<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsl"?>

      
      
<Transcription xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
    xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
    xsi:schemaLocation="http://www.mongolianoralhistory.org/xml/transcription.xsd">

    <metadata>
        <dc:title> TR061203 </dc:title>
        <dc:subject> 1990s and family </dc:subject>
        <dc:description> Interview on 1990 and impact on family</dc:description>
        <dc:creator> Badarch</dc:creator>
        <dc:Contributor> Byambajav </dc:Contributor>
        <dc:publisher> The Oral History of Twentieth Century Mongolia </dc:publisher>
        <dc:date> 2006-12-18 </dc:date>
        <dc:language> mn </dc:language>
        <dc:format> XML </dc:format>
        <Gender> Female </Gender>
        <YearofBirth>1950</YearofBirth>
        <RelationToInterview>None</RelationToInterview>
        <IDNumber>061203</IDNumber>
    </metadata>

    <Title>TR061203-- 1990s and the Family</Title>
    <QuestionSet id="001">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>За миний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаа танд
                    их баярлалаа. За ярилцлагаа эхлэхээс өмнө танаас асууж
                    лавлах хэдэн зүйл байна. Нэгдүгээрт хэрвээ та хүсвэл
                    өөрийнхөө нэрийг ярилцлагын дунд одоо нууцалж үлдэж болно.
                    Аль эсвэл ил хэлээд явж болно. Та юу гэж бодож байна?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За яах вэ ил хэлээл явчихъя.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="002">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За. Аа хоёрдугаарт нь хэрвээ та одоо ирээдүйд бид
                    нар таны ярилцлаганд орсон одоо мэдээлэл, бүх баримтуудыг
                    одоо сонин сэтгүүлд ишлэл болгож хэвлэх ч юмуу, аль эсвэл
                    телевиз радиогоор ишлэл болгож татаж одоо аа нэвтрүүлэг
                    болгож цацах тэр одоо гэх мэтийн бүх талаар одоо ашиглах
                    тийм эрхийг бид нарт та өгөх үү? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Болноо.</Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="003">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За баярлалаа. За одоо ингээд ярилцлагаа эхэлье.
                    Өөрийнхөө бага насны тухай ярилцлагаа эхлэхүү
                дээ.
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За. Аа би анх 1950 оны долоон сарын 12-нд одоо
                    хуучнаар хоршооллын хороо гэдэгт төрсиймаа. Аа тэгээд төрөөд
                    нэг дөрвөн сартай болоод тэгээд манай төрсөн ээж аав намайг
                    хүнд өргүүлсийн байна лээ. Яагаад гэвэл миний дээр ээж минь
                    хоёр хүүхэд гаргаад түүнээс хойш гурваас дөрвөн хүүхэд
                    эндээд. Тийм учраас аргагүйн эрхэнд намайг хүнд өргүүлэхээр
                    болсон. Бас их сонин бараг хүрдэнд тавина гэж байсийн байна
                    лээ. Тэгээд хүрдэн дээр тавина гэхээр нь одоо хуучны нэг
                    өвгөцүүл цуглаж хоол иддэг байсийн байна л даа. Зиндаа гэж.
                    Тэгэж байхад нь одоо манай энэ өргөж авсан аав болох Ойдов
                    гэж хүн, ээж хоёр ерөөсөө энэ хүүхдийг чинь бид нар авъя
                    гэж. Тэгээд намайг авсийн байна лээ. Тэгээд намайг тэд нар
                    өргөж аваад тэгээл ерөөсөө шууд ямааны сүүгээр өсгөсөн гэж
                    ярьдагийн. Тэгээд намайг зургаа долоон нас хүртэл манай
                    ямаатай айл байсан. Тэгээд яахав манай өргөж авсан ээж аав
                    хоёр бол намайг хичээл ном хийлгэдэг. Гэр орноос
                    гаргадаггүй. Одоо бодоход ер нь л бололцооны хирээр
                    хүмүүжүүлж байсан хүмүүс байдаг. Тэгээд найман настай
                    сургуульд ороод би бол хичээл номондоо бол их л сайн сурдаг
                    хүүхэд байж дээ. Онц сурдаг. Тийм хүүхэд байсан. Аа манай
                    өргөж авсан ээж бол ер нь миний хойноос ерөөсөө хөтлөөл
                    гүйдэг. Гаваа гэж хүн байсан. Сургуульд очих хөтлөж очино.
                    Хөтлөж ирдэг. Намайг бараг арав төгсөөд анагаахын дээд
                    төгстөл бараг намайг хойноос дагаж явсан хүн дээ. (0-02-50)
                    Иймэрхүү байдалд бол өссөн. Тэгээд яахав ганцаараа байдаг
                    болохоор хичээл ном хийх ч бололцоотой. Онц сурдаг. Тэр үед
                    чинь бид нарыг арван жилд сурч байхад чинь онц сурдаг
                    хүүхдүүд “таван онцын эзэн” гэж тийм тэмдэг өгдөг байлаа.
                    Таван онцын эзэн гээл хүндэт самбарт тавигдана. Тэгээд
                    зургадугаар ангид анх удаа одоо онц сурдаг гээд Унгар улсад
                    олон улсын пионерын зусланд амарч байлаа. Тэгээд анх Москваг
                    үзэж, Унгарыг үзэж хилийн дээс алхаж байсаан. Тэгээд ер нь
                    арван жилийн зургаа, долоо, найм төгстөл арван нэгдүгээр
                    сургуульд ер нь одоогоор бол нэлээн л гоц хүүхэд байсан.
                    Бүлгэмийн зөвлөлийн дарга. Одоо ер нь юм болгонд оролцдог.
                    Тийм хүүхэд байлаа. Тэгээд наймаа төгсөөд хорин наймдугаар
                    арван жилд бид нар шилжиж ирсэн. Энд бол яах вэ бид нар
                    хорин наймын анхны аравдугаар анги төгсөгчид болсон. Тэгээд
                    мөн аравдугаар ангиа амжилттай төгсөхөд бол надад гадаадад
                    сургуулийн хувиар ирсэн боловч би хоёр настай ээж аавтай
                    учраас гадаадад явж чадаагүй. Анагаахад орсийн. Тэгээд яахав
                    энэ хугацаанд бол миний амьдрал бол яахав хэвийн, жирийн
                    хүнээс дутахгүй, хүнээс илүү гарахгүй бололцооны тийм л
                    амьдралд өссөн. Тэгээд өргөж авсан ээж аав манай айлын ганц
                    гэдэг нэрээр намайг ер нь тэр олон хүнтэй нийлүүлдэггүй. Гэр
                    орноор хүн оруулдаггүй. Аа тэгээл гадна дотны айлд орж юм
                    идүүлдэггүй. Хүний өгсөн юмыг идүүлдэггүй нэг тийм байдлаар
                    өсгөсөн. Аа тэгээд хичээлдээ бас гайгүй болохоор хүүхдүүд
                    ирж надтай хичээл давтъя оръё гэхэд бол хүүхдүүд оруулахгүй.
                    Тиймээ? Би хүүхдүүдтэй нийлээд гадагшаа явдаггүй. Нэг ёсны
                    ер нь тэгээл анагаахын дээдийг төгсөн төгстөл би бол ер нь
                    тэгээд ганцаардмал маягаар, тээ? Зөвхөн өөрөө л хичээл
                    хийдэг. Гэртээ ирж, сургуульд явдаг. Ийм орчинд өссөн
                    байгаамаа бас бодоход. Аа тэгээд яахав аа тодорхой хэмжээнд
                    арав төгсөөд анагаахын дээдэд орсон нь бол яахав надад муу ч
                    юм болоогүй. Бас ээж аавыг өсгөсний нь хариуд бас хөгшин
                    хүн, улсыг би хаяад гадаадад явчихвал үхчих юм болов уу гэж
                    тэгэж бодоод дотоодод сургуульд орсон. Тэгээд арван жилдээ
                    болж байсан хөгтэй явдалууд гэхэд чинь л одоо жишээлэхэд, аа
                    нэг сайн дүнтэй авчихвал уйлаад ирдэг. Би бас тийм их сонин
                    хүүхэд байсан. Аа тэгээд банди нар эд нар ширүүхэн тоглоод
                    ирэхээр уйлаад ирнэ. (0-05-24) Тэгэхээр манай ээж чинь яав
                    ийв гээд хойноос гүйгээд очих жишээтэй ч юмуу. Бас яахав хэт
                    тийм нэг анхаарлын төвд өссөн. Аа тэгээд манай нэг өргөж
                    авсан ээж энэ тэрээр бас миний төрсөн ээж аав, ах дүү нартай
                    ерөөсөө намайг ойртуулдаггүй. Уулзуулдаггүй. Одоо бодоход
                    тэр нь их алдаа байсан юм шиг. Би тэгэхэд чинь жоохон хүүхэд
                    байсан болохоор мэдэхгүй. Тэгээд намайг чинь дөрөвдүгээр
                    ангид байхад манай төрсөн ээж ер нь хэвтэрийн л өвчтэй л
                    байсан юм байна лээ л дээ. Тэгээд дөрөвдүгээр анги байхад
                    одоо бие нь их муудаад байнаа. Уулзуулъя гээд манай төрсөн
                    ээжийн эгч ирэхэд хүүхэд бузартчихнаа. Очуулахгүй өвчтэй хүн
                    дээр гэсэн гэж байгаа юм. Аа тэгээд одоо тэрний дараа нэг
                    сарын дараа нас барахаар нь хүүхдээ санасаар байгаад энэ хүн
                    нас барлаа. Нэг хүүхдийг нь уулзуулчихъя гэж хэлсэн гэнээ.
                    Одоо амьсгаа хураачихлаа. Нэг очуул гэсэн чинь өө тэр үхсэн
                    хүн дээр бүр ч очуулахгүй гээд тэгээд ерөөсөө очуулаагүй
                    болохоор одоо бодвол бас их хатуу улсууд байсан юм шиг байна
                    лээ. Аа тэгээд миний багаас нь эхлээд тэртэй тэргүй чиний
                    ээж аав чамайг бараг хүрдэн дээр тавих гэж байхад нь бид нар
                    авсан учраас чиний төрсөн эх эцэг гэж ер нь чамайг ер нь ад
                    үзсэн хүмүүс байсан гэж ойлгуулсан учраас төрсөнөөсөө маш их
                    хөндий, тэгээд их ганцаармал хэлбэрт өссөн байна лээ л дээ.
                    Тэгээд хоёр төрсөн эгчтэйгээ ч уулзаж чаддаггүй байсан.
                    Тэгээд ер нь манай дунд эгч бол Дашдэжид гээд. Тэр маань
                    яахав хөөрхий багшийн дээд төгсөөд Архангайд ажиллаж байсан
                    юм байна лээ. Бид нар бол тийм хол. Аа том эгч маань бол
                    Цэрэндэжид гээд. Тэр маань бас амьдралын эрхээр бас л
                    багшийн дээд төгссөн. Тэгээд нөхөр сүүдэртэй суугаад. Тэгээд
                    арваад жил одоо хуучнаар тэр ардчилсан Солонгос улсад
                    байдаг. Тэгээд бид гурав чинь ингээд гурван талд байдаг
                    болохоор тийм уулзах бололцоо ч байхгүй. Тэр хоёр эгч маань
                    надтай уулзъя ч гэсэн бараг манай өргөж ээж аавынх
                    оруулдаггүй тийм л орчин байсийн байна лээ л дээ. Тэгээд
                    яахав анагаахын дээд төгссөн. Анагаахын дээд бас муугүй л аа
                    онц сурдаг. Нэрэмжит цалин авдаг. Тийм л хүүхэд байсан.
                    Тэгээд арав ... анагаах төгсөхийн дөрвөн сараас манай өргөж
                    авсан аав, ээж гэнэт бие нь муудаж эхэлсэн. (0-07-42) Тэгээд
                    онош тодруулаад яахаар уушигны хавдар гэж онош тодорсон.
                    Тэгээд яахав шалгалт шүүлгээ өгөөд анагаахын дээд төгссөн.
                    Төгсөхөд өргөж авсан ээж улам муудсан. Тэгээд би төгсөөд ер
                    нь хуваариараа надад хотод бол надыг анагаах ухааны
                    хүрээлэнд уг нь хуваарилж байсан. Би өөрөө мэс засал их
                    сонирхож байсан. Хүүхдийн мэс засал энэ тэр бас авахаар энэ
                    тэр болчоод байсан л даа. Гэтэл бас тэр өргөж авсан ээжийн
                    бие муудаад тиймээ. Аа ерөөсөө нэгэнт дээд сургууль
                    төгсгөлөө. Тэгээд чиний ажил хийхийг үзэхгүй юм байна. Хэцүү
                    юм байна гээл бас л их л шаналгаатай байсан. За тэгээл
                    шаналгаатай болохоор нь одоо яахав дээ. Тэр үед чинь бас
                    боловсон хүчин хуваарилдаг цаг байсан. Тэр үеийн яамны
                    хүчиний боловсон хүчин байсан Амгаабазар гэж хүн, настай хүн
                    байсан. Уг нь чи сурлага мурлага гайгүй төгссөн хүүхэд
                    байна. Нэг гайгүй газар өгчихмөөр байх юм. Нэг хоёр сар ажил
                    хүлээнэ үү гэсэн. Тэгээд би одоо ээж маань ийм хавдартай
                    хэцүү байнаа гэсэн. Тэгвэл одоо сэтгэл мэдрэлийн эмнэлэгт л
                    орон тоо байна даа. Тийшээ очих уу гэхээр нь би аваад ирсэн.
