхэн болбол одоо хангалттай. Авдаг
                    цалин ч тэр л бас нөгөө хүнд нөхцөл гээд бид нар чинь хэдэн
                    төгрөгний нэмэгдэлтэй. (0-11-33) Тэр үед одоо лав гуч тавин
                    төгрөгний нэмэгдэлтэй. Тэгээд хүнд хурц тасагт нь ажиллах
                    даар би болбол төгсөөл одоо долоон зуугаас долоон зуун тавин
                    төгрөгний цалин авч ажиллаж байсан хүн. Энэ маань тэр үеийн
                    бараг л одоо эрүүл мэндийн яамны одоо сайд нь мянгөн төгрөг
                    байсан байх. Тэрнээс доош одоо орлогч морлогч нь долоон зуун
                    тавь мавь, найман зууг л авч байсан байх л даа. Тэр зиндааны
                    цалин бид нар чинь бас авч байсан. За тэгээд өвчтэй
                    хүмүүсүүдийн төлөө их анхаарал тавьж байсан байгаа. За ажлын
                    хувьд болбол за яахав би болбол одоо мянган есөн зуун жаран
                    есөн онд одоо гэр бүл болсон хүн байгаам. Юу, жаран дөрвөн
                    онд. Мянга есөн зуун жаран дөрвөн онд. За одоо энэ гэр
                    бүлийн хүн маань тэр үед Хүн эмнэлгийн текникумд байлаа. Бид
                    хоёр одоо ханилж суугаад долоон хүүхэд төрүүлсэн. За тэр
                    долоон хүүхдүүд маань бүгдээрээ одоо арван жилийн боловсрол
                    эзэмшсэн. Тэгэхдээ нэгээс бусад нь нээх одоо дээд сургууль
                    мургууль төгсөж яваагүй. Ер нь тэгэхдээ тухайн үед
                    хэрэгцээтэй одоо ажил сургуультай болж, хүүхдүүдийн ихэнх нь
                    болбол жолооч, эмнэлгийн мэргэжлийн сувилагч хүн ч бий. Ийм
                    одоо ажил үйл эрхэлж хийж явж байгаа. За энэ хэдийн маань
                    амьдрал болбол бид нар сайхан явж байсаан. Социализмын үед
                    одоо сайхан явж байсан. Арга ч үгүй юм даа. Тэр үед чинь
                    одоо аа кило мах долоон төгрөг тавин мөнгө байлаа. Тэгээд
                    авдаг цалинтай харьцуулаад үзэх дээр бид болбол би одоо
                    долоон хүүхэдтэй хүн байсан. Тэгэхдээ болбол ямар ч байсан
                    өр зээлгүй явж одоо нас ахисан учиртай. Тэр үед болбол. Одоо
                    бид хоёр нэг гэр бүлийн хүн нэг дөрвөн зуун төгрөгний цалин
                    авна. Би долоон зуу. Ингээд мянга нэг зуун төгрөгөөр долоон
                    хүүхдээ ямар ч байсан одоо хувцаслаад, хооллоод, өр
                    авлагагүй одоо ингээд явж тэр үед болж байсан. За тэгэхдээ
                    хэдийгээр тэгэж болж байсан ч гэсэн цаанаа одоо хуримтлуулж
                    хураах юм байхгүй байсан л даа. Яг тэр авсан цалин, нөгөө
                    хүүхдүүдийн гэр орны юунд одоо ингээл таардаг. Ийм одоо
                    амьдралтайгаар юу өнгөрөөж ирсээн. Тэгээд би одоо сургууль
                    төгсөөл эхлээд одоо үзлэгийн эмч, одоо хүртэл манайх чинь
                    намайг очсон үед хурц тасаг нөгөө солиотой өвчтөний тэр
                    тасагт ажилласан. Дараа нь одоо нэг жилийн дараа тасгийн
                    эрхлэгч гэдэг одоо юм болж дэвшсэн. Тэгээд одоо хоёр жилийн
                    дараа тухайн байгууллагынхаа эмнэлэг эрхэлсэн орлогч дарга
                    болж одоо дэвшсэн. Мянга есөн зуун далан нэгэн онд.
                    (0-14-24) За тэгээд далан зургаан он хүртэл больниц дээр би
                    эмнэлэг эрхэлсэн орлогчоор ажилласан. Аа мянга есөн зуун
                    далан зургаан оноос больницын гадуурх тэр чинь эрүүл мэндийн
                    тусламж гэдэг үүсч хөгжөөд, тэгээд Улаанбаатар хотод одоо,
                    одоо ер нь байгууллага байгуулагдаад, нөгөө сэтгэцийн,
                    сэтгэл мэдрэлийн эмнэлгээсээ салбарлаад, тэгээд тэгэхэд одоо
                    би бас орлогч даргаар шилжиж ирсэн. Тэгээд энэ байгууллагад
                    болбол тасралтгүй одоо гучин зургаан жил шахуу ажилласаан.
                    Одоо сая болтол. Сая одоо хоёр байгууллага нийлээд, одоо
                    сэтгэц, шархадны эмнэлэг гэж яг тэр эмнэлэг, манай сэтгэцийн
                    эрүүл мэндийн төв энэ хоёр нийлээд одоо Сэтгэцийн эрүүл
                    мэндийн нэгдсэн нэг төв болоод нэг байгууллага болж
                    өргөжлөө. За энэ юунд одоо би одоогоор мөн эндэхийн одоо
                    орлогч даргаар ажиллаж байна. За энэ хугацаанд энэ
                    байгууллага хэд хэд нийлж салсан. Өмнө нь тэгэхэд би бас л
                    орлогч даргаар л ажиллаж байсан. Ер нь одоо амьдралынхаа энэ
                    ажил хөдөлмөрийнхөө ихэнх үйлсийг болбол одоо орлогч даргын
                    хэмжээнд ажил хийсэн. Энэ хугацаанд би болбол дөрвөн даргын
                    одоо орлогч байлаа. За энэ дөрвөн дарга болбол монголын одоо
                    сэтгэцийн эрүүл мэндийн аа шилдэг эрдэмтэд, ухаантай
                    хүүхдүүд байлаа даа. Тэгээд тэд нараас маш их юм сурсан. Их
                    ч юм одоо үзсэн. Одоо ч ажиллаж байгаа дарга маань их сайн
                    хүн бий. Аа эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор профессор
                    Эрдэнэбаяр гэдэг хүн одоо бид хоёр арван зургаа, долоон жил
                    бас нэг нь дарга, нэг нь орлогч гэж ажиллаж явж байнаа. За
                    социализмын үед болбол ярьвал сайн сайхан юмнууд зөндөө бий.
                    Энд одоо ихэнх би болбол төрсөн бас, төрсөн одоо, одоо
                    хүртэл ажиллаж байгаад, ерэн он хүртэл ажиллаж байгаа энэ үе
                    болбол ерөөсөө л социализмын үр дүнд, социализмын одоо үед
                    боловсорч, аа нас бие гүйцэж, эрдэм юу, боловсрол олж, ажил
                    хөдөлмөрийн одоо тэр үед хийсэн нь энэ болбол сайхаан. Одоо
                    энэ сайхан үе байлаа гэж дурсахаас өөр арга байхгүй. Бид
                    нарын үе болбол энийг тэгэж хэлүүлж байгаа эцэг эх ч гэсэн
                    тэр үе сайхан үе байсан гэж ярьж байгаа л даа. Гэхдээ л аа
                    бид одоо тэр үе их сайхан сайхан гээл бодоод явж байсан
                    байгаам. (0-17-13) Аа бас л одоо энэ зах зээлд орж чадаагүй
                    явсан үед болбол хөгжлийн төвшин нэлээд их юугаар л одоо
                    хойш нь татсан л юм болж байгаа юм болох нь тодорхой
                    харагдаж байгаа юм л даа. Явц дунд. Одоо энэ яалаа. За тэр
                    үед болбол ер нь яахав нэг намын системтэй, одоо ажил
                    хөдөлмөр хийхэд болбол их хатуу шаардлагатай. Аа хянадаг,
                    шалгадаг системүүд ихтэй. Их хатуу байлаа ш дээ. За нэг
                    хурал болбол тэр хурлын материалыг чинь судална барина гэж
                    их цагаа үрнэ. Тэмдэглэгээ хийнэ. Тодорхой улсуудад
                    шалгуулна. Муу байвал арга хэмжээ авахуулна. Гэх мэтийн ийм
                    одоо нэг намын системтэй. Аа тэгээд одоо шагнал урамшуулал
                    болбол төдийлөн их биш байсан. За би болбол одоо улсад дөч
                    гаруй, дөчөөд жил ажиллаж байгаа ч гэсэн улсаас орон сууц
                    авч чадаагүй хүн байгаам. За ер нь эмнэлгийн ажилчид орон
                    сууц одоо муу хуваарилж байсан даа. Одоо төвд ирсэн юунуудад
                    эмнэлгийн ажилчид, тэр дундаа энэ сэтгэцийн өвчтэй хүмүүстэй
                    ажилладаг хүмүүсүүдэд улсаас анхаарах анхаарал болбол
                    үнэхээрийн одоо муу байсан. Ер нь намайг энэ дөчөөд жил
                    ажиллаж байх хугацаанд энэ байгууллагад тав зургаахан л орон
                    сууц ирж, ирсийн байгаам. Одоо миний юу болбол. Одоо
                    тэгэхдээ тэр чинь маш их ховор байгаад тэгээд яахав би аа
                    нэгдүгээрт одоо миний эцэг эх өндөр настай байсан. Тэд
                    нарыгаа хаяад бас ч нэг орон сууцанд орчихъё гэсэн санаа
                    бага байсан. Нөгөө талаар хүүхдүүд олонтой. Бас төвөгтэй
                    байсан л даа. Тэр үед чинь тэгээд одоо хэдийгээр улсаас үнэ
                    төлбөргүй орон сууц олддог ч гэсэн. За тэгээд сүүлдээ болбол
                    орон сууц хүсч би их одоо олон өргөдөл гомдолыг тавьсан
                    боловч одоо хүртэл ямар ч амжилт олоогүй ээ. За тэрнээс
                    гадна миний амьдралд одоо айхтар тохиолдсон нэг зүйл бий.