                    Тэр үед чинь одоо тэр талаар мэддэг, мэдлэг ч байсангүй ээ.
                    Тэгээд очъё гээд тэгсэн чинь хамаагүй ээ. Одоо ерөөсөө яахав
                    ээждээ л ажил хийж, цалин авч харуулах хэрэгтэй байна гээд.
                    Тэгээд намайг тийшээ аргагүйн эрхэнд очсон. Зургаан цагийн
                    ажилтай гээд. Тэгээд яахав сэтгэл мэдрэлийн эмнэлэгт намайг
                    хуваарилаал. Тэнд нь эхлээд хурц тасаг гэдэг хоёрдугаар
                    тасагт өгсийн. Тэр үед бас энэ эмнэлэг эрхэлсэн орлогч
                    Аюушжав дарга байсийн. Тэгээд намайг хүлээж аваад. Тэгээд би
                    тэр тасагт очоод сар ажиллав уу үгүй юу манай ээж нас
                    барсан. Тэгэхэд тэр Аюушжав дарга чинь их хүнлэг. Энэ айлын
                    ганц охин байсийн байна лээ. Ээж нь нас барчихлаа. Ер нь бас
                    л хүнд байна гээд. Тэгээд тэр үед неврозын тасаг, ядаргааны
                    тасаг гэж байсийн. Тэгээд намайг яахав ажил явдал дуусаад
                    чөлөө яваад очиход тэр ядаргааны тасагт бол хуваарилаад тэнд
                    л ажилласан даа. Тийн. Тэгээд яахав сэтгэцийн энэ эмнэлэгт
                    ажилласанаараа бол надад муу юм болоогүй. Эхлээд мэргэжлээ
                    сайн мэдэхгүй байсан. Яг ажиллаад ирэхээр бол бас хүний оюун
                    ухаантай харьцдаг, хүний сэтгэл зүйтэй харьцдаг. Энэ
                    мэргэжил маань бол сайхан мэргэжил ч байсан. (0-10-13) Аа
                    тэгээд энд ажилласанаараа бол би бас л өөрийнхөө амьдралыг
                    хэдэн хүүхэдтэйгээ өөд нь татаж явсаан. За тэгээд эмнэлэгт
                    ажиллаж байх үе маань бол бас л их залуу байж. Өөрөө эрч
                    хүчтэй байж. Аль ч тасагт ажилласан одоо дөрөв тавдугаар
                    тасгийн эрхлэгч байлаа. Тасгуудаа тэргүүний тасаг л
                    болгодог. Тиймээ. Хүнтэй харьцдаг. Ер нь л нэг биеэ дааж юм
                    хийх тиймэрхүү хэмжээнд бол ажилладаг байсан. Тэгээд энэ
                    хугацаанд болох дээр зэрэг бол яахав тэр үед чинь одоо сайн
                    ажилтай хүнийг намд элсүүлдэг тийм систем байсан. Тэгээд
                    яахав би далан найман онд Хувьсгалт намын гишүүнд элсэж
                    байлаа. Тэр үед хувьсгалт намд элсэхэд чинь одоо их олон
                    шалгууртай ш дээ. Тэр л байгууллагаар орно. Районы товчоо,
                    нам гээд. Тэрэнд чинь одоо дээд сургуульд орох гэж байгаа юм
                    шиг хүн их л мэрийж орж. Одоо бодоход их л шүүлт шалгуур
                    хийж орж байсан. Явж байсан. Тийм. Тэгээд яахав намын гншүүн
                    гээд ажиллаж байдаг. Аа гэтэл тэр үед бол бас янз бүрийн,
                    тухайн үеийн намын үүрийн дарга нарын байдал, зарим
                    байгууллага захиргааны дарга нар энэ тэр чинь бас өөрийн
                    захиргаадалтаа их хэрэглэдэг. Жишээ нь би одоо ингээд аймаар
                    их ажил хэрэгч байгаал тэргүүний тасаг байгуулж байхад
                    тиймээ. Тасгийг нь тэргүүний гээд мандуулаад байна. Аа
                    тэгтэл хувь хүний нь хүнд одоо хажуугаас нь одоо хүмүүсүүд
                    одоо энэ Бадарч одоо тийм ийм гэсэн үгээр надад шагнал
                    урамшил өгөхгүй тиймээ. Дардаг. Тиймээ. Аа тэр үед бол яахав
                    бас тухайн үед бас манай нөхөр сүүдэр чинь хойно байсан.
                    Тэгээл ганцаараа хүүхэд шуухадтай. Тиймээ. Өсгөж байхад
                    тэгээд нөхөр нь хол байдаг гэдэг утгаар тиймээ. Хүмүүсүүд
                    бас залуу байсан болохоор нөхөргүй ч гэж ойлгодог байсийм
                    уу. Яадгийн. Тэгэх дээр чинь зэрэг л намын гишүүн хүн одоо
                    жижигхэн юм л гаргах бол нөхөр сүүдэргүй гэдэг матаас ч очих
                    юмуу тээ. Ийм одоо бодоход жижигхэн хэмжээний захиргаадалтын
                    дарангуйлал дунд ажил хийж явсан шиг байна лээ. Тийн. Тэгээд
                    яахав тэр эмнэлэг эрхэлсэн орлогч дарга Аюушжав энэ хуучин
                    сэтгэл мэдрэлийн диспансар гэж байхад ирсийн. Аа тэгээд
                    тэрний дараахан би бас энэ диспансарт ирээд ер нь би болбол
                    энэ сэтгэцийн эмнэлэгт ажилласанаараа хурц тасагт тиймээ.
                    Нарийндаа нэг дөрвөн жил л ажилласан юм байна лээ. Тэгээд
                    ядаргааны тасаг, тэгээд диспансар. Иймэрхүү хэлбэрээр
                    ажилласаан. Тийн. (0-12-50) Тэгээд яахав ажиллаж байхдаа
                    үедээ шинэ санаачлага гаргадаг л байлаа тиймээ. Шинэ
                    оновчтой юм хийдэг л байлаа. Одоо жишээлэх юм бол тасгийн
                    дотор хөдөлмөр эмчилгээ гэдэг юм санаачлаал. Яамны гэрчилгээ
                    авч л байлаа тиймээ. За тэгээд нэг Ленинградад очоол
                    Литикарбонатын хэрэглэх ийм туршлага нэвтрүүлж л байсан. За
                    сэтгэл заслын кабинет гэдгийг диспансер дээр анх үүсгээл,
                    энэ талаар ажиллаж л байх жишээтэй. Ийм юмнууд бол хувь хүнд
                    бол хийж байсаан. Тэгээд яахав энэ ажиллаж амьдарч байхынхаа
                    хугацаанд бол би гурван охин, нэг хүүтэй болсон тиймээ. Аа
                    тэгээд яахав манай өргөж ээж маань нас барсан. Өргөж авсан
                    аав маань бас нэлээн хатуу хүн байсан л даа. Тэгээд одоо
                    гурван хүүхдийн эцэг бид нарт бол бас л их хавчлага дунд
                    байсан. Хойно төгсөөд ирэхэд нь бас л хоёр талд байлгах
                    журмаар тиймээ. Хөөх туух. За тэгээд хамт амьдарч байх, бид
                    нар чинь нэг Баянхошуунд хашаа байшинд нэг хэсэг арай нэг
                    хамт нийлсийн. Хүчээр. Тэгээд хамт байхад хооронд ч одоо бас
                    манай тэр нөхрийг чинь их дарангуйлна л даа. Тэгээл тэр
                    маань бас аав аав гээл хөөрхий өмнө нь гүйдэг. Уян хатан
                    зантай. Уг нь олон улсын харилцаа Москвад төгссөн хүн
                    байсан. Жаран есөн онд төгсөөд ирсийн. Аа тэгээд ер нь л их
                    хувийн соёл сайтай. Харьцаа сайтай. Тэгээд ёстой л өөдтэй
                    өнгөтэй хувцас авч өгөөл. Нэг шил юм л хоёулаа хуваагаад
                    уучихдаг. Тиймэрхүү. Тэгээд би бол хоорондоо харьцаа сайн
                    байнаа гэж боддог байхад бол манай өргөж авсан аав л бас л
                    бид нарыг зохих хэмжээнд дарамталж дарангуйлдаг. Тэгээд
                    ирэхээр нөгөө хүн маань ч бас л дотроо автаал тиймээ. Ууж
                    идэх хэмжээнд зохицуулдаг. Манай өргөж авсан аавыг тээ.
                    Тиймэрхүү байдлаар яах вэ гурван охиноо бол бас аавтай нь
                    нийлээд бид хэд өсгөсөн. Тэгээд хүүхдүүд маань бол яахав зөв
                    хүмүүжилтэй. Зөв өссөөн. Аа тэгээд нэг сонин юм ярихад манай
                    том охин анх гэрлэсийн. Тэгээд гэрлэхэд гурван охин дээр
                    гаднаас нэг эрэгтэй хүн нэмэгдэхээр хүүтэй боллоо гэж анхны
                    хүргэнд маш их хөл алддаг байлаа. Болох бүтэхээр нь. Тэгээд
                    энэ охиноос маань гарсан хүүхэд хүн болж чадаагүй. Таван сар
                    болоод нас барсан. За энэ үе бол миний амьдралын хамгийн
                    хүнд үе байсан. Би том охиныхоо хүүхдийг алдаад, (уйлав) би
                    эмч болчоод би амьдралын юмнаас болж хүүхэд, охиныхоо
                    хүүхдийг алдсан явдал надад ерөөсөө нөхөж баршгүй миний
                    алдаа ч юм шиг. (0-15-57) Миний сэтгэлд бол үнэнхүү
                    засаршгүй шарх болж үлдсэн. Тэрнээс хойш ч ер нь тодорхой
                    хугацаанд би ер нь бие сэт, юу миний бие сэтгэл маш их
                    хямарсан. Тэрийгээ би ойлгодог л доо. Тэгэхдээ яах вэ охин
                    маань ч хүнд байсан. Би ч хүнд байсан. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="004">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Хэдэн онд билээ тэр чинь?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За тэр чинь одоо ... ерэн зургаан он юмуу даа. Ерэн
                    зургаа юм байна. Тийн. Тэгээд охин минь хүнд байдалтай байж
                    байгаад арга буюу Солонгос явах нэг байдал гараад Солонгос
                    явсан. Тэгээд яах вэ ... За тэгээд энэнээс бодоход бол би
                    яагаад эмч болсондоо харамсаад байна ч гэх юмуу. Охин дээр
                    манайх хоёрын хоёр хүүхэд алдаад. Цэвэр эмнэлгийн эмчийн
                    хариуцлагагүйгээс болсон. Анхных нь хүүхдийг төрөх гэж,
                    анхны төрөлт төрөх гээд ядарч байхад нь нэг эмч хүүхэн усыг
                    нь хагалчаад яваад өгсөн байсан. Аа тэгээд хуурай өвдөж
                    байгаа хүүхдийг эмч нар мэдэхгүй байж байж аа сүүлд нь мэдэж
                    тэгээд арай гэж амьгүй хүүхэд салгаж эхийг нь л амьд үлдээж
                    байсан юм даа. Тэгээд яахав хоёр ...
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="005">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Аль эмнэлэг билээ тэр чинь?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Эх нялхас. Аа дараачийнх нь яахав тэрний дараа жилийн
                    дараа төрсөн. Төрөх дээр нь бас яахав бас л сандарч тэвдэж
                    гүйж явж кийсвэрээр төрсөн. Хүндрэлтэй. Аа гэлээ гэхдээ
                    аягүй сайхан өсөж торниж байсан. Таван сар орчим болж
                    байсан. Би тэгээд бас яахав ойр байгаад нэг оройдоо бага
                    охинтойгоо дайраал орой нь гэр лүүгээ явсан. Тэр хооронд
                    шөнө миний тэр зээ халуурсан байгаа юм. Тэгээд халуураад
                    байхаар нь хоёр хүүхэд эх нялхаст ойрхон байсан. Шөнө нь
                    аваад очсон чинь зүгээрээ гээд эмч нь буцаацан. Тэгээд шөнө
                    болохгүй байнаа гэхлээр нь ахиад өглөө нь аваад очсон чинь
                    хүлээн авахын эмч нь Бадамханд гэж эмч байсан байгаам. Тэр
                    өө наадах чинь одоо менингит болж байна ш дээ. Халдварт яв
                    гээд. Түргэнтэй нь явуулцан. Аа тэгээд халдвартын эмнэлэг
                    рүү тэр хүүхдээ машинд аваад явж байтал замдаа өнгөрцөн
                    байгаа байхгүй. Аа тэгтэл одоо манай энэ бага охин Чука над
                    руу очоод тэр одоо нэг эмнэлэг явсан сурагтай байнаа. Эгээ
                    хаана байгаам болоо гээд. Тэгээд эх нялхас дээр нь хүлээн
                    авах дээр очсон. (0-18-39) Халдварт очсон. Халдварт очсон
                    ирээгүй гээд. Тэгээд хоёр эмнэлгийн цаана түргэний машинд
                    өнгөрцөн байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр би юу ярих вэ
                    гэхээр бид нар бол социализмын үед ингээд эмнэлэг гэдэг чинь
                    бас ч хичнээн их дарангуйлалтай ч гэсэн хариуцлагыг маш
                    жижигхэн үгний алдаа, ёстой ёс суртахууны жаахан алдаа ч
                    гарсан маш их хариуцлага тооцдог. Арга хэмжээ авдаг байсан.