                    Энэ болбол одоо хэлмэгдэл. За тэр мянга есөн зуун наян нэг,
                    наян хоёр оны үед монгол улс даяар айхтар одоо хэлмэгдүүлэлт
                    болсон. За энэ өмнө болбол өчнөөн төчнөөн хэлмэгдүүлэлт
                    болсон тухай бид түүхээс мэдэж байгаа ш дээ. Гучин долоон
                    оны хэлмэгдүүлэлт одоо гучин найман оны хэлмэгдүүлэлт. Энэ
                    болбол за дараа нь одоо аа хувьсгалт намын үеийн тэр
                    Лоохуузын хэрэг, янз бүрийн одоо ??? (0-19-52), сэхээтний
                    төөрөгдөл мөөрөгдөл гээд л олон одоо хэлмэгдүүлэлт явсаны ер
                    нь бараг одоо сүүлчийнх байхаа даа. Эмч нарын хэрэг гэж одоо
                    айхтар хэрэг гарсийн байгаам. За энэ болбол зохиомол хэрэг.
                    (0-20-07) Аа энийг одоо гол гаргаж тавьсан улсууд нь болбол
                    тэр үеийн улсын прокурор, прокурорууд байсийн. За одоо энэ
                    эмч нарын хэрэг гэдгийг болбол прокурорууд хийсэн. Тэр нь
                    тэр дундаа улсын прокурорт ажиллаж байсан хүмүүсүүд,
                    тодорхой одоо тооны хүмүүсүүд хийсийм л даа. Одоо тэр үед
                    ажиллаж байсан Отгонбаяр гэж айхтар авгай байлаа. Аа Жалцав
                    гээд одоо прокурор байлаа. За энэ хэдийн санаатай одоо
                    хийсэн нэр төрийн төлөө, албан тушаалын төлөө хийсэн айхтар
                    одоо хэлмэгдүүлэлт. Энэнд одоо эмч нар холбогдохоос гадна
                    олон төрлийн, янз бүрийн мэргэжлийн сэхээтнүүд их
                    холбогдсийн шүү. Энэ үе, яг одоо наян нэг, наян хоёр оны үед
                    чинь. Шорон, ямар мэргэжлийн хүмүүсүүдээр дүүрсэн бэ гэх
                    дээр дээд боловсролтой хүмүүсүүдээр дүүрсэн тэр үед. Ерөөсөө
                    шоронд дээд боловсролтой хүн, тэрнээс өмнө бараг шоронд
                    ордоггүй байсан гэж байгаам. Шоронгийнхон гайхдаг. Тэр үед
                    болбол одоо ер нь их олон цэргийнхэн, эмч нар, за тэгээд
                    одоо бас одоо аа мэргэжлийн янз янзын одоо мэргэжлийн улсууд
                    маш их орсийн шүү дээ. Ялангуяа цэргийнхэн болбол, цэргийн
                    дарга нар одоо цэрэг зодсон гэдэг, нэг алгадсан, нэг одоо аа
                    элдэв муу үг хэлцэн ч юмуу. Тэрнийхээ төлөө одоо их олон
                    цэргийн дарга нар энэ шоронд орсон. Эмч нар гэвэл одоо
                    зөвхөн манай байгууллагаас гэхэд арван хоёр эмч одоо энүүнд
                    холбогдсийн байгаа юм. Энэ арван хоёрын одоо найм нь болбол
                    аа таваас есөн жилийнхийг дуулж байсан. Бусад нь одоо тэнсэж
                    байсан. Аа зөвхөн манайхаас арван хоёр, тэгээд одоо
                    шоронгийн эмнэлэг, бусад эмнэлгүүдээс асар олон хүн орсон.
                    Энд болбол ер нь бараг зуугаад одоо эмч өртсөн байдгийн
                    байна лээ. Ямар нэгэн хэмжээгээр. Одоо тэр үед. Ийм одоо их
                    айхтар хэргүүдэд би орж бас одоо ял авч явсан. Тэр үед чинь
                    одоо хүнээс мөнгө зээлж авсан гээд. Зуун төгрөг зээлсэн
                    гэдэг нэрээр гурван мянган төгрөг надад хүн зээлсэн гэж
                    худлаа хэлсэний төлөө би болбол одоо шийтгүүлж байсан хүн л
                    дээ. Тэр үед одоо би бас аа мөн л одоо орлогч даргаа хийж
                    байсан. Манайд одоо нэг гол асуудал болбол бид нар одоо
                    шүүхийн сэтгэц гэм судлалын магадлагаа гаргадаг. Энэ одоо
                    хүн амины хэрэгтэй улсууд, ялын дээд хэмжээ авах энэ зүйл
                    зүйл ангитай улсууд ирж тийм одоо гэмт хэрэгтэнгүүдийн
                    сэтгэцийн байдлыг манай одоо хуулиар болбол тогтоох
                    шаардлагатай байдгийн. (0-23-08) Энийг болбол бид нар
                    хийдэг. Тэр үед би одоо амбулаторын эрхлэгчтэй хийдэг. Энэ
                    шоронгийн экспертизийн даргаар нь ажилладаг байлаа. Одоо
                    жишээ нь мөн энэ даргын ажлыг хийсээр явж байв. Тэгээд тэр
                    үед аа нэг одоо бэрхшээлтэй юм тохиолдсон. За тэгэхдээ энэ
                    болбол аа бас чиг үндэстэй юмнууд байсиймаа. Тэр үндэстэй
                    байсан юмыг хэтрүүлж хомбруулан одоо олон хүнд халдааж
                    хоморголсон явдал нь одоо айхтар юм болсийн байгаам. Энд
                    одоо орсон аа зүй бус үйлдлүүдийн тодорхой юм даа. Тэгээд
                    тэрүүнд холбогдож байсан, тийм юм хийж байсан улсууд өнөөдөр
                    бүгд мөнх бусыг үзлээ. Тийм учраас тэрийг одоо би заавал нэр
                    усыг нь хэлээд, тэр нөхрөөс болоод бид нар ингэчихсийн гэж
                    хэлэх болбол ёс зүйн болоод одоо олон жил хамтран ажиллаж,
                    амьдарч, нэг тогооноос хоол идэж явсаны хувьд болбол
                    хэрэггүй юм. Одоо тэр болбол одоо дал наян хэдэн оны юм
                    болбол түүх болж үлдэжээ. За би болбол энэ талаараа маш их
                    одоо гомдол тухайн үед гаргаж байсан хүн. Би Төв хороо,
                    засгийн газарт одоо байлаа тэр үед чинь. Тэрүүнд одоо олон
                    гомдол, захидал бичсэн. Аа дээд шүүх, улсын прокурорт их
                    гомдол гаргасан. Тэгээд одоо нэгэнт шийдсэн. Бид нарыг одоо
                    шорон оронгоос гарч дуустал энэ асуудлыг болбол авч үзэхгүй
                    байсан. Одоо тэр тухайлах юм бол есөн жилээр шийтгэгдсэн хүн
                    нэг долоон жил болоод гарахад бол тэр болтол нь энэ асуудлыг
                    авч хэлэлцэхгүй байсан. За тэгээд нэлээн хожим хойно нь
                    болбол авч үзсээн. Дээд шүүхийн Мөнхтуг дарга тэр асуудалд
                    орсон. Зарим хүмүүсүүдийнхийг болбол бүрмөсөн цагаатгасан.