                    Энэ нь ерээд онд чинь нөгөө ардчилал хөгжцөн. Юм үүсч
                    байгаа. Юм чөлөөтэй гэдэг тийм сэтгэхүй хүмүүст үүсцэн
                    учраас одоо энэ хоёр эмчид бол тухайн үед ямар ч арга хэмжээ
                    юу ч тооцоогүй. Би хэрийн уйлж гүйж жаал эмч нартайгаа л
                    сайхан муухай ярьж байгаал. Тэгээд адаг сүүлд нь за адилхан
                    эмч юм гэдэг утгаар бууж өгч байгаа ч гэх юмуу, юу ч гэхийн.
                    Ийм харамсалтай юм миний том охин бид хоёрт тохиолдсийн.
                    Энэнийг бол үеийн үед, дараа үед битгий давтагдаасай л гэж
                    бодож байна. Энэ бол бид нарт хар толбо үлдсэн. Би өөрийн
                    эмнэлгийн хүн мөртлөө энэнд их эмзэглэж явдагийн. За
                    иймэрхүү. Тэгээд тэрний дараа нь яахав хоёр охин маань
                    амьдралд ороол тиймээ. Сайхан боломжийн нөхрүүдтэй. Ном
                    ёсоороо төрөөл ингээл амьдрал нь үргэлжлээд явж байгаа
                    тиймээ. Тийх. Тэгээд ингээд бодохоор би юу бодож байна уу
                    гэх дээр зэрэг ер нь яахав хүн яг шударгаар, үнэнчээр ингээд
                    яваад байхаар одоо бодоход надад бол бас мэргэжлийн хувьд
                    мэргэжилдээ сайн уу сайн. Чадал бол чадал байдаг. Гэтэл би
                    бас нөгөө өөрөө ганцаараа өссөн тиймээ. Тэгээд бас ингээд эх
                    эцгийн юугаар бас нэг их ёсны олноос нэлээн тасархай амьдрал
                    өссөн ч юмуу даа. Зүгээр эмч болж сэтгэцийн эмч болсоноороо
                    би харин олон луу орох нүдийг нээж, олон түмэнтэй харьцах
                    ухааныг олж тиймээ. Хүмүүстэй овоо ярьдаг болж хүмүүсээс
                    хүрээлэл авч, бас ингээд нийгэмд нэлээн харьцдаг арга замаа
                    олсон. Тэгэхээр бас миний энэ сэтгэцийн мэргэжил сайхан
                    мэргэжил байсан гэдэгт одоо би баярлаж явдаг аа тиймээ. За
                    тэгээд ингээд сүүлдээ би яах вэ гэхээр хэдэн хүүхдээ өсгөн
                    хүн болгоно гэдэг рүү тэмүүлэхээс биш нэг эрдэмтэн доктор
                    болчихъё. Ийшээ нэг шагнал урамшил авчихъя. Нэг тийм албан
                    тушаал ахичихъя гэдэг утгаар тэгэж нэг их өөрөө юу
                    тавьсангүй ээ. Зүгээр тийм маягаар тиймэрхүү зам хөөцөлдвөл
                    болох л байсан байх. (0-21-06) Гэлээ гэхдээ ер нь яг
                    ардчилал үүссэн үед бас л өнгө мөнгөөр ч юмуу, ямар маягаар
                    ч хүмүүс нэр төр олдог тийм юм харагдаад байна. Социализмын
                    үед нь болох дээр чинь зэрэг дарга цэргийн бас үзэмж бас
                    байсан л байх тээ. Иймэрхүү маягуудаар бол явж байсаан.
                    Тэгээд миний хамгийн одоо сүүлийн үеийн юу гэх дээр зэрэг
                    хоёр тэрний дараа хоёр дахь хүргэн маань бас их боломжийн
                    хүү байсан манайд. Тиймээ. Тэгээд хоёр дахь охин маань
                    амьдраад нэг охин гарсан. Тэгээд жаахан миний элэг дэвтсэн
                    дээ тиймээ. Түр сатаарсан. Аа дараа нь бага охин маань
                    гэрлэж гурав дахь хүргэнэйгээ болсон. Аа тэр хүргэн маань
                    ирсэнээр манай амьдралд гэгээ нэмж өгч, аа бид нарын бас их
                    хүнд үеийг өөд нь татаж өгсөн. Одоо ч гэсэн бид бүхний
                    амьдралыг залж залж явдагт би бас баярлаж явдаг тиймээ. Аа
                    тэгэхээр энэн дээр юу хэлэх үү гэхээр надад бол яг хажууд
                    өмөг түшиг, яг залах юу бол үнэхээр дутаж байсан. Хүүхдүүд
                    маань бага байсан. Ийм ийм байдлаас бол бас яах вэ. Нэх
                    дээшээ гарахгүй ч нэг доошоо гарахгүй ч яахав. Нийтийн дунд
                    хөдөлж л явсаан. Тэгээд бас болоогүй ээ. Зах зээлд чинь бас
                    эхлэнгүүт (инээв) бас нэг юугаа ч мэдэхгүй явж байж нэг
                    хуушуурын ТҮЦ ажиллуулж үзсийн. Эхлээд нэг онгорхой ТҮЦ олж
                    тавьчихаад, яахаа ч мэдэхгүй. Багшийн дээдийн урд. Тэгээд
                    манай охидууд яасан гэхээр ээжээ энийг яах гэж байгаа гэхээр
                    хуушуур хийнэ гээд л би бодол үүссэн. Та одоо эмч хүн байж
                    байж ингээд хуушуур зарах юмуу гээд. Зарна даа гээд зогсож
                    байсан. Тэгээд бас юм мэдэхгүй нэг хэдэн хуушуур хийгээд.
                    Нөгөөдөхөө тохижуулсан ч юм байхгүй. Нэг онгорхой цонхоор нь
                    хуушуур муушуур оройд зарж эхэлсийн. Аа тэгээд яахав дээ бас
                    яаж ажилладаг энэ тэр эвээ олоод бас зугуудаа тэрийгээ
                    тохижуулаад, тэгээд сүүлдээ бас нэг цайны газар маягтай юм
                    ажиллуулсаан. Тэгээд энэ маань бас одоо бодоход зах зээлийн
                    тэр их хөдөлгөөнтэй үед бид нар одоо учраа олохгүй улсууд
                    бас нэг арван жил оршин тогтносон л юм байна лээ. Тэгэхдээ
                    энэ үед хүнд байсаан. Ерөөсөө захын байцаагч орж ирээл
                    торгоно. Захын байцаагч торгоно. Бараг нэг ёсны арваад хүний
                    шалгалт шахалтан дунд байдаг байсан. Тэгээд яахав дээ нэг
                    ядарсан төсвийн эмч болохоор нь бас өрөвддөг ч үү. Нэг
                    торгоол, нэг зохицуулаал. Тэгээд яахав хүнд хоргүй нэг цэвэр
                    чанартай хуушуур хийдгийн болохоор тэгээд энэ нэг айхтар
                    оргоо бусаа үед бол хэдэн хүүхдээ сургууль соёл төгсгөх,
                    өлсөхгүй цангахгүй, яахав нэг мөр бүтэн хувцаслахад бол энэ
                    цайны газар маань хэрэг болж байсан. (0-23-50) Тэгээд ерэн
                    найман онд би өөрөө бас бөөрний дутагдалд ороод гэнэт
                    ерөөсөө маш хүнд хүндэрсэн. Аа тэгээд энэ үед маань бага
                    охин хүргэн хоёр маань Энэтхэгээс ирсэн байсан. Тэгээд
                    намайг ёстой эмнэлэгт байх үед ар талыг маань дааж зохицуулж
                    ингэж байж би бараг бүтэн жил шахуу ажил төрөл хийхгүй байж
                    байж тэгээд харин одоо харин энэ дайтай тогтсоон. Тэгээд энд
                    бол нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасгийнанд баярлаж явдагийн.
                    Намайг эмчилж байсан Нансалмаа гэж эмч байдаг. Тэрэндээ их
                    баярлаж явдаг. Энхзаяа гэж миний курсын зөвлөх эмч байдаг.
                    Тэрэндээ бас баярлаж явдаг. Энийг бас үр хүүхэд маань мэдэх
                    ёстой гэж боддогийн. Тэгээд бас Энэтхэгт сургууль төгсөөд
                    ирсэн хүргэн маань ирсэн болохоор номын буян ч надад
                    нөлөөлсөн гэж боддог. Энэ хоёрынхоо хүүхдийг бас өсгөж
                    бойжуулж байсан болохоор хүүхдийн сайн энерги бас надад
                    нөлөөлсөн үү. Одоо болтол би эрүүл байгаа. Энэ болгонтой
                    холбож явдагиймаа. Тэгээд одоо бол бас одоо хоёр мянга хоёр
                    оноос хойш бол нэх айхтар өвчин маань дахиж хурцдахгүй хэдэн
                    хүүхдийнхээ дунд ингээл ажиллаж амьдарч байгаадаа бас
                    баяртай байх юмаа. За тэгээд ардчилал гэдэг маань манай
                    Монгол оронд нэг нийгмийг бол өөрчилсөн л дөө. Ардчилсан
                    хувьсгал. Аа гэлээ гэхдээ яахав аль ч нийгмийн үед сайн
                    чанар нь ч байна. Муу чанар нь ч байна. Аа би бас одоо хоёр
                    нийгэм дамжцан учраас бас социализмын үед бол үнэхээр сайхан
                    юм байсан л юм байна. Нэг бодлын тиймээ. Эмчийн цалин гэхэд
                    бүх юмандаа хүрдэг. Хангалттай. Шахалт дарамт байхгүй.
                    Ажилгүй хүн гэж байдаггүй. Аа гэлээ гэхдээ нэг дарга цэргийн
                    хий гэсэн юмыг хийгээд явдагаа. Бид нар тэр хүний дарамт ч
                    гэж мэддэггүй. Яахав тухайн үед бол байгаа байгаа газрын
                    жоохон тийм удирдлагын зарчим дэг журам байсан байх. Тэрний
                    буруу ч бас байгаагүй л юм шиг байгаа юм. Хэрвээ хүн гэр
                    бүлээсээ салах л юм бол намаас нь хөөдөг. Ажлын алдаа
                    гаргавал намаас нь хөөнө ч гэдэг юмуу тээ. Тийм юмнууд их
                    байсан. За ардчилал гэдгийг бид нар одоо бас мэдэхгүй үед
                    бол үүссэн. (0-25-57) Аа гэлээ гэхдээ бид нар боддогийн. Яг
                    ерэн оны эхчүүдийн мартын наймны өдөр өлсгөлөн талбай дээр
                    өлсгөлөн зарлаж манай орон чинь энэ ардчилаланы чинь суурь
                    тавигдсийн. Тэгээд эхчүүдийн баяраар ингээд олон залуучууд
                    ингээд өлсгөлөн зарлаад үхлээ хатлаа гээд байхад мэдээж
                    тиймээ. Эхчүүд эмзэг уян болохоор энэ сайхан залуучууд одоо
                    юм хийх гэж байгаа юм байна. Болохгүй юм байна. Одоо өлсөөд
                    үхчихвэл яана. Өлсгөлөн тийм юмыг чинь мэдэхгүй байсан ш дээ
                    социализм чинь. Тэгээл олонхи нь болоол. Тэгээл тэр үед төв
                    хороо товчооны гишүүн бол өөрснөө бууж өгсийн. Тэгээл одоо
                    бид нар одоо болбол их л сайхан юм болох юм байх даа гэж л
                    горьдож харсан л даа. Тэгээд тэр үед юу ингээл харагдаал
                    ирэнгүүт л эхнээсээ л одоо л юм хувьчилдаг л гэсэн. Байр
                    орон хувьчилдаг л юм болсон. Үйлдвэр хувьчилж байна л гэсэн.
                    Аль л сайхан гэсэн үйлдвэр барилга байшин бүгд л байхгүй
                    болоол эхэлсэн. Нэг мэдсэн чинь л карт гэдэг юманд орчихсон.