                    Тухайлах юм болбол надтай хамт бас хэрэгт холбогдож байсан
                    Хүрлээ гэдэг эмчийг бүрмөсөн цагаатгаж, одоо нэг ёс нь тэр
                    хүн гурван жил шоронд суугаад гарч байгаам ш дээ. Аа миний
                    холбогдолтой бүх хэргүүд болбол дээд шүүхийн бүгд хурлаар
                    одоо цагаадсан. Хожим нь. Гэхдээ энэ болбол ёс зүйн болоод
                    миний сэтгэл санааны хувьд бол тэр дарамт, тэр юу болбол тэр
                    чигээрээ үлдсэн. Арай энэ дээр болбол одоо аа бас яг энэ үед
                    манай хүүхдүүд тэр чинь дээд с... аравдугаар анги хоёр
                    хүүхэд төгсөж байсан. Дээд сургууль орж чадаагүй. Тэр
                    чигээрээ. Тэгээд аа яахав тэд нар болбол тэр үед одоо
                    Металистын сургуульд орж, жолооч болсон. (0-25-41) Одоо энэ
                    улсад зарим нь ажил хийгээд, зарим нь одоо гадаадад
                    жолоочийнхоо мэргэжлээр ажлаар явж байна. Дараа нь одоо бас
                    охидууд сургууль төгссөн. Дээд мэргэжилд орж чадаагүй. Бас л
                    миний одоо нөгөө хэлмэгдэлт давхар одоо тэр хүүхдүүдэд
                    туссаны одоо жишээ. Аа дараа нь би орон сууцанд орох ёстой
                    байсан. Орж чадаагүй. Өнөөдөр хүртэл одоо болбол орохгүй
                    байна. Өнөөдөр хүртэл олон янзын одооны талд одоо тодорхойлж
                    байгаа боловч өдийг хүртэл юу ч өгөхгүй нь бас л тэрийг
                    цаагуураа ямар нэг хэмжээгээр ойлгож явдагийм уу. Энэ болбол
                    энэний л одоо уршиг, урхаг гэж би бодож явдаг. Тэгэхдээ одоо
                    над одон медаль өгсөнгүй. Авсан ч үгүй чиг би доройтоогүй
                    байна. Өгсөнгүй ч би их гомдож явдаггүй. Гэхдээ яахав улс эх
                    оронд хийж бүтээсэн юм бас багагүй болох дээр би бас жаахан
                    гомдолтой л явдаг л даа. Хийгээгүй хүмүүс юмуу, тэгэсхийгээд
                    явж байсан улсууд гавъяат ч болчихдогийн. Том одон медаль ч
                    авчих юм. Тэгэх дээр одоо юм болбол шударга биш юм монгол
                    улсад болбол байсаар л байгаагийн нэг жишээ л дээ. Тэгээд би
                    болбол бас ажил хөдөлмөрийг болбол муу хийж яваагүй ээ. За
                    яагаад вэ гэх дээр онцолж хэлмээр хоёр юм, гурван юм
                    байдгийн. За монгол улс болбол одоо энэ ээлжийн ажилчин
                    гурван ээлжээр л явж байлаа ш дээ. Тэгээд энэ одоо энэ чинь
                    гурван ээлжээр явахад чинь нэгдүгээрт одоо ажил хийж байгаа
                    хүмүүсүүдэд их бэрхшээлтэй байдгийн. Одоо цаг завгүй ингээл
                    одоо аа амрах цаг нь их бага. Аа нөгөө талаар цаг завгүйгаас
                    гадна ажлын нөхцөл их хүнд. Ийм байдаг байсан. За энийг
                    болбол би одоо далан, наян одоо зургаан оноос эхлээд ээлжийг
                    нэмэгдүүлж дөрөв болгосон. За энэ болбол бас нэг талаар тэр
                    хүний чөлөөт цагийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаар улс эх оронд
                    эдийн засгийн их ач холбогдолтой. Нөгөө илүү цагаар хүнд
                    чинь нэг аравны тав ч юмуу хоёр дахин мөнгө төлдөг асуудал
                    нь байхгүй. Энийг одоо ижилдээ. Монгол улс болбол миний
                    хийсэн, би тэрийг өөрийнхөө эмнэлэг дээр туршиж хийж байсан.
                    Манай эмнэлэг байнгын хийж ирсэн. Энийг болбол их зургаан
                    жилийн дараа улс даяар одоо энэ системд шилжсэн л дээ.
                    Тэгэхдээ би энийг болбол өөрөө бас тэдэн жилийн өмнө одоо
                    харж байжээ гэдгийг тодорхой байгаам. (0-28-22) За нөгөө
                    талаар ажлын таван өдрийг би бас одоо мөн наян долоо, наян
                    найман онуудаас эхлээд туршиж хийж байсан. Тэгээд бараг
                    арваад жилийн дараа монгол улс даяар ажлын таван өдөрт
                    шилжлээ. Энэ болбол одоо бас тухайн ялангуяа хүнд нөхцөлд
                    ажиллаж байгаа манай ажилчидод болбол их хэрэгтэй байсан л
                    даа. Ажилчидын чөлөөт цаг нэмэгдсэн. Аа олон цаг амрах
                    учраас бас гэр ахуйдаа, гэр орныхоо ажлыг хийх боломжтой
                    болсон. Тэр нэг мөнгөнд шүтээд байх биш, бас нөгөө талаараа
                    өөрсдөө юм хийх ийм боломжуудыг болбол гаргаж байсиймаа. За
                    ажлын хувьд болбол яах вэ. Би одоо нэгэнт мэргэжлийн хүн
                    учраа мянга есөн зуун далан нэгэн оноос хойш л сэтгэцийн
                    эрүүл мэндтэй холбоотой гарсан хууль тогтоомжийн юманд миний
                    бие бүгдэд оролцсон. Энд болбол олон одоо хууль тогтоомжууд
                    гарч байсан. Яагаад вэ гэх дээр би нэгдүгээрт одоо орлогч
                    дарга. Хоёрдугаарт би тухайн одоо албандаа бол гүйцэтгэх
                    ажилчин. Одоо даргын шууд л гүйцэтгэх ажилтан учраас ийм юм
                    одоо дүрэм, заавар, тогтоол, шийдвэр одоо аа миний гараар
                    гарах, орохгүйгээр одоо лав тийм юм тэгэхдээ гарахгүйгээр
                    гарч байсан удаа байхгүй л дээ. За тухайн үед аа би нэг
                    гурван жил одоо шоронд орж энэ албанаас хөндийрсөн байдгийм.
                    Тэр одоо наян гурав, дөрвөн оны үед. Тэгээд наян тав. Тэр
                    хугацаанд улс оронд одоо тийм өргөн хүрээтэй тушаал шийдвэр,
                    тогтоол гараагүй байдгийн. Би бас энийг нь эргээд хардаг
                    байхгүй юу. Ямар янзын юм гарсийн. Нэг ч юм гараагүй
                    байдгийн. Тэгээд одоо тэрнээс залгаад дахиад үргэлжлээд
                    явахад ийм олон одоо үр бүтээлтэй явсан. Тэгэхээр энэ аа
                    сэтгэцийн эрүүл мэндийн тухай монгол улсын хууль гарлаа.
                    Хоёр мянган онд. Энүүнд би бол одоо оролцсон. Анхны одоо энэ
                    хуулийг бэлтгэх ажлын хэсгийг одоо би өөрөө даргалж байлаа.
                    За дараа нь хоёр мянга гурван онд сэтгэцийн эрүүл мэндийн
                    тухай үндэсний хөтөлбөр боловсруулж гаргаж, засгийн газар
                    батлаж тэгээд хэрэгжүүлж байна. Мөн л энэ л одоо оролцсон.
                    Энийг хэрэгжилтэнд одоо гар бие оролцож явж байгаа. Энэндээ
                    би одоо бахтай байдаг. Ер нь л одоо сэтгэцийн өвчтэй
                    хүмүүсүүдийн тухай бол би өөрийнхөө үр хүүхдүүд одоо хайрлаж
                    явдаг л даа. Их хэцүү улсууд шүү. өрөвдөлтэй болбол одоо
                    сэтгэцийн өвчтэй хүн хүнийг хүн ойлгодоггүй. (0-31-04) Одоо
                    дандаа хайр ивээлийг хүртээж хүсч явдаг ийм хүмүүсүүд
                    байдаг. За нөгөө талаар сэтгэцийн өвчин болбол голдуу бага
                    насанд эхэлдэг учраас сэтгэцийн өвчтэй хүмүүсүүд боловсрол
                    эзэмшиж, мэргэжил одоо олж ажиллах асуудал болбол муу
                    байдгийн. Ийм учраас энэ сэтгэцийн өвчтэй хүмүүсүүд чинь
                    нийгмээс халамж одоо их хэрэгтэй байдаг. За энэ аа халамж
                    олгох, групп одоо ингэж одоо хөдөлмөрийн чадвар алдалтыг
                    тогтоодог групп байдаг. За энэнийг хэд хэдэн удаагийн групп
                    тогтоох ажлыг одоо тэр зааврыг боловсруулахад миний бие одоо
                    гардан оролцсон. Одоо тэр заавар болбол тэгэж явж байгаа.
                    Олон хүн одоо групп аа орж байна. Энэ их одоо амжилттайгаар
                    үйл ажиллагаа болбол явж ирсэн. Ийм учиртай. За би болбол
                    мэргэжлийн хувьд бол яах вэ ер нь болбол сэтгэцийн нарийн
                    мэргэжсэн тийм эмч хүн гэж үзэж явдаг. За нөгөө талаар би
                    болбол клиникийн профессор цолтой ийм хүн байгаа. Энд бас
                    эрдэм шинжилгээ, судалгааны нэлээд ажлуудыг хийж, хийлцэж
                    явсан. Олон одоо амь эрдэмтэн багш нартайгаа хамтарч.
                    Иймэрхүү л одоо амьдралын товч түүх болбол ийм
                байна.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За. </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За хэдийгээр одоо социализмын боловсорч, дээшилсэн ч
                    гэсэн ерэн нэгэн онд, ерэн онд одоо ардчилсан энэ хувьсгалт
                    өөрчлөлт гарсаныг болбол аа миний болоод монголын одоо
                    хөгжилд өөрчлөлт гарсаан. Энийг болбол одоо би сэхээтнийхээ
                    хувьд болбол аа их дэмжиж явдаг. За би чинь монгол ардын
                    хувьсгалт намын гишүүн хүн байлаа. Мянга есөн зуун далан
                    нэгэн онд гишүүнд орж, наян хоёр онд одоо намайг монгол
                    ардын хувьсгалт нам ямар нэгэн өчиг асуулт авахгүйгээр шууд
                    одоо намаасаа хөөж байсан учиртай. За тэгээд би энэ монгол
                    ардын хувьсгалт намыг эргээд сэргээе ч гэж бодоогүй. Нэгэнт
                    одоо тийм зүй бусын юм өөрсдөө хийсэн улсууд. өөрсдөө уул нь
                    энийг цагаатгаж ярьж одоо яахав ийхэв гэдэг юм тавих ёстой.
                    Монгол ардын хувьсгалт нам болбол тэрийг энэ тал дээрээ их
                    хойрго нам шүү дээ. Одоо ч гэсэн ер нь тийм. Одоо энэ чинь
                    баахан тэр үеийн одоо хэлмэгдүүлсэн сэхээтэнүүдийн хэрэг
                    яахав эргээд цагаатаал янз бүрийн болоол явж л байгаа байх.
                    Гэхдээ л энэ болбол ёс төдий л юмнууд. Одоо дараачийн тэр
                    олон олон үе дамжсан хэлмэгдүүлэлтийн тухай монгол ардын
                    хувьсгалт нам бол юу ч хэлж чадахгүй л явж байгаа. (0-34-01)
                    Тийм л нам байгаам даа. За тэгээд би болбол ерөнхийдөө аль
                    одоо чигийг нь зөв байна гэдгийг би бодож явдаг. Энэ олон
                    намын системийг болбол ер нь маш зүйтэй юм гэж үзэж явдаг.
                    Одоо тэгээд тэгэхдээ олон намын систем дотор лидер намууд
                    байх нь тэртэй тэргүй л зайлшгүй шаардлагатай. Америкийн
                    нэгдсэн улсад олон намтай мөртлөө ерөөсөө тэрийг бол тэр
                    лидер нам нь болбол хоёрхон л нам байгаа ш дээ. Тэд нь одоо
                    ээлжлээл барьж байгаа. Аа энүүнтэй адилхан монгол улс ч
                    гэсэн энэ олон намтай ч гэсэн энэ дотор хоёр одоо гол лидер
                    нам байх ёстой байх. Байх гэж оролдоол байна. Тэгэхдээ наана
                    цаанаа бүтэлгүйтээл болохгүй л яваал байгаа. Ардчилсан нам,
                    хувьсгалт нам хоёр. Энэ хоёр болбол лидер л байх ёстой.
                    Тэгэхдээ нэг нь одоо догирхоод, нөгөөдөх нь жаахан
                    залуужаад, боловсон хүчнийхээ юугаар жаахан дутмаг байдалд
                    ороод, ингээд бас нэг юмгүй. Учир нь болохгүй л яваад байна
                    л даа. Энэ одоо бид нар чинь болбол тэгэж л харж байна ш
                    дээ. Одоо аль алийг нь дэмжиж байна. Дэмжихдээ одоо ерөөсөө
                    тэр нь болохгүй, энэ нь огт болохгүй гэж байхгүй. Ер нь
                    тэгээд ард түмэн гэдэг болбол аа ард түмэн өөртөө ашигтай
                    намыг л одоо дэмжих нь л зайлшгүй байдаг байх. Ер нь аль
                    улсад. Тэр бодлоор явдаг. Манай гэр орныхон болбол тиймэрхүү
                    бодлоор явдаг. Гэхдээн манай одоо хүүхдүүдийн нэлээн олонхи
                    нь одоо гадаадад гарсаан. За энэ болбол одоо нэгдүгээрт аа
                    ер нь одоо хувьсгалт нам сайн биш учраас л одоо ерөөсөө л
                    одоо нутгаасаа дүрвэж л байгаа ухаантай юм шүү дээ. Тэгээд
                    яагаад юм гэх дээр ажил олдохгүй. Олдохгүй байсан. За тэгээд
                    хэдийгээр жолооч хүн ажил хийеэ юу яахгүй. Мэргэжлийн одоо
                    барилгын мэргэжилтэй хүн одоо энэ саяын ерээд оноос чинь
                    хойш одоо их хүнд байлаа ш дээ. Энэ үед манай хүүхдүүд ихэнх
                    нь гадаадад ажил хийхээр гараад. Тэрнээсээ цаашлаад одоо
                    цагаачлаад хэд хэдэн улсад амьдарч явж байна. Тэгээд яахав
                    амьдрал нь янз янз л явна даа. Гадаадад цагаачилж яваа
                    хүмүүсүүд бол их сайн юм огт биш шүү дээ. Тэр чинь одоо
                    болдогсон болбол эх орондоо байгаад өөртөө ээлтэй одоо
                    мэргэжлийнхээ дагуу ажил хийгээд ингээд явж байгаа бол улсад
                    ч хэрэгтэй юм. Хувь хүнд ч хэрэгтэй юм. Аа тэгэхдээ одоо аа
                    юуны аа Чехийн одоо үйлдвэр, оёдлын үйлдвэрүүдэд манай
                    хүүхдүүд ажиллаж байгаа л даа. (0-36-41) Одоо энэ бол бас
                    тэгээд болж л байна. Одоо тэр дайны ажлыг монголдоо хийж л
                    байвал тэд нар бас болмоор л байна. Тэгэхдээ монголд ажил
                    олдохгүй. Энэ дээр бас одоо бэрхшээл байнаа. Янз янзын одоо
                    юунууд. За яахав ер нь ардчилал их хөгжсөн ч юмуу. Хөгжиж
                    байна гээд буруу ч тийшээ яваад байгаам уу. Монголд хийж
                    байгаа ардчилал надад завтай байнаа. Бас энийг бодож үзэх
                    ёстой. Ялангуяа монголын хүн ам нийтдээ ёс зүйн их доройтолд
                    орж байгаа. Энэ болбол одоо нийт хүн амын дотор. Тэгэхээр
                    одоо ёс зүй чинь дотроо бол хуваагддаг. Мэргэжил мэргэжил ёс
                    зүйтэй байдаг. Энд болбол одоо ухаан нь эмнэлэг эмнэлгийн
                    ажил, эмч эмнэлгийн ажилчдын ёс зүй. Аа багш сурганы ёс зүй.
                    Тэгээл одоо удирдах ажилтаны ёс зүй гээд одоо олон олон юман
                    дээр ёс зүй чинь явдаг. Ийм общий ерөнхий хүн амын ёс зүйн
                    их алдагдагдал монголд болбол гаарсан л даа. Энэ дээр юугаар
                    илэрч байна гэхээр энд болбол хоорондын хүн хүнээ хүндэтгэх,
                    хүүхэд нь эцэг эхээ хүндэтгэх, аа ажилчид нь удирдлагаа
                    хүндэтгэх. Энэ одоо харьцаануудад энэ тодорхой харагдаж
                    байгаа. Монголд болбол одоо энэ миний жар далаад, дал наяад
                    оны үед одоо удирдах ажил хийж байсан үеийн ёс зүй өнөөдрийн
                    миний удирдах ажил хийж байгаа, хүмүүсүүдтэй харьцаж байгаа
                    ёс зүй хоёр бол шал өөр болсон. Тэр үед чинь ерөөсөө одоо
                    бол их бодож үзүүштэй юмнууд гарч ирж байгаа л даа. Энэ нь
                    юутай холбоотой вэ гэх дээр хүмүүсүүдийн эзэмшиж байгаа
                    боловсролтой их холбоотой. Одоо энэ аа хүүхдүүдийг чинь
                    миний үеийн сурч байсан аравдугаар ангийн боловсролыг
                    одоогийн аравдугаар ангийн боловсрол хоёр чинь тэмээ ямаа
                    хоёр шиг л байна ш дээ. Аа тэр үеийн ухаан нь нэг би
                    аравдугаар анги төгссөн гэхэд тэр үеийн тавдугаар анги
                    төгсөж байгаа хүүхдийн дайтай аравдугаар ангийн хүүхдийн
                    боловсрол тэнцэж гарч байна. Би өөрөө дотроо тэгэж
                    боддогийн. Энэ хүүхдүүдийг сургаад байгаа багш нарын одоо
                    явуулж байгаа сургалтын арга барил ингээд одоо хүүхдүүдээ
                    хараад байхад чинь ийм л яваад байна ш дээ. Тэгээд нөгөө
                    боловсролын төвшин бага учраас хүүхдүүдийн ухаан санаа
                    төдийлөн сайн хөгжиж чадахгүй байна. Тийн. Нөгөө талаар
                    хүүхдийг хүмүүжилд одоо анхаарал их муудлаа. Энд одоо
                    сургуулиас дайжиж байна. Гэр орноосоо дайжиж байна.