                    Ерөөсөө нөгөө дэлгүүрийн лангуу чинь бүр хоосон болцон.
                    Тэгээл нөгөө талх мах нэг хоёр хил мах авна энэ тэр гээд нэг
                    талоноор оочерлоно шүү дээ. Айл айлд хоёр шил архины норм
                    өгцөн. Тэр архиа хэрэглэх гэж улсууд тэр оочерлож, бие
                    биендээ зээлүүлдэг ч юмуу. Тэгтэлээ нэг дэлгүүр лангуу
                    хоосорч, гурил будаа авахад тиймэрхүү юм боллоо. За тэгээд
                    тэр ардчилал гарч байхад чинь бид нар алийг нь ч мэдэхгүй
                    байсан чинь оросууд гэдэг улсууд юмаа шууд хөөгөөд гаргацан.
                    Олон амьдарч байсан оросууд орон байр майраа бүх юмтай нь
                    хаяад хаяад яваад өгчихсөн. Аа тэгээд дараа нь болохоор
                    хувьсгалт намын гишүүн гэсэн улсыг бараг баривчилна гэх
                    ухааны юм гарч ирсэн. Аа тэгээд ирэхээр чинь бас л бид нар
                    чинь ардчилалын ойлгоц муу болохоороо за одоо бас л юу
                    болдогийн бол. Хэдэн хүүхэдтэй хүн чинь одоо бас энэ нэг
                    залуучууд нь бариад авчихдагийн болуу гээд намын гишүүн
                    гэдгээ нуугаад батлахаа бүр далдын далд хийж байсан. Аа
                    тэгээд ирэнгүүт нөгөө намын анхан шатны үүрүүд ч намын
                    гишүүнтэйгээ бас ажиллахаа больчихож байгаа байхгүй юу.
                    Нөгөө намын ажил мажилаа хийхгүй. Бас л тэд нарыгаа айлгах
                    хэмжээнд орчихож байгаам л даа тээ. Ингэсэн. Тэгээд ирсэний
                    чинь дараа энэ ардчилал нам гэдгээс чинь одоо сүүлдээ улс
                    орон, орон гэр дотроо, ах дүү нар дотроо маргаж эхэлж байгаа
                    юм. (0-28-22) Бид нар одоо мэдэхгүй ч гэсэн хуучны улс
                    болохоор хувьсгалт нам гэдгээрээ бас тэрийгээ л өмөөрч л
                    байлаа. Аа нэг хэсэг нь ардчилалыг өмөөрөөл юм болдогийн.
                    Тэгээд би харж байсан. Нэг одоо тээврийн хуучин удирдах
                    газрын нэг дарга, намын үүрийн дарга нь байсан хүн
                    хамаатантайгаа маргаж байхыг би зуслан дээр харж байлаа.
                    Тэгээд тэр намын дарга ингээд хувьсгалт намаа өмөөрч
                    байгаам. Наад хамаатан нь ардчилалыг ярьж байгаам. Хувьсгалт
                    нам тийм биш. Энэ ардчилал чинь зөв. Ийм байх ёстой гээд
                    гурван цаг хоёулаа хэрэлдэхийг би харж байгаам. Тэгээд ах
                    дүү хоёр хэрэлдээд. Сүүлдээ тэр Шадивлангийн зуслангаас
                    хоёулаа гарахдаа нөгөөдөх нь намын дарга машиндаа сууж харьж
                    аваад. Наадах хамаатан нь зүгээр л зуслангийнхаа байшин луу
                    алхаж байхгүй юу. Ингээд бодохоор ер нь тухайн үеийн
                    хүмүүсийн сэтгэхүй бол маш их хүчтэй нөлөөлж байсан. Аа
                    тэгээд нэг гэртээ ч гэсэн эхнэр нөхөр хоёр хүртэл маргана.
                    Ерөөсөө нам ардчилал гээл. Ажил дээр албан газрынхан хүртэл
                    хувьсгалт намынхан, ардчилсан намынхан гээл ингээл маргаан
                    хэрүүлүүд ерөөсөө салдаггүй. Тиймэрхүү юм байсиймаа. Тэгээд
                    би энээс юуг үүдэж боддогийн гэх дээр зэрэг яахав миний
                    хувьд бол ямар ч байсан хүүхдүүддээ сургасан сургаал нь за
                    өөрөө хүмүүжсэн хүмүүжил маань ч гэсэн яаж явсан ч хүнийг
                    хуурч битгий яваарай тиймээ. Муу ч юмыг, сайн ч юмыг үнэн
                    цагаанаар хийж явж бай. Сайхан сэтгэлтэй явж бай. Чамд
                    хичнээн муу хүн байлаа ч гэсэн чи тэрийг сайнаар л бодож явж
                    бай. Хүүхдүүддээ энийг байнга хэлдэг байсан. Өнөөдөр бид нар
                    ядуу ч болсон, баян ч байсан ер нь сайхан сэтгэл гэдэг
                    хүнийг аварна гэдэг талаас байнга бодож бай гэдэг маань нэг
                    талдаа мэргэжлийн ч юмуу, хоёр талдаа миний амьдралын
                    туулсан зам ч юмуу. Яахав үнэнээрээ явж байхад бас дээшээ
                    гарч чадахгүй будилах юм байдаг л даа. Хүн ойлгохгүй. Аа
                    тэгээд жаахан хэрүүлч биш, аа одоо амьтан хүнтэй дунд орох
                    дургүй хүн бол өөрийгөө ойлгуулахгүй явдал бол их байдаг. Аа
                    тэгээд гэлээ гэхдээ өөрөө дотроо бодолтой, миний энэ зөв,
                    миний энэ болно гэсэн үзэл дээрээ өөрөө хатуу зогсоод
                    урдахаа яахав нэг зөв шударга хийгээд явахад бол бас ч яах
                    вэ аль ч нийгмийн үед тиймээ нээх дээшээ нь орчихгүй, доошоо
                    нь орчихгүй. Арга хэмжээ ял яланд орчихгүй хүн яваад л
                    байдаг юм байна лээ л дээ тиймээ. (0-30-49) Энэнийг бол би
                    яахав мөрдсөн дөө. Тэгээд одоо бодохоор хүүхдүүдээ бас
                    шударга үнэнч бай гээд социализмын маягаар хүмүүжүүлсэн.
                    Заримдаа ч одоо бодоход буруудаад байх шиг. Яагаад гэвэл бас
                    одооны чинь улсууд хүний аяар аялдан дагалддаг ч юмуу, өнгө
                    мөнгөтэй хүнтэй худлаа ч гэсэн инээж харьцаад нэг өөрснөө
                    ажил олоод авдаг юмуу, ашиг олдогийм уу, тийм харьцаа бол
                    одоо их байна л даа. Тэгтэл манай хүүхдүүд бид нарын
                    хүмүүжүүлсэн хүүхэд маань ийм харьцаанд орж чадахгүй бараг
                    нийгэмд орчихов уу даа гэж би их харамсаж явдаг. Тэр багын
                    хүмүүжлийг бол би бол өөрчилж чадахгүй байх л даа. Би өөрөө
                    чадаагүй юм чинь тээ. Ийм нэг юм байхиймаа. Тэгээд миний
                    хэдэн хүүхдүүдийн нэг онцлог нь хоорондоо эвсэг бай. Яаж
                    сайхан муухай байсан ч бие биенээ хаяж болохгүй гэж багаас
                    нь л явж сургадаг байсан. Миний охидууд тийм гажууд этгээд
                    замаар яваагүй. Бор зүрхээрээ л амьдралын төлөө зүтгэж явж
                    байгаа. Тэгээд манай хүргэчүүд ч гэсэн яг миний охидуудыг
                    минь хайрлаад хүндлээд ингээд бас миний амьдралд нэмэр
                    болоод. Айлын ганц гээд өсөхдөө уйлж явсан би бол одоо арван
                    хэдүүлээ болчхоод одоо бол олон олон байнаа гээд дунд нь бүр
                    тойруулаал суудаг болсон. Ийм л сайхан жаргалыг үзэх замдаа
                    явж байх юмаа. Тээ. Ийм байнаа. Тэгээд миний их бодож
                    эмзэглэж явдаг юм маань юу байсан гэхээр бас их хэт даруу ч
                    юмуу тээ. Аа хэт одоо аа шагнал урамшуулал одоо нэг албан
                    тушаалын төлөө ч юмуу, өөрийнхөө нэр төлөө нэг дээшлүүлэхийн
                    төлөө ч юмуу бодохгүй жаахан хэнэггүй явж байсан тал
                    байдгийн. Яахав зүгээр ахуй амьдралдаа зууралдаад тиймээ. За
                    одоо энэ Бадарч чинь тийм шүү гээд хүмүүс ярьж байна гэхэд
                    би тийм биш. Хэн тэгчив. Би ингээд тэрний учрыг олъё гээд ч
                    юмуу тээ. Тэгээд заргалдаад гүйх ч юмуу тэгэж явдаг надад
                    сэтгэхүй байдаггүй. Яагаад гэвэл энэ хэлж байна. Энэ
                    хэлсэний энэ нь тэрний үг. Энэ нь миний явдал. Энэ нь яахав
                    миний алдаа гэж бодоод за яршиг. Тэрэнтэй яриад яахав. Үг
                    хөөхөөр үхэр хөө гэдгийн билээ гээд хаячихаж байгаам. За
                    шагнал урамшилаас хасчихлаа гээл хүмүүс чинь заргалдаал
                    гүйгээл уурсаал явдаг. Би ийм юмтай байхад шагналд ороогүй
                    байхад би тэрэнтэй заргалдаж явсангүй. За за. Нөгөө өөрснөө
                    дүгнэсэн тэр биз. Би одоо нэг шагнал гээл нэг тиймээ нэг
                    үнэмлэх авахын төлөө ч юмуу хүнтэй хэрэлдээд яахав дээ.
                    (0-33-16) Нэгэнт хүн өгөөгүй юманд яахав ч гэдгийм уу. Нэг
                    энэ миний нэг хэнэггүй хайхрамжгүй зан маань бас жаахан
                    өөрийгөө тиймээ нэг нэг их өндөр төвшинд үнэлүүлэхгүй нэг
                    хүмүүсийн дундын төвшинд тавьж ирсийн болуу гэж явдагийн.
                    Зүгээр хожим хойно хүүхдүүддээ хэлэхэд бага ч гэсэн хүн дээр
                    яахав алдаа оноотой юм хэлэх ч юмуу, ажлыг чинь үнэлэхгүй
                    үед бас өөрийнгөө үнэлүүлэхийн тулд хэлэх хэлцэх
                    хүмүүстэйгээ хэлцэж, хэрэлдэж, ойлголцож тиймээ. Гэлээ
                    гэхдээ одоо нийгэмд бол нэх үнэнч шударгаа ойлгуулах гээд
                    бол хүн нэх шагнал авахгүй юм байна лээ. Тэртэй тэргүй өнгө
                    мөнгөтэй хүмүүс нь шагнал авч байна. Тиймээ. Манайхан дээр
                    гэхэд чинь гучин хэдэн жил хийдгээ хийцэн хүмүүсүүд өнөөдөр
                    алтан гадас аваагүй байхад бараг ажилласан хугацааныхаа
                    арван хэдэн жил нь архи уугаал, албан ажил дампууруулж
                    байсан хүмүүс нь алтан гадас аваал. Тиймээ. Айл гэр
                    үймүүлээд, тэгээл үнэн худлаа явж байсан хүмүүс нь гавъяа
                    одон аваал явж байхад чинь яг үнэн мөнөөрөө тэр одон медаль
                    авна. Тэр мөнгөтэй хүмүүс бол одоо шагнал урамшил авч
                    байгаагийн учир учраас одоо үр хүүхэддээ би бас хэлэх үг
                    олдохгүй. Шагнал авъя гэвэл мөнгөө цуглуул гэж хэлэх юмуу.
                    (инээв) Албан тушаалд ор гэвэл ахиухан мөнгөтэй бай гэж
                    хэлэх юмуу. Ийм л их сонин нийгэмд үр хүүхэд маань амьдарч
                    байна. Тийм болохоор одоо гол нь зөв сэтгэл зүйтэй, зөв
                    эрүүл ухаантай. Өөрийн гэсэн боловсролтой байж байж хүүхдүүд
                    маань одоо энд энэ нийгмийн нэг эвгүй цагийг давах байх даа.