                    (0-39-31) Тэнэмэл хүүхдүүд их боллоо. Энэний энэ одоо
                    хүмүүсүүдийн ёс суртахуунд их нөлөөлж байна. Энэ дээр бас
                    монгол улсад тодорхой эргэлт хийх байхаа л гэж бодож байна.
                    Янз янзын юмнууд их ярьж л байна. Тэгээд дараа нь одоо яахав
                    энэ амжиргааны юуг дээшлүүлэх тал дээр төр засаг их
                    бодууштай. Бид чинь одоо аа хүнд л ажиллаж байна ш дээ. Одоо
                    тэр авдаг цалин одоо гэр орноо тэжээх асуудал ялангуяа гэр
                    хороололд ажиллаж байгаа улсууд болбол за байшинд ажиллаж
                    байгаа хүн ч ялгаагүй ш дээ. Байшингын элдэв төлбөр зөндөө
                    байна. Гэр хороолол гэхэд одоо түлшний үнэ, усны үнэ гээл
                    ингээл юм юм л одоо нэмэгдээл байна ш дээ. Тэгээд одоо энэ
                    гэр хороолол бол нээх одоо сайжирч байгаа юм огт алга. Тийх.
                    Аа нэг үеэ бодвол яах вэ улс болбол аа ерээд оных шиг
                    лангуун дээрээ давстай байсан шигээ үеэсээ ч арай өөр болсон
                    л доо. Юм юм их байна. Гэхдээ ирж байгаа юманд чанар одоо
                    жаахан анхаарах хэрэгтэй болж байгаам. Одоо идэш уушны ирж
                    байгаа чанарын юман дээр болбол бид бас чанартай юмыг
                    хэрэглэх хэрэгтэй ш дээ. Одоо урд хөршийн юмнууд их орж ирж
                    байна. Энэ маань дэлхийг одоо гайхуулж байгаа орны юмыг бид
                    чанартайг нь авах хэрэгтэй. Тэгээд үнэ хямдыг нь харчихаад
                    чанаргүй юм авчирчаад, тэгээд тэрийгээ ард түмэнд өгчөөд
                    хангаад байна гэж үзэж болохгүй. Тэр одоо улс, тэр байтугай
                    одоо дэлхийг хүнс тэжээлээр хангаж байгаа хятад улсын юмыг
                    монгол чанартайгий нь авч идэх хэрэгтэй болж байна л даа.
                    Энэ дээр тийм учраас ажилчдынхаа цалинг нэмэх хэрэгтэй
                    байна. Энэ дээр тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.
                    Ийм юман дээр бас улс орнууд бодууштай л юм. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За тэр мянга есөн зуун ерэн нэгэн онд, ерээд онд
                    олон намын систем өөрчлөгдөөд, шууд нэг намын систем
                    өөрчлөгдөөд, олон нам гэнэт гараад ирэхэд танд ямар
                    сэтгэгдэл төрж байсан? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За энд болбол ер нь одоо ардчилсан хувьсгал хийнэ
                    гээл аа үнэндээ нэг хэсэг залуучууд хурал цуглаан хийгэлэ,
                    лоозон бариал ингэж байхад болбол жаахан аймшигтай байсан.
                    Тэр үед чинь ер нь одоо энэ чинь дайн байлдаан болчих вий.
                    Монгол чинь бараг миний би л одоо яахав. Халхын голын дайн
                    майн гээд бас баруун хязгаарт дайн болсон. (0-41-55) Одоо
                    миний өсөж өндийж байсан үед. Тэгээд тэрийг чинь бид нар
                    ямар нүдээрээ харсан биш. Мэдэхгүй юм чинь. Сургийг нь
                    дуулаал тийм юм болсон юм гэнэ лээ гэж байсан. Тэгээл одоо
                    их тайван л бид нар чинь амьдарч байсан улсууд. Тэр үед
                    үнэхээрийн нэг хэсэгтээ болбол одоо энэ чинь юу болдог бол
                    гэж айж байсан үе бий. За тэгээд ерөнхийдөө ардчилал гээд
                    яриад байгаа энэ үзэл санааг чинь ард түмэн ерөнхийдөө одоо
                    дэмжсэн л дээ. Дэмжсэн. Тэр миний хувьд ч гэсэн ардчилалыг
                    дэмжсэн. Тэрний буянд ч одоо би болбол тийм ил тод байдал
                    миний амьдралд бас зохих хэмжээгээр нөлөөлсөн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр танай гэр бүлийн дотор ч юмуу, аль эсвэл танай
                    хамт ажиллаж байгаа хүмүүсийн дунд одоо олон намын
                    тогтолцоог дэмжих тийм үзэл бодлын зөрчилдөөн гардаг байсан
                    уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Аа тийм юм болбол байнаа. Тэгэхдээ эмнэлгийн
                    ажилчид, нэн ялангуяа сэтгэцийн өвчтөнтэй ажиллаж байгаа
                    хүмүүсүүдийн дотор энэ бол харьцангуй арай өөр. Ер нь тэгээд
                    манай өөрийн харьцаж байгаа хүмүүсүүд маань нэлээн тийм хүнд
                    шүү дээ. Ер нь л одоо бид чинь бас янз бүрийн тэр ардчилалын
                    юман дотор өвчтэй хүний сэтгэлийн хөөрлөөр явчихвий гэдэг
                    талаас нь их анхаардаг улсууд шүү дээ. Одоо манай өвчтэй
                    улсууд чинь аль ч талд нь учрыг нь олохгүй. Оюуны хомсдолтой
                    хүн чинь сайн муугаа мэдэхгүй одоо дунд давхиж ороод янз
                    бүрийн хэрэг төвөгт орчих вий гэж айдаг явдал бий. За энэ
                    эмнэлгийн газрын эмч нар чинь одоо нээх улс төржих нь гайгүй
                    шүү дээ. Одоо бага л байдгийн. Одоо сая хэд хэдэн ха хавдар
                    ч юмуу, юунууд гарлаа. Тэгэхдээ энэ болбол улс төржсөн
                    асуудал биш л гэж би бодож байгаам. Зүгээр ер нь
                    амжиргааныхаа төлөө аа одоо нэг хүний удирдлагатай холбоотой
                    асуудлыг ярьсан болохоос тэр түүнээс хоёр намын ч юмуу аа
                    улс төржиж хийсэн тийм юм бишээ гэж би бодож байгаа ш дээ.
                    Ер нь одоо эмнэлгийн ажилчид чинь болбол тийм нэх одоо
                    юугүй. Тэгэхдээ дотор болбол нэг тийм ардчилсан намын хэсэг
                    хүмүүсүүд, хуучин намын улсууд гээд байна шүү. Ер нь ахмад
                    үе болбол ердөөсөө тэгээд хуучин намын юмыг л дэмжиж ярьж
                    явна. Харин залуучууд болбол одоо ардчилалыг л дэмжсэн. Энэ
                    болбол ажил төрөлдөө байна. Байх ч ёстой. Тэр болбол байлгүй
                    яахав. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Яг өлсгөлөн зарлаад тэр тухайн үеийн улс төрийн
                    товчоо буугаад өгч байхад тухайн үед та удирдах ажил хийж
                    байсан хүн. Одоо өөрийг чинь удирдаж залж байсан тэр улс
                    төрийн том байгууллага буухад ер нь нэг өөрт чинь ямархуу
                    санагдаж байсан бэ? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Миний хувьд болбол баяртай байсан. Өө намыг одоо
                    намынхан өөрсдөө, тэр ч их зөв зүйтэй ч асуудал болсон гэж
                    ард түмэн дэмжсэн. Бид ч тэгэж дэмжиж байсан. Одоо тэр янз
                    бүрийн их зөрчил үүссэнгүй. Тухайн үеийн тэр улс төрийн
                    товчоонд байсан улсууд болбол ер нь маш зөв шийдэл гаргасан
                    гэж бид нарын үеийнхэн ер нь тэгэж үздэгийн шүү. Тэр болбол
                    зөв асуудал болсон. Тэр үед чинь одоо яг ардчилалаар тэгээд
                    буугаад тийм зохицтой юм гараад ирэхлээр тэр үед залуучууд
                    ийм Элбэгдорж морж шиг тэгээд сайн дэмжиж байлаа шүү дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Ер нь хэрвээ тэр үед улс төрийн товчоо жаахан бууж
                    өгөхгүй өөр арга хэрэглэсэн бол ямархуу байдалд хүрэх байсан
                    бол?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Цуст хуйвалдаан л гарна ш дээ. Тэмцэл болно.