                    Одоо бид нар ч яахав үеэ өнгөрөөгөөд одоо бол хийсэн ажлаа
                    хийдгээ хийлээ гэж үзэж байна. Тиймээ. Одоо гавъяаны
                    амралтаа авахад би бол энэ хэдэн хүүхдүүдийнхээ ард нь аятай
                    өвдөхгүй сууж, хэдэн хүүхдийг нь харж байж, энэ хэдийгаа бас
                    энэ нэг нийгэмд нэг хөлөө олж, байр сууриа олоход нь тийм
                    дэмжлэг өгье дөө л гэж бодож байна. Энэ дээр бол манай бага
                    хүргэн бол одоо миний хэдэн хүүхдийг зохицуулах чадалтай,
                    ухаантай, хүнлэг ийм хүн байгаа гэдэгт бас надад их өмөг
                    түшиг болж байдгиймаа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>


    <QuestionSet id="006">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За. За энэ арван жилийн үед ч юмуу тэр одоо гэртээ
                    ганцаараа байхдаа ямархуу хоол унд идэж хэрэглэж, ямархуу
                    хувцас өмсөж эдлэсэн тэр тухайгаа жаахан дурсамжаа сэргээх
                    үү? (0-35-45)
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph> За. Арван жилд чинь би чинь айлын ганц байлаа тээ.
                    Тэгээд манай ээж аав хоёр бол ерөөсөө надад манайд чинь
                    гурвуулханаа. Тэгээд ер нь голдуу л нэг гурилтай хоол, бууз,
                    хуушуур. Жаахан мах чанана. Иймхэн л хоол иднэ. Аа өглөө бол
                    ерөөсөө байнга надад хоол эсвэл халааж идүүлнэ. Эсвэл жаахан
                    хоол хийж өгнө. Тэгээд би бас боддогийн. Халаасан хоол
                    идэхээр муу гээл бид нар их ярьдаг ш дээ. Намайг бол өглөө
                    ерөөсөө хоосон явуулдаггүй. Хоол хийхгүй бол хоол халааж
                    идээл явуулчдаг. Тэгээд нэг гурван хүний хоол амттай ч
                    байдаг байсийм уу. Аа тэгсэнээрээ өнөөдөр бас би ямар ч
                    байсан ходоод өвдөхгүй ингээд явж байдаг. Тэгээд бид нарыг
                    чинь бага ангид байхад чинь юу байсан ш дээ. Бид нар чинь
                    ийм нэг цагаан ултай түрийтэй гутал, гоёлын гутал. Аа ингээд
                    торгон шарваар өмсдөг. Тэр нь хамгийн гоё юм. Шарваар гэж
                    нэг ийм торгоор хийсэн. Одооных шиг ийм брюк мрюк гэж
                    өмсөхгүй ш дээ. Торгоор хийсэн одоо бид нар тэр үед шарваар
                    л гэж ярьдаг байсийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="007">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Өмд юмуу тээ?</Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Одоо өмд. Аа тэгээд формны чинь ингээд ийм цагаан
                    ийм нэг гялгар захтай. Индүүдээд. Тэгээл галстук гэж
                    зүүчихнэ. Үсээ сүлжинэ. Лент бооно. Ийм ийм хувцасладаг.
                    Тиймэрхүү байсан. Аа тэгээд явахтай чинь зэрэг миний нэг
                    хамгийн их айдаг юм ээж аав бол голдуу хамт л даа. Тэгээд
                    жаахан байхдаа зун бороо ороод тэнгэр дуугарахаас л их
                    айдаг. Ерөөсөө. Тийн. Тэгээл бороо ороол тэнгэр дуугарахаас
                    айдаг учраас манай ээж аав ч нэг гардаггүй. Нэг удаа манай
                    ээж нэг дэлгүүр гараад явцийнм уу даа. Тэр үед нь тэнгэр
                    дуугарсан чинь би бүр хаашаа очихоо мэдэхгүй стол доогуураа
                    ороод хэвтчихсэн чинь ээж орж ирээд намайг хаачив гэж гэр
                    дотор дуудаж давхиад. (инээв) Би нөгөө айсандаа таг ширээн
                    доор орсон чинь ээж намайг хай олохгүй, бас айж хайж яваад.
                    Нэг тэгэж сонин юм байдаг байсийм. Тэгээд манай арван жилийн
                    хүүхдүүд хэн нь ч хэлдэг юм л даа. Нэг бодлын танай ээж их
                    сайн хүн байж. Нэг бодлын бас их буруу хүн байж гээл.
                    Тиймээ. Тэгээл хүүхдүүдтэй үерхээл сургууль тараал бага
                    ангид ч яахав өөрөө тосоод авна. Тэгээд зэрэг ахлах ангид
                    ороод бид нар чинь ганцаараа явна ш дээ. Тиймээ. (0-38-04)
                    Тэгээд нэг кино мино үзэхэд их дургүй дээ. Ёстой бараг нэг
                    жилдээ ганц л явна. Тэгээд сургууль гэр ойрхон болохоор яах
                    ч арга байхгүй. Шууд л ирчихдэг байсан. Тэгээд оюутан
                    болоход чинь тэгээд бас оройтоол моройтоол автобусаар ирдэг.
                    Тэгэхэд манай ээж автобусны буудал дээр яг сууж байна.
                    Тэгээд бас нэг залуу юм болохоор бид нарыг чинь бас нэг
                    үеийн юм нэг банди нар эд нар хүргэнэ ш дээ тээ. Нэг хичээл
                    тараад. Тэгээл автобусны буудал дээр бууна. Манай ээж сууж
                    байна. Тэр хүн шууд автобусандаа буцдаг. Тийм нэг сонин юм
                    байсийн. Тэгээд надад бол ерөөсөө тэр юм хум оёх моёхыг ер
                    нь манай өргөж авсан ээж зааж байгаагүй. Ерөөсөө яахав
                    тэрхэн үедээ амьдрал нь арай гайгүй байсан болохоор дандаа
                    бэлэн хувцас захаар дагуулаал худалдаад аваад өмсгөчихдөг.
                    Одоо танай анги дээр байгаа хүүхдүүдтэй чинь ижил хувцас
                    өмсгөхгүй гэдэг ч юмуу тээ. Нэг тиймэрхүү яахав дээ нөгөө
                    нэг өсөхийн жаргал жаргал биш гэгчээр тиймээ. Багад маань
                    бас хүн болгон л хэлдэгийн. Нэг айлын ганц гэдэг нэрээр
                    яагаа ч үгүй багад нь алт малт зүүл зүүлгэчихдэгийм үү.
                    Үйтэн хуарыг чинь би одоо зургаадугаар ангиас л өмсөж байлаа
                    тээ. Тэгээл ерөөсөө л аль хүүхдүүдээс онцгой арай тийм
                    үнэтэй хувцас өмсгөдөг. Тэрний нэх сайхан бол ... би бол
                    үнэтэй юм өмсөж байгаа ч мэдэхгүй. Юу өмсөж байгаагаа ч
                    мэдэхгүй ш дээ. Аваад өгсөн юмыг л өмсдөг. Тиймэрхүү их
                    сонин байсиймаа. Тэгээд одоо яахав манай төрсөн ээж аав чинь
                    Архангайн Цэцэрлэг сумын улсууд. Аа энэ өргөж авсан ээж аав
                    маань Өвөрхангайн Бүрдийн улсууд байсан. Тэгээд миний өргөж
                    авсан ээж аав хоёр болохоор хоёулаа бас айлд өргөгдцөн тийм
                    улсууд байсан болохоор жинхэнэ нөгөө төрсөн гарсан эх үрийн
                    тийм нарийн холбоосыг бас мэддэггүй л улс байж. Одоо бодоход
                    ер нь нэлээн чанга улсын дунд л өссөн юм байна л даа. Тэгээд
                    би бол тэд нарын харц юунаас хаашаа ч гарч чадахгүй. Тэгээд
                    аргагүйн эрхэнд хичээл номоо хийхээс л өөр юм хийдэггүй.
                    Тэгээд амьдрал ахуй яахад ч гэсэн тиймэрхүү улсууд байжээ.
                    Тэгээд манай төрсөн аав болохоор бараг дал гартлаа насласан.
                    Нэг нэлээн урт насласан. Нэлээн урт насласан даа зайлуул.
                    Тэгээд манай том эгч дээр байж байгаад нас барсан. (0-40-16)
                    Ямар ч байсан нэг ном судартай, бурхан тахилтай л хөгшин
                    байсан. Ном уншдаг барьдаг. Хүн, юугаа ч уншдагийн. Би тэр
                    үед мэдэхгүй. Тэгээд нөгөө зах зээл эхлээл байхаар хүн
                    амьтанаас одоо би чинь засал масал хийлгэнэ гэж мэдэхгүй ш
                    дээ. Нэг хүн дагаал нэг юм асуухаар хэл амны ном уншуул гэж
                    байна гэх юм. Тэрийг нь хаана уншуулдагийн мэдэхгүй. Тэгээд
                    төрсөн аавдаа очоод хэлсийн. Ингээд хэл амны ном уншуул гэж
                    байнаа ааваа. Хаана уншуулдагийн гэхээр би чамд мянга
                    түмээрээ л уншдаг. Хэрэг болдоггүйм бол тэр Гандан дээрээ оч
                    гээд л намайг загнаж байсийн. Тэгэхээр нь за за тэгдэгийн
                    байх гээл явцан. Тэгээд зайлуул нас барахаасаа нэг жилийн
                    өмнө манай аав л над тэгэж байсийн. За чи ч ерөөсөө шүтлэг
                    мүтлэг ч ерөөсөө байхгүй хүн юмөө. Надтай ч юм ярихгүй юм.
                    Тэгэхээр чи ерөөсөө маанийн зургаан үсгийг л тогтоож хаа
                    явсан газраа маань л уншиж явж бай. Тэрнээс өөр чамд одоо
                    хэрэг болох юм алга. Аа эсвэл нэг ажил төрөл хөөцөлдөх юмуу
                    нүүдэл суудал хийхдээ нөгөө нэг сайн цагууд гэж байдаг тээ.
                    Тэр цагийг л харж хөдөлж бай. Аа тэрнээс биш одоо чи бол тэр
                    шүтэх мүтэх янз бүрийн юм мэдэхгүй юм гэж ярьдагийн.
                    Тэгэхээр манай аав одоо лам хүн байсийм уу, ямар юм байсийн.
                    Дээр үеийн зиндаа гээд нэг лам улсууд нэг хоол иддэг байсийм
                    уу. Зиндаа л гэж яриад байдгийн. Лам улс нь цугладагийм уу.
                    Ямар нь байдгийн. Тэгээд ямар ч байсан нэг монгол эм мэм
                    барьчдаг. Ном уншчдаг л хүн байсан шиг байна лээ. Тэгэхдээ
                    мэдээж социализмын үед бол нууц л байсийн байлгүй. Манай эгч
                    дээр, би ч тэр эгчийнхээрээ ордоггүй болохоороо мэдэхгүй
                    байж. Нэлээн нууцалдаг байж. Жоохон ардчилал эхлээд
                    тэгэсхийгээл нэг хүмүүсийн бариулдаг, ордог тиймэрхүү л юм
                    байсийн байна лээ. Тийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="008">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тэгээд бага байхдаа пионерийн зусланд амарч байсан,
                    тэр гадаад руу явж байсан тухайгаа жаахан дэлгэрэнгүй ярих
                    уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аан хн. За тэгье. Аа тэгээд тэр онц сурдаг болохоор
                    чинь аа яахав арван жилд чинь ёстой хэрэндээ л сургуулийнхаа
                    хэмжээнд шагнал урамшил авдаг байсан. Тэгээд нэг мэдсэн
                    захирал дуудаад Унгар явах юм болдогийн. Тэгээд тэр үед чинь
                    социализмын үед чинь гадаад явахад нэг одоо жаран дөрөв
                    таван оноос л хүүхдүүдийг олон улсын зусланд явуулдаг юм
                    эхэлсийн байна лээ л дээ. Тийн. (0-42-37) Тэгээд яв гэхэд
                    бол одоо хаашаа ч явахаа мэдэхгүй юм чинь. Тэр үед яах вэ.
                    Тэгээл пионерын ордонд цуглуулаал. Бид нарыг чинь орон оронд
                    хуваарилна. Намайг чинь Унгарт хуваарилчихдагийн. Тэгээд бид
                    нарыг одоо хуучин төв хорооны гишүүн Пэлжээ гэж байсийн.
                    Тэрний авгай Оюун гэж нэг орос авгай бид нарыг авч явахгүй
                    юу. Тэгээл одоо бид нар ч яахав дээ вагонд суугаал явж
                    байгаа юм чинь. Ёстой мэдэхгүй. Тэр үед чинь одооных шиг ийм
                    гоё ганган юм байхгүй ш дээ. Ингээд нэгдсэн журмаар нэг
                    палааж, нэгдсэн журмаар н\эг шорт майк ч юмуу. Тиймэрхүү
                    хэдэн хувцас өмсгөөл. Нэг чемоданд. Вагонд сууж ч үзээгүй.
                    Явуулж байдгийн. Тэгээл яваал яахав дээ багш удирдаал
                    хөтлөөд амарахад багшийн хаа яв гэсэн газар яваал ингээл.