                    Мэдээжийн тэр чинь цаанаа одоо хоёр тал болов чиг цэрэг
                    хүчирхийлэл гарах, гарнаа гэдэг чинь л цуст хуйвалдаан
                    болно. Тэгээд бүр хэрвээ аа хувьсгалт намын улс төрийн
                    товчоо бууж тэр гэрээ хэлцэл хийгээгүй л болбол ...
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Тэр улс төрийн товчоо тэр чигээрээ бүрэн
                    бүрэлдэхүүнээрээ буух тэр шийдвэрийг гол нь одоо хэн нэг
                    бүлэг шийдсийн бол уу? Аль эсвэл бүгдээрээ тэгэж шийдсийн
                    бол уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өө тэр зүгээр одоо ард түмний дунд л яригддаг яриа
                    шүү дээ. Тэгэхдээ энэ дотроо зөрчилдөөнтэй байсийм гэсээн.
                    Зарим нь болбол ерөөсөө цээрг оруулаад энэ хэдийг барьчихъя
                    гэж байсан. Тэр болбол ортой байхаа. Мэдээжийн тэр арван
                    хэдэн хүн, арван нэгэн хүн ч байдгийм уу, есөн хүн ч
                    байдгийм уу бүгдээрээ за гэж гараа өргөөгүй нь мэдээж. Тэнд
                    болбол зөрчил заавал байсан байж таараа. Тийм байсийн гээл
                    хожим нь болбол ярьдагийн байна лээ. Тэр болбол үнэнтэй
                    байх. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр наян нэг, наяад оны тэр эмч нарын хэрэг гэж. Тэр
                    ч ер нь ямархуу зорилгын үүднээс тэгэж эхэлсийн бол доо?
                    (0-47-03)
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Ер нь тэр үед чинь бас хууль болбол нэг тийм ард
                    түмнийхээ талд жаахан тийм уян хатан бодлогыг явуулж байсийн
                    байна лээ л дээ. Тэгээд одоо арай улсуудыг хүн болгоныг нэг
                    барьж аваал энэ одоо юу гээл нөгөө нэг нялзаагаад шоронд
                    хийгээд байдаггүй. Бас одоо тэнсдэг. Эсвэл одоо аа торгодог
                    ч юмуу ийм хэлбэрийн анхны ялтай хүмүүсүүдийг одоо гайгүй ч
                    авч үздэг юм уу тийм үе байсан. Байсан байгаам тэр чинь.
                    Тэгтэл энэ дотор тийм одоо ат ... юу атгаг санаатай, нэр төр
                    хөөцөлдсөн аа ийм хүн гарч ирсэн байхгүй юу. Одоо тэр нь
                    болбол прокурорынхон. Тэр үед одоо прокурорууд тэндүүр ер нь
                    хуулийн эрх мэдлийг гартаа авч одоо их юм болох гэж байж л
                    дээ. Тэгээл Отгонбаяр гэдэг хүний чинь нөхөр нь тэр үеийн
                    улс төрийн товчооны намын төв хороонд үзэл сурталын
                    хэлтэсийн том дарга байсан хүн. Тэгээд тэр Отгонбаяр нэг
                    туслах прокурор байсан. Тэр дээшээ дэвшээд дарга болох гэж
                    зүтгэсэн. Тэгээд Жалцав гэж нэг хэлтэсийн дарга байсан. Тэр
                    одоо ухаандаа чи ямар ч албан тушаалд очих гэдгийн. Ийм
                    атгаг санаагаар л тэр болбол хийгдсэн. Ерөөсөө бүр тэр нь ч
                    хожим нь ч тэр байдал нь илэрсэн. Тэгээд ямар сайндаа нэг
                    хэсэг одоо прокурорын чинь мэдэл хэмжээ бараг байхгүй болж,
                    хаагдсийн ш дээ. Тэгээд одоо сүүлийн хоёр гурван жил бас
                    дахиад прокурорууд эрх мэдэл нь дээшлээд ирлээ. Ийм асуудал
                    цухалзах тийшээ л явж байгаа. Тэгээд энийг одоо сайн бодох л
                    хэрэгтэй.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Танай хүүхдүүд тэр тухайн үед тэр олон намын
                    системийн талаар ер нь юу гэж бодож байсан бэ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Манай хүүхдүүд бүгд ардчилалыг дэмжсэн. Тухайн үед.
                    Ер нь одоо ч ардчилалын талд одоо тэр нам мам яах вэ.
                    Сонгууль монгуульд орохтойгоо тэр одоо өөр өөрсдийнхөө
                    саналыг л өгдөгийн ш дээ. Ардчилал болбол үнэт зүйл юмаа хүн
                    амд. Энийг одоо харин зөв голдрилд нь оруулж явах асуудал
                    болбол бас нэлээн хэцүү л асуудал шиг байна л даа. Монголд
                    одоо арван тав зургаан жил болж л байна. Өнөөдөр ч төдийлөн
                    нэх сайн хэвшил байдалд орж чадаагүй. Тэгэхдээ энэ цаашаа
                    дэвшил байдалд орно л доо. Тийх. Хуучин явагдаж байгаа үзэл
                    бодлын систем ч тийм амар одоо солигддоггүй юм шиг байнаа.
                    Амьдрал дээр хараад байхад одоо ерөөсөө энэ ХУ намыг одоо
                    хувьсгалт намыг хараад л байхад ингээд ажиглагдах юм.
                    (0-50-06) Өөрийн одоо байгууллага дээрээ би чиг ямар нэгэн
                    хэмжээгээр удирдах ажил хийж байхад хуучин одоо үзэлтэй. Эмч
                    нарынхаа үзэл бодлыг шинэ одоо зүйлд эргэлт хийх гэхэд одоо
                    бас л их удаан хугацаа л авах юм байна ш дээ. Тэгэх дээр
                    нэгэнт тогтонгишсон үзэл бодлыг өөрчлөх болбол цаанаасаа нэг
                    л үе болбол гарч ирдэгийм л байна л даа тэр чинь. Аргагүй
                    тэр явдагийн байна.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ер нь дандаа сэтгэцийн жаахан тийм өөрчлөлттэй
                    хүмүүстэй ажиллаж байхад ер нь энгийн одоо хүмүү хүн
                    эмчилсэнээс илүү ялгаатай, бэрхшээлтэй ч юмуу, аль эсвэл
                    одоо нэг давуутай талтай ч юмуу, тиймэрхүү байдаг уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Давуутай талтай юм гэж ерөөсөө байхгүй. Сэтгэцийн
                    өвчтөнтэй ажиллаж байгаа хүмүүсүүд бол дандаа сэтгэл зүйн
                    тийм аан одоо бэрхшээлтэй л явдаг л даа. Яагаад вэ гэх дээр
                    больницод одоо би бас эмч байж л байлаа. Нөгөө тасагт байгаа
                    өвчтөн чинь хоорондоо зодолдоод нэгнийгээ алчих вий. Нэг нь
                    одоо оргож яваад хөлдөөд үхчих вий. Усанд унаад үхчих вий.
                    Дандаа тийм сэтгэлийн зовиуртай явна. Одоо ч тэгэж явна.
                    Одоо тэр сэтгэцийн өвчтэй хүмүүсүүд чинь хэцүү шүү дээ.
                    Хоорондоо одоо зодоон цохион хийнэ. Тэр үед намайг эмч
                    болоод очиж байх үед бол бүр ч их хэцүү байсан. Тэр үед бол
                    одоо энэ одоогийн сэтгэцийн өвчтэй хүмүүсүүдийн чинь төрх
                    байдал их өвөрмөц байсийн. Аа бид нарын үед чинь. Их хурц.
                    Одоо шинж тэмдэг тодорхой илэрдэг байсан болбол одоогийн энэ
                    хоёр мянга зургаан оны нийтлэг үе болбол өвчтөний шинж
                    тэмдэг их бүдэг болсон. Тэр үед гарч байсан тийм хурц
                    солиорол бол бараг байхгүй болсон. Бас энүүгээрээ нэг
                    онцлог. Нөгөө талаар ерөөсөө амбулаторт ажиллаж байгаа эмч ч
                    гэсэн өнөөдөр ингээд л нэг хүнээ үзээл явлаа. Нэг энийг чинь
                    би бас дутуу үзчихсэн юм биш биз. Энэ очоод боогоод үхчих
                    вий. өндөр унаад үхчих ... Дандаа сэтгэл зүйн тийм дарамтад
                    явдаг. Тийх. Ийм учраас гадаад орнуудад болбол одоо
                    сэтгэцийн эмч нар чинь өндөр цалинтай, амралт урттай, улсаас
                    харж үздэг одоо асуудал их өндөр байдгийн. (0-52-24) Монголд
                    болбол энэ байхгүй. Харин ч эсрэг байдаг.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэр дээхэн үедээ хүмүүсийн сэтгэцийн өөрчлөлт нь яагаад тийм хурц байдаг байсийн бол? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аа тэр үед болбол энэ сэтгэцийн өвчтэй хүмүүсүүдэд
                    хэрэглэдэг сэтгэц нөлөөтэй эм гээд тусгай эм байхгүй байсан.