                    Тэгээл эхлээд Москвад очдогийн. Москва гэдэг чинь ч одоо тэр
                    үед мэдэхгүй ээ. Хөл толгойгүй л их л сайхан газар. Тэгээл
                    Москвад очоол хүүхэд юм болохоор нөгөө хүүхдийн паркаар нь
                    эхэлж тоглодгийн. Тэгээд тэнд чинь одоо олон л аймаг сумаас
                    хүмүүс явсан даа. Тэгээд хүүхдийн парк дээр нь тоглох гээл
                    яасан. Нөгөө одоо манайханы парк шиг ийм том дугуй эргэдэг
                    юм байна ш дээ тээ. Тэр эргэдэг юм чинь тэр үед бол нэг
                    аймаар том л юм харагдаж байгаа юм чинь. Тэн дээр суунаа л
                    гэдгийн. Тэгээл суух гаал яасан чинь бүгдээрээ суугаал
                    тоглосон чинь бид нартай явсан Увсын нэг хүүхэд \байдаг
                    байхгүй юу. Магсаржав. Тэр хөө ёстой энэ өндөр юман дээр
                    чинь ёстой гарахгүй гээд гараагүй. Тэгээд бид нар суучаад
                    буугаад ирэхгүй юу. Тэгээд буугаад ирээд ёстой гоё юмаа.
                    Ёстой нээрээ ийм аймаар их гоё юм харлаа гэсэн чинь хээ
                    ёстой тэгвэл би суудаг л байж гээд нөгөө хүүхэд маань
                    суулаа. Тэгээд нөгөө юм үзээгүй хүүхдүүдийн чинь зовлон
                    хэцүү ш дээ. Ерөөсөө хаашаа л бол алга болчих гээл. Нөгөө
                    багш нь нэг дэлгүүрт ороод нэг хоёр гурав дөрөв гээл арав
                    гээд тоолоол. Арав арав гээл тоолоол явна. Алдчихвай гээд.
                    Тэгээл Москвагаасаа цаашаа Унгарт очино. Унгарт очихоор чинь
                    бас л хөөрхий одоо бодоход нээрээ үзсэн юм маань сайхан л юм
                    байж дээ. Бас л хүлээж аваал.Унгарын нөгөө хамгийн гоё Балдо
                    нуурын эрэг гэж. Тэн дээр бид нар чинь амрааж байгаам.
                    Тэгээл тэнд чинь шувт л автобусаар яваал юм үзүүлчиж байсан.
                    Бас социализмын үед чинь гоё байсан ш дээ. Хүүхэд гэхгүй
                    ёстой их хүндэтгэлтэй. (0-44-56) Бүх юмыг хүлээж авдаг.
                    Үздэг. Тэгээл тэр олон улсын пионерын зуслан гэдэг чинь одоо
                    бодоход үнэн гоё юм байсийн байна лээ. Хүүхэд байсан болоод
                    ч юмуу санаанаас мартдаггүй. Гарахгүй. Тэгээл ерөөсөө би нэг
                    тэнд Унгарт гүйж яваад нэг халтираад уначихгүй юу. Тэгсэн
                    чинь жаахан ингээд тохой шалбалцан. Тэгсэн чинь эмч ирээл
                    тэн дээр чинь нэг ийм эм түрхчээд, тэгээд усанд орж болохгүй
                    молохгүй. Хүндэрчинэ энэ тэр гээл. Тэгээд бодоход бол тухайн
                    үед бол бас их сайхан цаг байсан учраас хүүхдийг хүртэл олон
                    улсын хэмжээнд их гоё хүндэлдэг, хардаг, үздэг тиймээ. Тийм
                    үе байсиймаа. Тэгээд вагонд явж байгаад тэгээд хаа болгонд
                    хүүхдүүд л будилах мунгинах юм хаа мундах вээ дээ. Тиймээ
                    ерөөсөө. Тэгээл хооллож байгаа хоол ундан дээр ч гэсэн.
                    Манайхан чинь тэр Завханаас хүүхэд явж байсийн. Увсаас явж
                    байсийн. Говь Алтай энэ тэрээс хөдөөний хүүхдүүд. Тэгээд
                    хөдөөнөөс ирсэн хүүхдүүд чинь их л мунгинаж будилна л даа.
                    Бүгдээрээ. Тэгээд одоо аан бас Польшид элчингээр явцан
                    Баасансүрэн энэ бас манай группт явж байсийн. Одоо бид
                    нартай явж байсан улсаас энэ хүн л нэлээн л дээр албан
                    тушаалд явж байгаа. Бусдууд нь бол яах вэ нэг зохих хэмжээнд
                    дээд мэргэжилтэй. Энэ тэндэхийн сургуулийн багш магш хийгээл
                    явж байдгийн. Аа тийм. Тэгээд Унгараас ирэхдээ хүүхэд юм
                    болохлоор бэлэг авах гэж үзэж байгаа юмаа бас. Хар гэртээ.
                    Нэг ийм жижигхэн жижигхэн ээмэг бөгж мөгжхөн дөө. Тэр чинь
                    хэндээ ч бэлэг авах вэ дээ би чинь ганцаараа л юм чинь.
                    Тэгээд яахав манай нэг эгч жоохон одоо энэ Дэжид эгч маань
                    тэр үед бас арай томорсон юм болохоор нэг гаргаж өгч. Тэдний
                    л хэдэд нэг жоохон жоохон юм авч байгаа юмуу юуж байгаа юм.
                    Бас жаахан жаахан юм дэлгүүрээс бас аваад байх шиг байгаа
                    юм. Тиймэрхүү л сонинтой байсийн. Тэгээд хамгийн гоё үе
                    маань л ер нь бид нарын арван жилд байсан л үе маань их
                    сайхан байж дээ. Тэгээл сүүлд л насанд хүрээд ирэхээр алхам
                    тутмын жижиг жижиг бэрхшээл дунд л тэгээл тэрийг бас давцан
                    л гэж бодож байна. Одоо бол тэрэндээ ч бас гайгүй хүн байж
                    дээ гээд. Сөхөрвөл сөхрөх бэрхшээл л байсан. Тэнд бол аа
                    яахав даваал явж байна даа л гэж бодож байгаа. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="009">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> Энэ оюутан байхдаа нэрэмжит цалин гэж авдаг байсан
                    гэсэн. Тэр ер нь оюутан үеийн тэр амьдралын хэв маяг тэр
                    цалин малин ер нь нэлээн хангалттай байсан уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Сайн ш дээ. Одоо оюутан байхад чинь тасралтгүй одоо
                    гурван жил ч юмуу онц сурвал Сүхбаатарын нэрэмжит цалин гэж
                    байгаа юм. Аа би гэхэд чинь яахав нэгдүгээр курсдээ нэг хоёр
                    дундтай. Тэгээд хоёрдугаар курсээсээ эхлээд онц сураад эхэлж
                    байгаа юм. Тэгээд онц сураад ирэхээр чинь онц сурсаны чинь
                    цалин гурван зуун дөчин төгрөг ш дээ. Тэр үеийн. Их мөнгө
                    байгаа биз. Сайн сурдаг нь хоёр зуун ная. Тэгээл аа жил
                    болгон онц сурсан хүүхдүүдийг ингээл хүндэт самбарт зургийг
                    нь тавьчихдаг. Тийн. Тэгээд тэр цалин гэдэг маань
                    тэрүүгээрээ ч бас гэр орондоо нөлөөлдөг, нэмэрлэдэг. Их
                    өндөр цалин өгдөг сайхан байжээ. Бид нарын үед чинь оюутны
                    цалин гэдэг чинь хангалттай. Тэгээл тэрийгээ аваал бид нар
                    чинь одооных шиг хүүхдүүд шиг баар ресторанд орно. Тийм юм
                    мэдэхгүй ш дээ. Ээж аавдаа л авчраал өгнө. Тэгээл хоол унд,
                    юу ямар юм яахаас биш тэр илүү дутуу үрнэ ч гэж мэддэггүй.
                    Тийм байсан. Тэгээд тэр үеийн сургуульд ч их чанартай ч байж
                    ерөөсөө. Тэгээл багш нар чинь шууд орос хэл дээр хичээлээ
                    заачихна. Тэгээл одооных шиг тэр одооны хүүхдүүд чинь ер нь
                    тэгээл багш нартаа нэг архи барьж гүйгээл дүн тавиул цалин
                    ... Бид нар бол нөгөө нэгэнт цалин авдаг оюутнууд учраас яс
                    хичээлээ хийж байж л тэгээл тэрэнд чинь ордог байсан ш дээ.
                    Тэгэхээр бас оюутан чинь бид нар зургаан жил сурахад чинь
                    ... Тэгээд оюутан байхад үзсэн хичээл л төгсөөл яг
                    тэрүүгээрээ л мэдэгдэхүүнтэй төгсөж байгаам. Тэгээд би
                    оюутан байхад нэг юм байдгийн. Арьс өнгөний хичээлд аягүй
                    дургүй байсан. Өө ёстой арьс өнгөний хичээл орж байхад ёстой
                    нээрэн бүр паах пөөх санагдаад ер хийдэг ч үгүй. Шалгалтыг
                    нь одоо яаж өгнө дөө. Бүр уншихаас ч дургүй хүрээд
                    уншдаггүй. Тэгээл дөрвөн хичээлийнхээ шалгалтаа онц өгчөөл,
                    арьс өнгөн дээр унавал унана биз. Яршиг гээд орж байгаам л
                    даа. Тэгээд яахав бас багш нар ерөнхийдөө хичээлдээ гайгүй
                    юм болохоор чи яасан бэ. Одоо уншаагүй юмуу. Ахиж билет
                    сугалах юмуу гээд байхгүй юу. Тэгээд одоо чамд гурав тавих
                    нь байна ш дээ. Одоо дандаа онцтой болохоор. Өө баярлаж
                    байгаа гэж жигтэйхэн. (0-49-26) Гурав тавина гэхээр. Тэгье
                    тэгье гэж байгаа юм чинь. Тэгээд л арьс өнгөний хичээл дээр
                    гуравтай. Өшөө нэг бас нэг хичээл дээр гуравтай. Тэр нэг
                    хоёрдугаар курст төгсөж байгаам. Тэгсэн чинь л одоо сүүлд нь
                    бодоход яг нөгөө аягүй шахуу давтаад байсан хичээлүүдээрээ
                    эмч болсоны дараа бол бас ерөнхий мэдлэг бол байна тээ. За
                    тэр арьс өнгөнд ний хичээл уншаагүй болохоор над өнөөдөр нэг
                    хүн арьсны юу ч үзүүлсэн мэдэхгүй. Тэр яр тэмбүүгий нь ч
                    мэдэхгүй. Тийм л байдгийн байна лээ. Тэгэхээр яг оюутан
                    байхад заасан хичээлийг хэдий чинээ ойлгоно уу. Эмч яг л тэр
                    хэмжээнд өвчтөнийг ойлгодог тээ. Тийм л хэмжээнд сурдагийн
                    байна лээ. Тийн.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="010">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph> За хө. Яг ардчилал эхлэх тэр үед, өөрөөр хэлбэл тэр
                    аа гэнэтхэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад тэр эхэлсэн
                    тэр үед чухам ямархуу байдалтай та хүлээж авч байсан. Тэр
                    тухайгаа жаахан дэлгэрэнгүй ярих уу? 
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Аан хн. Бид нар чинь тэр үед гурван сарын найманд
                    мартын найман тэмдэглээл гэртээ сууж байгаам. Тэр үед л
                    тэгээл зурагт энэ тэрээр чинь л одоо одоо хуучин нийгмийг
                    халах гэж байна. Одоо энэ хүмүүсийг ингэж солихгүй бол
                    болохгүй байна. Хэрвээ улс төрийн товчоо огцрохгүй бол бид
                    нар одоо өлсөж байна. Өлсгөлөн зарлана гээд талбайд чинь нэг
                    баахан улсууд ингээд юм дэлгээл баахан хувцас хунартай
                    юмнууд хэвтчихсэн харагдсан. Тэгэхээр чинь бид нар чинь одоо
                    яадгийн бол. Тэгээд өлсөнө гэхээр чинь одоо өлсөөд энэ хэдэн
                    хүүхдүүд үхэх нь л гэж ойлгосон л доо. Тэгээл хоёр өдөр
                    хэвтлээ л гэнэ. Гурван өдөр. Тэгэхээр чинь л бүх ээж нар
                    Монгол ард түмэн чинь бас тиймээ. Одоо огцрооч. Энэ олон
                    залуучуудыг тиймээ. Өлсгөж үхүүлээд яахнав ч гэдгийм үү тээ.
                    Бид нар тийм л ойлгоцтой байсан. Тэгээд ч байхад тэр үед
                    яахав хэн Батмөнх дарга бол тиймээ тэд нарт буулт хийсэн л
                    дээ. Бүгдээрээ тэгээл одоо улс төрийн товчоо огцорлоо.
                    Тиймээ. Та нар өлсгөлөнгөө зогсоо гэдэг замаар гарч байхад
                    бид нар бол эх хүний хувьд бол бодсон. Одоо яахаараа ингээд
                    тиймээ хүн өлсөж үхдэгийн болоо. Энэ улсууд яагаад өлсөнө
                    гэж байгаа юм бол тиймээ. Тэгээд ч энэ залуучуудыг өлсгөөд
                    үхүүлчихвэл энэ нээрээ улс төрийн товчоо ч одоо хачин юм
                    болно биз. Үнэхээр улс орон ингээд хямарчаад байгаам байна
                    гээд. Тэгээд олон түмэн олон ургальч үзлээр л үзсэн л дээ.