                    Мянга есөн зуун тавин хоёр онд л анх сэтгэцийн өвчтэй
                    хүмүүсүүдийг эмчилдэг эм үйлдвэрлэж, дэлхийд гарсан байна ш
                    дээ. Тэгээд тэр гарсанаар энэ сэтгэцийн өвчтэй хүмүүсүүдэд
                    шинэ хувьсгал хийсэн. Тэрнээс өмнө энэ гадаадад ч бай
                    ерөөсөө манайд ч бай сэтгэцийн өвчтэй хүмүүсүүд чинь дандаа
                    цоожтой, торлосон цонхтой. Эсвэл цонх нь жижигхэн. Ийм одоо
                    өрөөнүүдэд хүлээтэй, гавтай байдаг байсан. Аа тэр эм гараад
                    одоо тэрнээс хойш болбол янз янзын олон төрлийн эм гарч
                    ирлээ. Тэрийг их өргөн хэрэглэдэг боллоо. Тийм учраас нөгөө
                    өвчний илэрдэг шинжүүд болбол өөрчлөгдсөн. Нэгдүгээрт.
                    Хоёрдугаарт бас энэ дэлхийн хүн амын боловсролын төвшин
                    ерөнхийдөө дээшилж байгаа. Энэ асуудал бол бас өвчин гарч
                    ирэх тэр илрэх шинжийг нь бас өөрчилдөг жам байна. Тэр одоо
                    нээх дээд боловсролтой хүн болбол солиорох хэлбэр арай өөр
                    солиорно ш дээ. Боловсролгүй хүнд гарч ирж байгаа солиорол
                    шал өөр гарч ирэх жишээтэй.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="015">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгээд бүр бага насандаа төрөлхийн байдлаар гарч
                    ирдэг юм байдаг л байх л даа. Зүгээр ажил төрөл хийж байгаад
                    ямар янз бүрийн байдлаас тийм цочролд орж тийм байдалд ордог
                    байсан уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За сэтгэцийн өвчиний үүсвэр болбол дотоод гадаад
                    гэсэн хоёр үндсэн шалтгаантай байдгийн. Аа дотоод шалтгааныг
                    нь заримыг нь болбол одоо ер нь аа анагаах ухаан олж тогтоож
                    чадаагүй байна. Тухайлах юм болбол одоо шизофрени гэдэг
                    өвчин. Одоо шизотой хүн гээл яриад байдаг ш дээ улсууд. Энэ
                    өвчний үүсгэгчийг дэлхий одоо хүртэл тогтоож чадаагүй. Хорт
                    хавдартай, хорт хавдарын үүсгэгчийг олоогүйтэй адилхан. Ийм
                    унаж татдаг өвчтөн одоо эпилепси гээд нэг өвчин байна.
                    Тэрний бас дотоод шалтгаантай байдаг. Тэрийг нь одоо хүртэл
                    олж чадаагүй байна. Юунаас болж одоо энэ өвчин ... гэх
                    мэтийн. За төрөлхийн гаралтай ухаан нь оюуны хомсдол болбол
                    яахав төрөлхийн гаралтай. Тэгэхдээ цаад шалтгаан нь тэр.
                    (0-54-48) За олдмол шалтгаантай зөндөө байна. Ухаан нь одоо
                    хүүхэд төрөхөд төрөлтийг буруу явуулсанаас тархинд юм тусаж
                    барьж, янз бүрийн сэтгэцийн өвчтэй хүмүүсүүд их гарч байна.
                    Гэмтэл, хордлого одоо их ... эхийн хэвлийд байхад эх нь зүй
                    бусаар эм, янз бүрийн юм хэрэглэсэн, хоол тэжээлийн
                    доройтолд орсон зэрэг болбол их нөлөөлж байгаам. За дараа нь
                    янз бүрийн халдварт өвчнүүд байна. За мөн янз бүрийн одоо
                    зам тээврийн осол аваар гардаг. Энэ болбол одоо сэтгэцийн
                    өвчин үүсэх гол одоо хүчин зүйл болж байгаам. За янз бүрийн
                    одоо сүүлийн үеийн энэ их стрессүүд чинь одоо айхтар
                    сэтгэцийн өвчин болж байна ш дээ. Монгол бол нэгэн үе их
                    тайван гайгүй шиг байж байгаад сүүлийн жилүүдэд олон олон
                    одоо энэ аа юу, зуд, гамшиг, ийм юм боллоо. Тэрүүнд олон өрх
                    айл хотоо харлуулж, малгүй, амжиргаанаасаа саллаа. Энэ
                    болбол тэр нутаг дэвсгэрийн улсуудыг тэр чигээр нь стресст
                    оруулсан. За стресс удаан үргэлжлээд ирэхээрээ амиа
                    хорлодог. Улсууд бол боож үхэж байсан тохиолдлууд бий. Хонио
                    малаа алдчихаад. За янз бүрийн энэ их огт урьд нь монголчууд
                    миний насан дээр бараг дуулдаагүй айхтар том гэмт хэргүүд,
                    Зоригийн хэргээс эхлээд л их болоод гарлаа ш дээ. Зоригийг
                    аллаа. Зоригийг алсанаас хойш л аав ээжийгээ үр хүүхэд нь
                    хэд хэдэн удаа л, ах дүүгээр нь аллаа. Энэ чинь болбол бүхэл
                    бүтэн тэр улс даяар одоо стресст оруулж байгаа юм л даа. Ийм
                    ийм юмнууд энэ сэтгэцийн өвчин ихдэхэд нөлөөлж байна. Амиа
                    хорлох монгол улсад маш их ихэссэн. Архидалт одоо ерөөсөө
                    хавтгайрлаа. Энэний чинь цаана одоо архи уудаг энэ маань
                    ялангуяа залуучууд үр хүүхэд гарганаа. Оюуны хомсдолтой л
                    хүүхэд гарна ш дээ. Өөр арга байхгүй. Ийм ийм юмнаас л одоо
                    сэтгэцийн өвчин ихэсдэг. Ихэсч байна. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="016">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та наян нэгэн онд тэр хэлмэгдүүлэлтэнд одоо хоригдож байхад хоригдсийн байна тээ? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Хоригдсон. Бүр зургаан сараар хоригдсон.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="017">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тухайн үед тэр одоо тантай харьцаж байсан тэр
                    шоронгийн хүмүүс ч юмуу, одоо нийгмийн ажилчид тэр үеийн
                    хэлмэгдсэн хүмүүстэй ер нь яаж харьцаж байсан бэ? (0-57-19)
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өө тэр, тэр үед болбол одоо шорон хүнээр дүүрцэн
                    байсан. Тухайлах юм болбол би одоо очоод шоронд мөрдөнд
                    одоо, Ганц худагт нэлээн хугацаагаа өнгөрөөсөн. Тэгэхэд бид
                    нар дөрвөн хүний өрөөнд арван хоёулаа байдаг байсан. Тэнд
                    одоо гарч шээх боломж байхгүй. Нэг хувин тавьчихдаг. Тэр
                    лүүгээ шээдэг. Тэгээд бараг л одоо суугаагаараа хонодог.
                    Тийм үе ... Би болбол зургаан сарыг тэгэж өнгөрөөсөн. Тэнд
                    одоо бөөс хуурс гэж нөхцөл байхгүй. Тэнд одоо бөөс. Нөгөө
                    хаздаг жоом, юу билээ бясаа. Бясаа болбол зүгээр ерөөсөө
                    ингээд явж байдаг. Хоол унд одоо бараг өгөхгүй. Нэг одоо
                    зүсэм хар талх. Нэг хар цай өгнө. Адууны мах, гэдэс одоо,
                    гэдсээр одоо ганц нэг гэдэс харагдсан шар будаа л өгч
                    байсан. Тийм одоо нөхцөлийг. Би болбол тэр үед чинь бас
                    нэлээн тийм таргандуу л байсан. Лав нэг хорь гучин кило турж
                    гарч ирсэн. Зур, зургаан сарын дараа. Тэгээд одоо бид нарыг
                    чинь аа зориуд өөрсдийн төлөөний хүмүүсүүдийг хамт оруулж,
                    намайг одоо зодуулж байсан тохиолдол ... дарамталж. Худлаа
                    одоо хуурч мэхлэж одоо үг хэлж, зодож байгаад одоо надаар
                    тэгэж худлаа мэдүүлэг авсан. Ийм л одоо тохиолдололд
                    шийтгүүлж байсийн. Тэр үе болбол одоо миний бие одоо тэр
                    мөрдөн байцаах тухай прокуроруудад би одоо Отгонбаяр гэдэг
                    прокурор одоо бас амьд бий л дээ. Тэр новшуудын хийж байсан
                    ажил одоо хэр нь нүдэнд харагдтал байж байна.
                Тийх.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="018">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тухайн үед яг хамт хоригдож байсан хүмүүсийн аа
                    сэтгэгдэл, тэд нартай бас нэг үг солих завшаан олддог байсан
                    уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өө зүгээр хамт байгаа улсуудтай үг завшаан олдоно.