                    (0-52-17) Зарим нь зөв. Энэ улс төрийн товчооны хүмүүсүүд их
                    идсэн. Одоо маш их хэлмэгдүүлсэн. Огцрох нь зөв гээд зарим
                    нь ярьж байна. Аа зарим нь болох дээр зэрэг нь энэ залуучууд
                    аа одоо эрт ийм асуудал гаргаж байнаа гээд. Аа бид нар
                    болохоор юу гэж бодсийн гэхээр за яахав хувьсгал хийж болно.
                    Аа гэлээ гэхдээ бараг яасан муу ёрын замаар эхэлдэгийн.
                    Тиймээ. Эхчүүдийн баяраар өлслөө цангалаа гэж орилоод.
                    Тэгээд одоо энэ улс орон дараа нь тийм сайхан баян цатгалан
                    амьдрал ирэх юмуу. Хувьсгал болсноороо гээд зүгээр бид нар
                    эмэгтэйчүүдийн хүрээнд тэгэж ярьдаг. Тэгээд аа эхэлж байгаа
                    зам нь бас өөр замаар хувьсгал хийж болоогүй юм бол уу?
                    Заавал өлслөө хатлаа гэж хэвтдэг чинь хаашаа юм бол доо
                    гэдэг сэтгэхүй тэр үед их төрж байсан. Тэгээд одоо бодоход
                    бол бид нарын санаж бодсоноор тодорхой хэмжээнд тэр
                    асуудлаар хувьсгал хийсэн боловч нарийндаа нэг хэсэг нь
                    баяжиж, нэг хэсэг нь жинхэнэ өлсгөлөнд орчоол одоо явж байна
                    ш дээ тиймээ. Тэгэхээр тэр монгол хүн зөн совиндоо
                    итгэдэгтээ бид нар бол тэгэж боддог. Аа нөгөө нэг талаар энэ
                    ардчилсан хувьсгал хийхэд бид нар юу бодож байсан гэхээр Бал
                    даргыг бол эд нар бас хэтэрхий бас доромжилсон л доо.
                    Тиймээ. Хүний нутагт хэлмэгдэж, өвдөж хавдаж хэцүү байгаа
                    үед нь ардчилал гарлаа гээд Бал даргын бүх л гавъяа шагнал,
                    юм хумыг нь хураагаал, юм хөрөнгө юмыг нь битүүмжлээл одоо
                    яаж байгаам. Мэдэхгүй тээ. Тийм юм бол их гарч байсан. Аа
                    тэрийг бол бид нар хуучин сэтгэлгээгээрээ одоо бодоход юу
                    гэхэв гэхээр бид нар эцэг эхээ гомдоож үхүүлбэл үр хүүхэд нь
                    өөдөлдөггүй гээд л манай ардын ёс заншил байдаг биз дээ. Аа
                    тэгэхэд дөчин жил барьсан тэр өвгөнөө бид нар нэг баярлуулж
                    чадаагүй. Аа дээрээс нь тэр хүнийг тэгэж хэлмэгдүүлсэнээрээ
                    манай улс орон бас өөдлөхөд хүнд байх гэж хуучнаараа хуучин
                    сэтгэлгээгээр бид нар тэгэж боддогийн. Яагаад гэхээр дөчин
                    жил төр барьсан тэр хүнд алдаа оноо байлгүй яахийн. Тэгэхдээ
                    ямар одооны энэ ерөнхийлөгч, сайдууд шиг бэлэн юман дээр
                    гараагүй хүн шүү дээ. Тэр бүдүүлэг харанхуй орныг ийм
                    болгоход амь амьдрал, бие сэтгэлээ энэ олны төлөө зориулцан
                    байхад тэрний алдаа оноотой болгож, тэрийг шийтгэж байдаг.
                    Их сонин. Тэгээд тэр хүн маань яахав хичнээн энэ юмыг
                    мэдэхгүй ч зовлонтой байж нас барлаа ч гэсэн тиймээ бас
                    хүний нэг ёс заншил гэдэг утгаараа тэр хүнийг гомдоосонд бол
                    бид нар эмзэглэж л явдагийн. (0-54-56) Тэгээд сая ч гэсэн
                    наян жилийн ойг нь тэмдэглэх гээд жаахан хэсэг хүмүүс бас
                    хөшөө дурсгал босгох овоо юм хийж байхад мөн хүн хэсэг улс
                    нь шүүмжилж л байгаам л даа. Тэгэхдээ яахав зүгээр алдаа
                    оноо нарийн юм байдаг байлаа гэхэд ерөнхий нуруугаараа бол
                    одооны алийг ч гүйцэж тиймжээ тэр хүнийг гүйцэж гарах
                    удирдагч манай монголд гарахгүй л юм шиг байна. Улсын төлөө,
                    хүний төлөө, монголын төлөө л гэсэн сэтгэл тэр хүнд байсан
                    гэдгийг бол бид нарын үе бол мэдэх юмаа. Тэр хуучны зарим үе
                    бол одоо мэдэхгүй. Тиймээ. Тэгээд одоо нэг эмзэглэх юм нь
                    залуучууд одоо аль ч түүхээ мэдэхгүй явж байна. Тиймээ.
                    Монголын түүх уншиж байгаал нэг үе явсан. Одоо тэгэж байсан
                    чинь социализм гэдгийг бараг мэдэхгүй хүүхдүүд гараад ирлээ.
                    Тиймээ. Одоо ардчилал гэдгийг нь хагас ойлгодог хүүхдүүд
                    гараад ирлээ. Одоо Чингисийн монгол гэдэг нэртэй. Тэгээд
                    одоо Чингисийн тухай л уншиж л монголын түүхийг ойлгодог
                    хүүхдүүд гарах юмуу. Дээр үеийн сонгодог уран зохиол гэдэг
                    юмаа бид нар чинь уншиж бас их хүмүүжил авч байлаа. Одоо
                    уран зохиол уншдаг юм алга болчлоо. Ардчилал гэдэг чинь нэг
                    талдаа хэт чөлөөтэй болоод ирэнгүүт ерөөсөө хүмүүс чинь
                    хаашаа ч юм бэ дээ. Тэгээл энэ залуучууд гэдэг маань
                    чөлөөтэй. Ажил хөдөлмөр хийхгүй. Бэлэн замаар мөнгө олох
                    гэсэн нэг хэсэг ажилгүй хүмүүс бол гараад ирж байна тиймээ.
                    Ингээд ирэхээр одоо аль руугаа ч одоо ухаан нь ... дээ гэдэг
                    дээр л жаахан эмзэглэж л байх юмаа.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="011">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Тухайн үед зөвхөн монгол ардын хувьсгалт нам байж
                    байгаад тэрний дараа олон нам гараад ирэхээр ер нь ямархуу
                    байдлаар хүлээж авч байсан бэ? Тэгээд сүүлдээ одоо гэр бүл
                    дотор элдэв маргаан үүсч байсан уу? Ер нь байсан бол тэр
                    тухай дэлгэрэнгүй ярих уу?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph> Тийн. Ер нь яахав нэг намын системдээ бол дасцан л
                    байсийм байна лээ бид нар. Тэгээд хамгийн анх ардчилсан нам
                    гэдэг чинь гарч ирэхээр л одоо бид нар чинь одоо нэг сайн
                    сайхан нам л гарч ирж байгаам байх л гэж ойлгож байсан.
                    Зүгээр аа бид хэдийн хувьд бол бид нар бол бас хувьсгалт нам
                    гэдэг сэтгэлгээнээсээ салж чадаагүй учраас эвлэрч чадахгүй л
                    байсан. (0-57-06) Аа би нөхөртэйгээ бол гэртээ манай нөхөр
                    ардчилалыг дэмждэг. Би хувьсгалт нам тийм байх ёстой
                    гэдгээрээ бол үзэл бодлоороо бараг хоёр жил л хэрэлдэж л
                    байсан. Аа манай нөхөр ч гэсэн ах дүүтэйгээ мөн л ардчилалын
                    талаар хэрэлдэж маргаж, одоо олон хүнтэй хэрэлдэж байхыг
                    сонссон доо. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="012">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Жишээлбэл? Яг юу гэж байх юм?  </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>Жишээлэх юм бол ерөөсөө манай нөхөр болохоор юу гэж
                    ярих уу гэхээр зөв. Одоо энэ хуучинсаг сэтгэлгээтэй. Энэ
                    одоо олон жил болсон намыг халах нь зөв. Бид нарыг одоо олон
                    жил дарангуйлж байсан. Зовоож байсан нам гэж манай нөхөр бол
                    хэлж байгаам. Аа бид нар болохоор социализмын үед юугаараа
                    чи муу явцийн? Энэ хувьсгалт нам чинь бас дэгтэй журамтай.
                    Олон түмнийг удирдаад, хийх юмаа хийгээд явж байсан гээл.
                    Тиймээ. Аа тэгээд дараа нь олон л нам гарлаа л даа. Тэгэхэд
                    олон түмэн олон янз хуваагдахад бас яахав бас шинэ үзэл рүү
                    үзэл рүү орох гэж үзсэн л дээ. Бүгдээрээ тиймээ. Яахав бас
                    ийм шинэ намынх нь үзэл бодлыг сонсъё,харъя, дагъя гэхэд бол
                    энэ олон намууд төлөвшдөггүй л юм байна. Одоо болтол. Яг
                    цагаа болохоор намын гишүүн гэж ард нь үнэн хэдэн зуун
                    мянган хүн нь байдаг ч юмуу, байдаггүй ч юмуу. Ямар
                    шалгуураар намд элсүүлчихэж байгаам бүү мэд. Дээр нь л хэдэн
                    намын дарга нар гэсэн хүмүүс яриад байдаг. Манай хувьсгалт
                    нам ч гэсэн нөгөө анхан шатны одоо үүр, хороо мороо гэж
                    байдаг байсан. Тэр нь байгаа ч юмуу, байхгүй ч юмуу. Аа тэр
                    үед бид нар чинь энэ хувьсгалаас чинь айгаад би лав даг
                    намаа хаячихсан. Тэгээд намаа хаячихлаа гээд миний хойноос
                    хүн ирээгүй. Батлах чинь хаа байна ч гэж ирээгүй. Тээ?
                    Тэгэхээр чинь бас л их л том юм болсон байгаам л даа. Аа
                    тэрнээс бол хуучин хувьсгалт намын гишүүн байгаал батлах энэ
                    тэрээ хаяцан гээцэн бол одоо тэрнээс айхтар том арга хэмжээ
                    байхгүй ш дээ. Тээ? Тэгээд ийм болохоор яахав олон намын
                    систем байх нь зөв байлаа гээд янз янзын үзлийн намууд гарч
                    байгаа болохоор гишүүддээ өргөжүүлэх, жинхэнэ гишүүнчлэх юм
                    бол энэ олон нам байхгүй л байх шиг байгаа юм. Доод шатны
                    гишүүд нь тээ. Зүгээр зөвхөн нэг дээд хэсэгтээ нэг нам
                    гэдээг. Тэгээд зарим нь ганц хоёр хүний, зарим нь компанийн
                    нам гэхчээр. Ардчилалыг бол бид нар олон жил дэмжлээ. Намыг.
                    Тэгэхэд ерөөсөө жинхэнэ нам нь төлөвшиж тиймээ боловсон
                    хүчин нь жигдрэхгүй. (0-59-23) Мөн л овоо дээшээ албан
                    тушаалд гараал тэгээд намаа төлөвшүүлэхгүй л байна. Тиймээ.
                    Одоо тэгээд юу болж төлөвшихийн одоо ахиал хурал хийгээл
                    шинэчлэгдэж л байна. Тэгэхдээ ардчилалыг дэмжиж байгаа олон
                    түмэн байна л даа байна. Бид нар ч гэсэн хувьсгалт намыг
                    ерөөсөө л нөгөө захиргаадсан, дарангуйлсан хэвээрээ байгааг
                    харж л байна. Тиймээ. Хүний шүүмжлэл хүлээж аваад тэрэнд нь
                    хариулт хийхгүй. Мөн л бас л тиймээ. Ерөнхий намын дарга нь
                    ... Ажил дээр ч суусан, гудамжинд ч явсан л хоёр хүн л
                    маргадаг бол ерөөсөө түгээмэл болчихсон. Аа гол маргаан нь
                    болохоор ардчилалын зөв, залуучуудын зөв. Ингэж өөрчлөх цаг
                    болсон гэдэг дээр нэг хэсэг хүмүүс нь ярьдаг л байсан л даа.
                    Аа тэгэхдээ ч бас хувьсгалт намынхан гишүүн ч гэсэн сүүлдээ
                    би намын гишүүн гэдгээсээ айгаал тиймээ. Гэсэн мөртөө энэ
                    ардчилал болоогүй, ингэх болоогүй. Одоо ийм замбараагүй
                    байдал үүсгэж байна. Тээ. Ардчилал гарлаа гээд одоо үйлдвэр
                    мүйлдвэр байх юм байхгүй боллоо гээл яахав. Хуучин бид нарын
                    сэтгэлгээ тэгэж хэлэхэд нөгөө улсууд нь зөв. Хуу хүнд юм
                    өгөх ёстой. Байх ёстой гээл. Тиймээ. Ийм л хэлбэрүүдээр
                    хүмүүсүүд их маргаж байсан. Тиймээ. 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="013">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Яг тэр өмч хувьчлал эхлэхэд хүмүүсийн хооронд одоо ямархуу үзэл бодол явагдаж байсийн?
                </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За яахав. Өмч хувьчлал дээр чинь яахав одоо байрыг та
                    нарт өгнө. Малыг өгнө гээл их ярихаар чинь улсууд их баярлаж
                    л байсан. За одоо ингээд энийгээ авах юм байна. Байртай
                    болох юм байна. Малтай болох юм байна гээд тиймээ. Хүмүүсүүд
                    баярлаж байсан. Аа эмнэлгийн бид нарт хувьчилж авах юм байх
                    ч үгүй. Бид нар дээр тийм юм байхгүй болохоор тэрэнд бас хол
                    байсан. Зүгээр бид нарын мэддэг таньдаг аа хүмүүсүүд
                    худалдаа мудалдаанд байсан хүмүүсийг харахад яг хувьчлалын
                    үеэр бодоход нэлээн юм ойлгодог хүмүүс нь бол нэлээн юмаа
                    дараад авцийн шиг байгаам. Тэгээд миний мэдэхээр одоо л
                    хэдэн сайхан автобаазууд байсан. Тавдугаар автобааз ч
                    гэдгийм үү тээ. Тэд нар чинь байхгүй устаал явлаа. Үйлдвэр
                    комбинат гээл сайхан юм байдаг л байсан. Ажилчидтай. Тэр
                    үйлдвэрүүд байхгүй болоол явлаа. (1-01-29) Хэдэн дэлгүүрүүд
                    байж байхыг бидний нүдэнд харагдаж байгаам ш дээ. Харж
                    байхад тэгээд ерөөсөө л хоосон лангуу болоод үлдлээ. Тэгээл
                    хувьчилж байна гэдэг чинь одоо бид нар мэдэхгүй. Тэр үед.
                    Нэг ямар хувьчлах бичиг ч билээ. Цэнхэр ягаан ингээд бичиг
                    тарааж байсан. Тэрийг нь бид нар би л одоо ойлгож тэрийг юм
                    болгоогүй. Одоо бодоход тэр цэнхэр бичгийг аваад хадгалаад
                    арвижуулаад тэгээд нэг үйлдвэрт очоод нэг машин ч юмуу,
                    техник ч юмуу авдаг ч юмуу. Тийм л юм байсийг шиг байна л
                    даа. Бид нар тэрийг нь мэдээ ч үгүй. Ашгийг нь хийгээгүй. Аа
                    зүгээр яахав дээрээ энэ ардчилал юм мэддэг хүмүүсүүд тэр өмч
                    хувьчлалын бичиг гэдгээр л энэ үйлдвэр мүйлдвэр, машин
                    техникийг чинь хуваагаа авцан л юм байна л даа. Одоо бодоход
                    тиймээ. Аа тэгээд тэр хувьцаа гэдэг юмыг мэддэг хүмүүс нь
                    яахав тэнд оруулцан хүмүүсүүд нэг жилдээ хэдэн төгрөг аваад,
                    мөнгө нь арвижаад байсийн байна. Бид нарт бол тийм ямар ч
                    мэдэгдэхүүн байхгүй болохоор юу ч болж, юу ч авах юм бид
                    нарт байхгүй. Тэгээл өнгөрсөн. За тэгээд бид нарын амьдралд
                    тохиолдсон зүйлс ардчилал үүссэнээрээ тиймээ сайн гэж
                    харагдаж байгаа юм нь юу байсан гэхээр нэг цайны газар
                    ажиллуулахад яахав тиймээ. Тодорхой хэмжээнд болноо гэсэн юм
                    харагдсан гэдэг нь бас бид нарт бас нэг чөлөөтэй ажиллах
                    эхний урам хайрласан гэж бодож байгаам. Аа гэлээ гэхдээ
                    яахав тэр үед чинь газар хувьчлал байгаагүй. Аа бид нар бас
                    нэг жижигхэн юу тавиал аа байр тавиал цайны газар яахав тэр
                    үед бол бас л олон шат дамжлага дамжиж байсан даа. Зөвшөөрөл
                    авна. Лиценз авна. Гэрээ хийнэ. Газрын гэрээ тиймээ. Тэгээд
                    олон байцаагч нартай гэрээ хийх гээл тэр нэг жижигхэн цайны
                    газар гэхэд л арваад хүний тиймээ ... 
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

    <QuestionSet id="014">
        <Interviewer>
            <I_Name>Бямбажав</I_Name>
            <Question>
                <Paragraph>Яг ямар ямар төрлийн байцаагч нар яг ямар ямар зүйлүүдийг шалгадаг байсан? </Paragraph>
            </Question>
        </Interviewer>

        <Respondent>
            <R_Name>Бадарч</R_Name>
            <Answer>
                <Paragraph>За жишээлэхэд чинь одоо аа гадны гэрээ хийнэ л гэхэд
                    чинь хорооноос ирээл манай газар дээр байгаа гээл нэг хүн
                    ирээл гэрээ хийчихнэ. За би байгууллагаасаа тог авдаг
                    байсан. Тогны гэрээ хийнэ гээл байгууллагатайгаа зөрчилдөнө.
                    За тэгэж байтал чинь ариун цэврийн станц манай хажууд
                    ойрхон. Станцын байцаагчид ирээл торгууль тавинаа. Галынхан
                    ирээл торгууль тавинаа. (1-03-54) За тэгэж байтал үйлдвэр
                    худалдааныхан ирээл лиценз төдийд соль холь гээл. Тэгээл
                    эхний үед чинь ерөөсөө үүсэж тогтохын аргагүй ийм асуудалд
                    орж байсан. За тэгээд нөгөө жижигхэн газраас чинь татвараа
                    өг гэнэ. Бид нар чинь одоо жижигхэн орлоготой. Тэгээд
                    татварыг чинь ерөөсөө яг энэ орлого юугаар нь татварын
                    тайлан гаргаж өгнө. Мэдэхгүй юм ихээ. Тэгээд одоо бас яахав
                    дээ. Тэгээд хүн юм болохоор тухайн байцаагч нарт одоо тэгээл
                    энэ зах зээлд чинь орж байна. Энийг чинь хийж мэдэхгүйм.
                    Болохгүй. Сурах гэж байна гээл. Тэгээл учир зовлонгоо яриал.
                    Торгуулахад нь торгуулаал. Загнуулахад нь загнуулаал. Тэгээд
                    л яахав зайлуул. Сүүлдээ ч яахав нэг хоол унд нь хүнд хор
                    болохгүйм. Эмч хүн юм байна яахав. Цэвэрхэн юм хийгээрэй
                    гээл яах вэ. Бас ч хөөрхий ажиллаж амьдарч оршин тогтсоон.
                    Тэгээд энэ маань бол тухайн үедээ яасан гэхээр манай
                    байгууллага хүмүүсийн дунд намайгий чинь одоо зүгээр
                    жигтэйхэн цайны газар ажиллуулаад баяжиж эхэлж байна гэж
                    шуугиж байсийн. Магадгүй зүгээр энэнийгээ зөв голдригоор нь
                    бас зах зээлийн үнэ цэнэ мэддэг хүрээгээр ажиллуулбал энэ
                    байтугай ч бас тэр баяжих зам нь байсан байх өө. Тэгэхдээ
                    тэр үед би хоосон байгаа байсан гэж хэлэхгүй ээ хөөрхий.
                    Тиймээ. Энэ бол зах зээлд орохын үүсвэрийг тавьсан. Миний
                    гурван охин чинь энэ цайны газар чинь ёстой аа хуушуур хийх
                    гээл хүүхдүүдтэйгээ зогсоно. Явна. Мах шөлөө зөөнө. Бас
                    амьдрах ухааныг бол олсон. Гэлээ гэхдээ яахав хувийн
                    амьдралын жижиг зөрчлөөс болоод энэ маань цаашдаа нэх
                    гүнзгийрч чадаагүйм аа. Энүүн дээр бол юу байхгүй. За тэгээд
                    өшөө ардчилалын буян нь бод бид нарт яахав нэг ийм юм
                    ажиллуулах чөлөө олдсон юм. Аа тэгээд дараа нь энэнийгээ
                    ажиллуулж байтал чинь тэр бид нарын хэлсэн газар дээр чинь
                    нөгөө том байгууллагууд юм барина гээд манай нэг муу жижиг
                    цайны газрыг чинь түрж эхэлсэн. Тэгээд манай албан газрын
                    хашаа байсан учраас манай захирал бид хэд аминдаа их тэмцсэн
                    л дээ. Тэгээд тойруулаад хашаа барьчихаар нь бас
                    захиралтайгаа явсаар байгаад хөөцөлдсөөр байгаад шүүхийн
                    тогтоол гаргуулаад хашаагий нь аминдаа буулгуулсан. Аа гэтэл
                    тэр бол юу ч болохгүй. Аа энд нэг том эмнэлгийн байшин барих
                    гэж байнаа гээл. Тэгээл манай нэг муу цайны газар бол
                    түлхэгдэж эхэлсэн. Одоо энэ Капитрон банк баригдчихаад байж
                    байгаа. (1-06-27) За тэгээд тэр картны бараанд ороход бас
                    хүнд л байсан тиймээ. Одоо хүн хүнд нэг норм тогтоосон.
                    Гурил талх авна. Тэгээд нэг талх гурилынхаа төлөө явна. Би
                    чинь ажилдаа очиж чадахгүй. Нөгөөдөхдөө хүүхдүүд жоохон.
                    Оочерлож чадахгүй. Тэгээд сүүлдээ тэр үедээ бас илүү талх
                    авсан хүмүүсүүд нь илүү гурил авсан улсаасаа заримдаа
                    худалдаж авах. Ажилгүй нь оочерлож авдаг. Тийм л юм байсан.
                    За архи их хэрэглэдэг айлууд бол нөгөө хоёр шил архиныхаа
                    төлөө оочерлоол авсан айлууддаа зардаг байх. Байсан. За тэр
                    үед бол манайхан тэр архины төлөө ч их юм хөөцөлдөхгүй ээ.
                    Хүүхдүүддээ талх гурил юмыг нь л олж авах гэж хүмүүсээс
                    өөрөө оочерлож чадахгүй юмаа худалдаж авдаг. Тийм байсан. Аа
                    тэгээд нэг тал нь яахав. Байгууллага дээр ч гэсэн яахав дээ.
                    Албан газруудад бол бас ажиглаж байхад тиймээ нэг их одоо юу
                    гэх юм бэ дээ. Бас л бие биентэйгээ одоо барьцалдах журмаар
                    ч юмуу тээ. Энэ сайн байна. Энэ муу байна гэдэг нэг тийм
                    явцуу хүрээгээр нөгөө дээшээ нэх хүмүүсээ матдаг. Хүнээ
                    дарангуйлдаг арай жаахан тээ суларсан шинж харагдсан л даа.
                    Жаахан тэр үед ингээд хүмүүс одоо юмаа хийж байна уу, байж
                    байна уу? Яаж байна уу? Тиймээ нэг жирийн хэмжээнд жаахан
                    чөлөөтэй байдлаар хүний ажил амьдралыг ойлгох юм бол зүгээр
                    манай байгууллагын хувьд бол харагдаж л байсан. Энэ бол их
                    жоохон зурвас үе юм даа. Нэг хоёр ... Ерэн найм, хоёр мянга
                    хоёр он хүртэл. Тэгээд хоёр мянга гурван оноос эхлээл энэ
                    ардчилал чинь нөгөө өнгө мөнгөний байдалд хүмүүс тиймээ.
                    Баяжих баяжихгүй. Хувийн юм хийх хийхгүйн хүрээнд ороод
                    ирэнгүүт албан байгууллага дээр ч гэсэн аль жоохон мөнгөтэй
                    хүмүүс нь бас тиймээ. Нэр төр олж авах ажил руугаа эргээл
                    орчихсон. Тэгээл наймаа арилжаа хийх жижиг худалдаа хийх
                    зэргийн юм руу л хүн болгон наймааны хэлбэр лүү ороод. Мөнгө
                    олох зам руу ороод ирчихсэн. Ийм юмнууд байх юм. Зүгээр бид
                    нарын хувийн амьдралд бол тэр ардчилалын үеэс бол тийм л юм
                    гарсан даа. өөр ч нэх хохирцон ч юм алга. Хожсон ч юм
                алга.
                </Paragraph>
            </Answer>
        </Respondent>
    </QuestionSet>

   
</Transcription>