                    Тэгэхдээ тэр тэгэж тэр ярих боломж байхгүй. Тэр дотор чинь
                    нөгөө бууны нохойнуудаа тавьцан байдаг байхгүй юу. Тэр үед
                    одоо гол аргууд. Мөнгө өгөөд одоо зориуд ялтан болгоод
                    аваачаад тавьцан. Тийм аргаар тэр улсууд ер нь гүжир
                    гүтгэлгээр хүнийг их хорьсон. Тэгээд худлаа нөгөөдүүл нь
                    явуулна. Тэр үед одоо ямар сайндаа Эрдэнэтийн хэдэн хүнийг
                    бүр хүн алсан гээд шийтгүүлээд хэд, тэр улсууд чинь гурав
                    дөрвөн удаа дээд шүүх, юу улс, дээд шүүх тэгээд ерөнхийлөгч
                    одоо буудаж ална гээд. Тэгээд ерөнхийлөгч, тэр үеийн
                    ерөнхийлөгч хойш татаад, юу яагаад байсан. (1-00-04) Тэр
                    сүүлд би бүр хожим хойно цагаадсан ш дээ. Тэгээд тэр үед
                    алаад хаяцан бол тэр чинь тэгээд тэр чигээрээ байхгүй. Тэр
                    чинь тэгээд хэт хэлмэгдүүлэлт яг л тэр бид нарын үед тэр
                    ная, наян нэгэн он, наян хоёр оны үед айхтар одоо
                    хэлмэгдүүлэлт болсийн ш дээ.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="019">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгээд таны хэрэг албан ёсоор цагаатгагдаж, танд тийм нөхөн олговор олгосон уу? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Өө юу ч байхгүй. Олгоогүй. Зүгээр ер нь одоо
                    цагаадлаа. Дээд шүүхийн тогтоол гарсан. За бид нар чинь нэг
                    ёсондоо миний үеийн тэр олон давхар хэлмэгдэлд орсон улсууд
                    болбол хувьсгалт намыг үзэн ядаж, ёстой нөгөө дээр байгаа
                    улсууд зөв ойлгоно доо гэж бид нар тэнд хандаж, элдэв
                    өргөдөл гомдол өчнөөнийг бичсэн ч гэсэн тэрийг огт хүлээж
                    аваагүй болох дээр л одоо гомдол болбол яахын аргагүй л доо
                    Ху намд гомдохоос л өөр аргагүй болж байгаа ш дээ. Дээр үед
                    гучин долоон оны үед хүндэт эцэг Чойбалсандаа одоо энэ л нэг
                    учрыг нь олно гээд өргөдөл бичиж байсан юм гэнэ лээ. Одоо
                    нөгөө хэлмэгдүүлэлтийн үед. Тэгээл нөгөө хайрлах ёстой хүн
                    нь ал бууд гээл алуулж байсан юм шиг л Ху намынхан чинь тэр
                    наян хэдэн оны үед л бол тийм л ажил хийсэн улсууд шүү дээ.
                    Тэгэх дээр энэ ардчилал монголд зайлшгүй шаардлага хэрэгтэй
                    байсан. Энэ болбол одоо энэ ардчилалын ач холбогдол,
                    ардчилсан нам одоо монголын ардчилсан холбооны хийсэн үйлдэл
                    бол үйл ажиллагаа болбол одоо монгол түмэн дэмжихээс өөр
                    аргагүй. Дэмжиж явдаг би одоо бол. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="020">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Та дэмжиж байхдаа дахиад монгол ардын хувьсгалт нам
                    намайг бас хэлмэгдүүлчих вий дээ гэж айж байсан
                уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Өө тэр үед одоо нэгэнт тэр дотор ороогүй. Айхгүй
                    байсан. Яагаад тэр вэ гэх дээр бас зовлон үзэж, урдаас нь
                    хэлэх үг бид нарын хувьд бол байсан учраас тэрэнд нээх юу
                    яагаагүй. Тэгэхдээ шууд ч одоо бас аа ардчилалын юунд нөгөө
                    жагсаалтанд ордогийм уу, юунд нь очоод жагсаад байгаагүй.
                    Тойруу алсуур бид нар л дэмжсэн л дээ бид хэд
                бол.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="021">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За нэг талаар одоо ардчилсан нам, ардчилсан хувьсгал
                    гараад хүмүүс эрх чөлөөтэй болж. Аа нөгөө талаар ер нь
                    монголын эдийн засаг ч юмуу, ер нь тусгаар тогтнолын
                    асуудалд ер нь ардчилсан хувьсгал хэр нөлөө үзүүлсэн бэ?
                    (1-02-51)
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Ардчилал зүгээр миний хувийн бодол шүү. Энд одоо
                    хэдийгээр ардчилал гарсан ч гэсэн хэдийгээр монголын эдийн
                    засаг дээшилж байгаа ч гэсэн одоо ингээд эргээд бодоод
                    байхад бид нар чинь бас хайрлууштай, эргэж бодууштай юм их
                    болжээ. Ялангуяа одоо энэ газрын хэвлийд байгаа аа одоо
                    ашигт малтмалын ашиглалтын тал дээ. Энэ чинь тэгээл бараг л
                    одоо тодорхой хүмүүсүүд хувааж аваал гадаадын хүмүүсүүдэд
                    тараацан. Ийм асуудал бол байна. Ардчилал нэрийн дор бие
                    биендээ юмуу тавих хяналт суларсанаас, идэж ашигладаг тэр л
                    одоо маш их хавтгайрлаа ш дээ. Тэр төвлөрсөн төлөвлөгөөт аж
                    ахуйны үед чинь улс төрийн товчоо гээд долоогоос есөн хүн,
                    есөөс арван нэгэн хүн байсийн. За тэгвэл идвэл тэр арван нэг
                    хүн юмуу долоон хүн идэж ашигладаг байсан болбол тэгж байсан
                    ч юмуу. Одоо байсан бол, одоо чинь далан зургаан хүмүүс
                    болчихоод байна ш дээ. Тийх. Тэгээл одоо тэрнээс тэр далан
                    зургаагийн чинь цаана хичнээн хүн байгаа юм. Энд одоо улсууд
                    яриад байгаа нь үндсэндээ үнэн л юм шиг байна. Яагаад тэр вэ
                    гэхдээр миний хувьд болбол ингээд зарим улсууд их баяжаад
                    байна л даа. Тэр баяжаад байгаа улсууд чинь хийж байгаа ажил
                    хөдөлмөр юмуу, эрхэлж байгаа ажлыг хараад байхдаар нэг их
                    мөнгө цуглуулаад байгаа байдлын тийм ажил хийхгүй байна ш
                    дээ. Тэгсэн мөртлөө одоо их мөнгөтэй төгрөгтэй болчихож
                    байгаа асуудал болбол зүй бус аргаар мөнгө олж байгаа нэг
                    хэлбэр л дээ. Нөгөө талаар аа зүй бус аргаар олсон мөнгийг
                    хүн идэж хэрэглэхдээ бас зүй бус юм хийдэг талын юм байдгийн
                    байна л даа. Тэгээл тэр янз бүрийн архидалт, дайллага
                    цайллага. Бие биендээ одоо мөнгө төгрөг өгч тал засах
                    асуудлууд. Энэ болбол одоо тэр хээл хахуулийн чинь гол юм нь
                    одоо энэнтэй их холбоотой байна ш дээ. Тийх. Тэрний үнэ
                    цэнийг нь мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд би өөрөө тийм хялбар
                    аргаар олоод авцан юмыг бас хялбар аргаар хүнд өгч юмаа
                    бүтээх гэдэг юмуу ??? 1-05-14. Би өөрөө дотроо тэгэж
                    боддогийн. Зүгээр яахын аргагүй хөдөлмөрөөр хэдэн мөнгө
                    цуглуулсан хүн болбол тэгэж тэрийг үрэн таран хийх бодол
                    байхгүй ш дээ. Аль болохоор арвижуулахыг бодно. (1-05-25)
                    Энэ дээр бас ардчилалын талын одоо ёс зүйнхаа юмнуудыг эргэж
                    сэргээх л хэрэгтэй болж байгаа юм. Эд бас ардчилалынхан
                    яриад байна л даа. Тэгэхдээ энэ маань тэгээд амьдралд одоо
                    тэр төлөвших байхаа. Энд болбол одоо буцалтгүй гэж боддог.
                    Ардчилалыг болбол би одоо монголд буцалтгүй ээ л гэж боддог.
                    Дахиад тийм социализмын үеийн юм тийм юм гарахгүй байлгүй.
                    (инээв)
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    <QuestionSet id="022">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Ер нь ардчилалын талаар танд нэмээд хэлэхээр
                    сэтгэгдэл юмуу тийм юм, ерээд оны үед болсон тийм дурсамж
                    танд байна уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>
        
        <Respondent>
            <R_Name>Аюушжав</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За даа одоо энэ дээр нэх онц юм алга даа. </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>
    
    
</Transcription>
